Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2022/ДШМ/13

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 23-ны өдөр        Дугаар 2022/ДШМ/13                           Өвөрхангай аймаг

 

Н.Уранбаатар нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

        Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                  Прокурор Ч.Мөнх-Эрдэнэ

                                  Шүүгдэгч Х.Дашзэвэг, Н.Уранбаатар нар /цахимаар/

                                  Шүүгдэгч Н.Уранбаатарын өмгөөлөгч Б.Хандмаа

                                  Нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нарыг оролцуулан

         Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Отгонжаргалын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/03 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Х.Дашзэвэг, шүүгдэгч Н.Уранбаатарын өмгөөлөгч Б.Хандмаа нарын гаргасан гомдлоор Н.Уранбаатар, О.Цагаанбүүвэй, Х.Дашзэвэг, О.Цэдэвдорж нарт холбогдох эрүүгийн 2126000690124 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

      Монгол Улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Гарьдын гол” гэх газар оршин суух, гавьяа шагналгүй, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2019/ШЦТ/188 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, Боржигон овгийн Нэргүйн Уранбаатар /РД:ЙП87060411/,

      Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хүүхдийн-Ус” гэх газар оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Бундаг овгийн Хүрэлморийн Дашзэвэг /РД:ЙА95042813/,

      Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг “Бурхант” гэх газар оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Урианхай Гомбо овгийн Очирсүхийн Цэдэвдорж /РД:ЙП92042311/,

        Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эмээгийн хамт, Өвөрхангай аймгийн Богд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хүнхрээн гол” гэх газар оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Шарнууд овгийн Оюунсүрэнгийн Цагаанбүүвэй /РД:ЙД97020710/.

        1.Хүрэлморийн Дашзэвэг нь Н.Уранбаатартай бүлэглэж 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг “Гарьдын гол” гэх газраас Б.Санжмятавын өмчлөлийн 3 500 000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны тэмээг буюу бусдын олон тооны малыг, машин механизм ашиглаж хулгайлсан,

 Н.Уранбаатартай бүлэглэж 2021 оны 01 дүгээр сард Н.Уранбаатарын эзэмшлийн 87-06 ӨВО улсын дугаартай “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгслийг ашиглаж Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн нутаг “Хүнхрээн бүрд” гэх газраас хохирогч С.Батдоржийн өмчлөлийн 4 000 000 /дөрвөн сая/ төгрөгийн үнэ бүхий 2 тооны атан тэмээг буюу бусдын олон тооны малыг хулгайлсан,

Н.Уранбаатар, О.Цэдэвдорж нартай бүлэглэн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн нутаг “Хүнхрээн бүрдний тасархай” гэх газраас хохирогч С.Батдоржийн өмчлөлийн 2 000 000 /хоёр сая/ төгрөгийн үнэ бүхий 1 тооны атан тэмээг машин механизм ашиглаж хулгайлсан,

 О.Цагаанбүүвэйтэй бүлэглэж 2021 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн нутаг “Цагаан дэрс” гэх газраас хохирогч Ж.Батбаярын өмчлөлийн 2 000 000 төгрөгийн үнэ бүхий бор зүсмийн нас бие гүйцсэн зөв гуяндаа хаан бугуйвчин тамгатай нэг тооны атан тэмээг машин механизм ашиглаж хулгайлсан,

       2.Нэргүйн Уранбаатар нь 2021 оны 01 дүгээр сард Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сум, Гучин-Ус сумын залгаа нутагт байх хохирогч Л.Баярмагнайгийн өмчлөлийн 700 000 /долоон зуун мянган/ төгрөгийн үнэ бүхий хар зүсмийн 1 тооны адууг машин механизм ашиглаж хулгайлсан,

2021 оны 01 дүгээр сард Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Гарьд” нэртэй газраас иргэн Н.Ганбатын өмчлөлийн 2 400 000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлсан,

2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх “Бүрд” нэртэй газраас хохирогч Г.Батсүхийн өмчлөлийн 2 100 000 төгрөгийн үнэ бүхий ширээтэй чойндон тамгатай, ухаа зээрд үрээ, ширээтэй чойндон тамгатай бор үрээ, ширээтэй чойндон тамгатай хар үрээ нийт 3 тооны буюу бусдын олон тооны малыг хулгайлсан,

2020 оны 11 дүгээр сард Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар багийн нутаг “Тээлийн ам” гэх газраас хохирогч Б.Шийрэвдоржийн өмчлөлийн 600 000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны адууг машин механизм ашиглан хулгайлсан,

Х.Дашзэвэгтэй бүлэглэж 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг “Гарьдын гол” гэх газраас Б.Санжмятавын өмчлөлийн 3 500 000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны тэмээг буюу бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан,

 Х.Дашзэвэгтэй бүлэглэж 2021 оны 01 дүгээр сард Н.Уранбаатарын эзэмшлийн 87-06 ӨВО улсын дугаартай “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгслийг ашиглаж Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн нутаг “Хүнхрээн бүрд” гэх газраас хохирогч С.Батдоржийн өмчлөлийн 4 000 000 /дөрвөн сая/ төгрөгийн үнэ бүхий 2 тооны атан тэмээг буюу бусдын олон тооны малыг хулгайлсан,

Х.Дашзэвэг, О.Цэдэвдорж нартай бүлэглэн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хүнхрээн бүрдний тасархай” гэх газраас хохирогч С.Батдоржийн өмчлөлийн 2 000 000 /хоёр сая/ төгрөгийн үнэ бүхий 1 тооны атан тэмээг машин механизм ашиглаж хулгайлсан,

О.Цэдэвдоржтой бүлэглэж 2021 оны 02 дугаар сарын дундуур Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг “Бичигт” гэх газраас хохирогч Д.Бэгзсүрэнгийн өмчлөлийн 4 000 000 төгрөгийн үнэ бүхий 5 тооны адууг буюу бусдын олон тооны бод малыг хулгайлсан,

       3.Очирсүхийн Цэдэвдорж нь Н.Уранбаатар, Х.Дашзэвэг нартай бүлэглэн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн нутаг “Хүнхрээн бүрдний тасархай” гэх газраас хохирогч С.Батдоржийн өмчлөлийн 2 000 000 /хоёр сая/ төгрөгийн үнэ бүхий 1 тооны атан тэмээг машин механизм ашиглаж хулгайлсан,  

Н.Уранбаатартай бүлэглэж 2021 оны 02 дугаар сарын дундуур Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг “Бичигт” гэх газраас хохирогч Д.Бэгзсүрэнгийн өмчлөлийн 4 000 000 төгрөгийн үнэ бүхий 5 тооны адууг буюу бусдын олон тооны бод малыг хулгайлсан,

        4.Оюунсүрэнгийн Цагаанбүүвэй нь Х.Дашзэвэгтэй бүлэглэж 2021 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр дэх “Цагаан дэрс” гэх газраас хохирогч Ж.Батбаярын өмчлөлийн 2 000 000 төгрөгийн үнэ бүхий бор зүсмийн нас бие гүйцсэн зөв гуяндаа хаан бугуйвчин тамгатай нэг тооны атан тэмээг машин механизм ашиглаж хулгайлсан гэх гэмт хэрэгт тус тус холбогдсон /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын орлогч прокуророос Х.Дашзэвэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар, Н.Уранбаатар, О.Цэдэвдорж нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар, О.Цагаанбүүвэйд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

      Анхан шатны шүүх шүүгдэгч Боржигон овгийн Нэргүйн Уранбаатар, Бундаг овгийн Хүрэлморийн Дашзэвэг, Урианхай Гомбо овгийн Очирсүхийн Цэдэвдорж нарыг бүлэглэж, машин механизм ашиглаж бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Шарнууд овгийн Оюунсүрэнгийн Цагаанбүүвэйг бүлэглэж, машин механизм ашиглаж бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар Н.Уранбаатарыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Х.Дашзэвэгийг 2 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар, О.Цэдэвдоржийг 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4-т зааснаар О.Цагаанбүүвэйг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын цагдан хоригдсон 7 хоногийг тэдний эдлэх ялд тус тус оруулан тооцохоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч О.Цэдэвдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн  2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг 2 жил 2 сарын  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч О.Цагаанбүүвэйд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн  2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус солихоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Цэдэвдоржийг 2 жил 2 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг дэвсгэрээс явахыг, шүүгдэгч О.Цагаанбүүвэйг 2 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглон,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Цэдэвдорж, О.Цагаанбүүвэй нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч О.Цэдэвдоржид оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч О.Цагаанбүүвэйд оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар, шүүгдэгч О.Цэдэвдорж, О.Цагаанбүүвэй нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч О.Цэдэвдорж нь хохирогч Д.Бэгзсүрэнд 5 500 000 төгрөг, хохирогч С.Батдоржид 700 000 төгрөг төлсөн, шүүгдэгч Н.Уранбаатар нь хохирогч Л.Баярмагнайд 500000 төгрөг, хохирогч Л.Батсүхэд 2 100 000 төгрөг, хохирогч Н.Ганбатад 1 400 000 төгрөг, хохирогч Б.Санжмятавт 1 750 000 төгрөг, үнэлгээний 40000 төгрөг төлсөн, хохирогч Б.Шийрэвдоржид 1 тооны адууг нь буцаан өгсөн, шүүгдэгч Х.Дашзэвэг нь хохирогч Б.Санжмятавт 500 000 төгрөг төлсөн, хохирогч С.Батдоржид 700 000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны адуу өгсөн, шүүгдэгч О.Цагаанбүүвэй нь хохирогч С.Батбаярт 1 000 000 төгрөг төлсөн, хохирогч Б.Шийрэвдорж, Д.Бэгзсүрэн, Л.Батсүх, Л.Баярмагнай, Ж.Батбаяр нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт хураагдаж ирсэн, бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдан, Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 36.8 äóãààð ç¿éëèéí 1.8-ä çààñíààð шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ремен материалтай цэнхэр өнгийн малын ногт 1 ширхгийг устгахаар, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 77-26 ӨВЗ улсын дугаартай “UB Moto” маркын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 11 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын  тогтоолыг, 30-18 ӨВО улсын дугаартай “Hyundai porter-2” маркын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг, 87-06 ӨВО улсын дугаартай “Kia Bongo Fronteir” маркын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг, 34-70 ӨВО улсын дугаартай “Nissan Advan” маркын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгохоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2  дахь хэсэгт çààñíààð шүүгдэгч Н.Уранбаатарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 тооны адууны үнэ 1 000 000 төгрөгийг шүүгдэгч Н.Уранбаатараас, Г.Баярмагнайн өмчлөлийн 30-18 ӨВО улсын дугаартай “Hyundai porter-2” маркын тээврийн хэрэгслийн үнэ 5 000 000 төгрөгийг шүүгдэгч Н.Уранбаатар, Х.Дашзэвэг, О.Цэдэвдорж нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч Н.Уранбаатараас 1 666 666 төгрөг, шүүгдэгч Х.Дашзэвэгээс 1 666 666  төгрөг, шүүгдэгч О.Цэдэвдоржоос 1 666 666 төгрөгийг, Л.Хүрэлморийн өмчлөлийн 34-70 ӨВО улсын дугаартай “Nissan Advan” маркын тээврийн хэрэгслийн үнэ 3 000 000 төгрөгийг шүүгдэгч О.Цагаанбүүвэй, Х.Дашзэвэг нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч О.Цагаанбүүвэйгээс 1 500 000 төгрөг, шүүгдэгч Х.Дашзэвэгээс 1 500 000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгохоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч О.Цэдэвдоржийн өмчлөлийн 77-26 ӨВЗ улсын дугаартай “UB Moto” маркын тээврийн хэрэгсэл 1 ширхгийг, шүүгдэгч О.Цагаанбүүвэйн эзэмшлийн 400 000 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй, цэнхэр өнгийн “Хайрхан” маркын мотоцикль 1 ширхгийг тус тус улсын төсөвт шилжүүлж, шүүгдэгч Н.Уранбаатарын өмчлөлийн 87-06 ӨВО улсын дугаартай “Kia Bongo Fronteir” маркын тээврийн хэрэгсэл 1 ширхэг, шүүгдэгч Н.Уранбаатарын эзэмшлийн улсын дугаартай “Мустанг-5” маркын мотоциклийг шүүгдэгч Н.Уранбаатарын хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Х.Дашзэвэгээс 1 250 000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Санжмятавт, 1 000 000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Батбаярт, 1 266 666 төгрөгийг гаргуулж хохирогч С.Батдоржид, шүүгдэгч Н.Уранбаатараас 2 666 666 төгрөгийг гаргуулж хохирогч С.Батдоржид, 1 000 000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Ганбатад тус тус олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Уранбаатар, Х.Дашзэвэг нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, шүүгдэгч О.Цэдэвдорж, О.Цагаанбүүвэй нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Цэдэвдорж, О.Цагаанбүүвэй нарыг шүүх хуралдааны танхимаас суллан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Н.Уранбаатар, Х.Дашзэвэг нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч О.Цэдэвдорж, О.Цагаанбүүвэй нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

      Шүүгдэгч Н.Уранбаатарын өмгөөлөгч Б.Хандмаа гаргасан давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/03 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна. Н.Уранбаатар нь хохирогч Н.Ганбатад гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1 000 000 төгрөгийг, хохирогч С.Батдоржид гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2 666 666 төгрөгийг тус тус төлж барагдуулаагүй учраас 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаагүй. Н.Уранбаатар нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны хохирогч Н.Ганбатын 5558009365 тоот хаан банкны дансанд 1 000 000 төгрөгийг, хохирогч С.Батдоржийн 5541060795 тоот хаан банкны дансанд 2 666 666 төгрөгийг тус тус төлж барагдуулсан. Шүүгдэгч Н.Уранбаатар нь мал хулгайлах гэмт хэргийг 2021 оны 06 сарын 24-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн, урьд өмнө гэмт хэрэг үйлдэж байгаагүй бөгөөд Өршөөлийн хуульд хамрагдаж байгаагүй, хохирогч нарт учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, мөн Н.Уранбаатарын үйлдсэн Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт оногдуулсан хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж болохоор заасан. Иймд шүүгдэгч Н.Уранбаатарт оногдуулсан 4 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн өршөөлд хамруулан зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж өгнө үү гэжээ.

      Шүүгдэгч Х.Дашзэвэг гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/03 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг хөнгөрүүлэх зорилгоор давж заалдах гомдлыг гаргаж байна. Би анхан шатны шүүх хуралдаан болсноос хойш цагдан хоригдож байх хугацаандаа өөрийн хамаатан садан, ар гэрийнхэнтэйгээ холбогдож тэднээр дамжуулан хохирогч С.Батбаярт 1 000 000 төгрөг, хохирогч Б.Санжмятавд 1 250 000 төгрөг, өмнө өгсөн 500 000 төгрөг нийт 1 750 000 төгрөг, хохирогч С.Батдоржид 2 000 000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан. Иймд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг үндэслэн анхан шатны шүүхээс надад оногдуулсан хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж өршөөлийн хуульд зааснаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

     Прокурор Ч.Мөнх-Эрдэнэ давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Өмгөөлөгчийн гаргасан гомдол нь хэргийн зүйлчлэл болон нотолгооны хувьд маргаагүй. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талаар гаргасан гомдол байна. Анхан шатны шүүх хуралдааны үед шүүгдэгч Н.Уранбаатар, Х.Дашзэвэг нарын хувьд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөөгүй байсан учир Өршөөлийн тухай хуульд зааснаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих үндэслэл бүрдээгүй байсан. Иймд хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоол гарсны дараа шүүгдэгч нараас сайн дураараа хохирлыг нөхөн төлсөн байна. Хохирлоо нөхөн төлсөн учир хорих ялыг зорчих эрхээр солих хууль зүйн үндэслэл бүрдсэн байна. Давж заалдах гомдолтой холбогдуулж ял солихыг эсэргүүцэх үндэслэлгүй. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/03 дугаартай шийтгэх тогтоолд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хор уршгийг тогтоохдоо хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан нотлох  баримтуудад үндэслэн шүүгдэгч тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох олон тооны мал, тээврийн хэрэгсэл ашиглаж, бүлэглэж гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон хорих ялыг оногдуулж шийдвэрлэсэн. Шүүгдэгч О.Цагаанбүүвэй, О.Цэдэвдорж нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн. Үйлдсэн гэмт хэргийн цаг хугацааны хувьд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдаж байсан учраас анхан шатны шүүхээс тэдэнд оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж оногдуулсан. Н.Уранбаатар, Х.Дашзэвэг нарын үйлдэл Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч байсан боловч хохирол нөхөн төлөөгүй учир хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолын дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцсэн гэж үзсэн. Шийтгэх тогтоолд хэргийн зүйлчлэл болон нотолгооны хувьд өөрчлөлт оруулах үндэслэл бүрдээгүй гэв. 

      Шүүгдэгч Н.Уранбаатарын өмгөөлөгч Б.Хандмаа давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Н.Уранбаатарт оногдуулсан 4-н жилийн хорих ялыг хөнгөрүүлж 3 жил 5 сар болгон багасган хорих ялыг өршөөлд хамруулж зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж өгнө үү. Хоёр хохирогчид хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй байсан. Хохирол төлсөн баримтуудыг хавсаргасан. Банкны тамга тэмдэг бүхий баримт байхгүй АМТ-ээс авсан баримт байдаг. 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Н.Ганбатад шүүгдэгч Н.Уранбаатараас 1000000 төгрөг төлсөн, хохирогч С.Батдоржид 2666666 төгрөгийг төлсөн. Анхан шатны шүүх хуралдаанд хохирлоо төлөх завсарлага авсан. Н.Уранбаатарын хувьд хавар ямааны ноолуур гарах үеэр хохирол төлөхөө илэрхийлсэн бичгийг шүүхэд өгсөн. Шүүх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бичгийг хуулийн шаардлага хангаагүй гэж үзээд хорих ял оногдуулсан. 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн эсвэл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол өршөөлийн хуулийн үйлчлэлд хамрагдаж болно гэж заасан. Заавал хохирлоо бүрэн төлсөн байхыг шаардаагүй. Н.Уранбаатарын хувьд өнгөрсөн жилийн 2021 оны 03 дугаар сараас эхэлж гэмт хэрэг үйлдсэн гэж шалгагдаад жил гаруй хугацаанд дахин гэмт хэрэгт холбогдоогүй, гэм буруугаа ухаарч гэмшиж байгаа. Мөн өөрсдийн малаас зарж хохирогчид хохирлоо нөхөн төлж барагдуулах нь зүйтэй гэж үзээд бүх хохирлоо төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 1.2-т гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн бол эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр заасан. Анхан шатны шүүхээс Н.Уранбаатарт 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Давж заалдах шатны шүүхээс нотлох баримтад үндэслэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх эрх хэмжээтэй. Н.Уранбаатарт оногдуулсан хорих ялыг багасгаж 3 жил 5 сар болгон хөнгөрүүлж, хөнгөрүүлсэн хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж өгнө үү гэв.

     Шүүгдэгч Н.Уранбаатар давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өршөөлийн хуульд хамруулж шийдвэрлэж өгнө үү гэв.

    Шүүгдэгч Х.Дашзэвэг давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өршөөлийн хуульд хамруулж шийдвэрлэж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Х.Дашзэвэг, шүүгдэгч Н.Уранбаатарын өмгөөлөгч Б.Хандмаа нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

          Хүрэлморийн Дашзэвэг нь Н.Уранбаатартай бүлэглэж 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг “Гарьдын гол” гэх газраас Б.Санжмятавын өмчлөлийн 3 500 000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны тэмээг буюу бусдын олон тооны малыг, машин механизм ашиглаж, 2021 оны 01 дүгээр сард Н.Уранбаатарын эзэмшлийн 87-06 ӨВО улсын дугаартай “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгслийг ашиглаж Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн нутаг “Хүнхрээн бүрд” гэх газраас хохирогч С.Батдоржийн өмчлөлийн 4 000 000 /дөрвөн сая/ төгрөгийн үнэ бүхий 2 тооны атан тэмээг буюу бусдын олон тооны малыг хулгайлсан,

        Н.Уранбаатар, О.Цэдэвдорж нартай бүлэглэн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн нутаг “Хүнхрээн бүрдний тасархай” гэх газраас хохирогч С.Батдоржийн өмчлөлийн 2 000 000 /хоёр сая/ төгрөгийн үнэ бүхий 1 тооны атан тэмээг машин механизм ашиглаж хулгайлсан,

         О.Цагаанбүүвэйтэй бүлэглэж 2021 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн нутаг “Цагаан дэрс” гэх газраас хохирогч Ж.Батбаярын өмчлөлийн 2 000 000 төгрөгийн үнэ бүхий бор зүсмийн нас бие гүйцсэн зөв гуяндаа хаан бугуйвчин тамгатай нэг тооны атан тэмээг машин механизм ашиглаж хулгайлсан,

        Нэргүйн Уранбаатар нь 2021 оны 01 дүгээр сард Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сум, Гучин-Ус сумын залгаа нутагт байх хохирогч Л.Баярмагнайгийн өмчлөлийн 700 000 /долоон зуун мянган/ төгрөгийн үнэ бүхий хар зүсмийн 1 тооны адууг машин механизм ашиглаж хулгайлсан,

2021 оны 01 дүгээр сард Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Гарьд” нэртэй газраас иргэн Н.Ганбатын өмчлөлийн 2 400 000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлсан,

2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх “Бүрд” нэртэй газраас хохирогч Г.Батсүхийн өмчлөлийн 2 100 000 төгрөгийн үнэ бүхий ширээтэй чойндон тамгатай, ухаа зээрд үрээ, ширээтэй чойндон тамгатай бор үрээ, ширээтэй чойндон тамгатай хар үрээ нийт 3 тооны буюу бусдын олон тооны малыг хулгайлсан,

2020 оны 11 дүгээр сард Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар багийн нутаг “Тээлийн ам” гэх газраас хохирогч Б.Шийрэвдоржийн өмчлөлийн 600 000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны адууг машин механизм ашиглан хулгайлсан,

Х.Дашзэвэгтэй бүлэглэж 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг “Гарьдын гол” гэх газраас Б.Санжмятавын өмчлөлийн 3 500 000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны тэмээг буюу бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж, 2021 оны 01 дүгээр сард Н.Уранбаатарын эзэмшлийн 87-06 ӨВО улсын дугаартай “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгслийг ашиглаж Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн нутаг “Хүнхрээн бүрд” гэх газраас хохирогч С.Батдоржийн өмчлөлийн 4 000 000 /дөрвөн сая/ төгрөгийн үнэ бүхий 2 тооны атан тэмээг буюу бусдын олон тооны малыг тус тус хулгайлсан,

Х.Дашзэвэг, О.Цэдэвдорж нартай бүлэглэн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хүнхрээн бүрдний тасархай” гэх газраас хохирогч С.Батдоржийн өмчлөлийн 2 000 000 /хоёр сая/ төгрөгийн үнэ бүхий 1 тооны атан тэмээг машин механизм ашиглаж хулгайлсан,

О.Цэдэвдоржтой бүлэглэж 2021 оны 02 дугаар сарын дундуур Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг “Бичигт” гэх газраас хохирогч Д.Бэгзсүрэнгийн өмчлөлийн 4 000 000 төгрөгийн үнэ бүхий 5 тооны адууг буюу бусдын олон тооны бод малыг хулгайлсан,

             Очирсүхийн Цэдэвдорж нь Н.Уранбаатар, Х.Дашзэвэг нартай бүлэглэн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн нутаг “Хүнхрээн бүрдний тасархай” гэх газраас хохирогч С.Батдоржийн өмчлөлийн 2 000 000 /хоёр сая/ төгрөгийн үнэ бүхий 1 тооны атан тэмээг машин механизм ашиглаж хулгайлсан, 

Н.Уранбаатартай бүлэглэж 2021 оны 02 дугаар сарын дундуур Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг “Бичигт” гэх газраас хохирогч Д.Бэгзсүрэнгийн өмчлөлийн 4 000 000 төгрөгийн үнэ бүхий 5 тооны адууг буюу бусдын олон тооны бод малыг хулгайлсан,

         Оюунсүрэнгийн Цагаанбүүвэй нь Х.Дашзэвэгтэй бүлэглэж 2021 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр дэх “Цагаан дэрс” гэх газраас хохирогч Ж.Батбаярын өмчлөлийн 2 000 000 төгрөгийн үнэ бүхий бор зүсмийн нас бие гүйцсэн зөв гуяндаа хаан бугуйвчин тамгатай нэг тооны атан тэмээг машин механизм ашиглаж хулгайлсан болох нь хохирогч Б.Санжмятав, С.Батдорж, Г.Батсүх, Б.Шийрэвдорж, Н.Ганбат, Д.Бэгзсүрэн, Ж.Батбаяр, Л.Баярмагнай, гэрч Д.Батгэрэл, Б.Лхагвадорж, С.Хүрэлбаатар, Л.Мөнх-Очир, Ө.Бөхболд, Б.Эрдэнэцэцэг, Б.Бат-Эрдэнэ, Б.Нямбаатар, Д.Очиржанцан, Б.Манал, Н.Ганбат, Б.Батчимэг, Б.Мөнхтулга, Д.Өлзийбаяр, Д.Санжидмаа, Б.Түмэнжаргал, Н.Бямбадорж, Т.Уртнасан, Д.Чулуунбат нарын мэдүүгүүд болон Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолууд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл,  Монгол санхүү бүртгэл ХХК-ний 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 04/09, 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 04/06, 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 04/07, 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 04/08, 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 04/19, 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 05/14, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 06/27 дугаартай үнэлгээний тайлангууд, хохирол төлсөн баримтууд, шүүгдэгч Н.Уранбаатар, О.Цагаанбүүвэй, Х.Дашзэвэг, О.Цэдэвдорж нарын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

         Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

        Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн Н.Уранбаатар, Х.Дашзэвэг, О.Цэдэвдорж нарыг бүлэглэж, машин механизм ашиглаж бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч О.Цагаанбүүвэйг бүлэглэж, машин механизм ашиглаж бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

        Шүүгдэгч Н.Уранбаатар нь гэм буруутай үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирол буюу анхан шатны шүүхээс тогтоосон хохирол 2 666 666 төгрөгийг хохирогч С.Батдоржид, 1000 000 төгрөгийг хохирогч Н.Ганбатад, шүүгдэгч Х.Дашзэвэг нь 1000 000 төгрөгийг хохирогч С.Батбаярт, 1 250 000 төгрөг хохирогч Б.Санжмятавд, 1266 666 төгрөгийг хохирогч С.Батдоржид тус тус төлсөн болох нь хохирогч С.Батбаяр, Б.Санжмятав, С.Батдорж нарын шүүхэд ирүүлсэн хүсэлт болон хохирол төлсөн баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч Н.Уранбаатарт анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 4-н жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Х.Дашзэвэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 2 жил 10-н сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольж, шүүгдэгч Н.Уранбаатарын өмгөөлөгч Б.Хандмаа, шүүгдэгч Х.Дашзэвэг нарын гаргасан гомдлуудыг хүлээн авч Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/03 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

       Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/03 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

          5 дахь заалтанд “шүүгдэгч Н.Уранбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 4-н жилийн хугацаагаар хорих ялыг 4-н жилийн  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Х.Дашзэвэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 2 жил 10-н сарын хугацаагаар хорих ялыг 2 жил 10-н хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольсугай” гэж;

        6 дахь заалтанд “шүүгдэгч Н.Уранбаатарыг 4-н жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг дэвсгэрээс явахыг, шүүгдэгч Х.Дашзэвэгийн 2 жил 10-н сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай” гэж;

           7 дахь заалтанд “Н.Уранбаатар, Х.Дашзэвэг” гэж;

          8 дахь заалтанд “шүүгдэгч Н.Уранбаатарт оногдуулсан 4-н жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Х.Дашзэвэгт оногдуулсан 2 жил 10-н сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж тус тус нэмж шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

        2. Шүүгдэгч Н.Уранбаатар нь 2 666 666 төгрөгийг хохирогч С.Батдоржид, 1000 000 төгрөгийг хохирогч Н.Ганбатад, шүүгдэгч Х.Дашзэвэг нь 1000 000 төгрөгийг хохирогч С.Батбаярт, 1 250 000 төгрөг хохирогч Б.Санжмятавд, 1266 666 төгрөгийг хохирогч С.Батдоржид тус тус төлсөн болохыг дурдсугай.

         3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Н.Уранбаатар, Х.Дашзэвэг нар нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 61 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

        4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар Н.Уранбаатар, Х.Дашзэвэг нарыг цагдан хорих байрнаас суллан түүнд магадлалыг хүчин төгөлдөр болтол тэдэнд баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Л.НЯМДОРЖ

                ШҮҮГЧИД                      Н.ЭНХМАА     

                                                                                                  Г.УЛАМБАЯР