Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 355

 

                                                                                                                                                                                      

                              

 

 

 

 

 

                                 

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

иргэдийн төлөөлөгч Н.Чулуунбаатар,

улсын яллагч О.Пүрэвсүрэн,

хохирогч Ч.Отгонцэцэг, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг /ҮД:0-229/, М.Алтанцэцэг /ҮД:1482/

гэрч Д.Базарсад, П.Зоригоо, Н.Эрдэнэтуул, Г.Үйтүмэн,

шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Л.Сарангэрэл /ҮД:0-231/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт ....-ийн А-д холбогдох 201626012663 дугаартай, 188/2017/0285/Э индекстэй эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1969 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбатаар хотод төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнес судлаач мэргэжилтэй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт ... тоотод бүртгэлтэй, одоо ... тоотод оршин суух, ... овогт А-ийн А /РД:........../

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.А-ийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн: “…Би 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Б гэх хүнээс найз О-ийн Сонгинохайрхан дүүргийн .... тоот байрыг 50.000.000 төгрөгийн худалдах худалдан авах гэрээ хийж өмчлөлийг нь З гэх хүний нэр дээр шилжүүлээд 50.000.000 төгрөгийг зээлж авсан. Б-с 50.000.000 төгрөгийг зээлэхдээ Сонгинохайрхан дүүргийн ... тоот байрыг барьцаалж зээл авна гэж бодож байсан боловч Б зөвшөөрөхгүй заавал байрны өмчлөгчийн нэрийг шилжүүлж байж 50.000.000 төгрөгийг зээлнэ гэсэн болохоор уг Сонгинохайрхан дүүргийн ... тоот байрыг худалдах худалдан авах гэрээ хийж байрын өмчлөлийг Б-ын найз З-н нэр дээр шилжүүлсэн. Ингэхдээ худалдах худалдах авах гэрээний ард талд нь 2016 оны 12 дугаар сарын 16-нд сарын 5 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатайгаар 50.000.000 төгрөгийг О авсан, хүүгээ төлөөгүй тохиолдолд 5 хувийн алданги тооцно, зээлээ төлөөгүй тохиолдолд байраа суллаж өгөх, төлбөрөө төлсөн тохиолдолд байрыг буцааж нэр дээр нь шилжүүлэх талаар өөрсдөө харилцан тохиролцон бичилт хийж Б, З, О нар гарын үсэг зурж баталгаажуулаад Ард кино театрын гадна очиж машин дотор Б 45.000.000 төгрөгийг тоолж О-д бэлнээр өгсөн ба О тэр мөнгийг /45.000.000 төгрөгийг/ надад өгсөн. Учир нь Б надад мөнгө зээлэхэд зуучилж өгсөний хөлс гэж мөнгөн дүнгийн 10 хувийг авна гэж өмнө надад хэлж тохирсон байсан болохоор 5.000.000 төгрөгийг үлдээгээд 45.000.000 төгрөгийг О-д өгсөн юм. Би тэгээд О-ийн надад өгсөн 45.000.000 төгрөгнөөс 5.000.000 төгрөгийг нь О-д өгөөд, 5.000.000 төгрөгийг найз С гэх хүүхэнд өгөөд үлдсэн 35.000.000 төгрөгийг би өөрийн хэрэгцээнд зарцуулсан. Би зээлсэн 50.000.000 төгрөгийн хүүг сар бүр төлөөд 3 сарын хугацаа дуусахад зээлээ буцааж төлж чадахгүй байсан учраас Б-тай уулзаад зээлээ төлж дуусах хүртэл сар бүр зээлийн хүүг төлж байхаар тохирсон боловч хэдэн сарын хүүг төлөөд 2015 оны 07 сараас зээлийн хүүгээ мөн төлж чадахгүй болсон. Ингээд Б зээлийн хүүгээ төлж чадахгүй бол байраа суллаж өг гэсэн шаардлага тавьж эхэлсэн. Б О-ийн байрыг барьцаалж мөнгө зээлэхдээ байрны өмчлөгчийн нэрийг шилжүүлээд худалдах худалдан авах гэрээ хийсэн байсан болохоор байраа алдахгүйн тулд нь энэ байдлыг дурьдаж шүүхэд гомдол гаргасан. Ингээд шүүхээр шийдүүлэх гэж байхдаа өмгөөлөгчөөс зөвлөгөө авахад эвлэрсэн нь дээр юм байна гэсэн зөвлөгөө өгсөн тул эвлэрлийн гэрээ байгуулаад хугацаа олгосон боловч заасан хугацаанд нь мөн л зээл болон зээлийн хүүг төлж чадаагүй учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас О-д бичиг тоот ирэх болсон. Сүүлдээ О-ийн Сонгинохайрхан дүүргийн ... тоот байрыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2 удаа дуудлага худалдаанд оруулсан боловч зарагдаагүй учраас санал авах хурлыг хийгээд 7 хоногийн дараа буюу 2016 оны 09 дүгээр сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хүмүүс ирж О-г байрнаас албадан гаргасан. О байрнаасаа гараад орох байргүй байсан болохоор сансарын зүүн талд 2 өрөө байранд түрээсээр оруулж түрээсийн хөлсийг нь би төлөхөөр болсон боловч эхний 2 сарын түрээсийн төлбөрийг төлөөд үлдсэн сарын түрээсийн хөлсүүдийг мөн л төлж чадаагүй байгаа юм. Болсон үйлдэл гэвэл энэ юм. Би О-ийн байрыг буцааж авч өгнө эсхүл ижил байр авч өгнө гэж бодож байна. Би О-ийн байрыг барьцаанд тавьж байхдаа сарын 2.000.000 төгрөгийн түрээстэйгээр бэлэн хувцасны жижиг дэлгүүр ажиллуулдаг байсан, мөн үүнээс өмнө Сонгинохайрхан дүүргийн ... нутаг дэвсгэрт “М....” ХК-ны хашаанд байрлах агуулахын зориулалтай 324м2 талбай бүхий объектыг худалдаж авсан байсан болохоор энэ объектоо ашигтайгаар зарчихвал мөнгө орж ирнэ гэж бодож байсан. Гэхдээ би тэр үед энэ объектоо Т гэх хүнд барьцаанд өгсөн байсан ба худалдаж авах хүн олоод зарчихвал аль аль өр төлбөрөө төлж хүрэлцэхээр зарагдах объект байгаа юм. Надад О-ийн байрыг барьцаанд тавьж буцааж авч өгөхгүй гэсэн санаа бодол байгаагүй. Би Б-д зээлж авсан 50.000.000 төгрөгөөс 5.000.000 төгрөгийг нь мөнгө зээлэхэд зуучилсаны хөлс гэж, 5.000.000 төгрөгийг О-д, 5.000.000 төгрөгийг найз С-д зээлж, 30.000.000 төгрөгийг Э гэх хүнд өмнө авсан мөнгөнийхөө өрөнд, 1.000.000 төгрөгийг үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ хийсэн шимтгэлд өгсөн, үлдсэн 4.000.000 төгрөгийг дэлгүүрийн байрны түрээсийн мөнгө, бусад жижиг зүйлүүдээд зарцуулаад дууссан. Би өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн .... нутаг дэвсгэрт “М....” ХХК-ны хашаанд байрлах агуулахын зориулалтай 324м2 талбай бүхий объектоо зарчихаад энэ өр төлбөрөө төлөөд О-ийн байрыг буцаагаад авч өгөх боломжтой юм. Гэхдээ одоо энэ объект нь 120.000.000 төгрөгийн барьцаанд байгаа боловч 400.000.000 төгрөгт зарчихвал аль аль зээлийг төлчих боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл энэ объект нь 400.000.000 төгрөгийн үнэн хүрэхээр объект юм.

…Сонгинохайрхан дүүргийн ..... тоот хаягт байрлах 324м2 талбайтай агуулах нь миний өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө бөгөөд би 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн бэлэглэх гэрээгээр Б.Ц гэх хүнээс худалдаж авсан юм. Харин Ц.Ц-ийн өмнөх өмчлөгч нь, эсхүл барьцаалсан өмчлөгч ... банк, ... банк байх гэж бодож байна. Тиймээс миний өмнөх өмчлөгч буюу надад бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгсөн өмчлөгч Б.Ц нь өмнөх өмчлөгч гэсэн байдлаар лавлагаан дээр тусгагдаж гарч байгаа юм. Би О-н Сонгинохайрхан дүүргийн ... тоот байрыг барьцаалж байх тэр үедээ өөрийн найз С эмэгтэйгийн хамт хоорондоо ярилцаад зэсийн баяжмал Хятад руу нийлүүлбэл 1 кг тутмаас 1 центийн ашиг олж болох юм байна гэж ярилцаад С найздаа хэлээд түүнийг Эрдэнэт үйлдвэрлүү явуулж судлуулж байсан боловч энэ нь бүтээгүй болохоор ямар нэгэн нотлох баримт байхгүй. Өөрөөр хэлбэл энэ миний өөрийн тухайн үед хэрэгжүүлж болох юм бодож ярьж байсан асуудал бөгөөд би энэ бодлоо л О-д ярьж байсан юм. Би О-ийн орон сууцны байрыг Б-д зээлийн барьцаанд тавьж авсан 50.000.000 төгрөгийг өр зээлэндээ өгөөд дуусгачихсан болохоор ажил төрөл хөөцөлдөхөд мөнгө төгрөг хэрэг болно гэж бодоод О болон өөрийн найз Б нартай ярьж тохиролцоод О-ийн газрыг 5.000.000 төгрөгт, Б орон сууцны байрыг 25.000.000 төгрөгт бодож нийт 30.000.000 төгрөгийн барьцаад О гэх хүнд тавьж нийт 30.000.000 төгрөгийг бэлнээр авсан юм. Би О-ийн байрыг барьцаанаас авч өгөхийн тулд мөнгө төгрөг бүтээхээр хүмүүстэй уулзаж байхдаа ахынхаа найз Б-тай ярихад Нефть баазын урд ахынх нь газар байдаг юм, чи өөрөө зарж чадвал өөрт хэрэгтэй мөнгийг авч хэрэглэнэ биз гэж хэлсэн. Тэгээд л би өөрийн танил барилгын ажил эрхэлдэг Ч гэх хүнтэй уулзаад газрыг зарах талаар хэлэхэд бэлэн мөнгө байхгүй машин бартерт оролцуулаад авч болох юм гэж хэлсэн. Тэгээд би О чи машин авах юм уу? гэхэд үгүй гэсэн. О... орон сууцны байрыг барьцаанд тавьж худалдах худалдан авах гэрээг хийхдээ Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын байранд байрлах нэг цэгийн үйлчилгээний ноториатын хүнээр хийлгэж байсан. Би тэр ноториатын хүнийг танихгүй болохоор ямар нэгэн холбоо харилцаа байхгүй.

…Б.Т-аас зээлийн гэрээ хийж авсан 120.000.000 төгрөгийг Сонгинохайрхан дүургийи ... тоотод байрлалтай 324 м2 талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг авахад зарцуулсан бөгөөд 120.000.000 төгрөгийн зээлэндээ уг агуулахыг барьцаалсан. С.О-ийн байрыг худалдах худалдан авах гэрээ хийж авсан 50.000.000 тегрөгөөс Б-д 5.000.000 төгрөгийг мөнгө зээлэхэд зуучилсны хөлс гэж, О-т 5.000.000 төгрөгийг, С-д 5.000.000 төгрөгийг зээлүүлж өгөөд улдэгдэл 35.000.000 төгрөгөөс Э-д 30.000.000 төгрөгийг өмнө авсан хүүтэй зээлийн төлөлтөд, үлдэгдэл 5.000.000 төгрөгийг өөртеө зарцуулсан. С Б-ны орон сууц, Ч.О-ийн газрыг барьцаанд тавьж авсан З0.000.000 төгрөгөөс 10.000.000 төгрөгийг нь С-д өгөөд 20.000.000 төгрөгийг хүмүүсээс зээлсэн мөнгөний өр зээл, хүүнд өгөөд дуусгасан. Одоо ямар хүмүүсийн өрөнд өгч байснаа санахгүй байна. …” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 77-79, 152-153, 187 х/

 

Шүүгдэгч А.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2014 онд найз О-ийн байрыг барьцаалаад зээл авъя гэсэн зарын дагуу Б-д гэх хүнийг олсон. Зээлийн гэрээгээр зээл өгөхгүй нэр шилжүүлбэл зээл өгнө гэсэн хүнээр дамжуулан зуучлуулж байгаа тул 10 хувийг нь авъя гэсэн. Тэгээд 10 хувийг нь өгсөн 20 сая төгрөгийг 30 сая төгрөг болгон зээлээ төлсөн, бэлэн хувцасны барааны дэлгүүр ажиллуулж байсан.  Европоос бараа татдаг байсан. Анхандаа эргэлт сайтай байсан. Эдийн засаг муудаж доллар, еврогийн үнэ өссөн. О-ийн газрыг 5 сая, өөр найзынхаа байрыг давхар барьцаалж 30 сая төгрөгийн зээл авсан…” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Хохирогч Ч.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн ... тоот 51.36 м2 байрыг би 2014 оны 12 дугаар сард 83.631.578 төгрөгөөр худалдаж авч өөрийн өмчлөлийн байртай болсон. Гэтэл манай 10-н жилийн найз болох А гэх эмэгтэй 2014 оны 12 дугаар сарын эхээр надтай уулзаад найзад нь мөнгөний хэрэг гараад байна чиний байрыг барьцаанд тавьчихъя, найз нь Хятад руу зэсийн баяжмал гаргаж 1 кг-аас 1 центийн ашиг олох учраас чиний байрыг буцаагаад аваад өгчихнө гэхээр нь би итгээд өөрийн Сонгинохайрхан дүүргийн тоот байрыг барьцаанд тавихыг нь зөвшөөрсөн. Ингээд А бид хоёр байр барьцаанд авах газар судалж явж үзэхэд зээл гаргах газар олдоогүй бөгөөд А нэг өдөр надруу утсаар яриад найз нь мөнгө зээлэх хүн олсон хоёулаа хамт очиж уулзъя гэснээр А бид хоёр Хан-Уул дүургийн нутаг дэвсгэр зайсангийн орчимд байрлалтай Оргил старс хотхоны гадна очиж Б гэх хүнтэй машин дотор анх уулзсан. Тэр үед Б би орон сууц барьцаалж зээл өгөхдөө байрыг өөрийн нэр дээр шилжүүлж байж зээл гаргана гэхээр нь би А-д хандаж орон сууцны өмчлөгчийн нэрийг шилжүүлэх юм бол би зөвшөөрөхгүй гэхэд А надад миний найз санаа зоволгүй найз нь он гараад байрыг чинь буцаагаад аваад шилжүүлээд өгчихнө гэж гуйхаар нь найздаа үгүй гэж хэлж чадалгүй байрныхаа өмчлөгчийн нэрийг шилжүүлэхийг зөвшөөрсөн. Ингээд 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Б-тай уулзаад Сонгинохайрхан дүүргийн тоот байраа үзүүлээд байрныхаа өмчлөлийг шилжүүлж 5 хувийн хүүтэйгээр 50.0000.000 төгрөгийн зээл авахаар болсон. Тэр өдрөө буюу 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрөө Сонгинохайрхан дүүргийн үл хөдлөх газарт ирж байрныхаа өмчлөлийг шилжүүлэхэд Б, З гэх хүнийг дагуулж ирээд З-ийн нэр дээр Сонгинохайрхан дүүргийн ... тоот байрны өмчлөлийг шилжүүлээд ... –н зүүн талд байрлалтай ... банкны салбараас хамт очиж 50.000.000 төгрөгийг бэлнээр гаргаж өгөхөд нь би мөнгийг өөрөө аваад тэр даруйд А-д өгсөн. Харин А мөнгөө аваад 5.000.000 төгрөгийг зээл гаргаж өгсөний хөлс гээд Б-д өгсөн. /А Б-тай өмнө харилцан ярилцаж зээл гаргаж өгсөний хөлс 5.000.000 төгрөгийг авна гэж тохирсон байсан гэсэн / Үүнээс 2 хоногийн дараа буюу 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр А мөн надтай ирж уулзаад мөнгө дутаад байна чиний газрыг барьцаанд тавиад дахиад зээл авъя, найз нь санхүүжилт орж ирэхээр байрыг чинь газрыг чинь ч буцаагаад аваад өгчихнө гэж гуйхаар нь би байраа авахын тулд зөвшөөрөөд Баянгол дүүргийн 3 дугар хорооллын нэг байранд очиж О гэх хүнтэй уулзаад хамт Сонгинохайрхан дүүргийн үл хөдлөх газарт ирж миний газрыг барьцаанд тавьсан. А 5.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан гэж надад хэлсэн боловч О-тай дараа нь уулзахад А надад 100.000.000 төгрөгийн өртэй тэр мөнгөө төлсөний дараа газрыг чөлөөлж өгнө гэж хэлсэн. Үүнээс хойш би 2015 оны 01 дүгээр сараас эхлээд А рүү утсаар ярьж мөнгө чинь юу болж байна, би байраа буцааж авмаар байна гэж ярьж эхэлсэн. 2015 оны 03 дугаар сард Б надруу утсаар яриад зээлийнхээ хүүг өгөөч гэхээр нь би А рүү утсаар яриад Б надаас хүүгээ нэхээд байна гэхэд санхүүжилт орж ирэхгүй байгаа болохоор зээлийнхээ хүүг өгч чадахгүй болоод байна гэхээр нь чи яаралтай хүүгээ төлөөд байрыг маань авч өг гэдгийг шаардаад арга буюу зээлийн хүүний 3.250.000 төгрөгийг би өөрөө төлсөн. Түүнээс хойш би А-ээс байрыг маань хурдан буцааж авч өгөхийг шаардсаар байсан ба А найз нь Оросоос үр тариа, буудай оруулж ирэхээр болсон, С гэх орос хүнтэй хамтран ажиллах гэрээ хийсэн тэгээд мөнгөтэй болоод байр, газрыг чинь авч өгнө гэж хэлсэн. Ингээд би А-ээс үр тариа буудайны чинь ажил юу болж байна гэж асуух болсон боловч А надад хэлэхдээ энэ ажил маань удаад байна, бүтэх нь бүтнэ, найдвартай, гэхдээ манай ахад Нефт баазын урд 9-н давхар байшин барих газар байгаа түүнийг нь зараад чиний байр, газрыг авч өгье гэж хэлсэн. Дараа нь мөн надтай ярихдаа Залуус хорооллыг барьсан компаний захирал Ч гэх хүн манай ахын газрыг авъя гэсэн гэхдээ бэлэн мөнгө байхгүй бартераар солилцоо хийж авая гэсэн чи эсхүл Залуус хорооллын бартераар авах байрнаас, машинаас авах юм уу, эсхүл би бартераар авах байр машиныг зараад чиний байр, газрыг чөлөөлөөд авч өгөх юм уу? гэхээр нь би чи өөрөө наадхаа хурдан бүтээгээд миний байр газрыг маань аваад өг гэдгийг хэлсэн. Түүнээс хойш А-эй дахин яръж асуухад ах маань гадаад явчихаад ирээгүй байна, ахын газар нь өөр хүнтэй хамтран эзэмшдэг болохоор тэр хүн нь бас дургүйцээд байна гэж хэлсэн. Мөн дараа дахин ярихдаа найзад нь замын компани байгаа энэ компаниа зараад мөнгөтэй болоод байр, газрыг чинь авч өгье гээд өөрийн нэр дээр өмчлөлтэй гэрчилгээг үзүүлэхэд нь би мөн л итгэсэн. 2015 оны 08 дугаар сарын орчимд А мөн надад хэлэхдээ найз нь ... газарт ажилд орсон, Монголд болж байгаа бүх тендэрийн ажиллагаа манайхаар дамжина, хүмүүс тендэр авахын тулд бидэнд мөнгө өгч тендэр гаргуулдаг , нэг тендэр гаргаж өгөхөд л 10 хувийг нь авдаг болохоор найз нь удахгүй мөнгөтэй болоод байр, газрыг чинь аваад өгнө, найз нь машинаа ч солиод жийп авна гэж хэлэх болсон. Би мөн л итгэж явсаар хэсэг хугацааны дараа А-ээс байр газрыг маань авч өгөх чинь юу болж байна гэхэд хүмүүс тендэрийн материалаа дандаа буруу оруулж ирэх юм, тэгээд мөнгө орж ирэхгүй байна гэхээр нь Б надаас мөнгөө нэхээд, мөнгө өгөхгүй бол байрнаасаа гар гэж хөөгөөд байна гэхэд найз нь Д гэх өмгөөлөгч найзаасаа зөвлөгөө авсан хоёулаа Б-ыг шүүхэд өгье, зээл авч байгаа тохиолдолд өмчлөлийг шилжүүлдэггүй, барьцааны гэрээ хийх ёстой байдаг гэнэ, тэгээд шүүх шийдвэр гаргах хугацаанд нь багтаагаад би мөнгийг нь төлөөд байрыг чинь чамд буцаагаад аваад өгчихнө гэхээр нь Б-ыг хууль бусаар гэрээ хийж миний байрыг шилжүүлэн авсан гэж шүүхэд гомдол гаргасан. Шүүх хурал болоход А Д-ийн хамт ирж оролцоод шүүх хуралдааны завсарлагаанаар Д нь чи ер нь эвлэрлийн гэрээ байгуулсан нь зөв юм байна тэгэхгүй бол шүүхийн шийдвэр чиний эсрэг гарах юм байна, чи 14 хоногийн дотор байрнаасаа хөөгдөж гарна гэж зөвлөсөн. Би тэгэхэд нь эвлэрлийн гэрээ байгуулахгүй гэсэн боловч А би барилгын компани эрхлэх гэж байгаа 2016 оны 03 сар гэхэд л байрыг чинь гаргаад өгчихнө гэсэн ба Б-ын өмгөөлөгч нь мөн би байрыг чинь тэгвэл 2016 оны 03 сарыг хүртэл хураалгахгүй байлгаж байя гэж хэлэхээр нь би эвлэрлийн гэрээ байгуулж шүүхээр шийдвэрлүүлсэн. 2016 оны 03 сар гараад байтал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас утсаар яриад ирж уулз гэж дуудсанаар А-ийн хамт очиж У гэх шийдвэр гүйцэтгэгчтэй уулзахад тэрээр та хэзээ мөнгөө төлж байраа авах гэж байгаа юм гэж надаас асуугаад мөн А-ээс та энэ хүний мөнгийг хэзээ төлж байрыг нь авч өгөх гэж байгаа юм гэдгийг асуусан. Тэгэхэд А 2016 оны 04 сарын 31-ний өдөр гэхэд мөнгийг төлж байрыг авч өгнө гэж бичгээр хүсэлт гаргаж өгсөн. 2016 оны 05 сар болоод би А-ээс асуухад “Асем” болоод улсын бүх ажлууд зогсоод санхүүжилт орж ирэхгүй байна гэсэн. Дараа нь 2016 оны 06 сар болоод дахин асуухад сонгуулийн ажил эхлээд хүмүүс гадагшаа яваад сонгуулийн ажилд оролцоод олдохгүй байна гэсэн. 2016 оны 08 сар гараад би мөн л А-ээс юу болж байна гэж асуухад барилгын ажил эхлүүлэх гэхээр барилгын зурагны мөнгийг төлж авч чадахгүй байгаа болохоор ажил бүтэхгүй байна гэж хэлэх болсон. 2016 оны 07 сараас хойш надад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас байрыг чөлөөлж өгөхийг шаардсан мэдэгдэл ирэх болсон учраас би А-д энэ талаар хэлэхэд өмгөөлөгч Б гэж өөрийгөө танилцуулсан хүнтэй утсаар яриулаад тэр хүн нь надад зөвлөхдөө чи санаа зоволтгүй, байрыг шууд хурааж авна гэж байдаггүй юм гэж хэлсэн. 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр надад шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр байрыг суллаж өгөхийг шаардсан бичиг ирэхэд нь А рүү утсаар ярьж уулзахад би Б өмгөөлөгчтэй ярилцаж өргөдөл бичиж шүүхэд өгнө санаа зоволтгүй гэж хэлсэн боловч маргааш нь буюу 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хүмүүс ирээд манайхыг байрнаас гаргасан. Би тэр үед А рүү утсаар ярьж дуудахад А ирж Б-тай уулзаад битгий байрнаас нь гаргаач би 1-р хороолод байр авахаар болсон тэгэхээр нь байрнаас нь гаргачихаач гэсэн боловч Б зөвшөөрөөгүй тэр даруйдаа байрны цоожны голыг солиод явсан. Тэгээд А 1 дүгээр хороололд ахын компанийн ажилчидаа байрлуулдаг байр гэх 2 өрөө байранд түр шилжүүлж оруулсан боловч маргааш нь А ирж надтай уулзахдаа чи байр хөлслөөд орчих би түрээсийг нь төлчихнө гэхээр нь би 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр сансарт байр хөлсөлж орсон боловч эхний сарын түрээсийн мөнгийг А төлөөд 2016 оны 11 сараас хойш түрээсийн төлбөрийг төлөөгүй. А,  Б, З нар нь ямар харилцаатай хүмүүс болохыг мэдэхгүй. …А миний багын найз бөгөөд зэсийн баяжмал гаргаж санхүүжилт орж ирэх хүртэл мөнгө хэрэг болоод байна гэж гуйхаар нь би зөвшөөрсөн юм. …А нь харахад ажил төрөл нь бүтэмжтэй харагддаг, дэлгүүр хоршоо ажиллуулдаг байсан мөн миний багын найз болохоор нь би өөрийн байрыг барьцаанд тавьж зээл авахыг нь зөвшөөрсөн юм. …Миний Сонгинохайрхан дүүргийн ... тоот байр нь одоо 88.000.000 төгрөгийн үнэлгээтэй болоод байгаа, мөн барьцаанд тавьсан газраа 65.000.000 төгрөгөөр үнэлж, байр түрээсэлж байгаа 2 сарын 1.000.000 төгрөгийг нэмээд нийт 154.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. …А-ийн найз С, миний найз Э, Ү нар мэднэ. …Би А-т 50.000.000 төгрөгийг өгөхдөө ямар нэгэн баримт үйлдээгүй бөгөөд найз нар маань ямар нэгэн баримт авч үлдэх хэрэгтэй гэж зөвлөж байсан учраас 2015 оны 08 дугаар сарын 09-ний өдөр, 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тус тус нөхөж гэрээ хийж баримтжуулсан.

…Худалдах худалдан авах гэрээг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
тамгын газрын байранд байрлах нотариатын газарт очиж хийлгүүлсэн. Ингэхдээ
тэнд очихоос өмнө Б, А бид нар ярилцаад худалдах худалдан авах гэрээг хийхээр тохирсон байсан болохоор тухайн гэрээг хийсэн нотариатч намайг байраа барьцаалж 50.000.000 төгрөгийн зээлж авч байгааг болон А-т өгч байгаа талаар ямар ч зүйлийг мэдээгүй. Бид худалдах худалдан авах хийлгэе гэж хэлээд л өөр юм яриагүй хийлгэсэн. Сонгинохайрхан дүүргийн ... тоот орон сууцны байрыг би өөрийн нэрээр ганц хүн өмч гэж анх авахдаа гэрчилгээн дээрээ бичүүлсэн байсан болохоор уг байрны өмчлөгчөөр надаас өөр хүн байгаагүй.

…Сонгинохайрхан дүүргийн  тоот орон сууцны байрыг би өөрийн нөхөр Сайнбаярын Солонгос улсад ажиллаж байгаад ирүүлсэн мөнгөөр худалдаж авсан байр юм. Нөхөр С нь миний нөхөр боловч одоо Солонгос улсад ажиллаж амьдарч байдаг болохоор энэ асуудалд хохирогч иргэний нэхэмжлэгчээр оролцох боломж байхгүй. Би ам бүл тавуулаа нөхөр С Солонгос улсад ажиллаж амьдарч би гурван хүүхдийнхээ хамт байгаа юм. Хэдийгээр ам бүл тавуулаа боловч Сонгинохайрхан дүүргийн ... тоот орон сууцны байр нь миний өөрийн нэр дээр 1 хүний өмч гэж бичигдсэн байдаг болохоор би өөрөө л тэднийгээ төлөөлж ганцаараа хохирогч иргэний нэхэмжлэгчээр оролцоно. Нөхөр С бид нарын хооронд байрны болон эд хөрөнгийн маргаантай асуудал байхгүй. Тухайн үед А нь С гэдэг эмэгтэйгийн хамт зэсийн баяжмал Хятад руу гаргах гэж байгаа, ажил хөөцөлдөж байна гээд Эрдэнэт үйлдвэр лүү хүртэл хэд хэдэн явж байсан. Харин би нарийн учир байдлыг нь мэдэхгүй болохоор зэсийн баяжлмал Хятад руу гаргах санаа нь бүтэж байсан эсэхийг мэдэхгүй. А миний Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 164Т-53 тоотод байрлах газрыг О гэгчид барьцаанд тавьж зээл авах үед би болон Б гэх хүн хамт байсан. А тэгэхэд мөн Б гэх хүний орон сууцны байрыг О гэх хүнд барьцаанд тавиад мөнгө авч байсан юм. Тэгээд орон сууцыг 25.000.000 төгрөгийн, газрыг 5.000.000 төгрөгийн барьцаанд тавьж байгаа юм гэж хэлсэн. Миний мэдэхээс А хэрэг зөрчилд холбогдоод ял шийтгэгдэж байна гэж сонсогдож байгаагүй. Харин 2014 оны хавар байсан шиг санаж байна А нэг удаа ярихдаа бичиг баримтаа болгоомжтой авч явж байхгүй болох хүн олж аваад ашиглачихдаг юм байна билээ шүү. Миний регистр бичиг баримтыг ашиглаад хүн ял шийтгүүлсэн байна. Би цагдаагаас тодохойлолт авахаар очиход ял шийтгэлтэй гэж лавлагаагаар гарч ирээд би гайхаад цагдаад хандаж энэ асуудлаа шалгуулаад гэж байсан. Одоо миний хөлсний байрны мөнгө нэхэгдээд би өндөр настай эх, хүүхдүүдийнхээ хамт очих газаргүй хэцүү байна.

…А миний байрыг барьцаанд тавьсанаас болоод байрнаасаа хөөгдөхөд А намайг Баянзүрх дүүргийн ... тоотод 2 өрөө байрыг 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн түрээслэн оруулсан болохоор одоо уг байранд оршин сууж амьдарч байгаа юм.  А нь 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр анх намайг оруулаад эхний 2 сарын буюу 9, 10 дугаар сарыбн байрны түрээсийн төлбөрийг төлөөд түүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг төлөөгүй байгаа. Би ч мөн А-ийг төлөх ёстой гээд төлөөгүй байгаа юм. Байрны түрээсийн төлбөр нь 1 сарын 500.000 төгрөгийн төлбөртэй бөгөөд 9,10 дугаар сарын түрээсийн төлбөрийг А төлөөд түүнээс хойш төлөөгүй болохоор 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 05 дугаар сарын 11 ний өдөр гэхэд нийт 6 сар болох юм. Тиймээс 6 сарын байрны түрээсийн төлбөр нь 3.000.000 төгрөг болох юм. ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 51-56, 142-143, 227 х/

 

            Хохирогч Ч.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “… А.А бид хоёр 10 жилийн найзууд. 2014 онд ангийн хүүхдийн докторын найранд бид хоёр уулзсан. Би А.А-ийн дэлгүүрт 2014 оны 9 дүгээр сараас эхлэн худалдагчаар ажилласан. А.А зэсийн баяжмал гаргах гэж байгаа, ажил бүтэмжтэй байна, хэдэн төгрөгийн тусламж үзүүлээч гэсэн. Би А.А-ийг дэлгүүр ажиллуулдаг болохоор нь байраа барьцаанд тавихыг зөвшөөрсөн. А.А зараас байр барьцаанд авах хүн олсон. Тэгээд А.А, С бид нар “...” хотхоны гадна Б гэх хүнтэй уулзсан. Б гэх хүн байрны нэрийг нь заавал шилжүүлж байж зээл гаргана гэсэн. Б З гэх хүнийг дагуулж ирээд З түүний нэр дээр байрыг шилжүүлсэн. Дараа нь А.А зэсийн баяжмал хийх гэсэн мөнгө дутаад байна газраа тавиад өгөөч гээд газрыг 5,000,000 төгрөгөнд О гэх хүнд барьцаалсан. А.А эхэндээ ажил бүтэж байгаа гэж ярьж байсан. Б надаас зээлсэн мөнгөө нэхэж эхэлсэн. А.А зэсийн баяжмалын ажлаа ярихаа больсон. Ах барилга зарах гэж байгаа түүнээс байрыг нь барьцаанаас гаргуулаад өгье гэсэн. Тухайн үед найз нь Австрали улсын визтэй хамт гарч болно гэж хэлсэн. А 2,000,000 төгрөгийг тухайн үед дэлгүүрт нь худалдагчаар ажиллаж байсан цалин гэж авсан. Одоо айлын байранд түрээсийн мөнгийг нь өгч чадахгүй хөөгдөөд байна. А.А-с байр, газраа эргүүлж авмаар байна. Мөн одоо түрээслэн амьдарч байгаа байрныхаа түрээсийн мөнгийг төлүүлмээр байна. …” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

            Хохирогч Ч.О-гийн шүүхийн хэлэлцүүлэгт нэмэлтээр гаргасан: “А.А шүүх хуралдааны завсарлагааны 5 хоногийн хугацаанд миний байр, газрын асуудлыг бүрэн шийдвэрлэж өгсөн тул одоо түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэсэн тайлбар /шүүх хуралдаан тэмдэглэлээс/

 

Гэрч Д.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би А, О гэх хоёр хүнийг танихгүй ба О гэх эмэгтэй 2015 онд нэг өдөр надруу утсаар яриад мөнгөний хэрэг болоод байна мөнгө зээлэх гэсэн юм гээд анх уулзахад А гэх эмэгтэйн хамт ирсэн. Тэгээд надаас 50.000.000 төгрөг зээлэх хэрэгтэй байна, барьцаанд нь Содон хорооллын орон сууцныхаа байрыг тавих гэсэн юм гэхээр нь би байр барьцаалж ийм их хэмжээний мөнгө зээлэхгүй гэхэд тэгвэл орон сууцны байрны өмчлөлийг нь шилжүүлээд 50.000.000 зээлье гэхээр нь би зөвшөөрөөд Сонгинохайрхан дүүргийн ... тоот орон сууцны байрыг өмчлөгчийг нь өөрийн найз З-ийн нэр дээр худалдах худалдан авах гэрээ хийж шилжүүлээд 50.000.000 төгрөгийг О-т өөрт нь бэлнээр өгсөн. Ингэхдээ төлбөрөө буцаан төлсөн тохиолдолд орон сууцыг буцааж шилжүүлж өгөхөөр тохиролцоод худалдах худалдан авах гэрээний ард талд бичиж баталгаажуулсан. А гэх эмэгтэй хамт явж байснаас биш надаас мөнгө аваагүй. Харин би О гэх эмэгтэйд л өөрийнх нь нэр дээрх орон сууцны байрыг нь өөрийнх санал болгосноор өмчлөгчийнх нь нэрийг шилжүүлээд 50.000.000 төгрөгийг зээлээр өгсөн. О нь бизнес эрхлэх гэж байгаа гэж л ярьж байснаас ямар зорилгоор мөнгө зээлж авч байгаа талаар өөр тодорхой зүйлийг яриагүй. Мөн надаас авсан мөнгө юунд зарцуулсан эсэхийг би мэдэхгүй. О нь өөрийн Содон хорооллын орон сууцны байраа барьцаалаад 50.000.000 төгрөг зээлье гэж анх хэлэхэд нь надад тийм их хэмжээний мөнгө байхгүй байсан болохоор тэр тухайгаа хэлэхэд тэгвэл орон сууцаа өмчлөгчийг нь шилжүүлээд 50.000.000 төгрөг зээлье гэж өөрөө хэлэхэд нь би өөрийн найз З-с үлдэгдэл мөнгийг нь авч нэмээд О-т зээлүүлсэн. Би З-оос мөнгө нэмж авсан болохоор өмчлөгчийг нь З-ийн нэр дээр болгож шилжүүлсэн юм. Тэгээд надаас зээлсэн мөнгөө хугацаандаа төлөхгүй удаад, удаа дараа хэлж нэхсэн боловч сүүлдээ уулзахгүй зугтаагаад байсан болохоор арга буюу шүүхэд хандаж шийдвэрлүүлсэн. …” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 58-59 х/

 

Гэрч П.З-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Б бид хоёр багын найзууд болохоор найз нөхдийн холбоо харилцаатай байдаг. Харин А.А, Ч.О гэх хүмүүсийг танихгүй болохоор ямар нэгэн холбоо харилцаа байхгүй. 2014 оны 12 сард шиг санаж байна манай найз Б надруу яриад хүнд мөнгө зээлэх гэсэн чинь 20.000,000 төгрөг дутаад байна чи найздаа түр зээлээч гэхээр нь би Сонгинохайрхан дүүргийн засаг даргын тамгын газрын гадна уулзаад 20.000.000 төгрөгийг Б-д бэлнээр өгсөн. Намайг ирэхэд Б О, А гэх хоёр эмэгтэй хамт явж байсан ба О эмэгтэйгийн нэр дээрх Сонгинохайрхан дүүргийн ... тоот орон сууцны байрыг нь Засаг даргын тамгын газрын байранд байрлах үл хөдлөх хөрөнгө бүртгэлийн газарт орж худалдах худалдан авах гэрээ хийж миний нэр дээр шилжүүлээд 50.000.000 төгрөгийг О гэх эмэгтэйд бэлнээр өгсөн. Тухайн үед би бичиг баримттайгаа явж байсан бөгөөд Базарсад надаас 20.000.000 төгрөг зээлж авсан болохоор миний нэр дээр уг Сонгинохайрхан дүүргийн ... тоот орон сууцны байрны өмчлөлийг шилжүүлсэн. Дараа нь Б надаас авсан 20.000.000 төгрөгөө өөрөөсөө буцааж өгсөн боловч өмчлөлийн нэрийг нь шилжүүлж амжаагүй байгаа болохоор одоо Сонгинохайрхан дүүргийн ... тоот орон сууцны байр нь одоо Б-ын өмч болох юм. Мөнгийг Сонгинохайрхан дүүргийн ... тоот орон сууцны өмчлөгч О гэх эмэгтэй нь өөрөө бэлнээр тоолж авсан. О хэлэхдээ бизнес хийх гэж байгаа юм гэж байснаас өөр ямар нэгэн зүйлд зарцуулах гэж байгаа талаар хэлж яриагүй. …” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 60-61 х/

 

Гэрч Н.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…О, А нар нь хоёулаа миний 10-н жилийн ангийн найзууд маань байгаа юм. Тиймээс би ангийн найз нөхдийн холбоо харилцаатай, байнга уулзаж нөхөрлөж байдаг. Одоогоос 1 жил орчмын өмнө нэг өдөр би О-тэй уулзаж байхад надад А  миний байрыг барьцаанд тавьчихаад хүүг нь төлж чадахгүй би байраа алдахад тулаад байна. Байрыг барьцаанд авсан хүн нь намайг байрнаасаа гар гэж шаардаад байна гэж хэлж байсан. Түүнээс хойш 2016 оны 03 дугаар сард шиг санаж байна нэг өдөр манай ангийн хэсэг хүүхнүүд уулзаад юм ярилцаж байхдаа А-с О-ийн байрны асуудал юу болж байна гэхэд найз нь нэг төсөл хэрэгжүүлэх гээд санхүүжилт хүлээгдэж байна, төсөл маань бүтчихвэл О-ийн байрыг аваад өгчихнө гэж хэлж байсан. 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр О надруу утсаар яриад манай байрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хурааж авна гэнэ гэхээр нь би гэрт нь очиход Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хүмүүс ирчихсэн гэрийнх нь юмнуудыг баглаж байсан. Намайг очоод байхад О А рүү утсаар яриад байрыг маань Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хүмүүс ирээд хурааж авах гээд байна хурдан ир гэж дуудаж ирүүлэхэд А ирээд ахынхаа байрлуу түр оруулъя гээд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороололд нэг байшинд нүүлгэж оруулсан. Хэд хоногийн дараа О байр түрээслэнэ, А түрээсийн мөнгийг нь өгнө гэсэн гээд сансарт нэг байранд орсон. Одоо сансарт түрээсийн байрандаа амьдарч байгаа юм. Дараа нь О-эй уулзахад цагдаад өргөдөл өгөөд шалгуулж байгаа гэж ярьж байсан. А нь ерөнхий боловсролын сургуульд сурч байхын сурлагадаа сайн, цовоо сэргэлэн, хүнтэй нийтэч харьцаатай, ямар ч хүнийг ялгаж харьцдаггүй, хүүхдүүдийг сурлага муу, сайн гэж голдоггүй, хөдөлмөрч, хүнд тусч хүүхэд байсан. Одоо ч мөн тийм л зангаараа байдаг. О-ийн хувьд дунд зэргийн сурлагатай, төлөв даруу томоотой, дуу цөөтэй, ангийнхантайгаа нийтэч, ажилсаг хүүхэд байсан одоо ч тэр хэвээрээ санагддаг…” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 62-63 х/

 

Гэрч Г.Ү-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2015 оны 02 сарын үед нэг өдөр О бид хоёр уулзалдаад юм ярьж байхад А миний Содон хорооллын байрыг, таван шард байрлалтай газрыг хувьд хүнд мөнгөний барьцаанд тавьчихаад буцааж авч өгч чадахгүй болчихоод байна, зэсийн баяжмал гаргах гэж байгаа ашиг гаргаад буцаагаад аваад өгчихнө гэхээр нь би зөвшөөрөөд барьцаалчихсан юм гэж хэлсэн. А, О нар нь миний машинаар хааяа ийш тийшээ хүргүүлээд ажил төрөл хөөцөлдөж явдаг байсан ба тэгж явж байхдаа нэг өдөр А ярихдаа миний ажил төрөл бүтэмжтэй болчихвол О-ийн байрыг нь аваад өгнө гэж хэлж байсан, мөн нэг өдөр О ярихдаа би шүүхэд өргөдөл гаргасан чинь А-ийн өмгөөлөгч нь эвлэрлийн гэрээ байгуулчих тэр хооронд цаг хугацаа хожиж байгаад мөнгө төгрөг бүтээгээд өр төлбөрөө барагдуулах хэрэгтэй гээд байна яах вэ гэж асуухаар нь би болох юм уу? гэж ярьж асууж ярилцаж байсан. Мөн нэг удаа О бид хоёр А-тэй уулзаад машин дотор ярилцаж байхад А газрын гэрчилгээ бичиг баримт үзүүлээд энэ манай ахын газар байгаа юм энэ газрыг зарчихвал мөнгөтэй болно гэж байсан. 2015 оны 08 дугаар сард шиг санаж байна О миний машинаар надтай хамт яваад А-тэй уулзаад зээлийн гэрээ нөхөж хийх хэрэгтэй гэхэд нь А хариуд нь ингэх хэрэг байгаа юм уу? Удахгүй мөнгө санхүүжилт орж ирээд байрыг чинь аваад өгнө шүү дээ гэхэд нь О нь ямар ч байсан одоо гэрээ хийчихье гээд дагуулж хамт яваад нотариатын газарт очиж зээлийн гэрээ хийж байсан. Би одоо өдөр сар хугацааг санахгүй байгаа болохоор тодорхой хэлж мэдэхгүй байна. А нь хүнтэй их нөхөрсөг, хүнд тусархаг, илэн далангүй нийтэч харьцаатай, сэргэлэн цовоо, ааш зан сайтай, хөдөлмөрч эмэгтэй гэж бодож явдаг. ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 64-65 х/

 

Гэрч Б.Б-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...А бид хоёр 1990-ээд оны үед танилцаж түүнээс хойш өнөөг хүртэл нөхөрлөж гэр бүлийн найзууд юм. Зах зээлийн хүнд үед янз бүрийн л ажил төрөл эрхэлж, наймаа арилжаа хийж өнөөдрийг хүрсэн. Зан байдлын хувьд хүнд их итгэмтгий, хөдөлмөрч, хүнд тусч, найз нөхдийн хүрээнд хэн нэгэнд нь ямар нэгэн зүйл тохиолдсон үед хамгийн түрүүнд л гүйж явдаг, ааш зан сайтай хүн гэж бодож явдаг. Ахуй амьдралын хувьд тийм ч сайнгүй, хүүхдүүд нь тусдаа гарсан, нөхрөөсөө салсан болохоор өөрийн гэсэн байр сууцгүй, байр түрээсэлж амьдардаг, одоогоор тодорхой ажил төрөл эрхлээгүй байгаа юм. А  нь нэг хүний орон сууцны байрыг барьцаанд тавьчихаад тэгээд авч өгч чадахгүй болоод цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэж хэлж байснаас өөр тодорхой зүйл хэлж яриагүй. ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 66 х/

 

Гэрч Х.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...А бид хоёрын хүүхдүүд нэг сургуулийн ангид хамт сурч байсан найзууд болохоор бид хоёр бие биенээ таньдаг болж найзалж нөхөрлөсөн юм. 2014 оны 11 дүгээр сарын орчим шиг санаж байна А надад нэг өдөр зэсийн баяжмал авах хятад байна, би энэ ажлыг бүтээгээд өгчихвөл мөнгөтэй болно хоёулаа энэ ажпыг хамт хөөцөлдье гэхээр нь би зөвшөөрөөд А тэр хятад хүнтэйгээ намайг танилцуулаад би тэр хятад хүнтэй Эрдэнэт хотруу очиж Эрдэнэт үйлдвэрийн дарга байсан Д гэх даргатай очиж уулзаж байсан. Тэгэхэд Эрдэнэт үйлдвэрээс зэсийн баяжмал гаргах боломж байхгүй гэсэн хариу авч байсан. Энэ ажил нь бүтээгүй болохоор А-тэй дахиж хамтарч ажиллаагүй. Энэ үед А О гэх найзаасаа гуйж байгаад Сонгинохайрхан дүүргийн ... хороололд байрлалтай орон сууцны байрыг нь хүнд барьцаанд тавьж 50.000.000 төгрөгийн зээл авч байсан. Би тэр үед нь хамт дагаж явж байсан болохоор тэр үйлдлийг нь сайн мэдэх юм. О-ийн орон сууцны байрыг нь барьцаалж мөнгө авахдаа Сонгинохайрхан дүүргийн засаг даргын тамгын газрын байранд байрлах нотариатын газарт орж худалдах худалдан авах гэрээг хийж өмчлөлийн нэрийг нь шилжүүлж өгч байсан. Тэдгээр залуучууд нь хэлэхдээ та мөнгөө хугацаандаа өгөхгүй бол энэ байр чинь минийх болно шүү гэж сайн сануулж хүртэл хэлж байсан. Тэгээд мөнгийг байрны эзэн болох О-т бэлнээр машин дотор тоолж өгч байсан ба 10 хувийг нь тэдгээр залуус авч байсан. Дараа нь А О-с мөнгөө аваад 2.000.000 төгрөгийг нь О-т өгч байсан. Мөн би 5.000.000 төгрөгийг А-ээс зээлж авсан ба дараа нь би авсан 5.000.000 төгрөгөө О-т бэлнээр өгсөн. А О-с байрыг нь барьцаанд тавьж зээл авах талаар ярьж хэлээд гуйж байхдаа найзад нь мөнгө төгрөгийн хэрэг байна, өр зээлээ төлөх хэрэгтэй байна гэж хэлж байсан. Би бодохдоо өр зээл нь нэхэгдээд тэгээд л мөнгө төгрөг хэрэг болсон байх гэж бодож байна. А нь зан харьцаа сайтай, нөхөрсөг, хүний зовлон жаргалыг их ойлгож хүлээж авдаг, хүнд тусархаг, хөдөлмөрч хүн байгаа юм. Би бодохдоо ажил төрөл нь бүтдэггүй л юм байхдаа гэж боддог. ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 68 х/

 

Гэрч Ц.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.Б, П.З гэх хүмүүсийг алиныг ч танихгүй. Тиймээс ямар нэгэн холбоо харилцаа байхгүй. Харин А.А, Ч.О нар нь надад Сонгинохайрхан дүүргийн ... тоот газрыг барьцаанд тавихаар хамт ирж байсан болохоор би зүс таних хүмүүс болох юм. 2014 оны 12 дугаар сарын дундуур нэг өдөр А гэж өөрийгөө танилцуулсан эмэгтэй утсаар яриад 30.000.000 төгрөгийн хэрэгцээ байна барьцаанд ... тоотод байрлалтай угсармал орон сууцны байрыг тавья гэхэд нь би тухайн байрыг хуучны угсармал байр болохыг мэдэх  учраас 30.000.000 төгрөгт барьцаанд авах боломжгүй 25.000.000 төгрөгийн барьцаанд авах боломжтой гэж хэлсэн. Гэтэл 2-3 хоногийн дараа А гэх эмэгтэй утсаар яриад уулзъя гээд хорооллын Москва их дэлгүүрийн урд уулзаад би танд хэлсэн ... тоот байран дээр Сонгинохайрхан дүүргийн ... тоотод байрлалтай газрыг нэмж барьцаанд тавиад 30.000.000 төгрөг зээлье гэхээр нь би тухайн үед А-тай хамт явж байсан газрын өмчлөгч болох О, орон сууцны өмчлөгч болох Б нарт хандаж та хоёр орон сууц, газраа хүний өмнөөс барьцаанд тавьж болж байгаа юм уу аливаа юм хэцүү шүү гэхэд бид найзууд юм аа, хоорондоо зөвшилцсөн гэж хэлж байсан. Тиймээс би О, Б, О нарыг гурвууланг байлцуулж байж сарын 5 хувийн хүүтэйгээр гэрээ хийгээд Сонгинохайрхан дүүргийн ... тоотод байрлах газрыг 5.000.000 төгрөгт бодож, ... тоотод байрлалтай орон сууцны байрыг нь 25.000.000 төгрөгт бодож нийт 30.000.000 төгрөгийг бэлнээр А гэх эмэгтэйд нь өгсөн. Би тэгэхдээ Б, О нарт хандаж хэрэв ямар нэгэн асуудал болбол та хоёр өөрсдөө зөвшөөрч байгаа болохоор надтай ярих юм байхгүй шүү, би байр, газартай чинь ярина шүү гэхэд ямар ч асуудал байхгүй гэж байсан. Би А-с чи зээлээ хэрхэн яаж төлөх юм бэ төлөх боломж байгаа биз дээ гэхэд би нэг юм хөөцөлдөж байгаа 2 сарын дараа гэхэд бүтэх байх гэж байснаас өөр тодорхой зүйл хэлээгүй. Харин А нь зээл авсанаасаа хойш эхний 2 сарын хүү болох 4.000.000 төгрөгийг төлөөд түүнээс ямар ч төлбөр төлөөгүй байгаа юм. ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 144-145 х/

 

Гэрч Н.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би надад харуулж байгаа иргэний үнэмлэх дээрх А.А, Ч.О, Д.Б, П.З гэх нэртэй болон иргэний үнэмлэх дээрх зураг бүхий хүмүүсийг алиныг ч танихгүй. Тиймээс ямар нэгэн холбоо харилцаа байхгүй. Одоо нилээд хугацаа өнгөрсөн болохоор би дээрх О, З гэх хүмүүс нь 2014 оны 12 дугаар сарын 16 ны өдрийн худалдах худалдан авах гэрээ хийлгэсэн талаар ямар нэгэн зүйлийг санаж хэлж мэдэхгүй байна. Тэгээд ч өдөр бүр үйлчлүүлэгч ихтэй байдаг болохоор хүн болгоныг тогтоогоод байж чаддаггүй юм. Хэрвээ О, З гэх хүмүүс надаар орон сууц худалдах худалдан авах гэрээ хийлгүүлсэн байгаа бол өөрсдөө ирээд л орон сууц худалдах худалдан авах гэж байгаа талаараа хэлж яриад харилцан тохиролцсоны улмаас хийлгүүлсэн байж таарна. Хэрэв О, З нар нь өөр ямар нэгэн эсрэг сонирхолтой байсан бол би худалдах худалдан авах гэрээг хийж өгнө гэж байхгүй. О гэх эмэгтэйг би одоо санахгүй байна. Ер нь эдгээр хүмүүс нэгнээсээ мөнгө төгрөг зээлэх талаар надад хэлсэн бол би зээлийн гэрээ л хийж өгнө. Мөн орон сууц барьцаалж байгаа гэсэн бол барьцаалах гэрээг хийж өгөх байсан. Тиймээс эдгээр хүмүүс мөнгө төгрөг зээлэх гэж байгаа болон орон сууц барьцаалах гэж байгаа талаараа хэлээгүй харин надад орон сууц худалдаж авах гэж байгаа талаар хэлсэн болоод л би худалдах худалдан авах гэрээг хийж өгсөн байж таарна. ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 146-147 х/

 

Гэрч С.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…А бид хоёр 17-18 жилийн өмнө танилцаж түүнээс хойш өнөөд хүртэл нөхөрлөж байгаа найзууд юм. 2014 оны 12 сард нэг өдөр А мөнгө төгрөгийн хэрэг байна найз чиний байрыг 3 сарын хугацаатайгаар зээлийн барьцаанд тавьж мөнгийг нь хэрэглээд удаахгүй буцааж аваад өгчихье гэхээр нь найзууд болохоор зөвшөөрсөн. Ингээд 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр А-ийн хамт хороололд байрлах нотариатын газарт очиж О гэх хүнтэй зээлийн гэрээ хийж миний ... тоот байрыг 25.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан. А миний орон сууцны байрыг барьцаанд тавихдаа О гэх найзыгаа хамт дагуулж явж байсан ба О-ийн газрыг мөн 5.000.000 төгрөгийн барьцаанд тавиулж байсан. Учир нь А-т 30.000.000 төгрөг хэрэгтэй гэж байсан миний байрыг О 15.000.000 төгрөгөөс илүүгээр барьцаанд авахгүй гэсэн байсан болохоор О-ийн газрыг 5.000.000 төгрөгийн барьцаанд нэмж тавиулж гэрээг хамт хийгээд 30.000.000 төгрөгийг А авсан. Тэр үед О бид хоёр газар байраа А-ийг барьцаанд тавьж зээл авахыг зөвшөөрч байгаа талаараа О-т хэлсэн болохоор О-ыг О бид хоёрыг байрыг А барьцаанд тавьж зээл авч байгаа гэдгийг мэдсэн. Харин зээл авч байгаа учир шалтгаанаа юу гэж ярьж хэлсэн эсэхийг санахгүй байна. А ял шийтгэгдэж байгаагүй. Гэхдээ хэдэн жилийн өмнө А надад хэлэхдээ миний нэрийг барьж 1999 онд шүүхээр ял шийтгүүлсэн байна гэж хэлж байсан. Тэгээд би бодохдоо А-ийн нэрийг барьж танихгүй хүн ял шийтгүүлсэн юм байна даа гэж бодож байсан. ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 148-149 х/

 

Гэрч С.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…А нь Сонгинохайрхан дүүргийн ...-ны нутаг дэвсгэрт “...” ХХК-ны хашаанд байрлах агуулахын зориулалтай 324м2 талбай бүхий объектыг эзэмшдэг. Тэгээд намайг энэ агуулахаа авах уу гэж хэлсэн. Би өөрийн бизнесээ өргөжүүлэхэд хэрэг болох юм гэж бодоод худалдаж авахаар ярьж байсан. Харин надад одоогоор мөнгө төгрөгийн боломж муу байгаа болохоор би авч чадахгүй хүлээгдээд байгаа юм. А нь надад 500.000.000 төгрөг гэж санал тавьж байсан боловч би ярилцаад 400.000.000 төгрөгт авахаар тохирсон. Манай “...” ХХК нь өөр компаниудтай нийлж ...-н хэсгийн барилгын ажлыг явуулах төсөлд шалгарч тухайн үедээ зурагт радиогоор нээлтийн ажиллагаа нь явагдаж байсан боловч сонгуулийн дараа энэ ажил маань зогсонги байдалд орсон. Тэр үед А надаас ажил асууж байсан болохоор би ажил эхэлчихвэл олж болох талаар хэлж ярьж байсан. Өөрөөр хэлбэл туслан гүйцэтгэгч компаниуд шаардлагатай болох учраас хэрэв туслан гүйцэтгэх шаардлагатай ажил гарвал хэлнэ гэж хэлж байсан. Түүнээс биш А-тэй гэрээ хийсэн ажил олгосон асуудал байгаагүй. ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 150-151 х/

 

Гэрч Б.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...А-г одоогоос 3 жил орчмын өмнөөс таних болсон. Тэр үед би ломбард ажиллуулдаг мөнгө төгрөг зээлүүлдэг байсан болохоор А нь манай найз А-гаар дамжуулж танилцаад надаас барьцаагүйгээр хүүтэйгээр мөнгө зээлдэг байсан. А нь 2014 оны эхээр надаас бага багаар мөнгө зээлээд 20 гаруй сая төгрөг болсон байснаас хүүтэйгээ нийлээд 30.000.000 төгрөг болсон байсан. Ямар шалтгаанаар ямар зүйлд зарцуулахаар мөнгө зээлж байсан талаар нь мэдэхгүй, би асуудаггүй байсан. Ингээд би А-с мөнгөө нэхэхэд 2014 оны сүүлээр 12 дугаар сард шиг санаж байна нэг өдөр А надруу утсаар яриад өнөөдөр би хүнээс 50.000.000 төгрөг авна тэгээд мөнгийг чинь өгнө гэж хэлээд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын гадаа миний машин дотор надтай уулзаад 30.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Тэгэхдээ О гэх найзынхаа байрыг 50.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан гэж хэлж байсан. А нь надаас 2014 онд мөнгө зээлж өгч байсан болохоор одоо тэр үеийн баримт материал байхгүй. А нь ямар нэгэн барьцаа хөрөнгө тавьж байгаагүй, таньдаг болохоор л барьцаагүйгээр хүүтэйгээр зээлдэг байсан. ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 229-230 х/

 

Гэрч А.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…А-ийн А нь миний хамгийн бага дүү маань болох бөгөөд ганц эмэгтэй хүүхэд юм. Бид төрсөн цагаасаа л нэг дор өсөж хүмүүжсэн. Дүү А төрсөн цагаасаа А гэх нэртэй болж түүнээс хойш өнөөдрийг хүртэл А нэртэйгээ байгаа юм. Тиймээс дүү А-ийн А нь хэзээ ч овог нэрээ сольж байгаагүй. Би А гэх хүнийг танихгүй, манай ах дүү, төрөл садангууд дунд А нэртэй хүн байхгүй. А-ийг А л гэж дууддаг байснаас биш А нэрээр дуудаж нэрлэж байгаагүй. Дүү А нь айлын хамгийн бага, айлын ганц эмэгтэй хүүхэд болохоор эцэг, эх маань бага байхаас нь эрх танхи бэлэн юманд дээр өсгөсөн гэж хэлж болно. Улаанбаатар хотод 10-н жилийн сургуулийг төгссөн. Олон жилийн өмнө нөхрөөсөө салсан өрх толгойлсон эмэгтэй юм. Зан байдлын хувьд хүнтэй эвтэй, хүнтэй найрсаг, олонтой, хүнд их тусархаг, архи тамхи хэрэглээд байдаггүй төлөв даруу зан чанартай хүн байгаа юм. Урьд өмнө ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. …” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 231 х/

 

Гэрч Б.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би А-тэй одоогоос 10-аад жилийн өмнөөс танилцаж байсан. Түүнээс хойш танилын холбоо харилцаатай байдаг. 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр А над руу яриад яаралтай мөнгөний хэрэг байна гээд байсан болохоор би 120.000.000 төгрөгийг бэлнээр өгөөд явуулсан. Ямар нэгэн гэрээ хийгээгүй, 120.000.000 төгрөг авсан өгсөн гээд гарын үсэг зуруулаад өгсөн. А барьцааны гэрээ нөхөж хийсэн. Надад өөрт бэлэн мөнгө байхгүй байсан учраас өөрийн төрсөн дүү Б, Ж нараас мөнгө зээлж аваад өгсөн байсан болохоор гэрээг нөхөж хийхдээ Б Ж нарыг гэрээнд тусгаж гарын үсэг зуруулж байсан. А одоогийн байдлаар надад ямар ч мөнгө өгөөгүй байгаа. Гэхдээ А бид хоёр тохиролцоод тухайн үедээ болчих байх гэж бодож байгаа учраас би А-с энэ мөнгийг нэхэмжлэх тухай ярихгүй. …” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 233 х/ гэх зэрэг нотлох баримтууд болно.

Зээлийн гэрээний хуулбар, нотариатаар батлуулсан /1 дүгээр хх-ийн 15-16 х/

Шүүгчийн захирамж /1 дүгээр хх-ийн 18 х/

Хүсэлт /1 дүгээр хх-ийн 20 х/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас ажиллагаа хийсэн баримтууд/1 дүгээр хх-ийн 21-26 х/

Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 31 х/

Хохирогч Ч.О-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хх-ийн 189-200 х/

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хх-ийн 237-250, 2 хх-ийн 1-2 х/

А.А-ийн иргэний үнмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 28-29 х/

Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 30-31 х/

А.А-ийн хувийн байдлын тодорхойлолтууд /1 дүгээр хх-ийн 94-95 х/

А.А-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1 дүгээр хх-ийн 99 х/

Ч.О-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрийн зургийн хуулбар /1 дүгээр хх-ийн 120-121 х/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий,  хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

 

Хохирогч, болон шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан

Орон сууц худалдах, худалдан авах гэрээ/1 дүгээр хх-ийн 14 х/

Барьцааны гэрээний хуулбар /1 дүгээр хх-ийн 102 х/

Орон сууц захиалгын гэрээ /1 дүгээр хх-ийн 113-119 х/

Зээлийн гэрээний хуулбар /1 дүгээр хх-ийн 122 х/

Зээлийн гэрээний хуулбар /1 дүгээр хх-ийн 126 х/ зэрэг баримтууд нь эх хувиар болон хуулбарыг нотариатаар батлуулж хэрэгт авагдаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасан журмыг зөрчиж цуглуулсан баримтууд тул нотлох баримтанд тооцож үнэлээгүй болно.

 

Гэм буруугийн талаар:

 

 Шүүгдэгч А.А нь 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Ч.О-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн ... тоот 51.36м2 орон сууцыг, 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ч.От-ийн эзэмшлийн Сонгинохайрхан ... тоотод байрлах газрыг тус тус бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өөрөөр хэлбэл Хятад руу зэсийн баяжмал гаргаж 1 кг-аас 1 центийн ашиг олох гэж байгаа гэж /А нь 12 сард мөнгө зээлж байх үедээ зэсийн баяжмалыг гаргах боломжгүй болсоноо өөрөө мэдэж байсан/ 82,361,100 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг буцаагаад худалдаад аваад өгнө гэж хэлээд бусдад худалдан борлуулж 50,000,000 төгрөг, 41,085,000 төгрөгийн газрыг барьцаанд тавиулж 5,000,000 төгрөг нийт 55,000,000 төгрөгийг “зээл” нэрийн доор шилжүүлэн авч Ч.О-т их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч А.А-ийн “…Би 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Б гэх хүнээс найз О-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн ... тоот байрыг 50.000.000 төгрөгийн худалдах худалдан авах гэрээ хийж өмчлөлийг нь Зоригоо гэх хүний нэр дээр шилжүүлээд 50.000.000 төгрөгийг зээлж авсан. ... Отгонцэцэг 45.000.000 төгрөгийг надад өгсөн. Учир нь Б надад мөнгө зээлэхэд зуучилж өгсөний хөлс гэж мөнгөн дүнгийн 10 хувийг авна гэж өмнө надад хэлж тохирсон байсан болохоор 5.000.000 төгрөгийг үлдээгээд 45.000.000 төгрөгийг О-т өгсөн юм. Би тэгээд О-ийн надад өгсөн 45.000.000 төгрөгнөөс 5.000.000 төгрөгийг нь О-т өгөөд, 5.000.000 төргрөгийг найз С гэх хүүхэнд өгөөд үлдсэн 35.000.000 төгрөгийг би өөрийн хэрэгцээнд зарцуулсан. ... Би О-ийн Сонгинохайрхан ... тоот байрыг барьцаалж байх тэр үедээ өөрийн найз С-ийн хамт хоорондоо ярилцаад зэсийн баяжмал Хятад руу нийлүүлбэл 1 кг тутмаас 1 центийн ашиг олж болох юм байна гэж ярилцаад С найздаа хэлээд түүнийг Эрдэнэт үйлдвэр лүү явуулж судлуулж байсан боловч энэ нь бүтээгүй болохоор ямар нэгэн нотлох баримт байхгүй. Өөрөөр хэлбэл энэ миний өөрийн тухайн үед хэрэгжүүлж болох юм бодож ярьж байсан асуудал бөгөөд би энэ бодлоо л О-т ярьж байсан юм. Би О-ийн орон сууцны байрыг Б-д зээлийн барьцаанд тавьж авсан 50.000.000 төгрөгийг өр зээлэндээ өгөөд дуусгачихсан болохоор ажил төрөл хөөцөлдөхөд мөнгө төгрөг хэрэг болно гэж бодоод О болон өөрийн найз Б нартай ярьж тохиролцоод О-ийн газрыг 5.000.000 төгрөгт ... тавьсан…” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 77-79, 152-153, 187 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Хохирогч Ч.О-ийн “... А гэх эмэгтэй 2014 оны 12 дугаар сарын эхээр надтай уулзаад найзад нь мөнгөний хэрэг гараад байна чиний байрыг барьцаанд тавьчихъя, найз нь Хятад руу зэсийн баяжмал гаргаж 1 кг-аас 1 центийн ашиг олох учраас чиний байрыг буцаагаад аваад өгчихнө гэхээр нь би итгээд өөрийн Сонгинохайрхан дүүргийн ... тоот байрыг барьцаанд тавихыг нь зөвшөөрсөн. .... байрныхаа өмчлөлийг шилжүүлж 5 хувийн хүүтэйгээр 50.0000.000 төгрөгийн зээл авахаар болсон. ... Үүнээс 2 хоногийн дараа буюу 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр А мөн надтай ирж уулзаад мөнгө дутаад байна чиний газрыг барьцаанд тавиад дахиад зээл авъя, найз нь санхүүжилт орж ирэхээр байрыг чинь газрыг чинь ч буцаагаад аваад өгчихнө гэж гуйхаар нь би байраа авахын тулд зөвшөөрөөд Баянгол дүүргийн 3 дугар хорооллын нэг байранд очиж О гэх хүнтэй уулзаад хамт Сонгинохайрхан дүүргийн үл хөдлөхийн газарт ирж миний газрыг барьцаанд тавьсан. А 5.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан гэж надад хэлсэн, ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 51-56, 142-143, 227 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Гэрч Д.Б-ийн “…Би А, О гэх хоёр хүнийг танихгүй ба О гэх эмэгтэй 2015 онд нэг өдөр надруу утсаар яриад мөнгөний хэрэг болоод байна мөнгө зээлэх гэсэн юм гээд анх уулзахад А гэх эмэгтэйн хамт ирсэн. Тэгээд надаас 50.000.000 төгрөг зээлэх хэрэгтэй байна, барьцаанд нь ... хорооллын орон сууцныхаа байрыг тавих гэсэн юм гэхээр нь би байр барьцаалж ийм их хэмжээний мөнгө зээлэхгүй гэхэд тэгвэл орон сууцны байрны өмчлөлийг нь шилжүүлээд 50.000.000 зээлье гэхээр нь би зөвшөөрөөд ... 50.000.000 төгрөгийг О-т өөрт нь бэлнээр өгсөн. …” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 58-59 х/

 

Гэрч П.З-ийн “… О-ийн нэр дээрх Сонгинохайрхан дүүргийн ... тоот орон сууцны байрыг нь Засаг даргын тамгын газрын байранд байрлах үл хөдлөх хөрөнгө бүртгэлийн газарт орж худалдах худалдан авах гэрээ хийж миний нэр дээр шилжүүлээд 50.000.000 төгрөгийг О гэх эмэгтэйд бэлнээр өгсөн. Тухайн үед би бичиг баримттайгаа явж байсан бөгөөд Б надаас 20.000.000 төгрөг зээлж авсан болохоор миний нэр дээр уг байрны өмчлөлийг шилжүүлсэн. …” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 60-61 х/

 

Гэрч Г.Ү-ийн “…2015 оны 02 сарын үед нэг өдөр О бид хоёр уулзалдаад юм ярьж байхад А миний Содон хорооллын байрыг, таван шард байрлалтай газрыг хувь хүнд мөнгөний барьцаанд тавьчихаад буцааж авч өгч чадахгүй болчихоод байна, зэсийн баяжмал гаргах гэж байгаа ашиг гаргаад буцаагаад аваад өгчихнө гэхээр нь би зөвшөөрөөд барьцаалчихсан юм гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 64-65 х/

 

Гэрч Х.С-ийн “... 2014 оны 11 дүгээр сарын орчим шиг санаж байна А надад нэг өдөр зэсийн баяжмал авах хятад байна, би энэ ажлыг бүтээгээд өгчихвөл мөнгөтэй болно хоёулаа энэ ажлыг хамт хөөцөлдье гэхээр нь би зөвшөөрөөд А тэр хятад хүнтэйгээ намайг танилцуулаад би тэр хятад хүнтэй Эрдэнэт хотруу очиж Эрдэнэт үйлдвэрийн дарга байсан Д гэх даргатай очиж уулзаж байсан. Тэгэхэд Эрдэнэт үйлдвэрээс зэсийн баяжмал гаргах боломж байхгүй гэсэн хариу авч байсан. Энэ ажил нь бүтээгүй болохоор А-тэй дахиж хамтарч ажиллаагүй. ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 68 х/

 

Гэрч Ц.О-ын “... Би тэгэхдээ Б, О нарт хандаж хэрэв ямар нэгэн асуудал болбол та хоёр өөрсдөө зөвшөөрч байгаа болохоор надтай ярих юм байхгүй шүү, би байр, газартай чинь ярина шүү гэхэд ямар ч асуудал байхгүй гэж байсан. Би А-ээс чи зээлээ хэрхэн яаж төлөх юм бэ төлөх боломж байгаа биз дээ гэхэд би нэг юм хөөцөлдөж байгаа 2 сарын дараа гэхэд бүтэх байх гэж байснаас өөр тодорхой зүйл хэлээгүй....” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 144-145 х/

 

Гэрч С.Б-ы “… А миний орон сууцны байрыг барьцаанд тавихдаа О гэх найзыгаа хамт дагуулж явж байсан ба О-ийн газрыг мөн 5.000.000 төгрөгийн барьцаанд тавиулж байсан. ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 148-149 х/

 

Гэрч Б.Э-ын “... А нь 2014 оны эхээр надаас бага багаар мөнгө зээлээд 20 гаруй сая төгрөг болсон байснаас хүүтэйгээ нийлээд 30.000.000 төгрөг болсон байсан. ... Ингээд би А-ээс мөнгөө нэхэхэд 2014 оны сүүлээр 12 дугаар сард шиг санаж байна нэг өдөр А надруу утсаар яриад өнөөдөр би хүнээс 50,000,000 төгрөг авна тэгээд мөнгийг чинь өгнө гэж хэлээд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын гадаа миний машин дотор надтай уулзаад 30.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Тэгэхдээ О гэх найзынхаа байрыг 50.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан гэж хэлж байсан....” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 229-230 х/ зэргээр нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.С нь А.А-ийг цагаатгуулахаар дараахь үндэслэлүүдийг гаргасан.

А.А-ийн хувьд бусдыг залилах гэсээ санаа зорилго байгаагүй, худлаа ярьж мөнгө аваагүй, тухайн үед дэлгүүр ажиллуулж байсан боловч эдийн засгийн хямралаас болоод хаагдсан. Болсон асуудлын талаар үнэнээ хэлж мөнгө зээлсэн.Эрдэнэтээс зэсийн баяжмал авч Хятад хүнд зарах гэсэн боловч тэр нь бүтээгүй, энэ байдлаа хохирогчид хэлж байсан.А.А нь 380,000,000 төгрөгийн обьект худалдан авч, “Буянт-Ухаа 2” төсөлд борлуулах гэсэн боловч мөн бүтээгүй байдлуудаас болоод Ч.О-ийн өрийг төлж чадахгүй байгаа тул хэргийг цагаатгаж өгнө үү гэсэн нь дараахь баримтуудаар няцаагдаж байгаа болно.

А.А нь бодит байдлыг нуух замаар буюу “Хятад руу зэсийн баяжмал гаргана” гэж Ч.О-т худал ярьсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан яллах талын нотлох баримтууд болох:

 Шүүгдэгч А.А-ийн “… би О-н байр, газрыг барьцаалж зээл авахдаа Хятад руу зэсийн баяжмал гаргана гэж хэлж авсан …” /1хх-ийн 77-79, 152-153, 187 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Хохирогч Ч.О-ийн “... найз нь Хятад руу зэсийн баяжмал гаргаж 1 кг-аас 1 центийн ашиг олох учраас чиний байрыг буцаагаад аваад өгчихнө  гэсэн ...” /1хх-ийн 51-56, 142-143, 227 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Гэрч Г.Ү-ийн “… О бид хоёр уулзалдаад юм ярьж байхад А миний байрыг барьцаанд тавьчихаад буцааж авч өгч чадахгүй болчихоод байна, зэсийн баяжмал гаргах гэж байгаа ашиг гаргаад буцаагаад аваад өгчихнө гэхээр нь би зөвшөөрөөд барьцаалчихсан юм гэж хэлсэн. ...” /1хх-ийн 64-65 х/  гэсэн мэдүүлгүүдээр давхар нотлогдсон,

 

Ч.О-с зээл авах үед Хятад руу зэсийн баяжмал гаргах асуудал бүтэхээргүй болсон байсан, Ч.О-с авсан мөнгөө зэсийн баяжмал гаргах ажлыг хөөцөлдөхөд биш зориулалтын бусаар буюу Б.Э гэх хүнээс авсан зээлийн төлбөрт болон бусад байдлаар тус тус зарцуулсан болох нь:

Гэрч Х.С-н “... 2014 оны 11 дүгээр сарын орчим шиг санаж байна А надад нэг өдөр зэсийн баяжмал авах хятад байна, би энэ ажлыг бүтээгээд өгчихвөл мөнгөтэй болно хоёулаа энэ ажлыг хамт хөөцөлдье гэхээр нь би зөвшөөрөөд А тэр хятад хүнтэйгээ намайг танилцуулаад би тэр хятад хүнтэй Эрдэнэт хот руу очиж “Эрдэнэт” үйлдвэрийн дарга байсан Д гэх даргатай очиж уулзаж байсан. Тэгэхэд Эрдэнэт үйлдвэрээс зэсийн баяжмал гаргах боломж байхгүй гэсэн хариу авч байсан. Энэ ажил нь бүтээгүй болохоор А-тэй дахиж хамтарч ажиллаагүй. ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 68 х/

 

Гэрч Б.Э-ын “... А нь 2014 оны эхээр надаас бага багаар мөнгө зээлээд 20 гаруй сая төгрөг болсон байснаас хүүтэйгээ нийлээд 30.000.000 төгрөг болсон байсан. ... Ингээд би А-ээс мөнгөө нэхэхэд 2014 оны сүүлээр 12 дугаар сард шиг санаж байна нэг өдөр А надруу утсаар яриад өнөөдөр би хүнээс 50,000,000 төгрөг авна тэгээд мөнгийг чинь өгнө гэж хэлээд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын гадаа миний машин дотор надтай уулзаад 30.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Тэгэхдээ О гэх найзынхаа байрыг 50.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан гэж хэлж байсан....” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 229-230 х/,

Шүүгдэгч А.А-ийн “… Б надад мөнгө зээлэхэд зуучилж өгсөний хөлс гэж мөнгөн дүнгийн 10 хувийг авна гэж өмнө надад хэлж тохирсон байсан болохоор 5.000.000 төгрөгийг үлдээгээд 45.000.000 төгрөгийг О-т өгсөн юм. Би тэгээд О-ийн надад өгсөн 45.000.000 төгрөгнөөс 5.000.000 төгрөгийг нь О-т өгөөд, 5.000.000 төргрөгийг найз С гэх хүүхэнд өгөөд үлдсэн 35.000.000 төгрөгийг би өөрийн хэрэгцээнд зарцуулсан... гэсэн мэдүүлгүүдээр тус тус нотлогдон тогтоогдож байгаа тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн цагаатгуулах тухай гаргасан хүсэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

 

Иргэдийн төлөөлөгч нь А.А-г энэ хэрэгт гэм буруутай гэж дүгнэснийг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Хэргийн зүйлчлэлийн талаар:

А.А-т холбогдох хэрэгийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. 2002 оны Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар уг хуулиар гэм буруутайд тооцож, ял оногдуулах асуудлыг шийдвэрлэх байсан боловч 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсний дагуу 2002, 2015 оны Эрүүгийн хуулиудын “Залилах” гэмт хэрэгт оногдуулах ялын байдлыг харьцуулж үзэхэд 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ, 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2. арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж зааснаас үзэхэд 2015 оны Эрүүгийн хуулиар оногдуулах ял хөнгөн байгаа тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж 2015 оны Эрүүгийн хуулиар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирлын талаар:

 

Шүүхээс уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудлыг хянан хэлэлцээд Ч.Отгонцэцэгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоот 51.36 м2 орон сууцыг, 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ч.О-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн ... тоотод байрлах газрыг тус тус бусдад худалдан борлуулах, барьцаалах зэргээр зээл авахуулж нийт 55,000,000 төгрөгийг “зээл” нэрийн доор шилжүүлэн авсан боловч орон сууцыг буцаан худалдан авч өгөөгүй, мөн газар бусдын барьцаанд байгаа тул “...” ХХ-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хх-ийн 189-200 х/-аар Ч.О-ийн орон сууц 82,361,000 төгрөг, газар эзэмших эрх 41,085,000 төгрөгөөр тус тус үнэлгээ тогтоогдсон тул уг гэмт хэргийн улмаас учруулсан нийт хохирлыг дээрх хоёр үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний нийлбэр дүнгээр 123,446,100 төгрөг гэж үзээд гэм буруугийн асуудлыг хэлэлцэх хурлаар дээрх хохирлыг хохирогчид гаргуулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн.

 

Шүүгдэгч А.А болон түүний өмгөлөөгч нар эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанаас хохирол төлөх хүсэлтийг гаргаж, шүүх хуралдаанаас 5 хоногийн завсарлага авч дээрх хугацаанд хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь шүүхэд гаргаж өгсөн “Хохирол барагдсан тухай” нотариатаар баталгаажуулсан бичгийн баримт /2 дугаар хавтаст хэргийн 93 х/-аар нотлогдон тогтоогдсон тул  А.А-г бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

            Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар:

           

А.А нь гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            А.А гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдож байгаа, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй, анх удаа гэмт хэрэгт холбогдож шүүхээр ял шийтгүүлж байгаа, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, мөн хувийн байдлын хувьд өрх толгойлсон эмэгтэй зэргийг харгалзан түүнд тухайн зүйл хэсэгт заасан хөнгөн ял болох торгуулийн ялын доод хэмжээгээр ял оногдуулж, уг ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг түүнд үүрэг болгох нь зүйтэй гэж  шүүх үзсэн.

 

            Бусад асуудлын талаар:

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг шийтгэх тогтоолд тус тус дурьдах нь зүйтэй байна.

                        А.А-т урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглохыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

            Хөрөнгө битүүмжилсэн асуудлын талаар:

            Хохирогч Ч.О-ийн өмгөөлөгч С.Оюунцэцэгээс “иргэн З-ийн нэр дээр байгаа орон сууц, А.А-ийн автомашин, данс зэргийг захиран зарцуулах эрхийг хязгаарлах хүсэлт /1 дүгээр хх-ийн 131 х/ мөрдөн шлагах ажиллагааны явцад гаргасныг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, хавтаст хэрэгт энэ талаар шийдвэрлэсэн баримт байхгүй тул шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан орон сууц захиран зарцуулах эрхийг хязгаарласан болон газрыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай асуудлын талаар шийдвэр гаргах боломжгүй.

            Шүүгдэгч болон хохирогч нарын Үл, хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө, банкны харилцах дансны хөдөлгөөнийг хязгаарласантай холбоотой асуудал гарвал Прокурорт хандаж уг асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой, мөн яллах дүгнэлтэнд хөрөнгө битүүжилсэн талаар дурьдсан боловч хэрэгт холбогдох баримт нь байхгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. А.А-т холбогдох хэргийг Прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.2-т зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2. ... овогт А-ийн А-ийг хуурч, бодит байдлыг нуух замаар өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм  буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар А.А-ийг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар торгуулийн ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан А.А-т үүрэг  болгосугай.

5. Ялтан А.А-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан А.А-т урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц энэ тухай Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдэхийг шүүгчийн туслах Б.Нарантуяа-д хариуцуулсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДАШДОНДОВ

 

 

       ШҮҮГЧИД                                  Г.АЛТАНЦЭЦЭГ

 

 

                                                Г.ГАНБААТАР