Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 135/ШЗ2024/02263

 

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 135/2024/00485/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин би,

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ****** хороо, ******* гудамж, ****** тауэр, ****** давхар, ****** тоот хаягт байрлах “******* ******* ББСБ” ХХК /РД:*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, утас: *******, /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** хороолол хаягт байршилтай ны /РД:, утас: , , /-д холбогдох,

“4,244,406.35 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.д  холбогдох иргэний хэрэгт дараах хүсэлтийг гаргаж байна. Үүнд: Хариуцагч нь ******* хот, ******* дүүрэгт оршин суудаг ба нэхэмжлэгч нь түүнд холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийн харьяаллыг буруу бичин Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэж хаяглаж гаргасан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь А.д холбогдуулан “4,244,406.35 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь 2024 оны 04 сарын 08-ны өдөр “Хариуцагчийн харьяаллыг буруу бичсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т “...Энэ хуулийн 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл … тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж зааснаар шүүхийн харьяалал зөрчсөн үндэслэл тогтоогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.“******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.д холбогдох “4,244,406.35 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,860.50 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                Б.НОМИН