Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2023/0742

 

2023 10 09 128/ШШ2023/0742

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Е******* ХХК /РД:*******/

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: П.Б****

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.У*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: К.Ж

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Х

Хариуцагч: Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөл

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.А

Гуравдагч этгээд Зс ХХК /РД:*******/

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: А.А

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Д.Н

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Б.Г

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Л.Хат

Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа, нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Б***, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж, Г.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.А, Д.Н, Б.Г, Л.Хат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Е******* ХХК нь Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлд холбогдуулан Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор Оюуны өмчийн газрын Бүтээгдэхүүний загварын шинжээчийн бүртгэсэн Улсын бүртгэлийн 2019-******* дугаартай бүтээгдэхүүний загварын патентыг хүчингүй болгосон.

3. Нэхэмжлэгч 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргаж, 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШЗ2022/5908 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

4. Хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар:

4.1. Нэхэмжлэгч Е******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөл нь 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр олгосон 30-******* дугаартай бүтээгдэхүүний загварын патентийг хүчингүй болгосон.

Нэг. Хүчингүй болсон 2006 оны Патентын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн захиргааны акт гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан "шийдвэр нь үндэслэл бүхий байх" гэсэн зарчимд нийцээгүй, мөн хуулийн 40.2.3-т заасан шаардлага хангаагүй. 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 2006 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Патентын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль баталсан бөгөөд уг хуулийг Патентын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөх тухай хууль баталсан.

Хоёр.Гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй. Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д Энэ хуулийн 93 дугаар зүйлд заасан захиргааны байгууллага гомдлыг хянан үзээд дараах захиргааны актын аль нэгийг гаргана", мөн 98.1.2-т "Гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг захиргааны актыг бүхэлд нь, эсхүл холбогдох хэсгийг хүчингүй болгох" гэж заасан ба Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах нь хэний ямар эрх ашгийг зөрчсөн тухай заагаагүй бөгөөд гомдол гаргагч энэ талаарх нотлох баримт, няцаалтыг маргаан шийдвэрлэх зөвлөлд гаргаж өгөөгүй, маргаан шийдвэрлэх зөвлөлд ийм баримт, нотолгоо байхгүй.

Маргаан бүхий актад гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хангасан гэж тусгасан боловч гомдол гаргагчийн гомд******* дурьдсан 6 үндэслэлд дурьдсан ижил төрлийн бүтээгдэхүүн эсэх, гомдол гаргагчийн патенттай дийлэнх шинжээрээ төсөөтэй эсэх, шинэ байх шалгуурыг хангаагүй эсэх, Патентын тухай хуулийн 7.4, 3.1.2 дахь заалтыг зөрчсөн эсэх, эсвэл гомдлыг бүхэлд нь хангасан эсэх, эсвэл зарим хэсгийг нь хангасан эсэх, эсвэл аль үндэслэлийг нь хангаж байгаа талаар тусгаагүй төдийгүй, үүнийгээ хөдлөнгийн бусад нотлох баримтаар нотолж чадаагүй, няцаагаагүй тул гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болох нь тодорхой харагддаг.

Дөрөв.Патентын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан шалгуурыг хангасан гэж үзсэн бүтээгдэхүүний загварын шинжээч О.О дүгнэлт гарсан байхад хариуцагч бус этгээдийг оролцуулж шийдвэр гаргасан. Бүтээгдэхүүний загвар гэж бүтээгдэхүүний гадаад хэлбэр, хийцэд хамаарах гоёл чимэглэл, өнгө, өнгөний хослол агуулсан, шинээр зохион бүтээсэн, өвөрмөц шийдлийг ойлгох бөгөөд бүтээгдэхүүний загварын мэдүүлэгт Патентын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүтээгдэхүүний загварын шинжээч О.О мөн чанарын шүүлт хийж дээрх хуулийн 5 дугаар зүйлд заасан шалгуурыг хангасан гэж үзэж, 2020 оны 02 дугаар сарын 19-ны өдөр Патентын тухай хуулийн 11.9-т заасны дагуу патент олгох бүтээгдэхүүний загварын шүүлтийн дүгнэлт гарч уг дүгнэлтийг үндэслэн Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн А/153 дугаар тушаалаар нэхэмжлэгчид патент олгосон байдаг.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр А/235 дугаар тушаалаар баталсан Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журмын 2 дугаар зүйлийн 2.16.5-д "Маргаанд холбогдох асуудлаар иргэн хуулийн этгээд болон бусад холбогдох этгээдээс баримт бичиг, тайлбар, нотлох баримтыг гаргуулах", 4.3-т "Зөвлөлийн хуралдаанд оролцогч гэдэгт маргаан гаргагч, маргаантай холбогдох этгээд түүний төлөөлөгч, орчуулагч, хэлмэрч, гэрч, /цаашид оролцогч гэх/ хамаарна", 4.4-т "Оролцогч дараахь эрх эдэлнэ", 4.4.1-т "Эсрэг талын гаргасан шаардлага, тайлбар, нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх, зөвлөлийн хуралдаанд оролцох, зөвлөлийн хурлын шийдвэрт гомдол гаргах", 4.5.2-т "Маргаанд дурьдсан асуудлаар хариу тайлбарыг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримт гаргаж өгөх зэрэг эрх эдлэхээс гадна хуралдаанд оролцож, тайлбар гаргах" үүрэгтэй байхаар журамласан байна.

Гэтэл 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хуралдсан маргаан шийдвэрлэх зөвлөлийн хуралд нэхэмжлэгчид патент олгох дүгнэлт гаргасан Оюуны өмчийн газрын бүтээгдэхүүний загварын шинжээч О.О нь байсаар байтал түүнийг оролцуулалгүйгээр, түүнээс тайлбар авахгүйгээр уг дүгнэлтийг гаргаагүй, хамааралгүй этгээд болох Б.Н шинжээчийг оролцуулж, түүнээс тайлбар авч хуралдаж, шийдвэр гаргасан нь журмын 2.16.5, 3.2.6, 4.3.3, 4.4.1, 4.5.2 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн.

Тав. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4-ийн .....нийтэд илэрхий үйл баримт..." бөгөөд түүнийг дахин нотлохгүй гэсэн зарчмыг харгалзаж үзээгүй. 2006 оны Патентын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д "бүтээгдэхүүний загвар" гэж бүтээгдэхүүний гадаад хэлбэр, хийцэд хамаарах гоёл чимэглэл, өнгө, өнгөний хослол агуулсан, шинээр зохион бүтээсэн, өвөрмөц шийдлийг" хэлнэ гэж, 5 дугаар зүйлийн 5.2-т "бүтээгдэхүүний загварыг хамгаалахад дараахь шинж чанаруудыг харгалзан үзнэ гээд 5.2.1-д "бүтээгдэхүүний загварын шинж чанарууд нь мэдүүлгийн анхдагч огноо хүртэл нийтэд илэрхий болоогүй бол түүнийг "шинэ" гэж үзнэ" гэж; мөн 11 дүгээр зүйлийн 11.1-д Мэдүүлгийн анхдагч огноог тогтоосны дараа оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шинжээч тухайн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар энэ хуулийн 4, 5 дугаар зүйлд заасан шалгуурыг хангасан эсэхэд мөн чанарын шүүлт хийнэ, 11.9-д "оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага мэдүүлгийн анхдагч огнооноос хойш 9 сарын дотор шүүлтийн дүгнэлтийг үндэслэн патент олгох эсэх талаар шийдвэр гаргана" гэж тус тус зааснаар бүтээгдэхүүний загвар нь бүтээгдэхүүн гадаад хийц, хэлбэр, гоёл чимэглэл, өнгө зэрэгт хамаарах өвөрмөц шийдэл байгаа тохи************** патент авах боломжтой байхаар хуульчлагдсан байна.

Дэлхийн худалдааны байгууллагын Оюуны өмчийн эрхийн худалдаанд хамаарах 1994 оны хэлэлцээрийн 25 дугаар зүйл: Хамгаалалт эдлэх шаардлага 1- Д "Гишүүд нь шинэ болон эх загвар болох бие даан үүссэн бүтээгдэхүүний загварт Хамгаалалт олгоно. Хэрэв загвар нь урьд танил болсон загварууд буюу тэдгээрийн онцлог шинжийн хослолоос мэдэгдэхүйц ялгарахгүй бол гишүүд загваруудыг шинэ биш ба эх загвар биш гэж үзэж болно" гэж бүтээгдэхүүний загварыг хамгаалахад тавигдах "шинэ байх", "эх загвар байх" шаардлагуудыг тодорхойлж өгсөн байдаг.

Харин нэхэмжлэгчийн патент нь өмнө нь патент авсан гомдол гаргагч Ж.Бийн патентлагдсан "Гэр" патентаас ялгаатай, ижил төстэй биш талаарх шинжээчдийн удаа дараагийн дүгнэлттэй, прокурорын тогтоолтой, анх патент авахад гардаг бүтээгдэхүүний шүүлтийн шинжээчийн дүгнэлт хүчинтэй хэвээр тул энэ үндэслэлд хамаарахгүй болох нь тодорхой харагддаг.

Маргаан бүхий актад Хууль зүй, Дотоод хэргийн сайдын баталсан Зөвлөлийн ажиллах журамд заасан оролцогч биш этгээд болох Б.Нийн тайлбарт: "... Патентын тухай хуулийн 5.2.1-т бүтээгдэхүүний загварын шинж чанаруудыг мэдүүлгийн анхдагч огноо хүртэл нийтэд илэрхий болоогүй бол шинэ" гэж үзнэ гэж заасан бөгөөд энэ шалгуурыг хангаагүй байна гэж шинжээч миний зүгээс үзэж байна...гэж, харин гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О нь ...Е ХХК-ийн өөрийн бүтээгдэхүүний загварын патентын мэдүүлэгт хамаарах гэр хэлбэртэй шоколадан бүтээгдэхүүнээ аль 2014 оноос эхлэн үйлдвэрлэж, зах зээлд гаргаж эхэлсэн нь 6 жилийн хугацаанд нийтэд илэрхий болсон тул шинэ гэж үзэх боломжгүй... талаар дурджээ.

Патентын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 8 дугаар зүйлд патентын эрхийн зөрчилд тооцохгүй үйлдлийг хуульчилсан бөгөөд хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т "Патентаар хамгаалагдсан шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварыг дараах байдлаар ашигласныг патент эзэмшигчийн онцгой эрхийн зөрчилд тооцохгүй", 48.1.1-т "Патент эзэмшигч өөрөө, эсхүл түүний зөвшөөрөлтэйгөөр бусад этгээд бараа бүтээгдэхүүнийг Монгол Улсын зах зээлд нэвтрүүлснээс хойш тухайн бараа бүтээгдэхүүнийг худалдах, худалдахаар санал болгох, эсхүл хэрэглэх" гэж заасан байдаг.

Эндээс харахад нэхэмжлэгч өөрөө тухайн бүтээгдэхүүнийг зохиож, өөрөө худалдаанд гаргаж байсан төдийгүй өөр бусад этгээд зах зээлд гэр хэлбэртэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэл худалдаанд гаргаж, нийтэд илэрхий болгоогүй тул нийтэд илэрхий болсон гэж үзэх үндэслэлгүй юм.

2006 оны Патентын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт бүтээгдэхүүний загварыг хамгаалахад харгалзан үзэх шинж чанаруудыг тодорхойлсон байх бөгөөд 5.2.1-д "бүтээгдэхүүний загварын шинж чанарууд нь мэдүүлгийн анхдагч огноо хүртэл нийтэд илэрхий болоогүй бол түүнийг "шинэ" гэж үзнэ" гэж үндэслэлүүдийг тодорхойлж, 5.4.3-т "бусад этгээдийн бизнесийн үйл ажиллагаанд хохирол учруулахаар бол" гэж зохицуулсан байна.

Дээрх хуулийн зохицуулалтаар нийтэд илэрхий болсон гэдэг нь бусад этгээд уг бүтээгдэхүүний загварыг бизнесийн үйл ажиллагаандаа хэрэглэсэн, ашиглаж байгаа нь шинээр авах патент нь бусад этгээдийн бизнесийн үйл ажиллагаанд хохирол учруулахаар бол патент олгохгүй байхаар зохицуулсан тул нэхэмжлэгчид хамааралгүй байна.

Мөн 2014 онд гаргаж хэрэглэж байсан бүтээгдэхүүний загвараа патент авахад бэлэн болох хүртэл буюу 2019 он хүртэл евро стандартын шаардлага хангах хүртэл хүртэл сайжруулж, өөрчлөлт шинэчлэлт хийсэн бөгөөд хамгийн сүүлд загварын хэвийг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бэлэн болгосны дараа 2019 онд мэдүүлэг гаргасан. Өөрөөр хэлбэл 2019 онд мэдүүлсэн мэдүүлэг нь 2014 онд гаргаж байсан бүтээгдэхүүний загвараас хэв, хэлбэр, дүрс, өнгө дүрслэл, шинж чанарын ялгаатай, 2014 оны загвар нь евро стандартыг хангаагүй, амтны хувьд хатуулаг, зажламтгай, удаан уусдаг, тослог амттай, 2019 онд амтны хувьд зөөлөн, сүүний амт давамгайлсан, урсамтгай, хурдан хайлдаг, хүнд тааламжтай хурц биш, дотроо шанзтай болгож өөрчилсөн. Мөн өнгөний хувьд 2014 онд зөвхөн үндсэн кокайны бор өнгөтэй байсныг 2019 он хүртэл цайны ногоон, чацарганын шар, рубины ягаан, кремний сүүн цагаан, шоколадны үндсэн хар зэрэг өнгөнүүдээр бүтээгдэхүүний өнгөнүүдийг өргөжүүлж мэдүүлсэн.

Хэлбэрийн хувьд 2014 онд гэр хэлбэртэй загвар нь хаалга, бүслүүртэй байсан бөгөөд үйлдвэрлэхэд хаалга, бүслүүр нь хэвээс гарахдаа хаалга нь урагдаж, бүслүүр нь хотгор гүдгэр болж, хэвэндээ үлдэж, хэлбэрт өөрчлөлт өгч байсан тул гэрийг доогуураа тарпец хэлбэртэй болгож, хаалга бүслүүрийг хасч өөрчлөлт оруулсан. Гомдол гаргагч Ж.Бийн гомдлоор 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2. дахь заалтад зааснаар 190804667 дугаартай хэрэг бүртгэлтийн явцад ОӨГ-ын 26 тоот дүгнэлт гаргасан байдаг. Уг дүгнэлтэд....Е ХХК-ийн үйлдвэрлэж буй гэр хэлбэртэй шоколад Ж.Бийн өмчилж буй бүтээгдэхүүний загварын гэр хэлбэрийн загварын зураг дүрслэл, хоёрыг харьцуулахад загварын дүрслэл, гэр хэлбэр нь ялгаатай, ижил төсөөтэй харагдах шинж дүрслэл байхгүй тул зөвшөөрөлгүй ашигласан гэж үзэхгүй гэсэн байдаг.

Мөн шинжээч О.О, Б.О, Б.О нарын хамтарсан дүгнэлтээр Е ХХК-ийн үйлдвэрлэж байгаа гэр хэлбэртэй шоколад нь иргэн Ж.Бийн бүтээгдэхүүний загварын зураг дүрслэлтэй харьцуулсан дүгнэлтээр хоёуланд нь Монгол үндэсний гэр харагдах боловч тэдгээрийн гадаад хэлбэр, гэр дээрх хээ, чимэглэл дүрслэлүүд нь хоорондоо ялгаатай, ижил төстэй гэх зүйл байхгүй гэх дүгнэлтийг санал нэгтэйгээр гаргасан бөгөөд энэхүү 2 шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Ж.Бийн бүтээгдэхүүний загвартай патентыг зөвшөөрөлгүй ашигласан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй тул уг хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, уг тогтоол хүчин төгөлдөр болсон байдаг тул шинжээчийн дүгнэлт болон прокурорын тогто******* дурдсан асуудлыг дахин хэлэлцэх эрх Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлд байхгүй.

Энэ бүхнээс харахад маргаан бүхий акт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий зарчмыг хангаагүй. Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлд прокурорын байгууллагын шийдвэрийг эрс үгүйсгэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй, Ж.Бийн няцаалтыг үгүйсгэсэн шинжээчийн дүгнэлтүүд хүчин төгөлдөр байхад энэ үйл баримт нь дахин тогтоох шаардлагагүй нийтэд илэрхий, бүтээгдэхүүний шүүлт хийж, дүгнэлт гаргасан О.О байсаар байхад Б.Нс О.Оийн дүгнэлтийн талаар тайлбар авч, түүний өмнөөс итгэмжлэл, төлөөлөлгүйгээр хуралдаанд оролцуулж, дээрх нөхцөл байдлуудыг үл харгалзаж. маргаан үүсгэж, хуралдааныг хийж, шийдвэр гаргасан нь Зөвлөлийн ажиллах журамд заасан мэтгэлцэх зарчмыг хангаагүй, оролцогчийг хуралдаанд биечлэн оролцож, тайлбар өгөх боломжоор хангаагүй байдал нь маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Зургаа: 2006 оны Патентын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т "Энэ хуулийн 13.3-т заасны дагуу гарсан шийдвэрийг эс зөвшөөрвөл оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дэргэдэх маргаан таслах комисст гомдлоо гаргаж болно гэж заасны дагуу гомдлоо гаргаагүй.

Патентын тухай хуулийн /2006/ 13 дугаар зүйлийн 13.3-т Иргэн, хуулийн этгээд няцаасан нотолгоо ирүүлсэн, маргаан гарсан тохи************** оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын ерөнхий шинжээч гомдол хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор анхны шинжээчийг оролцуулалгүйгээр 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр тухайн маргааныг дахин хянан хэлэлцэж шийдвэрлэх бөгөөд анхны шинжээчид гаргасан дүгнэлтээ нотлох боломж олгоно", 13.4-т "Энэ хуулийн 13.3-т заасны дагуу гарсан шийдвэрийг эс зөвшөөрвөл оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дэргэдэх маргаан таслах комисст гомдлоо гаргаж болно" гэж тус тус заасан байдаг.

Гэтэл Зс ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ны өдрийн 20/12, 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 20/20 дугаартай өргөдөл, няцаалтын дагуу Патентын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийг үндэслэн Гэр набор нэртэй 3836 дугаартай бүтээгдэхүүний загварын мэдүүлэгт гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж, бүтээгдэхүүний загварын дахин шүүлтийн дүгнэлт гаргаж, 2020 оны 6 дугаар сарын 09-ны өдрийн 1/394 дүгээр албан бичгээр эсэргүүцэл, няцаалт гаргасан этгээдэд мэдэгдсэн байдаг.

Дээрх шинжээчдийн бүрэлдэхүүн болох шинжээч Б.О, Л.Г, Г.Б нарын 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр гаргасан бүтээгдэхүүний загварын дахин шүүлтийн дүгнэлт гаргасан.

Уг дүгнэлтэд ...Зс ХХК-ийн ирүүлсэн няцаалтад бүтээгдэхүүний загварын тодорхойлолтын талаар дурдсан байна. Бүтээгдэхүүний загварын тодорхойлолтод дангаараа эрхийн хамгаалалтын хүрээг тогтоохгүй бөгөөд энэ нь эрхийн хамгаалалтын хүрээг тогтоох төлөөлсөн зургийг тайлбарлаж мэдээлэл өгөх зорилготой ашиглагддаг. Мөн Зс ХХК-ийн 2313 дугаарт бүртгэлтэй бүтээгдэхүүний загварын мэдүүлэгт хавсаргасан тодорхойлолтод гэрийн гадна талын хээ янз бүр байж болох ба гэж бичсэн боловч янз бүрийн хээ гэснээ тодорхойлох боломжит хувилбаруудын зургийг хавсаргаагүй тул шинжээч нар зөвхөн мэдүүлэгт хавсаргасан хүрээнд дүгнэлт гаргах эрхтэй бөгөөд зурагт дүрслэгдээгүй хээнүүдийг хамруулан дүгнэлт гаргах боломжгүй гэж дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл мэдүүлэгт дүрслэгдсэн зургийн хэмжээнд дүгнэлтийг гаргана, мэдүүлэгт хавсаргагдсан зургийн хэмжээнд харьцуулалт хийхэд унь, хана 2-ын холбоос зааг нь ялгаатай, трапец хэлбэртэй, хээ чимэглэлийн хувьд ялгаатай байдлыг тодорхой дүгнэж, дүгнэлт гаргасан бөгөөд энэ дүгнэлтийг эс зөвшөөрвөл гомдлоо маргаан таслах комисст гаргах талаар дурдсан байдаг.

Гэвч уг гомдлыг өргөдөл, няцаалт гаргагч, сонирхогч этгээд болох Зс ХХК, зохиогч Ж.Б нар гаргаагүй тул дээрх 3 шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч гомдол гаргах эрхээ эдэлж, /2006 оны/ Патентын тухай хуулийн 13.4-т "Энэ хуулийн 13.3-т заасны дагуу гарсан шийдвэрийг эс зөвшөөрвөл оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дэргэдэх маргаан таслах комисст гомдлоо гаргаж болно" гэж тус тус заасны дагуу гомдлоо гаргаагүй болно.

Долоо: Хариуцагч сонирхогч этгээдийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн гомд******* 1 жил 11 сарын дараа 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 08 дугаар тогтоолоор гэнэт маргаан үүсгэж, маргаан бүхий актыг гаргасан нь Оюуны өмчийн газрын дэргэдэх маргаан шийдвэрлэх комиссын ажиллах журмыг зөрчсөн.

Зс ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн гомдол гаргах үед 2006 оны Патентын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд уг хуулийн дагуу батлагдсан Хууль зүй, Дотоод хэргийн сайдын 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/26 дугаар тушаалаар баталсан Комиссын ажиллах журам, бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай журмын 3 дугаар зүйлийн 3.3-т "Комиссын дарга хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор комиссын аль нэг гишүүнд хуваарилах бөгөөд уг гишүүн ажлын 10 хоногийн дотор комиссын даргад саналаа танилцуулна", 3.4-т "Энэ журмын 3.4-т заасан гишүүнийг саналыг үндэслэж, Комиссын дарга маргаан үүсгэх тухай шийдвэр гаргана", 4 дүгээр зүйлийн 4.1-т "Комисс нь энэ журмын 3.3-т заасан шаардлагыг хангасан өргөдлийг хүлээн авч, мөн журмын 3.5-д заасан маргаан үүсгэх тухай шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх бөгөөд нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж үзвэл Комиссын дарга уг хугацааг нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно" гэж гэж тус тус журамлажээ.

Дээрх журмын зохицуулалтаар Комиссын дарга ирсэн гомдлыг 5 хоногийн дотор Комиссын аль нэг гишүүнд хуваарилна, гишүүн нь уг гомдлыг судалж үзээд 10 хоногийн дотор саналаа даргад танилцуулна, Комиссын дарга гишүүний саналыг үндэслэж маргаан үүсгэх эсэхээ шийдвэрлэхээр зохицуулсан байна.

Гэтэл маргаан бүхий актын хувийн хэрэгт авагдсан 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн гомд******* комиссын дарга Д.Б******* 2020 оны 9 дүгээр сарын 14-ны өдөр маргаан үүсгэсэн бол 30 хоногийн дотор уг маргааныг шийдвэрлэх үүрэгтэй байхаар журамласан байхад нь уг хугацаа дууссанаас хойш 1 жил 11 сарын дараа гомдлыг шийдвэрлэсэн нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталсан, Захиргааны хэм хэмжээний актад бүртгэлтэй гомдлыг хянан шийдвэрлэх журмын 1.1, 3.3, 3.4, 4.1 дэх заалтуудыг ноцтой зөрчсөн.

Нөгөө талаас гомдол гаргагчийн өргөдөлд гишүүн маргаан үүсгэх санал гаргаагүй байхад Комиссын дарга шууд маргаан үүсгэхээр цохолт хийснээрээ мөн журмын холбогдох заалтыг зөрчсөн төдийгүй, 1 жил 11 сарын дараа Комисс хуралдсан нь 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн гомд******* маргаан үүсээгүй болох нь тодорхой харагддаг тул Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн комиссын 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 09 дүгээр тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй, комисс журмын дагуу хуралдаагүй болохыг давхар нот*******ог.

Мөн маргаан шийдвэрлэх зөвлөлийн хуралд нарийн бичиг тушаалаар томилогдоогүй. (А гэж хүн), хариуцагч Н нь нэхэмжлэгчтэй нэг ч уулзаагүй нэхэмжлэгчээс ямар нэгэн тодруулга, тайлбар аваагүй.

Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу маргаан бүхий актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.гэв.

3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

"Оюуны өмчийн газрын дэргэдэх Аж үйлдвэрийн өмчийн Маргаан шийдвэрлэх зөвлөл нь 2022 оны 6 дугаар сарын 10 өдрийн хуралдаанаараа тус зөвлөлд Зс ХХК-аас ирүүлсэн гомдлыг хэлэлцээд тухайн гомдлын шаардлагыг хангаж, Е ХХК-ны эзэмшдэг, Улсын бүртгэлийн 2019-******* дугаартай, "G g-гэр набор" нэртэй бүтээгдэхүүний загварын патентыг хүчингүй болгох тухай 09 дугаартай тогтоол гаргасан. Патентын тухай хууль/2006 он/-ийн 5 дугаар зүйлд бүтээгдэхүүний загварт патент олгох шалгууруудыг хуульчилж өгсөн байдаг.

5.2.1.бүтээгдэхүүний загварын шинж чанарууд нь мэдүүлгийн анхдагч огноо хүртэл нийтэд илэрхий болоогүй бол түүнийг "шинэ" гэж үзнэ

5.2.2. бүтээгдэхүүний загварын шинж чанарууд нь оюуны бүтээлч шинжийг агуулж байвал түүнийг "өвөрмөц шинжтэй" гэж үзнэ;

5.2.3.бүтээгдэхүүний загварын шинж чанарт тухайн бүтээгдэхүүний гадаад шинжийн гоо зүйн болон зохицох онцлог шинж чанарыг хамааруулна гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл дээрхи 3 шалгуурыг бүгдийг нь хангаж байвал тухайн загварт патент олгодог. Дээрхи 3 шалгуурын аль нэг нь хангагдахгүй байвал патент олгогдохгүй байхаар хуульчлагдсан. Гэтэл "Е"ХХК-ний Улсын бүртгэлийн 2019-******* дугаартай, "G g-гэр набор" нэртэй бүтээгдэхүүний загварын патент нь өмнө 2013 онд бүтээгдэхүүний загварын патентын эрхийн хамгаалалт хийгдсэн Зс ХХК-ий эзэмшдэг, Улсын бүртгэлийн 2013-0002313 дугаартай, "Чихэр, жигнэмэг, шоколадны хэв Монгол билэгдэл нэртэй бүтээгдэхүүний загварын патентын 1 хувилбартай төсөөтэй байдал Маргаан шийдвэрлэх зөвлөлийн хуралдааны явцад холбогдох нотлох баримт болон хоёр талын мэтгэлцээнээр тогтоогдсон. Улмаар Маргаан шийдвэрлэх зөвлөлийн хуралдаанаар гишүүд хэлэлцээд дээр дурдсан Патентын тухай хуулийн 5.2.1. "бүтээгдэхүүний загварын шинж чанарууд нь мэдүүлгийн анхдагч огноо хүртэл нийтэд илэрхий болоогүй бол түүнийг "шинэ" гэж үзнэ; " гэсэн шалгуурыг хангаагүй гэж дүгнээд Е ХХК-ийн Улсын бүртгэлийн 2019-******* дугаартай, "G g-гэр набор" нэртэй бүтээгдэхүүний загварын патентыг хүчингүй болгох шийдвэрийг гаргасан гэв.

3.5. Гуравдагч этгээд Зс ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зс ХХК нь Патентын тухай хууль (2006)-ийн дагуу Локарногийн олон улсын ангиллын 1 дагуу 10:01-01 ангилалд эрхийн хамгаалалт хийлгэхээр 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн анхдагч огноотой 30-2013-0002879 дугаартай бүтээгдэхүүний загварын мэдүүлгийг гаргаж, Оюуны өмчийн газрын даргын 2013 оны 132 дугаар тушаалаар тус бүтээгдэхүүний загварыг улсын бүртгэлийн 30-0002313 дугаарт бүртгэж 10 жилийн хугацаатай патентын өмчлөх эрхийг Зс ХХК (Ж.Б)-д олгосон.

Оюуны өмчийн газраас Е ХХК-д 30-0003024 дугаартай бүтээгдэхүүний загварын патентыг олгохдоо Патентын тухай хууль (2006)-ийн 3.1.2, 5.2.1-д заасан шалгуур хангаагүй, Локарногийн олон улсын ангиллын 10:01-01 ангиллын ижил давхацсан бүтээгдэхүүнд Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээр 2 (ТРИПС)-ийн 25 дугаар зүйлд заасныг зөрчин бие даасан зохиогч бус этгээдэд патент олгосон, мөн хуулийн 13.2-д заасан "хойшлуулах" ажиллагааг хийлгүйгээр хууль зөрчсөн талаарх 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Зс ХХК-ийн гаргасан гомдлыг Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөл хянан хэлэлцээд 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 09 дугаартай тогтоолыг гаргасан. Өөрөөр хэлбэл, шинэлэг талаа алдсан, патентын шүүлтийн талаарх гомдлыг хянан шийдвэрлээгүй байхад тухайн патентыг олгох хуульд заасан үндэслэл байгаагүй тул хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Өмнөх болон одоогийн хууль тогтоомжид Патентын тухай хуульд заасныг зөрчиж патент олгосон байвал хүчингүй болгох бүрэн эрх хэмжээг Маргаан шийдвэрлэх зөвлөлд олгосон бөгөөд тэдэнд хуулиар тусгайлан олгосон эрх хэмжээнд нь багтсан, хууль тогтоомжид заасан үндэслэлтэй, хуульд заасан журам хэлбэрийг баримталсан шийдвэр юм. Иймд Зс ХХК нь Е ХХК-ийн Аж үйлдвэрийн өмчийн эрхийн Маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 09 тоот тогтоолын захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, шаардлагын үндэслэл тус бүрээр няцаасан дараах тайлбарыг гаргаж байна.

1.Хүчингүй болсон 2006 оны Патентын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн захиргааны акт гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан "шийдвэр нь үндэслэл бүхий байх" гэсэн зарчимд нийцээгүй, мөн хуулийн 40.2.3-т заасан шаардлага хангаагүй хууль бус захиргааны акт гаргасан" гэх үндэслэлийн тухайд:

1.1.Е ХХК-ийн 30-2019-******* дугаартай мэдүүлэгт шүүлт хийж, бүтээгдэхүүний загварын улсын бүртгэлийн 30-0003024 дугаарт бүртгэж, 2020.08.06-ны өдөр патентыг олгох шийдвэр гаргах үед 2006 оны Патентын тухай хууль 3 хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан бөгөөд Оюуны өмчийн газар нь тус хуулийн 3.1.2, 5.2.1-д заасан бүтээгдэхүүний загварын "шинэ" эсэх шалгуурт шүүлт хийх, мөн хуулийн 13.2 дах нөхцөлд "хойшлуулах" ажиллагааг хийх үүрэгтэй/ёстой байсан. Харин 2006 оны Патентын тухай хууль хүчин төгөлдөр үед гаргасан захиргааны шийдвэрийг хянахдаа 2021 оны Патентын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 "Энэ хуулийг буцаан хэрэглэхгүй гэх заалтын дагуу хуулийн шинэчилсэн найруулгыг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй.

1.2.ТРИПС хэлэлцээрийн 25 дугаар зүйлд шинэ, эсхүл өвөрмөц, бие даан зохион бүтээсэн бүтээгдэхүүний загварын эрхийн хамгаалалт олгохыг гишүүн орнуудад үүрэг болгосон байдаг. Гэтэл (1) анх 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Е ХХК-ийн П.Б*** нь Ж.Бийн зохион бүтээсэн гэр хэлбэрийн шоколадны танилцуулга авах хүсэлт гарган цахим шуудангийн @yahoo.com хаягаа Ж.Бд өгч, тэрээр 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өөрийн гэр хэлбэрийн шоколадны танилцуулга, зураг болон 30-0002313 патентын хуулбарыг Е ХХК-ийн захиралдилгээсэн, (ii) СХД-ийн Прокурорын газраас хэрэг бүртгэлтийн 190804667 дугаартай хэрэгт Е ХХК-ийн захирал бөгөөд 30-0003024 дугаартай бүтээгдэхүүний загварын эзэмшигч Е ф******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Н нь "...гэр хэлбэрийн шоколадны загварыг манайд ажилдаг байсан Г.******* гэх ажилтан зурсан... гэх мэдүүлэг өгсөн байдаг нь маргаан бүхий бүтээгдэхүүний загварыг П.Б******* бие даан өөрөө зохиогоогүй болохыг нот*******ог. Иймд Е ХХК нь Патентийн тухай хууль (2006)-ийн 3.1.4, 3.1.6, 3.1.8, 7.1 болон ТРИПС хэлэлцээрийн 25 дугаар зүйлийг тус тус зөрчиж мэдүүлэг гаргасан.

1.3. Маргаан бүхий 09 тоот тогтоол дахь алдаа нь формаль алдаанд хамаарна. Энэхүү хүчингүй болгох шийдвэрийг зөвтгөсөн өөр нэгэн заалт буюу Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журмын 5 2 дугаар зүйлийн 2.13.6 дах заалтыг дурджээ. Тодруулбал, Зс ХХК-иас 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан гомдлын шаардлага, түүний үндэслэл, нотлох баримтууд болон хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар, түүний үндэслэл, нотлох баримтын хүрээнд Маргаан шийдвэрлэх зөвлөл бүтээгдэхүүний загварын улсын бүртгэлийн 30-0003024 дугаартай патентыг хүчингүй болгохоос өөр шийдвэр гаргах боломжгүй байсан, мөн тухайн захиргааны актын формаль алдаа нь шийдвэрт нөлөөлөхгүй.

Учир нь:

Тогтоол нь хэлбэрийн шаардлага бүхий эрх зүйн хэм хэмжээ зөрчсөн формаль алдаа; Тогтоол нь илт хууль бус болоогүй;

Захиргааны байгууллага эдгээр формаль алдаанаас зайлсхийсэн ч гэсэн тухайн нөхцөлд О өөр шийдвэр гаргах боломжгүй байсан.

2.Гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэх үндэслэлийн тухайд 2013.05.13-ны өдрийн анхдагч огноотой 30-0002313 дугаартай бүтээгдэхүүний загварын патентыг Локарногийн олон улсын ангиллын дагуу 10:01-01 ангилалд 10 жилийн хугацаатай өмчлөх эрхийг Зс ХХК (Ж.Б)-д олгосон. Гэтэл Патентийн тухай хууль (2006)-ийн 3.1.2, 5.2.1- д заасан шалгуур хангаагүй, Локарногийн олон улсын ангиллын 10:01-01 ангилалд, мөн ТРИПС хэлэлцээрийн 25 дугаар зүйлд заасан бие даасан зохиогч бус этгээдэд, мөн хуулийн 13.2 дох нөхцөлд "хойшлуулах" ажиллагааг хийлгүйгээр хууль бусаар 30-0003024 дугаартай бүтээгдэхүүний загварын патентыг Е ХХК-д олгосон захиргааны акт нь Зс ХХК (Ж.Б)-ийн 30-0002313 дугаартай патентын Патентийн тухай хууль (2006)-ийн 16 дугаар зүйлийн 16.1 болон 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дах онцгой эрхийг ноцтой зөрчсөн.

3. Патентын тухай хууль (2006)-ийн 5 дугаар зүйлд заасан шалгуурыг хангасан гэж үзсэн шинжээч О.О дүгнэлт гаргасан байхад хариуцагч бус этгээдийг оролцуулж шийдвэр гаргасан" гэх үндэслэлийн тухайд:

2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн бүтээгдэхүүний загварын улсын бүртгэлийн 30-0003024 дугаартай патентыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газрын даргын тушаалаар олгосон. Иймд энэхүү захиргааны шийдвэрийг гаргасан Оюуны өмчийн газрын эсрэг, тус шийдвэрийг хүчингүйд тооцуулах тухай гомдлыг Зс ХХК маргаан шийдвэрлэх зөвлөлд гаргасан. Түүнчлэн, Бүтээгдэхүүний загварын шинжээч О.О нь тус маргаан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос өөрөө татгалзаж өргөдөл гаргасан байдаг.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4-ийн "...нийтэд илэрхий үйл баримт... бөгөөд түүнийг дахин нотлохгүй" гэсэн зарчмыг харгалзаж үзээгүй гэх үндэслэлийн тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4-т ...нийтэд илэрхий үйл баримт ...бөгөөд түүнийг дахин нотлохгүй" гэсэн зарчмыг Монгол Улсын нэгдэн орсон оюуны өмчийн талаарх олон улсын гэрээ, конвенцид "novelty" буюу Патентын тухай хуулийн "шинэ" гэх нэр томьёотой адилтгах эсхүл төсөөтэй хэрэглэх шинжлэх ухааны болон хууль зүйн үндэслэлгүй. Тодруулбал

Шүүхээр хэрэг хянан шийдвэр ажиллагаанд "илэрхий үйл баримтыг дахин нотлохгүй" гэдгийг "Шүүхийн шийдвэрийн тухай" Улсын Дээд шүүхийн 2006.04.24-ний өдрийн 21 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийн 2.2.3-ын А-д "... Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлаж байсан Бөмбөгөр худалдааны төв шатсан гэх үйл баримтыг ..., мөн жил бүрийн 7 дугаар сарын 11-ний өдрөөс 13-ны хооронд Нийслэлд баяр наадмын үйл ажиллагаа зохион байгуулагддаг" гэх илэрхий үйл баримтыг дахин нотлохыг шаардахгүй гэжээ. Энэхүү тайлбарын дагуу Е ХХК нь 2014 оноос гэр хэлбэрийн шоколадаа худалдаалж эхэлсэн нь дахин нотлох шаардлагагүй үйл баримтад хамаарна.

Харин бүтээгдэхүүний загварын патентыг авахын тулд тухайн уран сайхны шийдэл нь шинэ буюу нийтэд илэрхий болоогүйг нотлохыг шаарддаг. Хэрэв тухайн шийдэл нь нийтэд илэрхий байвал патентын өмчлөх эрх (хязгаарлагдмал монопол эрх буюу англиар limited monopoly right гэх) олгохоос татгалзаж, өмнөх зохион бүтээгч, патент эзэмшигч эсхүл нийтийн эрх ашгийг хамгаалдаг олон улсын тогтолцоо юм. Е ХХК-ийн 30-2019-******* дугаартай мэдүүлгийн шүүлт хийх болон бүртгэж патент олгосон ажиллагааг Зс ХХК нь 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн эс зөвшөөрч маргаан үүсгэж, өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.

5.Патентын тухай хууль (2006)-ийн 13 дугаар зүйлийн 13.4-т "Энэ хуулийн 13.3-т заасны дагуу гарсан шийдвэрийг эс зөвшөөрвөл оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх маргаан таслах комисст гомдлоо гаргаж болно" гэж заасны дагуу гомдлоо гаргаагүй" гэх үндэслэлийн тухайд

Ж.Б өөрийн зохиосон "Чихэр, жигнэмэг, шоколадны хэв ...Монгол билэгдэл" (Монгол гэр) нэртэй бүтээгдэхүүний загварын 30-2013-0002879 дугаартай мэдүүлгийг 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гаргаж, 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр улсын бүртгэлийн 30-0002313 дугаарт бүртгэх шийдвэр гарсны улмаар патент авсан. Ж.Б болон Зс ХХК нарын 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан гэрээгээр 30-0002313 дугаартай бүтээгдэхүүний загварын патентын эзэмшлийг Зс ХХК-д шилжүүлж, Оюуны өмчийн газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн А/168 дугаар тушаалаар тус патент эзэмшигчийн нэрийн өөрчлөлтийг бүртгэсэн.

Зс ХХК нь Е ХХК-ийн 30-2019-******* дугаартай мэдүүлгийн шүүлтийн шатанд Оюуны өмчийн газарт хандаж 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 20/12 тоот ПтХ (2006)-ийн 13.1-д заасан няцаалт, мөн өдөр 20/20 тоот өргөдөл, 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 20/37 тоотоор Патентын тухай хууль (2006)- ийн 13.3-т заасан шинжээчийн бүрэлдэхүүнд нотлох баримтыг тус тус хүргүүлсэн. Зс ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Б нь Патентын тухай хууль (2006)-ийн 13.4-т зааснаар Маргаан шийдвэрлэх зөвлөлд 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 20/39 тоот гомдол/өргөдөлдөө ...өмнөх дүгнэлтээ дахин хамгаалсан шийдвэр гаргасанд бид гүнээ харамсаж мөн эсэргүүцэж байна. ...Тиймээс патентын эрхийг зөрчсөн дээрх маргаантай асуудлыг ... Маргаан шийдвэрлэх комиссоор шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ. Өөрөөр хэлбэл Оюуны өмчийн газрын 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 30- 0003024 дугаартай патент олгосон шийдвэр нь Зс ХХК-ийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж сэргээлгэхээр гомдол гаргасан.

6.Хариуцагч сонирхогч этгээдийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 20/39 дугаартай гомд******* 1 жил 11 сарын дараа 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 08 тоот тогтоолоор гэнэт маргаан үүсгэж, маргаан бүхий актыг гаргасан нь Маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журмыг зөрчсөн гэх үндэслэлийн тухайд

Гэтэл Оюуны өмчийн газар нь Патентын тухай хуулийн 13.2-т заасныг зөрчиж Е ХХК-д патент олгосон болохыг www.ipom.gov.mn -ын Аж үйлдвэрийн өмчийн цахим мэдээллийн сангаас олж мэдмэгцээ Зс ХХК нь өөрийн бүрэн эрхт төлөөлөгчөөр Э.О (Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч)-ийг томилж, Э.Оээр дамжуулан "2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн улсын бүртгэлийн 30-0003024 дугаартай бүтээгдэхүүний загварын патентыг хүчингүй болгуулах" тухай гомдлыг Маргаан шийдвэрлэх комисст 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан. Энэхүү гомдлын шаардлага болон түүний үндэслэлийн дагуу маргаан шийдвэрлэх зөвлөл 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 09 дугаартай тогтоолыг гаргасан.

Бид гаргасан гомдлынхоо дагуу маргаан шийдвэрлэх ажиллагаа болон хуралдааны талаар хэд хэдэн удаа лавлахад дараах хууль тогтоомжийн өөрчлөлт болон цар тахлын нөхцөл үүссэн талаар мэдэгдэж байсан. Үүнд:

а) 2020 оны 01 дугаар сарын 23-ны өдөр Оюуны өмчийн тухай хуулийг УИХ-аас баталж, Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 26 (1128) дугаарт хэвлэн нийтэлж 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн;

b) 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ХЗДХ-ийн сайдын А/235 дугаар тушаалаар 2019 онд батлагдсан Маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журам болон бүрэлдэхүүнийг баталсан тушаалыг хүчингүй болгосон;

с) 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ХЗДХ-ийн сайдын А/235 дугаар тушаалаар батлагдсан "Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журам"-ыг баталж, Захиргааны хэм хэмжээ тогтоосон актын улсын бүртгэлийн 4965 дугаарт 2021 оны 01 дугаар сарын 12-ны өдөр бүртгэсэн;

d) 2021 оны 4 дугаар сарын 08-ны өдөр ХЗДХ-ийн сайдын А/76 дугаар тушаалаар Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан;

е) 2021оны 5 дугаар сарын 06-ны Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аас баталж, Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 34/2021 дугаарт хэвлэн нийтэлж 2021 оны 9 дугаар сарын 23-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн;

f) 2020-2021 онуудад дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хорио цээр, хязгаарлалтууд;

Иймд Е ХХК-иас Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 09 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгсний үндсэн дээр нэхэмжлэгч Е ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч Е******* ХХК нь Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлд холбогдуулан Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн Е******* ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2019-******* дугаартай бүтээгдэхүүний загварын патентыг хүчингүй болгосон 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулахаар дараах үндэслэлээр маргасан.

2.1.Хүчингүй болсон 2006 оны Патентын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн захиргааны акт гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан "шийдвэр нь үндэслэл бүхий байх" гэсэн зарчимд нийцээгүй, мөн хуулийн 40.2.3-т заасан шаардлага хангаагүй.

2.2.Гомдол гаргагчийн ямар эрх ашгийг зөрчсөн тухай нотлох баримт, няцаалтыг маргаан шийдвэрлэх зөвлөлд гаргаж өгөөгүй, маргаан шийдвэрлэх зөвлөлд ийм баримт, нотолгоо байхгүй.

2.3. Патентын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан шалгуурыг хангасан гэж дүгнэлт гаргасан бүтээгдэхүүний загварын шинжээчийг биш өөр шинжээч оролцуулж шийдвэр гаргасан.

2.4. шинжээчийн дүгнэлт болон прокурорын тогто******* дурьдсан асуудлыг дахин хэлэлцэх эрх Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлд байхгүй.

Энэ бүхнээс харахад маргаан бүхий акт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий зарчмыг хангаагүй. Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлд прокурорын байгууллагын шийдвэрийг эрс үгүйсгэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй,

2.5. 2006 оны Патентын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т "Энэ хуулийн 13.3-т заасны дагуу гарсан шийдвэрийг эс зөвшөөрвөл оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дэргэдэх маргаан таслах комисст гомдлоо гаргаж болно гэж заасны дагуу гомдлоо гаргаагүй.

2.6 Хариуцагч сонирхогч этгээдийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн гомд******* 1 жил 11 сарын дараа 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 08 дугаар тогтоолоор маргаан үүсгэж, шийдвэрлэсэн нь Оюуны өмчийн газрын дэргэдэх маргаан шийдвэрлэх комиссын ажиллах журмыг зөрчсөн.

3.Нэхэмжлэгч Е******* ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 30-2019-******* дугаартай мэдүүлгийн дагуу "G g-гэр набор" нэртэй бүтээгдэхүүний загварт Оюуны өмчийн газрын бүтээгдэхүүний загварын шинжээч 2020 оны 02 дугаар сарын 19-ны өдөр бүтээгдэхүүний загварын шүүлтийн дүгнэлт гаргаж /1х.х-127/, уг дүгнэлтийг үндэслэн Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 04-ны өдрийн А/153 тоот тушаалаар Е******* ХХК-д 2019-******* дугаартай "G g-гэр набор" бүтээгдэхүүний загварын патент олгосон.

4. Ж.Бийн 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 30-2013-0002879 дугаартай бүтээгдэхүүний загварын мэдүүлгийн дагуу шүүлт хийж, Оюуны өмчийн газрын даргын 2013 оны 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 132 дугаар тушаалаар улсын бүртгэлийн 30-0002313 дугаартай Чихэр жигнэмэг, шоколадны хэв-Монгол бэлгэдэл бүтээгдэхүүний загварын патент олгосон.

Гуравдагч этгээд Зс ХХК нь 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Ж.Бийн улсын бүртгэлийн 30-0002313 дугаартай Чихэр жигнэмэг, шоколадны хэв-Монгол бэлгэдэл бүтээгдэхүүний загварын патентыг шилжүүлэн авч Оюуны өмчийн газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн А/168 дугаар тушаалаар патент эзэмшигчийн нэрийг өөрчлөлтийг бүртгэсэн.

5.Зс ХХК нь Е******* ХХК-ийн 30-2019-******* дугаартай мэдүүлгийн шүүлт хийж, патент олгосныг эс зөвшөөрч 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр /1 х.х-82/ Оюуны өмчийн газарт няцаалт гаргасны дагуу 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр бүтээгдэхүүний загварын дахин шүүлтийн дүгнэлтээр /1х.х-128/ ...Зс ХХК-ийн ирүүлсэн бүтээгдэхүүний загварын тодорхойлолтод дангаараа эрхийн хамгаалалтын хүрээг тогтоохгүй бөгөөд энэ нь эрхийн хамгаалалтын хүрээг тогтоох төлөөлсөн зургийг тайлбарлаж мэдээлэл өгөх зорилготой ашиглагддаг. ...бүтээгдэхүүний загварын мэдүүлэгт хавсаргасан тодорхойлолтод гэрийн гадна талын хээ янз бүр байж болох ... гэж бичсэн боловч хээг тодорхойлох боломжит хувилбаруудын зургийг хавсаргаагүй тул шинжээч нар зөвхөн мэдүүлэгт хавсаргасан хүрээнд дүгнэлт гаргах эрхтэй бөгөөд зурагт дүрслэгдээгүй хээнүүдийг хамруулан дүгнэлт гаргах боломжгүй гэж дүгнэжээ.

6.Зс ХХК нь Е ХХК-д патент олгосныг эс зөвшөөрч, 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Оюуны өмчийн газарт няцаалт /1 х.х-82/, өргөдөл /1 х.х-84/, 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр /1 х.х-94/ Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлд Е ХХК-д 30-0003024 дугаартай бүтээгдэхүүний загварын патентыг олгохдоо Патентын тухай хуулийн /2006 оны/ 3.1.2, 5.2.1-д заасан шалгуур хангаагүй, Локарногийн олон улсын ангиллын 10:01-01 ангиллын ижил давхацсан бүтээгдэхүүнд Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээр /ТРИПС/ хэлэлцээрийн 25 дугаар зүйлд шинэ, эсхүл өвөрмөц, бие даан зохион бүтээсэн бүтээгдэхүүний загварын эрхийн хамгаалалт олгохоор заасныг зөрчсөн гэх үндэслэлээр гомдол гаргасан.

7.Оюуны өмчийн газар нь Зс ХХК /Ж.Б/-ийн 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн анхдагч огноотой 30-0002313 дугаартай бүтээгдэхүүний загварын патент, Е ХХК-ийн анхдагч огноотой 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн анхдагч огноотой бүтээгдэхүүний загварт 30-0003024 дугаартай патентыг аль алиныг нь Локарногийн олон улсын ангиллын дагуу 10:01-01 ангилалд хамруулан олгосон нь Зс ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээр байна.

8.Е ХХК нь 2014 оноос гэр хэлбэрийн шоколад худалдаанд гарч нийтэд илэрхий болсон нь хэрэгт авагдсан Е******* ХХК-ийн цахим хуудас дахь мэдээллээр /1х.х-232/ нотлогдож байгаа бөгөөд энэ үйл баримттай хэргийн оролцогч нар маргаагүй. Харин харилцагч байгууллагуудаас ирүүлсэн тодорхойлолтод дурдсан Е ХХК-иас 2009 оноос нийлүүлж байсан /2 х.х-74-76/ Гэр набор нь зөвхөн сав баглаа боодол нь гэр хэлбэртэй, эсхүл шоколад нь гэр хэлбэртэй байсныг нотлох боломжгүй.

9.Түүнчлэн Е ХХК-ийн хүсэлтийн дагуу /1 х.х-229/ Ж.Б өөрийн зохион бүтээсэн гэр хэлбэрийн шоколадны танилцуулга, 30-0002313 дугаартай Чихэр жигнэмэг, шоколадны хэв-Монгол бэлгэдэл бүтээгдэхүүний загварын патентын хуулбарыг 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр @yahoo.com хаягаар Е ХХК-ийн захирал Т.Нт илгээсэн /1 х.х-23, 231/ гэх үйл баримт тогтоогдож байна.

10.Үүнээс үзэхэд Е ХХК-ийн 30-2019-******* дугаартай мэдүүлэгт шүүлт хийсэн бүтээгдэхүүний загвар нь Патентын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1.бүтээгдэхүүний загварын шинж чанарууд нь мэдүүлгийн анхдагч огноо хүртэл нийтэд илэрхий болоогүй бол түүнийг "шинэ" гэж үзнэ;, Дэлхийн худалдааны байгууллагын Оюуны өмчийн эрхийн худалдаанд хамаарах Оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрийн /ТРИПС/ 25 дугаар зүйл: Хамгаалалтад тавигдах шаардлага 1."Гишүүд бие дааж бүтээгдсэн бүтээгдэхүүний шинэ буюу өвөрмөц загварт хамгаалалт олгоно. Гишүүд тухайн үед илэрхий болсон загвар, загварын илэрхий болсон шинж чанарын нэгдлээс их хэмжээгээр ялгаагүй загварыг шинэ буюу өвөрмөц загвар биш гэж үзэж бoлнo гэсэн шаардлагыг хангаагүй.

11.

Гуравдагч этгээд З ХХК нь Е ХХК-д 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн улсын бүртгэлийн 30-0003024 дугаартай бүтээгдэхүүний загварын патент олгосныг www.ipom.gov.mn -ын Аж үйлдвэрийн өмчийн цахим мэдээллийн сангаас мэдэж уг патентыг хүчингүй болгуулахаар 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлд гаргасан нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

12.Нэхэмжлэгчээс Зс ХХК нь Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оийг Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн бүрэлдэхүүнд ажилладаг, ашиг сонирхлын зөрчилтэй гэх тайлбарыг гаргасан боловч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/26 дугаар тушаалаар батлагдсан зөвлөлийн бүрэлдэхүүн мөн сайдын 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/76 дугаар тушаалаар батлагдсан зөвлөлийн бүрэлдэхүүнд Э.О ороогүй. /4х.х-5-8/

13.Нэхэмжлэгчээс Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөл нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр А/235 дугаар тушаалаар баталсан Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журмыг зөрчсөн гэх үндэслэлд дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

14.Учир нь хариуцагч процессийн алдаа гаргасан гэдгээр Оюуны өмчийн газрын хууль бус шийдвэрийг зөвтгөх боломжгүй, өөрөөр хэлбэл, тухайн шийдвэрийг Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөл хянан үзэхдээ журам зөрчсөн эсэх нь Патентын тухай хуулийн /2006 оны/ 5.2.1-т бүтээгдэхүүний загварын шинж чанаруудыг мэдүүлгийн анхдагч огноо хүртэл нийтэд илэрхий болоогүй бол шинэ" гэж үзэхээр заасан шалгуурыг зөрчиж Е******* ХХК-д патент олгосон шийдвэрийг зөвтгөх үндэслэл болохгүй.

15.Е ХХК-ийн 30-2019-******* дугаартай мэдүүлэгт шүүлт хийсэн бүтээгдэхүүний загварын шинжээч О.О нь тус маргаан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзсан тул шинжээч Б.Нийг оролцуулахаар /2 х.х-112/ Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн хурлын тэмдэглэлд тусгагджээ.

16.Түүнчлэн нэхэмжлэгчээс Зс ХХК нь Патентын тухай хуулийн /2006/ 13 дугаар зүйлийн 13.3-т Иргэн, хуулийн этгээд няцаасан нотолгоо ирүүлсэн, маргаан гарсан тохи************** оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын ерөнхий шинжээч гомдол хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор анхны шинжээчийг оролцуулалгүйгээр 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр тухайн маргааныг дахин хянан хэлэлцэж шийдвэрлэх бөгөөд анхны шинжээчид гаргасан дүгнэлтээ нотлох боломж олгоно", 13.4-т "Энэ хуулийн 13.3-т заасны дагуу гарсан шийдвэрийг эс зөвшөөрвөл оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дэргэдэх маргаан таслах комисст гомдлоо гаргаж болно" гэж тус тус заасны дагуу гомдлоо гаргаагүй гэж маргадаг.

17.Зс ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ны өдрийн 20/12, 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 20/20 дугаартай өргөдөл, няцаалтын дагуу Патентын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийг үндэслэн Гэр набор нэртэй 3836 дугаартай бүтээгдэхүүний загварын мэдүүлэгт гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж, бүтээгдэхүүний загварын дахин шүүлтийн дүгнэлт гаргаж, 2020 оны 6 дугаар сарын 09-ны өдрийн 1/394 дүгээр албан бичгээр /1х.х-78/ мэдэгдсэн.

18. Дээрх дахин шүүлтийн дүгнэлийг Зс ХХК, зохиогч Ж.Б нар хүлээн аваад Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөгчөөрөө дамжуулж, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн гомдол гаргасан бөгөөд Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 08 дугаар тогтоолоор /1х.х-21/ уг асуудлыг шийдвэрлэжээ.

Мөн нэхэмжлэгчээс хариуцагч нь Хууль зүй, Дотоод хэргийн сайдын 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/26 дугаар тушаалаар баталсан Комиссын ажиллах журамд заасан хугацааг хэтрүүлсэн гэж маргах боловч З ХХК-ийн гомдлыг шийдвэрлэсэн Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуралд нэхэмжлэгч Е******* ХХК болон гуравдагч этгээд З ХХК хэн аль нь хүлээн зөвшөөрч оролцсон байна.

19.Хариуцагч Аж үйлдвэрийн өмчийн маргаан шийдвэрлэх зөвлөл нь Е ХХК-ийн 2019-******* дугаартай, "G g-гэр набор" бүтээгдэхүүний загварын патентыг хүчингүй болгохдоо 2013 онд бүтээгдэхүүний загварын патентын эрхийн хамгаалалт хийгдсэн Зс ХХК-ийн эзэмшдэг, 2013-0002313 дугаартай, "Чихэр, жигнэмэг, шоколадны хэв Монгол билэгдэл" бүтээгдэхүүний загварын патентын 1 хувилбартай төсөөтэй байдал тогтоогдсон нь Патентын тухай хуулийн 5.2.1."бүтээгдэхүүний загварын шинж чанарууд нь мэдүүлгийн анхдагч огноо хүртэл нийтэд илэрхий болоогүй бол түүнийг шинэ гэж үзнэ;" гэсэн шалгуурыг хангаагүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

20.Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2022 оны 6 дугаар сарын 09 дүгээр тогтоол нь Патентын тухай хуулийн /2001 оны/ 49 дүгээр зүйлийн 49.1.Хууль ёсны эрх ашиг нь хөндөгдсөн этгээд патентыг хүчингүйд тооцуулах хүсэлтийг дараах тохи************** Оюуны өмчийн тухай хуулийн 11.3-т заасан Маргаан шийдвэрлэх зөвлөлд гаргаж болно:, 49.1.4.патентын шалгуур хангаагүй шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварт патент олгосон; 49.2.Энэ хуулийн 49.1-д заасны дагуу патентыг хүчингүйд тооцсон бол оюуны өмчийн байгууллага улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулж, албан ёсны тогтмол хэвлэлд нийтэлнэ. гэж заасан эрх хэмжээний хүрээнд гомдлыг шийдвэрлэж Е ХХК-ийн 2019-******* дугаартай, "G g-гэр набор" бүтээгдэхүүний загварын патентыг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн байна.

21.Нэхэмжлэгчээс маргаан бүхий актад 2006 оны Патентын тухай хуулийг хэрэглэх ёсгүй гэж маргаж байгаачлан Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдөр баталж, 2021 оны 9 дугаар сарын 23-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр 2006 оны Патентын тухай хууль хүчингүй болсон боловч, хариуцагч нь 2006 оны Патентын тухай хуулийн дагуу олгосон Патентын талаарх гомдлыг шийдвэрлэхэд 2021 оны Патентын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д "Энэ хуулийг буцаан хэрэглэхгүй гэж зааснаар уг хуулиас өмнөх харилцаанд 2006 оны Патентын тухай хуулийг хэрэглэсэн нь зөв байна.

22.Маргаан бүхий акт болох Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн комиссын 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 7057 дугаар захирамжаар уг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Патентын тухай хуулийн /2006 оны/ 5.2.1, Патентын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.1.4, 49.2-т заасныг баримтлан Е ХХК-иас Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлд холбогдуулан гаргасан тус зөвлөлийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН