Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2023/0697

 

2023        09          18                                               128/ШШ2023/0697

 

 Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би, М******* р******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, У******* УТҮГ-т холбогдох захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М******* р******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ...Нийслэлийн У******* УТҮГ-н 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1/196 дугаартай Шалгараагүй мэдэгдэл хүргүүлэх тухай захиргааны актыг хүчингүй болгуулах, Нийслэлийн У******* УТҮГ-аас зарлан шалгаруулсан НХААГ/202304150 дугаартай Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто зам, замын байгууламжийн барилгын ажил нэгдүгээр хэсэг (Улаанбаатар хот, Б*******,*******,*******,*******)-ын ажлын гүйцэтгэгчээр Тотал инж ХХК-ийг сонгон шалгаруулсан актыг хүчингүй болгуулах гэжээ.

Нэхэмжлэгч М******* р******* ХХК-аас 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтыг үндэслэн М******* р******* ХХК-аас Нийслэлийн У******* УТҮГ-т холбогдуулан 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлтийг гаргаж байна.

Учир нь Нийслэлийн У******* УТҮГ-аас зарласан НХААГ/202304150 дугаартай Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто зам, замын байгууламжийн барилгын ажил нэгдүгээр хэсэг (Улаанбаатар хот, Б*******,*******,*******,*******) Тендерийн үнэлгээний хорооны шийдвэр 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гарч Тотал инж ХХК-ийг сонгон шалгаруулсан.

Манай компани урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг үндэслэн харьяалагдах байгууллагад гомдол гаргах, шүүхэд гомдол гаргах зэрэг ажиллагаа хийгдэж байх хугацаанд захиалагчийн зүгээс тендерт сонгон шалгарсан Тотал инж ХХК-тай гэрээ байгуулан 3 сар гаруй хугацаанд зам барилгын ажлыг гүйцэтгэсэн байна. Нэгэнт тендерт сонгон шалгаруулалтаар зарлагдсан зам барилгын ажил хийгдэж эхэлсэн, зам барилгын ажил явагдаж байгаа энэ үед шүүхэд хэрэг маргаан үүсгэн зам барилгын ажлыг саатуулах нь тендерт сонгон шалгаруулалтын хувьд ач холбогдолгүй, нийслэлийн бүтээн байгуулалтын ажил саатах магадлалтай гэж бидний зүгээс үзэж байгаа тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Нийслэлийн У******* УТҮГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна.

Нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаны үр дагаврыг бүрэн ухамсарлаж байгаа болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх 2023 оны 09 дүгаар сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргагч М******* р******* ХХК-ийн, Нийслэл У******* УТҮГ-н 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1/196 дугаартай Шалгараагүй мэдэгдэл хүргүүлэх тухай захиргааны актыг хүчингүй болгуулах, Нийслэл У******* УТҮГ-аас зарлан шалгаруулсан НХААГ/202304150 дугаартай Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто зам, замын байгууламжийн барилгын ажил нэгдүгээр хэсгийн ажлын гүйцэтгэгчээр Тотал инж ХХК-ийг сонгон шалгаруулсан актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээр Нийслэл У******* УТҮГ-т холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж эхэлсэн байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар хариуцагчид холбогдуулан үүсгэсэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргаж, 2023 оны 09 дугаар сарын 13-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн байна. Энэ байдал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1. ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2. ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж зааснаар нэхэмжлэгч М******* р******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгч захирамж гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Түүнчлэн нэхэмжлэгч М******* р******* ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан М******* р******* ХХК нь Нийслэл У******* УТҮГ-н 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1/196 дугаартай Шалгараагүй мэдэгдэл хүргүүлэх тухай захиргааны актыг хүчингүй болгуулах, Нийслэл У******* УТҮГ-аас зарлан шалгаруулсан НХААГ/202304150 дугаартай Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто зам, замын байгууламжийн барилгын ажил нэгдүгээр хэсгийн ажлын гүйцэтгэгчээр Тотал инж ХХК-ийг сонгон шалгаруулсан актыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, М******* р******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэл У******* УТҮГ-т холбогдох 128/2023/0760/З индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М******* р******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                     У.БАДАМСҮРЭН