Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 182/ШШ2024/01472

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 182/ШШ2024/01472

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

 

Нэхэмжлэгч: ******* ******* ББСБ ХХК  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М.*******д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 386,525 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч М.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 386,525 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.*******тай 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 3772 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 125,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 9.9 хувийн хүүтэй 252741 тоот зээлийг ХААН банк дахь ******* тоот дансанд зээлдэгч М.******* нь шилжүүлэн авсан.

Зээлдэгч М.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 252741 тоот зээл 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 125,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 874 хоногийн хүү үлдэгдэл 261,525 төгрөг нийт 386,525 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч М.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 386,525 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 96,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор 96,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор 96,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор 98,525 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

 

3.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Итгэлт-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч М.*******гийн гаргасан хариу тайлбар, хүсэлттэй танилцаад зээлийг хуваан төлөх нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч М.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 386,525 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

5.Талуудын хооронд 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 125,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 9,9 хувийн хүүтэй зээлдүүлсэн болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй.

 

6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 96,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор 96,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор 96,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор 98,525 төгрөг нийт 386,525 төгрөг нийт 386,525 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Итгэлт-Эрдэнэ зөвшөөрсөн байна.

 

7.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх ба энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 386,525 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 96,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор 96,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор 96,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор 98,525 төгрөг нийт 386,525 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,246 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 6,123 төгрөг, хариуцагч М.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 6,123 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ