| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2026/0148/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/155 |
| Огноо | 2026-07-01 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | О.Энхзаяа |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2026/ШЦТ/155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга М.Ууган-Адъяа
Улсын яллагч О.Энхзаяа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2026 оны ******* сарын 26-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, Дундговь аймгийн ******* сумын дүгээр баг тоот хаягт оршин суух, овогт , /регистрийн дугаар ЗН0130*******1/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2026 оны 04 дүгээр сарын *******-наас 0-нд шилжих шөнийн 02 цагийн үед Дундговь аймгийн ******* сумын дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Нитро” бааранд байхдаа эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ахлагч албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан буюу “олон нийтийн газар хашхирч болохгүй, баар хаах цаг болсон байна, одоо тар” гэсэн шаардлагыг эсэргүүцэж түүний зүүн нүд хэсэгт нь гараараа 1 удаа цохиж хүч хэрэглэсэн буюу хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч овогт нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1. Хохирогч : “Би 2026 оны 04 дүгээр сарын 0-ны өдөр цагдаагийн дэд ахлагч хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа 01 цаг 40 минутын үед ******* сумын дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Нитро” бааранд орсон. Тэгэхэд баарны текин дээр согтуу залуу баарны нэг эмэгтэй ажилтан руу хашхираад "пиво авъя, бичлэг шүүе" гэж байгаад текний араар ороод байна, та албан байгууллагын эд хөрөнгө эвдэх гээд байна, олон нийтийн газар хашгирч болохгүй талаар хэлсэн мөн бичлэг шүүдэг хүн маргааш ирнэ гэж байна маргааш ирээд шүүлгэчих одоо гараад харь” гэж хэлээд босгох гээд гарнаас татсан чинь миний энгэрийн камернаас татаад малгай цохиод унагаачихаар нь хамт хоёр гарнаас нь бариад сандал дээрээс босгоод эхний хаалгаар гаргахад өөрөө түрүүлээд явсан. Тэгж явж байхдаа “ Өнөболд руу хандаж чи муу бацаан юу болчихсон юм цагдаа болохоороо том болчихдог юм уу?” гэж хэлээд явсан. Тэгээд үүдний таамбарын хаалгаар тэр согтуу залуу дөнгөж гарснаа эргэж хараад миний зүүн нүдний доод тал руу цохисон тэгэхээр нь би хамт биеийн хүч хэрэглэж гавлаад ажил дээр авч ирсэн. Тэр согтуу залууг цагдаагийн газарт авч ирж овог нэрийг асуухад гэж байсан. Би тэр гэх залууд “баар хаах цаг нь болсон байна гээд баарнаас гарах талаар хэлээд олон нийтийн газар хашгирч болохгүй талаар хэлээд баарны текний араас гарах талаар хэлж шаардлага тавьсан, мөн байгууллагын хөрөнгө эвдлэх гээд байгаа талаар хэлж сануулсан. Миний биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй ээ. Миний сэтгэцэд учирсан хор уршиг байхгүй ээ. Сэтгэцэд учирсан хор уршигийн зэрэглэл тогтоолгохгүй ээ." гэх мэдүүлэг, /хх-ийн 11-12/
2. Гэрч : “Би 2026 оны 04 дүгээр сарын 0-ны өдөр цагдаа хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахдаа 01 цаг нилээн өнгөрч, 02 цаг дөхөж байхад ******* сумын дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Нитро” бааранд орсон. Тэгэхэд нэг согтуу залуу баарны текин дээр хашгираад "пиво авъя, бичлэг шүүе" гэж агсраад байсан юм. Тэгээд Галбадрах цагдаа бид хоёр очоод “баар хаах цаг нь болсон байгаа талаар хэлээд олон нийтийн газар хашгирч, агсарч болохгүй талаар хэлсэн. Тэгээд болохгүй байсан болохоор Галбадрах цагдаа бид хоёр хамт хоёр гарнаас нь бариад баарны коридорын эхний хаалгаар гаргасан чинь тэр согтуу залуу өөрөө түрүүлээд алхаад явсан. Тэгж явж байхдаа “намайг чи муу бацаан юу болчихсон юм цагдаа болохоороо том болчдог юм уу” гэж хэлээд явсан. миний биед халдсан асуудал огт байхгүй ээ. Галбадрах цагдаа бид хоёр “ Нитро” бааранд дуудлагаар очоогүй, эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан болохоор тэр баараар орсон юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 14/
3. Гэрч : “Би 2026 оны 04 дүгээр сарын *******-ны өдөр ******* сумын дугаар багт байх “Нитро" бааранд найзуудтайгаа орсон юм. Тэгсэн 2026 оны 04 дүгээр сарын 0-ны өдрийн 01 цаг өнгөрч байхад л байх бааранд цагдаагийн 2 алба хаагч орж ирчихсэн байсан. Тэгсэн миний зүс таних залуу тэр хоёртой маргалдаад байгаа харагдсан тэгснээ миний таньдаг залууг татаж босгоод авч гарах гээд явсан.Тэгээд баарны гадна талын хаалганы хажууд ирсэнээ эргэж хараад цагдаагийн алба хаагчийн нүүр хэсэгт цохисон. Тэгээд хаалгаар гаргаад цагдаагийн алба хаагч яваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 16/
4. Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би ******* сумын дугаар багт байх “Нитро” бааранд 2026 оны 04 дүгээр сарын 0-ны өдрийн 00 цаг өнгөрч байхад орсон юм. Бааранд ороод би пиво авч уусан. Тэгсэн чинь текний ард байсан баарны ажилтан намайг ширээн дээр байсан пиво хулгайлсан гээд байхаар нь камер шүүе, төлчихье гэж хэлээд зогсож байсан тэгэхэд камер шүүх боломжгүй гэж хэлсэн. Тэгээд л байж байхад цагдаагийн 2 алба хаагч орж ирээд “намайг боль" гээд баарнаас гар гэж хэлж байсан” тэрнээс хойшоо юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд цагдаа дээр ирчихсэн байсан ба драгерь багаж үлээхэд 0,68%-ийн согтолт гарсан. Би зарим юмаа санахгүй байгаа юм санаж байгаагаар бол цагдаагийн алба хаагч ирээд “намайг боль гээд баарнаас гар гэж хэлж байсныг санаж, тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Би тухайн өдөр цагдаагийн алба хаагчийг цохисон талаар санахгүй байна. Харин бичлэгийг үзэхэд “Нитро” баарны гадна хаалгаар гарах гэж байхдаа эргэж хараад цохиж байгаа бичлэг байна. Бусдаар бол би энэ хийсэн үйлдлээ санах юм алга байна аа.” гэх мэдүүлэг, /хх-ийн 4-50/
5.Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2026 оны 04 сарын 13-ны өдрийн 026/15 дугаартай: “ биед хийсэн бодит үзлэгээр гэмтэл тогтоогдсонгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/
Согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 04/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-*******/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/
Дээрх хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдов.
Дундговь аймгийн Цагдаагийн газрын Өлзийт сумын хэсгийн цагдаа Б.Галбадрах нь 2026 оны 04 дүгээр сарын *******-наас 0-нд шилжих шөнийн 02 цагийн үед Дундговь аймгийн ******* сумын дугаар багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа ******* сумын дугаар багт үйл ажиллагаа явуулах “Нитро” бааранд *******д “олон нийтийн газар хашхирч болохгүй, баар хаах цаг болсон байна, одоо тар” гэсэн шаардлагыг тавьсан байна. Гэтэл шүүгдэгч ******* нь цагдаагийн албан хаагчийн тувьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн түүний зүүн нүд хэсэгт нь гараараа 1 удаа цохиж хүч хэрэглэсэн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь ийнхүү цагдаагийн албан хаагчийн албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж биед нь халдаж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд шүүгдэгч овогтой г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг, үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч Б.Галбадрах нь шүүгдэгч *******гээс хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй талаар мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Прокуророос шүүгдэгч *******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх хохиролгүй, прокуророос 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.00.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх эрүүгийн хариуцлагын саналыг хүлээн зөвшөөрсөн, шүүх хуралдааны үед ч энэ байдлаа илэрхийлж байна.
Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 2.00.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36., 36.8, 36.*******, 36.13, 38.1, 38.2, дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт д 2.00 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.00.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулан шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ