Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 582

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2,  36.6, 36.7, 36.8  дахь   хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

       ТОГТООХ нь:

            1. 2015 оны шинэчлэн найруулсан  Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г Г Баянзүрх дүүргийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг  2015 оны шиэнчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн  2.1  болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Г Г хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон  байранд  нэвтэрч бусдын хөрөнгийг нууцаар, хууль бусаар  хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр  зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар  Г Г 2 /хоёр/ жилийн  хорих  ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г  Г оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих  ялыг нээлттэй хорих  байгууллагад эдлүүлсүгэй.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Г.Г цагдан хоригдсон нийт 141 хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

           6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  болон битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй болохыг дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар   шүүгдэгч Г.Г1.770.000 /нэг сая долоон зуун далан мянга/   төгрөг гаргуулж хохирогч  Гомбын  Батжаргалд /РД:НР80110871 /1.380.000/ нэг сая гурван наян мянган/ төгрөгийг Мандарваагийн Энхбаярт /РД:ЖЭ62123125/, 200.000 /хоёр зуун мянган/ төгрөгийг  Авирмэдийн  Баасанд /РД:ДЮ77090251/  тус тус олгосугай.

           8. Шүүхийн  шийтгэх  тотоолыг  уншин  сонсгосноор хүчинтэй  бөгөөд   Г.Гурьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.АЛТАНЦЭЦЭГ