| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2026/0155/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/173 |
| Огноо | 2026-07-28 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | О.Энхзаяа |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 2026/ШЦТ/173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж, шүүгч Д.Уранчимэг, Ж.Чимэддулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга М.Ууган-Адъяа
Улсын яллагч О.Энхзаяа
Иргэдийн төлөөлөгч Б.Түвшинжаргал
Хохирогч *******, түүний өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Т.Пүрэвбазар нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 06 оны ******* дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, ******* настай, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, малчин, ам бүл , эхийн хамт Дундговь аймгийн ******* сумын дугаар баг, 1-******* тоот хаягт оршин суух,
урьд Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 003 оны ******* дугаар сарын 30-ны өдрийн 133/Б дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 75 дугаар зүйл, 90- р зүйлийн -т зааснаар 5 жилийн хорих ялаар,
Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96..1 дэх хэсэгт зааснаар 4 жил 99 сарын хугацаагаар хорих ялаар,
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 01 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай овогт , /регистрийн дугаар ЗЛ81**************16/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь 05 оны 0 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнийн 01 цагийн үед Дундговь аймгийн ******* сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байхдаа хохирогч *******г “ард гуйвж дайвж байж мотоцикл унагаалаа" гэх шалтгааны улмаас нүүр хэсэгт нь 5-6 удаа цохиж газарт унахад нь нуруу хэсэгт -3 удаа дэвсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь “сээрний 6 дугаар нугалам их биеийн бяцарсан нугасны суваг руу цөмөрсөн хугарал, гулсалт, нугас дарагдал, сээрний 8 дугаар их биеийн шахагдсан хугарал, сээрний 3,4,5 дугаар нугалмын баруун, зүүн ламин, арын сэртэнгийн хугарал, сээрний арын шар холбоосны урагдал, мөчдийн саа саажилт, аарцгийн эрхтний үйл ажиллагааны алдагдал, зүүн шанаанд зулгаралт” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Осол болж бид ухаангүй болсноос хойш ярина. Түүнээс өмнөх нь хэрэгт бичигдсэн байгаа. Бид тэр айлаас гарч явж байгаад осолдож ухаан алдсан. Намайг сэрэхэд машин ирж байсан. Тэгээд би босож мотоциклоо босгосон. Тэр машин ирээд та хөдөлж болохгүй, би түргэн дуудсан гэсэн. Түргэний машинд манай сумын түргэний жолооч, сувилагч , их эмч , хэлтсийн төлөөлөгч , манай дүү охин , манай ээж нар ирж бид хоёрыг авч явсан. Сумын эмнэлэг дээр очиход ухаантай байсан. Өвөрхангай руу авч явахад нь манай ээж хамт явсан. Манай ээж Өвөрхангайгаас хот оруулчхаад буцаж ирсэн. Би удаа дараа , түргэний жолооч болон манай ээжээс мэдүүлэг авхуулахаар байцаагчид хүсэлт гаргасан боловч аваагүй байсан. Би найзыгаа цохиогүй, хамт л мотоциклоос унаж осолд орсон. Ослоос болсон хохирлыг бүгдийг нь барагдуулна. Яагаад намайг зодсон гээд байгааг нь мэдэхгүй байна” гэв.
Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Миний Бонго машин болохгүй болохоор ыг утсаар дуудсан. Ирэхгүй болохоор нь дахин дуудахад хүрч ирээд машиныг янзалсан. Тэгтэл хөгшин чинь гэртээ 1 шил юм уучихаад ирсэн, одоо ганц шил юм уумаар санагдаад байна, хөгшиндөө нэг шил юм өгчих гэсэн. Тэгэхээр нь эхнэрт хэлтэл дургүйхэн 1 шил архи өгсөн. Түүнийгээ хувааж уучихаад хоёулаа мордож айлаар бууя гэхээр цуг мордоод ахтай таарч тэднийд очиж 1 пиво уугаад тэднийхээс явсан. Гэтэл миний мотоциклын бензин дуусаж би ын мотоциклд сундлаад ахынд очсон. ах шилний хугас шар чингис гэдэг архи гаргаад та хоёрыг гэр рүүгээ харина гэвэл өгнө гэхэд бид шууд харина гээд тэр архийг нь уусан. Би ахынхаа дэргэд уугаад байдаггүй болохоор 3 л татсан. ахынхаас гараад харина л гэж бодож байтал баруун урагшаа яваад байсан. Чи хаачих гээд байгаа юм харья гэж хэлэхэд төв орж архи ууна гээд байсан. Тэгээд гэдэг айлд очиж 1 шил архи уучихаад ам мурийсан. Тэндээсээ урагшаа яваад ойчсон. Замаар зүгээр явж байснаа гуйвж, дайвж байгаад зүүн талаараа зөөлөн унасан. Хоёулаа босоод мотоциклоо өргөж босготол чи ар дээр гуйвж байгаад унагаалаа гэсэн. Тэгэхээр нь чи муу барьж байгаад унасан гэтэл миний нүүр рүү цохиж авсан. Би шүд хөдөлчихлөө гэж хэлтэл дахиад хэд хэд цохитол би газарт буруу харж унасан. Тэгтэл дээрээс хэд хэд дэвсээд би ухаан алдсан. Түүнээс хойш мэдэх зүйл байхгүй. Зодуулснаас хойш аюулхайн мөгөөрснөөс доош ямар ч мэдээ байхгүй. Хүний асаргаанд 100 хувь орсон. Бааж шээхээ ч мэдэхгүй болсон. Гуурсаар шээсээ гаргаад, хүндрэх болохоор клизм шахаад эхнэр ухаж өгдөг. Гадна дотноос хүн орж ирэхэд гэрээс баас, шээс ханхалдаг. Мэдээгүй болохоор гараа хийж үзээд бааж, шээснээ мэддэг байдалтай байдаг” гэв.
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Тухайн 05 оны 0 дугаар сарын 7-ны өдөр над руу утсаар яриад машин янзлаад өгөөч гэхээр нь би завгүй байна, өөрөө янзалчихаач гэсэн чинь би мэдэхгүй байна аа, хүрээд ирээч хөгшөөн, гэхээр нь би гийн гэрт нь мотоциклтойгоо очсон. Тэгээд гийн машиныг засаж асаачихаад нэг шил 0,5 литрийн Агар нэртэй архи гаргасан, тухайн архийг нь бид хоёр хувааж уусан. Тэгээд бид хоёр өөр өөрсдийн мотоциклоо унаад ахынд очсон чинь ах ,5 литрийн Сэнгүр нэртэй пиво гаргаж өгсөн. Тухайн пивыг нь бид хоёр хувааж уучихаад ахынхаас 19 цагийн багцаанд гараад гийн чигт явж байтал гийн мотоциклын бензин дуусаад тухайн газартаа мотоциклыг нь орхиод миний мотоциклтой хоёулаа ахынх руу давхисан. Тэгээд ахынд очтол тал шил архи гаргаж өгсөн, тухайн архийг нь Өлзйибүрэн, ах бид гурав хувааж уучихаад, бид хоёр ахынхаас гарсан. Тэгээд сумын зүгт явж байгаад гэх айлаар орсон, гийнд ороход нэг шил 0,5 литрийн архи гаргаж өгсөн. Тухайн архийг бид хоёр хоёулхнаа уучихаад гийнхаас шөнийн 03 цагийн үед гараад би мотоциклоо унаад г сундлаад хөдөлсөн. Тэгээд сумын зүгт хөдлөөд 5-6 орчим км газар яваад мотоциклтойгоо онхолдоод ухаан алдсан. Нэг сэрэхэд гадаа миний нүүр болон аман дотор нил шороо болчихсон, хажууд жижиг машинтай , , , нар ирчихсэн “ахаа хөдөлж болохгүй шүү, түргэн дуудчихсан байгаа ирж байгаа гэж хэлсэн. Тэгээд удалгүй түргэний машин ирээд бид хоёрыг сумын төв рүү аваад явсан. Сумын эмнэлэг дээр очиход г эмч нь осгочихсон байна гээд эмчилгээ хийгээд аваад үлдсэн. Харин миний нүүр амыг цэвэрлээд намайг гэртээ харьж бай гээд явуулсан. Би ял шийтгэл эдэлж байсан. Би ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, эхээс дөрвүүлээ айлын том хүүхэд байгаа юм. Дундговь аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуульд 1989-1996 он хүртэл суралцаж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. Тэгээд аймгийн төвд буюу Дундговь аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд гэр ахуйн мужаан мэргэжлээр 1996-1998 он хүртэл суралцаж тусгай дунд боловсрол эзэмшсэн. 000-001 он хүртэл Сүхбаатар аймгийн Онгон сумын 0184-р хилийн цэргийн ангид алба хаасан. 001 онд тухайн цэргийн ангидаа гэрээт цэргийн албан хаагчаар ажиллаж байхдаа 001 оны 05 дугаар сарын 09-ний өдөр цэрэг зодсон хэрэгт холбогдож 0******* он хүртэл ял шийтгэл эдэлсэн. Түүнээс хойш Дундговь аймгийн ******* суманд мал маллаж амьдарч байгаад 01 онд мөн хэрэгт холбогдон ял эдэлж байгаад 017 онд суллагдсан. 017 оноос хойш Дундговь аймгийн ******* сумандаа мал маллан одоог хүртэл ээж Б.ийн хамт амьдарч байна. Тухайн өдөр бид хоёр мотоциклоос унаж осолдсон, ухаангүй хэвтэж байхад хүмүүс ирж тусламж үзүүлсэн, ийм зүйл болсонд харамсаж байна, хохирол төлбөр барагдуулна, өөр ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 147-148/
Хохирогч *******гийн: “05 оны 0 дугаар сарын 6-ны өдөр ******* сумын -р баг гэх газарт байхдаа машинаа янзлуулахаар ыг дуудсан. миний Вонго-3 маркийн машиныг дорхноо янзалсан. Тэгж байхдаа гэрт юм уучхаад ирсэн найздаа 1 архи өгчих гээд байсан болохоор машинаа янзалж дуусчихаад гэрт орж 0.5 литрийн архи гаргаад хувааж ууж дуусгасан. Тухайн үед хажууд манай эхнэр байсан. Бид манайхаас мотоциклтой 19 цагийн үед гараад гэх айлд очиж том савтай пиво уусан. гийнхээс гараад ийнх руу явж байхад миний мотоцикл эвдэрсэн тул орхиод ын араар сундлаад ийнд очсон. ахынд 0.5 литрийн тал архи байсныг бид хувааж уусан. Тэр архинаас ах ганц нэг татсан байх. Тэгээд ахынхаас мотоциклоо унаад би араар нь сундалсан. Тэгсэн Батжаргал урагшаа давхиад байхаар нь хаачих гэж байгааг асуухад “сум орж архи ууна” гэхээр нь, би үгүй үгүй харья гэтэл чигээрээ давхисаар байгаад гийнд очсон. Тэднийд бид архийг хувааж ууж дуусгасан. гийнхаас мотоциклоо бариад би араар нь сундалсан. Тэгээд сумын чигт урагшаа явсан. Тэгэж явж байгаад ойчсон юм. Яг хаана гэдгийг мэдэхгүй байна. Ойчсон дараа бид мотоциклоо босгосон. Тэгсэн ард гуйвж, дайвж байж унагалаа гээд нүүр рүү цохитол би яаж байгаа юм бэ гэж хэлтэл үг хэлүүлэхгүй цохиж, өшиглөөд эхэлсэн. Тэгээд ухаан алдсан байна лээ. миний хаана хэдэн удаа цохиж өшиглөснийг мэдэхгүй. ыг “яагаад цохиод шүд хөдөлгөчихөв өө” л гэж хэлсний төлөө учир зүггүй цээж рүү цохиод ойчсон чинь энд тэндгүй өшиглөсөн. Тэгээд ухаан алдсан байсан. Нэг мэдэхэд томограф зураг авна гээд дугуй юм руу оруулах гэж байсныг санаж байна. Тэгэхэд Өвөрхангай аймагт байсан юм шиг байгаа юм. ын унаж явсан мотоцикл ногоон өнгийн “Даюун” маркийн улсын дугааргүй мотоцикл байсан. Мотоцикл нь гэрэлтэй байсан, хэр хурдан явсныг мэдэхгүй, бодвол хурдан явсан байлгүй дээ. Бид -т өс, хонзон өр авлагын асуудал огт байхгүй, нэг нутгийн хүмүүс байгаа юм. д зодуулснаас болоод нурууны хагалгаанд орсон. Миний цээжнээс доош ямар ч мэдээ байхгүй. Маш их гомдолтой байна. Сэтгэцийн дүгнэлт гаргуулна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57-59, 61-63/
Гэрч Б.гийн: “ нь манай төрсөн дүү, миний таньдаг нэг нутаг усанд амьдардаг хүмүүс. Би 05 оны 0 дугаар сарын 6-ны орой 1 цагийн үед хөдөө гэрийн ойролцоо худаг дээрээ адуу усалчихаад гэр рүүгээ явж байтал ******* болон манай дүү ******* нар өөрсдийнхөө тус тусдаа мотоциклтой явж байгаад над дээр ирээд уулзсан . Тэгээд би гэр рүүгээ явж байтал
араас мотоциклтой давхиж ирээд ******* надаас ах нэг юм байна уу гэхээр
нь би юм дугараагүй гэр рүүгээ яваад гэртээ ороод байж байтал ******* ******* нар гэрт ороод ирэхээр нь би эхнэрээс нэг юм байгаа юм уу энэ -т
гаргаж өгөөч гэсэн чинь нэг .5 литрийн пиво гаргаад тэр -т өгсөн. Тэгээд би архи пиво уудаггүй учир ******* ******* хувааж уучхаад манайхаас явсан. Тэгээд би унтсан. Тухайн үед *******, ******* нар надтай ойр зуурын мал хуй ярьж байгаад ,5 литрийн пиво тэр хувааж уучхаад гэр рүүгээ явцгаалаа гээд манайхаас явсан. Тухайн үед манайд байхдаа хоорондоо хэрэлдэж маргалдсан асуудал байхгүй ойр зуурын мал хуй ярьж байгаад пивоо хувааж уугаад явцгаасан. *******, нар тус тусдаа нэг, нэг мотоцикл уначихсан явж байсан. *******, ******* нар манайд ирэхэд их уугаагүй юм шиг бага зэргийн согтолттой байсан байж магадгүй, би тухайн үед сайн мэдээгүй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж ажиглагдаагүй бага зэрэг халамцуу байсан байх өдөр нэг шил юм хувааж уусан гэж ярьцгааж байсан. 04 оны сүүлээр байсан байх сайн мэдэхгүй байна би хот руу бие өвдөөд 11 сарын үед явсан хойгуур ******* нь манай дүү *******тэй хэрэлдэж маргалдаж зодсон асуудал гаргасан байсныг би хотод эмчлүүлж хөдөө гэртээ ирээд 04 оны 1 сард мэдсэн. Тухайн үед манай дүү *******г, ******* гэх хүн багалзуур хоолойг нь боож нүүр амыг нь хөхрүүлсэн байсан. Тэгээд би тухайн үедээ за яахав дээ нэг нутгийн, нэг хонхрын хүмүүс хоорондоо муудалцсан юм байна гэж бодоод тухайн үед нээх ойшоогоогүй өнгөрүүлж байсан. ******* манай дүү *******г сая зодож нурууг нь хугалсан гэж манай дүү надад хэлж байгаа би гомдолтой байгаа” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 69-70/
Гэрч Б. ийн: “ Би 05 оны 0 дугаар сарын 6-ны орой цагийн үед би гэртээ унтах ороо засчихаад гадаа гарч хотон доторх малаа эргэж хонь, ямаа ишиглэсэн байна уу гэж бодоод хараад явж байтал мотоциклтой сундалчихсан хүн ирэхээр нь харсан чинь ******* мотоцикл уначихсан ард нь манай дүү ******* сундалчихсан хамт ирэхээр нь гэр рүү ороод мэнд ус болоод юм яриад сууж байтал ******* ах юм байна уу гэхээр нь согтуу байна та -т өгөхгүй, харьж унтана гэвэл өгнө гэсэн чинь тэр харьж унталгүй яахав гэхээр нь 0.75 литрийн шар Чингис нэртэй хугас шил архи байсныг гаргаж өгөөд би *******ын хамт хувааж уугаад дүү *******д би 3-н удаа 50 грамм ордог аягаар хийж өгсөн, дахиж өгөөгүй тэгээд тэр архи ууж байх хооронд хоорондоо бага зэрэг маргалдаж байгаад гэрээс гараад харилаа гээд ******* мотоциклоо унаад манай дүү ******* ард нь сундлаад халз баруун зүгт явцгаасан. Тэгээд би гэртээ орж унтсан. Тухайн үед тэр ойр зуурын юм ярьж байгаад архи ууж сууж байхдаа сүүлдээ хоорондоо маргаж ******* нь *******ыг чи манай дүү боож алах гэж байсан юм байна лээ гэсэн чинь ******* би тэгээгүй гэж маргалдаж байгаад сүүлдээ боосноо бараг хүлээн зөвшөөрч маргалдаад байхаар нь та одоо согтуу байна хоорондоо битгий маргалд харьж унтацгаа гэсэн чинь тэр гэрээс гараад харилаа гээд мотоциклтой явцгаасан. Тухайн үед манайд байхдаа хоорондоо хэрэлдэж бага зэрэг маргалдсан асуудал гаргасан хоорондоо манайд зодолдоогүй. Тухайн үед ******* өөрийн мотоциклоо уначихсан ард нь ******* сундалчихсан манайд ирсэн. *******, ******* нар манайд ирэхэд бага зэрэг согтуу халамцуу маягтай байсан. Тэгээд манайд хугас шил 0.75 литрийн Шар Чингис нэртэй архи ******* 50 граммын аягаар 3 татсан бусдыг нь би *******тай хамт хувааж уусан. 04 оны 11-н сарын сүүлээр байсан байх ******* нь манай дүү *******тэй хэрэлдэж маргалдаж зодсон асуудал
гаргасан байсныг сумын хүнээс *******ын гэрт манай дүү ******* шээсэн гэх яриаг сонсоод дүү *******тэй уулзаад яагаад чи айлд шээгээд яваад байдаг юм бэ архи дарсаа тааруулж уухад яадаг юм бэ гэсэн чинь ******* надад тухайн үед намайг гэртээ ******* боож унагааж би ухаан алдаад сэртэл өмдөндөө шээсэн байсан. Тэгээд би шууд гэрээс нь гараад харьсан гэж надад ярьсан. Тэгээд би тухайн үед хоорондоо маргалдсан юм байна гэж бодоод зүгээр орхисон тэгсэн чинь сая дахин манайд архи ууж гараад гэх айлаар орж архи уучихаад явж байхдаа ******* нь манай дүү *******г
зодож нүүр ам болон шүд хэсэг рүү цохихоор нь Болдоо боль боль гэж хэлсэн чинь үргэлжлүүлээд ухаан алдтал зодож гэмтээж дээрээс нь нуруу болон цээжин хэсэг рүү дэвсэж нурууг нь хугалсан гэж надад манай дүү ******* эмнэлэгт сахиж байхад ярьсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 73-75/
Гэрч : “ манай эмээгийн ах, дүүгийн хүүхэд гэж ярьдаг манай холын хамаатан хүн байгаа юм. ******* нь таньдаг хүн. 05 оны 0 дугаар сарын 7-ны шөнийн 01 цагийн үед унтаж байхад *******, ******* нар манай гэрт мотоциклтой ирээд манай гэрийн хаалгыг нүдээд би хаалга онгойлготол орж ирээд мэнд ус мэдэж байгаад надаас нэг шил юм байна уу гэхээр нь тухайн үед би цагаан сарын юмыг бэлдчихсэн байсан учир манай гэрт 0.5 граммын экс нэртэй архи байсныг гаргаж өгөөд тухайн үед *******, ******* нарт аягалж өгөхөд тэр хувааж уугаад талаас нь доош 3 хуруу орчим архи үлдээсэн. Тэгээд бид 3 жаал юм ярьж сууж байтал тэр хоёр гэр рүүгээ харилаа гээд гэрээс гарахаар нь гараад мотоциклтой явж байхаар нь мотоциклыг нь асааж өгөөд мотоциклыг нь ******* унаад манай гэрийн хаяагаар сум руу чигтэй хөдөлсөн. Тэгээд би гэртээ орж унтсан. ******* нь тухайн үед явъя гэр рүүгээ явъя гээд байсан. ******* тухайн үед мөн адил гэр рүүгээ явъя гэж байсан маргааш ойр зуурын ажилтай гэж хоорондоо ярилцаж байсан мөн хойно ажил явдал гарсан тэр айлд маргааш очно гэж ярьж байсан. ******* тухайн үед сум руу явъя гэж *******гээс асуухад ******* үгүй сум явахгүй гэр рүүгээ харина гэж хэлэхэд ******* за за харья гээд хоорондоо маргалдаж байгаад манайхаас хөдөлсөн. *******, ******* нар их согтоогүй жаахан гуйвалттай байсан тэгээд манай гэрт нэмж архи уусан. ******* тухайн үед намайг хулгайд хардаад надад агсам тавьсан гэж хоорондоо болон надад хэлж маргалдангуй өнгө аястай ярьж байсан. ******* нь *******ыг чи манай ахын 0 хонь үхрийг хулгай хийж авсан биз дээ гэж хоорондоо муудалцангуй нэг нэгнийгээ өдөөд маргалдаж байгаад манайхаас явсан. Тухайн үед *******, ******* нар хоорондоо маргалдаж байгаад надтай ******* хамаатан садан гээд жаал юм ярьж сууж байхад ******* гэрээс гарч тамхи татаж орж ирээд хоорондоо мал хулгайлсан гээд маргалдаж байгаад манайхаас явсан. *******, ******* нар хоорондоо маргалдаж байгаад манайхаас явсан болохоос хоорондоо зодолдоогүй ******* мотоцикл унаад ******* сундлаад манайхаас явсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78-80/
Гэрч : “Таньдаг, нэг нутгийн хүмүүс. 05 оны 0 дугаар сарын 7-ны шөнийн 01 цагийн үед би нөхөр хүүхдийн хамт ******* сумын -р баг гэх газарт гэртээ унтаж байхад гэрийн хаалга тогшсон. Тэгээд манай нөхөр хаалга онгойлгож өгтөл *******, ******* нар манай гэрт орж ирсэн. Тэгээд манай нөхөр нэг шил архи гэрийн гадна байсан байшингаас оруулж ирээд тэр хүнд аягалж өгсөн. Би орон дотроо хэвтэж байхад манай нөхөр болон *******, ******* нар хоорондоо юм ярилцаад явсан манай нөхөр тэр хүнийг гэрээс гаргаж өгсөн тэр хоёр хүн мотоциклтой явж байсан байх сууж байгаад *******, ******* тэр архи хувааж уугаад сууж байгаад явсан. Манай нөхөр гэрээс гаргаж өгсөн. Мотоциклтой явж байх шиг байсан мотоциклын дуу гарч байсан. Тэгээд тэр хүнийг явуулаад 3-н цагийн үед
унтсан. Тухайн үед намайг орондоо хэвтэж байхад ******* маргааш би айлын ажил явдалд явна, мөн алтан хурганы найранд явна гэж ярьж байгаад баярт явснаас айлын ажил явдалд явсан нь дээр байх гэж ярьж байгаад маргааш баахан ажилтай гэртээ харина гэж ярьж байсан ******* нь *******д хандаад гэртээ харья гэртээ харимаар байна гээд хоорондоо яриад байсан. ******* нь *******ыг чи манай ахын 0 хонь үхрийг хулгай хийж авсан биз дээ гэж хоорондоо муудалцангуй нэг нэгнийгээ өдөөд маргалдаж байгаад манайхаас явсан. *******, ******* нар хоорондоо маргалдаж байгаад манайхаас явсан болохоос хоорондоо зодолдоогүй харин маргалдаж байгаад манайхаас явсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 83-84/
Гэрч : “Зүс танина. Би 05 оны 0 дугаар сарын 7-ны өглөө 08 цагийн үед айлын ажил явдлын газарт оролцох гээд хөдөө явж байтал сумаас км хавьцаа газарт мотоциклоос ойчсон бололтой хүн газар хэвтэж байхаар нь очоод хартал нэг нь мотоциклоос урагшаа нилээн зайтай хэвтэж байсан нэг нь мотоциклын хажууд хэвтэж байхаар нь сумын эмнэлэг рүү шууд залгаад түргэн дуудсан. Тэгээд удалгүй сумын түргэний эмч аа эмч ирээд тухайн газраас авч явсан би цааш айлын ажил явдал руу явсан. Тухайн үед ******* нь ямар нэгэн юм яриагүй бөгөөд юм ярьж чадахгүй байсан. Намайг очиход ******* нүүр нь шалбарч урагдсан байдалтай цус болчихсон хувцас хунар нь нилээн шороо өвс болчихсон мотоциклоо босгоод данхраадсан хажууд нь хэвтэж байсан. ******* нь мотоциклоос урагшаа , 3 метр хавьцаа хагас ухаантай хэвтэж байсан, нүүр ам нь нээх шалбарч урагдаагүй байсан. Тухайн хүн дээр очиход улаан өнгийн мотоцикл байсан тухайн мотоциклыг унаж явсан гэж ярьж байсан. ******* ёо ёо үхлээ мотоциклоос ойчоод үхэх гэж байна нүүр ам яачихсан байна гэж байсан, ******* нь хагас ухаантай хэлж ярьж байгаа нь мэдэгдэхгүй ам нь хөдлөөд байсан. Тухайн үед *******г осгоод юм ярьж чадахгүй байгаа юм болов уу гэж бодсон. Тухайн үед хоорондоо зодолдсон зүйл ажиглагдаагүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 87-88/
Гэрч Н.цэцэгийн: “Танина. Би 05 оны 0 дугаар сарын 7-ны өглөө 08 цагийн үед мотоциклоос хүн ойчсон байна гэх дуудлага манай эмнэлгийн жижүүрийн дугаараас залгаж надад хэлсэн би дуудлага аваад тухайн осол болсон газар Отгонбаатар, эхнэрийн хамт мөн , гэх хүмүүс тухайн осол болсон газар байсан осол болсон газарт мотоциклоос ойчсон *******, ******* нар байсан. ******* нь ухаантай осголтын байдалтай босож чадахгүй байсан. ******* нь босоод явж байсан биеийн байдал хэвийн байсан нүүр нь халцарч урагдсан. ******* нь ухаантай, осголтын байдалтай босож чадахгүй байсан. Би эмнэлэг рүү *******, ******* нарыг тээвэрлэж авч очиж үзлэг хийхэд нь бүсэлхийнээс доош мэдээгүй байхаар нь Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн их эмчээс зөвлөгөө авч эмчилгээг эхлүүлсэн 13 цагийн үед архи нь гараад биеийн байдал нь тогтворжиж осголтоос гарч тод яриад эхлэхээр нь Өвөрхангай аймгийн БОЭТ-н эмнэлэг рүү зөөвөрлөж үзүүлэхэд нуруу нь хугарч гэмтсэн байсан тул гэмтлийн эмнэлэгт хүргэж хэвтүүлсэн. Би дуудлагаар очиход ******* нь дээшээ харж хэвтсэн байдалтай ам, хамар нь шороо болсон ам, хамар хэсгээс нь бага зэрэг цус гарсан зүүн хацар хавдартай хоёр гар нь хөдөлгөөнтэй ухаан, санаа бүдгэрсэн байдалтай осголтын байдалтай байсан тул эмнэлэг рүү тээвэрлэж эмчилгээ хийсэн. *******ын биеийн байдал хэвийн нүүр нь нэлэнхүйдээ халцарч урагдсан өвдөг хэсэг нь өвдөлттэй байна гэж ярьж байсан өөрөө үзүүлэхгүй гээд үзүүлээгүй. Тухайн үед ******* нь хагас осголтын байдалтай байсан учир юм ярьж чадахгүй байж байгаад эмчилгээ хийлгэж байгаад осголтоос гараад тодорхой юм яриагүй зодуулсан гэх яриа өгүүлэл гаргаагүй, ******* тухайн үед мотоциклоос ойчоод гэж ярьж байсан. Тухайн үед би *******гийн биед эмчилгээ хийж байх үед зүүн хацар хэсэг нь хавдаж улайсан байдалтай ам хэсэг нь бага зэрэг цус болсон байсан өөр цээжин хэсэг болон бусад газарт хөхөрч улайсан зүйл ажиглагдаагүй. *******гийн биед үзлэг хийх эмчилгээ хийх үед зодуулсны улмаас шарх сорви ажиглагдаагүй. *******гээс архи үнэртэж байсан, ******* нь бие нь хэвийн байсан мөн өөрөө үзүүлээгүй учир архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг нь мэдээгүй. Тухайн хүний дуудлагад очиход улаан өнгийн мотоцикл байсан тухайн мотоциклыг ******* унаж явсан гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 91-93/
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 05 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 4193 дугаартай шинжээчийн: “*******гийн биед сээрний 6 дугаар нугалам их биеийн бяцарсан нугасны суваг руу цөмөрсөн хугарал, гулсалт, нугас дарагдал, сээрний 8 дугаар их биеийн шахагдсан хугарал, сээрний 3,4,5 дугаар нугалмын баруун, зүүн ламин, арын сэртэнгийн хугарал, сээрний арын шар холбоосны урагдал, мөчдийн саа саажилт, аарцгийн эрхтний үйл ажиллагааны алдагдал, зүүн шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.7-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 105-108/
Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 05 оны ******* дүгээр сарын 03-ны өдрийн 178 дугаартай шинжээчийн: “*******ын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 111-11/
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 05 оны 05 дугаар сарын 0-ны өдрийн 115 дугаартай: “ /РД: /-ийн сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 115-117/
Шинжээч : “... Эдгээр гэмтэл нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр дарагдах, шахагдах, авто ослын үед үүсэх боломжтой. Тухайн хэсэг газарт цохигдох, өшиглөх, мөн авто ослын үед аль аль үүсэх боломжтой. ... Дээрх гэмтлийг авсан даруйд идэвхитэй үйлдэл хөдөлгөөн буюу босож явах, алхах, гүйх, мотоцикл түрэх зэрэг хөдөлгөөн хийх боломжгүй. Яагаад гэхээр сээрний 6 нугалам хугарсны улмаас нугас дарагдан шар холбоосны урагдал, мөчдийн саа, саажилт, аарцаг эрхтний үйл ажиллагааны алдагдал учраас идэвхтэй үйлдэл хийх боломжгүй. Гар толгой хөдөлж болно. *******гийн биед үүссэн гэмтэл нь сээрний 6-р нугалмаас доош мэдээгүй болсон учраас босоо байрлалд явах боломжгүй. ... Тухайн хэсэг газар мохоо зүйлийн үйлчлэлээр шахагдах болон авто ослын үед мотоциклоос унах үед аль алинд үүсэх боломжтой. *******гийн биед үүссэн сээрний 3,4,5 дугаар нугалмын баруун, зүүн ламин, арын сэртэнгийн хугарал гэмтэл нь цохих, цохигдох, шахагдах, мотоциклоос унах аль ч үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүдийн үед алхах, босож явах зэрэг үйлдэл хийх боломжтой. Харин нуруугаар өвдөх хөдөлгөөн хязгаарлагдах зэрэг зовуурь шаналгаа илэрнэ. Харин дээрх гэмтлийн үед гүйх, мотоцикл түрэх зэрэг нь боломж багатай” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 10-11, 13-14/
Мөрдөгчийн 05 оны 11 сарын *******-ний өдрийн 18 дугаартай: “Улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн:
3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ:
в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх;
3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ:
а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;
б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;
г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;
3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно:
а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;
Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд
1.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.
1.3. "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна” гэсэн магадалгаа /1-р хх-ийн 15-16/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 155/
Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 013.09.16-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 157-161/
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 01.01.18-ны өдрийн 01/ШЦТ/******* дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 16-167/
Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 003.0.14-ний 133/А дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 168-171/
Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 003.*******.30-ны 133/В дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 17-174/
Хохирлын баримтууд, хохирлын тооцоо /1-р хх-ийн 191-48, -р хх-ийн 01-6, -р хх-ийн 63-64/
Яаралтай тусламжийн хуудас, өвчний түүх /-р хх-ийн 84-89, 90-107/
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, фото зураг /1-р хх-ийн 7-36/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 37-40/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 41-51/
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан: “Шүүгдэгч нь хохирогч гийн биед хүнд гэмтэл учруулсан гэж үзээд гэм буруутайд тооцож байна” гэх дүгнэлт, шүүх хуралдаанд гаргаж өгсөн шүүгдэгчийн хохирол төлсөн баримтууд, шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирогчийн хохирлын баримтууд болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад “зам тээврийн осол болсон, хохирогч *******г зодоогүй” талаараа мэдүүлж байх боловч хохирогч ******* нь “шүүгдэгч ******* намайг цохиж шүд хөдөлгөсөн, газар унасны дараа нуруун дээр дэвсэж, өшиглөх зэргээр зодсон”, мөн “мотоциклоос унасны дараа бид хамт мотоциклоо босгосон” гэх үйл баримтын талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд тууштай мэдүүлсэн хохирогчийн уг мэдүүлэг гэрч “хэргийн газар анх очиход мотоциклийг босгосон байсан” тухай мэдүүлсэн /1-р хх-ийн 87-88/ мэдүүлгээр, түүнчлэн хохирогчийн уг мотоциклыг шүүгдэгчтэй хамт өргөж босгох боломжтой ба гэмтэл авсан даруйд уг хөдөлгөөн хийх боломжгүй байсан болох нь шинжээч эмч “дээрх гэмтлийг авсан даруйд идэвхитэй үйлдэл хөдөлгөөн буюу босож явах, алхах, гүйх, мотоцикл түрэх зэрэг үйлдэл хийх боломжгүй /1-р хх-ийн 13-14/ гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдов.
Дээрх мэдүүлэг болон хэрэгт авагдсан дүгнэлтүүдийг харьцуулан дүгнэхэд хохирогч *******гийн биед учирсан гэмтэл мотоциклоос унасан үйлдлийн улмаас биш харин хохирогчийн мэдүүлэгт дурдагдсанаар шүүгдэгч ******* зодох, биед нь халдах байдлаар учруулсан байна гэж дүгнэх үндэслэл болов.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь 05 оны 0 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Дундговь аймгийн ******* сумын дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч *******г “ард гуйвж дайвж байж мотоцикл унагаалаа" гэх шалтгааны улмаас нүүр хэсэгт нь гараараа цохих, нуруун тус газарт нь хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан байна.
Хохирогч ******* бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “сээрний 6 дугаар нугалам их биеийн бяцарсан нугасны суваг руу цөмөрсөн хугарал, гулсалт, нугас дарагдал, сээрний 8 дугаар их биеийн шахагдсан хугарал, сээрний 3,4,5 дугаар нугалмын баруун, зүүн ламин, арын сэртэнгийн хугарал, сээрний арын шар холбоосны урагдал, мөчдийн саа саажилт, аарцгийн эрхтний үйл ажиллагааны алдагдал, зүүн шанаанд зулгаралт гэмтэл” буюу амь насанд аюултай хохирлын хүнд зэрэгт /хохирол/ хамаарах гэмтэл болох нь Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 05 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 4193 дугаартай дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн нүүр хэсэгт нь 5-6 удаа цохиж газарт унахад нь нуруу хэсэгт -3 удаа дэвсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулахдаа нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байгаа боловч түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэр байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарч байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокуророос шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “Шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн биед хүнд гэмтэл учруулсан гэм буруутай” гэх дүгнэлт гаргасан ба хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтад уг дүгнэлт нийцсэн байх тул шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан шийдвэрлэхэд харгалзан үзэв.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч болон түүний өмгөөлөгчөөс мөрдөн шалгах ажиллагааны явцад 9.439.599 төгрөг, шүүхийн шатанд 5.605.034 төгрөг, нийт 15.*******4.633 төгрөгийн хохирлыг баримтаар, сэтгэцэд учирсан хор уршигт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг *******.99 дахин нэмэгдүүлснээр буюу 30.353.400 төгрөг, нийт *******.398.033 төгрөг нэхэмжилжээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 03 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/68, А/75 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын .-т “Энэ журмын .1.1-.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын .1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно.”,
.10-т “Энэ журмын .1.1-.1.5-д зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтооно” гэж тус тус тайлбарласны дагуу Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 05 оны 05 дугаар сарын 0-ны өдрийн 115 дугаартай дүгнэлтээр гийн сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна” гэж тогтоосон нь хууль болон журамд нийцсэн байна.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 03 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 5 дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд Арван нэгдүгээр бүлэг /Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/-т заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахаар, мөн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 30.- т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж хуульчилсан ба Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд оруулсан эдийн бус гэм хорыг арилгахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтүүд хүчин төгөлдөр үйлчилж байна.
Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******гийн сэтгэцэд учирсан хор уршиг нь дөрөвдүгээр зэрэглэлд хамаарч байгаа болох нь Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 05 оны 05 дугаар сарын 0-ны өдрийн 115 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, бусадтай хэвийн харилцах чадваргүй зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж сэтгэцэд учирсан хор уршгийг дээд хэмжээгээр нь тогтоож шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөг байсан ба үүнийг *******.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр үржүүлэхэд 30.353.400 төгрөг болж байх ба үүнийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч *******гийн сэтгэцэд учирсан хор уршигт олгохоор заав.
Хохирогч *******гийн баримтаар нэхэмжилсэн хохирлоос шүүгдэгч нь 1.*******0.000 төгрөг төлсөн байх ба үлдэгдэл 605.034 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгч *******аас нийт 30.958.434 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгохоор заав.
Мөн хохирогчийн эмчилгээ үйлчилгээний төлбөрт Эрүүл мэндийн даатгалын сангаас 7.97.*******9 төгрөгийн зардал гарсан болох нь Дундговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн лавлагаагаар тогтоогдож байх тул мөн шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож, хохирогч нь цаашид өөрт учирсан хохирлоо шүүгдэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Шүүхээс оногдуулах ял шийтгэлийн талаар:
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогч *******д учруулсан хүнд хохирлын үр дагавар, хор уршиг, улсын яллагч, өмгөөлөгч нарын саналыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж хэрэгт хураагдсан ирсэн CD /компакт диск/ 1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээхийг тус тус дурдав.
Шүүгдэгчид хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36. дугаар зүйлийн 1, , 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч овогтой ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогтой д /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж хэрэгт хураагдсан ирсэн CD /компакт диск/ 1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 7.97.*******9 /долоон сая есөн зуун далан хоёр мянга жаран есөн/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд, 30.958.434 /гучин сая есөн зуун тавин найман мянга дөрвөн зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулж хохирогч *******д тус тус олгож, хохирогч нь цаашид өөрт учирсан хохирлоо шүүгдэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шүүгдэгч *******д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгчид гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД
ШҮҮГЧИД Д.УРАНЧИМЭГ
Ж.ЧИМЭДДУЛАМ