Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 135/ШЗ2024/02301

 

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 135/2024/00333/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин би,

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ****** хороо, ****** гудамж, өөрийн байр, “******* банк” ХК /РД:*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** хороолол, ****** байр, ****** тоот хаягт оршин суух *******ын ******* /РД:*******, утас:/-д холбогдох,

“1,355,680.38 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* банк” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2021 оны 09 сарын 22-ны өдрийн дугаартай зээлийн гэрээний үүрэгт 1,355,680.38 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч Э.*******д холбогдуулан “1,355,680.38 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлд хариуцагчийн хаягийг ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** хороолол, ****** байр, ****** тоот гэж тодорхойлжээ.

Дээрх дурдсан хаягаар хариуцагчийг 2024 оны 03 сарын 05-ны өдөр шүүхэд дуудахаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд “Уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй” гэх тодорхойлолтыг харьяалах багийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн байна. Мөн дугаарын утас нь холбогдох боломжгүй талаар шүүгчийн туслах тэмдэглэл үйлджээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдож байх тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн оршин суугаа газрын хаягийг тодруулсны эцэст дахин нэхэмжлэл гаргах, хаяг нь тодорхойгүй, оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар “******* банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.*******д холбогдох “1,355,680.38 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,641 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

ШҮҮГЧ                                Б.НОМИН