Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/291

 

    2022              3            15                                       2022/ДШМ/291                        

 

 

Н.Ч, Б.Ц, Д.Н, Н.Н, Д.Б, С.Б, Б.Ц, Д.Г, Б.Г, Ж.Н, Б.Д, О.Т, Ц.Н, Н.М, Р.О, М.З, Б.Г, С.Э, Ү.О, Т.А, С.А, Б.Б, Б.А, М.Б, Г.Н нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ганбулган, Э.Халиун,

шүүгдэгч Н.Ч /онлайн/, түүний өмгөөлөгч Р.Мэндсайхан, Д.Нямдорж,

шүүгдэгч Б.Цын өмгөөлөгч С.Чулуунбаатар,

шүүгдэгч Д.Н, Н.Н нарын өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл,

шүүгдэгч Б.Цын өмгөөлөгч Д.Чинзориг, Б.Одонгэрэл, Т.Урангэрэл,

шүүгдэгч Б.Ггийн өмгөөлөгч О.Аззаяа,

шүүгдэгч Ж.Нгийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоо,

шүүгдэгч Ц.Нын өмгөөлөгч Г.Батцэцэг, Б.Энх-Амгалан,

шүүгдэгч С.Агийн өмгөөлөгч П.Тэрбиш,

шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Т.Баасанжаргал,

шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

шүүгдэгч Г.Нийн өмгөөлөгч Ц.Гансүх,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/60 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Ч, түүний өмгөөлөгч Р.Мэндсайхан, Д.Нямдорж, шүүгдэгч Ц.Нын өмгөөлөгч Б.Энх-Амгалан, Г.Батцэцэг, шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл, шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч Ж.Нгийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоо, шүүгдэгч Г.Нийн өмгөөлөгч Ц.Гансүх, шүүгдэгч Б.Цын өмгөөлөгч Д.Чинзориг, Б.Одонгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Н.Ч нарын 25 хүнд холбогдох эрүүгийн 1841 00083 0157 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Яллагдагч Н.Ч нь Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа:

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.5 дахь хэсэгт заасан “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.6 дахь хэсэгт заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2 дахь хэсэгт заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.7 дахь хэсэгт заасан “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 37.1.12 дахь хэсэгт заасан “төрийн үйлчилгээг чирэгдэлгүйгээр чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэх, төрийн үйлчилгээг хүргэхдээ аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх”, 37.1.15 дахь хэсэгт заасан “харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах” гэснийг тус тус зөрчиж,

“Асралт Мед” ХХК-ийн эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл авахыг хүссэн материалыг удаа дараа материал дутуу гэх үндэслэлээр буцаан хясан боогдуулсны улмаас Б.Г нь 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хангарьд ордны автомашины зогсоол дээр “Асралт Мед” ХХК-ийн эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл авах ашиг сонирхлын үүднээс хахуульд өгсөн 5.000.000 төгрөгөөс Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Бт 2.500.000 төгрөгийг дамжуулан өгч, үлдэгдэл 2.500.000 төгрөгийг албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахуульд авсан,

“Про Ресайкл” ХХК-ийн эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл хүссэн материалыг 2018 оноос хойш хүлээн авалгүй удаа дараа буцааж, хясан боогдуулсны улмаас Ж.Н нь 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр “Про Ресайкл” ХХК-ийн эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл авах ашиг сонирхлын үүднээс хахуульд өгсөн 3.000.000 төгрөгөөс Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Бт 1.500.000 төгрөгийг дамжуулан өгч, үлдэгдэл 1.500.000 төгрөгийг албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахуульд авсан,

“ЭМЖЖ ЭМ” ХХК-ийн эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, протез ханган нийлүүлэх, импортлох, худалдах тусгай зөвшөөрөл хүссэн материалыг 2018 оны сүүлээс хойш материал дутуу гэх шалтгаанаар хүлээн авалгүй удаа дараа буцаан хясан боогдуулсны улмаас Б.Д нь 2019 оны  01 дүгээр сарын сүүлээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Эрүүл мэндийн яамны гадаа “ЭМЖЖ ЭМ” ХХК-ийн эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, протез ханган нийлүүлэх, импортлох, худалдах тусгай зөвшөөрлийг гаргуулах ашиг сонирхлын үүднээс хахуульд өгсөн  5.000.000 төгрөгөөс Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Бт 2.500.000 төгрөгийг дамжуулан өгч, үлдэгдэл 2.500.000 төгрөгийг албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахуульд авсан,

“Френдшип Наран” ХХК-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээний тусгай зөвшөөрлийг сунгуулахаар өгсөн материалын дагуу 2019 оны 4 дүгээр сард шалгалтаар очиж, стандарт шаардлага тавьж, тусгай зөвшөөрлийг сунгах боломжгүй гэж хясан боогдуулсны улмаас Н.Бямбадорж нь 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Эрүүл мэндийн яамны 114 тоот өрөөнд  “Френдшип Наран” ХХК-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээний тусгай зөвшөөрлийг сунгуулах ашиг сонирхлын үүднээс хахуульд өгсөн 1.000.000 төгрөгийг албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахуульд авсан,

2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Эрүүл мэндийн яамны 114 тоот өрөөнд С.Агийн “Бэст Мед” ХХК-ийн эм, эмнэлгийн хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис ханган нийлүүлэх импортлох, худалдах зөвшөөрлийн хүчинтэй хугацааг сунгуулах ашиг сонирхлын үүднээс хахуульд өгсөн 100.000 төгрөгийг албаны чи үүргээ хэрэгжүүлсний хариуд хахуульд авсан,

“Гнэ” ХХК-ийн “Про Они” нэртэй эмчилгээний заслын эмнэлгийн тусгай зөвшөөрөл хүссэн материалыг хүлээн авалгүй “чи ном журмынх нь дагуу явбал зөвшөөрөл чинь гарахгүй, харин надад 10.000.000 төгрөг өгчихвөл би гаргаж өгнө” гэж хясан боогдуулсны улмаас С.Э нь 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Юна” рестораны гадаа “Гнэ” ХХК-ийн “Про Они” нэртэй эмчилгээ, заслын эмнэлгийн тусгай зөвшөөрөл гаргуулах ашиг сонирхлын үүднээс хахуульд өгөх 10.000.000 төгрөгийн урьдчилгаа 5.000.000 төгрөгийг албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахуульд авсан,

“Алтан Заан Эм” ХХК-ийн эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл хүссэн материалыг удаа дараа буцаан хясан боогдуулсны улмаас М.З нь 2018 оны 12 дугаар сард “Алтан Заан Эм” ХХК-ийн эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл гаргуулах ашиг сонирхлын үүднээс бусдаар дамжуулан хахуульд өгсөн 15.000.000 төгрөгөөс 5.000.000 төгрөгийг авч, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Бт 2.500.000 төгрөгийг дамжуулан өгч, үлдэгдэл 2.500.000 төгрөгийг албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахуульд тус тус авч, нийт 7 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаас 15.100.000 төгрөгийн хахуулийг хясан боогдуулах аргаар авсан гэмт хэрэгт;

Мөн Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Бтэй хамтран өөрийн хамаарал бүхий Ш.Цэцэг гэгчийн нэр дээр “Повер Хэрб Монголия” ХХК-г үүсгэн байгуулж албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглан эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж оношлуур, биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлох ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг авахын тулд шинжээч Ү.Оаар эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийн дүгнэлтийг хууль бусаар гаргуулан 1, 2 дугаар шатны хурлаар оруулж, 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ХХ-19/23/3843 дугаар тусгай зөвшөөрлийг гарган өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт;

2. Яллагдагч Б.Б нь Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа:

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.5 дахь хэсэгт заасан “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.6 дахь хэсэгт заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2 дахь хэсэгт заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.7 дахь хэсэгт заасан “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 37.1.12 дахь хэсэгт заасан “төрийн үйлчилгээг чирэгдэлгүйгээр чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэх, төрийн үйлчилгээг хүргэхдээ аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх”, 37.1.15 дахь хэсэгт заасан “харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах” гэснийг тус тус зөрчиж,

Н.Мөнх-Эрдэнийн “Өнөр Фарм” ХХК-ийн "эм эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх тусгай зөвшөөрөл"-ийн материалд шинжээч томилж, комиссын хурлаар оруулах ашиг сонирхлын үүднээс Р.Октябриар дамжуулан өгсөн 1.000.000 төгрөгийг албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн өглөө 07 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Консул Таур 79 дүгээр байрны гадаа Р.Октябриас хахуульд авсан,

2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Эрүүл мэндийн яамны 114 тоот өрөөнд Б.Аын “Тимус Фарма” ХХК-ийн "эмнэлгийн тоног төхөөрөмж, урвалж оношлуур импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл"-ийг гаргаж өгсөн гэж өгсөн 100 ам.доллар буюу 263.338 төгрөгийг албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахуульд авсан,

2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Эрүүл мэндийн яамны 114 тоот өрөөнд М.Бгийн “ЭМЖЖ” ХХК-ийн "эмнэлгийн тоног төхөөрөмж, түүний дагалдах хэрэгсэл, протез ханган нийлүүлэх, импортлох зөвшөөрөл"-ийг хурдан хугацаанд сунгуулах ашиг сонирхлын үүднээс өгсөн 100.000 төгрөгийг албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахуульд авсан,

2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Эрүүл мэндийн яамны 114 тоот өрөөнд Д.Бгээс “Актив Медикал” ХХК-ийн "эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, протез ханган нийлүүлэх, импортлох, худалдах тусгай зөвшөөрөл"-ийн хугацааг сунгуулах ашиг сонирхлын үүднээс өгсөн 100.000 төгрөгийг албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахуульд авсан,

2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Эрүүл мэндийн яамны 114 тоот өрөөнд С.Бгээс “Их Төгөл” ХХК-ийн тусгай зөвшөөрөл хурдан гаргаж өгсөн гэж өгсөн 100.000 төгрөгийг албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахуульд авсан,

2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Эрүүл мэндийн яамны 114 тоот өрөөнд Б.Цоос “Саруул Өргөө Констракшн” ХХК-ийн эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний тусгай зөвшөөрлийг шинжээч томилж, комиссын хурлаар оруулах ашиг сонирхлын үүднээс өгсөн 100.000 төгрөгийг албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахуульд авсан,

Д.Гийн “Кореа Оптик” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хугацаандаа сунгуулаагүй, хугацаа хоцруулж ирүүлснийг сунгуулж өгсний хариуд өөрийн танил Гэрэлт-Од гэгчийн компанийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах ашиг сонирхлын үүднээс “Корео Оптик” ХХК-ийн зарж байгаа нүдний шилнээс шил захиалж болно гэж амласны дагуу албан үүргээ хэрэгжүүлсний хариуд, албан үүргээ хэрэгжүүлэхийн тулд 1.580.000 төгрөгийн үнэ бүхий нүдний шилийг захиалж, 2019 оны 3 дугаар сарын сүүлээр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр "Писс Малл" төвд үйл ажиллагаа явуулдаг “Кореа Оптик” ХХК-ийн салбараас хахуульд авсан,

2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хангарьд ордны автомашины зогсоол дээр Б.Ггийн “Асралт Мед” ХХК-ийн "эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл" авах ашиг сонирхлын үүднээс өгсөн 5.000.000 төгрөгөөс Н.Чаар дамжуулан 2.500.000 төгрөгийг албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахуульд авсан,

2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Ж.Нн “Про Ресайкл” ХХК-ийн "эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл" авах ашиг сонирхлын үүднээс өгсөн 3.000.000 төгрөгөөс Н.Чаар дамжуулан 1.500.000 төгрөгийг албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахуульд авсан,

“ЭМЖЖ ЭМ” ХХК-ийн "эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, протез ханган нийлүүлэх, импортлох, худалдах тусгай зөвшөөрөл" хүссэн материалыг дутуу гэх шалтгаанаар хүлээн авалгүй удаа дараа буцаан хясан боогдуулсны улмаас 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Эрүүл мэндийн яамны гадаа Б.Дээс “ЭМЖЖ ЭМ” ХХК-ийн "эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, протез ханган нийлүүлэх, импортлох, худалдах тусгай зөвшөөрөл"-ийг гаргуулах ашиг сонирхлын үүднээс өгсөн 5.000.000 төгрөгөөс Н.Чаар дамжуулан 2.500.000 төгрөгийг албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахуульд авсан,

“Алтан Заан Эм” ХХК-ийн эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл хүссэн материалыг удаа дараа буцаан хясан боогдуулсны улмаас М.З нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу “Алтан Заан Эм” ХХК-ийн эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл гаргуулах ашиг сонирхлын үүднээс бусдаар дамжуулан өгсөн 15.000.000 төгрөгөөс Н.Чаар дамжуулан 2.500.000 төгрөгийг албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахуульд тус тус авч, нийт 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд, хэрэгжүүлсний төлөө бусдаас 12.243.338 төгрөгийн хахуулийг хясан боогдуулах аргаар авсан гэмт хэрэгт;

Мөн Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чтай хамтран Ш.Цэцэг гэгчийн нэр дээр “Повер Хэрб Монголия” ХХК-г үүсгэн байгуулж албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж оношлуур, биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлох ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг авахын тулд шинжээч Ү.Оаар эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийн дүгнэлтийг хууль бусаар гаргуулан 1, 2 дугаар шатны хурлаар оруулж, 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ХХ-19/23/3843 дугаар тусгай зөвшөөрлийг гарган өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт;

3. Яллагдагч Б.Ц нь Эрүүл Мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, Тусгай зөвшөөрлийн комиссын даргаар ажиллаж байхдаа:

Авлигын эсрэг хуулийн 7.1. Энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна авлигын дараах зөрчлийг хориглоно: 7.1.2 бусдад шан харамж өгөх, өгөхөөр амлах, зуучлах; 7.1.3. албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах; 7.1.6. албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх гэснийг,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйл. Үйл ажиллагааны зарчим: 6.1 Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина. 6.3. Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна. 6.4. Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ. 6.5. Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ гэснийг,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2 дахь хэсэгт заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.7 дахь хэсэгт заасан “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 39.1. Төрийн жинхэнэ албан хаагч хуульд зааснаас гадна дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 39.1.2 албаны эрх мэдлээ хэтрүүлэх; гэснийг,

Албан тушаалын тодорхойлолтын Албан тушаалын зорилтын 4. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах; гэснийг тус тус зөрчиж, албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан 2019 оны 4 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн яаманд буюу өөрийн ажил дээрээ Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшингийн гуйлтаар Ц.Нын өмчлөлийн "Эн Ар Би” ХХК-ийн “эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх”, “И Ти Эн” ХХК-ийн Сэргээн засан төвийн “эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх” тусгай зөвшөөрлийн төслийн материалуудыг Эрүүл мэндийн яамны гэрээт шинжээч Ү.Оаар урьдчилсан байдлаар уншуулан, засварлуулан бэлтгүүлж, 2019 оны 5 дугаар сарын тусгай зөвшөөрөл олгох комиссын хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулан Ц.Нт давуу байдал бий болгосон гэмт хэрэгт;

4. Яллагдагч Ү.О нь Эрүүл мэндийн яамтай байгуулсан гэрээний үндсэн дээр шинжээчээр ажиллаж байхдаа:

Т.Агаас “Их Шүүдэргэнэ Ариунаа” ХХК-ийн ажлын байрны угсралт, зохион байгуулалт дутуу хийгдсэнийг нуух, ажлын байрны дүгнэлтийг шаардлага хангасан мэт хууль бусаар дүгнэлт гаргуулах ашиг сонирхлын үүднээс 2019 оны  5 дугаар сарын 05-ны өдөр Хаан банкны 5026730930 дугаарын дансаар 1.500.000 төгрөгийг шилжүүлэн өгснийг өөрийн Хаан банкны 5059117674 дансаар хүлээн авч, шинжээч Д.Н 200.000 төгрөгийг, шинжээч Н.Нт 300.000 төгрөгийг тус тус өөрийн дансаар шилжүүлэн өгч, үлдэгдэл 1.000.000 төгрөгийг гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахуульд авсан, гэмт хэргийг зохион байгуулан гүйцэтгэсэн,

Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цын танилцуулсан Ц.Нын “Эн Ар Би” ХХК, “И Ти Эн” ХХК-иудад тусгай зөвшөөрөл авах, шинжээчийн дүгнэлтийг өөрт ашигтай гаргуулах ашиг сонирхлын үүднээс “зээл төлөв” гэсэн утгатай шилжүүлсэн 500.000 төгрөгийг гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэхийн тулд өөрийн Хаан банкны 5059117674 дансаар хахуульд авч, үргэлжилсэн 2 удаагийн үйлдлээр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд нийт 1.500.000 төгрөгийг хахуульд авсан гэмт хэрэгт;

Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Ч, ахлах мэргэжилтэн Б.Б нарын албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан өөрсдийн хамаарал бүхий Ш.Цэцэг гэгчийн нэр дээр “Повер Хэрб Монголия” ХХК-г байгуулан эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж оношлуур, биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл гарган өөрсдөдөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд нь “Повер Хэрб Монголия” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг хууль бусаар гарган өгч эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт;

5. Яллагдагч Д.Н нь Эрүүл мэндийн яамтай байгуулсан гэрээний үндсэн дээр шинжээчээр ажиллаж байхдаа:

С.Эын “Гнэ” ХХК-ийн “Про Они” нэртэй эмчилгээний гоо заслын эмнэлгийн тусгай зөвшөөрөл авах зорилгоор ажлын байрны дүгнэлт гаргуулахдаа шаардлага хангаагүй нөхцөлийг нуух, шаардлага хангасан мэтээр хууль бус дүгнэлт гаргуулах ашиг сонирхлын үүднээс хахуульд өгсөн 200.000 төгрөгийг гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд 2019 оны 4 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Жинст” эмнэлгийн гадаа хахуульд авсан,

Т.Агаас “Их Шүүдэргэнэ Ариунаа” ХХК-ийн ажлын байрны угсралт, зохион байгуулалт дутуу хийгдсэнийг нуух, ажлын байрныхаа дүгнэлтийг шаардлага хангасан мэт хууль бус дүгнэлт гаргуулах ашиг сонирхлын үүднээс 2019 оны  5 дугаар сарын 05-ны өдөр Ү.Оын Хаан банкны 5059117674 данс руу шилжүүлэн 1.500.000 төгрөгөөс өөрийн Хаан банкны 5540300058 дугаарын дансаар 200.000 төгрөгийг гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахуульд авч, үргэлжилсэн 2 удаагийн үйлдлээр нийт 400.000 төгрөгийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахуульд авсан гэмт хэрэгт;

6. Яллагдагч Н.Н нь Эрүүл мэндийн яамтай байгуулсан гэрээний үндсэн дээр шинжээчээр ажиллаж байхдаа Т.Агаас “Их Шүүдэргэнэ Ариунаа” ХХК-ийн ажлын байрны угсралт, зохион байгуулалт дутуу хийгдсэнийг нуух, ажлын байрныхаа дүгнэлтийг шаардлага хангасан мэт хууль бус дүгнэлт гаргуулах ашиг сонирхлын үүднээс 2019 оны  5 дугаар сарын 05-ны өдөр Ү.Оын Хаан банкны 5059117674 данс руу шилжүүлэн 1.500.000 төгрөгөөс өөрийн Хаан банкны 5007390428 дугаарын дансаар 300.000 төгрөгийг гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахуульд авсан гэмт хэрэгт;

7. Яллагдагч Н.М нь "Өнөр Фарм" ХХК-ийн үүсгэн байгуулагч ба Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Б.Бийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалтын байдалтай нь холбогдуулж өөрийн "Өнөр Фарм" ХХК-ийн эм эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх тусгай зөвшөөрөл хүссэн материалд шинжээч томилж, комиссын хурлаар оруулан тусгай зөвшөөрөл гаргуулахын тулд Нийслэлийн Эрүүгийн мэндийн газарт мэргэжилтнээр ажилладаг Р.Октябриар дамжуулуулан 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн өглөө 07 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Консул Таур 79 дүгээр байрны гадна Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Бт 1.000.000 төгрөгийн хахууль өгөх гэмт хэргийг зохион байгуулан гүйцэтгэсэн гэмт хэрэгт;

8. Яллагдагч Р.О нь Нийслэлийн Эрүүл мэндийн газар мэргэжилтнээр ажиллаж байхдаа "Өнөр Фарм" ХХК-ийн үүсгэн байгуулагч Н.Мөнх-Эрдэнийн өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Б.Бт хахууль болгон өгүүлэхээр өгсөн 1.000.000 төгрөгийг авч, 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн өглөө 07 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Консул Таур 79 дүгээр байрны гадаа Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Б.Бийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж Н.Мд давуу байдал бий болгох зорилгоор дамжуулан өгч, хахууль өгөх гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжиж, гүйцэтгэсэн гэмт хэрэгт;

9. Яллагдагч Б.А нь “Тимус фарма” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүл мэндийн яаманд Эрүүл мэндийн яамны тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Бт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж "Тимус фарма” ХХК-ийн “Эмнэлгийн тоног төхөөрөмж, урвалж, оношлуур импортлох ханган нийлүүлэх зөвшөөрөл” гаргуулсны төлөө 100 ам.доллар буюу 263.338 төгрөгийг хахууль өгсөн гэмт хэрэгт;

10. Яллагдагч М.Б нь “ЭМЖЖ” ХХК-ийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерээр ажиллаж байхдаа 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Эрүүл мэндийн яамны 114 тоот өрөөнд Эрүүл мэндийн яамны тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Бт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж “ЭМЖЖ” ХХК-ийн “Эмнэлгийн тоног төхөөрөмж, түүний дагалдах хэрэгсэл, протез ханган нийлүүлэх, импортлох зөвшөөрөл"-ийг хурдан сунгуулахаар өөртөө болон бусдад давуу байдал олгох зорилгоор 100.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт;

11. Яллагдагч Д.Б нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн багш, Эрүүл мэндийн яамны тусгай зөвшөөрлийн орон тооны бус шинжээчээр ажиллаж байхдаа 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Эрүүл мэндийн яамны 114 тоот өрөөнд Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Бт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж “Актив медикал” ХХК-ийн “Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, протез ханган нийлүүлэх, импортлох, худалдах” тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлтийг 2019 оны 02 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө өгөх байтал хэтрүүлэн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр өгч, өөртөө давуу байдал бий болгохоор “дандаа юм гуйж байдаг, хоолонд ороорой гэж хэлэн” 100.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт;

12. Яллагдагч С.Б нь "Их Төгөл" ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Эрүүл мэндийн яамны 114 дүгээр өрөөнд Эрүүл мэндийн яамны тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Бт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж "Их Төгөл" ХХК-ийн тусгай зөвшөөрөл сунгуулахаар өөртөө давуу байдал олгох зорилгоор 100.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт;

13. Яллагдагч Б.Ц нь Халдварт өвчин судлалын үндэсний төвд дэд захирлаар буюу нийтийн албанд ажиллаж байхдаа 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Эрүүл мэндийн яамны 114 тоот өрөөнд Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Бт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж “Саруул өргөө констракшн” ХХК-ийн эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний тусгай зөвшөөрлийг шинжээч томилж, комиссын хурлаар оруулж өгөөч гэж 100.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт;

14. Яллагдагч Д.Г нь “Кореа Оптик” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хугацаандаа сунгуулаагүй, хугацаа хоцруулж ирүүлснийг сунгуулж өгсний хариуд, өөрийн танил Гэрэлт-Од гэгчийн компанийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах ашиг сонирхлын үүднээс Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Бийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан “Кореа Оптик” ХХК-ийн зарж байгаа нүдний шилнээс захиалж болно гэж амлалт өгсөн, тус амлалтын дагуу Б.Б нь 1.580.000 төгрөгийн үнэ бүхий нүдний шилийг захиалсныг 2019 оны 3 дугаар сарын сүүлээр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Писс Малл” төвд үйл ажиллагаа “Кореа Оптик” ХХК-ийн салбараас авхуулуулан хахууль өгсөн гэмт хэрэгт;

15. Яллагдагч Б.Г нь "Асралт Мед" ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирлаар ажиллаж байхдаа 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Н.Чаар дамжуулан Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Бт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж "Асралт Мед" ХХК-ийн Эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж дагалдах хэрэгсэл импортлох ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг гаргуулахын тулд 5.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт;

16. Яллагдагч Ж.Н нь “Про ресайкл” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Н.Ч, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Б нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж “Про ресайкл” ХХК Эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг гаргуулахын тулд 3.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт;

17. Яллагдагч Б.Д нь “ЭМЖЖ ЭМ" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Н.Ч, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Б нар нь хясан боогдуулж, санаатай удаашруулж байсан учир албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж “ЭМЖЖ ЭМ” ХХК-ийн Эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, протез ханган нийлүүлэх, импортлох, худалдах тусгай зөвшөөрлийг гаргуулахын тулд 5.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт;

18. Яллагдагч М.З нь “Алтан заан эм” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Эм эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж дагалдах хэрэгсэл импортлох ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Н.Ч, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Б нар нь шийдвэрлэлгүй санаатай удаашруулж хясан боогдуулсны улмаас “Алтан заан эм” ХХК-ийн Эм эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж дагалдах хэрэгсэл импортлох ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг гаргуулж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор мэргэжилтэн Н.Ч, ахлах мэргэжилтэн Б.Б нарын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуулийн мөнгө болох 15.000.000 төгрөгийг Б.Г, О.Т нараар дамжуулан өөрийн Хаан банкны 5063450348 дугаарын данснаас “тусгай зөвшөөрлийн урьдчилгаа азэ” гэх утгаар 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 13 цаг 19 минутад Б.Гийн Хаан банкны 5601032637 дугаарын дансанд 4.000.000 төгрөгийг,

өөрийн төрсөн дүү М.Дуламсүрэнгийн нөхөр Б.Эрдэнэбүтээмжийн Хаан банкны 5057075576 дугаарын данснаас “Ажил” гэх утгаар 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 14 цаг 20 минутад Б.Гийн Хаан банкны 5601032637 дугаарын дансанд 3.500.000 төгрөгийг,

өөрийн төрсөн дүү М.Дуламсүрэнгийн Хаан банкны 5085070143 дугаарын данснаас “тусгай зөвшөөрлийн төлбөр” гэх утгаар 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 20 цаг 57 минутад Б.Гийн Хаан банкны 5601032637 дугаарын дансанд 3.300.000 төгрөгийг,

өөрийн Хаан банкны 5029149352 дугаарын данснаас “орлого Золтуяа” гэх утгаар 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 17 цаг 59 минутад О.Тын мессежээр өгсөн Г.Нийн Хаан Банкны 5031666999 дугаарын данс руу 4.200.000 төгрөгийг тус тус шилжүүлэн, нийт 15.000.000 төгрөгийн хахууль өгөх гэмт хэргийг зохион байгуулсан гэмт хэрэгт;

19. Яллагдагч Б.Г нь “Алтан заан эм” ХХК-ийн захирал М.Згийн “Алтан заан эм” ХХК-ийн Эм эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж дагалдах хэрэгсэл импортлох ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг гаргуулж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Н.Ч, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Б нарын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуульд өгөх 15.000.000 төгрөгөөс М.Згийн Хаан банкны 5063450348 дугаарын данснаас 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 13 цаг 19 минутад “тусгай зөвшөөрлийн урьдчилгаа азэ” гэх утгатайгаар 4.000.000 төгрөгийг,

М.Згийн төрсөн дүү М.Дуламсүрэнгийн нөхөр Б.Эрдэнэбүтээмжийн Хаан банкны 5057075576 дугаарын данснаас 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 14 цаг 20 минутад “Ажил” гэх утгатайгаар 3.500.000 төгрөгийг тус тус шилжүүлснийг өөрийн Хаан банкны 5601032637 дугаарын дансаар хүлээн авч, нийт 7.500.000 төгрөгөөс мөн өдрийн 15 цаг 32 минутад О.Тын Хаан банкны 5070268426 дугаарын данс руу 7.000.000 төгрөгийг “Түр зээлдүүлэв барьцаагүй” гэсэн утгатай шилжүүлсэн,

М.Згийн төрсөн дүү М.Дуламсүрэнгийн Хаан банкны 5085070143 дугаарын данснаас 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 20 цаг 57 минутад “тусгай зөвшөөрлийн төлбөр” гэх утгатайгаар 3.300.000 төгрөгийг шилжүүлснийг өөрийн Хаан банкны 5601032637 дугаарын дансаар хүлээн авч, мөн өдрийн 21 цаг 01 минутад Э.Батбаясгалангийн Хаан банкны 5074080177 дугаарын данс руу 3.000.000 төгрөгийг “ажил ганзо 10 дахь сая төгрөг” гэсэн утгатайгаар шилжүүлэн, мөн өдрийн 21 цаг 53 минутад Э.Батбаясгалангийн Хаан банкны 5074080177 дугаарын данснаас Г.Нийн Хаан банкны 5031666999 дугаарын данс руу 3.000.000 төгрөгийг “Тамай Р” гэсэн утгатайгаар шилжүүлүүлэн, нийт О.Т, Г.Н нарт 10.000.000 төгрөгийг хахуульд дамжуулан өгч, 800.000 төгрөгийг өөртөө авч үлдэн, М.Згийн хахууль өгөх гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэмт хэрэгт;

20. Яллагдагч О.Т нь “Алтан заан эм” ХХК-ийн захирал М.Згийн “Алтан заан эм” ХХК-ийн Эм эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж дагалдах хэрэгсэл импортлох ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг гаргуулж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Н.Ч, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Б нарын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуульд өгөх 15.000.000 төгрөгөөс Б.Гт 7.500.000 төгрөгийг дамжуулан өгснөөс Б.Гийн Хаан банкны 5601032637 дугаарын данснаас 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 15 цаг 32 минутад “Түр зээлдүүлэв барьцаагүй” гэх утгатайгаар өөрийн Хаан банкны 5070268426 дугаарын дансаар 7.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, мөн өдрийн 15 цаг 57 минутад Г.Нийн 5031666999 дугаарын данс руу “Орлого О” гэсэн утгатай 7.000.000 төгрөгийг шилжүүлэн дамжуулсан,

М.Зд мессежээр Г.Нийн Хаан Банкны 5031666999 дугаарын дансыг өгч 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 17 цаг 59 минутад тус данс руу “Орлого Золтуяа” гэсэн утгатайгаар 4.200.000 төгрөгийг М.Згийн Хаан банкны 5029149352 дугаарын данснаас шилжүүлэн, нийт 11.200.000 төгрөгийг Н.Насандэлгэрт дансаар дамжуулан өгч, хахууль өгөх гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт;

21. Яллагдагч Г.Н нь “Алтан заан эм” ХХК-ийн захирал М.Згийн “Алтан заан эм” ХХК-ийн Эм эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж дагалдах хэрэгсэл импортлох ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг гаргуулж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Н.Ч, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Б нарын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуульд өгөх 15.000.000 төгрөгөөс М.З нь өөрийн Хаан банкны 5063450348 дугаарын данснаас “тусгай зөвшөөрлийн урьдчилгаа азэ” гэх утгаар 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 13 цаг 19 минутад 4.000.000 төгрөгийг, М.З нь өөрийн төрсөн дүү М.Дуламсүрэнгийн нөхөр Б.Эрдэнэбүтээмжийн Хаан банкны 5057075576 дугаарын данснаас “Ажил” гэх утгаар 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 14 цаг 20 минутад 3.500.000 төгрөгийг, нийт 7.500.000 төгрөгийг Б.Гийн Хаан банкны 5601032637 дугаар дансанд шилжүүлснийг мөн өдрийн 15 цаг 32 минутад О.Тын Хаан банкны 5070268426 дугаарын данс руу 7.000.000 төгрөгийг “Түр зээлдүүлэв барьцаагүй” гэсэн утгатай шилжүүлүүлсэн, мөн өдрийн 15 цаг 57 минутад өөрийн Хаан банкны 5031666999 дугаарын данс руу “Орлого О” гэсэн утгатай 7.000.000 төгрөгийг шилжүүлүүлэн авсан,

М.З нь өөрийн төрсөн дүү М.Дуламсүрэнгийн Хаан банкны 5085070143 данснаас “тусгай зөвшөөрлийн төлбөр” гэх утгаар 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 20 цаг 57 минутад Б.Гийн Хаан банкны 5601032637 дугаарын дансанд 3.300.000 төгрөгийг шилжүүлснийг мөн өдрийн 21 цаг 01 минутад Э.Батбаясгалангийн Хаан банкны 5074080177 дугаарын данс руу 3.000.000 төгрөгийг “ажил ганзо 10 дахь сая төгрөг” гэсэн утгатай шилжүүлүүлэн, мөн өдрийн 21 цаг 53 минутад өөрийн Хаан банкны 5031666999 дугаарын дансаар 3.000.000 төгрөгийг “Тамай Р” гэсэн утгатайгаар шилжүүлүүлэн авсан,

О.Таар өөрийн Хаан банкны 5031666999 дугаарын дансыг М.Зд өгүүлэн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 17 цаг 59 минутад М.Згийн Хаан банкны 5029149352 данснаас “орлого Золтуяа” гэх утгатайгаар өөрийн Хаан банкны 5031666999 дугаарын  дансанд 4.200.000 төгрөгийг шилжүүлүүлэн авсан буюу нийт 14.200.000 төгрөгийг М.Згаас Б.Г, О.Т, Э.Батбаясгалан нарын дансаар дамжуулан авч, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Н.Ч, ахлах мэргэжилтэн Б.Б нарт 5.000.000 төгрөгийг дамжуулан өгч, үлдэгдэл 9.200.000 төгрөгийг өөртөө авч, М.Згийн хахууль өгөх гэмт хэргийг гүйцэтгэсэн гэмт хэрэгт;

22. Яллагдагч Н.Бямбадорж нь “Наран” ХХК-д менежерээр ажиллаж байхдаа 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Эрүүл мэндийн яамны 114 тоот өрөөнд Эрүүл мэндийн яамны тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Н.Ч нь хясан боогдуулсны улмаас албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж “Френдшип наран” ХХК-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний тусгай зөвшөөрөл сунгуулахын тулд 1.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт;

23. Яллагдагч С.А нь “Вест мед” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Эрүүл мэндийн яамны 114 тоот өрөөнд Эрүүл мэндийн яамны тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Н.Чд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж “Вест мед” ХХК-ийн Эм, эмнэлгийн хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис ханган нийлүүлэх импортлох, худалдах тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа сунгуулсны төлөө 100.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт,

24. Яллагдагч С.Э нь “Гоёл Медикал” ХХК, “Гнэ” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа “Гнэ” ХХК-ийн “Про они” нэртэй эмчилгээ, заслын эмнэлгийн тусгай зөвшөөрөл хүссэн материалыг Эрүүл мэндийн яаманд өгсөн боловч Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Н.Ч нь материалыг авалгүй “чи ном журмынх нь дагуу явбал зөвшөөрөл чинь гарахгүй, харин надад 10.000.000 төгрөг өгчихвөл би гаргаж өгнө” гэж хясан боогдуулсны улмаас “Гнэ” ХХК-ийн Про Они нэртэй эмчилгээ, заслын эмнэлгийн тусгай зөвшөөрөл гаргуулах буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хахуульд өгөх 10.000.000 төгрөгийн урьдчилгаа болох 5.000.000 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Юна” рестораны гадаа Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Н.Чд хахуульд өгсөн,

мөн “Гнэ” ХХК-ийн “Про Они” нэртэй эмчилгээний гоо заслын эмнэлгийн тусгай зөвшөөрөл авахын тулд ажлын байрны дүгнэлт гаргуулахдаа шаардлага хангаагүй нөхцлийг нуух, шаардлага хангасан мэтээр хууль бус дүгнэлт гаргуулж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2019 оны 4 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Жинст” эмнэлгийн гадаа Эрүүл мэндийн яамны гэрээт шинжээч Д.Нт 200.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт;

25. Яллагдагч Т.А нь “Их Шүүдэргэнэ Ариунаа” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Эрүүл мэндийн яамны гэрээт шинжээчээр ажиллаж байсан Ү.О, Д.Н, Н.Н нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж “Их Шүүдэргэнэ Ариунаа” ХХК-ийн эм ханган нийлүүлэх зөвшөөрлийн ажлын байрны дүгнэлт гаргахын тулд 1.500.000 сая төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт;

26. Яллагдагч Ц.Н нь “Эн Ар Би” ХХК, “И Ти Эн” ХХК-иудад Эрүүл мэндийн яамнаас тусгай зөвшөөрөл авах зорилгоор Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цаар дамжуулан Эрүүл мэндийн яаманд гэрээт шинжээчээр ажилладаг Ү.Отай танилцан тусгай зөвшөөрөл авах төслийг бичүүлэх, шинжээчийн дүгнэлт гаргуулах ашиг сонирхлын үүднээс 500.000 төгрөгийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор шинжээч Ү.Оын Хаан банкны 5059117674 данс руу 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр “зээл төлөв” гэсэн утгаар шилжүүлэн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Н овгийн Н.Ч-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг;

-Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэрэгт;

Б овгийн Б.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг;

-Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэрэгт;

Д овгийн Б.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт;

Х овгийн Ү.О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг;

-Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэрэгт;

Т овгийн Д.Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт;

Ши овгийн Н.Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт;

Мт овгийн Н.М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт;

            Б овгийн Р.О-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт;

Ш.Б, С.Б, Д.Г, Б.Г, Ж.Н, Б.Д, С.А, Т.А, Ц.Н, Б.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт;

Ц овгийн Б.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт;

Т нар овгийн М.З-Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт;

М овгийн Б.Г, Б овгийн О.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт;

Б овгийн Г.Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт;

Б овгийн С.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Ч-г хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шууд болон бусдаар дамжуулан үргэлжилсэн үйлдлээр хясан боогдуулах аргаар бусдаас хахууль авах гэмт хэргийг гүйцэтгэгчээр хамтран оролцсонд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан;

-Мөн нийтийн албан тушаалтан албаны үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг зохион байгуулан гүйцэтгэгчээр хамтран оролцсонд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэрэгт;

Б.Б-ийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шууд болон бусдаар дамжуулан үргэлжилсэн үйлдлээр хясан боогдуулах аргаар бусдаас хахууль авах гэмт хэргийг гүйцэтгэгчээр хамтран оролцсонд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан;

-Мөн нийтийн албан тушаалтан албаны үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсонд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэрэгт;

Ү.О-ыг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр зохион байгуулан гүйцэтгэгчээр хамтран оролцсонд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан;

-Мөн нийтийн албан тушаалтан албаны үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсонд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэрэгт;

Д.Н-г хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр гүйцэтгэгчээр хамтран оролцсонд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт;

-Н.Н-г хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсонд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт;

 Н.Мг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг зохион байгуулан гүйцэтгэгчээр хамтран оролцсонд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт;

            Р.О бусдад давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгөх гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамжиж, гүйцэтгэгчээр хамтран оролцсонд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт;

 М.Б,  Н.Б нарыг бусдад давуу байдал бий болгох зорилгоор, 

 -мөн Б.Б, С.Б, Д.Г, Б.Г, Ж.Н, Б.Д, С.А, Т.А, Ц.Н, Б.А нарыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт;

Ц овгийн Б.Ц-ыг нийтийн албан тушаалтан бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт;

Т овгийн М.З-г өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалтын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгөх гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр зохион байгуулагчаар хамтран оролцож үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт;

-Мо овгийн Б.Г, Б овгийн О.Т  нарыг бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгөх гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсонд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт; 

-Б овгийн Г-ийн Н-ийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгөх гэмт хэргийг гүйцэтгэгчээр хамтран оролцсонд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт;

-Боржигон овгийн Сономын Энхболдыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгөх гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, Нийслэлийн прокурорын газраас Сайн эмчийхэн овгийн Бямбаагийн Цогтбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр, Олхонууд овгийн Намидын Бямбадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулах яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан “шүүгдэгч нас барсан” үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Чд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ялаар,  шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 25.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 25.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ү.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр 15.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.Нийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Н.Нийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3.500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.500.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Р.Октябрыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3.500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.500.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.Г, Ц.Н, Т.А нарыг тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ж.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 8.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 8.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч М.Зг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.000.000 төгрөгөөр торгох ялаар,  шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.000.000 төгрөгөөр торгох ялаар,  шүүгдэгч О.Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Г.Нийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч С.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч М.Б, Д.Б, С.Б, С.А, Б.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Чд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, эдлэх ялын төрөл хэмжээг нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 25.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 25.000.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, эдлэх ялын төрөл хэмжээг нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 40.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ү.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр 15.000.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялын төрөл хэмжээг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 25.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 25.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Чд оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Чын цагдан хоригдсон 16 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Ү.Оын цагдан хоригдсон 1 хоног, шүүгдэгч О.Тын цагдан хоригдсон 120 хоног, шүүгдэгч Б.Бийн цагдан хоригдсон 3 хоногийн нэг хоногийг торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, шүүгдэгч Ү.От оногдуулсан 25.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 25.000.000 төгрөгөөр торгох ялаас 15.000 төгрөгийг хасаж тооцон, биечлэн эдлэх торгох ялыг 24.985.000 төгрөгөөр, шүүгдэгч О.Тт оногдуулсан 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 төгрөгөөс 1.800.000 төгрөгийг хасаж тооцон, биечлэн эдлэх торгох ялыг 1.200.000 төгрөгөөр, шүүгдэгч Б.Бт оногдуулсан 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 40.000.000 төгрөгөөр торгох ялаас 45.000 төгрөгийн торгох ялыг хасаж тооцон, биечлэн эдлэх торгох ялыг 39.955.000 төгрөгөөр торгох ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Ү.О, Г.Н нарт оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд, шүүгдэгч Д.Н, Н.Н, Н.М, Р.О, Д.Г, Ц.Н, Т.А, Б.Г, Ж.Н, Б.Ц Б.А, О.Т, М.З, С.Э, Б.Г нарт оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Б, Д.Б, С.Б, С.А, Б.Д нарт эрх хасах ялтай байх хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, Д.Б, С.Б, С.А, Б.Д нар нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулахыг тэдэнд мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Чд оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс, шүүгдэгч Б.Б, Ү.О, Г.Н, Д.Н, Н.Н, Н.М, Р.О, Д.Г, Ц.Н, Т.А, Б.Г, Ж.Н, Б.Ц Б.А, О.Т, М.З, С.Э, Б.Г нарт оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс, шүүгдэгч М.Б, Д.Б, С.Б, С.А, Б.Д нарт оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс буюу шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хугацааг тус тус тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч Н.Чаас нэгжлэгээр хураан авсан

1. AD1058399         14. AD1645069              27. AZ9308561            40. AH4714268

2. AH1862980         15. AH8683190              28. AF4004732            41. AF5274790

3. AF2215427           16. AG5707062            29. AZ3967371            42. AH0904704

4. AH0051263          17. AH2572381             30. AZ8475107            43. AF8319507

5. AG8834567          18. AG9708926            31. AF3737592            44. AD7654699

6. AH2962672          19. AH0608452             32. AG7769548           45. AF8244975

7. AD7014272           20. AG9497186            33. AF8856602            46. AH9573594

8. AE2273712           21. AH3857171             34. AG3013943           47. AH9643536

9. AG7675393            22. AF9051981            35. AE2094601           48. AD2346183

10. AC8309131           23. AC8409560           36. AC5746991           49. AH9101568

11. AH9724531           24. AD8942344           37. AB2294719           50. AZ9309886

12. AH2328920           25. AC5682231           38. AH5617858           51. AF8243112

13. AF9450401            26. AG3515746           39. AZ8370728 сериал дугаартай 20,000 төгрөгийн дэвсгэрт 51 ширхэг буюу нийт 1,020,000 төгрөгийг, шүүгдэгч Б.Бээс хураан авсан “LB02081123N” серийн дугаартай 100 ам.долларыг тус тус, гэмт хэрэг үйлдэж олсон орлогод шүүгдэгч Н.Чаас 14.080.000 төгрөгийг, шүүгдэгч Б.Бээс 1.580.000 төгрөгийг, шүүгдэгч Ү.Оаас 1.500.000 төгрөгийг, шүүгдэгч Д.Нээс 400.000 төгрөгийг, шүүгдэгч Н.Нээс 300.000 төгрөгийг, шүүгдэгч Б.Гоос 800.000 төгрөгийг, шүүгдэгч Г.Нээс 9.200.000 төгрөгийг гаргуулж улсын орлого тус тус болгохыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Н.Чын “Ай фонь” маркийн гар утас, “Nokia” маркийн арын батарейны хаалт байхгүй гар утас 1 ширхэг, 8997699120, 488270068F гэх дугаартай “Мобиком” ХХК-ийн сим карт 1 ширхэг, “Kosin” гэх бичигтэй ногоон болон цагаан өнгөтэй флаш диск 1 ширхэг, “NOKIA” гэсэн бичигтэй товчлуур хэсгийн өнгө нь халцарсан хар өнгийн гар утас 1 ширхэг, “U CONNECT 2005” гэсэн бичигтэй саарал өнгийн флаш диск 1 ширхэг, 000529539 дугаартай газрын гэрчилгээ эх хувиар 1 ширхэг, 000694298 дугаартай үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувиар 1 ширхэг, улаан хүрэн өнгийн хайрцагтай шигтгээтэй 2 ширхэг /1 хос/ ээмэг, цагаан өнгийн хайрцагтай дээд хэсгээрээ шигтгээтэй шармал өнгийн 3 ширхэг бөгж 3.800.000 төгрөгийн үнэтэй Dreab Diamond баримт зэргийг түүнд буцаан олгохыг, шүүгдэгч Б.Бийн “шаргал өнгийн металлаар хийгдсэн, байшин, яст мэлхий, хүүхдийн тэрэг гэх мэт олон тооны шигтгээ бүхий дүрстэй гарын бугуйвч 1 ширхэг, цайвар ногоон өнгөтэй, дундаа шаргал өнгийн металл оруулгатай, шүр мэт улаан өнгийн чимэглэлтэй, буддын шашны эд зүйл болох эрх, 1 ширхэг нүдний шил зэргийг түүнд буцаан олгохыг, шүүгдэгч Н.Чаас хураан авсан Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан гэх гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан Нийтийн аж ахуйн тэргүүний ажилтан хүндэт тэмдгийн үнэмлэх 12 ширхэг, хүндэт тэмдэг 12 ширхэг, үнэмлэхийн гэр 11 ширхэг зэргийг Барилга, хот байгуулалтын яам руу хүргүүлэхийг тус тус шүүгчийн туслахад, шүүгдэгч Н.Чаас хураан авсан ногоон өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, “BODI INTERNATIONAL” гэсэн хаяг бүхий цагаан өнгийн дугтуйтай  “Эм Даблью Ар” ХХК-ийн хүсэлт, шийдвэр, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг 4 хуудас баримт, автомашины тээшний хэсгээс хураан авсан бор өнгийн цаасан дугтуйтай, “Некстком” ХХК-ийн тусгай зөвшөөрөл материалууд 88 хуудас материал, Grand Spa 100,000 төгрөгийн Gift card 1 ширхэг,  НӨАТ-ын баримт 5 ширхэг, Голомт банкны орлогын мэдүүлэг 4 ширхэг, Голомт банкны зарлагын ордер 1 ширхэг, BAIGAL гэсэн бичигтэй худалдан авалтын баримт 1 ширхэг, LORIBLU гэсэн бичигтэй худалдан авалтын баримт 1 ширхэг; шүүгдэгч Б.Бээс хураан авсан “Повер Хэрб Монголия” ХХК гэх хаягтай цэнхэр өнгийн хавтастай баримтууд, “Повер Херб Монголия” ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ 2 ширхэгийг устгахыг тус шүүхийн Тамгын газрын “эд мөрийн баримт устгах” комисст тус тус даалгаж, шүүгдэгч Б.Бийн өмчлөлийн GYL15400570 арлын дугаартай, 90-47 УБР улсын дугаартай, Lexus RX450H маркийн тээврийн хэрэгслийн, шүүгдэгч Н.Чын өмчлөлийн Ү-2203036383 дугаар бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 44 дүгээр байрны 56 тоот орон сууц, Ү-2203040089 дугаарын бүртгэлтэй зоорийн давхрын 4 тоот авто зогсоолын шилжилт хөдөлгөөнийг тус тус хязгаарласан прокурорын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 5005 дугаартай тогтоолыг шүүгдэгч нар шүүхээс тогтоосон “гэмт хэрэг үйлдэж олсон орлого”-ыг улсын орлогод шилжүүлж шийдвэрлэх хүртэл тус тус хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 7 ширхэг компакт диск, нууц ажиллагааны магадлагаа зэргийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Д.Н, Н.Н, Б.Ц, Д.Г, Р.О, Н.М, Д.Б, М.Б, С.Б, Б.Ц, Б.Г, С.А, Б.А, Т.А, Ц.Н, Б.Д, С.Э, М.З, Ж.Н, Б.Г, Г.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсгийн 71.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Чын 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү Жр овогт Ц-ний Тэнгис, 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Бо овогт Н-гийн Ам нарт асран хамгаалагч тогтоохыг түүний оршин суух Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргад үүрэг болгож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Чд урьд авсан Монгол Улсын хилээр гарах, тодорхой хүмүүстэй уулзахыг хориглосон хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Б.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Н.Чд энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Чд авсан цагдан хорих, шүүгдэгч Ү.О, О.Т нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг, тодорхой хүмүүстэй уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Д.Н, Н.Н, Д.Г, Р.О, Н.М, Д.Б, М.Б, С.Б, Б.Ц, Б.Г, С.А, Б.А, Т.А, Ц.Н, Б.Д, С.Э, М.З, Ж.Н, Б.Г, Г.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Ч давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Н.Ч намайг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт тус тус зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасч, 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн бөгөөд оногдуулсан ялыг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Юуны өмнө миний бие тухайн гэмт хэргийг үйлдсэндээ чин санаанаасаа маш их гэмшиж, өөрийн хууль бус үйлдлийн хор уршиг, үр дагаврыг гүнээ ухамсарлан ойлгож, шүүхийн шийтгэх тогтоолыг хүндэтгэж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлье. Түүнчлэн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 14.080.000 төгрөгийг улсын орлогод тушаасан. Би гэртээ ам бүл гурав, бага насны, өвчтэй хоёр хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон, ганц бие эмэгтэй юм. Миний том хүү Ц.Тэнгис 8 настай “аутизм" өвчтэй тул надаас өөр хүнтэй чөлөөтэй харьцаж чаддаггүй тул одоо маш их бухимдал, уур уцаартай, хэний ч үгэнд орохгүй, зөрүүдлэн дуугаа хураасан байдалтай шаналж байна. Миний бага охин Н.Амирлан 1 нас 5 сартай хөхөөр хооллодог, борог хоолонд ороогүй байсан тул одоо хоол, тэжээлийн дутагдалд орж улмаар дархлаа муудаж чих, хамар хоолой нь өвдөж, үрэвсэж эмчилгээнд орсон боловч олигтой засал авалгүй чихний хэнгэрэг цоорох, идээт үрэвсэл үүсэж, дүлий болох эрсдэл үүссэж, байнга уйлж байгаа болно. Мөн миний харж, хандах ёстой аав, ээж хоёр маань төрд олон жил ажиллаад тэтгэвэрт гарсан, одоо 70 гаруй настай хүмүүс байдаг бөгөөд хүүхдүүдийг маань чадлаараа асрахаар оролдож байгаа боловч, ээж саяхан хальтирч унаад гараа хугалсан, аавын даралт ихсэж, тэд маань өөрсдийгөө болон миний хүүхдүүдийг эмчлүүлэхээр эмнэлгээр явж байнгын сэтгэл санаа нь шаналан зовж, ядарч туйлдаж байгааг би шоронгоос сэтгэл шимшрэн хараад уйлж сууна. Би бага насны хоёр хүүхэд, өндөр настай аав, ээжийнхээ амь нас, эрүүл мэндэд маш их санаа зовж байна. Түүнчлэн би 4 сартай жирэмсэн, “тулгарсан зулбалт” гэсэн оноштойгоор цагдан хоригдож байгаа бөгөөд доошоо цус алдах, даралт унах, ходоод, өндгөвч өвдөх зэрэг өвчин зовиуртай, нарийн мэргэжлийн эмч, эмнэлэгийн байгууллагын тусламж авч чадахгүйгээс хэвлий дэх үрээ алдахаас туйлын их айж байна. Иймд Давж заалдах шатны шүүхээс дээр дурдсан үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа зөвшөөрч байгааг болон миний хувийн байдлуудыг харгалзан үзэж, хүнлэг, энэрэнгүй байх, шударга ёсны зарчмын дагуу анхан шатны шүүхээс надад оногдуулсан хорих ялыг өөрчилж, торгох ял оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Н.Чын өмгөөлөгч Д.Нямдорж, Р.Мэндсайхан нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 2022/ШЦТ/60 дугаар шийтгэх тогтоолтой танилцаад дараахь хууль зүйн үндэслэл бүхий гомдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг хангуулан, үүгээр гаргаж байгааг хүлээн авна уу.

1. Ялтан Н.Чын ар гэр, ахуй байдал, эрүүл мэндийн талаар:

Н.Ч нь ам бүл гурав, хоёр хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй бөгөөд том хүү Ц.Т 8 настай аутизм өвчтэй эхээсээ өөр хүнтэй чөлөөтэй харьцаж чаддаггүй, охин Н.А 1 нас 5 сартай борог хоолонд ороогүй, хөхөөр хооллодог, одоо хоолны дутагдалд орж улмаар дархлаа суларсан чих, хамар хоолой нь өвдөж үрэвсэж эмчилгээнд орсон боловч засал авалгүй чихний хэнгэрэг цоорох, идээт үрэвсэл үүсэж, дүлий болох эрсдэл үүссэн. Мөн Н.Ч өөрөө 4 сартай жирэмсэн “тулгарсан зурбалт” гэсэн оноштойгоор хоригдож байна. Энэ бүгд холбогдох эмнэлгийн дүгнэлт, магадлагаагаар нотлогдож байгаа болно. Н.Чыг цагдан хоригдсоноос хойш 2 нялх хүүхдийг нь асран хамгаалах, тэжээн тэтгэх хүнгүйгээс хүүхдүүд нь туйлын хүнд, хэцүү нөхцөлд амьдрах болсныг анхан шатны шүүх анхааран үзээгүйг Давж заалдах шатны шүүх хүмүүнлэг, энэрэнгүй байх зарчмын үүднээс зөвтгөж, ялыг хөнгөрүүлнэ гэдэгт итгэж, найдаж байна.

2. Шийтгэх тогтоолын талаар:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/60 дугаар
шийтгэх тогтоолын 62 дугаар талд цугларсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийг үндэслэл болгов гэсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байдаг. Гэвч Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн заалтыг баримтлалгүй зөвхөн прокурорын яллах дүгнэлтэнд дурдсан баримтын хэмжээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэж байгаа нь хэт нэг тал буюу яллах талыг баримталсан гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүх бүх яллагдагч нарын хувьд хэргийг нотлогдсон гэсэн дүгнэлт хийхдээ мөн л яллах дүгнэлтэд дурдсан шүүгдэгч Б.Бийн мэдүүлгийг иш үндэс болгож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “...хэргээ хүлээсэн мэдүүлэг нь яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэсэн заалттай хэр нийцэж байгаад Эрүүгийн хэргийн давж заалдах шүүх үнэлэлт дүгнэлт өгнө гэдэгт итгэлтэй байна. Хууль тогтоогч нарын батлан гаргасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, мөн шүүхийн практик болон Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын конвецийн үндсэн зарчмын хүрээнд зөвхөн яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг дангаараа өөрийн болон бусад шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайг нотлох нотлох баримт болж чадахгүй гэсэн зарчим нь хуулийн амин сүнс болж байдгийг та бүхэн анхааран үзэх нь дамжиггүй юм. Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа зөвхөн нэг шүүгдэгчийн мэдүүлгийг иш үндэс болгохын зэрэгцээ, шинжээчийн дүгнэлт, дансны хуулга, тусгай ажиллагааны магадлагаагаар нотлогдож байна гэсэн прокурорын яллах дүгнэлтэнд дурдагдсан ерөнхий дүгнэлтийг шууд хуулбарлан авсан мэт харагдаж байгаагийн сацуу тусгай ажиллагааны магадлагааны аль хэсгээр, дансны хуулга нь хэдэн сарын хэдний өдрийн, ямар утгатай гүйлгээгээр, шинжээчийн ямар дүгнэлтээр нотлогдсон талаар шийтгэх тогтоолд дүгнэлт хийгээгүй гэж харагдаж байгааг анхааран үзнэ үү.

Иргэн Н.Ч үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлж тайлбар өгсөн, өмгөөлөгч нар мэтгэлцэж санал дүгнэлтээ өгсөн боловч мөн л нэг шүүгдэгчийн мэдүүлэг, тусгай ажиллагааны магадалгаа, шинжээчийн дүгнэлт, дансны хуулгаар няцаагдсан байна гэсэн дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Тухайлбал, Н.Чыг 7 удаагийн үйлдлээр бусдаас хахууль авсаны 6 үйлдэл нь “хясан боогдуулж “авсан гэж яллах дүгнэлттэй адил дүгнэлт хийсэн нь хэт яллах талыг баримталсны жишээ гэж харж байна.

 Хэрэгт авагдсан нотлох баримтаар Б.Б нь эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн, Н.Ч нь эмнэлэг, эмнэлгийн үйлчилгээний асуудлын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн гэсэн тус тусдаа албаны чиг, үүрэгтэй мэргэжилтнүүд бөгөөд нэг нь нөгөөгийнхөө ажлыг хийх боломжгүйг ажлын байрны тодорхойлолт, мөн шүүх хуралдаанд Эрүүл мэндийн яамны газрын даргаар ажиллаж байсан Цогтбаатарын мэдүүлгээр нотлогддог. Шүүх хуралдаан болон хэрэгт авагдсан баримтад “Про Ресайкл” ХХК-ын захирал Ж.Н, “Алтан Заан Эм” ХХК-ийн захирал М.З болон гүйцэтгэгч гэх Г.Н нар Н.Ч гэж хүнийг огт танихгүй, уулзаж байгаагүй хахууль өгч байгаагүй гэж мэдүүлж байгааг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй. “ГНЭ” ХХК-ийн захирал С.Эыг хясан боогдуулсанаар л хахууль өгдөг захирал юм уу? гэхээр биш болох нь шинжээч Д.Нт хахууль болгож 200 мянган төгрөг өгсөн, мөнгө өгөх тухайгаа ярьж байсан зэрэг нь нотлогдсоноос үзэхэд аливаа ажлыг мөнгөөр гүйцэтгүүлэх гэсэн сэтгэлгээ, хандлагатай хүн шиг харагдаж байгаа юм. Б.Г болон нэр бүхий шүүгдэгч нарын шүүх хуралдааны явцад хясан боогдуулаагүй талаар удаа дараа мэдүүлсэн болохыг анхан шатны шүүх огт анхааран үзээгүйд гомдолтой байна. Хуульч, өмгөөлөгч нарын зүгээс хэрэгт авагдсан баримт болон хэргийн бодит нөхцлөөс дүгнэхэд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгээр бус харин мөн зүйлийн 1, 2 дахь хэсгийн аль тохирохоор нь зүйлчлэх нь хууль зүйн үндэслэлтэй байсныг Давж заалдах шүүх анхааран үзээсэй. Шүүгдэгч Н.Ч хахууль авсан гэх зарим үйлдлүүдийн хувьд хуульд заасны дагуу хангалттай, эргэлзээгүй нотлох баримтаар тогтоогдоогүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 7.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийдвэрлэх боломжтойг үгүйсгэхгүй байна. Гомдлын 11-д дурдсаныг баримтлавал анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1, мөн зүйлийн 1.3-т заасан хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж болно.

Н.Ч нь хахууль авсан гэх зарим үйлдлийн хувьд “Про Ресайкл” ХХК-ийн захирал Ж.Нгээс 3.000.000 төгрөг, “Алтан заан эм” ХХК-ийн захирал М.З болон Г.Нээс 5.000.000 төгрөг аваагүй, танихгүй гэж мэдүүлдэг. Ж.Н, М.З, Г.Н нар Н.Чд мөнгө төгрөг өгч байгаагүй, урьд өмнө харж байгаагүй, танихгүй гэж мэдүүлсээр байсныг анхан шатны шүүх хэрхэн үгүйсгэж байгаа нь тодорхойгүй байна. Н.Чд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж, 3-т “Эрүүгийн хариуцлага нь хүнлэг бус, хэрцгий ...байж болохгүй” гэж заасныг тус тус анхан шатны шүүх баримтлах бүрэн боломжтой байсан.

Шүүгдэгч Н.Ч нь хэрэгт авагдсан баримтаар 1-8 насны 2 нялх хүүхэдтэй, бага хүүхэд нь хөхүүл, одоо өөрөө 4 сартай жирэмсэн өрх толгойлсон эмэгтэйд хэтэрхий хүнд 4 жилийн хорих ял шийтгэлээ. Өөрөөр хэлбэл, ганцхан Н.Чын үйлдсэн хоёр хэрэгт нь хоёуланд нь хорих ял оноож бусад хүмүүсийг торгож шийтгэж байгаа нь анхан шатны шүүх ял оногдуулахдаа алагчилж хандсан гэж үзэж байгаа боловч бусад этгээдэд адил хорих ял оноо гэсэн санаа агуулаагүй бөгөөд харин Н.Чд ч гэсэн торгуулийн ял оноох үндэслэлтэй байсан байна.

Шүүгдэгч Н.Чд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4-т заасныг баримтлан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүй нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учраагүй, үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү. Зарим холбогдсон үйлдэл эргэлзээтэй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэгт авагдсан баримт болон шүүх хуралдааны мэтгэлцээнийг үндэслэн Н.Чд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хэргийг хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг болгож хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. Учруулсан хор уршгийг шүүхээс тогтоосон хэмжээнд бүрэн төлөх ба ар гэрийн амьдрал, 2 нялх хүүхдийн эрх ашиг, өөрийнх нь эрүүл мэнд 4 сартай жирэмсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж торгох ял, хариуцлага оногдуулах зэрэг хүсэлт гаргаж байна.” гэжээ.

Шүүгдэгч Н.Чын өмгөөлөгч Р.Мэндсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэг 2019 оноос хойш Авилгатай тэмцэх газарт мөрдөн шалгах ажиллагаа явагдаад шүүх шийдвэрлэсэн. Шүүх дээр жил гаруй хугацаанд хэргээ шийдвэрлэж чадахгүй удсан. Анхан шатны шүүх хуралдаан 5 өдөр тасралтгүй хуралдаад шийтгэх тогтоол гаргасан. Хэргийг тал бүрээс нь нухацтай хэлэлцсэн. Шүүгдэгч, өмгөөлөгч нарын хувьд байр сууриа илэрхийлсэн. Харамсалтай нь манай үйлчлүүлэгчийг ганцхан хорьсон. Бусад шүүгдэгч нар өөр төрлийн ял шийтгэлээр шийтгүүлж, хоригдоогүй. Тэр хүмүүсийн өмнөөс баярлаж байна. Гэвч шүүгдэгч Н.Чд яагаад хорих ял оногдуулсан бэ, ялын бодлого яагаад ийм чанга туссан бэ. Шүүгдэгч Н.Ч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруу дээрээ маргадаггүй. Хоёр хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй байгаа. Одоо 60 гаруй хоног хоригдсон байна. Өмнө нь ч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулж 10 гаруй хоног хоригдсон байдаг. Анхан шатны шүүх хуралдааны дараа биеийн эрүүл мэндийн байдал эрс муудсан. Хорих анги руу явах замдаа цус алдсан. Цус алдсан байсан тул хорих анги хүлээж аваагүй. Тэгээд Баянзүрх дүүргийн эмнэлэгт очиж эмнэлгийн анхан шатны тусламж авсан байдаг. Ходоодны архаг үрэвсэлтэй, маш их жин хассан, хүүхэд нь зулбах аюултай байгаа. Хорих 409 дүгээр ангийн эмнэлэгт эмэгтэйчүүдийн эмч байхгүй. Ирээдүйд хүн болж төрөх гэж буй гэм буруугүй хүүхдийг шийтгэж байгаа нь харгис байна. Шүүгдэгч Н.Ч нь гэм буруугаа ухамсарладаг, гэм буруу дээрээ маргаагүй, анхан шатны шүүх хуралдаанд болсон бүх асуудлаа ярьсан. Гэтэл гэм буруу дээрээ маргасан гэж үзсэн. Хохирлоо төлнө гээд шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хүлээж аваагүй. Зарим шүүгдэгчийн хувьд хохирол төлсөн гэдгийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шийтгэх тогтоолд дурдсан байсан болохыг уншаад гайхсан. Яагаад шүүгдэгч нарын гэм бурууг дүгнэхдээ алагчилж хандаад байна вэ. Шүүгдэгч Н.Ч нь хоёр хүүхэдтэй. Том хүүхэд 8 настай, аутизм өвчтэй. Том хүү нь ганцхан эхтэйгээ л харьцдаг. Эхийгээ байнга асуудаг. Одоо хүнтэй харьцахгүй, өөрийгөө тусгаарласан байдалтай байгаа. Энэ нь туйлын санаа зовоох асуудал болсон. 1 ой 5 сартай охинтой. Охин нь хөхөөр хоололдог байсан. Бор хоолонд орж чадаагүй. Одоо хоол тэжээлийн дутагдалд орж, биеийн эсэргүүцэл нь муудаад чих нь өвдсөн. Шүүгдэгч Н.Чын эх, эцэг нь хоёр л хүүхэдтэй. Нэг нь Н.Ч юм. Ар гэрийн байдал нь маш хэцүү байна. Хоёр хүүхэд байнга эхийгээ нэхдэг, Н.Ч нь жирэмсэн. Анхан шатны шүүх хуралдаанд “сонгох санкцтай зүйл, анги тул хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзаж үзээд торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэхэд анхан шатны шүүх хүлээж аваагүй. Бусад шүүгдэгч нарын хэргийг зөөлөн шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн эцгийн эрхэлж байсан ажил, албан тушаалтай нь холбогдуулж ярьдаг. Энэ нь нэр хүндэд нь халдаж, нөлөөлж байна. Иймд 5 сартай жирэмсэн, зулбах аюултай гэх оноштой, даралт нь байнга унадаг, ходоодны шархтай, 409 дүгээр ангид эмэгтэйчүүдийн эмч байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Н.Чын өмгөөлөгч Д.Нямдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/60 дугаар шийтгэх тогтоолын 62 дугаар талд цугларсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийг үндэслэл болгов гэсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байдаг. Гэвч Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн заалтыг баримтлалгүй зөвхөн прокурорын яллах дүгнэлтэнд дурдсан баримтын хэмжээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэж байгаа нь хэт нэг тал буюу яллах талыг баримталсан гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүх бүх яллагдагч нарын хувьд хэргийг нотлогдсон гэсэн дүгнэлт хийхдээ мөн л яллах дүгнэлтэд дурдсан шүүгдэгч Б.Бийн мэдүүлгийг иш үндэс болгож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “...хэргээ хүлээсэн мэдүүлэг нь яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэсэн заалттай хэр нийцэж байгаад Эрүүгийн хэргийн давж заалдах шүүх үнэлэлт дүгнэлт өгнө гэдэгт итгэлтэй байна. Н.Чд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ, энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учраагүй үйлдэл учраас гэмт хэрэгт тооцохгүй байж өгнө үү. Учир нь, компани байгуулсан. Энэ компаниараа бодит хохирол учруулаад, эсхүл уг компаниараа дамжуулаад буруу эм, эмнэлгийн хэрэгсэл оруулаад ирсэн бол уг үйлдлийг хүлээн зөвшөөрнө. Шүүх хуралдаан мэтгэлцээний үндсэн дээр хуульч, өмгөөлөгч нарын зүгээс хэрэгт авагдсан баримт болон хэргийн бодит нөхцлөөс дүгнэхэд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгээр бус харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн аль тохирохоор нь зүйчилж хөнгөрүүлж өгнө үү. Давж заалдах гомдлоо дэмжиж байна.” гэв.

                 Шүүгдэгч Ц.Нын өмгөөлөгч Б.Энх-Амгалан, Г.Батцэцэг нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 2022/ШЦТ/60 дугаартай тогтоолыг эс зөвшөөрч манай үйлчлүүлэгч Эрэнхүү овогт Цэрэнжавын Наранбаярын өмгөөлөгчдийн зүгээс дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Нэг. Шүүхийн шийтгэх тогтоолд заасан гэм буруугийн талаархи дүгнэлтийн талаар.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын гэм буруугийн дүгнэлтэд манай үйлчлүүлэгч Ц.Ныг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ. ...түүнд прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.” хэмээн дүгнэсэн байна. Ийнхүү улсын яллагчийн зүгээс ч, нэн ялангуяа анхан шатны шүүхийн зүгээс ч манай үйлчлүүлэгчийг “Эн Ар Би” ХХК, “И Ти Эн” ХХК-иудад Эрүүл мэндийн яамнаас тусгай зөвшөөрөл авах зорилгоор Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цаар дамжуулан Эрүүл мэндийн яаманд шинжээчээр ажилладаг Ү.Отай танилцан тусгай зөвшөөрөл авах төслийг бичүүлэх, шинжээчийн дүгнэлт гаргуулах ашиг сонирхлын үүднээс 500.000 төгрөгийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор шинжээч Ү.Оын Хаан банкны 5059117674 данс руу 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр “зээл төлөв” гэсэн утгаар шилжүүлэн хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцжээ. Гэтэл анхан шатны шүүх Ц.Нт дамжуулсан буюу давуу байдал бий болгосон шүүгдэгч Б.Цт холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Тухайлбал, анхан шатны шүүх "... шүүгдэгч Б.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд буюу нийтийн албан тушаалтан албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүй байж “Эн Ар Би” ХХК”, “И Ти Эн” ХХК болон Ц.Нт давуу байдал бий болгосон гэх баримт тогтоогдохгүй буюу хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна гэж үзлээ. Шүүгдэгч Ц.Нын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... 2018 оны 9 дүгээр сараас хойш эрүүл мэндийн яаманд ...тусгай завшөөрөл хүсэж хүсэлт өгсөн ... тухай бүрд нь татгалзаж байсан.
...2019 оны 3 дугаар сард Эрүүл мэндийн яаманд дарга хийдэг гэх Баттүвшинтэй
уулзаж энэ асуудлыг хэлсэн. Энэ хүн /хэзээ байсныг санахгүй байна/ миний
асуудлыг нарийн мэдэхгүй, харин Ү.О гэх хүн мэддэг юм, түүнийг чамтай
танилцуулж өгнө гэж байсан. Тэгээд нэг өдөр Отгонбаатар гэх хүн миний гар утас
руу залгаад /дугаарыг нь мэдэхгүй байна/ төсөл бичдэг хүн байна, 500.000 төгрөг
болно, Хаан банкны дансны дугаар руу энэхүү мөнгийг явуулбал 2 хоногийн дараа
төсөл чинь бэлэн болно гэхээр нь зөвшөөрөөд түүний хэлсэн данс руу 500.000
төгрөгийг шилжүүлсэн. ...Баттүвшин гэдэг хүнтэй дахин уулзаагүй. ...Цогтбаатар
гэдэг хүнийг огт танихгүй. Уулзаж байгаагүй, шүүх хуралдаанд орох гэж ирэхдээ
Цогтбаатар гэж ийм хүн байсан юм байна гэж мэдсэн..” гэх мэдүүлэг /6хх 148/, шүүгдэгч Н.Чын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Б.Ц дарга ямар нэгэн байдлаар надад “Эн Ар Би” ХХК”, “И Ти Эн” ХХК холбоотой Ц.Нын төслийг хурлаар оруул гэж үүрэг өгөөгүй. Энэ талаар мэдэхгүй байна...“ гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт: “ ...Цогтбаатар дарга “Эн Ар Би” ХХК, “ И Ти Эн” ХХК-ны төслийн материалыг 5 сарын хурлын төлөвлөгөөнд оруул гэсэн үүрэг өгөөгүй, энэ материалд шинжээч томилоогүй. ...ийм материал хүлээж аваагүй. ...төлөвлөгөөг баталж өгөхгүйгээр удаа дараа буцааж байгаагүй...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Ү.Оын шүүх хуралдааны хэлэцүүлэгт “Ц.Нын ...2 компаний төслийн материалыг би Цогтбаатар даргаас аваагүй. ...Материалыг нь өөрөөс нь авч хараад буцааж өгөхдөө дутуу байгаа зүйлийг нь хэлсэн. ...Наранбаярын асуудалд шинжээчийн ажлын чиг үүрэгт хамаарахгүй тул төсөл бичиж өгсөн. ...Хориглоогүй гэж бодож байна. Би ажил гүйцэтгэсэн буюу төсөл бичсэн хөлсөө авсан байгаа...” гэх мэдүүлэг. Шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлтийн 2 дахь хэсэгт “Эн Ар Би ХХК” ...зөвшөөрөл хүсэж албан байдлаар хандсаныг тогтоох баримт байсангүй, төслийн материал баримтаар байхгүй. Тусгай зөвшөөрлийн аль ч шатанд шинжээч ажиллаагүй байна.” ...Мэргэжилтэн Б.Б нь ...төслийн материал байхгүй байхад хуралд хэлэлцүүлсэн байна. ...хэн шинжээч санал өгсөн талаар огт дурдаагүй байна. Комиссын гишүүд тусгай зөвшөөрлийн баримт материалтай биет байдлаар танилцдаггүй юм байна...” гэх дүгнэлт /13хх 194-195/, мөн шинжээчийн дүгнэлтийн “И Ти Эн” ХХК хэсэг 1 дүгээр шат: Хэлэлцэх төлөвлөгөөнд ороогүй, шинжээч томилсон тухай баримт байхгүй байна. Хэлэлцэх төлөвлөгөөнд ороогүй, шинжээч томилсон баримт байхгүй байхад шинжээч Г.О төслийн баримтад үнэлгээ өгсөн гэх дүгнэлт /13хх 196, 197/ зэрэг баримтууд болно. Өөрөөр хэлбэл, Ц.Нын өмчлөлийн “Эн Ар Би” ХХК-ийн эм эмнэлэгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх, “И Ти Эн” ХХК-ийн сэргээн засах төвийн эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийн материал “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссын ажиллах журам”-д зааснаар 2019 оны 5 дугаар сарын тусгай зөвшөөрөл олгох комиссын хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтанд оруулсан гэх үйл баримт шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлт, дээр дурдсан шүүгдэгч нарын мэдүүлгүүд, нууц ажиллагааны магадалгаа зэрэг баримтаар тус тус няцаагдаж байна гэж шүүх үзсэн болно. Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн диспозиц буй үндсэн шинж нь ...албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байх явдал юм. Уг гэмт хэргийн субъектив талын шинж нь гэм буруугийн шууд болон шууд бус санаагаар илрэх ба сэдэлт нь шунахайн болон хувийн бусад сонирхол байснаар  тогтоогдоно. Албан тушаалын байдлаа ашиглаж хууль зөрчин өөртөө болон бусдад бий болгохоор зорьсон ашигт байдал нь сэдэлтийг тодорхойлно. Уг хэрэгт шүүгдэгч Б.Ц өөртөө болон шүүгдэгч Ц.Нт ямар давуу байдал бий болгосон болох нь тодорхойгүй буюу гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын үндсэн шинж болох сэдэлт тогтоогдохгүй байна. Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Нын өгсөн: “...би Б.Цыг танихгүй, уулзаж байгаагүй...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Бийн “...Цогтбаатар дарга хурлаар оруул гэсэн үүрэг даалгавар өгөөгүй...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Н.Чын “...энэ асуудлыг мэдэхгүй, үүрэг даалгавар өгөөгүй...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Ү.Оын “...Цогтбаатар дарга надад Наранбаярыг танилцуулаагүй ...” гэх болон бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна. Мөн улсын яллагчийн “...5 сарын хурлын төлөвлөгөөнд тусгаагүй гэх шалтгаанаар “Эн Ар Би” ХХК, “И Ти Эн” ХХК-иудын төлөвлөгөөг баталж өгөхгүйгээр удаа дараа буцааж гүйцэтгэх ёстой үйлдлийг гүйцэтгэхгүй байсан...” гэх дүгнэлт нь нууц ажиллагааны магадалгаанд тусгагдсан гэх боловч энэ нь шүүгдэгч Н.Ч, Б.Б, Ү.О нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр няцаагдаж байх ба 5 сарын хурлын батлагдсан төлөвлөгөөнд тус хуулийн этгээд ороогүй байна. Иймд шүүгдэгч Б.Цт холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. /Анхан шатны шүүхийн ШЦТ-ын 65, 66, 67/ гэх зэргээр дүгнэн шүүгдэгч Б.Цт холбогдох гэмт хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Анхан шатны шүүхийн шийтгэх, цагаатгах тогтоолын дүгнэлтэд дурдсан эдгээр баримтууд нь зөвхөн Б.Цын төдийгүй Ц.Нын үйлдлийг ч гэмт хэргийн шинжгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын үндсэн шинж болох сэдэлт тогтоогдохгүй байгааг илэрхийлнэ гэж үйлчлүүлэгч болон өмгөөлөгчдийн хувьд үзэж байна. Хэргийн бодит нөхцөл байдал ийм байхад анхан шатны шүүхээс анхнаасаа ажлын хөлс гэж ойлгон шилжүүлсэн Ү.Оын Хаан банкны 5059117674 данс руу 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр “зээл төлөв” гэсэн утга бүхий дансны хуулгын баримтыг үндэслэн манай үйлчлүүлэгч Ц.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэнгүй гэж үзэхэд хүргэж байна. Тодруулбал, дээр дурдсан нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1-д заасан “...дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал”, 1.2-т заасан ...дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан”, 1.3-т “...дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад”, 1.4-т заасан “...дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэх нөхцөл байдлыг бий болгож байгаа бөгөөд мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д заасан үндэслэлд хамаарна гэж өмгөөлөгчдийн хувьд үзэж байна. Түүнчлэн Ц.Н нь Б.Ц, Ү.О нарыг огт танихгүй, мэдэхгүй, тэдгээрийг ямар албан тушаал эрхэлдэг, албаны ямар бүрэн эрх, чиг үүрэг хэрэгжүүлдэг болохыг огт мэдээгүй болох нь анхан шатны шүүхийн тогтоолд дурдсан дээрх мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа бол мөн шүүхийн “...Шүүгдэгч Ц.Н нь “Эн Ар Би” ХХК, “И Ти Ин” ХХК-д тусгай зөвшөөрөл авах зорилгоор шинжээч Ү.От “шинжээчийн дүгнэлт ашигтай гаргуулж өгнө” гэх ашиг сонирхлын үүднээс хахууль өгсөн болох нь шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлтийн 2,3 дах хэсэгт “... Шинжээч Г.Оюунчимэг ... төслийн баримт бичигт тавигдах шаардлага хангаж байна гэж дүгнэсэн. Уг дүгнэлт нь огноо дугаар, гарын үсэг байхгүй...” гэх дүгнэлт /13хх 192-194/, шүүгдэгч Ү.Оын эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдсон. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ү.О нь дээрх ашиг сонирхлын үүднээс Ц.Нт төсөл бичиж өгч, уг төсөлд шинжээч Г.Оюунчимэгийн өмнөөс шинжээчийн дүгнэлт бичсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Иймд Ү.От шинжээчийн чиг үүрэгтэй нь холбогдуулж хахууль өгсөн гэж
үзэх үндэслэлтэй байна.” гэсэн дүгнэлтүүд нь өмнөх дүгнэлтээ үгүйсгэсэн, хоорондоо зөрчилтэй дүгнэлт болсныг онцлон тэмдэглэе. Иймд миний үйлчлүүлэгч Ц.Нт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх боломжтой гэж өмгөөлөгчдийн хувьд үзэж байна.

Хоёр: Хөөн хэлэлцэх хугацааны талаар.

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаар санал дүгнэлтээ хэлж оролцсон билээ. Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1, 2 дугаар зүйлээр 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, мөн хугацаанд шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлэгт заасан гэмт хэргийг сэргээн шалгахаар, түүнчлэн 3 дугаар зүйлээр дээрх хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй байхаар заасан байна. Энэ хуулийг Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн байх тул бүхэлд нь баталсан өдрөөс хүчингүй болгожээ. Анхан шатны шүүхээс нийт шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох зүйл, хэсэг, заалтыг журамлах, эсхүл журамлахгүйгээр мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, зохих эрүүгийн хариуцлагыг хүлээлгэсэн байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хэм хэмжээний эрүүгийн хариуцлагын хэсэгт энэ гэмт хэрэгт “...нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр заасан байна. Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.5-д заасан “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээ зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш гурван жил өнгөрсөн.” гэсэн заалтыг хууль тогтоогчоос 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн байна. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай энэхүү хуулиас өмнө мөн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг зургаан сараас дээш, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг зургаан сараас дээш хугацаагаар тогтоосон гэмт хэргийн хувьд хөөн хэлэлцэх хугацааг хэрхэх асуудал зохицуулагдаагүй эрх зүйн хийдэл бий болжээ. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2-т “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн.” гэсэн заалт хүчин төгөлдөр үйлчилж байснаас бус хорих ялын доод хэмжээг зургаан сараас дээш, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг зургаан сараас дээш хугацаагаар тогтоосон гэмт хэргийн хувьд хөөн хэлэлцэх хугацааг хэрхэх нь тодорхой бус байсан. Энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлаж, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж, түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж тус тус заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж заасныг баримтлана гэж өмгөөлөгчдийн хувьд үзэж байна. Мөн Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталж, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж заасан. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон нийт 13 шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийг 2019 оны 01 дүгээр сарын сүүлчээс 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн  хооронд үйлдсэн байдаг. Дээр дурдсаныг дүгнэж үзвэл анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон нэр бүхий 13 шүүгдэгч нарын хувьд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталж, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 /2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж заасан байсан./-т тус тус зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Өмгөөлөгчид дээрх саналыг шүүх хуралдаанд хэлсэн боловч анхан шатны шүүх яагаад хүлээж аваагүй талаар шийтгэх тогтоолдоо үндэслэлийг заасангүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэх нөхцөл байдлыг бий болгож байгаа ба мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлд хамаарна гэж өмгөөлөгчдийн хувьд үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, эсхүл 1.2-т тус тус заасныг үндэслэн мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийн Эрэнхүү овогт Цэрэнжавын Наранбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө.” гэжээ.

 

Шүүгдэгч Ц.Нын өмгөөлөгч Г.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нарыг Н.Ч, Б.Б нарт хахууль өгсөн гэх байдлаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж буруутгасан. Шүүгдэгч Ц.Нын хувьд Ү.От 500.000 төгрөг шилжүүлсэнээрээ яллагдагчаар татагдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон. Авлигын эсрэг хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан субъектэд хээл хахууль өгсөн асуудал байхгүй. Шинжээч Ү.О нь Эрүүл мэндийн яамтай ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр ажлаа гүйцэтгэдэг байсан. Орон тооны ажилтан биш. Энэ талаар Б.Ц анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлсэн. Уг мэдүүлэгтээ “Ү.О гэх хүн мэргэжил арга зүйн зөвөлгөө өгөх, төсөл бичих эрх нь нээлттэй. Тохирсон ажлаа хийгээд хөлсөө авах нь нээлттэй” гэж мэдүүлсэн. Авлигын эсрэг хуульд заасан авлига, албан тушаалын субъект бол Ү.О биш юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Ц, Ү.О, Ц.Н нар гурвуулаа үнэнээ мэдүүлсэн. Ц.Н нь Ү.Оын данс руу 500.000 төгрөгийг төсөл бичүүлэх зорилготой шилжүүлсэн. Тусгай зөвшөөрөл авах зорилго байгаагүй. Нууц ажиллагааны материалтай танилцахад Ү.О, Ц.Н хоёрын хоорондоо бичсэн мессежүүдийг үзэхээр “төслийн материалаа явуулаарай” гэх зүйлийг л бичсэн байдаг. Шууд авлига өгсөн гэж буруутгах үндэслэлгүй нотлох баримт байдаг. Иймд Ц.Нт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч Ц.Дэлгэрням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №2022/ШЦТ/60 дугаартай “Шийтгэх тогтоол”-ыг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн, дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль бус шийдвэр болсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. “Тимус Фарма” ХХК нь 2006 онд эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдаж, одоог хүртэлх 15 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахад шаардлагатай тусгай зөвшөөрлүүдийг зохих цаг хугацаандаа, холбогдох дүрэм журмын дагуу авсаар ирсэн. “Тимус Фарма" ХХК нь Эмнэлгийн урвалж оношлуур импортлох тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхлэх зорилгоор хуульд заасан шаардлага хангасан үйл ажиллагаа явуулах ажлын байр бэлтгэж, шинэ ажилтан авч, мэргэшүүлэх, үйл ажиллагааны туршлага судлах, урвалж оношлуурын тоног төхөөрөмжүүдтэй танилцуулах зорилгоор ажилтнуудыг гадаад улс руу томилолтоор ажиллуулж, ихээхэн хэмжээний хөрөнгө санхүүжилтийн дагуу бэлтгэл үйл ажиллагаа хийсэн. Ингээд 2018 оны 9 дүгээр сард хуульд заасан шаардлага хангасан тусгай зөвшөөрөл хүсэх хүсэлтийг гаргасан ба 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Эрүүл мэндийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох комиссын хурлаар дэмжигдэж, шинжээч нарыг “Тимус Фарма” ХХК-ийн үйл ажиллагаанд шинжилгээ хийж дүгнэлт гаргах шийдвэр гаргасан. “Тимус Фарма” ХХК-ийн үйл ажиллагаа, тусгай зөвшөөрөл олгогдох шаардлагыг хангасан нөхцөл байдлыг харгалзан анх хүсэлт гаргасан өдрөөс хойш 7 сарын дараа буюу 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох комиссын хурлаар хэлэлцэж, зохих журмын дагуу албан ёсоор 9 гишүүний саналаар тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гарсан. Хэрэв Б.А нь шүүгдэгч Б.Бт авлига хээл хахууль өгөхөөр байсан бол 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр түүний ажлын байранд өгөх ямар ч шаардлага байхгүй, 2019 оны 4 дүгээр сарын 04-нд хурлаар тус асуудал шийдвэрлэгдэх үед л өгөх байсан. Өөрөөр хэлбэл аль хэдийнээ тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэгдсэн шийдвэртэй холбогдуулан, дангаараа шийдвэр гаргах эрх мэдэлгүй этгээд болох Б.Бт 100 ам.долларын хахууль өгсөн гэж үзэж байгаа нь илтэд үндэслэлгүй гэж үзэхээр байна. Мөн Б.Аын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд удаа дараа мэдүүлэхдээ “Б.Б нь эмэгтэйчүүдийн хагалгаанд ороод эмнэлэгт хэвтэж байгаад ажилдаа орсон гэдгийг нь сонссон, эмэгтэй хүн, эх хүн, эрүүл мэндийн салбарт ажилладаг хүний хувьд түүний эрүүл мэндийн байдалд санаа зовж байсан учраас аяга кофе, зүсэм бялуу, 100 ам.долларыг өгсөн” гэх үйл баримтын талаар удаа дараа дурдсан. Гэтэл прокурор, шүүхээс аяга кофе, зүсэм бялуу өгсөн гэх асуудлын талаар огтхон ч дурдаагүй, энэ талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан байдаг. Б.Аын шүүгдэгч Б.Бт 100$, зүсэм бялуу, аяга кофе өгсөн асуудал нь ямар нэгэн байдлаар авлига хээл хахууль өгөх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өгсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Монгол хүний өвөрмөц соёлоос улбаатай Цагаан сараар бусдын гар цайлгадаг, төрсөн өдөр, баяр ёслолоор бэлэг өгдөг, өвчтэй зовлонтой хүмүүсээ эргэж тойрч, асардаг, дэмжлэг үзүүлдэг зан заншлын хэм хэмжээний дагуу өгсөн хүнлэг ёсны илэрхийлэл болсон үйлдэл юм. Эрүүл мэндийн яамны ажилтан нарт авлига, хээл хахууль өгсөн гэх бусад хуулийн этгээдүүд нь тусгай зөвшөөрөл авах нөхцөл шаардлагыг хангаагүй, хугацаа хожимдуулсан, өөрсдийн компанийн дутагдалтай үйл ажиллагааг нуун дарагдуулах, компанидаа давуу байдал бий болгох зорилготойгоор дунджаар 5-20 сая төгрөгийн авлига өгсөн бол “Тимус Фарма” ХХК нь тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг 2018 оны 9 сард гаргасан, тусгай зөвшөөрөл авах урьдчилсан бүхий л нөхцөл шаардлагыг хангасан, 7 сарын хугацаанд хяналт шалгалтын ажиллагаа явагдаж тусгай зөвшөөрөл олгогдсон, захирал Б.Аын өгсөн гэх мөнгөний хэмжээ ч илтэд зөрүүтэй байгааг шүүхээс нарийвчлан үнэлэж, “Тимус Фарма” ХХК нь бусад хуулийн этгээдүүдтэй адил өөртөө давуу байдал бий болгох, авлига, хээл хахууль өгөх шалтаг, шалтгаан огтхон байхгүй талаар оновчтой дүгнэх шаардлагатай байсан. Мөн мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаанд Б.Б нь миний үйлчлүүлэгч Б.Аыг “..чи ямар нойтон хамуу шиг юм бэ" гэж хэлж байсан болох нь бичигдсэн байдаг. Хэрэв миний үйлчлүүлэгч Б.А нь Б.Бт авлига, хээл хахууль өгч байсан бол Б.Б нь Б.Аыг ингэж дуудахгүй байх байсан. Гэтэл шүүхээс дээрх үйл баримтыг няцаасан дүгнэлт огт хийгээгүй байна. Б.А нь 1989 онд Нийслэлийн ерөнхий боловсролын 83 дугаар дунд сургуулийг онц дүнтэйгээр суралцан төгсөж, 1989-1991 онд Сувилахуйн ухааны дунд сургуулийг сувилагч мэргэжлээр, 1991-1997 онд Анагаах ухааны их сургуульд урилгаар элсэн суралцаж хүний их эмч мэргэжлээр, 1998-2000 онд тус сургуульдаа их эмчийн резедентурт суралцсан, 2001-2003 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуульд анагаах ухааны магистрын зэрэг, 2004-2008 онд ОХУ-ын Москва хотын РМА после дипломного обракования буюу ОХУ-д анагаах ухааны доктарын зэрэг хамгаалж, 2012 онд Монос дээд сургуульд дэд профессор, 2019 онд профессор цол тус тус хүртсэн мэдлэг боловсролтой, Анагаах ухааны салбарын манлайлагч эрдэмтэн, багш нарын нэг юм. Ажил эрхлэлтийн тухайд 1997-1998 онд Франц-Монголын хамтарсан “Ив Роше” гоо сайханы газарт менежерээр, 1998-2000 онд Улсын 3 дугаар шатлалын эмнэлгүүдэд дадлагажигч эмчээр, 2000-2003 онд Монос дээд сургуульд багшаар, 2003 онд Кардио хэмнэл, зүрх судасны эмнэлэгт зүрх судлалын эмчээр, 2004-2005 онд ОХУ-ын Казань хотын анагаах ухааны акедемийн эмнэлэгт судлаач эмчээр, 2005-2009 онд ОХУ-ын Москва хотын Гэгээн Апексейн эмнэлгийн үйл оношлогооны тасагт судлаач эмчээр, 2009-2013 онд Монос дээд сургуулийн захирлаар, 2013-2014 онд Монос группын төслийн менежерээр, 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс одоо гхүртэл “Тимус фарм” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж, олон хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна. Б.А өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шүүгдэгч Б.Бт хүнлэг сэтгэл гаргаж, эмчилгээний зардалдаа хэрэглээрэй гээд өгсөн нь гэмт хэргийн шинжгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүгдэгчийг гэмт хэрэг уйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн ундэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дугнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дугнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг тусгана гэж хуульчилсан. Гэтэл шийтгэх тогтоолд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинжлэн судлуулсан, цагаатгах талын үндэслэл болгосон 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Эрүүл мэндийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох комиссын хурлын №08 дугаартай тэмдэглэл /гэмт хэрэг гарсан гэх хугацаанаас 4 сарын өмнө “Тимус Фарма” ХХК-ийн тусгай зөвшөөрөл олгох асуудал дэмжигдэж шийдвэрлэгдсэн гэх баримт 12хх 222-241/, 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох комиссын хурлын №03 дугаартай шийдвэр /гэмт хэрэг гарсан гэх хугацаанаас 12 хоногийн өмнө тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гарсан гэх баримт 6хх 68-70/, 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгууллагын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах тухай №07 дугаартай шийдвэр /Б.Б нь эмнэлэгт хэвтэж байсан хугацаанд ч мөн тус компанитай холбоотой асуудлууд хэвийн байдлаар шийдвэрлэгдэж байсан гэх баримт 12хх 181/, “Тимус Фарма” ХХК-ийн үйл ажиллагааны танилцуулга, тусгай зөвшөөрөл авахтай холбоотой бүрдүүлсэн баримт, материалууд эрүүл мэндийн яамнаас гаргасан дүрэм журмыг 100 хувь биелүүлсэн, тусгай зөвшөөрөл авах шаардлагыг бүрэн хангасан талаарх баримтууд /Анхан шатны шүүхийн шатанд өмгөөлөгчөөс нотлох баримтаар гарган өгсөн/ зэрэг баримтуудыг хэрхэн няцаан, үгүйсгэсэн талаар огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх талаар хуульчилсан. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/60 дугаартай “Шийтгэх тогтоол”-д миний үйлчлүүлэгч Б.Аын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх заалтыг удирдлага болгон, эргэлзээтэй нотлох баримтуудыг шүүгдэгчид ашигтайгаар үнэлэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, миний үйлчлүүлэгч Б.Ад холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Цын өмгөөлөгч Д.Чинзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие шүүгдэгч Б.Цын өмгөөлөгчийн хувьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн №60 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэх үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд: “...Б.Ц нь 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ...114 тоот өрөөнд ...шинжээч томилж, комиссын хурлаар оруулж өгөөч гэж 100.000 төгрөг өгсөн” гэдгийг эргэлзээгүй, хөдөлбөргүй нотолж тогтоосон баримт огт байхгүй. Нөгөөтэйгүүр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно гэдэг нь хуульд заасан журмын дагуу шинжлэн судлаагүй бол шүүх үндэслэлдээ дурдахгүй гэж бий. Түүнчлэн шүүх хуралдаанаар шинжлэн судалсан гүйцэтгэх ажиллагааны үр дүн болох дуу-дүрсний бичлэгт ч “шинжээч томилж, комиссын хурлаар оруулж өгөөрэй” гэх үг үсэг, дуу авиа байдаггүй гэдгийг анхааралдаа авах нь зүйтэй юм. Эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал” гэх үндэслэлд хамаарч байгаа юм. Мөн Б.Ц нь Б.Бтэй урьдын харилцаатай байсан, үүнийхээ дагуу 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Б.Бтэй сайдын туслахын хувиар уулзсан, судалгааны ажил болох элэгний С вирусын материалыг сайдад дамжуулсан гэдэг үйл баримт илэрхий, тов тодорхой байгаа. Тийм байтал шүүх энэ талаар огтхон ч дүгнэлт хийлгүйгээр, фактийг шийдвэрлэхдээ субьектив шинжийг харгалзан үзээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол” хэмээх үндэслэлд хамаарч байна. Шүүгдэгч Б.Ц нь 100.000 төгрөгийг Б.Бт өгөхдөө түүнийг Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн гэдгээр бус, харин урьдын хувийн харилцааны явцад амласны дагуу өгсөн, энэ нь гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байгаа бөгөөд нөгөөтэйгүүр түүнийг 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “Саруул өргөө констракшн” ХХК-ийн эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхит бүтээгдэхүүний тусгай зөвшөөрлийг шинжээч томилж, комиссын хурлаар оруулж өгөөч гэж 100.000 төгрөг өгсөн гэдгийг тогтоосон нотлох баримт шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаагүй юм. Мөн шийтгэх тогтоолд бичигдсэн нотлох баримтууд ч Б.Цыг буруутган, гэм буруутай гэж шууд үзэх үндэслэл болохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 16.2 дугаар зүйлүүдэд тус тус зааснаар бол хэргийн бодит байдлыг хөтөлбөргүй нотолсны үндсэн дээр гэм буруугийн сэдэлт, зорилго яригдах бөгөөд хэрэв нотлогдон тогтоогдохгүй, эргэлзээтэй байвал уг хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх учиртай гэж үзэж байна. Эцэст нь дахин хэлэхэд Б.Ц нь 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Б.Бийг яамны ахлах мэргэжилтэн гэдгээр “Саруул өргөө констракшн” дээр шинжээч томилж, комиссын хурлаар оруулж өгөөч гэж 100.000 төгрөг өгөөгүй, эсрэгээрээ буруутгаж буйг нь эргэлзээгүйгээр нотолж тогтоосон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт байхгүй атал түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, уг хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр Б.Цод холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн хүсч байна.” гэв.

Шүүгдэгч Б.Цын өмгөөлөгч Б.Одонгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтаар тогтоосон “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, мөн зүйлийн 1.2 дахь хэсгийн заалтаар тогтоосон “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх үндэслэлээр эс зөвшөөрч, давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх Б.Цыг гэм буруутайд тооцохдоо хэрэгт авагдсан баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь, мөн шүүгдэгчид ашигтай талаас нь үнэлээгүй. Тодруулбал, шүүх Б.Цыг гэм буруутайд тооцохдоо:

Шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт,

Нууц ажиллагааны магадлагаа,

Шүүгдэгч Б.Бийн мэдүүлгийг үндэслэсэн боловч эдгээр баримт нь Б.Цын гэм буруутайг эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлохгүй болох нь дараах байдлаар тайлбарлагдана. Шинжээчийн 2019 оны 6 дүгаар сарын 22-ны өдрийн дугнэлтийн түхайд. Энэ дүгнэлтийн 22 дахь хэсэгт “...ЭМЯ-ны бичиг хэрэгт “Саруул өргөө констракшн” ХХК бүртгэгдсэн тухай мэдээлэл байхгүй байна...” гэсэн дүгнэлт байгаа бөгөөд энэ нь тус компанид ЭМЯ-тай холбоотой аливаа ашиг сонирхол байгаагүйг эргэлзээгүй нотолж байгаа болно. Гэтэл шүүх Б.Цын гэм буруугүй болохыг нотолж буй энэ баримтыг түүнийг гэм буруутайд тооцох үндэслэл болгож буй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримтыг үнэлэх, нотлох баримтад үндэслэн шийдвэр гаргах, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг илтэд зөрчсөн.

Нууц ажиллагааны магадлагааны тухайд: Энэ магадлагаагаар шүүгдэгч Б.Ц “Саруул өргөө констракшн” ХХК-тай холбоотой аливаа ашиг сонирхолтой байсан, тус асуудлаар Б.Бтэй харилцаж байгаагүй нь эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлогдсоор атал шүүх энэ баримтыг Б.Цын гэм буруутайг нотолж буй баримт болгож, шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримтыг үнэлэх, нотлох баримтад үндэслэн шийдвэр гаргах, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг илтэд зөрчжээ.

Шүүгдэгч Б.Бийн мэдүүлгийн тухайд: Шүүгдэгч Б.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм буруугаа хүлээсэн бөгөөд энэ нь түүний эрүүгийн хариуцлага хүлээх эсэхтэй, ашиг сонирхолтой шууд холбогдож буй юм. Мөн түүнчлэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдож байж яллагааны үндэслэл болох байтал Б.Бийн мэдүүлгийг дээр дурдсан шинжээчийн дүгнэлт, нууц ажиллагааны магадлагаа болон шүүгдэгч Б.Цын мэдүүлэг зэргээр илтэд үгүйсгэж байхад шүүх нотлох баримтыг харьцуулан үнэлэлгүйгээр хэргийн бодит байдалд нийцээгүй шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй. Ийнхүү анхан шатны шүүхийн тогтоолын үндэслэл болж буй дээрх 3 баримт Б.Цын гэм буруутайг эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлохгүй байна. Тодруулбал, хэрэгт авагдсан баримтаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл заалтаар тогтоосон хэргийн бодит байдлыг тогтоох, мөн 16.2 дугаар зүйлийн заалтаар хуульчилсан гэмт хэрэг гарсан байдлыг нотлох, мөн 4.2 дугаар зүйлийн заалтаар хуульчилсан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн өмнө эргэлзээгүй, бүрэн, хөдөлбөргүй нотлох үүрэг хангагдаагүй тул Б.Цыг үндэслэлгүйгээр гэм буруутайд тооцсон гэж үзэж гомдолтой байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Цыг гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоохоор хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч гомдолд дурдсанчлан, Б.Ц “Саруул өргөө констракшн” ХХК-ийн ашиг сонирхлын төлөө Б.Бт 100.000 төгрөг өгөөгүй нь хангалттай, хөдөлбөргүй нотлогджээ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйл, 34.14 дүгээр зүйл заалтаар “прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг нотлоогүй бол хэрэгсэхгүй болгох” зарчмыг хуульчлан тогтоосныг удирдлага болгон Б.Цыг гэм буруугүй болохыг тогтоож, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Цын өмгөөлөгч Т.Урангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхэлж оролцсон. Анхан шатны шүүх хуралдаанд биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалаад оролцож чадаагүй. Өмгөөлөгч Б.Учралгэрэлийг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулсан. Ингээд өөрөө давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна. Өмгөөлөгч Д.Чинзориг болоод Б.Одонгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг дэмжиж байна. Б.Цыг “Саруул Өргөө констракшн” ХХК-ийн ашиг сонирхлын үүднээс 100.000 төгрөгийг өгсөн гэж ялласан. Шинжээчийн дүгнэлт авагдсан. Шинжээчийн дүгнэлтэд “Саруул Өргөө констракшн” ХХК-тай холбоотой ямар нэгэн санал, хүсэлт, албан тоот гэх мэт зүйл байгаагүй. Авлига өгөх гэдэг нь албан тушаалтнаар, магадгүй Б.Бээр гүйцэтгэх ёстой буюу гүйцэтгэж болох байсан үйлдлийг өөрийнхөө ашиг сонирхлын төлөө өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор хийлгэсэн буюу татгалзуулсан үйлдлийг ойлгоно гэдэг. Б.Бээр “Саруул Өргөө констракшн” ХХК-ийн төлөө ямар үйлдэл хийлгүүлсэн юм бэ. Ямар үйлдэл хийхээс татгалзуулсан бэ гэдэг асуудал зайлшгүй гарна. Үүнд хариулт байдаггүй. Би анхан шатны шүүх хуралдаанд ороогүй боловч шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцсан. Хурлын бичлэгтэй танилцсан. 100.000 төгрөгийг өгсөнөөр “Саруул Өргөө констракшн” ХХК-нд ямар давуу байдал олгосон юм бэ. Б.Ц “Саруул Өргөө констракшн” ХХК-ийн хэнийг ч танихгүй. Хэнтэй нь ч холбогдоогүй. Өөрийнхөө халааснаас 100.000 төгрөгийг гаргаад “хоол авч идээрэй” гээд өгсөн. Тэр компаний төлөө тэгээрэй, ингээрэй гэсэн асуудал яриагүй. Шийтгэх тогтоолд “Саруул Өргөө констракшн” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг шинжээч томилуулж, комиссын хурлаар оруулж өгөөч...” гээд дурдсан ямар ч баримт байхгүй байхад юуг үндэслэж шинжээч томилуулах юм бэ. Юуг үндэслэж, яах гэж хурлаар оруулах юм бэ. Анхан шатны шүүх үүнд анхаарах байсан. Яллагдагч Б.Б мэдүүлэхдээ 100.000 төгрөг авсан дээрээ маргадаггүй. Гэхдээ Б.Б анхан шатны шүүх хуралдаанд “өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг албадсан” талаарх асуудлыг ярьсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх үүрэг хүлээхгүй. Мөн хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй гэж заасан тул яллагдагч Б.Бийн мэдүүлэг үндэслэлгүй. Энэ бол нотлох баримт биш. “Саруул Өргөө констракшн” ХХК-тай холбоотой нэг ч эрх бүхий албан тушаалтныг асуугаагүй. Болор-Эрдэнэ гэх гэрчийг асуусан. Б.Ц анхнаасаа мэдүүлэгээ тогтвортой өгсөн. Б.Ц нь Болор-Эрдэнэд “тусгай зөвшөөрөл авах юм бол төсөл бичихэд нь тусалж болно” гэсэн амлалт өгсөн байдаг. Болор-Эрдэнээс мэдүүлэг авсан ажиллагаа нь яллагдагч Б.Цын хүсэлтээр хийгдсэн ажиллагаа юм. Б.Цын өөрийнх нь мэдүүлгээр ялласан байдаг. Б.Ц өөрөө 100.000 төгрөг өгсөн болохоо мэдүүлдэг, ашиг сонирхол, давуу байдал ярьдаггүй. Яллагдагчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд байгаа мэдүүлэг бусад нотлох баримтаар тогтоогдох юм бол яллах үндэслэл болно гээд хуульд заасан. Б.Ц өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгсөн. Иймд уг нотлох баримт үнэлэгдэхгүй байх боломжтой. Нууц ажиллагааны магадлагааг ярьдаг. Мөнгийг хураачихаад цэнхэр хавтасыг яагаад хураагаагүй юм бэ. Хураасан бол яриад байгаа судалгааны ажил байсан болох нь нотлогдох байсан. Цагаатгах нотлох баримт байсан болохоор хураагаагүй. Дараа нь цэнхэр хавтастай материалыг мөрдөгчид өгөх гэхэд шүүх хуралдаанд гаргаж өг гээд аваагүй. 100.000 төгрөгийн авчихаад бусдыг нь үлдээсэн. Хэрвээ тусгай зөвшөөрлийн асуудал яригдсан бол 100.000 төгрөгийг өгөх үндэслэлтэй юу. Тусгай зөвшөөрөл авахад ханш нь 2-5 сая төгрөг гэж яригддаг. Уялдахгүй байдаг. Иймд нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй байх тул Б.Цод холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 заалтуудад заасныг удирдлага болгон хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хохирол хор уршиг байхгүй байхад ял халдааж байгаа нь нэг бүрчлэн өмгөөлөгч нарын тайлбарыг няцаагаагүй, заавал харгалзаж үзэх нөхцөл байдлуудыг анхаар үзээгүйгээс анхан шатны шүүх Б.Цод ял оногдуулсан байна.” гэв.

Шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Өмгөөлөгчийн зүгээс Д.Бгийн үйлдсэн гэмт хэрэг нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол хор уршиг учруулаагүй гэж үзэн дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, сэдэл, нотолбол зохих байдлын тухай:

“Актив медикал” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө буюу 2019 оны 02 дугаар сарын сүүлээр болон 3 ба 4 дүгээр сард захирал О.Ялалт сунгалт хийлгэхээр холбогдох материалыг бүрдүүлэн очсон боловч дутуу байна, шаардлага хангахгүй байна, мэргэжилтэн эзгүй байна, орны хүн нь байхгүй байна гэх шалтгаанаар хүлээж авч бүртгэл үйлдээгүй байдаг. Эрүүл мэндийн яамны тусгай зөвшөөрлийн мэргэжилтэн Б.Б болон бүртгэлийн бусад мэргэжилтнүүд нь тусгай зөвшөөрлийг сунгах явцад чухам ямар материал дутуу, шаардлага хангаагүй талаар тодорхой ойлгомжтой тайлбар мэдээлэл өгдөггүй, журманд зааснаас өөр илүү материал шаардан аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн материалыг хүлээж авдаггүй ингэхдээ албан бичгээр хариу өгдөггүй, албан ёсоор өргөдөл хүсэлтийн бүртгэлд оруулдаггүй байсан, шалтгаангүй удаа дараа хүлээн авахгүй хясан боогдуулж байсан болох нь ганц “Актив медикал” ХХК биш яллах дүгнэлтэд дурдагдсан бусад байгууллага болох “ЭМЖЖ” ХХК, “Мед импорт монгол” ХХК, “Асралт мед” ХХК, “Про ресайкл” ХХК, “ЭМЖЖ Эм” ХХК, “Алтан заан эм” ХХК гэх мэт компани, хувь хүмүүсийн хэрэгт холбогдсон нөхцөл байдлаас тодорхой харагдана. “Актив медикал” ХХК-ийн тусгай зөвшөөрөл сунгахад сүүлийн 3 жилийн татварын тайлан тодорхойлолт хангалтгүй, формат нь буруу байна, задаргаа бүхий файлыг авчрах, гаалийн бүрдүүлэлтийн баримтуудыг хавсаргах шаардлага тавьсан байдаг. Мөн “Мед импорт монгол” ХХК-ийн баримт бүгд бүрэн байсаар байтал материалыг хүлээн авахгүй хууль бус эс үйлдэхүй гаргаж байсан тул миний үйлчлүүлэгч Д.Б нь Б.Бтэй энэ талаар ярилцах гэж ажлын өрөөнд нь орсон байдаг. Эрүүл мэндийн яамны сайтад байрласан мэдээлэл, дүрэм журмын хувьд эрүүл мэндийн тоног төхөөрөмжийг импортлох тусгай зөвшөөрлийг сунгахад дараах баримт бичгийг шаарддаг байна. Эрүүл мэндийн яамны сайтад албан ёсоор тавигдсан мэдээллийг 2020 оны 10 дугаар сарын байдлаар татаж үзэхэд дээрх 8 жагсаалт бүхий баримтыг шаарддаг ба энэ нь Эрүүл мэндийн сайдын 2013 оны 143 тоот тушаалын хавсралтад заасан дараах материалыг бүрдүүлнэ гэсэн байдаг. Гэвч сайдын 2013 оны 143 тоот тушаал нь Эрүүл мэнд соёл спортын сайдын 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 298 тоот тушаалаар хүчингүй болсон байдаг. 

  1. Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай хүсэлт өргөдөл
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  3. Тусгай зөвшөөрлийн эх хувь
  4. Харьяа дүүргийнхээ татварын газраас тодорхойлолт авах (сүүлийн 3 жилээр)
  5. НД-ийн газраас тодорхойлолт авах (сүүлийн 3 жилээр)
  6. Ажиллагсадын мэдээлэл (мэргэжпийн эмч мэргэжилтэнүүдийн дипломны

хуулбар)

  1. Сүүлийн 3 жилд хийсэн ажлын тайлан
  2. Тэмдэгтийн хураамж

Тус жагсаалтад татварын байгууллагын тодорхойлолт гэж байгаа болохоос татварын тайлангийн дэлгэрэнгүй задаргаа, гаалийн бүрдүүлэлтийн баримт бичиг гэсэн материалыг шаардаагүй байна.

Мөн Эрүүл мэндийн яам нь Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд заасан болон ажлын байрны тодорхойлолтод заасан мэдээллийг ил тод байлгах, архив албан бичиг хөтлөлтийн журмын дагуу өргөдөл гомдлыг бүртгэн авах, иргэдийн хүсэлт, өргөдөл гомдолд үндэслэл бүхий хариу шуурхай өгөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буруутай үйлдлээс болж гэмт хэрэг гарсан байна. Яллагдагч Б.Б нь “Актив медикал” ХХК-иас журманд зааснаас өөр баримтыг шаардаж тусгай зөвшөөрлийн материалыг хүлээн авахаас татгалзаж байсан нь хууль бус эс үйлдэхүй юм. Энэ талаар анхан шатны шүүх хясан боогдуулсаны улмаас гэмт хэрэг үйлдэх болсон гэж зөв дүгнэсэн.

Яллах дүгнэлтэд дурдсанаар сунгуулах хугацааг хэтрүүлэн тусгай зөвшөөрлийн материалыг өгсөн гэж буруутгаж байгаа боловч “Актив медикал” ХХК нь хугацаандаа хүсэлтээ удаа дараа өгөхөд нь Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн Б.Б хууль журманд байхгүй үндэслэлээр хүлээж аваагүй байна. Хэрэв тусгай зөвшөөрлийн хугацаанд сунгуулах хүсэлтээ өгөөгүй бол ямар үр дагавар үүсэх вэ, Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.6 дах хэсэгт заасан эмнэлгийн багаж хэрэгслийн импортлоход тусгай зөвшөөрөл авдаг ба нэгэнт авсан тусгай зөвшөөрлийг сунгуулахдаа 19.16-д зааснаар сунгуулах хүсэлтээ тусгай зөвшөөрөл олгосон байгууллагад хугацаа дуусахаас 30-с доошгүй хоногийн өмнө тавьж шийдвэрлүүлнэ. Мөн хуулийн 19.19-д зааснаар ийнхүү хүсэлтийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор сунгасан эсхүл сунгахаас татгалзсан тухай шийдвэр гаргана гэжээ.

Мөн хуулийн 19.20-д тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэрийг олгосон байгууллага гаргана гэж заасан ба 19.20.1 дэх хэсэгт тусгай зөвшөөрлийг хуулийн хүчинтэй хугацаанд сунгуулаагүй бол Эрүүл мэндийн яамнаас хүчингүй болгох ёстой байсан. Гэвч одоог болтол тус Б.Бт өгсөн сунгалтын хүсэлттэй холбоотой ямар нэг шийдвэр гараагүй байгаа билээ. “Актив медикал” ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй, тусгай зөвшөөрөлтэй холбоотой шийдвэрийг хүлээсэн боловч эцэслэн шийдвэрлээгүй удсан тул 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дахин хүсэлт гаргаж шинээр гаргуулан авсан билээ. Ийнхүү Эрүүл мэндийн яамнаас 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ТХ-20/23/3902 дугаартай тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай дахин олгосон. Яллагдагч Б.Бийн гэрчээр өгсөн мэдүүлэг, яллагдагчаар өгсөн мэдүүлгээс харахад Д.Бгээс авсан мөнгийг яг ямар зориулалтаар авсан болохоо мэдэхгүй харилцан ойлголцоогүй байдал илэрхий харагддаг. Д.Б нь тухайн өдөр Б.Бийн хууль журманд зааснаас өөр нэмэлт материал шаардаж буй байдалд шүүмжлэлтэй хандаж, ямар шалтгааны улмаас хүлээн авахгүй байгаа талаар санал солилцож, үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан зарим материалыг авахуулсан байдаг. Д.Б нь урьдын харилцааг бодон дотночлон хоолонд ороорой гээд 100.000 төгрөг өгөхдөө авилга өгч байгаагаа ухамсарлаагүй, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилго агуулаагүй билээ. Шүүх хуралдаан дээр мэдүүлэг өгч, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн.

Хариуцлагыг хөнгөрүүлэх, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлийн тухайд:

Д.Б нь Эрүүл мэндийн яамны тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэнүүдийн тусгай зөвшөөрөлд тавигдах шаардлагаас гадуур нэмэлт материал шаардсан, өргөдөл хүсэлтийг хүлээн аваагүй хууль бус эс үйлдэхүйгээс гэмт хэрэгт анх удаа холбогдсон ба авлигын хэмжээ бага. Д.Б нь бага насны 4 хүүхэдтэй ба саяхан амаржсан нялх хүүхэдтэй. Багшаар олон жил үр бүтээлтэй ажилласан, эмнэлгийн тоног төхөөрөмжийн салбарын чадварлаг мэргэжилтэний нэг.  Д.Б нь тухайн мөнгийг авилга болгон өгч байгаа гэж бүрэн ухамсарлаагүй, дотночлон өгсөн байдаг. Яллах дүгнэлтэд дурдсан “Актив медикал” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байхад сунгахад зориулан 100.000 төгрөг авилгад авсан эсэх талаар авилга авсан гэх Б.Б нь бүрэн ухамсарлаж үйлдээгүй байдаг. Хээл хахууль өгөх гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд авсан болон өгсөн этгээд ямар зорилгоор өгч авснаа бүрэн ухамсарласан байхыг шаардана. “Актив медикал” ХХК-ийн баримт бичиг үйл ажиллагаанд зөрчил гараагүй, дутуу буруу материал нэг ч байгаагүй ба нэмж өгөх материалыг өгөх шаардлагагүй байсан. Өөрөөр хэлбэл Д.Б хууль бус зөрчилтэй материал бүхий, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага зөрчсөн, аливаа байдлаар хууль зөрчсөн тэр нь ноцтой үр дагавар бүхий компанийн өмнөөс хүсэлт гаргаагүй билээ. Тиймдээ ч дахин хүсэлт гаргахад Эрүүл мэндийн яамнаас 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ТХ-20/23/3902 дугаартай тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай төвөггүйхэн дахин олгосон байдаг. Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахад журмын дагуу сунгуулах хүсэлтээ гаргасан боловч яамны мэргэжилтэнүүд хууль бусаар хүлээн аваагүй бөгөөд хугацаа хэтэрсэнтэй холбоотой ямар нэг түдгэлзүүлэх, цуцлах шийдвэр гаргаж танилцуулаагүй болно. 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр “Актив медикал” ХХК-ийн материалыг хүлээн аваад Б.Б болон яамны зүгээс ямар нэг шийдвэр гаргаагүй бөгөөд давуу байдал олгосон төгссөн үйлдэл тухайлбал тусгай зөвшөөрөл сунгасан, бүртгэсэн үйлдэл хийгээгүй болно. Хожим дахин материал бүрдүүлэн шинээр авсан байдаг. Д.Бгийн үйлдэл нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй. Д.Бгийн Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн Б.Бт хоол авч идээрэй гэж өгсөн 100.000 төгрөгийн авилга өгсөн гэмт үйлдэл нь өөрийн үйлдлийн нийгмийн аюул хор уршгийг бүрэн ухамсарлаагүй, нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол хор уршиг учруулаагүй болох нь сэдэлт, зорилго, өгсөн мөнгөний хэмжээ, тусгай зөвшөөрлийн бүрдэл хангасан байдал зэргээс тодорхой харагдаж байна. Иймд Д.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дах хэсэг, Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэг, 16.2 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5, 1.7, 39.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дэх хэсэг, 39.7, 39.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн ялимгүй шинжтэй тул хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ж.Нгийн өмгөөлөгч Э.Мөнх-Золбоо давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шуүхээс миний үйлчлүүлэгч Ж.Нг гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, нотлох баримтгүй, нотлогдоогүй мөн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзээгүй орхигдуулж, хэт нэг талыг барьж, түүнийг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан 60 дугаартай шийтгэх тогтоолд энэхүү гомдлыг гаргаж байна. Шүүгдэгч Ж.Н нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр болон яллагдагчаар тус тус өгсөн мэдүүлгүүддээ “...Н.Ч, Б.Б нарыг огт танихгүй, нэг ч удаа уулзаж байгаагүй. Тэдэнд авилга өгөөгүй гэдгээ тууштай мэдүүлсээр ирсэн. Гэвч Ж.Нг өөрийн “Про Ресайкл” ХХК-даа эм эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх, тусгай зөвшөөрөл авах ашиг сонирхлын үүднээс Н.Чд 3.000.000 төгрөгийн хахууль өгсөн. Уг 3.000.000 төгрөгөөс Н.Ч нь Б.Бт 1.500.000 төгрөгийг дамжуулан өгсөн гэх гэмт үйлдэлд буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зуйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 8.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн шийдвэрийг гаргахдаа дараахь асуудлуудыг нэг мөр хянахгүйгээр, хууль зөрчсөн шийдвэр гаргасан.

Улсын яллагчийн шүүхэд ирүүлсэн яллах дүгнэлт болон шүүхийн шийдвэрт бичигдсэн хахуульд өгсөн гэх 3.000.000 төгрөгийн үнийн дүн хаана ч хэн ч мэдүүлээгүй, ямар ч баримтаар тогтоогдоогүй. Шүүгдэгч Б.Б нь “Про Ресайкл” ХХК-иас Ч-р дамжуулж, надад 1.500.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг хэрэгт бий. Гэтэл хэн хаана ямар ажиллагаа баримтаар нотолсон нь үл мэдэх зохиомол 3.000.000 гэх үнийн дүнгээр миний үйлчлүүлэгчийг ялласан. Өөрөөр хэлбэл, авилгатай тэмцэх газрын мөрдөгч нь Ж.Нг яллагдагчаар татахын тулд өөрөө баримжаагаар авлигад 3.000.000 төгрөг гэх дүнг таамгаар зохиож зохиомол хэрэг үүсгэсэн. Би энэ талаар мухарлаж мэдэхийн тулд шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.Бээс асуухад “Би 3.000.000 төгрөг гэж мэдүүлээгүй, би энэ талаар мэдэхгүй,...” гэх Н.Чаас асуухад “Би Ж.Н гэдэг хүнтэй уулзаж байгаагүй, огт танихгүй...” гэх мэдүүлгүүдээр тогтоогддог. Мөн авилгатай тэмцэх газрын алба хаагч нар эрх бүхий субъектын зөвшөөрлөөр 2018 оны сүүлийн сарууд, 2019 оны 5 сарыг дуустал хугацаанд гүйцэтгэх ажиллагаа болон нууц ажиллагаануудыг Н.Ч болон Б.Б нарын ажлын өрөө, гар утас зэрэг объект төхөөрөмжид тагнах чагнах сонсох ажиллагаануудыг хийсэн байдаг. Гэвч энэ ажиллагаануудад миний үйлчлүүлэгч Ж.Нтэй холбоотой нэг ширхэг ч үг үсэг, захидал, дүрс бичлэг, ярианы бичлэг байгаагүй. Тэр бүү хэл шүүгчээс нууц ажиллагааны бичлэгтэй танилцсаны дараа авилга авсан гэж мэдүүлдэг шүүгдэгч Б.Бээс мөнгө авч буй үйлдэл бүрийг Б.Бээс тухайлан асуухад аль ч үйлдлээ “Про Ресайкл” ХХК-ийн захирал Ж.Нгээс авсан гэж заагаагүй. Уг нууц ажиллагаанд гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацаанд Ж.Нгээс Н.Ч, Б.Б нартай албан бус /утсаар ярьж дуудаж гаргаж ирэх, гар утасны захидал илгээх/ байдлаар болон албан өрөөнд нь биечлэн орж уулзах, бодитоор мөнгө, бэлэг сэлт өгөх ямар ч үйлдэл тогтоогдоогүй. Огт ямар ч холбоо харилцаа тогтоогоогүй хүмүүстэй яаж харилцаанд орж мөнгө өгснийг аль ч шатны ажиллагаагаар тогтоогоогүй атлаа цор ганц шүүгдэгч Б.Бийн мэдүүлгээр Ж.Нг гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ж.Нг шүүгдэгч Б.Бийн мэдүүлгийг үндэслэн өөр нэг ч нотлох нотолгооны эх сурвалжгүйгээр ялласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2,3 дахь заалтуудыг ноцтой зөрчиж шийдвэрлэсэн гэж үзжээ. Шүүх шийдвэртээ Ж.Нгийн үйлдсэн хэргийн нотлогдсон байдлыг /7хх 225/ хуудсанд авагдсан Хаан банкан дахь түүний эзэмшлийн 5131103580 тоот дансны 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1.532.000 төгрөгийн зарлагын гүйлгээний хуулгаар нотлосон баримт гэж үзсэн нь үндэслэлгүй. Ж.Н нь уг өдрийн 1.532.000 төгрөгийн зарлагын гүйлгээг авилгатай тэмцэх газрын мөрдөгч нь хаашаа хэнд, ямар зориулалтаар, юуны тулд шилжүүлсэн, энэ гүйлгээг бэлнээр зарлагдаж авсан уу, банк хоорондын гүйлгээ байсан уу, хэрвээ банк хооронд өөр хүний дансанд шилжүүлсэн бол хэн гэж хүнд, ямар зорилгоор өгсөн зэрэг асуултуудын хариултуудыг тогтоогоогүй. Мөн Ж.Нгээс зарлагдсан мөнгө юм чинь үүнийг авилгад л өгсөн байх...гэх таамгаар нотлогдсон гэж үзсэнд гомдолтой байна. Ж.Нн уг өдрийн 5131103580 тоот дансны 1.532.000 төгрөгийн гүйлгээ нь Голомт банкны Билгээ гэх хүн /Ж.Нн төрсөн дүүгийн эхнэр/ эзэмшлийн 1415105151 тоот данс руу зээлээ төлж барагдуулсан зарлагын гүйлгээ байсан. Хэрэв мөрдөгч нь бусдыг хууль бусаар гэмт хэрэгт буруутгахыг урьтал болголгүй бүхий л баримт мэдээллийг хуулийн дагуу судалж, тогтоох зорилгоор ажилласан бол энэ зарлагын гүйлгээнд цахим хэлбэрээр үзлэг хийх, банкнаас лавлагаа гаргуулах, е-мэйл хаягт үлдсэн дансны мэдээлэл зэргийг шалгаж тогтоон, нотолгоогоор баримтуудыг хэрэгт цуглуулах боломжтой байсан. Энэ мэдээлэл баримтууд одоог хүртэл шүүгдэгч Ж.Нд өөрт нь цахим хэлбэрээр хадгалагддаг. Энэхүү шүүхийн үндэслэл хэсэгтээ нотолгоогоор иш татсан дансны хуулга нь эцсийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц хэрэгт ямар ч хамааралгүй, эргэлзээтэй баримт гэдгийг Ж.Н болон миний зүгээс хуралдааны явцад удаа дараа мэдүүлж тайлбарласан боловч шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсанд гомдолтой байна. Иймд дээрх үйл баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой судалж миний үйлчлүүлэгч Ж.Нг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор авилга өгөх гэмт хэрэг үйлдээгүй гэдгийг шудрага үнэнээр тогтоож, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Г.Нийн өмгөөлөгч Ц.Гансүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Нийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгөх гэмт хэргийг гүйцэтгэгчээр хамтран оролцсонд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон.

1. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа зэргээс харахад шүүгдэгч Б.Б, Н.Ч нар дээр 115 хоног мөрдөн шалгах нууц ажиллагаа явагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Гүйцэтгэх ажлын тухай хуулийн холбогдох зүйл заалтаас харахад мөрдөн шалгах нууц ажиллагааны зорилго нь гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсооход оршдог. Өөрөөр хэлбэл 115 хоногийн турш үргэлжилсэн хугацааны хувьд авч үзвэл хууль зөрчигдсөн гэж үзэж байна.

Нөгөө талаас маргаж буй эрүүгийн хэргийн мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаагаар: Гэмт хэрэгт бэлтгэж байгаа, гэмт хэрэг үйлдэхээр завдаж байгаа, гэмт хэрэг үйлдэж байгаа нөхцөл байдал тогтоогддог. Харин шүүгдэгч нарыг бүгдийг нь төгссөн гэмт хэрэгт буруутган эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан, улмаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаан дээр хэлсэн боловч ямар нэг үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

2. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Шүүгдэгч О.Тын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн ... гэм буруу дээрээ маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа. Г.Нийг 2006 оноос хойш таних болсон. Миний хуурай дүү байгаа юм. Би М.Зг танина. М.З нь Б.Гийн ах эгч гэдгээр мэднэ. Ч, Бг нарыг танихгүй. Миний хувьд М.Згаас ямар нэг байдлаар мөнгө төгрөг авсан зүйл байхгүй. ... Га надад материал бүтээгээд өгөөч гээд шилжүүлсэн мөнгийг Н рүү шилжүүлсэн. Бичиг баримтыг би хөөцөлдөөгүй. Би бичиг баримтыг Г-с аваад Насандэлгэрт өгсөн. Н-т тусгай зөвшөөрөл хөөцөлдөх талаар хэлж өгсөн. ... зузаан материал байсан учраас хараагүй. ...тусгай зөвшөөрөл гарсан гэхээр нь Насандэлгэрээс очиж аваад өгсөн... гэх мэдүүлэг /10хх 11/...” гэжээ. /10хх 84/ 10 дугаар хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд шүүгдэгч О.Тын мэдүүлэг байхгүй, мөрдөн байцаалтын шатанд ч О.Т дээр дурдсан агуулгатай мэдүүлэг өгөөгүй. Харин цагдан хоригдож байхдаа хяналтын прокурорт хандан хүсэлт бичсэн байдаг.

Агуулга нь: Н-т мөнгө өгсөн, тусгай зөвшөөрлийг Н хөөцөлдсөн. Шүүгдэгч О.Тыг 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдрөөс цагдан хориод 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдөр гаргасан. О.Т 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр дээр дурдсан хүсэлтийг бичээгүй бол түүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөхгүй байсан. Өөрөөр хэлбэл, эрүүдэн шүүгдсэн этгээдийн хэлсэн үгийг үндэслэн миний үйлчлүүлэгч Г.Нийг гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. О.Тын анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогддоггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-т мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэсэн байдаг. Бодит байдал ийм байхад анхан шатны шүүх буруу үнэлэлт дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

3. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: “... Шүүгдэгч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн ... “Алтан заан эм” ХХК нь эм эмнэлгийн хэрэгсэл эмнэлгийн тоног төхөөрөмж дагалдах хэрэгсэл импортлох ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл авахаар 2018 оны 12 сард Н.Чаар дамжуулж материалаа өгсөн. Тэгээд хурлаар яаралтай оруулж өгөөч, миний таньдаг хүн гуйсан юм. Зөвхөн эм импортлох юм байна лээ. Тусгай зөвшөөрлийг гаргуулж өгөөрэй гээд 2019 оны 1 дүгээр сард тусгай зөвшөөрлийн хурал болохоос өмнө өрөөнд 2.500.000 төгрөгийг өгсөн. Би энэ компанийн нэг ч хүнтэй уулзаж үзээгүй, захирал Золтуяаг харж байгаагүй, бүх бичиг баримт нь Чимэдлхамаар дамжин ирж байсан. Тусгай зөвшөөрлөө гаргуулаад авсан /2хх 15/...” гэжээ. Миний үйлчлүүлэгч Г.Н нь шүүгдэгч Б.Б, Н.Ч нарын хэнийг нь ч танихгүй, хэнтэй нь ч уулзаж байгаагүй, “Алтан заан эм” ХХК-ийн эм эмнэлгийн хэрэгсэл эмнэлгийн тоног төхөөрөмж дагалдах хэрэгсэл импортлох ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл авахаар хөөцөлдсөн зүйл байхгүй, хавтаст хэрэгт ч энэ талаар нотлох баримт авагдаагүй. Нөгөө талаас шүүгдэгч Б.Бийн мэдүүлгийг үнэн гэж авч үзвэл 16 дугаар хавтаст хэргийн 223-227 хуудсанд 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг авагджээ. Тэрээр мөрдөгчийн асуултад “...О.Т гэж хүнийг танихгүй. “Алтан заан эм” ХХК-ийн талаар уулзаж байгаагүй. Н.Ч нь утсаар ярихдаа Тамир руу гээд 2-3 удаа ярьж байсан талаар сонсож байсан. Найз нь гарлаа гээд утсаар яриад гараад явж байсан /ху-227/... гэж хариулсан байдаг. Анхан шатны шүүх энэ талаар ямар нэг үнэлэлт дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна.

4. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...нууц ажиллагааны магадлагаа зэргээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ ...’' гэжээ. /ху-84/ Улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт 115 хоногийн турш явуулсан мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүн буюу 134 хуудас мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагааг уншиж судалсан, 7 ширхэг СД-г үзэж судалсан. Энэ үед шүүгдэгч Г.Нтэй холбоотой нэг үг уншигдаагүй, нэг дүрс гараагүй. Бодит байдал ийм байхад нууц ажиллагааны магадлагаагаар Г.Н гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон гэх үнэлэлт дүгнэлт өгсөн нь хууль бус гэж үзэж байна.

5. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: “...Өорөөр хэлбэл шүүгдэгч Б.Золтуяа, Б.Г, О.Т, Б.Б нарын мэдүүлэг хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй тохирч байх ба нэг шүүгдэгчийн мэдүүлэг нөгөө шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдсон байна....” гэжээ. /ху-84/ Хавтаст хэрэгт авагдсан болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.Золтуяа, Б.Г, Б.Б нарын мэдүүлэгт миний үйлчлүүлэгч Г.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн талаар нэг ч үг өгүүлбэр байхгүй. Өөрөөр хэлбэл нэг шүүгдэгчийн мэдүүлэг нөгөө шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх буруу үнэлэлт дүгнэлт хийсэн.

6. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: “... Шүүгдэгч Г.Н нь “Алтан заан эм” ХХК-ийн захирал М.Згийн “Алтан заан эм” ХХК-ийн эм эмнэлгийн хэрэгсэл эмнэлгийн тоног төхөөрөмж дагалдах хэрэгсэл импортлох ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг гаргуулах зорилгоор хахуульд өгсөн 15.000.000 төгрөгөөс О.Таар дамжуулан өөрийн Хаан банкны ... данс руу 2 удаагийн үйлдлээр ... 10.000.000 төгрөгийг шилжүүлүүлэн авсан, О.Таар өөрийн Хаан банкны 5031666999 дугаарын дансыг М.Зд өгүүлэн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 17 цаг 59 минутад М.Згийн Хаан банкны 5029149352 данснаас орлого Золтуяа гэх утгатайгаар 4.200.000 төгрөгийг шилжүүлүүлэн авч, Эрүүл мэндийн яамны төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Н.Ч, ахлах мэргэжилтэн Б.Б нарт 5.000.000 төгрөгийг дамжуулан өгч, үлдэгдэл 9.200.000 төгрөгийг өөртөө авч, М.Згийн хахууль өгөх гэмт хэргийг гүйцэтгэсэн...” гэжээ. /ху82-83/ 10 дугаар хавтаст хэргийн 48-78 дугаар хуудсанд шүүгдэгч Г.Нийн Хаан банкны төгрөгийн 5031666999 дугаартай дансны хуулга авагдсан. Энэхүү дансны хуулгаар шүүгдэгч О.Ттай холбоо бүхий этгээдүүдээс нийт 14.200.000 төгрөг шилжин орж ирсэн болох нь тогтоогдсон, үүнтэй маргахгүй. Харин Г.Нийн хувьд шүүгдэгч Н.Ч, Б.Б нарт 5 сая төгрөг өгсөн асуудал байхгүй, дансны хуулгаар ч тийм зүйл харагдахгүй. О.Т, Г.Н нарын дунд мөнгө өгөх, авах тохиолдол нэг биш удаа байсан. Тухайлбал: Дээр дурдсан дансны хуулгаар 32 удаагийн үйлдлээр 21.025.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл О.Т өөрийн мөнгийг Г.Нийн данс руу шилжүүлээд, дараа нь өөр рүүгээ болон бусад хүмүүс рүү шилжүүлүүлдэг байсан болно. Харин дээр дурдсан 14.200.000 төгрөгийн хувьд гэвэл: 2018 оны 12 дугаар сард О.Т нь Г.Нээс мөнгө зээлж аваад, түүнийгээ хүүгийн хамт Г.Нт буцааж өгсөн байдаг. Уг мөнгийг Г.Н нь хувийн хэрэгцээндээ зарцуулсан болох нь түүний дансны хуулгаар тогтоогддог. Анхан шатны шүүхээр тогтоогдсон гэх Н.Ч, Б.Б нарт 5 сая төгрөг өгсөн гэдэг нь зохиомол нөхцөл байдал. Учир нь Б.Б ... би Н.Чаас 2.500.000 төгрөг авсан гэж хэлсэн. Энэ үгэнд нь үндэслэн анхан шатны шүүх Б.Б 2.500.000 төгрөгийг авсан бол, Н.Ч ч гэсэн 2.500.000 авсан байх ёстой, 2.500.000 дээр 2.500.000 нэмэхээр 5.000.000 болно гэж үнэлж дүгнэсэн.

7. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: Боржигон овогт Гантөмөрийн Насандэлгэрийг өортөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгөх гэмт хэргийг гүйцэтгэгчээр хамтран оролцсонд...” гэжээ. Г.Нийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ...15.000.000 төгрөгийг хахуульд өгсөн гэмт хэрэг үйлдэхэд нь тусалж 14.200.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5031666999 дугаарын дансаар шилжүүлэн авч ...Н.Ч... Б.Б нарт дамжуулан өгч хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон үйлдэлд хамжигч гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Харин 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр ... Н.Ч, Б.Б нарт 5.000.000 төгрөгийг дамжуулан өгч, үлдэгдэл 9.200.000 төгрөгийг өөртөө авч, М.Згийн хахууль өгөх гэмт хэргийг гүйцэтгэсэн гэж үзэн тогтоолд өөрчлөлт оруулсан. Дээр дурдсан прокурорын 2 тогтоолын тогтоох хэсэгт: Г.Нийг Н. Чимэдлхам, Б.Б нарт мөнгө дамжуулан өгч гэсэн байдаг ч нэгэнд нь хамжигч, нөгөөд нь гүйцэтгэгчээр оролцсон гэх зөрүүтэй дүгнэлт хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл гүйцэтгэсэн хүн нь олдохгүй болохоор Г.Нийг сонгож авсан гэх эргэлзээг төрүүлдэг болно. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаан дээр хэлсэн боловч үнэлэлт дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна.

8. Анхан шатны шүүх Н.Чыг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шууд болон бусдаар дамжуулан үргэлжилсэн үйлдлээр хясан боогдуулах аргаар бусдаас хахууль авах гэмт хэргийг гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэх үндэслэлээр буруутгасан.

Харин бусад шүүгдэгч нарыг тусгай зөвшөөрөл гаргуулахын тулд, тусгай зөвшөөрөл гаргуулсны төлөө, тусгай зөвшөөрөл сунгуулахаар хахууль өгсөн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Н.Ч нь тусгай зөвшөөрөл олгох эрх хэмжээний албан тушаалтан биш болох нь харагддаг, улсын яллагчийн зүгээс энэ талаар маргадаггүй. Өөрөөр хэлбэл хахууль өгөгч, хахуул авагчийг буруутгаж буй үндэслэл нь хоорондоо шалтгаант холбоогүй, мэргэжилтнээр ажиллаж байсан хүнийг тусгай зөвшөөрөл олгох комиссийн гишүүний эрх хэмжээг хэрэгжүүлсэн мэтээр үнэлж дүгнэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль бус гэж үзэж байна. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаан дээр хэлсэн боловч хэрэгсэж үзээгүй болно.

9. Анхан шатны шүүхээс “Алтан заан эм” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой хахууль өгөх гэмт хэрэгт 4 хүнийг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулсан. Үүнд: М.Зг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5 сая төгрөгөөр торгох ялаар, Б.Гийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 5 сая төгрөгөор торгох ялаар, О.Тыг нийтийн албанд гомилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 3 сая төгрөгөөр торгох ялаар, Г.Нийг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 12 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, мөрдөн шалгах нууц ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Г.Н нь хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байгаа тул түүнийг цагаатгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Цын өмгөөлөгч С.Чулуунбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс шийтгэх, цагаатгах тогтоол гарсан. Миний үйлчлүүлэгч Б.Цт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл холбогдлыг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Энэ талаар шийтгэх тогтоолын 105 дугаар хуудсанд дурдсан. Давж заалдах шатны шүүх шийтгэх, цагаатгах тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Цын үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай гэж дурдаж өгнө үү. Өөр саналгүй.” гэв.

Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Т.Баасанжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Б.Б нь анхнаасаа хэргийн талаар үнэн зөв мэдүүлээд явсан. Анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээж байсан шүүгдэгч нар давж заалдах гомдолдоо өөр байдлаар тайлбар гаргасан байна. Б.Б рүү дайрсан давшилсан зүйл ярьж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр болон прокурорын яллах дүгнэлттэй нэг зүйлээр санал нийлдэггүй. Б.Бт 10 гаруй хүн хахууль өгсөн. Үүний нилээн хэд нь 100 гаруй мянган төгрөг өгсөн байдаг. Эдгээр мөнгө болон бусад мөнгийг хясан боогдуулах замаар авсан гэх үндэслэлээр прокурор зүйлчилсэн, анхан шатны шүүх тэр хэвээр нь дүгнэсэн. Давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбар хэлэх боломж олгосон учраас би хэлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна. Б.Бийн зүгээс эдгээр хүмүүсийн нэгэнтэйн ч хясан боогдуулах замаар уулзаагүй. Баримтыг хүлээж авахгүй байх, буцаах байдлаар хясан боогдуулсан ажиллагаа явуулаагүй. Үүнийгээ анхан шатны шүүх хуралдаанд ч хэлсэн. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас ч харагдаж байдаг. 100.000 төгрөгүүдийг ихэвчлэн эмнэлэгт хэвтэснийх нь төлөө буюу “эргэж чадсангүй” гээд өгсөн байдаг. Үүнийг прокурор болон шүүхийн зүгээс албан тушаалын байдалтай нь холбогдуулж авилга авсан гээд үзсэн учраас гэм бурууг зөвшөөрөөд “хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх байдлаар тайлбар хэлээд явсан. Зүйлчлэлийн тухайд хясан боогдуулах аргаар үйлдсэн гэдэг дээр хэлэхэд хэнийг ч хясан боогдуулаагүй. Баримтыг буцаасан асуудал болоогүй. Өмгөөлөгч Г.Цолмонгэрэлээс “төрийн байгууллагын үйл ажиллагаа өөрөө хясан боогдуулсан байдалтай байдаг” гэж ярьлаа. Үнэхээр “Актив медикал” ХХК-ийн зүгээс холбогдох баримтаа хангалттай байдлаар цуглуулж, хуульд нийцсэн байдлаар өгч чадсан юм уу гэдгийг тогтоож чадаагүй. Бүрэн материал бүрдүүлж өгсөн, үгүй болохыг хэн мэдэх вэ гэхээр хүлээж авсаны дараа шинжээч дүгнэлт гаргаад дараа нь сонгон шалгаруулалтын комисс шийдвэрлэх ёстой байсан. Энэ хоёр мэргэжилтэний хэн нь ч шийдвэрлэхгүй. Давж заалдах шатны шүүх талуудын гаргасан гомдолд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянах учраас хясан боогдуулсан асуудал байна уу, үгүй юу гэдэг дээр дүгнэлт хийж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Д.Н, Н.Н нарын өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд: “...Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Шүүгдэгч Б.Ггийн өмгөөлөгч О.Аззаяа тус шүүх хуралдаанд: “...Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Шүүгдэгч С.Агын өмгөөлөгч П.Тэрбиш тус шүүх хуралдаанд: “...Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Прокурор Э.Халиун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосны дагуу Нийслэлийн прокурорын газраас Н.Ч нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолыг гаргасан. Уг шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд дараах тайлбарыг хэлье. Өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын гаргасан давж заалдах гомдолд дараах тайлбарыг хэлж байна. “Тимус Фарма” ХХК-ийн зүгээс хүсэлт гаргаж өгч байгаагүй. Төслийн материал нь Эрүүл мэндийн байгууллагын бичиг хэрэг дээр ирж байгаагүй байдаг. Мөн төсөлд шинжээч санал өгч ажиллаагүй байсан зэргээс үзэхэд “Тимус Фарма” ХХК-ийн захирал Б.А нь эмнэлгийн тоног төхөөрөмж импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг гаргуулах хүсэлт өгөөгүй байж эмнэлгийн тоног төхөөрөмж импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг гаргуулсан. Үүнийхээ дараа 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ахлах мэргэжилтэн Б.Бт 100 ам.долларыг кофетой, нэг зүсэм бялуутай өгсөн болох нь Б.Бт чиглэгдсэн мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа, мэдээ 27-д мессеж авагдсан, мэдээ 28-д бичлэг авагдсан байдаг. Бичлэгээр Б.А нь гаднаас орж ирээд зүсэм бялуу, кофетой хамт мөнгө өгч буй байдал нь мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаагаар хэрэгт авагдсан байдаг. Мөн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Уг дүгнэлтээр “зөрчилтэй материал, дутуу материал” гэж дүгнэсэн байхад Б.Б нь хурлаар оруулаад зөвшөөрөл гаргуулсан байдаг. Иймд Б.Ад давуу байдал бий болгосон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Авлигын эсрэг хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан этгээд нь албан тушаалын байдлаа, эрх мэдлээ урвуулан ашиглаж хувь хүн, хуулийн этгээдэд бий болж буй эдийн болон эдийн бус ашигтай байдлыг олгож байгаагаараа Б.А гэдэг хүнд давуу байдал бий болгож байна. Иймд өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын гаргасан давж заалдах гомдолд дурдсан хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна. Өмгөөлөгч Д.Чинзориг, Б.Одонгэрэл, Т.Урангэрэл нарын гаргасан давж заалдах гомдолд дараах тайлбарыг хэлье. 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн 22 дугаар талд “Саруул Өргөө констракшн” ХХК нь Эрүүл мэндийн яамны бичиг хэрэгт материалаа өгөөгүй байсан. Мөн Б.Б анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Цацралт-Од ах “Саруул Өргөө констракшн” ХХК нь эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхит бүтээгдэхүүнийг импортлох тусгай зөвшөөрөл хүсэж байна. Ахынх нь найзын компани шүү. Боломжоороо дэмжээд өгөөрэй” гэж хэлээд тус материалыг өгсөн гэж мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн байгууллагад хүсэлт гаргаагүй. Материалыг мэргэжилтэн Б.Бт шууд гардуулж өгсөн зэргээс үзэхэд гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэж байна. Мөн Б.Бт чиглэгдсэн мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагааны 7,8,9,10,11,37,38,39,40,41 дүгээрт байх бичлэгээр тодорхой харагддаг. Мөн анхан шатны шүүх хуралдаанд магадлагааг шинжлэн судлахад бүх хэргийн оролцогч нар үзэж шинжлэн судалсан. Б.Ц нь “Саруул Өргөө констракшн” ХХК-ийн ашиг сонирхлын төлөө Б.Бт 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн яамны 114 тоот өрөөнд 100.000 төгрөгийг “Саруул Өргөө констракшн” ХХК-ийн эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхит бүтээгдэхүүний тусгай зөвшөөрлийг шинжээч томилж, комиссын хурлаар оруулах ашиг сонирхлын үүднээс өгсөн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж үзэж прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Иймд Б.Цод холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзсэн. Шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэлээс гаргасан давж заалдах гомдолд дараах тайлбарыг хэлье. Мөн Б.Бт чиглэгдсэн мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа байдаг. Магадлагааны 45-д бичлэг байдаг. Мөн Б.Бийн мэдүүлэг авагдсан. Б.Б мэдүүлэхдээ “Булгансүрэн нь манай байгууллагын орон тооны бус шинжээч юм. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө өгөх ёстой байтал энэ хугацаанаас хожимдуулж өгсөн. “Сунгалт хийж өгч туслаач, эгч нь дандаа юм гуйж байх юм гээд “хоолонд ороорой” гээд 100.000 төгрөгийг өгсөн” гэдэг. “Актив медикал” ХХК нь Д.Бгийн нөхрийнх нь компани байсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлогдож тогтоогдсон. Иймд Д.Бд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч Ж.Нгийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоогоос гаргасан давж заалдах гомдолд дараах хариу тайлбарыг хэлье. “Про Ресайкл” ХХК нь мөн бичиг хэрэгт материал өгөөгүй. Шинжээч Ү.О 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдөр “төсөл шаардлага хангахгүй” талаар саналыг өгсөн байдаг. 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр танилцуулга хэлэлцэх хуралд “Про Ресайкл” ХХК-ийн төсөл “шаардлага хангасан” мэтээр буюу шинжээч Ү.Оын дүгнэлтийг өөрөөр танилцуулж хэлэлцэгдсэн байдаг. Мөн Б.Б мэдүүлэхдээ ““Про Ресайкл” ХХК нь эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийн материалыг Н.Чаар дамжуулж надад өгсөн. Н.Чаас таньдаг хүн нь гуйсан юм билээ. Надад 1.500.000 төгрөгийг ажлын өрөөнд өгсөн” гэсэн байдаг. Энэ нь мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаагаар тогтоогдсон. Иймд Ж.Нн үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны дагуу гарсан.” гэв.

Прокурор Б.Ганбулган тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Н.Чын өмгөөлөгч нараас хувийн байдалтай холбоотой асуудлыг ярьлаа. Мөн гэмт хэргийн зүйлчлэлийн талаар болон гэмт хэрэг үйлдэгдээгүй талаар ярьсан. Шүүгдэгч Н.Ч давж заалдах гомдолдоо гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх боловч өмгөөлөгч Д.Нямдоржоос зүйлчлэл болон зарим үйлдэл нотлогдоогүй байхад ял шийтгэл оногдуулсан гэж маргаж байна. Шүүгдэгч Н.Чаас эсрэг байр суурьтай байгааг гайхаж байна. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах саналтай байна уу, эсхүл хэргийг цагаатгаж өгнө үү гээд байна уу гэдэг нь тодорхой биш байна. Шүүгдэгч Н.Чын эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтыг гаргаж өгч байна. Эрүүл мэндийн талаарх дүгнэлт хэсгийг нь уншсан. Уг дүгнэлтэд “Н.Ч нь Нэгдсэн эмнэлэгт тусламж үйлчилгээ авч Хорих 409 дүгээр анги руу шилжсэн ба цаашид эх барих эмэгтэйчүүдийн эмчийн зөвөлгөө авах шаардлагатай болохыг тодорхойлов” гэсэн байна. Энэ нь хорих болон цагдан хориход харшлах өвчний жагсаалтад дурдаагүй байна. Эрүүл мэндийн байдалтай холбоотой асуудлыг Эрүүл мэндийн сайд болон Хууль зүйн сайдын хамтарсан тушаалын дагуу үйл ажиллагаа явагдаж байгаа. Үүний дагуу ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих прокуророос хяналт тавиад хяналтынхаа дагуу дүгнэлт гараад, дүгнэлтийг шүүхэд танилцуулж байж эрүүл мэндийн шалтгааны улмаас хорих ял эдлэхээс чөлөөлөх асуудал яригдана. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад яригдах тул энэ шүүх хуралдаанаар эрүүл мэндийн байдлыг үндэслэж эрүүгийн хариуцлагыг өөрчлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаагаар мөнгө, төгрөг өгч авалцсан талаар, тодорхой хахууль өгөгч нартай уулзсан талаар, хахууль өгөгч нартай мессеж бичсэн талаар, мөнгөө яаж хувааж авч байгаа бичлэгийн талаар бичгийн хэлбэрээр болон видео бичлэгээр тодорхой авагдаж анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн. Насандэлгэр, Золтуяа, Ариунаа гэх хүмүүсээс мөнгө авч байгаа үйл баримтын талаар магадлагаа дээр байдаггүй. Гэхдээ авсан өдөр нь мөнгөө хувааж авч байгаа бичлэг магадлагаа дээр тодорхой харагддаг. Энэ байдал нь давхар шүүгдэгч Б.Бийн мэдүүлгээр хангалттай тогтоогдож байгаа. Хахууль өгөх гэмт хэргийн улмаас бусдад давуу байдал бий болгох, эсхүл давуу байдал бий болгохын тулд үйлдэгдэж байгаа болох нь хэргийн үйл баримтаас тодорхой харагддаг. Анхан шатны шүүх хуралдаанд прокуророос эхний дүгнэлт дээрээ шүүгдэгч Н.Ч, Б.Б нарт хорих ял оногдуулах ялын санал гаргасан. Хоёр дахь дүгнэлт дээрээ шүүгдэгч Б.Бт торгуулийн ял оногдуулахад татгалзах зүйлгүй гэх санал гаргаж, шүүгдэгч Н.Чд хорих ял оногдуулах ёстой гэж дүгнэлт гаргасан. Ялгамжтай хандсан гэж үзэж байна. Энэ нь ямар шалтгаантай байсан гэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзсэн. Б.Б нь анхнаасаа гэмт хэргийнхээ талаар үнэн зөвөөр мэдүүлж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй тул өмгөөлөгч нар нь торгуулийн ял оногдуулах санал гаргахад прокуророос татгалзах зүйл байхгүй гэж саналаа хэлсэн. Харин Н.Ч нь гэм буруугаа бүрэн гүйцэт хүлээгээгүй, зөвхөн магадлагаанд тодорхой авагдсан үйлдлүүдийг хүлээн зөвшөөрчихөөд, өөр шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдож байгаа буюу нотлох баримт эргэлзээтэй үйлдлүүдээ хүлээн зөвшөөрөхгүй байдаг. Иймд прокуророос хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслээд хорих ял оногдуулах санал гаргасан. Шүүхээс энэ дагуу ялыг ялгамжтай оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзана” гэж заасан. Мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шаардлагатай эмнэлгийн тусламжыг үзүүлсэн”, мөн зүйл, хэсгийн 1.3,1.4,1.5,1.6,1.7-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд Н.Чын хувьд харагдаагүй. Энэ үндэслэлээр ч анхан шатны шүүх ял шийтгэлийг оногдуулсан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлыг заасан. Үүнд “эрүүгийн хуулийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн бол...”, мөн зүйлийн 1.8 дахь хэсэгт “гэм буруугаа хүлээж хохирлоо нөхөн төлөх үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлүүдийг шүүх харгалзаж үзэж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Гэм буруугийн хурал дуусаад гэм буруутайд тооцсоны дараа завсарлага авах асуудлыг шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гаргасан. Хохирол төлбөрийг барагдуулахаар 5 хоног хүртэл хугацаагаар завсарлага авах хүсэлт гаргах эрхтэй. Хахууль авах гэмт хэрэг болон албан тушаалын байдлаа ашиглаад өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн хувьд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, хохирол учирсаныг шаардахгүй. Хахууль авах гэмт хэргийн улмаас олж авсан хөрөнгө нь өөрөө гэмт хэргийн улмаас олсон хөрөнгөд тооцогдож байх тул хохирол төлөгдөх асуудлыг шүүх хүлээж авалгүй эрүүгийн хариуцлагын хурлыг цааш үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Шүүгдэгч Н.Чд оногдуулсан ял хууль зүйн үндэслэлтэй. Шүүгдэгч Г.Нийн үйлдэл нууц ажиллагааны магадлагаагаар илрээгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Тамир болон Ганзориг, Золтуяа, Г.Н нарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэлээр Золтуяагаас хахууль өгөх, өөртөө давуу байдал бий болгох үүднээс ашиг сонирхлын дагуу өгсөн мөнгө нь хамгийн сүүлд Насандэлгэрийн дансанд орсон байдаг. Нөхцөл байдал дансны хуулгаас тодорхой харагддаг. Мөн шүүх хуралдааны тэмдэглэлийг унших юм бол прокурорын зүгээс Тамираас асуулт асуусан. Тамираас хариулахдаа “...тусгай зөвшөөрлийг Насандэлгэрээс авч Золтуяад өгсөн” гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэ талаар мэдүүлсэн мэдүүлэг нь хавтас хэрэгт байдаг. Тамирыг эрүүдэн шүүсэн талаар хэлж байна. Энэ хэрэг дээр Тамирыг хамгийн их хугацаагаар цагдан хорьсон болох нь үнэн. Яагаад цагдан хорьсон болох шалтгаанаа анхан шатны шүүх хуралдаанд дэлгэрэнгүй тайлбарласан. Тамирыг гэрчээр дуудаж мэдүүлэг авах гэхэд огт ирдэггүй. Дуудан ирүүлэх хуудсыг хаана байсан тэр газарт нь нилээн олон удаа өгч, мэдэгдсэн боловч ирээгүй. Ингээд 2-3 сарын дараа олоод утсанд нь үзлэг хийхэд “Цагдаагийн Ерөнхий газрын АСАП санд таныг эрэн сурвалжилж байна” гэх мэдээллийг утсан дээрээ авсан байдаг. Өөрийг нь хайж байгааг мэдсээр байж ирээгүй нөхцөл байдал тогтоогдсон. Үүний дагуу цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокуророос шүүхэд гаргасаны дагуу шүүх цагдан хорих арга хэмжээ авсан. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсанаас хойш сэжигтэн, яллагдагч нар өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрх нь нээлттэй. Тамирыг эрүүдэн шүүсэн талаар прокурорын байгууллага болон холбогдох байгууллагад гомдол гаргасан зүйл байдаггүй. Шүүгдэгч Ц.Нын хувьд хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон. Цогтбаатартай нэг адилхан зүйлчлэлээр зүйлчлэгдээгүй хоёр өөр зүйлчлэл байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарна уу. Ц.Н нь Цогтбаатартай холбогдоод Отгонбаатартай холбогдоод тусгай зөвшөөрөл авах төслөө Отгонбаатараар хянуулж, бичүүлээд, засварлуулаад үүнийхээ дагуу Отгонбаатарын албаны чиг үүрэгт нь зориулж 500.000 төгрөг өгсөн гэж гэм буруутайд тооцсон. Албаны чиг үүргийг нь ярихад шинжээч гэж хэн бэ гэдэг асуудал яригдах гээд байна. Мөн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссын ажиллах журам гэх зүйл зайлшгүй яригдана. Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 298 дугаартай журам батлах тухай тушаал байгаа. Уг тушаалын 1 дүгээр хавсралтаар Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллаагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох комиссын ажиллах журмыг баталсан. Комиссын ажиллах хэлбэр, ажлын чиглэл, эрх үүргийг, ажлын албаны эрх үүргийг, шинжээчийн эрх үүргийг, хориглох зүйлсийг бүгдийг тодорхой заагаад өгсөн байдаг. Эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх тусгай зөвшөөрөл хүссэн, эсхүл хугацааг сунгуулахыг хүссэн хүсэлт гомдлыг Эрүүл мэндийн яамны бичиг хэргээр хүлээж аваад 2 мэргэжилтэн буюу хоёр шүүгдэгч нарт ирэх ёстой байсан. Бичиг баримт ирсний дараа шаардлагатай тохиолдолд тухайн хүсэлт өгсөн аж ахуйн нэгж дээр ирж үзлэг хийх, эсхүл шинжээч томилох асуудал яригдана. Үүний дагуу шинжээчээс гарсан дүгнэлтийг үндэслээд тусгай зөвшөөрөл олгох комиссын хуралдаанаар орох хэсгийг шийдвэрлэнэ. Комиссын хуралдаанд орох жагсаалтад орсоноор Б.Б болон Н.Ч нар өөрсдөө комиссын хуралд танилцуулдаг. Үүний дагуу нэмэлт шинжээч томилох уу, тусгай зөвшөөрөл олгох уу, үгүй юу гэдэг шат дараалсан асуудал яригдаад явдаг. Наранбаяр нь Эрүүл мэндийн яаманд гэрээт шинжээчээр ажилладаг хүнээр төслөө бичүүлээд давуу эрх эдлээд байдаг. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад комиссын хурлаар хэлэлцээгүй, комиссын хуралдаанд орох жагсаалтад оруулаагүй байхад Наранбаярын компаний төслийг Отгонбаатар нь шинжээч Оюунчимэг гэх хүний нэрээр гаргаад, Оюунчимэг гэх хүний мэйл хаяг руу нь явуулсан байдаг. Шинжээч Эрүүл мэндийн яаманд хүсэлт ирсэнээс хойш томилогдох ёстой байтал Эрүүл мэндийн яаманд хүсэлт ирээгүй байхад шинжээч тухайн байгууллагад ажиллаж байсан. Журмын 4.2-т шинжээчийг сонгон шалгаруулахад дараах шалгуурыг үндэслэнэ гэсэн. 4.2.5-т ашиг сонирхлын зөрчилгүй байх гэж хориглосон зүйлийг заасан. Мөн 5.2-т шинжээч нь тусгай зөвшөөрөл хүсэгч иргэн, хуулийн этгээдтэй нэгдмэл сонирхолтой байж болохгүй бөгөөд тусгай зөвшөөрөл хүсэгч нь шинжээчийн хамаарал бүхий этгээд байх тохиолдолд шинжээчээр ажиллахаас сайн дураараа татгалзах ... гээд шинжээчийн эрх, үүргийг зааж өгсөн. Иймд Наранбаярын үйлдэл нь гэрээгээр төрийн зарим тодорхой эрх, үүргийг шилжүүлэн аваад ажиллаж байгаа этгээдээр өөртөө давуу байдал бий болгох нөхцөл байдлыг бүрдүүлүүлж үүнийхээ дагуу хахуульд 500.000 төгрөг өгсөн нөхцөл байдал бүрэн тогтоогдсон. Энэ нь нууц ажиллагааны магадлагаагаар нотлогддог. Шүүгдэгч Б.Бийн мэдүүлэг болон мөрдөн шалгах нууц ажиллагаагаар үйл баримт хангалттай тогтоогддог. Шүүгдэгч Б.Бийн мэдүүлгээр хахууль авсан үйлдлүүдээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлууд, шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг хангаад мэдүүлэг авсан байхад өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөөд, өөрийнхөө гэмт хэрэг үйлдсэнийг нотлоод, өөрийнхөө гэмт хэрэг үйлдсэнийг сайн дураараа илчлээд ирсэн мэдүүлгийг үгүйсгэх нөхцөл байдал хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдахгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Н.Ч, түүний өмгөөлөгч Р.Мэндсайхан, Д.Нямдорж, шүүгдэгч Ц.Нын өмгөөлөгч Б.Энх-Амгалан, Г.Батцэцэг, шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл, шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч Ж.Нгийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоо, шүүгдэгч Г.Нийн өмгөөлөгч Ц.Гансүх, шүүгдэгч Б.Цын өмгөөлөгч Д.Чинзориг, Б.Одонгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Ч, Б.Ц, Д.Н, Н.Н, Д.Б, С.Б, Б.Ц, Д.Г, Б.Г, Ж.Н, Б.Д, О.Т, Ц.Н, Н.М, Р.О, М.З, Б.Г, С.Э, Ү.О, Т.А, С.А, Б.Б, Б.А, М.Б, Г.Н  нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг гарсан байдал”, 1.3 дахь хэсэгт “гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.4 дэх хэсэгт “...яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал”, 1.5 дахь хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”, 1.6 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” гэж тус тус заасан нотолбол зохих байдлыг нотолж тогтоогоогүй байх бөгөөд энэ ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/60 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж дараах үндэслэлүүдийг шалгаж тогтоох шаардлагатай гэж үзэв. Үүнд:

1. Нийслэлийн прокурорын газраас Н.Чыг Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр, Б.Бийг Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр тус тус ажиллаж байхдаа “Асралт Мед” ХХК, “Про Ресайкл” ХХК, “ЭМЖЖ ЭМ” ХХК, “Френдшип Наран” ХХК, “Бест Мед” ХХК, “Гнэ” ХХК, “Алтан Заан Эм” ХХК, “Өнөр Фарм” ХХК, “Тимус Фарма” ХХК, “Актив медикал” ХХК,  “Их төгөл” ХХК, “Саруул Өргөө констракшн” ХХК, “Кореа Оптик” ХХК “Эн Ар Би” ХХК, “Их Шүүдэргэнэ Ариунаа” ХХК-иудын эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл хүссэн материалыг удаа дараа буцааж, хясан боогдуулах замаар хахууль авсан гэж яллах дүгнэлт үйлджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэж заасан.

Гэтэл мөрдөн шалгах ажиллагаагаар дээрх нэр бүхий хуулийн этгээдүүд хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгаагүй байна.

Өөрөөр хэлбэл, хуулийн этгээдүүд төрийн албанд хууль дээдлэх, шудрага ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах үйлдлийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн эсэхийг тус бүр нарийвчлан тогтоох шаардлагатай байна.  

Мөн “хясан боогдуулах аргаар” гэж тухайн хүнд тохиолдсон аливаа шаардлага, тулгамдсан хэрэгцээ, үүссэн нөхцөл байдлыг ашиглах замаар хээл хахууль зайлшгүй өгөх нөхцөл байдлыг зориудаар бий болгох, эсхүл хээл хахууль өгөхийг тулган шаардахыг ойлгоно гэж заасан тул дээрх нэр бүхий хуулийн этгээдүүд төрийн үйлчилгээг авахаар хэнд хэдэн удаа хандаж, ямар хариу авсан болох, тэдний бүрдүүлсэн материал хуульд нийцэж байсан эсэхийг шалгаж, Н.Ч, Б.Б нарын үйлдэлд хясан боогдуулах шинж байгаа эсэхийг тогтоох нь зүйтэй.  

2. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч;”, 4.1.3 дахь хэсэгт “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан” гэж, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт  компанийн эрх бүхий албан тушаалтан гэж “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно.” гэж тус тус заажээ.

Нийслэлийн прокурорын газраас Б овгийн Р,Оийг Нийслэлийн Эрүүл мэндийн газар мэргэжилтнээр ажиллаж байхдаа "Өнөр Фарм" ХХК-ийн үүсгэн байгуулагч Н.Мөнх-Эрдэнийн өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Б.Бт хахууль болгон өгүүлэхээр өгсөн 1.000.000 төгрөгийг авч, 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн өглөө 07 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Консул Таур 79 дүгээр байрны гадаа Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Б.Бийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж Н.Мд давуу байдал бий болгох зорилгоор дамжуулан өгч, хахууль өгөх гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжиж, гүйцэтгэсэн гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Тодруулбал, Р.О нь өөртөө болон Н.Мд давуу байдал бий болгох зорилгоор Б.Бт хахууль болгон өгүүлэхээр өгсөн 1.000.000 төгрөгийг авч, дамжуулан өгч, хахууль өгөх гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжиж, гүйцэтгэсэн гэмт хэрэгт холбогдох үедээ Нийслэлийн Эрүүл мэндийн газар мэргэжилтнээр ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг нийтийн албан тушаалтан.... үйлдсэн бол...” гэж заасныг хэрэглээгүй буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. 

3. Нийслэлийн прокуророос М овгийн Бн Гг Алтан заан эм” ХХК-ийн захирал М.Згийн “Алтан заан эм” ХХК-ийн Эм эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж дагалдах хэрэгсэл импортлох ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг гаргуулж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Н.Ч, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Б нарын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуульд өгөх 15.000.000 төгрөгөөс М.Згийн Хаан банкны 5063450348 дугаарын данснаас 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 13 цаг 19 минутад “тусгай зөвшөөрлийн урьдчилгаа азэ” гэх утгатайгаар 4.000.000 төгрөгийг,

М.Згийн төрсөн дүү М.Дуламсүрэнгийн нөхөр Б.Эрдэнэбүтээмжийн Хаан банкны 5057075576 дугаарын данснаас 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 14 цаг 20 минутад “ажил” гэх утгатайгаар 3.500.000 төгрөгийг тус тус шилжүүлснийг өөрийн Хаан банкны 5601032637 дугаарын дансаар хүлээн авч, нийт 7.500.000 төгрөгөөс мөн өдрийн 15 цаг 32 минутад О.Тын Хаан банкны 5070268426 дугаарын данс руу 7.000.000 төгрөгийг “түр зээлдүүлэв барьцаагүй” гэсэн утгатай шилжүүлсэн,

М.Згийн төрсөн дүү М.Д-гийн Хаан банкны 5085070143 дугаарын данснаас 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 20 цаг 57 минутад “тусгай зөвшөөрлийн төлбөр” гэх утгатайгаар 3.300.000 төгрөгийг шилжүүлснийг өөрийн Хаан банкны 5601032637 дугаарын дансаар хүлээн авч, мөн өдрийн 21 цаг 01 минутад Э.Батбаясгалангийн Хаан банкны 5074080177 дугаарын данс руу 3.000.000 төгрөгийг “ажил ганзо 10 дахь сая төгрөг” гэсэн утгатайгаар шилжүүлэн, мөн өдрийн 21 цаг 53 минутад Э.Батбаясгалангийн Хаан банкны 5074080177 дугаарын данснаас Г.Нийн Хаан банкны 5031666999 дугаарын данс руу 3.000.000 төгрөгийг “Тамай Р” гэсэн утгатайгаар шилжүүлүүлэн, нийт О.Т, Г.Н нарт 10.000.000 төгрөгийг хахуульд дамжуулан өгч, 800.000 төгрөгийг өөртөө авч үлдэн, М.Згийн хахууль өгөх гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зааснаар,

Б овгийн Г-ийн Нг “Алтан заан эм” ХХК-ийн захирал М.Згийн “Алтан заан эм” ХХК-ийн Эм эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж дагалдах хэрэгсэл импортлох ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг гаргуулж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Н.Ч, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Б нарын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуульд өгөх 15.000.000 төгрөгөөс М.З нь өөрийн Хаан банкны 5063450348 дугаарын данснаас “тусгай зөвшөөрлийн урьдчилгаа азэ” гэх утгаар 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 13 цаг 19 минутад 4.000.000 төгрөгийг, М.З нь өөрийн төрсөн дүү М.Дуламсүрэнгийн нөхөр Б.Эрдэнэбүтээмжийн Хаан банкны 5057075576 дугаарын данснаас “ажил” гэх утгаар 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 14 цаг 20 минутад 3.500.000 төгрөгийг, нийт 7.500.000 төгрөгийг Б.Гийн Хаан банкны 5601032637 дугаар дансанд шилжүүлснийг мөн өдрийн 15 цаг 32 минутад О.Тын Хаан банкны 5070268426 дугаарын данс руу 7.000.000 төгрөгийг “түр зээлдүүлэв барьцаагүй” гэсэн утгатай шилжүүлүүлсэн, мөн өдрийн 15 цаг 57 минутад өөрийн Хаан банкны 5031666999 дугаарын данс руу “орлого О” гэсэн утгатай 7.000.000 төгрөгийг шилжүүлүүлэн авсан,

М.З нь өөрийн төрсөн дүү М.Дуламсүрэнгийн Хаан банкны 5085070143 данснаас “тусгай зөвшөөрлийн төлбөр” гэх утгаар 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 20 цаг 57 минутад Б.Гийн Хаан банкны 5601032637 дугаарын дансанд 3.300.000 төгрөгийг шилжүүлснийг мөн өдрийн 21 цаг 01 минутад Э.Батбаясгалангийн Хаан банкны 5074080177 дугаарын данс руу 3.000.000 төгрөгийг “ажил ганзо 10 дахь сая төгрөг” гэсэн утгатай шилжүүлүүлэн, мөн өдрийн 21 цаг 53 минутад өөрийн Хаан банкны 5031666999 дугаарын дансаар 3.000.000 төгрөгийг “Тамай Р” гэсэн утгатайгаар шилжүүлүүлэн авсан,

О.Таар өөрийн Хаан банкны 5031666999 дугаарын дансыг М.Зд өгүүлэн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 17 цаг 59 минутад М.Згийн Хаан банкны 5029149352 данснаас “орлого Золтуяа” гэх утгатайгаар өөрийн Хаан банкны 5031666999 дугаарын  дансанд 4.200.000 төгрөгийг шилжүүлүүлэн авсан буюу нийт 14.200.000 төгрөгийг М.Згаас Б.Г, О.Т, Э.Батбаясгалан нарын дансаар дамжуулан авч, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Н.Ч, ахлах мэргэжилтэн Б.Б нарт 5.000.000 төгрөгийг дамжуулан өгч, үлдэгдэл 9.200.000 төгрөгийг өөртөө авч, М.Згийн хахууль өгөх гэмт хэргийг гүйцэтгэсэн гэмт хэрэгт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ.

Өөрөөр хэлбэл, Б.Г нь О.Т, Г.Н нарт 10.000.000 төгрөгийг хахуульд дамжуулан өгөхдөө 800.000 төгрөгийг өөртөө авч үлдэн, М.Згийн хахууль өгөх гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэмт хэрэгт, Г.Н нь М.Згаас нийт 14.200.000 төгрөгийг Б.Г, О.Т, Э.Б нарын дансаар дамжуулан авч, хахуульд Н.Ч, Б.Б нарт 5.000.000 төгрөгийг дамжуулан өгч, үлдэгдэл 9.200.000 төгрөгийг өөртөө авч үлдэн, хахууль өгөх гэмт хэргийн гүйцэтгэгчээр оролцсон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан хахууль авах гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай байна.

4. Мөн Нийслэлийн прокурорын газраас Б.Б, Н.Ч нар хамтран “Повер Хэрб Монголия” ХХК-г үүсгэн байгуулж албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж оношлуур, биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлох ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг авахын тулд шинжээч Ү.Оаар эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийн дүгнэлтийг хууль бусаар гаргуулан 1, 2 дугаар шатны хурлаар оруулж, 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ХХ-19/23/3843 дугаар тусгай зөвшөөрлийг гарган өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн боловч хэрэгт Б.Бийн 2020 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр “...2019 оны 1 сард Н.Ч Тайландаас биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлох, ханган нийдүүлэх боломж байгаа, хоёулаа хамтран компани байгуулах боломж байна гэсэн. Тэгээд компани байгуулаад гэр цэвэрлэхэд тусладаг эгчийг үнэмлэхтэй явуулъя гэсэн. Чи өөрийн талаас нэг хүн оруул гэсэн. Н.Чын явуулсан Цэцэг гэх хүн тамга тэмдэг гэрчилгээг авсан.” гэх мэдүүлэг /2хх 10-16/, гэрч Ш.Цэцэгийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлэгт “...Би 2018 оны 9 дүгээр сард гадаад худалдаа эдийн засгийн судалгааны үр дүн тооцох чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар “Повер Хэрб Монголия” ХХК-г үүсгэн байгуулсан. Энэ компанийг байгуулахад би “Мөнгөн тойг НЧ” эмийн сангийн эрхлэгчээр ажиллаж байсан тул ажлын ачааллаас блооод үйл ажиллагаа  явуулж чадаагүй. Н.Чыг зүс танина.” гэх мэдүүлэг /10хх 163-164/, “Повер Хэрб Монголия” ХХК-н тусгай зөвшөөрлийн баримтууд /11хх 161-250, 12хх 1-123, 130-250/, Б.Намхайнямбуугийн иргэний үнэмлэхийн лавлагаа /12хх 159/, “Повер Хэрб Монголия” ХХК-н дүрэм /12хх 152-158/-д компанийн хувьцаа эзэмшигч Ш.Ц, Б.Н гэх 2 хүн бүртгэгдсэн гэх баримт авагдсан бөгөөд энэ хэрэгт хувьцаа эзэмшигч Б.Намхайнямбууг гэрчээр асууж тодруулсан болон Б.Б, Н.Ч нартай хамаарал бүхий этгээд мөн эсэх талаар шалгасан баримт авагдаагүй байна. Иймд Б.Нг гэрчээр асууж, энэ хэрэгт хамаарал бүхий этгээд мөн эсэхийг шалгах шаардлагатай гэж үзлээ.

Эрүүгийн хуулиар хамгаалагдсан харилцааг зөрчиж, хор хохирол учруулсан этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоохдоо үйлдэлдээ хандаж байгаа хандлага буюу гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлсны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг ба шүүгдэгч нарын үйлдлийг бүрэн гүйцэд мөрдөн шалгаж, уг үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийсний дараа шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь хуульд нийцнэ.  

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг тус шүүхээр дамжуулан Нийслэлийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Мөн хэрэгт Дүнье овгийн Бямбаагийн Цогтбаатар, Сайн эмчийнхэн овгийн Бямбаагийн Цогтбаатар гэж 2 өөр иргэний үнэмлэхийн лавлагаа авагдсан ба яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд зөрүүтэй бичигдсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Харин хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан шүүгдэгч Н.Чын  өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоос “...биеийн байдалтай холбоотойгоор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү...” гэх хэсгийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.

Н.Ч нь одоо 18-19 долоо хоногтой жирэмсэн, “тулгарсан зулбалт”  гэсэн оноштой эмчлүүлж байгаа байдал, бага насны 2 хүүхэдтэй, 8 настай хүү Ц.Т нь “аутизм” гэх өвчтэй, охин Н.А нь 1 нас 5 сартай, өрх толгойлсон эмэгтэй зэрэг түүний хувийн байдалтай холбогдуулан гаргасан эрүүл мэндийн талаарх хүсэлтүүдийг харгалзан үзэж түүнд заавал цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй, мөн урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж байсан гэх баримт хэрэгт авагдаагүй зэргийг тус тус үндэслэн хэргийг прокурорт очтол Н.Чд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор шүүгдэгч Н.Ч, түүний өмгөөлөгч Р.Мэндсайхан, Д.Нямдорж, шүүгдэгч Ц.Нын өмгөөлөгч Б.Энх-Амгалан, Г.Батцэцэг, шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл, шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч Ж.Нгийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоо, шүүгдэгч Г.Нийн өмгөөлөгч Ц.Гансүх, шүүгдэгч Б.Цын өмгөөлөгч Д.Чинзориг, Б.Одонгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 2022/ШЦТ/60 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Ч, Б.Ц, Д.Н, Н.Н, Д.Б, С.Б, Б.Ц, Д.Г, Б.Г, Ж.Н, Б.Д, О.Т, Ц.Н, Н.М, Р.О, М.З, Б.Г, С.Э, Ү.О, Т.А, С.А, Б.Б, Б.А, М.Б, Г.Н нарт холбогдох хэргийг мөн шүүхээр дамжуулан Нийслэлийн прокурорын газарт буцаасугай. 

2. Хэргийг прокурорт очтол Н.Чд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүнийг нэн даруй суллаж, шүүгдэгч Ү.О, О.Т нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг, тодорхой хүмүүстэй уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.Б, Б.Ц, Д.Н, Н.Н, Д.Г, Р.О, Н.М, Д.Б, М.Б, С.Б, Б.Ц, Б.Г, С.А, Б.А, Т.А, Ц.Н, Б.Д, С.Э, М.З, Ж.Н, Б.Г, Г.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг дурдсугай.

 

               

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                              ШҮҮГЧ                                                             М.ПҮРЭВСҮРЭН 

                              ШҮҮГЧ                                                             Б.АРИУНХИШИГ