| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2024/01526/И |
| Дугаар | 182/ШШ2024/01516 |
| Огноо | 2024-04-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 182/ШШ2024/01516
2024 04 10 182/ШШ2024/01516
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгч Ж.Байгалмаа би,
Нэхэмжлэгч: С хаягт байрлах, ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч хаягт оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******/-д холбогдох,
Нийт 299 989 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
О.******* нь ******* ББСБ-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, 2019.01.13-ны өдөр 140000285008 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. О.******* нь уг гэрээний үндсэн дээр 2019.01.15-ны өдөр сарын 3,4 хувийн хүүтэй 200 000 төгрөгийг зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй.
Өнгөрсөн хугацаанд О.*******ыг хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлж, зээл зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. О.*******ын зээлийн гэрээний үүрэг 2022.08.22-ны өдрийн байдлаар үндсэн зээл 200 000 төгрөг, зээлийн хүү 293 984 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57 455 төгрөг, нийт 299 989 төгрөг төлөхөөр байна.
О.******* нь 2019.01.15-ны өдрөөс хойш зээлийг ашигласан ба ******* ББСБ ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул О.*******аас зээлийн гэрээний үүрэгт нийт 299 989 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
3.Хариуцагч О.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: О.******* миний бие ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 299 989 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
Хуульд заасан үр дагаврыг ойлгосон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
4.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар ******* регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, талуудын хооронд байгуулагдсан 2019.01.13-ны өдрийн 140000285008 дугаар Зээл, зээлийн эрх нээх гэрээ зэргийг гаргаж, хариуцагчаас нотлох баримт гаргаагүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 299 989 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаа илэрхийлснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 651 төгрөгийн 4 825.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 4 825.5 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 4 825.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, О.*******т холбогдох, нийт 299 989 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч О.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 299 989 төгрөгийг төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 651 төгрөгийн 4 825.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 4 825.5 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 4 825.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА