Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
Хэргийн индекс | 128/2023/0510/З |
Дугаар | 128/ШШ2023/0663 |
Огноо | 2023-09-06 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2023/0663
2023 09 06 128/ШШ2023/0663
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би, иргэн Д.Д*******ийн нэхэмжлэлтэй, Г*******, *******арт холбогдох захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Д*******ээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ...Г*******ий эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.20-т заасан мөнгөн урамшууллыг олгохгүй байгаа Г*******, *******рын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, 30 сарын үндсэн цалинтай тэнцэх 30,079,440 төгрөгийн мөнгөн урамшууллыг гаргуулахыг даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******гаас 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...Д.Д*******ээс 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр олгосон 643 тоот итгэмжлэлийн үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлж, 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Д.Д*******ийн Төрийн банкны 103600717489 тоот дансанд урамшуулал 27,904,064 төгрөгийг шилжүүлсэн.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66.1, 66.2, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргагч Д.Д*******ийн, Г*******ий эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.20-т заасан мөнгөн урамшууллыг олгохгүй байгаа Г*******, *******рын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох, 30 сарын үндсэн цалинтай тэнцэх 30,079,440 төгрөгийн мөнгөн урамшууллыг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээр хариуцагч Г******* *******арт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж эхэлсэн байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар хариуцагчид холбогдуулан үүсгэсэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргаж, 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр тус шүүхэд ирүүлжээ. Энэ байдал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1. ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2. ... нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж зааснаар нэхэмжлэгчийн хуульд заасан эрхийн хүрээнд байна.
Нэхэмжлэгч Д.Д******* нь 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******д олгосон итгэмжлэлдээ нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзах эрхийг олгосон ба ийнхүү нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж бичгээр илэрхийлсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.
Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Түүнчлэн нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж холбогдох баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Д******* нь Г*******ий эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.20-т заасан мөнгөн урамшууллыг олгохгүй байгаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Г*******, *******рын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох, 30 сарын үндсэн цалинтай тэнцэх 30,079,440 төгрөгийн мөнгөн урамшууллыг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, иргэн Д.Д*******ийн нэхэмжлэлтэй, Г*******, *******арт холбогдох 128/2023/0510/З индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Д*******ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН