Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 530

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2,  36.6, 36.7, 36.8  дахь   хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

       ТОГТООХ нь:

            1. Ө овогт Б Ч орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэхь хэсэгт зааснаар Б Ч 2 /хоёр/ жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Б.Ч оногдуулсан 2 /хоёр/ жилийн  хорих  ялыг нээлттэй хорих  байгууллагад  эдлүүлсүгэй.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Чингүүний цагдан хоригдсон нийт 105 хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

           5. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэнг зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн  1 дэхь  хэсгийн 1.1-д заасныг  журамлан 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар  Б.Ч  оногдуулсан 2  /хоёр/  жилийн  ялыг  2 /хоёр/ жилийн  хугацаагаар тэнсэж , энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа  хяналт тавьж байгаа эрх бүхий  байгууллагад  урьдчилан  мэдэгдэхийг   үүрэг  болгосугай.

           7.Эрүүгийн  хуулийн  ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн  5 дахь хэсэгт  зааснаар  тэнссэн хугацаанд  энэ хуулийн  тусгай ангид  заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол  шүүх  тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн  6.8, 6.9 дүгээр зүйлд  заасан журмын дагуу ял оногдуулахыг дурьдсугай.

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  тухай хуулийн  186 дугаар зүйлийн  186.1 дэхь хэсэгт зааснаар Б.Ч тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний  оршин суугаа   нутаг дэвсгэрийн шүүхийн  шийдвэр  гүйцэтгэх албанд даалгасугай.    

9. Шүүхийн шийтгэх  тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд  Б.Ч  цагдан хорихоор  авсан  таслан сэргийлэх  арга хэмжээг   энэ өдрөөс өөрчлөн  хувийн  баталгаа гаргах таслан сэргийлэх  арга хэмжээг авсугай.

        10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Ч урьд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.АЛТАНЦЭЦЭГ