Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2026/ШЦТ/161

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга М.Ууган-Адъяа   

Улсын яллагч О.Энхзаяа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын  газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 06 сарын 24-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны ******* сарын *******-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, Дундговь аймгийн ******* сумын дүгээр баг, 10-*******А тоотод оршин суух, ******* овогт , /регистрийн дугаар ЗЮ70**************18/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2026 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 12 цагийн үед Дундговь аймгийн ******* сумын -р баг, 1******* тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр “архины мөнгө өгсөнгүй" гэх шалтгаанаар зүүн шуу хэсэгт нь 1 удаа хутгаар зүсэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь “зүүн шуунд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь: 

                 Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******д зодуулсан талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч ийн: “Миний бие нь хэрэг болсон гэх 2026 оны 04 дүгээр сарын 04-ний өглөөний 10 цаг 40 минут болж байхад ээлжнээсээ буугаад гэртээ ирсэн. Тэгтэл манай гэрт хүн байхгүй байсан. Тэгээд өөрийн нөхөр болох 524345 гэх дугаар руу залгаж "хаана байгаа талаар нь" асуутал надад "би гэртээ байна" гэж худлаа хэлсэн. Тэгээд би гэртээ байхгүй байна яг хаана яваад байгаа юм гэж асуухад "Мандлын улаан дэлгүүрт шараа тайлах гээд байж байна" гэж хэлсэн. Энэ явдлаас хойш 5-10 минутын дараа манай нөхөр болох нь өөрийн танил болох гэх хүнтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нэлээд хэмжээний согтолттой орж ирсэн. Гэрт орж ирээд надаас архины мөнгө нэхэхэд нь би “надад мөнгө байхгүй” гэж хэлсэн. Тэгтэл намайг зүүн дэлгүүрээс архи аваад ир гээд миний гар утсыг булааж авсныхаа дараа над руу гэрийн эд хогшил шидэн хутга авч далайгаад байсан. Тэгээд манай нөхөр нь “чамайг алсан ч яадаг юм гэж хэлээд миний зүүн гарын сарвуу хэсгийг зүссэн. Тэгээд хэсэг хугацааны дараа нөхөр нь арай гайгүй болохоор нь утсаа аваад өөрийн төрсөн хүү болох рүү залгаж болсон явдлын талаар хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа цагдаагийн алба хаагчид ирэн намайг эмнэлэг рүү авч яван эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн. тэй гар утсаараа ярьсны дараа миний нөхөр гаднаас гэх найзынхаа хамтаар орж ирсэн. Орж ирснийхээ дараа надаас архины мөнгө нэхээд хэрүүл маргаан болж миний гарыг зүссэний дараа манай дүү охин болох орж ирсэн. нь орж ирснийхээ дараа манай нөхөр болох эс миний гар утсыг гуйн авч өгсөн. Өмнө нь хэд хэдэн удаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн маргаан үүсгэж миний биед халдаж байсан. 2024 онд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан үедээ миний баруун нүд руу цохиж гэмтээж байсан. Миний зүүн гарын сарвуу хэсэг зүсэгдэж 4 оёдол тавиулсан. Тухайн хэрэг болох үед манай нөхөр болох ******* нь баруун гараараа миний нүүр хэсэг рүү гараараа 1 удаа алгадаж, баруун гараа зангидаж байгаад миний нуруу хэсэг рүү 1 удаа цохисон, намайг зүүн гуя хэсэг рүү нэг удаа өшиглөж, гэрт байсан хутгаар миний зүүн гарыг нэг удаа зүссэн. Манай нөхөр ******* нь согтууруулах ундааны зүйл хэвшмэл байнга хэрэглэдэг бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үргэлж хэрүүл маргаан үүсгэдэг байсан. Манай нөхөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ намайг хэнтэй ч хамаагүй хардаж хэрүүл маргаан үүсгэдэг. Сэтгэцийн хохирол тогтоолгох хүсэлт байхгүй. Би *******тэй албан ёсоор гэрлэлтээ батлуулсан, 13 оноос хойш хамт амьдраад 33 жил болж байна, дундаасаа 2 хүүхэдтэй. Энэ явдлаас өмнө 2024 оны 11 дүгээр сарын дундуур архи уусан үедээ агсам тавьж, миний нүдийг хөхөртөл нь цохиж байсан тухайн асуудлын талаар эмнэлэг болон цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. 2024 оноос өмнө миний биед халдаад байдаггүй ч гэсэн архи уусан үедээ агсам тавьж хэл амаар доромжилдог байсан. Тухайн өдөр манай нөхөр бид хоёр л байсан өөр хүн байгаагүй намайг нөхөртэй хамт гэдэг хүн орж ирээд гараад явсны дараа манай нөхөр намайг зодсон. Миний хувьд гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг, /хх-ийн 21-22, 24,7/

Гэрч гийн: “2026 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гэртээ байж байхад манай ээж утсаар залгаад аав чинь агсам тавиад уурлаад хутга шөвөг бариад байна гэж хэлэхээр нь шууд цагдаагийн байгууллагад утсаар манай аав агсам тавиад байна гэж дуудлага өгчхөөд аавын гэрт нь очсон. Гэрт нь ороход аав жижиг өрөөндөө хэвтэж байсан ээж зүүн гараа юмаар дарчихсан, гэрт хэсэг газарт цус дусчихсан байсан. Би гэрт ороод удаагүй юм ярьж амжаагүй байхад цагдаа нар араас орж ирээд аавыг аваад явсан би ээжийг эмнэлэг рүү авч очиж үзүүлэхэд ээжийн гарт 4-5 оёдол тавьсан гэж байсан. Тухайн үед юу болсон талаар асуухад ээж аав чинь уурлаад гар зүсчихсэн гэж хэлж байсан би өөр зүйл асуугаагүй. Манай аав ээж хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаад байдаг зүйл огт байхгүй хааяа хааяа аавыг архи уусан үед маргалдаж байдаг бусдаар байнга зодож цохиод хэрүүл маргаан үүсгээд байдаг зүйл байхгүй. 2024 оны 11 дүгээр сард аав, ээж хоёр маргалдаад аав ээж рүү юм аваад шидсэн нүдний хавьд нь онож хөхрүүлж байсан энэнээс өөр тохиолдол миний мэдэж байгаагаар байхгүй.” гэх мэдүүлэг, /хх-ийн 26/

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дундговь аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2026 оны 04 сарын 10-ны өдрийн 0726/11 дугаартай: "ийн биед хийсэн бодит үзлэгээр зүүн шуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, биед үзлэг хийсэн өдрөөс 2-3 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэсэн дүгнэлтээр /хх-ийн 30-31/ тогтоогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч нь хохирогчтой “архины мөнгө өгсөнгүй” гэх шалтгаанаар маргаж түүний зүүн шуу хэсэгт нь 1 удаа хутгаар зүсэж “зүүн шуунд шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан ба түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа зүйлээ хүсэж хийн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл /хохирол/ учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч ******* нь хохирогч ийн гарыг хутгаар зүссэн үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.

Шүүгдэгч ******* нь хохирогчийн гарыг хутгаар зүссэн үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.

Шүүгдэгч ******* болон хохирогч нар нь эхнэр, нөхөр болох нь тэдний мэдүүлгээр тогтоогдож байх тул тэднийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь хохирогч ийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “Хүний халдашгүй дархан байх эрх” буюу “Хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж хүчирхийлэл үйлдэж түүний эрүүл мэндэд халдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хоёр. Хохирол төлбөр бусад асуудлын талаар:

Хохирогч нь *******эс баримтаар хохирол нэхэмжлээгүй тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн бариултай, нийт 26 см урттай, ажлын хэсгийн урт 14.5 см, ишний урт 11.5 см, ажлын хэсэгтээ “ортицяа” гэсэн бичиглэлтэй хүрэн шар өнгийн хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймаг дахь шүүхийн тамгын газарт шилжүүлж шийдвэрлэв.

Гурав. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх” нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид торгох ял оногдуулах талаар санал, дүгнэлт гарган оролцсон ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч ******* овогт   Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт д 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулан шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн  бариултай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймаг дахь шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч,  тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.УРАНЧИМЭГ