Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2026/ШЦТ/167

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хэргийн шүүх хуралдаанд

       Нарийн бичгийн дарга М.Ууган-Адъяа

       Улсын яллагч Э.Нямбилэгт

       Хохирогч *******, түүний өмгөөлөгч Ч.Сайнжаргал

       Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Лхам

       Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох ******* дугаартай   хэргийг 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 1.Монгол Улсын иргэн, *******  оны  *******  дүгээр  сарын *******-ны өдөр  Дундговь аймгийн суманд төрсөн, настай, эмэгтэй, Дундговь аймгийн сумын 2 дүгээр баг, гэх газар нутаглах, Даваа овогт , /регистрийн дугаар ЗИ96**************02/.

2.Монгол Улсын иргэн,   оны    дугаар  сарын -ний өдөр  Дундговь аймгийн суманд төрсөн, настай, эмэгтэй, Дундговь аймгийн сумын дугаар баг, *******-12 тоотод оршин суух, овогт , /регистрийн дугаар ЗЙ900/.

 Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Э. нь 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 19 цагийн үед Дундговь аймгийн сумын дугаар багийн нутагт баригдаж буй Соёлын төвийн цогцолборын барилга дээр хохирогч *******тэй “миний нөхрийг зоддог хэн бэ чи” гэж хэлэн маргалдаж, улмаар түүний зүүн гарын сарвуу хэсэгт хутгаар зүсэж, толгойн тус газар (баруун талын чамархай хэсэг гэх)-т нь мод (барилгын ажилд хэрэглэгддэг мод гэх)-оор цохиж эрүүл мэндэд нь "баруун чамархай ясны хугарал, хатуу хальсан доорх цус хуралт, зүүн сарвуунд шарх, зулгаралт" бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

Яллагдагч ******* нь 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 19 цагийн үед Дундговь аймгийн сумын дугаар багийн нутагт баригдаж буй Соёлын төвийн цогцолборын барилга дээр хохирогч "өөрийнх нь дүүтэй маргалдлаа" гэх шалтгаанаар "манай дүү чамайг зодоогүй" гэж хэлэн улмаар түүний цамцнаас нь татаж газарт унаган хэвтэж байхад нь дээрээс нь хүзүү, хоолой хэсгийг нь багалзуурдах, маажих зэргээр зодож эрүүл мэндэд нь "хүзүүнд шарх, зүүн хацарт зөөлөн эдийн гэмтэл" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “2025 оны 11 сарын 11-ний өдөр найзуудын баяр болсон. Тухайн өдөр би гэх найзтайгаа пиво уухаар ийг дуудсан. нөхөртэйгөө хамт ирж 1 пиво ууж дуусгачхаад, дахин 2 пиво дэлгүүрээс авчирч овоон дээр уугаад сууж байтал ийн ажлын дарга нь ирээд гийнд очиж хонь хийчих, хоолтой болъё гэсэн. Тэгээд манайд очтол манай нөхөр байгаагүй, ах, ах хоёр сууж байсан. Удалгүй манай нөхөр 1 пиво авчирсан. Гадаа ийн ажлаас авчирсан хонийг хийж байхад ажлын газрынх нь гэдэг ах ирсэн. Тухайн пивыг ууж дуусгаад, эд нар малын махаа янзалж байхад би даавуу өгчхөөд гэр рүүгээ буцахдаа хутгыг нь өмсөж байсан хувцасныхаа халаасанд хийгээд гэртээ тавихаа мартсан байсан. Манайхаас , , бид хэд гэрт байсан хүмүүсийг үлдээгээд сумын хойно очиж 2 пиво уух гээд явсан. , 2 араас ирээд , 2 муудах шинжтэй байна, чи харихгүй бол болохгүй болж байна гэсэн. Намайг харихад тэр 2 муудалцаад манайхаас сумын төвийн баригдаж байгаа барилга руу явсан байсан. Тэгээд н араас соёлын төвийн баригдаж байгаа барилгын хашаанд ороход гэрээсээ гарч ирээд г бууж амжаагүй байхад шууд цохиод авсан. Тэгэхээр нь би “чи яасан гэж хүн цохиж байгаа юм” гэж хэлсэн. Тэгтэл “чи манай ахын найзыг зоддог хэн юм, яасан том юм” гэж хэлээд хоорондоо муудалцаж, зууралдсан. Тэгээд миний уур хүрээд хэрэлдэж байхад надаас түрүүлж очоод дүүтэйгээ нийлээд багалзуурдаад унагаасан байсан. Би зогсож байсан газраасаа тайлж тавьсан байсан куртик рүү ийг “ална, нялх нойтон хүүхдийнх нь дэргэд аавыг нь ална гэж дайрсан, би ч чам руу хутга барьж дайрвал чамд ямар байдгийг үзүүлнэ” гэж хэлээд явсан. Намайг эргэж харахад “гийн халаасанд хутга байгаа гэсэн”. Намайг хутга гаргах гэж байхад сумын цагдаа, багийн засаг дарга 2 ирээд булааж авахад цаана нь зогсож байсан. Тэгэхэд гараа хутганы үзүүрт зүссэн байх гэж бодож байна. Хутгыг цагдаа авч овоолоотой шороо руу шидсэн. Тэгэхэд олон хүн ирж би ийг гараад ир гээд хашхирч байхад хашаанаас гар гэсэн. Хашаанаас гараад зогсож байхад , хоёр намайг хэлэх, хэлэхгүй үгээр хэлээд байсан. Хашааны хаалга хааж байхад өөрөө завсраар нь гарч ирсэн. Зүүн гараас нь багийн дарга татаад, баруун гараараа над руу дайраад байсан. Би өмнө нь байсан мотоциклоо түлхэж унагаахад гэрэлд нь нарийн шар мод харагдахаар нь  аваад мөрөнд цохисон. цохиулаад цаашаа барилгын гэр рүү ороход нь би дагаад хэрэлдээд гэрт ороход хойд орон дээрээ өргөн модон ор дээрээ тамхи татаад сууж байсан. Харин үүдэнд сууж байсан. Тэгэхэд нь би “той уулзах гэж байхад та 2 яах гэж өмнөөс нь хэрэлдээд байгаа юм, танай эгчийг Цагаан хаданд биеэ үнэлж байгаад ирсэн хүн гэж сумаар тараасан хүн , би хэзээ ч энэ болсон зүйлийг хэлнэ, би өглөө ирж энэ өнгө аясаараа уулзана” гэж хэлээд харьсан. Намайг гэрт очоод байж байхад барилгын хашаанд чимээ гараад байхаар нь цагдаа руу залгаж юу болж байгаа талаар нь асуухад, эмнэлэг явсан гэж хэлсэн. Намайг эмнэлэгт очиход дусал хийлгээд, гараа маарлаар боолгоод хэвтэж байсан. Ээжээс нь очиж асуухад “манай ганц хүүхдийг яах гэж ийм болгосон юм” гэхээр нь болсон зүйлийг хэлээд эмнэлэгт очоод буцаж харьж урагдсан цамцаа солиод эмнэлэг ороход энэ хэд явсан байсан. Араас нь гэрт очиход гэрийн наад талд , 2 тамхи татаад зогсож байсан. д би чи зүгээр зогсож байна, г очиж түмпэнд байгаа баас, шээсээ цэвэрлэж, авч явсан даавуугаа өг гэсэн. Өглөө нь тэй очиж уулзахад хэвтэрт орсон одоо хот руу явна гэж байсан. Тэгээд аймаг руу ирсэн байсан. Гэрч нар бүгд нэгэн хэвийн зүйл ярьсан байсан. Болсон зүйлийг би сая ярьсан. ийн төрсөн дүү, ийн нөхөр. Бусад гэрч нар нэг дор ажиллаж байсан, үгээ нэгтгээд хэлэх хүмүүс. Ухаан алдаад эмнэлэгт очсон гэж мэдүүлэгт байгаа боловч тийм зүйл болоогүй” гэв.

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “11 сарын 11-ний өдөр би барилга дээр тогоочоор ажилладаг байсан. Тухайн өдөр найзуудын баяр гээд багын найз , 2 салхинд гаръя гэхээр нь би өөрөө зөвшөөрч хөдөө гарч пиво уугаад байж байхад манай дарга ирж байгууллага хоолгүй болсон талаар хэлж бид хоёрыг хийгээд өг гэсэн. Би өөрөө гэдэс сайн арилгаж чаддаггүй болохоор элбээд хийе гэж гийн хашаанд очиж мал хийнгээ 1 пиво тойруулж байхад ирсэн. Бид хэд мал хийж дуусаад барилгын хашаанд ирэхэд 7 цаг өнгөрч байсан байх. Оройн хоолны цаг болж хоолоо хийгээд байж байхад гадаа , 2 ирсэн. ч ирсэн. Найз нь хүнд зодуулчхаад ирлээ гэсэн. Тэгтэл манай дүү гараад манай хүргэн ахын найзыг зоддог хэн бэ гээд руу явсан. манай дүү 2 маргалдаад байхаар нь араас нь гарч очоод чи буруу ойлгоод байна гээд ын фудволкны араас нь татахад ойчсон. Унахаар нь багалзуур хэсгээс нь базаад сууж байхад манай нөхөр ирээд оролцож болохгүй, боль гээд аваад явсан. Удалгүй манай дарга ирээд тухайн хүмүүсийг аваад явсан. Хаалга дээр очоод байж байхад шээснүүдийг ална гээд мод бариад орилоод байж байсан. г хаалганы гадаа зогсож байхад модоор цохихыг нь би харсан. Тэгээд манай дүүг эмнэлгийн машин ирээд аваад явсан” гэв.

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2025 оны 11 сарын 11-ний өдрийн орой 7 цаг өнгөрөөгөөд ажлаа тараад ажилчдын гэрт пиво уугаад байж байсан. Миний уусан хэмжээ 500 грамм. Манай хүргэн ахын найз гэдэг хүн 2 нүдний доод талд хацар нь халцарчихсан цус нь гоожоод орж ирсэн. Хэн зодсон талаар асуухад , 2 нийлээд зодсон гэж надад хэлсэн. Төд удалгүй ардаас нь , , бас нэг өөр хүнтэй ирсэн. Би гэрээс түрүүлж гараад миний араас гарч очсон. Тэгээд той барьцалдаад авахаар нь  би хажуугаас нь яагаад зодсон талаар нь асуухад юм хэлэхгүй болохоор нь 2 удаа цохиж авсан нь үнэн. Тэр дор нь хүмүүс бид нарыг салгаад намайг урагшаа, г хойш нь авсан. Би тайвшраад яасан талаар очиж асуутал гэрт байхад намайг зодсон болохоор би ирсэн гэхээр нь би буруу ойлгосон талаараа ярьж байтал эхнэр нь баруун гартаа хутга бариад над руу дайрахад нь зүүн гараараа цамцнаас нь  барьж автал миний шуу хэсэгт зүсээд хутгаараа дарсан. Өвдөөд байсан болохоор би тавиулаад холдож ажилчдын гэр рүү орж 20, минут байсан. Тэгээд эгчийгээ авч харих гээд хаалга руу явтал тэнд баахан хүн байсан. Би шууд гараад той очиж уулзаад буруу ойлгосон талаараа хэлээд, уучлалт гуйж, болохгүй бол намайг 2 цохичих гэж хэлсэн. Тэгтэл би танайхныг нар үзүүлэхгүй, маргааш уулзъя гэсэн. Тэгэхээр нь би хашаа руугаа орж Батнасан гэдэг хүнтэй хаалга хааж, хөнгөнөөр бие засчхаад Батнасантай юм яриад зогсож байтал миний толгойны баруун тал руу модоор цохисон. Би манарч доошоо сууж байтал манай сумын хэсгийн төлөөлөгч ирж, намайг эмнэлэг авч явсан. Хэрэг гарснаас хойш эхний 6 сар таталтын эм уудаг байсан. Хар дарж их зүүдэлнэ, шөнө унтаж байгаад хөлөрч сэрнэ, толгой өвдөнө, дагзаар хатгуулж байгаа. Тухайн хэрэг гарснаас хойш өдийг хүртэл огт ажил хийгээгүй, эцэг эхээрээ тэжээлгэж байгаа. Би тогооч мэргэжилтэй. Хотод цахилгаанчнаараа жил гаран ажилласан. Өвөл нь гэртээ ирж амрах гэж байсан боловч хий дэмий гэртээ байхаар гээд тэр ажилд ороод ийм байдалтай болсон. Түүнээс хойш маш их сэтгэлээр унасан. Эмчилгээтэй холбоотой ,000,000 гаран төгрөг гарсан. Түүнээс 2,00,000 төгрөг гуйж, гуйж авсан. Одоогоор эмчилгээний хяналтад байж, өдөрт - эм нэхэж байгаа. Хохирогчийн ярьж байгаа шиг 75,000,000 төгрөг нэхсэн зүйл байхгүй. Эгч л ярьсан байх. Миний сэтгэл санааны хохирлыг үнэн зөвөөр нь гаргаж өгөхийг хүсэж байгаа” гэв.

           Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр сумын хойд талын овоон дээр , нарын хамт пиво ууссан. Тухайн үед сумын төвд баригдаж байгаа барилгын дарга нь хонь хийгээд өгчих гээд хонь авчирч өгөхөөр нь хонийг хийх гээд гэрт ирсэн. Тэгсэн манай нөхөр гэрт той пиво уугаад сууж байхаар нь ахыг яв гэж хэлсэн. Тэгээд хонио хийж байхдаа нэг пиво ууссан. Тэр үед , той хамт ирсэн. Тэгээд ууж байсан пиво дуусгаад мал хийж дуусаад би мал хийсэн хутгыг кармандаа хийсэн байсан юм. Тэгээд анх пиво ууж байсан газраа ирээд пиво уугаад сууж байхад , хоёр хүрч ирсэн. Тэгэхэд танайд ирсэн байна той муудалцах шинжтэй байна гэсэн. Тэгээд би 2 том пиво хувааж уучихаад гэртээ харьсан. Тэгэхэд манай нөхрийн баруун нүдний дээд хэсэгт хавдсан, баруун талын гарын шуу хэсэгт зулгарсан байхаар нь нөхрөөс хаана байна гэж асуусан чинь Соёлын төвийн барилга руу явсан байх гэхээр нь тэр барилга дээр би нөхрийн хамт, , нартай хамт очсон. Тэгэхэд барилгын хашаанаас гарч ирээд цохиж аваад зууралдаад байж байхад манай дүүг зодлоо гээд манай нөхөр той зууралдаад зогсож байсан. Тэр үед би гадуурх куртикээ өмсөх гээд машин pyy явтал , гийн куртикний карманд хутга байгаа гэж хэлтэл тэнд байсан хүмүүс над дээр ирээд юу юугүй хутга авах гээд байхаар нь хэрэндээ хүн гэмтээхгүй гээд хутганы бариул, ир хоёрын дундаас барьж байгаад миний гарнаас хутгыг салгаж авсан. Тэгэхэд бас 2- хүн байсан. Тэгээд барилгын хашаанаас гараад байж байхад , хоёр хашаан дотроос намайг янхан, гичий, пизда гээд элдвээр хэлээд байсан юм. Тэр үед хашаанаас гарч ирээд намайг ална гээд над руу дайраад байхаар арагшаа ухарсан, тэгтэл мотоцикл таарахаар нь урдуураа унагаасан. Тэгээд арагшаа явтал ард хөлд мод тээглэхээр нь тэр мод хадаастай байхаар нь хадаастай талыг нь өөрөө бариад нөгөө талаар нь баруун талын мөр хэсэгт модоор цохисон. Би тэр өдөр , хоёртой нийлж 2 том пиво ууссан. Гэрт бас нэг том пивыг 5-6-уулаа хувааж ууссан. Дараа нь бас овоон дээр , хоёртой 2 том пиво ууссан. Би тэр өдөр ийн дүү гэж мэдсэн. бид хоёрын хооронд өр авлага өс хонзонгийн асуудал огт байхгүй. Би ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр Дундговь аймгийн суманд төрсөн. Айлын дэх хүүхэд дээрээ хоёр эгч, нэг ахтай, доороо нэг дүүтэй. Би багадаа ээж, аав дээрээ хөдөө мал дээр өссөн. суманд 1-9-р анги төгстлөө сураад 2010 онд суманд Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд тогоочийн мэргэжлээр сурч төгссөн. Нөхөр той 2019 онд гэр бүл болсон.Том хүү 201 онд төрсөн, хүү онд, хүү онд, охин 202 онд төрсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 152-15/

             Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр , хоёртой сумын хойд талын хөшөөн дээр том пиво хувааж ууссан. Тэгээд дараа нь гийн хашаанд мал янзалсан. Мал янзалж байхдаа бас том пиво ууссан. Мал хийгээд дуусч байхад гийнд ирсэн. Би махаа аваад ажил дээрээ ирээд хоол хийсэн. Тэгсэн төд удалгүй хүнд зодуулчихлаа гээд ирсэн. Тэгтэл араас нь нөхөр ын хамт ирээд манай нөхрийг зодсон байна гээд хашхираад байсан. Тэгээд манай дүү гарч очоод “манай ахын найзыг зодсон байна гээд нэг цохиж авсан. Тэгсэн , цохиж аваад зууралдаад байж байхаар нь би очоод ын цамцны араас нь татаад арагшаа ойчихоор нь багалзуур хэсгээс базсан, тэгээд л хүмүүс салгасан. Тэр үед 19 цаг болж байсан байх орой болсон байсан юм. Би тэр өдөр том пиво хувааж ууссан. бид хоёрын хооронд өр авлагаа өс хонзонгийн асуудал байхгүй. Би оны дугаар сарын -ний өдөр Дундговь аймгийн суманд төрсөн. Айлын дэх хүүхэд доороо нэг эрэгтэй дүүтэй. Багадаа ээж, аав дээрээ суманд сумын төвд өссөн. Би цэцэрлэгээр яваад дараа 1-9-р анги төгстөл сумын сургуульд сурсан. Дараа нь Улаанбаатар хотод Монгол Солонгос политехникийн коллежид сүлжих машины оператор мэргэжлээр

 сурч төгссөн.Нөхөр той 2019 онд гэр бүл болсон. Том охин онд төрсөн, хүү онд төрсөн, хүү онд төрсөн. Одоо нөхөр хүүхдийн хамт амьдарч байгаа” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 162-16/

          

           Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ гэх хүнийг танихгүй. Тухайн асуудал болсон гэх өдөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр би Дундговь аймгийн сумын Соёлын төвийн барилга дээр туслах ажилтнаар ажиллаж байсан юм. Тухайн өдөр ажил дуусаад ажлынхаа хүмүүстэй хамт 2.5л савлагаатай Сэнгүр нэртэй пиво хувааж уугаад сууж байтал орой 19 цагийн үед ажил дээр гаднаас манай хүргэн ахын найз болох нь хүнд зодуулчихлаа гээд баруун зүүн талын хөмсөг хэсгээс нь цус гарсан, баруун талын нүдний доод хэсэгт зулгарсан гэмтэлтэй ирсэн. Тэгээд би хэнд зодуулчихсан юм бэ гэж асуутал од зодуулсан гэж хэлсэн. Тэгтэл араас нь машинтайгаа , хоёр барилгын хашаанд орж ирсэн. Тэгэхээр нь би гэх залуутай очиж уулзаад яагаад манай ахын найзыг зодож байгаа юм гэж асуутал юм хэлэхгүй зогсоод байсан. Тэгэхээр нь би гараараа 2 удаа хацар хэсэгт нь цохисон. Тэгтэл нь надад танай ахын чинь найз нь намайг гэртээ орон дээрээ хэвтэж байхад орж ирээд цохисон шүү дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би аан за ах тэгвэл уучлаарай би буруу ойлгосон байна гэж хэлээд уучлалт гуйсан юм. Тэгтэл цаад талаас эхнэр нь гартаа хутга барьчихсан миний нөхрийг зоддог хэн бэ чи гээд гараа далайгаад ирсэн. Тэгэхээр нь би хутгатай гарыг нь зүүн талын гараараа барьж аваад би буруу ойлгосон байна, жоохон тайван байж байгаад ярилцъя гэтэл над руу миний нөхрийг зоддог хэн юм чи гээд дайраад байсан. Тухайн хутга нь миний зүүн гарын сарвууны дээд хэсэгт хүрээд ураад байсан болохоор нь би гараа тавиад холдсон юм. Тэгээд надаас холдоод хашааны үүд рүү явцгаасан. Тухайн үед надаас гадна тэнд олон хүн байсан. Манай төрсөн эгч , , , Тамир, , хүргэн ах , манай барилгын захирал зэрэг хүмүүс байсан. Тэгээд би хашааны үүдэнд байсан хүмүүс рүү очтол цагдаа, сумын орлогч дарга, багийн засаг дарга гэх мэт олон хүмүүс ирчихсэн байсан. Тэгээд би дээр очоод дахиад намайг уучлаарай миний буруу, би таныг цохисон юм чинь намайг зөрүүлээд цохичих гэтэл үгүй би танайхныг нар үзүүлэхгүй гээд намайг занаад байсан. Тэгэхээр нь би за ойлголоо гээд хашааны үүдэнд зүүн зүгт хараад зогсож байтал намайг хажуу талаас 60-70см урттай, х6 өргөнтэй бетонтой, хадаастай модоор миний толгойны баруун талын чамархай хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд би юу болов гээд хартал гартаа мод барьчихсан шээснүүдийг бүгдийг нь ална гээд зогсож байсан. Тэгээд намайг эмнэлэг рүү аваад явсан юм. Тухайн өдөр тэнд байсан хүмүүс тодорхой хэмжээнд бүгд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тухайн үед би тэй маргалдсан асуудал байхгүй. Нөхөртэй нь маргалдаад байж байтал нөхрөө өмөөрөөд ороод ирсэн. Өмнө нь муудаж хэрэлдэж байсан асуудал байхгүй. Би тухайн үед г цохиж, зодсон асуудал байхгүй. Биед нь халдаагүй. Тухайн үед миний зүүн талын гарын сарвууны дээд хэсэгт хутгаараа зүсэж 1 оёдол тавиулсан, модоор миний толгойны баруун талын чамархай хэсэгт нэг удаа хүчтэй цохисон. бид хоёр хоорондоо ямар нэгэн өс хонзон, өр авлагын зүйл байхгүй. Миний биед толгой хэсэгтээ цохиулснаас болж ярихад хэцүү, хэл ээдрэх, баруун талын шанаа хэсгээр юм хазаж болохгүй өвдөх, ам хэсэг дотроо хавдсан, толгой өвдөх, гар хэсэгт хутгаар зүсэгдсэнээс болж хорсож өвдөх, толгой ар хэсэгт хатгаж өвдөх зэрэг зовиуртай байна. Би дээрх хэрэгт гомдолтой байна. Тухайн учирсан гэмтлийнхээ эмчилгээний зардлыг нэхэмжлэх болно. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Тухайн асуудлаас болж миний сэтгэцэд ямар нэгэн байдлаар хохирол учраагүй. Би сэтгэцийн дүгнэлт гаргуулахгүй” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 2-25/

           Хохирогч Ц.ын: “ манай эхнэрийн найз, ийн төрсөн дүү. манай эхнэр байгаа юм. Тухайн асуудал болсон гэх өдөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 11- ний өдөр би Дундговь аймгийн суманд гэртээ байсан. Тэгтэл аймгаас манай хүргэн болох ирээд манай хөдөө гэрт мал хийлцэж өгчихөөд явах гэж байсан юм. Тэгэхээр нь би дэлгүүр ороод 2.5л савлагаатай Сэнгүр нэртэй пиво 2 ширхгийг аваад гэртээ очоод бид хоёр хувааж уусан юм. Тэгтэл гаднаас өдөр 1 цагийн үед манай хүргэн ах болон найз гэх нь хамт орж ирсэн. Тэгээд бид дөрөв үлдсэн пивоо ууж дуусгаад сууж байтал нь надад хандаж танай үеийнхэн тийм том юм уу, би бас Гурвансайханд нэртэй шүү дээ гээд над руу агсраад байсан. Тэгэхээр нь би олон юм яриагүй тоохгүй өнгөрөөсөн юм. Тэгээд би орон дээрээ хэвтэж байтал нь намайг чи тийм том болчихсон юм уу гээд дээрээс хэвтэж байхад толгойгоороо баруун талын дух хэсэгт нэг удаа мөргөсөн. Тэгээд би босоод иртэл намайг зуурч аваад гэрээс татаж гаргаад гараараа дугтарч газар унагасан. Тэгэхээр

нь би босож ирээд чи яах гээд байгаа юм бэ гэтэл нь хувцсаа тайлаад над руу чи тийм том болчихсон юм уу гээд л дайраад байсан. Тэгэхээр нь би гараараа нэг удаа нүүр хэсэгт нь цохисон юм. Тэгтэл нь машин руугаа яваад би чамайг хутга гаргаж ирж дүрнэ гээд явсан. Тэгтэл хамт байсан орж ирээд бид хоёрыг салгаад явуулсан юм. Тэгээд би гэртээ орж ирсэн машинтай явах шиг болсон. Тэгтэл орой 17 цагийн үед байсан санагдаж байна. Манай эхнэр гэртээ ирсэн. Тэгэхээр нь би болсон асуудлын талаар хэлтэл манай эхнэр уурлаад явж тай уулзана гээд бид хоёр сумын соёлын төвийн барилгын хашаа руу очсон юм. Тэгтэл барилгын хашаанд байсан машин дотор , , нар сууж байсан. Тэгээд би очоод хөгшөөн гараад ир уулзъя гэтэл гарч ирээд миний ахыг зоддог чи муу хэн бэ гээд гараараа миний шанаа хэсэгт 1 удаа, толгойны ар хэсэгт 2 удаа цохисон юм. Тэгтэл бас гарч ирээд чи муу миний дүүг зоддог хэн бэ гээд намайг гараараа багалзуурдаад миний зүүн талын хүзүү хэсгийг самардсан байсан. Тэгэхээр нь би тэр хэдэд та нартай маргааш эрүүлдээ уулзана шүү гэж хэлээд явах гэтэл манай эхнэр нь тэнд байсан хүмүүстэй муудаад байх шиг болохоор нь би явъя гэж хэлээд хашаанаас аваад гарсан. Тэгтэл цагдаа, багийн засаг дарга гэх мэт хүмүүс ирчихсэн байсан. Тэгтэл манай эхнэр хашааны гадаа байсан модыг аваад хашаа руу ороод Мөнх- Эрдэнийн гар хэсэгт цохих шиг болсон. Тэгээд би эхнэрээ аваад явсан юм. Тухайн өдөр , , , аx, тэгээд барилгын хүмүүс байсан. Олон хүн байсан болохоор сайн анзаарч чадаагүй. Тухайн өдөр тэнд байсан хүмүүс тодорхой хэмжээнд бүгд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тухайн үед би тай бол гэрт ууж байгаад над руу агсраад эхэлсэн. Тэгээд маргалдсан. *******, ******* нартай бол маргалдсан асуудал байхгүй. Шууд над руу г өмөөрөөд дайраад эхэлсэн. Өмнө нь муудаж хэрэлдэж байсан асуудал байхгүй. Би тухайн үед *******, ******* нарыг цохиж, зодсон асуудал байхгүй, биед нь халдаагүй. г бол гараараа нэг удаа нүүр хэсэгт нь цохисон юм. Тухайн үед нь намайг орон дээр хэвтэж байхад нэг удаа, ******* нь намайг гараараа багалзуурдаж маажсан. ******* нь гараараа нэг удаа шанаа хэсэгт, 2 удаа толгойны ар хэсэгт цохисон. Ямар нэгэн өс хонзон, өр авлагын зүйл байхгүй. Миний бие толгойны ар хэсэгт цохиулсан газар хатгаж өвдөж байгаа. Өөр зовиур байхгүй. Би дээрх хэрэгт гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн асуудлаас болж миний сэтгэцэд ямар нэгэн байдлаар хохирол учраагүй. Би сэтгэцийн дүгнэлт гаргуулахгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29-/

          

            Хохирогч Б.ийн: “Би дээрх хүмүүсийг танина. *******,

******* 2 манай найз болох ийн эхнэр, дүү хоёр нь байгаа юм.

, хоёрыг би сайн танихгүй. Садан төрлийн холбоо байхгүй. Тухайн асуудал болсон гэх өдөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр би Дундговь аймгийн суманд охинтойгоо уулзах гээд өглөө 10 цагийн үед очсон юм. Тэгээд охинтойгоо өдөржин хамт байж байгаад орой явах гээд хамт Гурвансайхан руу явах хүн буюу ыг хайгаад ын гэрт очтол нь гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байж байсан. Тэгээд ыг хаана байгаа талаар асуутал би яаж мэдэх юм, намайг бага оролдоорой гээд над руу агсраад босоод ирээд заамдах гэхээр нь би толгой хэсгээрээ нэг удаа мөргөтөл оноогүй юм. Тэгээд бид хоёр гэрээс гараад эр хүн шиг бие биенээ хоёр хоёр удаа цохьё гэтэл зөвшөөрөөд миний хацар болон хөмсөг хэсэгт 2 удаа гараараа цохисон юм. Тэгэхээр нь би зөрүүлээд хоёр удаа гараараа нүүр хэсэгт нь цохисон юм. Тэгээд бид хоёр болъё гээд салсан юм. Тэгээд би сумын төвд баригдаж байгаа Соёлын төвийн барилга дээр ыг хайгаад очсон. Тэгтэл бас байгаагүй. Тухайн үед барилга дотор , , тэгээд барилгын ажилчид хамт байсан. Тэгтэл, надаас та наад нүүрээ яасан юм бэ гэж асуухаар нь намайг цохисон гэж хэлсэн. Тэгтэл барилгын хашаан дотор , нар ирчихсэн ална та нарыг хаана байна гээд орилоод байсан. Тэгтэл нь уулзах гээд гарсан юм. Тэгээд би тэр хүмүүс согтуу орилоод байсан болохоор хүнтэй муудаж магадгүй гээд шууд яваад өгсөн. Өөр надад мэдэх зүйл байхгүй байна. Тухайн өдөр би , , , , тэгээд барилгын ажилчид хамт байсан. Тухайн өдөр тэнд байсан хүмүүс тодорхой хэмжээнд бүгд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би тухайн үед цохисон асуудал байгаа. Нүүр хэсэгт нь гараараа хоёр удаа цохисон. Тухайн үед миний биед нь гараараа нүүр хэсэгт хоёр удаа цохисон. Өөр надад халдсан хүн байхгүй. Ямар нэгэн өс хонзон, өр авлагын зүйл байхгүй. Тухайн үед миний зүүн талын хөмсөг хэсэгт бага зэрэг улайсан байсан. Өөр ямар нэгэн гэмтэл учраагүй. Одоо надад ямар нэгэн байдлаар зовиуртай зүйл байхгүй тул шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй, хүсэлтгүй байна. Би дээрх хэрэгт гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би гомдолгүй байна.Тухайн асуудлаас болж миний сэтгэцэд ямар нэгэн байдлаар хохирол учраагүй. Би сэтгэцийн дүгнэлт гаргуулахгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 5-6/

          

           Хохирогч Б.оос 2026.01.-ны өдөр дахин авсан: “Намайг хүмүүс голдуу гэж дууддаг. Би тэр өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 121/

            Гэрч : “Тухайн асуудал болсон гэх өдөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр би ажил дээрээ буюу Дундговь аймгийн сумын төвд байрлах Соёлын төвийн барилга дээрээ ажиллаж байсан. Тэгээд орой ажил тараад манай барилгын ажилчид амрах байрандаа амраад үлдсэн. Би тухайн үед сумын буудалд байрлаж байсан учраас тэр хэдээс тусдаа байсан. Тэгтэл орой 19 цагийн үед манай ажлын залуу ирээд барилга дээр бөөн зодоон болоод байна, та очиж үз гэхээр нь би хүрээд очтол манай ажлын залуу болох гар хэсэгт хутгаар зүссэн сорвитой байсан. Би юу болсон талаар эс асуутал бид хэд ажил дээр амраад байж байтал гаднаас нь хүнд зодуулчихлаа гээд ороод ирсэн, тэгэхээр нь хэнд гэж асуутал нь намайг зодсон гэж хэлсэн, удалгүй араас нь барилга дээр машинтайгаа , хоёр ирээд нь руу дайраад эхэлсэн тэгэхээр нь би дундуур нь салгах гэж ороод муудсан, тэгтэл нь хутга барьж ирээд миний гарыг зүссэн гэж надад хэлсэн юм. Тэгтэл , хоёр нь манай барилгын талбай дээр согтуу тэнд байсан хүмүүсийг ална, тална гээд орилоод агсам тавиад чулуу авч шидээд байсан. Тэгэхээр нь би тэнд байсан хүмүүсийг хашаанаас гар гээд бүгдийг нь хашаанаас гаргасан юм. Тухайн үед тэнд цагдаа, багийн дарга гэх мэт олон хүн ирчихсэн байсан. Тэгээд би хашааны хаалга хаагаад гадагшаа гартал үүдэнд зогсож байсан толгой хэсэгт газар байсан бриүс модоор гэх эмэгтэй чамайг ална гэж ирээд 1 удаа цохиод авсан. Тэгтэл толгойгоо бариад доошоо сөхрөөд суусан. Тэгээд тэнд байсан хүмүүс салгаж аваад сумын эмнэлэг рүү хүргэж өгсөн. Тухайн өдөр ямар асуудлаас болж хэрүүл маргаан үүссэн талаар би сайн мэдэхгүй байна, хамт байгаагүй болохоор. Тухайн өдөр биед нь халдаж зодсон. той бас маргалдаад байсан. Тухайн үед баруун талын гарын сарвууны ар хэсэгт хутгаар зүсүүлсэн байдалтай, толгойны баруун талын чамархай хэсэгт модоор цохиулаад бага зэрэг язарч хавдсан байсан. надад хэлэхдээ , хоёр барилга дээр ирэхээсээ өмнө хоорондоо муудаж зодолдсон гэж байсан. Би *******гийн барьж байсан хутгыг хараагүй. Намайг очиход хутгыг нь салгачихсан байсан. Мод нь бол манай барилга дээр ашигладаг бриүс мод байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 1-2/

            Гэрч Б.ийн: “ нь миний хадам дүү. , , нар нь манай найзууд байгаа юм. Тухайн асуудал болсон гэх өдөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 11- ний өдөр би ажил дээрээ буюу Дундговь аймгийн сумын төвд байрлах Соёлын төвийн барилга дээрээ ажиллаж байсан юм. Тэгээд өдөр хоол ундаа идчихээд байж байтал манай эхнэрийн найз нь дуудаад пиво ууя гээд бид хоёр хамт явсан юм. Тэгээд сумын хойд талын овоон дээр 2.5л савлагаатай Сэнгүр нэртэй пиво 2 ширхгийг хувааж уусан. Тэгтэл барилгын хоолны мах гээд нэг хонь манай барилгын дарга ирж өгчихөөд явсан. Тэгээд тухайн малыг хийх гээд гийн гэрт очсон. Тэгтэл гэрт нь нөхөр болох нь өөр хүмүүстэй ууж байна гэж байх шиг байсан. Бид хэд гэрт нь оролгүй гадаа нь малаа хийчхээд ажил руу явах гэж байхад гаднаас , Батдорж хоёр ирж байсан. Бид хэд ажил дээр очиж махаа буулгаад хоол ундаа хийж байтал удалгүй барилгын хашаан дотор хүмүүс орилоод маргалдаад байх шиг болохоор гараад хартал нь хаана байна ална гээд орилж байсан. Тухайн үед тэнд байсан хүмүүс хорьж байсан болохоор би очиж салгаагүй холоос харж байсан юм. Тэгтэл манай эхнэр нь өмөөрөөд маргалдах гээд байхаар нь би хориод явуулаагүй юм. Тэгтэл удалгүй нь баруун талын гарны сарвууны ар хэсэгтээ хутгаар зүсүүлчихлээ гээд гарнаас нь цус гарчихсан ирсэн. Юу болсон талаар асуутал нь хутгаар намайг зүсчихсэн гэж хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа, багийн дарга нар гээд олон хүмүүс ирээд тэр хэдийг салгаад аваад явсан. Би эхнэрээ аваад гэрт орчихсон байж байтал гаднаас орж ирээд дахиад намайг толгой хэсэгт модоор цохичихлоо гээд ороод ирсэн. Тэгэхээр нь бид хэд шууд эмнэлэг рүү аваад явсан. Тухайн өдөр , хоёр маргалдаад муудсанаас болж дээрх асуудал үүссэн байсан. Өмнө нь дээрх хүмүүс муудаж маргалдаж байсан асуудал байхгүй.Тухайн үед дээрх асуудал болох үед , , Батдорж, , , , Батнасан, сумын цагдаа, багийн засаг дарга гэх мэт олон хүн байсан. Тухайн үед , , , нар согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. биед нь халдаж зодсон гэж хэлсэн. Өөр хүн цохиж зодоогүй байх. Тухайн үед баруун талын гарын сарвууны ар хэсэгт хутгаар зүсүүлсэн байдалтай, толгойны баруун талын чамархай хэсэгт модоор цохиулаад бага зэрэг язарч хавдсан байсан. Тухайн үед , нарын биед намайг байхад халдсан хүн байхгүй. , хоёр барилга дээр ирэхээсээ өмнө хоорондоо муудаж зодолдсон гэж байсан. Тухайн үед ******* нь дүүгээ өмөөрөөд той зууралдаад байсан. Цохиж зодсон зүйл болоогүй. Дүүгээ салгаж авах гээд зууралдсан. нь 2 удаа гараараа нүүр хэсэгт нь цохисон гэж хэлсэн. Би өөрөө бол хараагүй. Тухайн үед би *******гийн барьж байсан хутгыг хараагүй. Мод нь бол манай барилга дээр ашигладаг бриүс мод байсан. *******, *******,, нар нь хоорондоо ямар нэгэн өс хонзон, өр авлагын зүйл байгаа эсэх талаар би сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн -5/.

             Гэрч : “ нь хамт барилга дээр ажиллаж байгаа залуу. , гэх хүмүүсийг танихгүй. Тухайн асуудал болсон гэх өдөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр би ажил дээрээ буюу Дундговь аймгийн сумын төвд байрлах Соёлын төвийн барилга дээрээ ажиллаж байсан юм. Тэгээд орой ажил тараад ажилчдынхаа байранд амарч байтал нь гаднаас орж ирээд гэх залууд зодуулчихлаа гэж хэлтэл нь юу болсон юм ах гээд тэр хоёр хамт гарсан. Тэгтэл барилгын хашаанд , хоёр машинтайгаа орж ирээд тэр хэд гадаа маргалдаад хэрэлдээд байсан. Би юунаас болж, юу гэж хэрэлдэж байгааг сайн

мэдээгүй. Тэгээд би гараад очтол нь манай ахыг яагаад та нар зодоод байгаа юм гээд өмөөрөөд зогсож байсан. Тэгтэл гэх эмэгтэй гартаа бор өнгийн иштэй хутга барьчихсан руу ална шүү гээд орилоод байсан. Тэгтэл дундуур нь ороод өмөөртөл ална гээд дайраад эхэлсэн. Тэгээд тэнд байсан хүмүүс салгаад хашаанаас гарсан. Тэгтэл баруун гарын сарвууны ар хэсэгт хутгаар зүсүүлчихсэн гээд цус гарч байсан. Тэгтэл удалгүй сумын цагдаа хүмүүс дагуулаад ирчихсэн олон хүн байсан. Тэгээд цагдаа хутгыг нь хурааж аваад г авч явах гэтэл явахгүй зууралдаад байсан. Тэгтэл гэнэт газар байсан бриүс мод аваад ална чамайг гээд хашааны урд цаашаа хараад зогсож байсан толгойны баруун тал буюу чамархай хэсэгт нэг удаа цохисон юм. Тэгээд сумын цагдаа аваад эмнэлэг явсан. Тэнд байсан хүмүүс мөн адил тараад явцгаасан. Тухайн өдөр ямар асуудлаас болж хэрүүл маргаан үүссэн талаар би сайн мэдэхгүй байна. Тухайн өдөр биед нь халдаж зодсон. Өөр хүнтэй маргалдаагүй. Тухайн үед баруун талын гарын сарвууны ар хэсэгт хутгаар зүсүүлсэн байдалтай, толгойны баруун талын чамархай хэсэгт модоор цохиулаад бага зэрэг язарч хавдсан байсан. , нарын биед намайг байхад халдсан хүн байхгүй. надад хэлэхдээ , хоёр барилга дээр ирэхээсээ өмнө хоорондоо муудаж зодолдсон гэж байсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй байна. *******гийн барьж байсан хутга нь бор өнгийн иштэй хутга байсан. Мод нь бол манай барилга дээр ашигладаг бриүс мод байсан. *******, *******,, нар нь хоорондоо ямар нэгэн өс хонзон, өр авлагын зүйл байгаа эсэх талаар би сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 7-8/.

             Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 0725/576 дугаартай: “ биед хийсэн бодит үзлэг болон эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн баруун чамархай ясны хугарал, хатуу хальсан доорх цус хуралт, зүүн сарвуунд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, биед үзлэг хийсэн өдрөөс 7-10 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой байна. Баруун чамархай ясны хугарал, хатуу хальсан доорх цус хуралт гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын .1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтлүүд нь тус бүрдээ болон бүрдэл байдлаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын .1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 55-58/.

               Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 0725/577 дугаартай: “Ц.ын биед хийсэн бодит үзлэгээр хүзүүнд шарх, зүүн хацарт зөөлөн эдийн гэмтэл гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, биед үзлэг хийсэн өдрөөс 7-10 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой байна. Хүзүүний шарх гэмтэл нь дангаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын .1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 6-66/

                   

            Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2026 оны 02 дугаар сарын *******-ны өдрийн 0726/105 дугаартай:“Б.ийн биед хийсэн бодит үзлэгээр гэмтэл тогтоогдсонгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 127-128/

             Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ЕГО826/226 дугаартай: “ /РД: ЗЙ011712/-ийн сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан олон улсын өвчний ICD-10 ангиллын дагуу DS: F07.2-Тархины доргилтын дараах хам шинж оношлогдож байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна. Цаашид мэдрэлийн болон сэтгэцийн, нарийн мэргэжлийн эмчийн хяналтад байх шаардлагатай” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 28-250/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 2/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн зураг /1-р хх-ийн -10/

Хутга болон модонд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн зураг /1-р хх-ийн 11-16/

           Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 75, 8, 1-1, 16-165/

            Дундговь аймаг дахь сум дундын хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 05-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 102-105/

           Хохирлын баримтууд /1-р хх-ийн 168-212/ шүүх хуралдаанд гаргаж өгсөн шүүгдэгчийн хохирол төлсөн баримт, хохирогчийн хохирлын баримтууд болон хэрэгт цугларсан шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

           Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримт, гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтуудаар 2025 оны 11 сарын 11-ний өдөр хохирогч ******* шүүгдэгч *******д,

мөн 2025 оны 11 сарын 11-ний өдөр хохирогч Ц. шүүгдэгч *******т зодуулсан үйл баримт тус тус тогтоогдож байна.

Хохирогч ******* бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “баруун чамархай ясны хугарал, хатуу хальсан доорх цус хуралт, зүүн сарвуунд шарх, зулгаралт гэмтэл”  тогтоогдсон нь Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 0725/577 дугаартай шинжээчийн дүгнэлт,

Хохирогч Ц. нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “хүзүүнд шарх, зүүн хацарт зөөлөн эдийн гэмтэл” тогтоогдсон нь Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 0725/577 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

Хохирогч эрүүл мэндэд учирсан “баруун чамархай ясны хугарал, хатуу хальсан доорх цус хуралт, зүүн сарвуунд шарх, зулгаралт гэмтэл” -ийг шүүгдэгч ******* “миний нөхрийг зоддог хэн бэ чи” гэж хутгаар зүсэж, толгойн тус газар бриүс модоор цохиж,  

Хохирогч Ц.ын “хүзүүнд шарх, зүүн хацарт зөөлөн эдийн гэмтэл”-ийг шүүгдэгч ******* “манай дүү чамайг зодоогүй” гэж цамцнаас нь татаж газарт унаган хэвтэж байхад нь дээрээс нь хүзүү, хоолой хэсгийг багалзуурдах, маажих зэргээр зодож тус тус учруулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, хохирогч биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн, энэ гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын хүнд зэрэгт хамаарсан, хохирогч Ц.ын биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн, хохирлын хөнгөн зэрэгт хамаарч байгаа болох нь шинжээчийн дүгнэлтээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

         Шүүгдэгч ******* нь хохирогч Б. зүүн гарын сарвуу хэсэгт хутгаар зүсэж, толгойн тус газар барилгын ажилд хэрэглэгддэг модоор цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол,

Шүүгдэгч ******* нь хохирогч Ц.ын цамцнаас нь татаж газарт унаган хэвтэж байхад нь дээрээс нь хүзүү, хоолой хэсгийг нь багалзуурдах, маажих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж байгаа үйлдлүүд нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг байна.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокуророос шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,

шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.

Хохирол төлбөрийн талаар:

          Хохирогч болон түүний өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт эрүүл мэндийн зардалд .26.10 төгрөг, сэтгэцэд учирсан хохирлыг сэтгэцэд учирсан -р зэргийн хор уршгийн дээд хэмжээгээр гаргуулахаар нэхэмжилжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 202 оны 07 дугаар сарын -ний өдрийн  А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 0 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно.”,

2.10-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 0 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтооно” гэж тус тус тайлбарласны дагуу шинжээчийн дүгнэлтээр “Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч сэтгэцэд 2025 оны 11 сарын 11-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас DS: F07.2 Тархины доргилтын дараах хам шинж оношлогдож байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна. Цаашид мэдрэлийн болон сэтгэцийн, нарийн мэргэжлийн эмчийн хяналтад байх шаардлагатай гэж тогтоосон нь хууль болон журамд нийцсэн байна. 

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 202 оны 07 дугаар сарын *******-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 0 дүгээр зүйлийн 0.1 дүгээр зүйлд Арван нэгдүгээр бүлэг /Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/-т заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахаар, мөн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511. дахь хэсэгт “Энэ хуулийн 2.2- т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж хуульчилсан ба Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд оруулсан эдийн бус гэм хорыг арилгахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтүүд хүчин төгөлдөр үйлчилж байна.     

Шүүгдэгч *******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч сэтгэцэд F07.2 эмгэг оношлогдож энэ нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарч байгаа болох нь Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ЕГО826/226 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоож шийдвэрлэлээ. 

            Ингэхдээ гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөллийг харгалзан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792.000 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 18.216.000 төгрөгийг шүүгдэгч *******гээс гаргуулж хохирогч *******д олгох нь зүйтэй гэж үзэв.

            Хохирогч ******* нь шүүгдэгч *******гээс .26.10 төгрөгийн хохирол нэхэмжилж байх боловч хэрэгт цугларсан зардлын баримтаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлыг арилгахтай холбоогүй, эсхүл хамааралгүй, юуны зардал болох нь тодорхойгүй, давхардсан /170,177, 178, 181, 18, 190, 191, 192, 19, 195, 198, 2*******, 206, 2, 210 дахь талд авагдсан баримтууд/ мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинээр ирүүлсэн 7000 төгрөг, 7500 төгрөг, 12.50 төгрөг, 80.500 төгрөг, 16.700 төгрөг, 12.00 төгрөгийн баримтууд нь хэрэгт ямар хамааралтай нь тодорхойгүй баримтаар нэхэмжилсэн нийт 959.110 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******гээс 2.67.0 төгрөгийн хохирлыг гаргуулан хохирогч *******д олгох нь зүйтэй байна.

            Мөн шүүх хуралдааныг завсарлуулах үед төлсөн .5.000 төгрөгөөс 67.0 төгрөгийн хохирол, .86.700 төгрөгийг хор уршигт тооцон шүүгдэгчээс гаргуулах дүнгээс хасаж тооцов.

            Шүүгдэгч ******* нь хохирогч *******д учруулсан 2.67.0 төгрөгийн хохирлыг бүрэн төлсөн, сэтгэцэд учирсан хор уршигт .86.700 төгрөгийг төлсөн, үлдэх 1.729.0 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн тул бусдад учруулсан хохирлоо төлсөн гэж үзэв.

           Дээрхээс дүгнэвэл шүүгдэгч *******гээс сэтгэцэд учирсан хор уршиг 1.729.0 төгрөгийг хохирогч *******д, эмнэлгийн зардал 2..952 төгрөгийг, шүүгдэгч *******ээс 16.  төгрөгийг  тус тус гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох үндэслэлтэй байна.

            Хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хүнд хохиролтой холбоотойгоор цаашид эмчилгээ хийлгэх тохиолдолд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******гээс нэхэмжлэх эрхтэй болохыг заахаар шийдвэрлэв.

     Шүүхээс шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсон шийдвэрийн үндэслэлийг танилцуулсны дараа хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч *******, түүний өмгөөлөгчөөс завсарлага авч, шүүхээс хохирогч *******д олгохоор тогтоосон 18.216.000 төгрөгөөс .5.000 төгрөгийг дансаар төлсөн нь баримтаар, 15.71.952 төгрөгийг  төлөхөө илэрхийлсэн нь шүүгдэгчийн хүсэлтээр тус тус тогтоогдож байна.

           Шүүхээс оногдуулах ял шийтгэлийн талаар:

            Шүүгдэгч *******д хариуцлага хүлээлгэхэд хохирогч *******д хохирол нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдоно.

Шүүгдэгч *******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хариуцлагыг хүндрүүлэх, шүүгдэгч *******ийн үйлдэлд хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болохыг дурдлаа.

      Шүүгдэгч *******д хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдал, шүүгдэгчид хөнгөн ял оногдуулах тухай хохирогчийн хүсэлт, асаргааны хүүхэдтэй гэх тайлбар, улсын яллагч, өмгөөлөгч нарын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох,

       шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулав.

      Шүүгдэгч нарын хөдөлмөр эрхлэлт, орлого олох боломжийг харгалзан шүүгдэгч *******д оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг жилийн хугацаанд, шүүгдэгч *******т оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.

 

        Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор шаргал өнгийн модон иштэй 22 см урттай, ажлын хэсгийн урт 11 см, бариул хэсэг 11 см хутга 1 ширхэг, нийт 67 см урттай, 5.5 см өргөнтэй бриүс мод 1 ширхгийг устгуулахаар Дундговь аймгийн шүүхийн тамгын газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.

       Шүүгдэгч нарт торгох ял оногдуулан шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1, 6.2 дугаар зүйлийн 1, 2, , дэх хэсэг,  6.6, 6.7, 6.8, 6.10, 6.1, 8.1, 8.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Даваа овогтой г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн,

овогтой ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Даваа овогтой д 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогтой т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох  ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.

.Эрүүгийн хуулийн 5. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг жилийн хугацаанд,

шүүгдэгч *******т оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

. Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэг, бриүс мод 1 ширхгийг устгуулахаар Дундговь аймгийн шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс 2..952 /хоёр сая наян гурван мянга есөн зуун тавин хоёр/ төгрөгийг,

шүүгдэгч *******ээс 16. /нэг зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун гучин/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд,

шүүгдэгч *******гээс 1.729.0 /арван гурван сая долоон зуун хорин есөн мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч *******д тус тус олгосугай.

7.Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг шүүгдэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8.Шүүгдэгч нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн  өмгөөлөгчид гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Д.УРАНЧИМЭГ