Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2023/0774

 

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А Б

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Э

Хариуцагч: а

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б, Г.М

Маргааны төрөл: ын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/6 дугаар захирамжаар А.Бын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн эсэх талаарх газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

  1. Нэхэмжлэгч ад холбогдуулан “ын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/6 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
  2. ын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/979 дүгээр захирамжаар 830 м.кв газрыг эзэмшүүлсэн байна.
  3. Улмаар мөн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/365 дугаар захирамжаар ******* дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний зориулалтаар 100 м.кв талбай газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгосныг үндэслэн А.Бтай 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 01107-2******* дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулжээ.
  4. Нэхэмжлэгч дээрх 830 м.кв, 100 м.кв газарт хамтат нь барилга барихаар төлөвлөн 2016/04-15 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгажих талбайн схем зураг, эскиз зураг болон үйлчилгээний зориулалттай, зоорьтой, 15 давхар төмөр бетон каркасан (цутгамал) барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг батлуулсан.
  5. Иргэн Н.Уээс ад холбогдуулан “ын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/05 дугаар, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/979 дугаар захирамжуудын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 6949 дүгээр захирамжаар ын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/05 дугаар захирамжийн “*******” ХХК болон иргэн А.Б нарт, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/979 дугаар захирамжийн иргэн А.Бт холбогдох хэсгийн биелэлтийг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлсэн.
  6. Харин Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2020/03213 дугаар “Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар Н.У, Э.С, Э.А нарын нэхэмжлэлтэй, Б.Э, “” ХХК, Н.О нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн.
  7. Улмаар А.Бын ******* дүүргийн 20 дугаар хорооны нутагт байрлах үйлчилгээний барилгын ажлын зураг төсөл боловсруулах ажлыг 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгүүлэхээр "Төгс Шугам" ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр "Зураг төсөл боловсруулах талаар байгуулах гэрээ"-г байгуулжээ.
  8. ын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/979, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/365 дугаар захирамжтай ******* дүүргийн 20 дугаар хорооны нутагт А.Бын үйлчилгээний зориулалтаар олгосон 930 кв.м газарт Онцгой байдлын ерөнхий газрын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 215/05-20 тоот "Барилгын зураг төсөлд хяналт хийсэн тухай дүгнэлт;

*******ийн Барилга, байгууламжийн зураг төслийн баримт бичгийн Магадлан нэгтгэсэн дүгнэлтийн 1 дүгээр хавсралтын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн "Халаалт, агаар сэлгэлт"-ийн дүгнэлт;

*******ийн Барилга, байгууламжийн зураг төслийн баримт бичгийн Магадлан нэгтгэсэн дүгнэлтийн 1 дүгээр хавсралтын 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн "Барилга архитектур"-ын дүгнэлт;

*******ийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 274/2022 дугаар бүхий "Барилга, байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл; 

ын хэрэгжүүлэгч агентлаг *******,******* 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 0010741 229/2022 дугаар бүхий "Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ” /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/

“У” ТӨХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 409/2022 дугаар бүхий "Техникийн нөхцөл"-ийг гаргуулсан байна. Мөн "У" ТӨХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 335/2022 дугаар бүхий "Дулааны эрчим хүчийг тооцох хэмжих хэрэгслийг суурилуулах техникийн нөхцөл"-ийг гаргуулсан байна.

  1. ын 2023 оны 06 дүгээр сарын 07-ны өдөр А/6 дугаар захирамжаар ******* дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар 100 м.кв газрыг эзэмшигч нь эзэмшил газраа 2 жил болон түүнээс дээш хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй тул иргэн А Баярбатын газар эзэмших эрхийг дуусгавар болгож “Газар эзэмшүүлэх эрх олгож, баталгаажуулах тухай” ын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/365 дугаар захирамжийг хавсралтын “1” дэх заалтыг хүчингүй болгосонд тооцсон байна.
  2. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 04-08/3827 дугаар албан бичгээр А.Бт ын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/365 дугаар захирамжаар ******* дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрх олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг ын 2023 оны А/6 дүгээр захирамжаар хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн тухай мэдэгдэх хуудсыг хүргэжээ.
  3. Иймд нэхэмжлэгч А.Б нь тус шийдвэрийг эс зөвшөөрч 2023 оны 08 дугаар сарын 04-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох” тухай нэхэмжлэл гаргасныг хүлээн авч шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШЗ2023/6382 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүссэн байна.
  4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Миний бие А.Б нь дээрх захирамжид дурдсан газар буюу ын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/365 дугаар шийдвэртэй, 1******* дугаар нэгж талбартай, 100 кв.м газрыг ын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/979 дугаар шийдвэртэй, 18******* дугаар нэгж талбартай, 830 кв.м газрын хамт зэрэгцүүлэн ******* дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар эзэмшдэг. Мөн уг байрлал нь "Үйлдвэрийн баруун бүс-1" гэсэн хаягтай байдаг бөгөөд худалдаа, үйлчилгээний барилгууд зэрэгцэн оршдог билээ. Би дээрх газруудыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдан авсан бөгөөд зэргэлдээ орших худалдаа үйлчилгээний төвүүдийн жишгээр үйлчилгээний барилга барин олон нийтэд үйлчилгээ үзүүлж хотын хөгжил, замын түгжрэлийг багасгахад бага ч болов нэмэр болох зорилгыг агуулж төлөвлөсөн. Улмаар дараах байдлаар үйл ажиллагаа өрнөсөн байдаг. Үүнд:

Өөрийн эзэмшлийн газар дээрээ буюу дээрх 2 газрыг хамруулан 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2016/04-15 дугаар бүхий "Архитектур төлөвлөлтийн даалгавар"-ыг эдэлбэр газрын 830+100 кв.м, үүнээс барилгажих талбай 795 кв.м, барилгын орчны төлөвлөлттэй уялдуулах, гадна талбайн нормын дагуу зогсоол төлөвлөх, барилгажих талбайн хэмжээнд тохируулан төлөвлөх зэрэг шаардлагатайгаар авсан /хавсралт-1/.

2016 ондоо Улаанбаатар хот, ******* дүүрэг 20 дугаар хороо, "Иргэн А.Бын үйлчилгээний барилга эскиз"-ийг Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргаар баталсан /хавсралт-2/. Тэд уг эскиз зургийг батлахдаа ын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/979 дугаар шийдвэртэй, 18******* дугаар нэгж талбартай, 830 кв.м газар, ын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/365 дугаар шийдвэртэй, 1******* дугаар нэгж талбартай, 100 кв.м газрыг ******* дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт А.Бт үйлчилгээний зориулалтаар олгосон, "Тотал мэп" ХХК-нд 2015 онд боловсруулсан дэвсгэр зураг, Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04-ийг тус тус үндэслэн ерөнхий төлөвлөгөөний зургийг гүйцэтгэсэн байна.

Мөн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн "Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл" авсан байдаг /хавсралт-3/.

Миний худалдан авсан газрын өмнөх эзэмшигчид холбогдох шүүхийн асуудал үүсэж улмаар одоогийн эзэмшигч миний бие гуравдагч этгээдээр оролцож шүүх ажиллагааны явцад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 49 дугаар бүхий захирамжаар газрын эрхийг түдгэлзүүлсэн /хавсралт-4/.

Өмнөх эзэмшигчийн шүүхтэй холбоотой маргаан 2020 онд эцэслэгдэж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2020/03213 дугаар бүхий "Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" захирамж гарч уг асуудал шийдэгдсэнээр үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломж бүрэн нээгдсэн билээ /хавсралт-5/.

Улмаар А.Бын ******* дүүргийн 20 дугаар хорооны нутагт байрлах үйлчилгээний барилгын ажлын зураг төсөл боловсруулах ажлыг 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгүүлэхээр "Төгс Шугам" ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр "Зураг төсөл боловсруулах талаар байгуулах гэрээ"-г байгуулсан /хавсралт-6/.

ын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/979, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/365 дугаар бүхий шийдвэрүүдтэй ******* дүүргийн 20 дугаар хорооны нутагт А.Бын үйлчилгээний зориулалтаар олгосон 930 кв.м газарт Онцгой байдлын ерөнхий газрын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 215/05-20 тоот "Барилгын зураг төсөлд хяналт хийсэн тухай дүгнэлт"-ийг гаргасан байна /хавсралт-7/.

Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02-03-8/55 дугаар бүхий "Зураг төсөлд эрүүл ахуйн хяналт хийж зөвшилцсөн тухай" дүгнэлт гаргасан байна.Уг дүгнэлтэд "Барилга байгууламжийн нэр, зориулалт, баригдах" хэсэгт "******* дүүргийн 20 дугаар хороонд байршилтай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000623073 дугаартай, 168030/0086, 1******* дугаартай нэгж талбарын гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 Оны 09 дүгээр сарын 101/ШШ2020/03213 дугаартай шүүгчийн захирамжтай нийт эдэлбэр газар 930 м.кв, талбайтай, барилгажих талбай 795 м.кв. "Зураг төслийн товч агуулга" хэсэгт Барилга байгууламжийн эх загвар зурагт архитектур төлөвлөлтийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2016/04-15 дугаартай даалгаврын дагуу эдэлбэр газарт багтаан ногоон байгууламж, автомашины зогсоол, зам, явган хүний зам, гэрэлтүүлэг төлөвлөсөн. Тус барилга нь 5 давхар үйлчилгээний барилга." гэж тусгасан байна /хавсралт-8/.

*******ийн Барилга, байгууламжийн зураг төслийн баримт бичгийн Магадлан нэгтгэсэн дүгнэлтийн 1 дүгээр хавсралтын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн "Халаалт, агаар сэлгэлт"-ийн дүгнэлт /хавсралт-9/.

*******ийн Барилга, байгууламжийн зураг төслийн баримт бичгийн Магадлан нэгтгэсэн дүгнэлтийн 1 дүгээр хавсралтын 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн "Барилга архитектур"-ын дүгнэлт /хавсралт-10/.

*******ийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 274/2022 дугаар бүхий "Барилга, байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл" гарсан байдаг /хавсралт-11/.

ын хэрэгжүүлэгч агентлаг *******,******* 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 0010741 229/2022 дугаар бүхий "Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ"-г дахин гаргуулсан /хавсралт-12/. "У" ТӨХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 409/2022 дугаар бүхий "Техникийн нөхцөл"-ийг гаргуулсан /хавсралт- 13/.

Мөн "У" ТӨХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 335/2022 дугаар бүхий "Дулааны эрчим хүчийг тооцох хэмжих хэрэгслийг суурилуулах техникийн нөхцөл"-ийг гаргуулсан байна /хавсралт-14/. Барилгын газарт холбогдох Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн 2022 онд 830 м.кв газрыг "Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор" зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар авч "Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ"-г байгуулсан байдаг /хавсралт-15/.

Улмаар 2022 оноос барилгын ажлыг эрчимжүүлэн нь 5 давхар үйлчилгээний барилгыг барьж дуусгасан бөгөөд одоо гадна тохижилт, дотоод заслын ажил хийгдэж байгаа бөгөөд ондоо багтааж улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа билээ /хавсралт-16/.

Дээрх захиргааны актууд болон баримт бичгүүд нь 830+100 м.кв газарт хамаарсан байх ба ийм нөхцөл байдлууд илт байсаар байтал мөн дэлхий нийтийг хамарсан цар тахал болох Ковид-19 өвчлөлийн хорио цээрийн дэглэм, дэлхийн болон манай улсын эдийн засгийн хямрал, тэр дундаа барилгын салбарын гүн хямрал, барилгын материалын үнийн өсөлт, инфляц, төр хувийн хэвшлийн түншлэл зэргийг тооцолгүйгээр миний эзэмшил газрын хэсэг болох 100 м.кв газрыг а нь ямар ч судалгаа, нотолгоогүйгээр эзэмшигч нь эзэмшил газраа 2 жил болон түүнээс дээш хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгож буй нь хууль тогтоомж хийгээд шударга байх зарчмыг алдагдуулсан хууль бус шийдвэр гэж үзэж байгаа билээ. Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

  1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Сүүлийн 2 жил ашиглаагүй гэсэн баримтыг ирүүлээгүй. Нэхэмжлэгч нь Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн н.Тэгшжаргалтай очиж уулзахад зөрчил бүхий газруудыг цуцалсан. Танай газрыг сайн судлахгүйгээр цуцалсан гэж тайлбарласан байдаг. Хариуцагч нь 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн хариу тайлбартаа өдрийн сонинд зарласан гэж бичсэн байсан. Гэвч нэхэмжлэгч талд сонсох ажиллагаа огт хийгээгүй. Сонсох ажиллагаа хийсэн бол уг газрыг ашиглаж байгаа талаар тайлбар хэлэх боломжтой байсан.

Маргаан бүхий 100м2 газарт 5 давхар үйлчилгээний барилга байгууламжийг барьж улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байхад сонсох ажиллагаа хийхгүйгээр, судалгаа шинжилгээ нотолгоо байхгүй цуцалсан нь бизнесийн үйл ажиллагаанд ихээхэн хохирол учруулж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү?”гэжээ.

  1. Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Г.М шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч А Бын нэхэмжлэлтэй Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/6 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Иргэн А.Бт ын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/365 дугаар захирамжаар даргын 20 дугаар хороонд үйлчилгээний зориулалтаар 100 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч А.Бын эзэмшлийн газрыг хүчингүй болгох болсныг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн "Өдрийн сонин”-ийн №214 хэвлэлтээр зарласан, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 "Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ. гэж заасныг үндэслэн "Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 04-08/3837 албан бичгээр танд ын А/6 захирамжийг хүргүүлсэн байна.

Иймд ын 2023 оны А/6 дугаар захирамж нь үндэслэл бүхий захиргааны акт тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

  1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “ын 2016 оны А/365 дугаар захирамжаар ******* дүүргийн 20 дугаар хороонд 100 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн. Тухайн газар дээр очоод газрын үзлэг хийхэд ямар нэгэн барилга байгууламж байхгүй байсан бөгөөд 100м2 газар дээр дэд станц бүхий жижигхэн барилга байсныг зургаар баталгаажуулж авсан. Сонсгох ажиллагаа хийгээгүй гэж нэхэмжлэлийнхээ шаардлагад дурдсан байсан.

2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн өдрийн №214 хэвлэлтээр зарласан. ...Иймд ын 2023 оны А/6 захирамж нь үндэслэл бүхий захиргааны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

  1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.”Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.6.”хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.” гэж заажээ. 
  2. Тодорхойлох хэсгийн 4, 8-д дурдсанчлан нэхэмжлэгч өөрийн эзэмших эрх бүхий 830 м.кв, 100 м.кв газарт нийлүүлэн барилга барихаар төлөвлөн холбогдох зөвшөөрөл, дүгнэлт зэрэг бичиг баримтуудыг гаргуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд 830 м.кв газарт барилгаа барьж дуусгасан, 100 м.кв газарт тохижилтын ажил хийж гүйцэтгэсэн, цахилгааны КТПН байгаа болох нь шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.  
  3. Мөн иргэн Н.Уээс ад холбогдуулан “ын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/05 дугаар, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/979 дугаар захирамжуудын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасантай холбогдуулан иргэн А.Бт газар эзэмшүүлсэн ын захирамжийн биелэлтийн түдгэлзүүлснээс нэхэмжлэгч газраа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ашиглаагүй байна.
  4. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл нэхэмжлэгч нь тухайн газар дээр барилга барих зөвшөөрлийн гэрчилгээ, бусад холбогдох дүгнэлтийг гаргуулан барилга барьж, тухайн барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх ажиллаж байгаа болон маргаан бүхий газарт тохижилтын ажил хийж гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч эзэмших эрх бүхий газраа зориулалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй. 
  5. Иймд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.”Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/6 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/6 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, аас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.ДАМДИНСҮРЭН