Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 135/ШЗ2024/02265

 

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 135/2023/02003/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин би,

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ****** хороо, ****** тауэр, ****** давхарт, ****** тоот хаягт байрлах “******* ББСБ” ХХК /РД:*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, утас: *******, *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** гудамж, ****** тоотод оршин суух хаягтай *******ын *******д холбогдох,

“618,992 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...2022 оны 02 сарын 25-ны өдрийн дугаартай цахим зээлийн гэрээний үүрэгт 618,992 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь С.*******д холбогдуулан “618,992 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн, хариуцагчийг шүүхэд дуудах ажиллагааг хийсэн боловч хариуцагч С.******* нь нэхэмжлэлд дурдсан ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** гудамж, ****** тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй талаар харьяалах багийн Засаг дарга тодорхойлолт ирүүлсэн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1 дугаартай шүүгчийн захирамжаар эрэн сурвалжилсан ба захирамжид заасан хугацаанд хариуцагчийн хаяг тогтоогдоогүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т “Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасан.

Иймд хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн оршин суугаа газрын хаягийг тодруулсны эцэст дахин нэхэмжлэл гаргах, хаяг нь тодорхойгүй, оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.“******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.*******д холбогдох “618,992 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,179 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                Б.НОМИН