Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2022/ДШМ/197

 

 

Б.Гт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Я.Мөнхзаяа,

хохирогч П.Бы өмгөөлөгч Ж.Батхуяг,

хохирогч С.С, түүний өмгөөлөгч Т.Ариунболд,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч А.Энхбуйр, Ц.Алтанцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Сүх- дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/733 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч С.С, шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч А.Энхбуйр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Гт холбогдох 1909015720671 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Х овгийн Бийн Г, 1978 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт -тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

            Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний хооронд зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн С.Сээс Австрали улсын гэр бүлийн виза гаргаж өгнө гэж нийтдээ 27.900.000 /хорин долоон сая есөн зуун мянга/ төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

            - 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр “Австрали улсын виз гаргаж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хохирогч Д.Биас 10.000.000 төгрөгийг Хаан банкны 5077415546 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

            - 2018 оны 12 дугаар сард “Австрали улсын виз гаргаж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хохирогч Ч.Бгаас 5.900.000 төгрөгийг Хаан банкны 5077415546 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

            - 2018 оны 11 дүгээр сарын 7-ноос 29-ний өдрийн хооронд Сүх- дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Даун товн” барилгын 5 давхарт байрлах оффисст хохирогч О.Ог хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “спортын зориулалттай хувцас хийх хөрөнгө оруулалт” хэмээн 20.000.000 төгрөгийг, ээжийг нь АНУ руу явах билетийг хямдхан гаргаж өгнө хэмээн 3.200.000 төгрөгийг нийт 23.200.000 төгрөгийг нь шилжүүлэн авч залилсан,

            - 2017 оны 11 дүгээр Сс 2018 оны 11 дүгээр сарын 11-ний хооронд хохирогч Э.У, Б.З нарыг “гадаадад тэтгэлэгт сургуульд явуулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Э.Угаас 11.167.000 сая төгрөгийг, Б.Заас 9.160.000 төгрөгийг нийт 20.327.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

            - 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 10 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод байрлах Австралийн Мак Гуайрын их сургуулийн салбар болох Воллонгийн их сургуульд хүүхдийг нь тэтгэлэгтэй сургахаар болсон” гэж иргэн Б.Ог хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Сүх- дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкны Сөүл салбараас 4.930.000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Эрдэнэс салбараас 2.830.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэгээнтэн цогцолборт байрлах Худалдаа хөгжлийн банкны Богдхан салбараас 50.000.000 төгрөг, нийт 57.760.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

            - 2019 оны 03 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мишээл” уушгины мэс заслын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа “уушгины дуран бэлэглэнэ, гаалийн болон тээврийн зардал” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж иргэн С.Маас 1.100.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

            - 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мишээл” уушгины мэс заслын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа танилцсан иргэн Б.Оыг “Дубай явуулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж 1.200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

            - 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс 9 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд “Порше маркийн тээврийн хэрэгслийг зарна” гэж хохирогч Б.Сыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ тэрэг плаза” төвөөс нийт 85.600.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

            - 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн хооронд “шашны хийд барих ажилд нь хөрөнгө оруулалт хийе” гэж хохирогч Д.Ныг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 16.362.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

            - “Сүх- дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн ордны 1 давхарт 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн орой 19 цаг 13 минутын орчимд иргэн Гаваа овогтой Батхүү нас барсан байдалтай олдсон гэх хэрэг бүртгэлтийн хэргийг шалгах явцад хохирогч П.Бд худал мэдээлэл өгч 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 5 дугаар сарын 24-нд шилжих шөнө 15.000.000 /Арван таван сая/ төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж авсан,

            - 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн М.Нгийн [email protected] цахим хаяг руу [email protected] гэсэн цахим хаягаас “Таван сая төгрөгийг туслалцаа үзүүлбэл сайдад мэдүүлж зөвшөөрөл гаргаж өгөх, сунгах, яамнаас туслалцаа дэмжлэг үзүүлэх зэрэгт тусална” гэсэн утгатай цахим шуудан илгээн хуурч, төөрөгдөлд оруулж Сүх- дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрила” зочид буудлын гаднаас 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан буюу бусдад нийт 269.349.000 төгрөгийн хохирол учруулсан,

            - 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр эрх олгосон баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт төрийн шагнал хувь хүний хувийн байдлыг тодруулж, гэрчилсэн баримт бичиг болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 170 дугаартай “Монгол Улсын гавьяат цолоор шагнах тухай” зарлигийг хуурамчаар үйлдэж, улмаар хохирогч Сүх-ын Сийн [email protected] цахим шуудан руу[email protected] хаягаас илгээсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Б.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүх- дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овгийн Бийн Гийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн төрийн шагнал болохыг тодорхойлсныг илэрхийлэх баримт бичгийг хуурамчаар үйлдэж, ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Гийг гэм буруутайд тооцсон “төрийн шагнал болохыг тодорхойлсныг илэрхийлэх баримт бичгийг хуурамчаар үйлдэж, ашигласан” хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.Гийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Гийг 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Гийн цагдан хоригдсон 306 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Гоос 161.287.000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Ст 4.900.000 төгрөг, хохирогч О.Од 20.200.000 төгрөг, хохирогч Э.Уд 2.017.000 төгрөг, хохирогч Б.Од 3.160.000 төгрөг, хохирогч Б.Од 36.410.000 төгрөг, хохирогч Б.Сд 79.600.000 төгрөг, хохирогч П.Бд 15.000.000 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогч С.С, Б.О, Б.С нар өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г нь хохирогч Д.Бь, Ч.Б, С.М, С.О, Д.Н, М.Н нарт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Хохирогч С.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Гт виз болон онгоцны тийзний мөнгө залилуулсан. Мөн Испани улсын виз залилуулсан. Мөнгийг өгөхийн тулд Сүх- дүүргийн 7 дугаар хороо 11 дүгээр хороолол 6 байр 168 тоот байраа “Бизнес Инвест” банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж зээл авсан. Уг зээлсэн мөнгөө Б.Гт өгөөд алдсан. Австрали улс руу явж чадаагүй улмаас байраа авч чадаагүй. Банк бусын зээлийн хүүгээ төлөхийн тулд “Мөнгөн ундарга” ломбардад үнэт эдлэлүүдээ тавьж байсан учир хор уршиг их учирсан. Байр болон ломбардын өр, хохирлоо Б.Гоос нэхэмжилсэн боловч төлөөгүй. Энэ талаар анхан шатны шүүхэд холбогдох бичиг баримтаа хангалттай гаргаж өгсөн боловч шүүх хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд С надад учирсан хор хохирол 30 сая болон хохирол 4.9 сая төгрөгийг Б.Гоос гаргуулж өгнө үү. Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар залилан мэхлэх гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэж, үүнээс олсон орлогоо амьдралын эх үүсвэр болгож байсан нь тодорхой байхад түүнийг хөнгөрүүлсэн ял оногдуулж байгаад гомдолтой байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.С нь 2018 оны 5 дугаар сард Австрали улсын Мелбурн хотноо болох хүндийн өргөлтийн тэмцээнд амжилттай оролцчихвол Монгол Улсын Гавьяат Тамирчин цол тэмдгээр шагнуулах болчихоод байна. Уг шагналыг дагаж 60.000.000 төгрөг ирдэг. Үүнээс чамд 12.000.000 төгрөгийг ашиг болгож өгье. Тэмцээнд цуг оролцох хүндийн өргөгч О-, тэдний дасгалжуулагч С.Сийн нөхөр Т.Б нарын гурван хүний тийзний болон буудлын зардлыг гаргаж тус болооч гэсэн. ...Ярьсан зүйлд нь эргэлзсэн тул батлах хүн байгаа эсэхийг асуухад өөрийн нутгийн ах Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын санхүүгийн албаны дарга Ц.О- гэх хүнтэй албан өрөөнд нь уулзсан. Тэрээр С.Сг дээрх тэмцээнээс ямар нэгэн медальтай ирвэл 2018 оны наадмаар гавьяат цолоор шагнуулна. Тодорхойлолт бэлэн байгаа гэж тэр том албан тушаалтай хүн хэлэхээр нь итгээд н.О-, С, Т.Б нарын зардал болох 15.000.000 орчим төгрөгийг өөрийн цуглуулж байсан мөнгөнөөс гаргасан. Тэмцээний дараа С.С надтай холбогдон өөрийн нөхөр Т.Быг Австралид үлдээн ажил хийлгэмээр байна гэхээр нь би дургүйцсэн. Би “хэрвээ Т.Быг үлдээвэл өөрийнхөө болон өөрийн хүүхдүүдийнхээ ирээдүйг бодоод Т.Быг цагаачлалын албанд мэдэгдэнэ, надад битгий гомдоорой.” гэхэд арга буюу бүгд Монгол Улсад буцаж ирсэн. Би энэ үйл явдлын талаар тогтвортой, үнэн зөв мэдүүлж ирсэн. Гэтэл С.Сийн мэдүүлгүүд зөрүүтэй байдаг. Шийтгэх тогтоолын 6 дугаар хуудсанд шүүхийн хэлэлцүүлгийн үеэр С.С “Т.Быг үлдээ гэж байхад нь бид хоёр зөрөөд буцаад ирсэн.” гэж хэлсэн мөртлөө мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Тэгээд тэмцээн дууссаны дараа нөхрөө тэнд үлдээгээд хоёр сар ажил хийлгэе гэж ярьсан байсан. Тэгэхэд Г “хэрэггүй, та хоёрын нэг нь үлдвэл гэр бүлийн асуудал чинь гарахад асуудал үүснэ, наанаа хоёр сар ажилласнаас гэр бүлийн виз гаргуулаад ажиллаж амьдарсан нь дээр биз дээ” гэсэн. Тэгээд үгэнд нь ороод хамт буцаж ирээд ...” хэмээн зөрүүтэй, худал мэдүүлэг өгсөн байгааг шийтгэх тогтоолдоо дурдсан мөртлөө намайг буруутгаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Биеийн тамир спортын газрын хариуцлагатай албан тушаалтан С.Сийн нутгийн ах Ц.О- нь түүнийг гавьяат болохыг нь батлаагүй бол С.С, Т.Б нарт мөнгө өгөхгүй байсан. 2018 оны 7 дугаар сарын 11-ний -ын өдөр надад мөнгө байхгүй, С.С хэлснээрээ гавьяат цолоороо шагнуулаагүй тул түүнээс Мельбурн хотод тэмцээнд оролцоход нь зарцуулсан мөнгөө нэхтэл “байгаа нь энэ” гээд нийт 3.8 сая төгрөг өгөөд “бусдыг нь боломжоороо өгье” гэсэн. Тэрийгээ намайг “Испанийн визийг нь гаргаж өгнө” гэж авсан гэдэг нь худлаа юм. Тухайн үед С.С надад амласан 12 сая төгрөг, миний зардалд нь гаргасан мөнгөнөөс явахаасаа өмнө өгсөн 3 сая төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 11-ны өдөр өгсөн 3.8 сая төгрөгийг хасаж тооцоод нийт 17.2 сая төгрөгийн өртэй байсан. Тэр өрнөөсөө одоог хүртэл нэг ч төгрөг төлөөгүйгээр барахгүй намайг виз гаргаж өгнө гэж залилсан хэмээн эхлээд 52 сая төгрөг нэхэмжилсэн. Нийт тийзний үнэ зэргийг тооцоод үзвэл Сийн надаас нэхэмжилсэн 43.8 сая төгрөг бүгд дээрх хүмүүст өөрсдөд нь зарцуулагдсан тооцоо гардаг. Хэрэв би эдгээр хүмүүсийг залилж мөнгийг нь хувьдаа ашигласан бол тэдэнд тийз авах мөнгө байхгүй байсан. Мөрдөн байцаалт, прокурорын шатанд Эйр транс компаниас тийз авсан чиглэлд нийт дүн болон Бангкок, Сингапур, Сидней чиглэлийн нислэгийг хэн ч дур мэдэн Бангкок, Сингапур, Бээжин болгон намайг өөрчсөн мэтээр гүтгэж байгааг мэдэж болох, шалгуулах хүсэлтийг удаа дараа гаргаж, шийдвэрлэж өгөхгүй болохоор нь Сүх- дүүргийн, Нийслэлийн, Улсын ерөнхий прокуроруудад хүсэлт гаргаж байсан бөгөөд уг ерөнхий прокуроруудын миний хүсэлтийг хангах шийдвэрүүд нь Сүх- дүүргийн хяналтын прокурор М дээр очоод замхардаг. Энэ талаар шүүхийн хэлэлцүүлгийн үеэр мэдүүлсэн боловч ойшоож үзээгүй. Шийтгэх тогтоолын 12 дугаар хуудсанд С нь мөрдөн байцаалтад мэдүүлэгтээ намайг Бээжинд очиж, тэнд Австралийн элчин сайдын яаманд бүртгүүл гэж хэлсэн мэтээр мэдүүлсэн нь учир дутагдалтай. Учир нь, Тайланд улсын Бангкок хотод Австралийн Элчин сайдын яам байдаг тул зардал чирэгдэл болон Бээжин нисэх шаардлага байгаагүй. С дангаараа тэр шийдвэрийг гаргаж нислэгийн чигээ өөрчилсөн нь С анхнаасаа хуурамч визээр визийг нь гаргаж өгнө гэж мөнгийг нь авсан хамаатнуудаа мэхлэх зорилгоор, мөн өөрийн буруу үйлдлээ намайг буруутгах гэж байгаа нь харагддаг. Бээжинд ирчихсэн мөнгө төгрөггүй онгоцны буудал дээр байна гэхэд нь ойролцоо буудал захиалж өгсөн ч тэнд очоогүйгээр барахгүй Бээжингийн нисэх дээр 3 хонохдоо Австралийн элчин сайдын яаманд хандалгүй намайг буруутган яаран Монголд буцахдаа миний эхнэр Аг залилан 1 сая төгрөг шилжүүлэн авч, Монголд буцан ирсэн алхам тутамдаа бүх зүйлээ надаар орчуулуулан, вичатаар холбогдон Бангконгийн нисэх буудал дээр Австрали нисэх цагаа хүлээж суусан С виз хуурамч гэж хэлснийг яаж ойлгосон нь мөн ойлгомжгүй. С нартай цуг явсан түүний найз Туул надтай вичатаар холбогдсон тийзний цонхон дээр очиход сүлжээ нь унаад байсан тул Туул цаасан дээр улаан балаар Англиар бичсэн зүйл үзүүлсэн. Тэр цаасан дээр хоёр зүйл бичсэн байсан. Эдгээр хүмүүсийн визний ангилал нь хоёр талдаа тийз авах нөхцөлтэй юм байна. Тиймээс хоёр талдаа тийз бичүүл, мөн Туул нь хуучин паспорт дээрээ Австралийн визтэй шинэ паспортоор аялж яваа тул Австралийн талаас лавлаж байна гэсэн бичиг байгааг орчуулж өгсөн. Гэтэл С нь ерөөсөө худлаа юм байна гээд нислэгээ Бээжин болгон өөрчилсөн байсан. Шийтгэх тогтоолын 13 дугаар хуудсанд Сийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт “энэ хүнээс болоод нөхөр бид хоёр манай хадам аав 88 настай аавтайгаа уулзаж чадаагүй бурханы оронд заллаа” гэсэн байдаг. Гэтэл Сийн нөхөр Б мөрдөн байцаалтад мэдүүлэгтээ шийтгэх тогтоолын 17 дугаар хуудас Г нь өөрөө “цагаан сарын дараа явъя, хөгшөөн чинь аавтайгаа очоод золгочихоод ир” гэж надтай ярьж байсан гэсэн нь Сийн дээрх мэдүүлгийг үгүйсгэж байна. Тухайн үед Сийн гэр бүлийн виз гарсан гэж надад үзүүлж байсан тул Бийг надаас үнэн эсэхийг нь асуухад би тэдний визийг харснаа хэлсэн. Визийг нь гаргаж өгнө гэж хэлээгүй. Биас авсан 10 сая төгрөгөөс 4 сая төгрөгийг С нь Ад тавьсан өрөө дарсан. Мөн 2.5 сая төгрөгийг С байрныхаа хажуугийн ломбардад тавьсан өрөө дарахад зориулсан аль алиныг нь Биас мөнгө авсан өдөр төлсөн. Бусад нь Бийн визийг гаргуулахад зориулсан гэж ойлгож байгаа. Биас авсан мөнгөө зориулалтаар нь ашиглаагүй, өр ширээ дарахад ашигласан С би биш Бы хамаатан А гэгчийг би танихгүй. Сүх- дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байцаагч, Сүх- дүүргийн хяналтын прокурор М нарт удаа дараа миний гэм буруугүйг нотлох баримтуудыг тийзний компани Малайзын Пенанг хотод болсон тэмцээнд оролцсон тамирчдын тийзний төлбөр төлсөн гэх мэт баримтуудыг авч хавтаст хэрэгт хавсаргаач гэсэн хүсэлтүүд явуулсан ч хүсэлтийн хариу өгөхгүй байсан. Сүх- дүүргийн Цагдаагийн хэлтэст Авлигатай тэмцэх газраас албан бичиг явуулсан бөгөөд Авлигатай тэмцэх газрын гүйцэтгэх ажлын хүрээнд цугларсан миний гэм бурууг нотлох С, О- нарын буруутайг нотлох баримтууд байгааг Сүх- дүүргийн Цагдаагийн хэлтэс албан бичиг илгээн Авлигатай тэмцэх газраас авч болно гэсэн. Тэр мэдэгдлийн дагуу миний бие Сүх- дүүргийн цагдаагийн хэлтэст миний хэргийг мөрдөж байсан байцаагч нарт миний хэрэг дээр ажиллаж байсан байцаагч хэд хэдэн удаа солигдсон болон тус дүүргийн хяналтын прокурор М дээрх Авлигатай тэмцэх газар байх баримтуудыг авч хавтаст хэрэгт хавсаргаач ээ гэсэн хүсэлтүүдийг удаа дараа гаргасан боловч миний хүсэлтийг үл ойшоосоор шүүх хуралдаан болсон. Шүүхийн хэлэлцүүлгийн үеэр эдгээр болон бусад хүсэлтүүдийг минь шийдвэрлээгүй. Шүүхийн хэлэлцүүлгийн үеэр С нь 2019 оны 4 дүгээр сард олгогдсон Австрали улсад зорчих визний хуулбар үзүүлсэн. Тухайн визний мэдүүлгийг өөрийн нөхөр Бы визийн мэдүүлгийн хамтаар 2019 оны нэгдүгээр сарын сүүлээр мэдүүлсэн болох нь Авлигатай тэмцэх газар хадгалагдаж буй баримтуудаар нотлогддог. С нь надаар визүүдээ гаргуулсан мэтээр бусадтай ярьж, намайг буруутгах, ажлаа хийж явахдаа буюу үнэхээр надаар визээ гаргуулсан гэж бодож байх үедээ яагаад өөрийнхөө болон нөхрийнхөө визийг гаргуулахаар хүсэлт өгчихөөд, гэр бүлээрээ Австрали явж байгаа мэтээр Тайланд явсан бэ гэдгээс харахад С нь анхнаасаа энэ бүгдийг мэдэж байсан. Виз гаргана гэж хамаатан Бь, Б нараас мөнгө залилан энэ хэрэгтээ намайг буруутган надад төлөх өрнөөсөө мултрах, улмаар гэр бүл, аав, ээжийг минь намайг цагдан хоригдож байгааг далимдуулан дарамталж, худал хэлэн мөнгө авч нөхөр Бы хамтаар Австрали улсыг зорьсон байдаг. О-ийн тийз авах гээд энгийн ангилалд суудал байхгүй. Бизнес ангиллын тийз нь 10 сая төгрөг болсноос 5.1 саяыг нь өөрсдөө гаргаж надад өгсөн. Үлдсэнийг нь надаас зээлж тийзээ авсан. Надаас зээлсэн 5 орчим сая төгрөгийг одоо болтол надад өгөөгүй. О-ийн тийзийг нь авч өгч Испани улс руу намайг явуулсан гэдгийг С шүүхийн хэлэлцүүлгийн үеэр мэдүүлсэн байгаа. Уг хохирлоо мөн гаргуулан авах талаар гомдол гаргах бодолтой байна. С надад найз нь чамд овоо хэдэн төгрөгийн ашигтай ажил оллоо. Найз нь чамд ингэж нэг тусалъя, О- ах чамтай уулзъя” гэж байна гээд бид хоёр О-ын Спортын төв ордон дахь албан өрөөнд нь очиход О- ганцаараа өрөөндөө сууж байсан. Тэгээд О- одоо 2018 оны 9 дүгээр сарын эхээр Малайз улсын Пинанг хотод Азийн мастеруудын их наадам болно. Уг тэмцээнд Монголоос нийт 37 тамирчин явна. Үүнд О- эхнэр Огийн хамтаар хүндийг өргөгч О-, С нар ч явсан. О- медальтай ирвэл Алтан гадас Огийн С медальтай ирвэл гавьяатын болзол хангана гэж хэлсэн. Харин Малайзын Пинанг хотод орох нислэгт суудал олдохгүй байна. Чамайг яаж ийж байгаад өөрт нь суудал олоод өгчихдөг гэж С хэлсэн. Хэрвээ бидэнд суудал олоод өгвөл яамнаас санхүүжилт ороод ирэхээр чамд хүн тус бүрээс нэг 1.2-1.7 сая төгрөг буюу 50 гаруй сая төгрөгийн ашиг гаргаж өгье гэхээр нь би оролдоод үзье. Харин суудал гарвал төлбөрийг нь яаж хийх вэ гэхэд яамнаас санхүүжилт ороогүй байгаа тул эхний ээлжид захиалга хийх, суудал баталгаажуулах сурталчилгааг Сээр дамжуулж өгье гээд салцгаасан. О- болон түүний эхнэр О нарын зардлыг - гэж өөрийгөө танилцуулсан хүн гаргасан. Маргааш нь С хүн тус бүрийн урьдчилгаа болох 825.000 төгрөг буюу 30 гаруй сая төгрөг өгснөөр нь би бүгдэд нь тус бүр 2.7-3.3 сая төгрөгийн үнэтэй тийз захиалснаа хэлсэн. С, О- ах асуудалгүй гэж хэлсэн гээд үлдэгдэл санхүүжилт нь орж ирэхийг хүлээсэн. Гэтэл яг маргааш нь нисэцгээнэ гэж байхад санхүүжилт нь орж ирээгүй байсан. Тэгээд С над руу залгаад Пинанг хотод хар салхи дэгдээд тэмцээн хойшилсон байна. Би тийзнүүд ээ, буцаалаа гэхээр бүгдийг нь тэр дор нь цуцалсан. Гэтэл цуцалснаас 4 цагийн дараа “тэмцээн хэвээрээ юм байна шүү, тийзнүүд ээ, буцаагаад ав” гээд Сийг залгахаар нь би уурлаад О- руу залгаад “С цуцал ав гээд байна, ямар учиртай юм бэ? яах ёстой вэ? суудал олдвол дахиад тийз бичүүлэхээр үнэтэй болно, санхүүжилт чинь орсон юм уу?” гэхэд “зүгээр захиалаад, үнийн дүнг нь хэл, бусад нь асуудалгүй” гэхээр нь хоёроос гурван янзын маршутаар энгийн болон бизнес ангиллын 36-38 хүний ирж, очих тийз тус бүрийг нь 3.3-4.3 сая төгрөгөөр тооцон захиалсан боловч санхүүжилт нь орж ирээгүй. О- над руу залгаад уулзъя гэсэн. Яваад очтол надад санхүүжилт хүсэх тухай албан бичиг надад үзүүлэн чи энэ тийзүүдийн төлбөрийг хийчих. Тэгвэл энэ орж ирэх санхүүжилтийг тэр чигт нь чамд өгье гээд 165 орчим сая төгрөгийн баримт үзүүлсэн. Тэгэхээр нь Төрийн хариуцлагатай албан тушаалтан амлаж байгаа юм чинь гэж итгээд найз Саас мөнгө зээлэн тийзнүүдийг нь авч өгсөн. Уг тэмцээнд оролцсон хүмүүсээс би О-, С, О- нарыг л танина, бусдыг огт танихгүй хараачгүй. С нь анхнаасаа эдгээр хүмүүсийн урьдчилгааг бүрдүүлж ч тийз цуцал ав гэх мэт эрхтэй оролцоотой байсан С, О- нар анхнаасаа намайг Залилахаар хуйвалдсан гэдэг нь харагдаж байгаагаас гадна уг тэмцээнд оролцсон тамирчдаас тус бүрээс 825.000 төгрөгөөс илүү мөнгө авсан байж магадгүй гэсэн хар түрүүлж байгаа. Тийм учраас Авлигатай тэмцэх газраас намайг залилуулсан байна гэж үзсэн. Хэргийг шалгах тухай албан бичгийг харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад шилжүүлэн, нотлох баримтыг авах санал тавьсан. О-, С гэх хүмүүст би өөрөө 83 сая төгрөгөө залилуулчихаад өөрөө буруутан болон ял сонссоноо огт ойлгохгүй байгаа. Миний залилуулсан 83 сая төгрөгийг хэн төлөх ёстойг тогтоолгүй. Намайг ялласан шүүхийн шийдвэрт гомдолтой Шүүхийн хэлэлцүүлгийн үеэр С, Б.Гт тийзнүүдийг нь цуцал дараа нь ав гэж хэлсэн гэж мэдүүлсэн. Гэтэл шийтгэх тогтоолын хоёрдугаар хуудсанд Б.О-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт “танай буяа эгч чинь билетээ цуцал гэж хэлсэн шүү дээ” гэж Б гэж хүнийг буруутгахыг оролдсон. Угтаа бол С. О-ын үйлдэл сэжигтэй байгааг надад анхааруулсан хүн нь Б эгч Малайз С, О-, Б эгч гурвын хооронд ямар асуудал үүссэнийг мэдэхгүй. Гэхдээ тэмцээнээ дуусгаагүй хоёроос гурав хоноод Б Эгч буцаад Монголдоо ирээд миний мөнгө их түвэгтэй байдалд орсон. О-, С нарыг Монголд ирэхээр нь шаргуу хөөцөлдөхгүй бол чамд ашиг байтугай өөрийн чинь ч мөнгө олдохгүй юм шиг байна шүү гэсэн. Тэгээд С, О- нар мөнгөө өгөхгүй удаад байхаар нь О-тай албан өрөөнд нь уулзаад хуулийн байгууллагад хандана гэдгээ мэдэгдсэн. О мэдүүлэгтээ намайг спорт хувцас үйлдвэрлэх үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын урьдчилгаа гэж авсан гэж мэдүүлдэг. Гэтэл би Ог тэр өдөр амьдралдаа анх удаа харсан. Анх уулзаж буй надад нэр усыг маань ч мэдэхгүй байж 20 сая төгрөг зүгээр өгөөд явуулчихсан гэхэд огт үнэмшмээргүй. Түүний аав О- нь юу гэж хэлж хүүгээсээ мөнгө авч өгснийг би мэдэхгүй. Огийн аав О- надад өгөх ёстой, өгнө гэж амласан 165 сая төгрөгийнхөө 20 саяыг өгсөн. Өөрийн хүнээс зээлэн барин О-ын уран үгэнд хууртан, Малайз явсан тамирчдынх нь эзэнд төлсөн 83 орчим сая төгрөг л чухал байсан. Ц.О-аас би 83 сая төгрөгийн авлагатай байж юу боллоо гэж зугтах вэ? О-, С нараас авлагатай би гадагшаа явах ажилтай байсан ч явахгүй байх байсан. Уг үл ойлгогдох байдлын талаар би бүх мэдүүлэгтээ дурдсан боловч огт ойшоогоогүй ээ. Миний 83 сая төгрөгийг хэн төлөх ёстойг тогтоогоогүй мөн Огийн өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй байдаг. Шийтгэх тогтоолын 19 дүгээр хуудсанд О мэдүүлэгтээ “манай ээж над руу яриад билет захиалах мөнгө гэхээр нь би 5 сая төгрөг явуулсан” гэсэн нь шийтгэх тогтоолын 45 дугаар хуудсанд Огийн ээж Огийн “дараа нь хүү Огоос 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 900.000 төгрөг орж ирсэн гэх мэдүүлгээр няцаагдаж байгаа нь харагдаж байна. Од төлөх дутуу гэх 200.000 төгрөгийг Огийн 20.000.000 төгрөг дээр нэмж хохирлоор тогтоосон нь буруу. Авлигатай тэмцэх газарт хадгалагдаж буй нотлох баримтад О-, С нарын надтай харьцсан гэх хэрэгт хавсаргасан мессежүүд нь хуурамч болохыг нотолсон баримтууд байгаа. Уг баримтуудыг аваач гэх хүсэлтийг Сүх- дүүргийн цагдаагийн хэлтэс болон прокурор Я.Мд удаа дараа гаргасан боловч аваагүй. О-, С нарын уран үгэнд, амласан ашигт нь хууртан Малайз улсын Пенанг хотод тэмцээнд оролцсон О- тэргүүтэй тамирчдын тийзийг худалдан авахдаа нийт тийзний төлбөр болох 83 сая төгрөгийг найз Саас зээлсэн 85.6 сая төгрөгөөр төлсөн. Оронд нь өөрийн унаж байсан “Порше кайн” машиныг 62.5 сая төгрөгт тохирон Ст зарсан. Уг машиныг би өөрийн найз Га ас 75 сая төгрөгөөр худалдан авч төлбөрийг нь 100 хувь төлсөн байсан ч Га хөдөө ажилтай явсан тул нэр шилжүүлж амжаагүй байсан. Улмаар явдал чирэгдэл болохгүйн тулд шууд Га Сын ажилтны дэргэд шилжүүлсэн. Энэ талаар Га, С нар мэдүүлэгтээ мэдүүлсэн. Тухайн үед С адилхан машин адилхан машин үнэгүй.мн сайт дээр 50 сая гэж байна гэж улаан өнгийн машиныг харуулаад миний санал болгосон 75 сая төгрөгийг 50 сая төгрөгийн дундуур буюу 62.5 саяар тохиръё гэсэнтэй би маргаагүй. Тэгээд үнэ дээр тохиролцсон учир худалдах, худалдан авах гэрээгээ хийцгээсэн. Машинаа хүлээлгэж өгөөд би Амгалан төрөх рүү явсан. Тэр өдөр манай эхнэр төрж би хүүтэй болсон. Стай гэрээ хийж машинаа хүлээлгэн өгч байх үед төрөхөөс над руу залгаад эхнэр маань цус алдан сэхээнд байгаа тухай хэлсэн. Иймд Стай гар бариад үлдсэн 23.1 сая төгрөгийн өрөө удалгүй төлж барагдуулахаа илэрхийлээд эмнэлэг рүү явсан. Машины үнэлгээн дээр дараа нь ярилцана гэсэн зүйл байгаагүй. Тэр талаар үйлдсэн гэрээ байхгүй. Б.Стай үлдсэн зээлийн гэрээ худалдах, худалдан авах гэрээн дээр ч ямар нэгэн нөхцөл заагаагүй. Би амласан ёсоороо өгнө гэсэн. Өөрийн “Порше кай” машиныг Ст өгсөн. Э.Гаас 75.000.000 төгрөгөөр худалдаж аваад удаагүй байсан ч Сын санал болгосон. 62.5 сая төгрөгийг хүлээн зөвшөөрнө түүнд өгсөн. Түүнээс зээлж авсан 85.6 сая төгрөгөөс Сд машин худалдсан 62.5 сая төгрөгийг хасаад үлдсэн 23.1 сая төгрөгийг бүрэн төлж барагдуулан баримтуудыг хавтаст тэр хавсаргасан байтал анхан шатны шүүх зөвхөн 6 сая төгрөг төлсөн. Сын өөрийнх нь “62.5 сая төгрөгөөр тохиръё” гэсэн санал миний санал бол Гаас худалдаж авсан 75 сая төгрөг байсан. Хавтаст хэрэгт хавсаргасан үнэгүй цэг эмээс авсан мэдээллээр яг ижилхэн машин өнөөдөр 68 сая төгрөгийн үнэлгээтэй байгаа 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар энэхүү хэрэг нь эрүүгийн бус иргэний хэрэг тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг няцааж, төлбөр тооцооны зөрүүтэй байхад намайг яасан гомдолтой байна. Нэг ёсондоо шийдэх тогтоолоор анхан шатны шүүх яллах дүгнэлтээрээ прокурор миний машиныг Сд бэлэглэчихсэн, энэ асуудлыг прокурор дахин хянуулж зөв дүгнэлт гаргуулмаар байна. Мөн төлбөр тооцооны зөрүүгээ арилгуулмаар байна. Мөн би Сын надтай харьцсан гэх мессежүүдийн үнэн эсэхийг шалгуулмаар байна. Сын хохирол буюу түүнд төлөх өрөө бүрэн төлсөн машин оролцуулан найз Ос миний бие нийт 57.760.000 төгрөгийг авсан нь үнэн юм. Гэхдээ залилж аваагүй, зээлж авсан. Энэ талаараа бүх шатанд мэдүүлсэн хүүхдийг сургуульд оруулж өгнө гэж авсан нь зүйлгүй. Харин хүүхдээ сургуульд явуулах гээд хадгалж байсан мөнгийг нь зээлж авсан, зээлж авсан гэдгийг тухайн үед нөхөр ч Манлай-ын дансанд шилжүүлсэн. 5.350.000 төгрөгийн хүүгээр нотлогдоно. Зээлээ төлж байгаа, барагдуулж дуусгана намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, Сийн гавьяат цолоор шагнуулсан гэх ерөнхийлөгчийн зарлигийг би хуурамчаар үйлдээгүй. Надад тэгэх ямар ч шаардлага байхгүй. Харин шинэ жил дөхөөд мөнгөний хэрэгцээ гарч их Сээс авлагаа нэхэхэд “удахгүй гавьяа цол гавьяат цолоо аваад дагалдах мөнгөн шагналаас надад төлөхөө төлнө” гэж ярьж байсан. Тэгээд он гараад шагнагдаагүй болохоор мөнгөө нэхтэл “зарлиг ирсэн, найз нь гавьяат болсон, 2019 оны ны дүгээр сарын 7-нд гардаж авах юм байна гэсэн. О- руу залгаад “С гавьяатынхаа зарлигийг авчихсан байна, би харсан тэднийхээр сая ороод гарлаа” гэтэл “тийм юм болоогүй дээ, би лавлая” гэж утсаа салгасан. Тэгээд хуурамч гэдгийг нь мэдсэн. Э.У, Б.О нар нь Угийн ээж Эгийн хамтаар миний хадам ээж Цгийн 11 дүгээр хороолол дахь Оффист ирж Америкийн Нэгдсэн Улсын виз мэдүүлэх хүсэлтэй тул өөрийн эзэмшлийн үйлчилгээний төвдөө талбай, түрээслэн кофе шоп ажиллуулдаг гэсэн. Түрээсийн гэрээг гаргаж өгөөч гэхэд нь хадам ээж Цэцэг маань надтай уулз гэж хэлсэн. Хамаатны хүмүүс байна гээд зөвшөөрсөн. Хийсэн бүх ажлаа зогсоож Оын аав Бд 6 сая төгрөг Золбарын аавын эгч гэх хүний дансанд 1000 ам.доллартой тэнцэх төгрөгийг 2018 оны 3 дугаар сард Эгийн дансаар дамжуулан Наадам центрийн АТМ-ээс шилжүүлсэн. Э.Угийн бүх мөнгийг буцааж өгсөн. П.Бтай холбоотой асуудал дээр 15 сая төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байгаа ч залилж аваагүй, мэдээлэл худалдсан. 15 сая төгрөгийг төлж барагдуулна. С, О- нарын мэдүүлснээр миний уушги муу байсан тул би “эмнэлэгт хэвтэх шаардлагатай байна, мөнгө олж өг, өр ширээ төлж дуусга” гэхэд О-, С нар нь “Мишээл” гээд хамтарч ажилладаг эмнэлэг байгаа. Тэнд үзүүл, хэлчихсэн байгаа” гэхээр нь очиж үзээд хэвтэн эмчлүүлсэн. Төлбөр тооцоон дээр санаа зоволтгүй, бид төлнө. Харин гарсан тооцоог нь өгөх өрнөөсөө хасуулна гэхээр нь зөвшөөрсөн. Гэтэл өдрийн 130.000 мянган төгрөг гэж байсан нь 250.000 мянган төгрөг болж нийт 9 сая төгрөгийн тооцоо гаргахад нь би О-т хандан “9 сая төгрөг авлагаасаа хасуулахгүй, 5 сая төгрөгийг хасуул” гэхэд О- зөвшөөрч би эмнэлгээс гарсан. О- намайг эмнэлэгт хэвтүүлсэн гэх нотолгоо нь намайг тэр эмнэлэгт Болдын Г гэж бүртгүүлснээр харагдана. Миний нэрийг Болдын Г гэж хүүдээ хүртэл буруу хэлж байсан. Эмчлүүлж байх хугацаандаа О-, С нараас авлагаа нэхсэн боловч “мөнгөгүй, хүнээс асууж өгье” гээд М, О нараас нийт 2.6 сая төгрөгийг авч өгсөн. Тэднийг мөн залилаад мөнгийг нь өгөхгүй байсан тул надаас нэхэмжилснийг нь би гардаж авсан учраас төлсөн эмнэлгийн төлбөрийн асуудлыг иргэний журмаар шийдвэрлэнэ гэж тохиролцсон. О-аас дээр 2.3 сая төгрөгийг нэхэмжилж байгааг илэрхийлсэн боловч прокурор, байцаагч аль аль нь шалгалгүй, шүүх хэлцэлгүй намайг буруутгасанд гомдолтой байна. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Д.Н ламаас мөнгө залилж биш зээлж авсныг түүний дэвтэр дээр “зээлэв” гэсэн утга бүхий хавтаст хэрэгт байгаа баримтаас харж болно. Н ламаас зээлсэн бүх мөнгөө эргүүлэн төлсөн. М.Н гэх хүний явуулсан хүнээс 5 сая төгрөг авсан нь үнэн. Б.Д нь Америкийн Нэгдсэн Улсад дунд сургууль төгсөж, Японд амьдарч, тэндээ төрийн байгууллагад олон жил ажилласан. Надаас дутуугүй мэдлэг боловсролтой, англи, япон хэлтэй залуу надаар э-майл нээлгүүлэхээр туслалцаа авахааргүй. Хэрвээ Н гэх хүнийг залилж байсан бол юу гэж нэрээ утасны дугаартайгаа хэлэхэв дээ. Би Д аав, ээждээ битгий хэлээрэй, би учрыг нь олно гээд мессеж бичээд байхаар нь аав, ээжид нь хэлээгүй. Харин “мөнгийг нь хурдан олж өг” гэхэд нийт 5 сая төгрөгийг Н эгчийн дансыг өөрөөс нь авч шилжүүлсэн. Нгийн утасны дугаарыг би Дөөс авч залган, учир байдлыг үнэнээр нь тайлбарлаж түүнийг хохиролгүй болгосон. Хавтаст хэрэгт би Дий надаас уучлал гуйж, энэ асуудлыг өөрөө зохицуулах талаар болон аав, ээжид нь битгий хэлээрэй гэсэн мессежүүдийг хавсарсан ч тэр талаар огт дурдаагүй хохирол төлөгдсөн. Миний бие өнгөрсөн хугацаанд нийт хохирлынхоо 75 хувийг төлж барагдуулсан, цаашид төлж барагдуулан дуусгах бүрэн боломжтой. Хохирлоо төлж барагдуулахаа мөрдөн байцаалтаас авахуулаад бүх шатанд илэрхийлсэн. Хэдий Ковид цар тахлын хорио цээр, хөл хорио зэрэг хүнд хэцүү үе байсан ч батлан даалт байх хугацаандаа нийт хохирлынхоо 75 хувийг барагдуулсан билээ. Үлдсэн хохирлоо бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байна. Миний бие шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 461 дүгээр хорих ангид хоригдох хугацаандаа 3 удаа, 409 дүгээр хорих ангид сар гаруй болох хугацаандаа 2 удаа уушгины багтраа, архаг бронхит, нойр булчирхайн архаг үрэвсэл, ходоодны архаг үрэвсэл, чихрийн шижин зэрэг оноштойгоор хэвтэн эмчлүүлж, байнгын эмчийн хяналтад байдаг. 2019 онд “Мишээл” эмнэлэгт 36 хоног уушгины өвчнөөр эмчлүүлсэн ч тусыг олоогүй, эмчлүүлсээр байгаа. 2021 онд “Мангуут” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ч Ковид халдвар авч уушгины өвчин маань улам дордсоор байна. Мөн миний бие Сүх- дүүргийн хүндэт иргэн, хөдөлмөрийн алдар цол тэмдгээр шагнуулан нийгэм дэх оролцоогоо үнэлүүлж байсан. Мөн жил бүр Төв аймгийн Батсүмбэр сум дахь Ахмадын асрамжийн газарт хандив өргөн тоглолт, концерт зохион байгуулан харж хандах хүнгүй ахмад буурлууддаа сэтгэл санааны дэмжлэг үзүүлэн, шаардлагатай нарийн мэргэжлийн шинжилгээнд хамруулан бурхан болсон өвөө, эмээ нарынхаа нэрийн өмнөөс буян үйлдэж, өөрийн чадах чинээгээрээ нийгэмд тус дэм болсоор ирсэн билээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, анх удаа гэмт хэрэгт холбогдож байгааг минь харгалзан үзэж, шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

            Шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгч А.Энхбуйр гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэм буруутайд тооцож, 6 жилийн хорих ялаар шийтгэсэн бөгөөд тогтоолд дурдсан “...хөнгөрүүлэх , хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирол төлбөр төлсөн байдал, мөн олон хохирогч нарын хохиролтой байдал” зэргийг харгалзан гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, 6 жилийн хорих ял оногдуулсныг хүндэдсэн, хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн хэмээн тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Энэ хэрэгт анхнаасаа өмгөөлөгч, шүүгдэгчийн зүгээс тавьж байсан “гэмт хэрэг гарах болон холбогдох болсон шалтгаан, нөхцөл буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоон огт шалгаж тогтоогоогүй, удаа дараа гаргасан хүсэлт, гомдлыг хангаагүй. Үүнд:

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг шалгаагүй. Гийн залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэх гол шалтгаан болсон, Биеийн тамир спортын улсын хорооны орлогч дарга О- болон С.С нарын хүсэлт, идэвхтэй оролцоотойгоор Малайз Улсад болсон Master’s тэмцээнд оролцсон 37 тамирчны нислэгийн тийзийг хөнгөлөлттэй үнээр олж өгөх боломжгүй болж, цаг хугацаа тулсан тул сэтгэл гарган, бусдад дамжуулан өгөх ёстой 80 сая төгрөгөөр нислэгийн тийз авч өгсний үнийн зөрүү 40 гаруй сая төгрөгийн төлбөрийг Ц.О-, С.С нараар төлүүлэх, тэдний гэм бурууг тогтоолгох хүсэлтийг хангаагүй. Зөвхөн дээрх хүмүүсийн мэдүүлгээр шийдсэн. Энэ төлбөрөө төлөхийн тулд дараа, дараагийн залилах хэргүүдээ үйлдсэн байдаг. Хохирогч нарын хохирлын хэмжээ, хохирол төлсөн байдлыг зөвхөн хохирогч нарын мэдүүлгийг үндэслэн буруу, үндэслэлгүй тогтоосон. Яллагдагчийн гаргаж өгсөн баримтуудыг хэрэгсээгүй. Хохирогч Т.Бы 25 сая төгрөгийн, хохирогч У, О нарын 6 сая төгрөгийн хохирол учирсан тухай Гийн ээжийн 99163139 дугаартай утсанд мессеж бичин, хохирлоо нөхөн төлүүлж авсан тухай баримтуудыг үл хэрэгсэн, зөвхөн хохирогч нарын мэдүүлгээр, баримтаар нотлогдоогүй дүнгээр хохирлыг тогтоосон. Э.У, Б.О нар нь 6 сая төгрөг төлүүлж авсныхаа дараа дахин 2.585.000 төгрөгийг төлбөл гомдлоо буцааж авна гэж нэхсэн. Хохирлоо нэмж нэхэмжлэхдээ Гийг өөрөө виз гаргаж өгөх санаачлага гаргасан гэж мэдүүлсэн нь гэрч Эгийн Би дүү У, О нарын хүсэлтээр Гийн хадам Цгаар дамжуулан уулзаж, У, О нарыг Гтой уулзуулсан гэх мэдүүлгээр няцаагддаг бөгөөд энэ нь хохирлоо үндэслэлгүйгээр нэмж, нэхэмжлэхдээ хүч оруулсан худал мэдүүлэг юм. Нотолгоо баримтгүйгээр Э.Уд 2.017.000 төгрөг, Б.От 3.160.000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Хохирогч Б.С хэдийгээр Гоор дамжуулан шинэ “Порше” машин авахаар тохиролцож байсан боловч, Гаас түүний “Порше” машиныг авахдаа, чанар байдлыг бүрэн мэдэж зөвшөөрсний үндсэн дээр ломбардын барьцаанаас чөлөөлөх төлбөрийг төлж Худалдах ба худалдан авах гэрээ үйлдэн авсан нь иргэний хэрэг бөгөөд Га энэ асуудлыг бүрэн хариуцахаа батлан зохих баримтуудыг гаргаж өгсөн боловч Гийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. Б.С энэ арилжаанаас татгалзсан байхад, мөрдөгч ямар нэг ажиллагаа явуулалгүй, хураан аваагүй, одоо хүртэл 2 жил орчим энэ машиныг эзэмшүүлж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм. Б.Сын нэхэмжилсэн 85.600.000 төгрөгийн хохирлоос, машин худалдан авсан 62 сая төгрөгийн Га асуудлыг хариуцах /иргэний журмаар шийдвэрлүүлнэ гэдэг/ тухай баримт хэрэгт бий бөгөөд үлдэх 23.600.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлсөн. Энэ хэрэгт залилан мэхлэх гэмт хэргийн шинж байхгүй. Харин ч Г гэмт хэрэгт ял шийтгэгдэн мөнгө машинаараа хохирч, давхар төлбөрт орж байгаа. Шүүх ял оногдуулахдаа С.Ст 25.000.000 төгрөг төлснийг 23.000.000 төгрөг, Б.Од 19.000.000 төгрөг төлснийг 16.000.000 төгрөг, Б.Сд 23.600.000 төгрөг төлснийг 6.000.000 төгрөг төлснөөр дутуу тооцсоноор яллагдагчийн гэм буруугаа ухамсарлан хохирлоо төлж байгааг харгалзан үзээгүй. Б.Г мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд 6 хохирогчийн төлбөрийг бурэн барагдуулж 113.162.000 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд одоо хохирогч Б.Од 33.000.000 төгрөг, хохирогч П.Бд 15.000.000 төгрөг, О.Од ээжид нь тийз захиалж өгөхөөр авсан 2.300.000 төгрөгийг буцааснаас үлдсэн 200.000 төлөхөө зөвшөөрч, 2022 оны 2 дугаар сард багтаан төлөхөөр Б.Отай тохиролцсон бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хураагдсан мөнгөнөөс үлдэх мөнгийг П.Бд төлнө гэж байгаа. Гэвч энэ нь хавтаст хэрэгт авагдаагүйгээс төлбөр хасагдаагүйгээр үл барам одоо болтол эд мөрийн баримтаар хураан авсан тогтоол авагдаагүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлд заасан журмыг зөрчсөн, шүүх энэ талаар дүгнэлт өгөөгүй, хэрэгт байхгүй учраас гэдэг. Ц.О-, С.С нарын Малайзын тийзтэй холбоотой асуудлыг шалгуулж, хохирлын асуудлаа шийдвэрлүүлэх, Т.Б болон Э.У, Б.О нарын хохирлоо тодорхойлон бичиж байсан мессежүүдийг үндэслэн хохирлыг тогтоолгох хүсэлтээ хангуулах, Б.Сын нэхэмжилж буй 62.000.000 төгрөгийг учруулсан хохирлын дүнгээс хасаж өгөхийг хүсэж байгаа бөгөөд шүүхийн эцэслэн шийдвэрлэсэн төлбөрийг төлнө гэдгээ амлаж байгаа. Шүүх дээрх байдлыг харгалзан үзээгүйгээс улсын яллагчийн саналыг огт өөрчлөлгүй 6 жилийн хорих ялаар шийтгэсэн нь хүндэдсэн гэж үзэж байна. ...Б.С нь “Порше” машиныг 62 сая төгрөгөөр худалдан авах гэрээг Э.Гатай, хийж, машинаа хүлээж авсан бөгөөд энэ 62 сая төгрөгийн асуудлыг хариуцна гэдгээ Э.Га баталж, хүсэлтээ өгсөн. Үлдэх 23.600.000 төгрөгийг авахдаа ямар нэг залилангийн шинжтэй үйлдэл хийгээгүй. Мөн өнөөдөр зах зээл дээр уг “Порше”-тэй дүйцэх машин 60 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэж буй. Иймд энэ 85.600.000 төгрөгийг хохиролд тооцогдох учиргүй. Т.Бы нэхэмжилснээр 25 сая төгрөг төлчхөөд байхад, эхнэр С.С нь 7.9 сая төг нэмж нэхэмжилж байгаа. Д.О-, С.С нарын гуйлт, ятгалгаар 80.236.800 төгрөгийг тийзэд төлсөн. Зөрүү 40 гаруй сая төгрөгөө О-аас нэхэж байсан. О- Гийг залилдаг хүн гэж мэдсэн гэдэг атлаа хүү Огоосоо 20.000.000 авч өгснийг мөнгө төлөх шахалтад орсноос хийсэн үйлдэл гэж үзэж болно. Э.У, Б.О нар хохирлоо 6.0 сая гэж тодорхойлон төлүүлсэн атлаа нэмж, 5.177.000 төгрөг нэмж нэхэмжилж байгаа. Иймд дээр дурдсан нийт 118.877.000 төгрөгийг хохиролд тооцохгүй байх, мөн тооцох үндэслэл нь бүрэн тогтоогдоогүй, маргаантай гэж үзэж байна. Энэ дүнг хасвал учруулсан хохирол 150.472.000 төгрөг болно. Үүний 113.162.000 төг буюу 75.2 %-ийг төлсөн. Б.Оы 33 сая, П.Бы 15 сая төгрөгөөс хураагдсан мөнгийг хасаад, үлдсэнийг нь төлбөл хохирол бүрэн төлөгдөж дуусна. Хэргийн дээрх нөхцөл байдлаас авч үзэхэд зарим үйлдэл, хэрэг илт иргэний эрх зүйн харилцаагаар зохицуулагдах маргаан байхад нийтэд нь хамааруулах, гэм буруугийн сэдэлт, санаа зорилгыг бүрэн нотлоогүйгээр залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл хэмээсэн нь хуулийг буруу хэрэглэсэн, хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн хэмээн тус хуулийн 1.6, 1.7 дугаар зүйлд заасныг үндэслэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь “хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх, бодит байдлыг .... эргэлзээгүй тогтооно” гэсэн зарчмын баримтлан шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулан дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

            Хохирогч С.Сийн өмгөөлөгч Т.Ариунболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Сийн гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч Б.Г анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээж байна гээд хуралдааныг завсарлуулж, хохирол төлсөн. Гэтэл одоо гэм буруугаа хүлээхгүй, гэмт хэрэг үйлдээгүй, иргэний эрх зүйн харилцаа мэт ярьж байгааг ойлгохгүй байна. 4.900.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй бөгөөд үүний хор уршиг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан. 6 дугаар хавтаст хэргийн 20-21, 22-27, 97-100, 102, 104, 106 дахь банк бус санхүүгийн байгууллагын баримтуудыг өгсөн тул шүүх үүнийг тооцож хохирлыг шийдвэрлэх бүрэн боломжтой. Учир нь, хохирол учруулсны үр дүнд гарч байгаа хор уршиг нь орон сууцаа барьцаанд тавьснаас болсон. Анх виз гаргуулахаар мөнгө зээлж, зээлсэн мөнгөө төлж чадахгүй өр зээлэнд орсон нөхцөл байдал байхад анхан шатны шүүх шийдвэрлээгүйд гомдолтой байна. Орон сууцны 25.609.809 төгрөг, ломбардны 7.475.000 төгрөг, нийт 33.140.000 төгрөгийн хор уршгийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ноцтой хохирол, хор уршгийг тооцож хуульчилсан. Үүнд амьдралын эх үүсвэр болсон эд хөрөнгийн эрхэд халдах асуудал яригдаж байна. Зээлээ төлж чадахгүй, гудамжинд гарахад бэлэн байдалд орсон байх тул үүнийг шийдвэрлэж өгнө үү. Энэ гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд Г.А гэх хүнийг асуугаад болсон. Гэтэл Г.А нь энэ гэмт хэрэгт хамтран оролцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.5, 3.7 дугаар зүйлд заасан шинж байгаа эсэхийг шалгах ажиллагаа явуулаагүй. Учир нь, Г.Агийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө зөндөө бөгөөд түүний дансаар мөнгө орж, гарч байхад Г.А мэдэхгүй байна гэж үгүй. Ялангуяа Бээжинд байхад нь Г.А С.Ст хандан “чи наанаасаа ир, Г худлаа шүү, Г Монгол Улсад байгаа, би чамд 1.000.000 төгрөг явуулъя” гэж хэлсэн. Тэгэхэд С.С Б.Г залилан хийж явааг эхнэрээс нь мэдсэн байдаг. тиймээс Г.А энэ хэрэгт хамтран оролцох хэлбэр байна. Г.Агийн нэр дээр Сүх- дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3 давхар үйлчилгээний төв байдаг. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг нь эхнэр нь залгамжилж, шүүгдэгч өөрөө бусдад учруулсан хохирлоо төлж байгаа эсэх нь тодорхойгүй, гэмт хэрэг биш гээд маргаж байгааг гайхаж байна. Тийм учраас гэмт хэрэгт хамтран оролцсон Г.Агийн гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө бизнест нь эргэлдэж байна гэх хардлага төрж байх тул Г.Аг нарийвчлан шалгах шаардлагатай гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд мэтгэлцэх үед прокурорын яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан их хэмжээний хохирол учруулснаар зүйлчилсэн. Б.Гийн үйлдлүүд байнгын давтамжтай, олон тооны хохирогчийг хохироосон байдаг бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон шинжтэй байна. Сүүлдээ Ерөнхийлөгчийн зарлигийг хүртэл хуурамчаар үйлдэж, залилах гэмт хэрэгтээ хүч оруулсан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй байхад үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр оруулж ирж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн шударга ёсны зарчмыг зөрчиж байна. Тухайн хүний гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой атал шүүгдэгчид ял завших боломж олгож байна. Иймд хохирол, хор уршгийг төлүүлж, зохих ял шийтгэлтэй холбоотой асуудал дээр шүүх дүгнэлт хийх нь зайлшгүй хууль хэрэглээний асуудал гэж үзэж байна. ...” гэв.

            Хохирогч П.Бы өмгөөлөгч Ж.Батхуяг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Б.Гийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн нь үндэслэлтэй. Шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн хувьд олон хохирогч, тэдгээрийн амссан зовлон, шаналал, алдагдсан боломж зэргийг үзэхэд харин ч хөнгөн ял оногдуулсан байж магадгүй. Хэрэгт тогтоогдсон хохирогч нар, тэдгээрийн гэр бүл залилах гэмт хэргийн улмаас давхар хохирдог. Шүүгдэгч Б.Гийн үйлдлийн улмаас хэвийн байсан айл салж, өсвөр насны хүүхэд нь амиа хорлоход хүрч, зарим нь орон байрнаасаа гарахад хүрсэн хор уршигтай гэмт хэрэг үйлдсэн байж шүүгдэгч нь хохирогч нараас ганц ч удаа уучлалт гуйдаггүй, гэм буруугаа хүлээдэггүй. Хохирол төлбөрийг хичнээн барагдуулсан ч сэтгэл санаагаар хохирсон хүмүүст “уучлаарай” гэж хэлсэн бол зарим нэг байдлаар ачаа нь хөнгөрөх байсан байж магадгүй. Гэтэл шүүгдэгч нэг ч удаа уучлал гуйгаагүй, давж заалдах гомдолдоо нэг л хэргийг үйлдсэн гэж байна. иймээс хохирогч нарын гомдол барагдаагүй, шүүх хөнгөн ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч А.Энхбуйр болон шүүгдэгч Б.Гийн гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгчийн хувьд шалгагдсан хэрэгт иргэний эрх зүйн шинжтэй үйлдлүүдийг бодитойгоор ялгаж чадаагүй, хохирлыг буруу тооцсон гэх үндэслэлээр гомдол гаргасан. Тухайлбал, яллах дүгнэлтэд хохирогч С.Ст 27.9000.000 төгрөг төлөхөөр заасан. Анх С.Сийн нөхөр Б хохирогчоор тогтоогдож байсан. 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хохирлоо 25.000.000 төгрөг гэж тодорхойлоод шүүгдэгчийн ар гэрийнхнээс нэхэмжилснээр 2019-2020 оны хооронд нийт 25.000.000 төгрөг төлсөн. Төлсөн баримтын жагсаалтыг Хаан банкны дансаар гаргасан. Гэтэл шүүх 4.900.000 төгрөгийг төлүүлэхээр заасан. Хохирогч болон түүний өмгөөлөгчөөс гэм хорын хохирол нэхэмжилж байна. Гэвч гэм хорын хохирлоор бусдыг яллах үндэслэлгүй. Учир нь, анхан шатны шүүх гэм хорын хохирлоо зохих журмын дагуу иргэний хэргийн шүүхээр нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Гэм хорын хохирлын баримтаа маш тодорхой гаргаж өгсөн нь учир дутагдалтай тул эрүүгийн гэмт хэргийн асуудлаар ялласан байхад гэм хорын хохирлоор эрх зүйн байдлыг дордуулж яллах үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгч хохирлыг         дутуу төлсөн гэх асуудал яригддаг. Өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч -ын Оы хохирлыг бүрэн төлж барагдуулсан тухай баримтыг гаргаж өгч байна. Б.Оыг давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцуулах талаар ярьсан боловч “төлбөр дууссан, би шүүх хуралдаанд оролцохгүй” гэх тайлбарыг хэлсэн нь тэмдэглэлд тусгагдсан байх. Б.Од хохирол төлсөн нийт 4 удаагийн баримт байна. 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хохирогч П.Бы хохирлыг анхан шатны шүүхийн дансанд төлсөн бөгөөд үүний баримтыг авчирсан болно. Мөн хохирогч Д.Ноос “Б.Г нь надад 11.362.000 төгрөгийг нэг удаа, үлдэгдэл 2.500.000 төгрөгийг нэг удаа шилжүүлсэн. Үлдэгдэл 2.500.000 төгрөгийг бэлнээр Золбоогоор дамжуулан авч төлбөр тооцоо бүрэн дууссан болно. Иргэн Д.Н надаас зээлсэн 16.362.000 төгрөгийн төлбөр төлөгдсөн учир гомдол, саналгүй болно” гэх хүсэлтийг төлбөр төлсөн санхүүгийн баримтын хамт нийт 6 ширхэг баримтыг давж заалдах шатны шүүхэд гаргаж өгч байна. С.С гэм хорын хохиролд нэмж 30.000.000 гаруй төгрөгийг мессеж бичиж нэхэмжилсэн. “Төлөхгүй бол ач охины тань нэр хүндийг сургууль дээр нь гутаана, ялыг нь нэмүүлнэ” гэх зэргээр бичиж байсан учраас шүүгдэгчийн ар гэрээс үлдэгдэл төлбөрийг төлөхөө зогсоосон. С.С гэм хорын хохирлын асуудлаа жич шийдвэрлэнэ гэвэл үлдэгдэл хохирлыг төлөхөд бэлэн. Хохирогч Сын Гатай худалдах, худалдан авах гэрээ байгуулж авсан автомашины төлбөр маргаантай бөгөөд автомашинаа өгч, 23.600.000 төгрөгийг төлсөн. Гаас хэдэн төгрөгийг, яаж төлөх талаар гаргаж өгсөн баримтууд байхад хохирлын хувьд маргаантай. Мөн О.О, Ц.О- нарын хувьд 20.200.000 төгрөгийн асуудал байх бөгөөд Б.Г нь О-, С.С нарын ятгалгаар явуулсан гэх 34 хүний 51 нислэгийн тийзийг хохирогч гэх хүмүүстэй Б.Г харьцаагүй, зөвхөн О-аар дамжуулж гаргасан тул үүнийг залилах гэмт хэрэг гэж үзэхэд учир дутагдалтай. Мөрдөн байцаалтаар нэг бүрчлэн шалгаж тогтоож, иргэний эсхүл эрүүгийн шинжтэй болохыг ялгаагүй. Өнөөдрийн байдлаар шүүгдэгч Б.Гийн хувьд яллах дүгнэлтэд бичигдсэн 269.349.000 төгрөгийн хохирлоос маргаангүй гэх хохирлын 229.922.000 төгрөгийн төлбөр /85,4 хувь/-ийг төлж барагдуулсан. Үлдсэн хохиролд ямар нэг гэм хорын асуудал яригдахгүй бол хохирлыг бүрэн төлөхөө илэрхийлж байгаа. Маргаантайгаас бусад хүмүүсийн хохирол буюу хохирогч М, Н, О, Б, Н нарын 8 хохирогчийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Б.Гийн давж заалдах гомдолдоо дурдсан нөхцөл байдлыг шалгах шаардлагатай. Хэрэв дахин шалгах шаардлагагүй гэж үзвэл цаашид хохирол төлбөр төлөх боломжтой, төлөхөө илэрхийлж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзнэ үү. Хохирогч нарын сэтгэл санааны хохирол болон хор уршгийг тооцож, оногдуулсан ял хүнд байгааг анхаарч үзнэ үү. ...” гэв.

            Прокурор Я.М тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч С.С, түүний өмгөөлөгч Т.Ариунболд нараас бодит хор уршиг төлөгдөөгүй, үүнийг нэхэмжлэх талаар ярьж байна. энэ талаар анхан шатны шүүх иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэж байна. Б.Гийн эхнэр Г.Агийн хэрэгт хамтран оролцсон эсэхийг шалгаж тогтоогоогүй, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг ашиглаж байгаа гэсэн хардлага төрж байна гэж байгаа боловч Г.Агийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай шалгаж тогтоосон. Г.Агийн дансыг Б.Г өөрөө эзэмшиж, ашигладаг болох нь тогтоогдсон. Энэ талаар Г.Агаас гэрчийн мэдүүлэг авахад нэр бүхий хохирогч нартай уулзсан, ямар нэг байдлаар амлалт өгсөн зүйл байгаагүй. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн зүйлчлэх ёстой гэж байна. Гэтэл шүүгдэгч Б.Гийн бусдын эд хөрөнгийн эрхийг байнгын шинжтэйгээр шилжүүлэн авсан, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж, ойлгож байсан, түүнийгээ хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд санаатай хүргэсэн залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдсон байгаа хэдий ч эдгээр эд хөрөнгийг юунд зарцуулсан нь баримтаар тогтоогддоггүй. Өөрөө виз хөөцөлдөх болон хураамж төлөх зэргээр тодорхой хувийг нь өгсөн гэж мэдүүлдэг. Гэвч бусдын хөрөнгөөр өөрийн хамаарал бүхий этгээдүүдийг тэжээн тэтгэсэн асуудал байдаггүй. Харин энэ гэмт хэргийн нөхцөл байдлаас үзэхэд өөртөө хэрэглэхээс илүүтэйгээр нэг хүний өрийг дарахын тулд дараа дараагийн хүнийг залилах нөхцөл байдал тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн. Б.Г болон түүний өмгөөлөгчөөс гаргасан гомдол үндэслэлгүй. Учир нь, өмгөөлөгч А.Энхбуйр залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гээд хохирол төлбөрөө нөхөн төлөх талаар илэрхийлдэг. Гэтэл шүүгдэгч анхан шатны шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрдөггүй, хохирогч нараас уучлалт гуйгаагүй. Давж заалдах гомдолдоо ч мөн адил тодорхой бичсэн байна. Тухайлбал, хохирогч Стай холбоотой хэрэг нь иргэний эрх зүйн харилцаа гэж Б.Г ярьж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар Сд худалдсан автомашин нь 2012 оных гэж хэлээд 85.600.000 төгрөгийг авсан байдаг. Гэтэл өөрийнх нь авчирч өгсөн автомашин нь 2007 оных бөгөөд Б.Гийн найз Гын автомашин байдаг. Гын мэдүүлснээр “миний машиныг зараад мөнгийг нь тодорхой хугацаанд хэрэглэе гэх зөвшөөрлийг Б.Г надаас авсан” гэдэг. Тэгэхээр автомашины жинхэнэ эзэмшигч нь Га тул автомашины асуудлыг хохирол төлбөрт оруулж тооцох үндэслэлгүй. Үүнийг залилах гэмт хэрэг гэж үзэж зүйлчилсэн. Өмгөөлөгч А.Энхбуйрын гаргасан гомдлын тухайд, шүүх ял оногдуулахдаа С.Ст 25.000.000 төгрөг төлснийг 23.000.000 гэж, Б.Од төлсөн 19.000.000 төгрөгийг 16.000.000 гэж, Сд төлсөн 23.600.000 төгрөгийг 6.000.000 гэж дутуу тооцсоноор яллагдагчийн гэм буруугаа ухамсарлан хохирлоо төлж байгааг харгалзан үзээгүй гэж бичсэн байна. Хэрэгт хохирлын тооцоог нарийвчлан хийсэн бөгөөд шүүгдэгчээс анхан шатны шүүх хуралдаанд завсарлага авч хохирол төлбөрөө нөхөн төлнө гэсэн. Энэ үед дансны үзлэг, хохирогчийн мэдүүлэг зэргийг нэг бүрчлэн тулгаж үзэхэд мөрдөн байцаалтын шатанд С.Ст 22.000.000 төгрөг төлсөн болох нь баримтаар нотлогдож тогтоогдсон. Завсарлага авч 1.000.000 төгрөгийг төлсөн тул шийтгэх тогтоолд үнэн зөв бичигдсэн. Б.Од 21.350.000 төгрөгийг төлсөн 36.410.000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж дүгнэсэн. Гэтэл өмгөөлөгчөөс 19.000.000 төгрөг төлснийг 16.000.000 гэж бичсэн гэж байгааг ойлгохгүй байна. Сд 23.600.000 төгрөг төлсөн байхад шийтгэх тогтоолд техникийн шинжтэй алдаа гарсан гэж үзэж байна. Гэм буруугийн хуралдаанаар завсарлага авч Сд 17.600.000 төгрөг төлсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү. Харин шийтгэх тогтоолын хохирол хэсэг дэх Сд төлсөн гэх 17.600.000 төгрөгийг өөрчилж, нийт 23.600.000 төгрөг олгосон болгож өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний хооронд зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн С.Ст Австрали улсын гэр бүлийн виза гаргаж өгнө гэж нийтдээ 27.900.000 /хорин долоон сая есөн зуун мянга/ төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр “Австрали улсын виз гаргаж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хохирогч Д.Биас 10.000.000 төгрөгийг Хаан банкны 5077415546 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

- 2018 оны 12 дугаар сард “Австрали улсын виз гаргаж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хохирогч Ч.Бгаас 5.900.000 төгрөгийг Хаан банкны 5077415546 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

- 2018 оны 11 дүгээр сарын 7-ноос 29-ний өдрийн хооронд Сүх- дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Даун товн” барилгын 5 давхарт байрлах оффисст хохирогч О.Ог хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “спортын зориулалттай хувцас хийх хөрөнгө оруулалт” хэмээн 20.000.000 төгрөгийг, ээжийг нь АНУ руу явах билетийг хямдхан гаргаж өгнө хэмээн 3.200.000 төгрөгийг нийт 23.200.000 төгрөгийг нь шилжүүлэн авч залилсан,

- 2017 оны 11 дүгээр Сс 2018 оны 11 дүгээр сарын 11-ний хооронд хохирогч Э.У, Б.О нарыг “гадаадад тэтгэлэгт сургуульд явуулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Э.Угаас 11.167.000 сая төгрөгийг, Б.Оаас 9.160.000 төгрөгийг нийт 20.327.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 10 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод байрлах Австралийн Мак Гуайрын их сургуулийн салбар болох Воллонгийн их сургуульд хүүхдийг нь тэтгэлэгтэй сургахаар болсон” гэж иргэн Б.Ог хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Сүх- дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкны Сөүл салбараас 4.930.000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Эрдэнэс салбараас 2.830.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэгээнтэн цогцолборт байрлах Худалдаа хөгжлийн банкны Богдхан салбараас 50.000.000 төгрөг, нийт 57.760.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- 2019 оны 03 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мишээл” уушгины мэс заслын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа “уушгины дуран бэлэглэнэ, гаалийн болон тээврийн зардал” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж иргэн С.Маас 1.100.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мишээл” уушгины мэс заслын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа танилцсан иргэн Б.Оыг “Дубай явуулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж 1.200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс 9 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд “Порше маркийн тээврийн хэрэгслийг зарна” гэж хохирогч Б.Сыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ тэрэг плаза” төвөөс нийт 85.600.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн хооронд “шашны хийд барих ажилд нь хөрөнгө оруулалт хийе” гэж хохирогч Д.Ныг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 16.362.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- “Сүх- дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн ордны 1 давхарт 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн орой 19 цаг 13 минутын орчимд иргэн Гаваа овогтой Батхүү нас барсан байдалтай олдсон гэх хэрэг бүртгэлтийн хэргийг шалгах явцад хохирогч П.Бд худал мэдээлэл өгч 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 5 дугаар сарын 24-нд шилжих шөнө 15.000.000 /Арван таван сая/ төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж авсан,

- 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн М.Нгийн [email protected] цахим хаяг руу [email protected] гэсэн цахим хаягаас “Таван сая төгрөгийг туслалцаа үзүүлбэл сайдад мэдүүлж зөвшөөрөл гаргаж өгөх, сунгах, яамнаас туслалцаа дэмжлэг үзүүлэх зэрэгт тусална” гэсэн утгатай цахим шуудан илгээн хуурч, төөрөгдөлд оруулж Сүх- дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрила” зочид буудлын гаднаас 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан буюу бусдад нийт 269.349.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр эрх олгосон баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт төрийн шагнал хувь хүний хувийн байдлыг тодруулж, гэрчилсэн баримт бичиг болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 170 дугаартай “Монгол Улсын гавьяат цолоор шагнах тухай” зарлигийг хуурамчаар үйлдэж, улмаар хохирогч Сүх-ын Сийн [email protected] цахим шуудан руу[email protected] хаягаас илгээсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч С.Сийн “...2018 оны 05 сард дахиад Австрали руу тэмцээнд явсан, тэр тэмцээндээ би өөрийн нөхрийн хамт явсан ба 2 өрөө байранд 7 хоног үнэгүй байлгасан. Тэгээд тэмцээн дууссаны дараа нөхрөө тэнд үлдээгээд хоёр сар ажил хийлгэе гэж ярьсан байсан. Тэгэхэд Г “хэрэггүй та хоёрын нэг нь үлдвэл гэр бүлийн виз чинь гарахад асуудал үүснэ, наанаа 2 сар ажилласнаас гэр бүлийн виз гаргуулаад ажиллаж амьдарсан нь дээр биз дээ” гэсэн, тэгээд үгэнд нь ороод хамт буцаж ирээд нөхөр бид хоёрыг 3 хүүхдийн хамт Австрали улсад ажиллаж амьдрах 2 жилийн хугацаатай виз, миний өөрийн хүргэн дүү Б, хадам ах Бь нарыг 1 жилийн хугацаатай виз гаргаж өгнө гэж нийтдээ 52.000.000 төгрөгийг өгсөн байгаа, би мөнгийг нь гаргаж өгөхийн тулд 3 өрөө байр болон үнэт эдлэлүүдийг ломбардад тавьсан, мөн хамаатан садангийн хүмүүсээс 8.000.000 төгрөгийг зээлж авсан. Г нь хуурамч виз 2 удаа онгоцны тийзийг нийтдээ 6 удаа хуурамчаар явуулж, нэг удаа Б Бь нар Тайланд улсад очиж 1 сар Австрали явахыг хүлээсэн. Мөн нөхөр 3 хүүхдийн хамт Тайландад очиж 6 хоносон. Австрали руу Сингапур улсаар дамжин Сидней явах билет бичүүлээд ачаагаа өгч байтал бид нараас виз нэхсэн. Гийн явуулсан визийг гаргаж үзүүлэхэд “Уучлаарай хуурамч виз байна” гэж хэлсэн. Тэгээд мессенжерээр Гтой холбогдоод “хуурамч виз байна” гэхэд “Бээжин дэх Австралийн элчин дээр орж бүртгүүлэх ёстой байсан” гэлүү “тамга даруулах ёстой байсан байна” гэсэн утгатай юм хэлсэн. Тэгээд “одоо та нар Бээжин рүү нисээрэй, тэнд уулзъя” гэсэн. Шөнийн 1:40 цагт Бээжин дээр буугаад хүүхдүүдээ ээлжилж хараад Гийг хайхад Бээжингийн онгоцны буудал дээр ирээгүй байсан. Бээжингийн нисэх буудлын сандал дээр бид 7 хүнийг 3 хонуулсан. Өөрөө ирээгүй, бид нар сүүлдээ хоолны ч мөнгөгүй болоод гадаад дугаараас нь эхнэр Гомбын А руу ярихад “та нар Монгол руугаа буцсан нь дээр байхаа” гэсэн, тэгээд 1.000.000 төгрөгтэй тэнцэх ам.доллар миний олон улсын карт руу хийсэн. Тэр мөнгөөр нь Эрээн хот руу таксидаж ирээд Эрээн дээрээс Монгол руу ирэх мөнгөгүй болоод Спорт багийн Одсүрэн ахаас 500.000 төгрөг зээлээд Улаан-т ирсэн, энэ мөнгөө одоо болтол өгч чадаагүй байгаа, энэ хүнээс болоод нөхөр бид хоёр манай хадам аав 88 настай аавтайгаа уулзаж чадаагүй бурхны оронд заллаа. Энэ хүн нь тэр үеэс хойш мөнгийг нь одоо удахгүй өгнө, одоо хийлээ, би зохицуулах гээд байна гэх мэтээр Ви чатаар манай нөхөртэй хааяа холбогддог. ...Г нь надад чиний Австрали дахь ажлыг чинь хууль ёсны ажилтан хийнэ гэж хэлсэн. Тэгээд надаас ажлын хөлс 1500 ам.доллар буюу 2.760.000 төгрөгийг эхнэр Агийн Хаан банкны 5077415546 дугаарын данс руу 2018 оны 07 дугаар сарын дундуур шилжүүлсэн. 2018 оны 07 сарын 11-ний өдөр Испани улсын чинь визний материал Бээжин рүү явуулах боллоо гэж визний мөнгө, буудлын мөнгө, онгоцны тийзний мөнгө, барьцаа 1000 евро гэж хэлээд надаас бэлнээр 2.500.000 төгрөгийг эхнэр Агийн Хаан банкны данс руу 1.300.000 төгрөгийг авсан. Түүнээс хойш Австрали улсын гэр бүлийн визний өмгөөлөгчийн мөнгө гэж хэлээд 1500 ам.доллар буюу 2.760.000 төгрөгийг эхнэр Агийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Г нь надаар ямар ч мөнгөн гуйвуулга хийлгээгүй. ...Би Австрали улсын цагаачлалын өмгөөлөгч байсан эсэхийг мэдэхгүй байна. Би тэр хүнтэй огт харилцаж байгаагүй. Манай гэрт Г нь ирэх үедээ Австрали улсын визтэй холбоотой асуудлаар Англи хэлээр хүмүүстэй яриад байна гэж хэлдэг байсан. Өмнө нь Австрали улсын авч байсан визтэй харьцуулж үзэх үед ID кодны ард талд үсэг байхгүй байсан ба энэ үсэг яагаад байхгүй байгаа юм бэ гэж тодруулахад визний ангилал бүр өөр, чи Австрали улсын цагаачлалын албанаас гэр бүлийн том виз, давуу эрхтэй виз авч байгаа учраас үсэг байхгүй байж болно гэж хэлээд намайг шалгах гэхээр шалгуулдаггүй байсан. Г нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр над руу залгаад чиний и-мэйл хаягт юм ирсэн байх учиртай. Би тэр үед юу ирэх ёстой вэ? гэж асуухад Б, Бь нарын виз ирэх ёстой гэж хэлсэн. Би тэр үед “гадуур интернетгүй газар явж байна, гэртээ очоод шалгая” гэж хариулсан. Тэгээд гэртээ 17 цагийн үед нөхөр Б бид хоёр гаднаас гэртээ ирэх үед Г нь орж ирээд и-мэйл хаяганд чинь юм ирсэн байх учиртай гэхээр нь харсан чинь Ерөнхийлөгчийн тамгын газраас и-мэйл захидал болон захирамж ирсэн байсан. Тэр үед бид бүгдээрээ уншсан. Бид нар бөөн - болсон ба гэхдээ Гавьяат болох цаг нь болоогүй, дөнгөж сая шинэ жилээр тэргүүний ажилтан цол, тэмдгээ авсан гэж хэлсэн. Гэтэл Г нь чи гавьяатаа ав, 12.000.000 төгрөг дагалдана, чиний маргаашийн онгоцны тийзийг хойшлуулна гэж хариулсан. Тэгээд маргааш нь нисэх гээд Г руу нисэх явах уу гэж асуусан чинь чи гавьяатаа аваа, би 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хойшлуулсан байсан. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр явах болоод Гоос явах уу гэж асуусан чинь Г нь Австрали улсын гаминиаз буюу хөнгөн атлетикийн холбооноос чамаас допингийн асуудал тодруулах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл хойшлогдсон ба би монголоор өөрийнхөө 2017, 2018 онуудад оролцсон тэмцээний талаар мэдээлэл бичээд би ямар ч допин хэрэглэж байгаагүй, шинжилгээ өгөхөд бэлэн байна гэсэн утга бүхий зүйл бичээд Гт өгсөн ба Г нь би явуулчихлаа гэж хэлсэн. Түүнээс хойш 2-3 хоногийн дараа Г нь “шалгасан байна, чамд ямар нэгэн допингийн асуудал байхгүй юм байна. Чиний явуулсан бичгэнд сэтгэл ханамжтай байна. Визэнд ямар ч өөрчлөлт орохгүй юм байна” гэж хэлсэн гэсэн. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Г нь нисэх онгоцны буудал дээр ирээд бид нарыг хамт байж байхад бид нарт хилийн хориг тавигдсан байна гэж хэлсэн. Би тэр үед яагаад хилийн хориг тавигддаг юм бэ? Би 2019 оны 09 дүгээр сард ямар ч асуудалгүй тэмцээнд оролцоод ирсэн. Надад хилийн хорио тавиулах ямар ч асуудал байхгүй. Чамд хилийн хориг тавигдсан юм уу гэж асуусан. Гэтэл миний дүү Баянмөнх нь прокурорын газраас асуугаад ямар учраас хилийн тавигдсан юм бэ? гэж хэлсэн чинь Г нь бүүр сандраад “яах юм бэ? би зохицуулъя, миний аав муу ч үгүй цагдаагийн хурандаа хүн, энэ зэргийн асуудлыг зохицуулна. Би одоохон” гэж хэлээд МИАТ-ын нойл руу ороод гарч ирээд “за болчихлоо хилийн хориог цуцлуулчихсан” гэснээр бид нарын нислэг 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр болж хойшлогдсон. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр болсон чинь Г нь “би уушгины хагалгаанд орно надад эрүүл мэнд хэрэгтэй байна. Хэд хоногийн хугацаанд хойшлуулах хэрэгтэй байна” гэж хэлсэн. Г нь 2019 оны 01 дүгээр сарын 26, 27-ны өдрийн аль нэг өдөр Тайланд улс руу нисгэсэн. Тэгээд очих үед Гийн найз Юра нь Австрали улсаас Тайланд улсад ирээд тосож авна гэж Г нь хэлсэн. Үүнээс хойш хугацаанд Б болон Бь нар нь Тайланд улсад Юра гэдэг хүнийг хүлээгээд 1 сар болж байгаад бид нартай цуг ирсэн. Бид харин 2019 оны 02 дугаар сарын 20-ны өглөө Гийн хамт нисэх онгоцны буудал дээр очоод явах гэсэн чинь Г нь “та нар одоо нисэж бай, би оройны нислэгээр нисэх боллоо” гэж хэлээд бид нарыг явуулсан. Г нь 2019 оны 02 дугаар сарын 20-ны өглөө бид нартай хамт нисэх гэж байгаад би энэ онгоцонд багтсангүй, орой явах онгоцоор араас чинь шууд ниснэ. Чи бид нар Тайланд улсад 1, 2 цагийн зайтай бууна гэж хэлсэн. Бид Тайланд улсад очсон байх үед Г нь ирсэн байна гэж фейсбүүкийн чат группээр бичиж байсан. Мөн би хил дээр шалгуулж байна гэсээр 3 хоног болсон. Түүнээс Тайландын онгоцны буудалд ирээгүй, сүүлдээ бид нарыг Бээжингийн нисэх онгоцны буудал дээр хүлээж байна гэсэн боловч бид нарыг Бээжингийн онгоцны буудал дээр очих үед “би ойрхон байна, очиж байна” гэж худал хэлсээр байгаад ирээгүй. Бид нар сүүлдээ Монгол Улс руу мөнгөгүй болоод ирсэн. ...Би өргөдөл дээр гаргасан Бгийн 5.900.000 төгрөг, Бийн 10.000.000 төгрөгтэй нийлээд 52.000.000 төгрөг болсон ба байраа барьцаанд тавьсан. Барьцаанд тавьсан мөнгөний хүү болох 8.560.000 төгрөгийг нэхэмжлэх хүсэлтэй байна. Үүнээс үлдсэн мөнгөнөөс эхнэр А нь 5.000.000 төгрөг, Гийн эх Цэцэгээ нь манай нөхөр Бы данс руу 10.000.000 төгрөгийг хийгээд байгаа. Одоо Б, Бь нарын мөнгө орохгүйгээр 29.560.000 төгрөгийн хохиролтой байгаа. ...Г нь Бь Б хоёрын явах зардал нь тус бүр 5.900.000 төгрөг болж байна, Би та нарын гэр бүлийн виз болон Малайзын баг тамирчны онгоцны тийз гээд зөндөө ажил амжуулж өгсөн боловч надад ямар ч юм оногдохгүй байна гэж хэлэх үед нь чи Б, Бь нараас зуучилж өгсөн ажлын хөлсөө нэмж ав, бид нар ч гэсэн Австрали улсад очоод ажлаа хийгээд чиний ажлын хөлсийг төлж -луулна гэж хэлж байсан. Тийм учраас Г нь өөрийн ажлын хөлс болох 5.900.000 төгрөг нэмээд 4.100.000 төгрөгийг Биас авсан байх. Мөн Бгаас авах 4.100.000 төгрөгийг нэхээд байсан ба би наадаханд чинь ямар ч мөнгө байхгүй. Австрали улсад очоод ажилласан эхний цалингаа чамд өгье гэж байна, Анужин биш Ад 2018 оны 10 дугаар сарын үед Гоос авах ёстой Испани улсын визний төлбөр болох 6.000.000 төгрөгийг авна гэж хэлж байсан боловч Г нь өнөөдөр, маргааш өгнө гэж 2018 оны 12 дугаар сар хүртэл хойшлуулсан. Тэгээд тухайн үед 4.000.000 төгрөгийг Аийн данс руу Г нь хийсэн байсан. Энэ талаар надад хэлэх үед би Атай яриад 4.000.000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 07-нд буцааж шилжүүлж авсан. Яагаад гэвэл Г нь миний Испани улсын визний 6.000.000 төгрөгийг өгөхгүй байсан учир Ад өгөх ёстой байсан 4.000.000 төгрөгийг өгчихсөн байхад давхар Г нь Аийн данс руу хийчихсэн байсан юм. Харин 2.000.000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр бэлнээр Гоос авсан байсан. Энэ 6.000.000 төгрөгтэй холбоотой асуудал гэр бүлийн визний мөнгөнөөс гадна Г бид хоёрын тэмцээний визний асуудал дууссан асуудал байгаа юм....” /1хх 123-128, 3хх 199-201, 4хх 169-171/,

хохирогч Т.Бы “...Эхнэр С бид хоёр Мелбурн нь хотод Гийн 2 өрөө байранд байрлаж, 7-8 хоногийн хугацаанд хамт хоносон. Тухайн үед Г нь ямар нэгэн төлбөр мөнгөгүй, өөрийн байранд найзын хувиар суулгасан. Би тэнд 2 сарын хугацаанд үлдэж, ажил хийх зорилготой байсан бөгөөд миний үлдэх цаг хугацаа болсон чинь Г нь Монгол Улсаас залгаад “чи үлдэж болохгүй, гэр бүлийн виз дараа нь гарахгүй, танай гэр бүлд 2 жил амьдрах нь дээр байна уу эсхүл чамд 2 сар ажилласан нь дээр байна уу” гэж хэлсэн. Тэр үед С бид хоёр ярилцаж байгаад Монгол Улс руу буцаж ирсэн. Манай эхнэр Стэй харилцаж бүх мөнгийг Г нь эхнэр Агийн дансаар авч байсан. Явах хугацаа болох болгонд Г нь манай эхнэр Ст явах хугацаа хойшлогдсон талаар хэлж байсан бөгөөд манай гэр бүл 3 удаа өглөө, 3 удаа өдөр нийт 6 удаа нисэх онгоцны буудал дээр очиж байсан. Миний бие Гт маш их итгээд хүлээж байсан. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Гтой хамт нисэх байсан боловч Г нь яваагүй. Манай гэр бүл Солонгос улсаар дамжаад Тайланд улсад очоод байж байхад Г нь Тайланд улсад ирээд хил дээр байцаалт өгч байна гэж фейсбүүкийн групп чатаар хэлээд байсан. Тэнд манай гэр бүл болон дүү Б, Бь нарын хамт 5 хоног Тайландын нисэх онгоцны буудалд байсан ба Мелбоур хот руу нисэх гэхээр Гийн өгсөн Австрали улсын виз болон тийзийг хуурамч байна гэж хэлээд явуулахгүй байсан. Энэ талаар Гт хэлсэн чинь Г нь Бээжин хотод ир, Бээжингийн Австрали улсын элчин дээр визээ шалгуулаад энд тамга даруулаад эндээс бүгдээрээ хамт Австрали руу ниснэ гэж хэлсэн. Үүний дагуу Б, Бь нартай болон гэр бүлийн хамт Бээжин рүү нисээд Бээжингийн нисэх дээр очоод Гт ирсэн талаар хэлсэн чинь Г нь би ирсэн байна. Одоо ингээд очлоо, удахгүй очно гэж хэлээд бид нар 3 хоног Бээжингийн нисэх онгоцны буудалд хоносон. Бид нар бүгдээрээ хоолны мөнгө, унааны мөнгө байхгүй болсон. Арга ядаад Гийн эхнэр Агийн дугаар руу болсон асуудлын талаар хэлсэн чинь А нь та нар Монгол руу буцаа Г нь Монголд байгаа, наадах чинь худлаа гэж хэлээд 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэр мөнгөөр бид эрээн хот руу таксидаад Монгол Улсад ирсэн. Манай гэр бүл нь Гт итгэсэн бөгөөд хэрэв Австрали улсын гэр бүлийн виз минь гарсан бол манай гэр бүл буцаж ирээд Гт гомдол гаргахгүй байсан. Манай гэр бүлд худал хэлж, хил дамнуулан залилсан. Тайланд хотод байх үед арга ядаад Гийн эхнэр Атай холбогдож энэ талаар А нь “Наадах чинь худлаа шүү, та нар нутаг буцсан нь дээр байх гэж хэлсэн. Хэрэв хийлгэсэн бол надад манай эхнэр С нь хэлэх байсан. ...Манай гэр бүл 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр явах ёстой байсан, манай эхнэр Сийн и-мэйл хаягт 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Ерөнхийлөгчийн тамгын газраас манай эхнэр Сийг гавьяат тамирчинд тодорхойлсон захирамж болон захидал ирсэн байсан. Тэр үед Г нь хамт уншчихаад гавьяатаа ав, 12.000.000 төгрөг дагалдаж ирдэг юм гэсэн. Тэгтэл манай эхнэр С нь би болоогүй байгаа гэж хэлээд явна гэтэл Г нь би Згийн Эын хүүтэй найз яриад асууя гэж хэлээд байсан. Тэгээд хүнтэй яриад байсан ба онгоцны тийзээ хойшлуулахгүй гэсээр байтал Г нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны тийзийг хойшлуулсан гэж хэлсэн. ...Г нь өөрөө цагаан сарын дараа явъя хөгшөөн, чи аавтайгаа очоод золгочихоод ир гэж надтай ярьж байсан. ...” /1хх 130-131/,

хохирогч О.Огийн “...Би 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сүх- дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Даун товн” байранд байрлах ажлын байран дээр байж байхад манай аав О-, Г гэх хүнтэй хамт ирээд Г гэх хүн нь спортын хувцас үйлдвэрлэх тоног төхөөрөмж гаднаас оруулж ирээд Монгол брэндийн спортын хувцас хийнэ гэх зэргээр надад ярьж эхний ээлжид 20.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээч гэхээр нь мөнгө зээлсэн талаар Г гэх хүнтэй гэрээ байгуулсан юм. Тэгээд Г гэх хүн надад Хаан банкны данс өгсөн, би хэний данс вэ? гэж асуухад манай эхнэрийн данс гэж хэлсэн. Би “Даун товн” барилгын нэг давхарт байрлах Хаан банкны теллер дээрээс өөрийн данснаас 20.000.000 төгрөгийг Гийн өгсөн данс руу шилжүүлсэн юм. Манайх гэр бүлээрээ АНУ руу явах гэж байсан бөгөөд Г билет захиалж өгнө гэж манай ээжээс 4.800.000 төгрөг авсан байсан. Манай ээж над руу яриад билет авах мөнгө гэхээр нь би 5.000.000 төгрөг явуулсан, ээж цааш нь Г гэх хүнд билетийн мөнгө өгсөн байсан. Г нь билет бичигдсэн гарсан байгаа гэж хэлэхээр нь бид нар 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр онгоцны буудал дээр очиход бид нарын билет гараагүй байсан юм. ...Австрали улсын нэгэн компанид ажилладаг, анх надтай танилцах үедээ Англи хэлээр ярьж байсан. ...Спортын хувцас үйлдвэрлэх тоног төхөөрөмж оруулж ирнэ, эхний ээлжид 20.000.000 төгрөг гэж хэлсэн, Гтой гэрээ байгуулсан. ...Спортын хувцас үйлдвэрлэх тоног төхөөрөмж оруулж ирэх хөрөнгө оруулалтын мөнгө гэж 20.000.000 төгрөг, АНУ руу гарах билет захиалж өгнө гэж 4.800.000 төгрөгийг авсан, нийт 24.800.000 төгрөгийг Б.Г гэх хүнд өгсөн. ...Манай ээж Од 3.000.000 төгрөг төлж барагдуулсан байсан. Тухайн мөнгө нь билет захиалж өгөх мөнгө байсан юм шиг байна лээ. Анх мөнгө өгснөөс хойш уулзаагүй, уулзах гэж олон удаа оролдсон боловч надтай уулзахгүй байсан. ...Б.Г надаас 20.000.000 төгрөг авч явснаас хойш 2-3 хоног надтай утсаар ярьсан. Тэрнээс хойш утсаа авахгүй, залгахаар мессеж бичдэг байсан. Гийн бичиж байсан мессеж бүгд байгаа, би тэрнийг гаргаж өгнө. ...Би гомдолтой байна. Би 21.800.000 төгрөгийг нэхэмжилж байна...” /1хх 154-155/,

хохирогч О.О “...Манай аав болон Б.Г хоёр хоёулаа утсаар над руу яриад гадаад улсаас биеийн тамирын хувцас хийх үйлдвэр оруулж ирж, Монгол Улсад байгуулна тэгэхэд мөнгө хэрэгтэй, эхний ээлжид 20.000.000 төгрөг хэрэгтэй гэж ярьсан. Тэгээд над дээр манай аав О-, Б.Г нар ирсэн, ирэхэд нь би зээлийн гэрээ маягийн юм бэлдчихсэн байсан бөгөөд хүнд мөнгө өгч байгаа юм чинь баримт үйлдэх ёстой гээд зээлийн гэрээ байгуулъя гэсэн юм. Тэгээд ирж уулзахдаа Б.Г нь гадаад улсаас брэнд спортын хувцасны үйлдвэрийг оруулж ирж, Монгол Улсад байгуулна, тэгэхэд мөнгө шаардлагатай байна, эхний ээлжид 20.000.000 төгрөг байвал болчихно гээд л маш гоё зүйл яриад байсан. Тэгээд би түүнд итгээд зээлийн гэрээгээ байгуулаад 20.000.000 төгрөгийг өгсөн. Мөнгө авахдаа бэлнээр авна гээд байхаар нь би үгүй, заавал дансаар өгнө гэсэн, тэгээд өгсөн данс руу нь шилжүүлсэн...” /1хх 156-157/,

гэрч Ч.-магнайн “...Би Гтой 2 жилийн өмнөөс Сүх- дүүргийн 7 дугаар хороонд байрлах “ГАМ” нэртэй буудал бааранд нь засвар хийж байхад нь танилцсан, тэгээд тэрнээс хойш намайг таксинд унаж явдаг байсан. Ер нь өдөр болгон шахуу надтай хамт явдаг байсан, мөн надтай хамт явахдаа хорооллын эцэс 29 дүгээр байранд очдог байсан. Мөн Быд очдог байсан, тэгээд бусад газраар явахдаа техникийн захуудаар явдаг байсан. Сүүлийн үед надтай холбоо барихгүй 2 сар болж байна. ...Мөн 120-д нэг айлд очдог байсан. ...Төв аймаг орох замд нэрийг нь сайн санахгүй байна, нэг буудалд байнга очдог байсан, одоо тэнд байгаа байх гэж бодож байна...” /1хх 132-133/,

гэрч Г.А “...Г бид 1999 оноос хойш гэр бүлийн баталгаатай. 3 хүүхдийн эцэг, эх болсон. ...Би Хаан банканд 5077415546 гэдэг дугаарыг эзэмшдэг ба манай нөхөр Г 2018 оноос хойших хугацаанд миний нэр дээрх Хааны данс, картыг ашиглаж байгаа. Мөн Худалдаа хөгжлийн банканд 473005036, 473005035 дугаарын данс эзэмшиж, ашиглаж байгаа. ...өөрийнхөө Хаан банкны 5077415546 дугаарын дансны дугаартай картаа өгсөн. Гийн нэр дээрх дансыг 2017 онд шүүхийн шийдвэрээр хаасан. ...2019 оны 02 дугаар сарын 10-ны орчим С нь Бээжингээс над руу залгаад Г нь Австрали улс явуулна гэсэн чинь алга болчихлоо, утсаа авахгүй байна. Яаж холбогдох вэ? Наашаа ирнэ гэсэн чинь яачихваа гэж асуусан. Би тэр үед анх удаа дуулж байсан учир та нар Бээжинд юу хийж байгаа юм бэ? гэж асуусан чинь С нь Г 2018 оны 08 дугаар Сс хойш Австрали явуулна гэсэн. Тэгээд алга болчихлоо. Би хүүхэдтэйгээ Бээжинд байна. Одоо яах юм бол, Гийн утас холбогдохгүй болохоор чам руу ярьж байна. Бид нар хамаг мөнгөө дуусгачихлаа, яанаа гээд сандраад байхаар нь Ст наашаа яваа гэж хэлээд өөрийнхөө Худалдаа хөгжлийн банкны 473005035 дугаарын данснаас 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сийн Худалдаа хөгжлийн 473021455 дугаарын данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. ...Би Гийг миний дансаар сэжигтэй гүйлгээ хийж байж болзошгүй гэж санагдаад 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр өөрийн нэр дээрх Хаан банкны 5077415546 дугаарын дансаа хаалгасан. ...Би viber-аар холбогдож байсан ба Г нь Австрали улсад байна. Эндээс Сийн виз болон тийзийн мөнгө, төгрөг бүтээчхээд явна. Удахгүй бүтэх гэж байна гэж хэлж байсан. Г нь Монгол Улсад ирсэн цагаас хойш надад Англи хэлний багш, Арабуудтай хамтарч юм хийгээд байгаа гэж яриад байснаас биш би яг хийж байсан үгүйг нь мэдэхгүй байна. Би өөрийнхөө Худалдаа хөгжлийн банкны 473005035 дугаарын данснаас 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сийн Худалдаа хөгжлийн 473021455 дугаарын данс руу 1.000.000 төгрөг шилжүүлснээс гадна 2019 оны 03 дугаар сарын 21-ний Сийн Худалдаа хөгжлийн банкны данс руу 500.000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сийн Хаан банкны 5022248431 дугаарын данс руу 3.500.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Гийн эх Ц нь өөрийнхөө Төрийн банкны 10003000008940 дугаарын данснаас Сийн нөхөр Бы Хаан банкны 5037328841 дугаарын данс руу 3.000.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 4.000.000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 3.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн. Ингээд анх шилжүүлсэн 1,000,000 төгрөгтэй нийлээд 15.000.000 төгрөгийг Ст өгсөн. ...Би Хаан банкны 5077415546 дугаарын данстай картаа ашигладаггүй байсан учир интернетээр банкаар гүйлгээгээ утсаар болон бусад төхөөрөмжөөр хянадаггүй байсан бас энэ үйлчилгээг идэвхжүүлээгүй байсан. ...” /1хх 136-137/,

гэрч Ц.О-ын “...Би 2018 оны 09 дүгээр сарын дундуур байх одоо яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Манай хүндийн өргөлтийн ахмад тамирчин Сгаар дамжуулж, Г гэх хүнээс Малайзын ахмадын Азийн наадам болж тийшээгээ явах билетийг маш хямдхан үнээр 30 гаруй хүний 825.000 төгрөгөөр ирэх, очих билетийг нь бидэнд авч өгсөн юм. Тэгэхээр нь би маш түүнд нь талархаад дахин Сгаар дамжуулж манай эхнэр 11 дүгээр сарын үед 2 найзынхаа хамтаар Азарбежан улсын Баку хот руу явах билетийг мөн адил хямдханаар олж өгсөн. Тэгэхээр нь уг хүнийг ер нь онгоцны билетийг маш хямд үнээр гаргаж өгдөг, сайн байна гээд түүнд итгэсэн. ...Г нь надтай уулзаад гадаадаас спортын зориулалттай хувцас хийх хөрөнгө оруулалт оруулж ирж болж байна, эхний ээлжид 20.000.000 төгрөг хэрэгтэй байна гээд надтай их сайхан зүйлийн талаар ярьсан. Тэгэхээр нь би надад ямар зүйл байх билээ чи харин манай хүүхэдтэй уулз гээд өөрийн хүүхэд Отой уулзуулаад тэр үед манай хүүхэд түүнд 20.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн байсан. Ингээд яг явах болсон чинь билетийг нь гаргаж өгсөн зүйл байхгүй, алга болчихоор нь билетийн кассаас харилцдаг байгууллагаас гуйж явах ёстой хүмүүсийгээ явуулсан. Дараагаар нь энэ Г гэх хүнтэйгээ уулзах гэхээр ерөөсөө огт уулздаггүй, харин утсаар дандаа мессеж бичдэг, тэр нь би өвчтэй, уушги гэмтсэн гуурстай байна гэх мэтчилэнгээр ярьж явсаар байгаад гэнэт л хэвт гэсэн хагалгаанд ор гэсэн би хагалгаанд орчихлоо гээд би яваад очъё гэсэн хаана хэвтсэн юм гэхээр тэрийгээ хэлэхгүй нуусаар байгаад өнөөдрийг хүртэл явж байна. Энэ хүнийг өнөөдрийг хүртэл эмнэлэгт хэвтсэн талаар мэдэхгүй байна. Маш их худлаа ярьж зугтсаар ирсэн. ...Миний хувьд өгсөн мөнгө төгрөг байхгүй. Харин би өөрийн эхнэртээ хэлж байгаад билетийн мөнгө гээд 4.800.000 төгрөг, бас Од хэлж байгаад 20.000.000 төгрөгийг гаргуулаад өгчихсөн. Нийтдээ 24.800.000 төгрөгийг өгсөн байгаа, харин өөрөө байнга надруу 25.000.000 төгрөгийг өгнө л гэж яриад байгаа боловч өгсөн нэг ч төгрөг байхгүй байна. ...Манай эхнэр хэзээ яг хаанаас өгсөн талаар мэдэхгүй байна. Хамгийн сүүлд манай хүү О нь гадаад харилцааны яамны урд байрлах өөрийн ажлынхаа оффис дотор байрлах банкнаас 20.000.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. ...Болдын Г гэж л сонссон, гэхдээ яг хэдэн оны хэдэн сард төрсөн талаар мэдэхгүй байна. Мөн гэрийн хаяг нь хаана байдаг талаар мэдэх зүйл алга. Утасны дугаар нь 95185346 гэсэн дугаартай байгаа. ...Манай эхнэр О, хүү О нар АНУ-д байгаа. Удахгүй 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр манай хүү хүрээд ирнэ. Миний хувьд гэх юм бол энэ хүнийг гадаад руу явах талаар олон хүмүүсээс сонссон учраас манай гэрийнхнийг залилаад гадагшаа гараад зугтааж байгаа болов уу л гэж бодоод цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм. ...Тухайн үед Малайз улсад ахмадуудын мастеруудын Азийн наадам гээд 6-7 төрөлтэй тэмцээн болсон. Энэ тэмцээнд манай ахмад тамирчид явахаар болсон юм. Энэ нь улсаас явуулж байгаа биш бид өөрсдөө сайн дураар оролцохоор болсон юм. Гэтэл С нь мастеруудын холбоонд бүртгүүлэхдээ Б.Г гэдэг хүн 825.000 төгрөгөөр хямдхан билет бичиж өгье гэж байна гэхээр нь билет нь хямдхан тул зөвшөөрөөд эхнэртэйгээ хамт явахаар болсон. Би өөрийнхөө 825.000 төгрөгийг Б.Гийн данс руу хийсэн санагдаж байна. Тэгж байтал Тэр- надаас ийм хямдхан билет бичиж байгаа хүн байгаа юмуу, хөл бөмбөгийнхөн захиалъя гэхээр нь -би наадах чинь мэдэхгүй байна, чи хүндийн өргөлтийн Стэй ярь гэж хэлээд байж байтал Б.Г С нар ирсэн. Тэгээд би хуралтай болоод тэр гурав уулзаад үлдсэн. Удалгүй хурал тарчихаад хүрээд ирсэн чинь Тэр- ярьчихсан тохирчихсон билет захиалахаар болсон гэсэн. Тэгээд тийшээ явах бүх тамирчид Б.Гоор билет бичүүлэхээр болсон байсан. Тэгээд явах болсон чинь билетээ шалгуулсан билет захиалаагүй байсан. Тэгээд залилууллаа боллоо бөөн юм болсон тэгээд С рүү дайраад С нь Б.Г руу яриад нөгөө Б.Г нь мессеж бичээд утсаар огт ярихгүй байсан. Тэгсэн чинь -танай Буяа эгч чинь билетээ цуцал гэж хэлсэн ш дээ гэсэн тэгэхээр нь мастеруудын холбооны гадаад харилцааг хариуцаж байсан Бээс асуусан чинь -надад тийм и-мэйл ирсэн гэж хэлсэн тэгэхээр нь лавлаад утсаар яриад асуу гээд Б утсаар яриад асуусан чинь -тэмцээн цагийн дагуу болно, манайх тийм и-мэйл явуулаагүй гэж хэлсэн. Тэгээд бид нар Б рүү -яагаад хэн чам руу билет цуцал гэдэг шийдвэр өгсөн юм бэ, чи ярилцаж байж шийддэггүй юм уу гэсэн чинь Б -Б.Гтой яриад болчихлоо гэж хэлсэн. Тэгээд онгоцны буудал дээр очсон чинь бас билет байхгүй, тэгээд хөл бөмбөгийнхөн газраар явчихсан байсан ба бид нар онгоцны буудал дээрээс буцаад 10 гаруй хүн Улаан-аас Бээжин рүү очоод хөл бөмбөгийнхөн тэндээс нийлээд Бээжингээс Малайз руу онгоцоор бүгд явсан. Тэгээд тэмцээндээ оролцчихоод буцаад ирсэн. ...Хөл бөмбөгийн 20 гаруй хүн байсан. Хөл бөмбөгөөс тусдаа 7-8 хүн явсан. ...Тэр-, С, Б болон надад тийм билет цуцалсанаас болж торгууль үүссэн, дахин билет захиалахад үнэтэй болсон гэж огт тийм зүйл хэлээгүй. Уг тэмцээнд бол улсаас санхүүжилтээр яваагүй, бид нар өөрсдөө сайн дурын үндсэн дээр явсан юм. ...Тэр тэмцээний асуудал бид нар тэмцээндээ орж ирээд дууссан. Манай охин Америкийн нэгдсэн улсад сурдаг юм. Тэгээд манай эхнэр явахаар болоод Сээр дамжуулаад Б.Гтой холбогдоод 4.800.000 төгрөгийг билет өгсөн байсан. Тэгсэн чинь тэр билет байхгүй, Б.Г дахиад л худлаа ярьсан байсан. Б.Г нь надад -та спортын хүн, та спортын хувцасны жижигхэн үйлдвэртэй болох уу, хөрөнгө оруулагч нар ирчихсэн байж байна, нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулах гээд байгаа юм. Шангрилла дээр Арабын хүмүүс ирчихсэн байна, эхлээд 20.000.000 төгрөг хэрэгтэй байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би түүнд итгээд зөвшөөрөөд надад мөнгө байхгүй еөрийн хүү О руугаа яриад мөнгө асуусан чинь мөнгө байна гэхээр О дээр очиж уулзаад манай хүү Б.Гийн хэлсэн данс руу 20.000.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Б.Гийн мэдүүлсэн шиг зүйл огт болоогүй. За тэгээд Б.Г энэ үеэс хойш алга болсон дандаа худлаа ярьж мессеж бичдэг, түүний бичсэн бүх мессежүүд байгаа. ...” /1хх 165-166, 169-171/,

хохирогч Б.Оын “...Г гэх хүнтэй найз охин болох Угийн эмээгийнх нь холын хамаатан гэхээр нь 2017 оны 11 дүгээр сард анх танилцаж байсан. Тухайн үед үл хөдлөх хөрөнгө зарж борлуулж, зуучилдаг юм шиг байсан. Тэгтэл У бид хоёрыг гадагшаа явахад чинь тусалъя, сургуульд сурахад чинь батлан даая гэх мэтчилэн сайхан үг хэлээд бид хоёрыг бичиг баримтаа аваад ир гэхээр нь бид хоёр гэрийнхэнтэйгээ 7.445.000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлсэн. Бид хоёр гадаад паспортоо хэлний оноотойгоо хамт Гт өгсөн. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын хэдэнд гэдгийг сайн санахгүй байна, Г та хоёрыг Америк руу 100 хувийн тэтгэлэгтэй сургуульд оруулж өгнө, та хоёрын тэтгэлэг чинь гарчихсан, одоо ярилцлагадаа орно гэж хэлсэн. Тэгсэн хэрнээ бид хоёрт сургуулийн тэтгэлгийг огт үзүүлээгүй, бид хоёр ярилцлагадаа орно гээд бэлдээд байж байсан чинь 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр байх та хоёр ярилцлагад ороод хэрэггүй, би та хоёрын батлан даагч юм чинь би өмнөөс чинь орчихно гэж хэлсэн. 2017 оны 12 дугаар сард виз чинь гарсан гэхээр одоо тийзээ захиал гэж хэлсэн. Тэгсэн хэр нээ надад виз, миний бичиг баримт зэргийг огт үзүүлээгүй, өгөөгүй. Тийзээ авъя гэсэн чинь онлайнаар захиалчихсан байгаа, 2018 оны 01 дүгээр сарын дундуур явна гэж хэлсэн. Үүнээс хойш одоог хүртэл бид хоёрын визийг өгөөгүй, бичиг баримт ч өгөөгүй. Уулзъя эсвэл мөнгөө авъя гэхээр хөдөө байна, завгүй байна гэж хэлээд сүүлдээ утсаа авахгүй болсон. Б.Г нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өөрийнхөө [email protected] гэсэн хаягаасаа сургуулийн урилга гэж 210 ам.доллар ирүүлнэ үү гэж Карл Смит гэсэн хүнээс ирүүлсэн гээд англи хэлээр бичсэн текстийг явуулсан. Түүнд нь итгээд 210 ам.долларыг түүнд өгсөн. Дараа нь Б.Г нь 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр өөрийнхөө [email protected] гэсэн хаягаасаа [email protected] и-мэйлээс байрны төлбөрт 525 ам.долларыг өгнө үү гэсэн и-мэйлийг хуулж над руу явуулсан байсан. Тэгээд байрны төлбөрт Б.Гт 525 ам.долларыг өгсөн. Би өөрөө спонсор учраас би шилжүүлэх ёстой гээд мөнгийг дандаа өөрөө авдаг байсан. ...Г надаас мөнгө шаардах үед нь тухайн цаг бүрд ааваас авч тэр мөнгийг өдөрт нь юм уу маргааш нь Гт бэлнээр эсвэл АТМ-ээр шилжүүлж байсан. 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 180.000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдөр ааваас 700.000 төгрөг орж ирсэн. Тэр мөнгийг маргааш нь юм уу тэр өдрөө Гт бэлнээр өгсөн. 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мөн ааваас 4.640.000 төгрөг орж ирсэн. Үүнийг Гийн эхнэр Агийн данс руу шилжүүлсэн. 2017 оны 12 сарын 13-ны өдөр 1.250.000 төгрөгийг Агийн данс руу шилжүүлсэн. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 100.000 төгрөгийг бэлнээр, 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 50.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 200.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 500.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Агийн данс руу 220.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 1.320.000 төгрөгийг тус тус бэлнээр Б.Гт өгсөн. Надад учруулсан хохирол болох 9.160.000 төгрөгөөс буцааж 6.000.000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 3.160.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” /1хх 231-234, 4хх 147/,

хохирогч Э.Угийн “...Манай эмээгийн холын хамаатан болох Гтой 2017 оны 11 дүгээр сард танилцаж байсан. Тухайн үед үл хөдлөх хөрөнгө зарж борлуулж, зуучилдаг юм шиг байсан. 2017 оны 11 дүгээр Сс 2018 оны 01 дүгээр сар хүртэл нийт 9.000.000 төгрөгийг би Гийн эхнэрийн данс руу шилжүүлээд гадаад паспортоо хэлний оноотойгоо хамт өгсөн. Тэгээд Г нь “та хоёрыг Америк руу 100 хувийн тэтгэлэгтэй сургуульд оруулж өгнө, та хоёрын тэтгэлэг чинь гарчихсан, одоо ярилцлагадаа орно” гэж хэлсэн. Тэгсэн хэрнээ бид хоёрт сургуулийн тэтгэлгийг огт үзүүлээгүй, бид хоёр ярилцлагадаа орно гээд бэлдээд байж байсан чинь 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр байх “та хоёр ярилцлагад ороод хэрэггүй, би та хоёрын батлан даагч юм чинь би өмнөөс чинь орчихно” гэж хэлсэн. 2017 оны 12 дугаар сард виз чинь гарсан гээд одоо тийзээ захиал гэж хэлсэн. Тэгсэн хэрнээ надад виз, миний бичиг баримт зэргийг огт үзүүлээгүй, өгөөгүй. Тийзээ авъя гэсэн чинь онлайнаар захиалчихсан байгаа, 2018 оны 01 дүгээр сарын дундуур явна гэж хэлсэн. Үүнээс хойш одоог хүртэл бид хоёрын визийг өгөөгүй, бичиг баримт ч өгөөгүй. Уулзъя эсвэл мөнгөө авъя гэхээр хөдөө байна, завгүй байна гэж хэлээд сүүлдээ утсаа авахгүй болсон. Тэгээд гадаадууд ирчихсэн байна, эд нарын ажлыг амжуулчихвал та хоёрыг явуулна, хүн тус болж байхад хүлээж бай гээд уурлаад байдаг байсан. ...Бид хоёр 2017 оны 11 дүгээр сарын хэдэн гэдгийг санахгүй байна, 210 ам.долларыг бэлнээр 120-ийн “Төрийн банканд” өгсөн. Дараагийн мөнгөнүүдийг 11 дүгээр хорооллын тэнд байдаг “Номин” их дэлгүүрийн ертөнцийн зүгээр урд талд байрлалтай “ГАМ” центр төвийн 3 дугаар давхарт 2 өрөөтэй байдаг бөгөөд үүний нэг өрөөнд нь орж сургалтын төлбөр 1518 ам.доллар өгч байсан. Сүх-ын талбайн хажуу талын Шангрилла дотор эрүүл мэндийн даатгалын мөнгө гэж 313 ам.доллар өгсөн. Хамгийн сүүлийн мөнгө болох байрны мөнгө гэж 1.300.000 төгрөгийг бэлнээр мөн 11 дүгээр хорооллын тэнд “Номин” их дэлгүүрийн хажуу талд “ГАМ” центрийн 3 дугаар давхарт аваачиж өгсөн. Нийт Гт 9.382.500 төгрөгөөс 3.100.000 төгрөгийг Г нь надад өгсөн байгаа, одоо үлдсэн 6.282.500 мөнгөө авмаар байна. ...О бид хоёр тус тусдаа мөнгө өгсөн. Надад учруулсан хохирлоос 9.100.000 төгрөгийг авсан. Үлдэгдэл мөнгийг нь аваагүй байгаа. …” /1хх 236-237, 4хх 153/,

хохирогч Ц.Сгийн “...”Бурам мишээл” ХХК-ны “Мишээл” эмнэлэгт өөрийгөө Болд овогтой Г гэх танилцуулсан эрэгтэй хүн 2019 оны 03 дугаар сарын 24-нөөс 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл нийт 36 хоног тусгай өрөөнд хэвтэн эмчлүүлж, 9.000.000 төгрөгийн төлбөрөө төлөөгүй, төлнө гэж хэлээд одоо хүртэл төлөхгүй залилсан. Тухайн үедээ дансаар мөнгөө шилжүүлсэн гэж хэлээд дараа нь утсаар ярихаар “удахгүй шилжүүлнэ” гэсээр байгаад төлөөгүй. Мөн манай эмнэлэгт уушгины дуран бэлэглэнэ, гаалийн татвар болон тээврийн зардал гэж эмнэлгийн захирал С.Маас бэлэн 1.100.000 төгрөг авсан байсан. Тэгээд одоо болтол ямар нэгэн дуран ирээгүй. Тэгээд Г гэгч нь өөрөө сураггүй алга болсон. Эмнэлгийг төлөөлж намайг томилсон байгаа. ...Г гэгч нь манайд хийгдвэл зохих бүх эмчилгээг хийлгэсэн. Миний мэдэж байгаагаар эргэлтээр хүн ирдэггүй байсан. ...Манай эмнэлгийн тусгай өрөөний ор хоногийн мөнгө нэг хоногийн төлбөр 250.000 төгрөг бөгөөд нийт 36 хоногийн 9.000.000 төгрөг болсон. Тэгээд үүн дээр захирлаас авсан 1.100.000 төгрөг бөгөөд манай эмнэлгийн зүгээс нийт 10.100.000 төгрөг нэхэмжлэх болно. Бусад хүмүүс мөнгөө өөрсдөө нэхэмжлэх байх. Манай эмнэлэгт хамаагүй. ...” /2хх 39/,

хохирогч Б.Оын “...Би эмнэлэгт 2019 оны 04 дүгээр сарын дундуур үзүүлж эмчилгээ хийлгэж байгаад тухайн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан, Г гэдэг залуутай танилцсан. Тэр Г гэгч нь өөрийгөө Австралийн хөрөнгө оруулалтын сангийн захирал, Дубай дахь Монгол бизнес ХАБ төслийн удирдагч ажилтай гэж танилцуулсан. Тэгээд 2-3 хоног эмчилгээ хийлгэх хооронд ярьж байгаад би өөрөө “Дубай явж болох уу” гэж асуухад Г зөвшөөрөөд өөрийнхөө зардлыг гаргаад явж болно гэсэн. Тэгээд би 2019 оны 04 дүгээр 19-ний өдөр хамт олны хамт Булган аймагт амарч байхад Г миний 91112355 гэсэн дугаар луу залгаад онгоцны билет яаралтай захиалах хэрэгтэй байна гээд надаас 3.200.000 төгрөг нэхсэн. Тэгээд тухайн үед интернет сүлжээ байхгүй, шөнө шилжүүлэх боломжгүй байхад дахин дахин утсаар яриад мөнгөө шилжүүл гээд байхаар нь Улаан- луу ярьж ажилтан Бгийн данснаас байсан 1.200.000 төгрөгийг Гийн өгсөн Хаан банкны 5007749886 гэсэн данс руу шилжүүлсэн. Тэгээд Г гэгч сураггүй алга болсон. Түүнээс хойш холбоо бариагүй. ...” /2хх 45/,

хохирогч С.Мын “...Би “Бурам мишээл” ХХК-ний Мишээл уушгины мэс заслын эмнэлгийг 1994 онд үүсгэн байгуулж өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Намайг хөдөө яваад ирэхэд өөрийгөө Болд овогтой Г, регистрийн дугаар РД:УУ78121438 гэж бүртгүүлсэн, том биетэй, махлаг залуу зүрх уушгины дутагдлын хам шинжтэй, даралт 180-140, амьсгалын дутагдалтай, цусан дахь хүчилтөрөгчийн агууламж 88 хувьтай, 3 дугаар зэргийн амьсгалын дутагдалтай, хэт таргалалттай, 160 кг-аас дээш жинтэй эмнэлэгт хэвтсэн. Нийт манай эмнэлэгт 36 хоног хэвтсэн. Эмнэлгийн төлбөрөө төлөөгүй гараад явсан. Эмчилгээний төлбөрийн хувьд нэг өдрийн эмчилгээ 150.000 төгрөг, тусгай өрөөнд байсан учир хоногийн 100.000 төгрөг нийт 250.000 төгрөг, 36 хоногийн 9.000.000 төгрөг өгөөгүй байгаа. ...Г гэж өөрийгөө танилцуулсан залуу өөрийгөө Дубайд ажиллаж амьдардаг, Монгол Улсад байдаггүй, хөрөнгө оруулагч гэж байсан. Тэгээд манай эмнэлэгт уушгины дуран Герман улсаас захиж авчирч өгье намайг тээврийн зардал болон гаалийн татварыг өөрөө даагаарай гэхэд би зөвшөөрсөн. Тэгээд надаас 300.000 төгрөг гаалийн татварт хэрэгтэй байна гэж бэлнээр авсан. Дараа нь удаагүй тээврийн зардал гэж 800.000 төгрөг бэлнээр авсан. Тэгээд одоо болтол төлбөр төлөгдөөгүй, уушгины дуран ирээгүй. Манай эмнэлэгт 10.100.000 төгрөгийн хохирол учирсан байгаа. ...Г нь 2018 оны сүүлээр манай эмнэлэгт амьсгаадаж боочих гээд байна гэж үзүүлж эмчилгээ бичүүлж байсан. Өөр уулзаж байгаагүй. ...Миний мэдэж байгаагаар манай эмнэлгийн үйлчлүүлэгч Оыг Дубай руу хамт авч явна гэж хэлээд онгоцны билетийн мөнгө гэж авсан байсан. Мөн бас нэг хүнээс мөнгө аваад буцаагаад өгсөн байсан, өөр зүйл мэдэхгүй байна. ...Би Гоос эмчилгээний зардал болон өгсөн мөнгөө нэхэмжлэх болно...” /2хх 50/,

хохирогч Б.Оы “...Би 1997 онд 2 дугаар курст сурч байхдаа анх Гтой найзуудын шугамаар их сургуульд төгстлөө найзууд байж байгаад 2001 онд Г төгсөөд Америк Улс руу сурахаар явсан юм. 2018 оны 5 дугаар сард Г над руу залгаад “би Монголд ирсэн байна, уулзах уу” гэхээр нь тэгье гээд зөвшөөрөөд уулзсан. Дараа нь 2018 оны 07 дугаар сард наадмын үеэр би манай нөхөр болох Манлай-ыг Гтой танилцуулж, хамтдаа дэлхийн аварга хөл бөмбөгийн тэмцээн үзэж, юм ярьж сууцгаасан юм. Тухайн үед Г нь “чи хүүхдээ гадаадад сургана гээд байсан, юу болсон бэ” гэхээр нь “манай хүү Хүмүүнлэгийн Их сургуульд сурч байгаа, ер нь бол гадаадад сургах хүсэлтэй байна” гэж хэлээд өнгөрч байсан. 2018 оны 08 дугаар сард манай нөхөр бид 2 Гтой уулзахад “би танай хүүхдийг Япон улсад Номура группээр дамжуулан тэтгэлгээр сургахад асуудалгүй юм байна” гээд би Дубайд байгаа юм чинь надтай ойрхон Дубайд Австралийн МакГуайрын их суруульд сурчих, тэгээд эхний ээлжид замын зардал 7.760.000 төгрөгийг “Еллоу Брик Роуд” компанийн данс руу шилжүүл гэхээр нь 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр нийт 7.760.000 төгрөгийг Хүүхдийн 100-ийн тэнд байдаг Худалдаа Хөгжлийн банкнаас шилжүүлсэн. Дараа нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Г манай нөхөр бид хоёрыг дуудаад манай төрсөн дүү Гантуяа нас барчихсан, ажил явдалтай байсан юм, энэ хойгуур Дубайн сургуулиас танай хүүхдийн төлбөрийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төл гэсэн байсныг би ажил явдалтай байсан учраас анзаараагүй байсан байна. Миний буруу зүйл боллоо, та хоёр ямар ч байсан төлбөрийг нь төлчих гэхээр нь бид хоёр 50.000.000 төгрөгийг мөн өмнөх шилжүүлсэн компанийн данс руу нь тус дүүргийн Гэгээнтэн цогцолборт байдаг Худалдаа хөгжлийн банкнаас шилжүүлсэн. Үүнээс хойш манай нөхөр бид хоёртой уулзахгүй утсаар ярина, сүүлдээ мессеж бичдэг болсон. Тэгээд 2018 оны 12 дугаар сард би Дубайн их сургууль руу нь би өөрөө Г гэх хүний хийсэн үйлдлийг нь бүгдийг нь бичээд “манай хүүхэд болох Дий бүртгэл байна уу” гэж и-мэйл асуухад “уучлаарай танай хүүхэд манай сургуульд Монголоос бүртгэлгүй байна” гэсэн хариу ирэхээр нь би Гийн над руу явуулсан и-мэйл, сургуульд бүртгэгдсэн и-мэйл зэргийг нь явуулахад “энэ худлаа байна, та залилуулсан байна, манай сургуулийн зүгээс Г гэх хүнийг танихгүй хамтарч ажилладаггүй” гэсэн хариу өгөхөөр нь Гт хандан “сургуульд сургахаа больё, мөнгөө авъя” гэж хэлтэл оны өмнө өгнө гэж хэлэн есөн шидийн шалтаг хэлсээр байгаад одоог хүрч байна. Г гэдэг хүнээс нийт 57.760.000 төгрөгөөс 5.000.000 орчим төгрөгийг буцаан авсан. Б.Гт шилжүүлсэн мөнгөө нэхэмжилж байна. ...” /2хх 104-105, 2хх 106/,

хохирогч Б.С мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би 2015 оноос хойш зүс таних Г гэдэг залуугаас Порше маркийн автомашин авахаар 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр тохиролцож, 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн ажлын байр болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ тэрэг плаза төвд байрлах ажлын байрнаасаа 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 5.600.000 төгрөг урьдчилгаанд 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 80.000.000 төгрөг “Еллоу брик роуд” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 473019830 дугаартай дансанд шилжүүлэн өгсөн боловч одоог хүртэл миний худалдан авах автомашиныг өгөхгүй байна. Уг нь би Гтой холбогдсон боловч маргааш, нөгөөдөр өгнө гэх мэтээр хойшлуулаад намайг залилаад байгаа учраас цагдаагийн байгууллагад хандсан. ...Г надад 2012 онд үйлдвэрлэсэн Порше Каен маркийн автомашин зарна гэж хэлж байсан ч яг цагаа тулсан чинь 9.704.000 төгрөгийн барьцаанд байсан 2007 оны Порше Каен маркийн автомашин өгсөн. Мөн тэр автомашиныг нь барьцаанаас гаргасан 9.704.000 төгрөгийг би өгсөн байгаа. ...Би Гийн найз Га гэдэг хүнээс 2007 оны Порше Каен маркийн автомашиныг 62.000.000 төгрөгт тооцож худалдах, худалдан авах гэрээ хийж авсан. Гэхдээ би тэр машиныг нь үнэлгээний байгууллагаар оруулж, бодит үнийг нь гаргуулсны дараа хэдэн төгрөгт гэдэг нь шийдэгдэх байх. Үүний дараа хэдэн төгрөгийн үлдэгдэл гарах нь тогтоогдоно. ...Би Га гэдэг хүнээс гэрээ хийж өөрийн ажлын газрын хүн болох Ганболд овогтой Ундрах гэдэг эмэгтэйн нэр дээр шилжүүлсэн байгаа. Яагаад гэвэл би банканд худалдан авсан тээврийн хэрэгслээ барьцаанд тавих учраас миний болон компани нэр дээр авч болохгүй байна. ...Би Гийн зарсан машиныг барьцаанаас суллаж авахын тулд 9.704.000 төгрөгтэй нийлүүлээд 95.304.000 төгрөгөөс машины үнэлгээг хасаад үлдсэн мөнгөө авмаар байна. Би тухайн машиныг 2007 оных гэдгийг барьцааны мөнгийг ломбардад төлөөд машин байгаа газарт очиж үзэхдээ буюу мөнгө төлснийхөө дараа мэдсэн. Хамгийн анх бол Б.Г нь надад Порше маркийн автомашин зарж борлуулдаг газраас шинэ машин авч өгнө гэж хэлж байсан бөгөөд Монгол дахь Порше маркийн машин зардаг газраас авлагатай тэрнийхээ оронд бартераар машин авч байгаа юм гэж хэлж байсан, тэгээд миний хувьд хамгийн анх Б.Гт шинэ Порше машин авахаар эхлээд машины даатгал хийнэ гээд 5.600.000 төгрөг, дараа нь Б.Г нь өөрөө Порше маркийн машинтай ирээд тухайн машиныг надад үзүүлсний дараа машины үнэ болох 80.000.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Би Хас үнэлгээ ХХК-аар өөрөө үнэлгээ гаргуулсан тэгэхэд Хас Үнэлгээ ХХК нь 17 сая төгрөгөөр үнэлсэн байсан, Порше маркийн автомашины тухайд сэлбэг нь үнэтэй байдаг учир хуучин машин нь зах зээлд зарагдахаа аль дээр больсон, авах хүн олдохгүй учраас энэ үнэлгээг бодитой үнэлгээ гэж бодож байна. ...Үгүй ээ надад тухайн ломбардад байсан 25-68 УНӨ улсын дугаартай автомашиныг Порше Каен маркийн автомашиныг урьдчилж үзүүлж харуулсан зүйл байхгүй, ломбардад нь мөнгийг нь төлөөд гараад машиныг үзтэл л 2007 оны хуучин загварын машин болж таарсан. ...Надад нэг ч төгрөг буцааж төлөөгүй байгаа, миний тухайд эхлээд өгсөн 5.600.000 төгрөг, дараа нь шилжүүлсэн 80.000.000 төгрөгийг, ломбардны барьцаанд төлсөн 9.704.000 төгрөг нийт 95.304.000 төгрөгийг Б.Гоос нэхэмжилж байна. Харин ломбардаас гаргаж авсан машинаа Б.Гт өөрт нь буцааж өгмөөр байна, энэ машин одоо ямар нэг үнэ цэнэ байхгүй, худалдъя гээд ч хүн авахгүй болсон. ...” /2хх 161-162, 4хх 167-168/,

хохирогч Д.Нын “...Миний байнга ном уншуулдаг үйлчлүүлэгч Золбоо гэх нэртэй залуу ном уншуулах гээд Г гэх ахыгаа дагуулж гэрт ирсэн, тэгээд 10-аад хоног манайхаар цагаан сарын ном уншуулахдаа Г гээд ах нь Австралид 10 гаран жил амьдарсан, монголд 2 жил гаран амьдарч байна, Арабаас хөрөнгө оруулалт орж ирнэ, 3 ширхэг Лексус 570 орж ирэх юм, нэгийг нь 350.000.000 төгрөгөөр зарна, надад бэлэн 100.000.000 төгрөг байна, 20.000.000 төгрөгийг найзаасаа авчихна, одоо 6.000.000 төгрөг дутаад байна өгөөч, машинаа зарахаар нэг машины орлогоор нь танд хийд бариад гурван хүүхдээ даатгаад буян хийе гэхээр нь би итгээд 6.000.000 төгрөг өгсөн, энэ маягаар худал хэлэн нийтдээ 16.362.000 төгрөг өгсөн, өгөхдөө бэлэн болон бэлэн бусаар дансаар шилжүүлж өгсөн, миний дансны хуулга дээр байгаа байхаа, надаас мөнгө авахдаа авсан өдөртэйгээ, гарын үсэгтэйгээ надад цаасаар байна. Гт итгэж 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр бэлнээр 6.000.000 төгрөг өгсөн юм. Ингээд байж байтал хэд хоногийн дараа Б.Г дахин надтай ирж уулзаад за би машинаа авах гээд захиалчихлаа, одоо 7-14 хоногийн дараа машин ирнэ, захиалсан машинаа ачуулах гэтэл контейнерын мөнгө дутаад байна, дахиад 3.000.000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь би дахин түүнд итгэж, 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр бэлнээр 3.000.000 төгрөг өгсөн юм. Ингээд байж байтал Б.Г нь ...машин захиалчихсан чинь хэрэглээний мөнгө байхгүй болчихлоо, та надад хэрэглээний мөнгө зээлээч гэхээр нь би 2019.02.19-ний өдөр түүнд бэлэн 500.000 төгрөг өгсөн юм. /Энэ мөнгийг 02 дугаар сарын 20-ны өдөр надад буцааж өгсөн/. Ингээд байж байтал 2019 оны 02 дугаар сарын 20-ны үед мөн надаар ном уншуулдаг Хасгэрэл гэх охин ирж надтай уулзаад Австрали улс руу явах гэсэн юм бүтэх болов уу гэж надаас асуугаад ном уншуулсан юм. Энэ үед нөгөө Б.Г гэх залуу байж таараад Хасгэрэлийн надад ярьсан яриаг сонсчихсон юм. Тэгээд ...хажуунаас нь Б.Г нь Хасгэрэлд хандаж өө би Австрали улс руу явах виз гаргаж өгч чадна, энэ тэр гээд ярьж байсан юм. Тэгээд л Хасгэрэл, Г нар надаар ном уншуулчхаад гараад явцгаасан юм. Гэтэл маргааш өдөр нь Хасгэрэл над руу утсаар яриад ахаа би таны таньдаг Г гэх хүнээр Австрали улс руу явах виз гаргуулах гээд шөнөжингөө анкет бөглөөд 6.362.000 төгрөгийг Гт өгчихлөө гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би Хасгэрэлд хандаж өө би наад Г гэх хүнийг сайн танихгүй шүү дээ, яагаад надаас асуухгүй мөнгө төгрөг өгчихсөн юм бэ? гэж хэлэхэд Хасгэрэл нь Гт өгсөн мөнгөө буцаан нэхэж эхэлсэн байсан юм. Гэтэл Б.Г ...яриад ...Хасгэрэл гэх охинд виз гаргаж өгөх гээд мөнгө авчихсан юм, түүнээс авсан 6.362.000 төгрөг нь Австрали улс руу татагдчихсан байгаа, ...надаас мөнгөө нэхээд шүүх цагдаагаар явах гээд байна, би Австрали улс руу шилжүүлсэн мөнгийг нь буцааж татаад өгчих боломж байна, мөнгийг нь буцааж татах хүртэл та Хасгэрэл гэх охины мөнгийг нь миний өмнөөс өгч бай, би таныг хохиролгүй болгож өгнө гэхээр нь би мөн л Гт итгэж, 2019 оны 02 сарын 26-ны өдөр 6.362.000 төгрөгийг Хасгэрэлийн ах болох Цэрэндаш гэх хүнд өгч Хасгэрэлийг хохиролгүй болгосон юм. Би Г гэх залууд өөрөөсөө 10.500.000 төгрөг өгч түүнээс 500.000 төгрөгийг нь буцаан авсан. Мөн Хасгэрэл гэх охин Гт 6.362.000 төгрөг өгсөн байсан ба Г нь намайг тэр мөнгийг нь төлчих гээд байхаар нь би Гийн өмнөөс Хасгэрэлд 6.362.000 төгрөг өгсөн юм. Ингээд би 16.362.000 төгрөгөөр хохироод байгаа юм. ...” /2хх 224-228/,

хохирогч П.Бы “...2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр манай ах Г.Батхүү Сүх- дүүргийн 6 дугаар хороо Төрийн ордонд ажлаар явж байгаад нас барсан байдалтай олдсон байсан. Гэтэл 2019 оны 05 дугаар сарын 23-ны 12 цагийн үед манай талийгаач ахын хоёр дахь хүү болох Г.Ганбат тантай уулзах гэсэн юм гээд хүрээд ирсэн. Тэгээд уулзахад түүний гар утсан дээрээ өөрийнх нь инстаграм хаягаар ирсэн мессежийг надад уншуулсан, тухайн мессеж үл таних хүн Г.Ганбат руу “би энэ хэргийн талаар надад мэдээлэл байгаа, гэхдээ миний аюулгүй байдал маш чухал, энэ асуудал дээр мэдээлэл өгөх гэсэн юм” гэсэн байсан, тэгэхээр нь би Г.Ганбатаар тэр хүн рүү “та манай ахтай холбогд” гэж бичүүлээд өөрийнхөө хаягийг өгүүлээд телеграм мессенжерээр би түүнтэй харьцаж эхэлсэн. Харилцах явцад тэр хүн нь “би тухайн үед ордонд сурвалжлага хийгээд явж байх үед хэрэг явдал болсон би хэргийг нүдээрээ харсан, хэрэг ердөө 13 секундэд болоод өнгөрсөн, бичлэг надад байгаа, би бичлэгийг өгч болно, гэхдээ миний болон гэр бүлийн аюулгүй байдал маш чухал байна, тэр хүн танай ахыг алж байгаа юм чинь би болон миний гэр бүл юу ч биш, би аюулгүй байдлаа бодож байна, би зугтаагаад гадаадад байгаа, би гэр бүлээ авмаар байна, тэр мөнгөөр тусалчих, бусад хүмүүс бол хэдэн зуун саяар нь нэхэх байх надад бол 15.000.000 төгрөг л хэрэгтэй байна, гэр бүлээ л гаргах хэрэгтэй байна, гэр бүлээ аюулгүй газарт аваачмагц би бичлэгийг өгнө” гэсэн зүйл бичиж байсан. Тэгэхээр нь би “чи болсон явдлыг дүрслээд бичээд өг” гэж хэлсэн, тэгсэн чинь тэр над руу дүрсэлж бичсэн. Би түүнийг нь уншаад үзэхэд тухайн хэрэг болсон газрын нөхцөл байдал, тэр хамгийн сүүлд уулзсан гэх хүний хэлж ярьдаг үг үйлдэлтэй их давхцахаар байсан, надад үнэмшил төрсөн, тэгээд би “мөнгийг нь өгье” гэж хэлсэн, тэгсэн чинь тэр хүн төлөөний хүн ч юм уу, ямар нэгэн байдлаар авах арга олъё гээд над руу данс явуулаад 5 удаа 3.000.000 төгрөгөөр хоёр хүний данс руу шилжүүлсэн. Энэ болсон явдлыг би Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга Цогт-т өөрийн биеэр хэлж мэдүүлэг өгсөн. Намайг мэдүүлэг өгч байхад хүртэл тэр үл таних хүн над руу телеграмаар бичиж байсан. Тэгээд ажил явдал дууссаны дараа над руу нөгөө үл таних хүн “ажил явдал сайхан болсон уу, би энд зул өргөсөн” гэж хэлэхээр нь би “мөнгийг чинь өгсөн, одоо бичлэгээ надад өг” гэж бичихэд манай гэр бүлийнхэн арай гараагүй байна, удахгүй бэлэн болно гэсэн. Тэгснээ “за болчихлоо” гээд над руу нэг линк явуулсан боловч тэр линк рүү нэвтэрч болоогүй. Энэ бүх явдлыг би тухайн үед хэргийг шалгаж байсан Нийслэлийн цагдаагийн газрын ажилчдад хэлж холбоотой ажиллаж байсан. ...” /3хх 72-73/,

хохирогч Д.Бийн “....Б.Г гэх хүнийг таньдаггүй байсан. 2018 оны өвөл манай хамаатны хүн болох Б над руу яриад “манай нэг найз байдаг юм аа, гэр бүлээрээ Австрали улс руу аяллаар явах цахим виз гаргадаг, би ч гэсэн цахим виз гаргуулчихсан байгаа, удахгүй ниснэ, одоо нэг хүний виз гаргаж өгөх боломжтой гэнэ, чи ч гэсэн виз гаргуулчих, хамт явъя Австрали улсад очих юм бол тэндээ ажил хийгээд байж болдог гэсэн” гэж ярихад нь би итгээд Улаан- хот орж Бтай уулзаж түүнээр дамжуулан Б.Гтой танилцаад тэгээд тэрний хэлсний дагуу шуурхай цахим виз гаргаж өгнө гэхэд нь итгээд 10.000.000 төгрөг өгсөн. Гэтэл тэр цахим виз гэж яриад байгаа зүйл нь худлаа, хуурамч байсан юм билээ. Б.Г нь манай эхнэрийн данс байгаа юм гээд надад нэг дансны дугаар өгсөн. Би 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн орчим 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн...Б.Г надаас цахим виз гаргуулж өгнө гээд 10.000.000 төгрөг авсан. Тэгээд түүнийхээ дагуу цахим виз гэдэг зүйл гаргаж өгсөн. Ингээд би түүнийх нь дагуу 2019 оны 01 дүгээр сард тус визний дагуу явахаар болоод онгоцоор ниссэн боловч Банког улсад буугаад виз нь хуурамч болж таараад цааш Австрали улс руу явж чадалгүй тэндээсээ Монгол руу ирсэн. ...Б.Г нь надаас авсан 10.000.000 төгрөгөө бүрэн гүйцэт барагдуулсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /4хх 157-159/,

хохирогч Ч.Бгийн “...Б.Г гэдэг хүнийг сайн танихгүй, 3 удаа уулзаж байсан. Тухайн хүн виз гаргаж өгнө гэдэг байсан. ...Би 5.900.000 төгрөгийг дансаар өгч байсан. Материал гэвэл гадаад пасспорт болон үнэмлэхээ өгч байсан. ...Манай хадам эгч С нь 2018 оны 07 дугаар Сс хойш гэр бүлээрээ виз гаргуулах гэж байна гэж хөөцөлдөөд тэр хүний виз гарсан дахин 2 хүн авч гарах боломжтой юм байна гэсний дагуу би зөвшөөрч Б.Г гэдэг хүнтэй холбогдсон. Тэгээд тэр надад Австрали руу гарах виз гаргаж өгнө гэж надаас нийт 5.900.000 төгрөг авсан. Түүний дараа Б.Г нь 2018 оны 12 дугаар сарын 20-ноос 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд Буянт ухаа нисэх буудлаас нислэг хойшиллоо, бүртгэлд ороогүй байна гэх мэтээр маш олон удаа буцаж байсан. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр би Буянт ухаагийн Гааль дээрээс хүчингүй гэсэн тамга даруулж буцаж гарч байсан. Түүний дараа 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Тайландын Бангкок хот руу нисгээд түүнээс цааш Австрали явуулна гэж хэлэхээр нь би Бангкок хотод очоод сар орчим болж визний хугацаа дуусч, Монгол руу буцах гээд Б.Г руу холбогдоход Бээжин хот руу нисэх тийз захиалж өгөөд Бээжингээс тосож авна гээд би Бээжин очиж Г тосож авахыг хүлээхэд ирээгүй. Тэгээд би Бээжингийн онгоцны буудал дээр 3 хоног хүлээсэн. Тэгээд Б.Г сураггүй болчихоор нь түүний эхнэр лүү нь холбогдож зардал аваад Замын-Үүдийн боомтод ирж, Монгол руу 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр орж ирсэн. Тэгээд би залилуулсан гэдгээ мэдэж Улаан- хотод ирээд түүнээс мөнгөө авахыг хүсч түүний аав, ээж, эхнэрийг нь олж холбоо бариад 2019 оны 07 дугаар Сс хойш 3 удаа цувуулж мөнгөө авсан. ...Надад учирсан хохирлыг төлж барагдуулсан одоо надад нэхэмжлэх хохирол байхгүй. Б.Г надад 5.900.000 төгрөгийг дансаар 3 удаа цувуулж өгч хохирлыг барагдуулсан. ...Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /4хх 162-163/,

хохирогч М.Нгийн “...Би Япон улс руу ажиллах хүч гаргах тусгай зөвшөөрөл авах зорилгоор материал бүрдүүлж 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яаманд албан ёсоор өгсөн. Гэтэл 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн өглөө [email protected] хаягаас [email protected] хаяг руу и-мейл ирсэн. Үүнд миний тухай буюу яаманд тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл өгсөн талаар мэдэж байсан бөгөөд 5.000.000 төгрөгийн туслалцаа үзүүлбэл сайдад мэдүүлж зөвшөөрөл гаргуулж өгөх, сунгах, яамнаас туслалцаа дэмжлэг үзүүлэх зэрэгт тусална гэж бичсэн байсан. Над руу машин явуулж мөнгөө бэлнээр авангуутаа сайдад таны материалыг танилцуулж зөвшөөрөл авч өгнө гэж бичсэн. Ингээд би итгэж 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тэр хүнтэй мэйлээр харилцаж байгаад тэр этгээд над руу хүн явуулж мөнгө авахаар болоод 12:15 минутад гадаа чинь 5518 дугаартай цагаан такси ирсэн байгаа, “Ривер Бич” дээр хүн авна гээд 20.000 төгрөг өгчихөөрэй “Ривер Бич” дээр авчихлаа гэвэл сайд руу орно гэсэн мэйл ирсэн. Гэтэл тэр таксины жолооч “Ривер Бич” гэж газар мэдэхгүй болоод Их тэнгэрийн зүүн хаалган дээр зогсож бай гэсэн мэйл ирэхээр нь мөнгөө өгч утасны дугаар болох 99135548 гэсэн утасны дугаарыг нь авч мэйлээр явуулсан. Сүх- дүүргийн нутаг дэвсгэр Шангрилла Улаан- Хотелын гадаа автомашины зогсоол дээр уулзаад би автомашин дотор нь сууж байгаад өгсөн. Тэр этгээдээс мөнгөө авчихсан, одоо сайд руу орлоо гэсэн мэйлийг 12:45 мин ирсэн. Түүнээс хойш хэд хэдэн мэйлээр харилцсан боловч орой 20 цагийн үед над руу гэнэт өөрөө “та намайг хэрэгт унагах” гээд байх шиг байна, ер нь больё гэсэн мэйл ирсэн. Тэгэхээр нь би мөнгөө авъя, данс руу хий гэж хэлсэн. Түүнээс хойш миний мөнгийг өгөөгүй. Холбоогоо таслаад алга болсон. Одоо би 5.000.000 төгрөгөөр хохирчхоод байж байна. Одоо надтай харилцаж байгаа мэйл нь мэйл авахгүй, ийм мэйл байхгүй гэсэн хариу ирээд байгаа. ...Би тэр хүнтэй уулзаагүй. Хэн гэдгээ надад хэлээгүй. Утасны дугаараа үлдээгээгүй. Дараа нь судалж үзэхэд такси дуудлага руу 1201241244 гэсэн дугаараас залгасан байсан. Тэр таксины жолооч бас танихгүй дуудлагын такси байсан байна лээ. Одоо надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Миний яаманд өгсөн өргөдөл, материалын талаар мэдэж байгаа хүн л энэ хэргийг үйлдсэн байх. ...Миний яаманд өгсөн материал дотор миний мэйл хаяг бичигдсэн байгаа. ...Надад Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яаманд нэг танил байгаа 2018 оны 12 дугаар сарын үед Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны ажилтан Үржинбадам, манай Э захирал бид 3 манай гэрт хоол идэж суугаад ажил хэргийн шугамаар зөвлөгөө авч байсан. ...Би 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн дансанд байсан 5.000.000 төгрөгийг авч тэр этгээдэд өгсөн. Миний өөрийн хувийн мөнгө. ...Би өөрийн итгэмтгий зангаасаа болоод зальт этгээдэд 5.000.000 төгрөгөө алдсан...” /5хх 67-69/,

хохирогч М.Нгийн “...Над руу 2019-02-02-ны өдөр 18 цаг өнгөрч байхад 95185346 гэсэн дугаараас өөрийгөө Г гэж танилцуулсан эрэгтэй дансны дугаараа өгчих би таны мөнгийг хийх гэсэн юм гэж хэлээд миний худалдаа хөгжлийн банкны 417019753 дугаартай дансыг авч 3.000.000 төгрөг, дараа нь 2.000.000 төгрөг шилжүүлэн нийт 5.000.000 төгрөг өгсөн. Би Б.Г гэх хүнийг огт танихгүй. ...Би өөрийн өгсөн мөнгөө эргүүлэн авсан учраас надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /5хх 70/,

хохирогч Б.Э мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Саруул над руу яриад Байгалмаа даргатай яаралтай яриадах гэсний дагуу Байгалмаа даргатай ярихад Биеийн тамир спортын газраас ярьлаа. С гэдэг хүнийг гавьяат цолоор шагнасан тухай асууж байна. Миний и-мэйл хаягаас зарлигийн хувийг явуулсан гээд байна. Маргааш очоод шалгаад хуурамч мэдээлэл байвал цагдаагийн байгууллагад өгч шалгуул гэсэн. Шагнасан гэх зарлиг нь хуурамч зарлиг байсан учир Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. ...2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сүх-ын Сийг шагнасан ямар зарлиг гараагүй, өөр 170 дугаартай зарлиг өөр цаг хугацаанд гарсан байж магадгүй. Манай байгууллага нь president.mn гэсэн цахим ашигладаг боловч хэрэглэгчийн нэрээр нээдэг. Тэр дунд [email protected] гэсэн огт байхгүй. ...” /3хх 198/,

иргэний нэхэмжлэгч Д.О-Эрдэнийн “...2019 оны 05 дугаар сарын 21-нээс 29-ний өдрийн хугацаанд байрлаж байсан бөгөөд сүүлийн хоёр хоногийн төлбөрийн мөнгө болох 193.500 төгрөгийг өгөөгүй юм. ...Төлбөр болох 193.500 төгрөгийг нэхэмжилж байна. ...” /4хх 146/,

гэрч Ч.Манлай-ын “...Манай эхнэр Г гэх хүнийг 1997 онд 2 дугаар курст сурч байхдаа найзуудын шугамаар танилцаж, их сургуульд төгстлөө найзууд байж байгаад түүнээс хойш 2014 онд байхаа “Г нь гадаадад байдаг юм байна, хүүгээ гадаадад сургуульд сургах боломжтой юм байна” гэж ярьж байсан. Г өөрийгөө танилцуулахдаа “хөрөнгө оруулалтын мэргэжилтэй, Дубайд амьдарч, ажиллаж байна” гэж ярьж байсан. Тэгээд бид хоёрыг “хүүхдээ гадаадад сургана гээд байсан, юу болсон бэ” гэхээр нь “манай хүү Хүмүүнлэгийн Их сургуульд сурч байгаа, ер нь бол гадаадад сургах хүсэлтэй байна” гэж хэлээд өнгөрч байсан. 2018 оны 08 дугаар сард эхнэр бид хоёр Гтой уулзахад “би танай хүүхдийг Япон улсад Номура группээр дамжуулан тэтгэлгээр сургахад асуудалгүй юм байна” гэж хэлээд би Дубайд байгаа юм чинь надтай ойрхон Дубайд Австралийн МакГуайрын их сургуульд сурчих тэгээд эхний ээлжид замын зардал 7.760.000 төгрөгийг Еллоу Брик Роуд компанийн данс руу шилжүүл гэхээр нь 2018 оны 09 дүгээр сарын 19, 09 дүгээр сарын 27-ны өдөр нийт 7.760.000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкнаас шилжүүлсэн. Дараа нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Г эхнэр бид хоёрыг дуудаад “манай төрсөн дүү Гантуяа нас барчихсан ажил явдалтай байсан юм, энэ хойгуур Дубайн сургуулиас танай хүүхдийн төлбөрийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төл гэсэн и-мэйл ирсэн байсныг би ажил явдалтай байсан учраас анзаараагүй байсан байна, миний буруу зүйл боллоо, та хоёр ямар ч байсан төлбөрийг нь төлчих” гэхээр нь бид хоёр 50.000.000 төгрөгийг мөн өмнөх шилжүүлсэн компанийн данс руу нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тус дүүргийн Гэгээнтэн цогцолборт байдаг Худалдаа хөгжлийн банкнаас шилжүүлсэн. Би гайхаад Номура групп чинь төлбөрийг нь төлөх ёстой биз дээ гэсэн чинь танай хүүхэд тус сургуульдаа өөрийн биеэр очиж бүртгүүлээгүй учраас эхнээс нь та хоёр төлбөрийг нь төлчих, дараа нь сургуульдаа орсон хойноо Номура групп нөхөн төлөлтийг чинь хийгээд өгнө гэхээр нь бид хоёр итгэчихсэн юм. Үүнээс хойш бид хоёртой уулзахгүй, утсаар ярина, сүүлдээ мессеж бичдэг болсон. 2018 оны 12 дугаар сард манай эхнэр Дубайн их сургуулиас асуухад “уучлаарай, танай хүүхэд манай сургуульд Монголоос бүртгэлгүй байна” гэсэн хариу ирэхээр нь Гийн явуулсан и-мэйл, сургуульд бүртгэгдсэн и-мэйл зэргийг нь явуулахад “энэ худлаа байна, та залилуулсан байна, манай сургуулийн зүгээс Г гэх хүнийг танихгүй, хамтарч ажилладаггүй” гэсэн хариу өгөхөөр нь Гт хандан сургуульд сургахаа больё, мөнгөө авъя гэж хэлтэл оны өмнө өгнө гэж хэлэн есөн шидийн шалтаг хэлсээр байгаад одоог хүрч байна. Бид хоёрт 4.500.000 орчим төгрөг өгсөн байгаа. Манай эхнэрийн утсыг блок хийчихсэн, надтай болохоор яриад байдаг юм. Хаана байгааг нь мэдэхгүй байна, утас руу нь залгахаар дуудаад вайбер чатаар харьцаж байна лээ...” /2хх 115-116/,

гэрч Г.Агийн “...2015 онд Монголд ирснээс хойш гадаад руу яваагүй. ...Энэ компанийг 2018 онд байхаа он сарыг нь санахгүй байна, Г байгуулаад миний нэр дээр гэрчилгээг нь авч байсан. Ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй ба компанийн данс тооцоог Г л мэднэ, би мэддэггүй. Миний Хаан банкны дансыг Г 2 жилийн өмнөөс эхлэн ашиглаж байгаа. ...Гийн хамаатны хоёр хүүхдийг л өргөдөл өгсөн гэж мэдсэн, өөр асуудлаар шалгагдаж байгааг нь мэдээгүй...” /2хх 117-118/,

гэрч Х.Хишигжаргалын “...Миний ажилладаг эмнэлэгт 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр иргэн Болд овогтой Г нь хэвтэн эмчлүүлж байхдаа танай эмнэлэгт уушгины дуран буцалтгүй тусламжаар өгнө гэж худлаа ярьж байгаад 2019 оны 04 дүгээр сарын 27-ны шөнө эмчлүүлсэн төлбөрөө төлөлгүй, манай эмнэлгээс гарсан ба нийт эмчилгээний төлбөр нь 9.000.000 төгрөг болсон, мөн Г гэж хүн нь манай эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байхдаа эмч С.М, үйлчлүүлэгч Б.О нарыг Дубай хот руу авч явна гэж хэлээд нийт 2.300.000 төгрөг, мөн үйлчлүүлэгч Т.Мягмардоржийн газар тариаланд хөрөнгө оруулалт хийж өгнө гээд 550.000 төгрөг залилж авсан. ...Би Г гэж хүнийг урьд өмнө нь таньдаггүй байсан. ...Манай эмнэлэгт урьд өмнө ийм асуудал гардаггүй байсан болохоор би бичиг баримтыг үзээгүй. ...Б.Г гэж хүн нь анх манай эмнэлэгт хэвтэхдээ Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Астра 706 тоот гэсэн хаяг өгсөн ба бид нар энэ хаягаар очиж үзэхэд ийм нэртэй хүн байхгүй гэсэн ба мөн бид нар энэ хүний УУ78121438 гэсэн регистрийн дугаараар шалгаж үзэхэд энэ хүн нь Монгол Улсад бүртгэлгүй гэж гарч ирсэн. Б.Г нь 2019 оны 05 дугаар сарын 27-ны өглөө манай төлбөр тооцоо хариуцсан менежер Стай 88518854 дугаарын гар утсаар холбогдож би өнөөдөр очно гэж хэлээд ирэлгүй утсаа салгаад алга болсон...” /2хх 53/,

гэрч Т.Мягмардоржийн “...Б.Г гэх хүнтэй “Мишээл” эмнэлэг дээр танилцаж мэдэх болсон. ...Б.Г гэх залуу эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа надтай танилцаад надад “гаднаас хөрөнгө оруулалт олж өгнө, гадаадаас хүмүүс ирж байгаа” гэж хэлсэн. Тэгээд тэр хүмүүсийг байрлуулах зардал хэрэгтэй гээд надаас бэлнээр 550.000 төгрөг авсан. Тэгээд удаад байхаар нь бүтэхгүй юм байна гээд би мөнгөө буцааж авсан. Г өөрийгөө танилцуулахдаа гадаадад амьдардаг, хөрөнгө оруулагч гэж танилцуулсан. Тэгээд надад хөрөнгө оруулалт олж өгнө гэхээр нь итгэсэн. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Б.Гт өгсөн мөнгөө бүрэн бүтэн олж авсан байгаа. ...” /2хх 57/,

гэрч Ч.Эрдэнэ-ийн “...Б.Г гэгч нь миний ажилладаг “Мишээл” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад төлбөрөө төлөхгүй алга болсон. ...Б.Г гэдэг залуу манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа эмнэлгийн төлбөр төлөөгүй бөгөөд манай ерөнхий эмч Мд уушгины дуран авч өгнө гэж мөнгө авсан байсан. Өөр бусад хүмүүсээс мөнгө авсан гэж байсан бөгөөд хэнээс хэдэн төгрөг авсан талаар сайн мэдэхгүй. Надаас мөнгө төгрөг авсан зүйл байхгүй. Харин Гтой юм ярьж байгаад манай охин Уянга, хүргэн Ариунболд нар Австрали улс руу саяхан явсан бөгөөд ажил олдохгүй байна гэж хэлэхэд Г би өөрөө Австрали улсад 10 гаран жил ажиллаж амьдарсан ажил олж өгч чадна гээд манай охин хүргэн хоёртой интернетээр холбогдоод байсан, хотоос нь өөр хот руу аваачиж 3 хонуулсан. Тэгэхэд нь зардал гарсан болохоос биш надаас мөнгө эд зүйл байхгүй. Худлаа гэдгийг нь мэдээд манай охин, хүргэн хоёр буцаад явсан. Тэр үед бол одоохон болох гэж байна гээд хүлээлгээд байсан. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /2хх 59/,

гэрч Э.Гын “...Би Гтой 1996 онд арван жилийн сургуулийн дээд ангид сууж байсан үеэс танина. Миний эзэмшилд 26-58УНӨ улсын дугаартай саарал өнгийн Порше каен маркийн автомашин байдаг. ...Би өөрийн автомашинаа энэ оны хавраас зарна гэсэн бодолтой байгаа. ...Б.С гэдэг хүнд зарна гэдгийг нь бол мэдэхгүй. Харин мөнгийг нь хэд хоног хэрэглээд өгнө гэж асууж зөвшөөрөл авсан. ...Би 6 Сс хойш хөдөөгүүр ажилтай яваад байсан ба авто тээврийн газарт очиж нэрийг нь шилжүүлэн өгөх боломжгүй байсан юм. ...” /2хх 168/,

гэрч Г.Агийн “...Гийг 2018 оны 09 сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаад баригдсан гэхээр нь ирэхэд надтай хамтран ажилладаг С гэх хүнд Porche /порше/ маркийн тээврийн хэрэгсэл зарна гэж 85.600.000 төгрөг залилсан гэх хэргийн талаар мэдсэн. Үүнээс өөр мэдэж байгаа зүйл байхгүй байна. ...Надад ямар нэг мөнгө төгрөг өгөөд байдаггүй. Г нь амьдрал ахуйд хэрэглэх ойр зуурын идэх уух юмаа л авдаг болохоос хувцас хунар, машин тэрэг, гоёл -лэл авч өгч байсан удаа байхгүй. Одоо болтол түрээсийн байраар л явж байна. ...Гоос машин авах гээд 85.600.000 төгрөгийг шилжүүлчихсэн хойноо надад С хэлсэн, Г бол ерөөсөө юм хэлээгүй. Тэгээд Гтой уулзах гэж утсаар ярьж, мессеж бичиж байгаад цагдаад баригдаж бөөн хэрүүл болсон юм. ...” /2хх 170-171/,

гэрч Х.Хасгэрэлийн “...2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Н гэх ламаар засал хийлгэх гээд түүний гэрт очиж ном уншуулсан юм. Би тэр үед Австрали улс руу явах...талаараа Н ламд хэлж үзүүлсэн юм. Намайг ном уншуулах гээд очих үед Г гэх хүн Н ламтай уулзаад байж байсан.Гэтэл Н лам надад хандаж энэ Г гэх хүн Австрали улсад олон жил амьдарсан хүн байгаа юм, Г гэх хүнтэй уулзаж мэдээлэл авахгүй юу? гэж хэлж байсан юм. Тэгээд би ...явах гэтэл тэр Г гэх хүн холбоо барина гээд миний утасны дугаарыг авч үлдсэн юм. Тэгээд би цаашаа явж байтал ...нөгөө Г гэх хүн утсаар яриад чи үнэхээр гадагшаа явна гэвэл одоо уулзаж би чамд мэдээлэл өгье гэхээр нь би эргэж яваад тэр Г гэх хүнтэй уулзаж, Сансарын И-март худалдааны төвийн тэнд байх нэг кофе шопт орж суугаад ярилцахад Австрали улсын сургуулиудын хичээл одоо эхэлж байгаа, чи яаралтай бичиг баримтаа бүрдүүлээд явуулчихвал амжих байх, надад танил байгаа, би чамд виз гаргаад өгье гэж хэлж байсан юм.Тэгээд ярилцаж байгаад ...Г гэх хүнийг дагуулан өөрийн ах Цэрэндашийн ажил дээр дагуулж очсон юм. Тэгээд тэр Г гэх хүн онлайнаар Австрали улс руу явах визний анкет бөглөөд шөнийн 3 цаг хүртэл суусан юм. Тэгээд би тэр хүнд итгээд 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр тэр хорооллын И-март дэлгүүрийн Хас банкнаас би өөрийн 5001088926 дугаартай данснаас Гийн өгсөн 453174933 дугаартай данс руу 6.326.000 төгрөгийг 3 хувааж шилжүүлсэн юм. ...Н лам руу утсаар ярьж ахаа би энэ Г гэх хүнд мөнгө өгчихлөө хэр найдвартай хүн бэ гэж асуухад Н лам өө би наад Г гэх хүнийг чинь сайн мэдэхгүй шүү гэж хэлсэн юм. Тэгэхээр нь эргэлзээд Г руу дахин холбоо барьж би Австрали улс руу явахгүй боллоо, мөнгөө буцааж авъя гэхэд Г нь өө одоо өгнө гээд л хойшлуулаад байсан. Тэгж байгаад нөгөө Г нь Н ламтай яриад миний мөнгийг Н ламыг өгчих гэж хэлсэн юм байна лээ. Тэгээд Гийн надаас авсан 6.326.000 төгрөгийг 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Н лам надад бэлнээр буцааж өгсөн юм. Ингээд миний хувьд ямар нэгэн гомдол санал байхгүй болсон. ...Би Г гэх хүнд мөнгө өгч, Н ламаас буцаан авсан нь үнэн. Тэгэхээр Н лам л өргөдөл гаргаж гомдлоо барагдуулах хэрэгтэй байх...” /2хх 229-230/,

гэрч П.Ёндонбазарын “...Би өөрийн 33-10 УБА улсын дугаартай Хьюндай Соната-6 маркийн машинаар өчигдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 23 цаг 50 минутаас 00 цагийн хооронд халтуур хийгээд Д нуурын 4 замын уулзвараас ертөнцийн зүгээр баруун тийш 200 орчим метр зайд хар өнгийн хувцастай махлагдуу 40 орчим настай, эрэгтэй хүн замьн хажууд гар өргөөд зогсож байхаар нь би очиж машиндаа суулгатал Натурын зам руу явна гэж хэлсэн. Замдаа тэр хүн утсаараа ярихдаа надад карт байхгүй гэж хэлээд байсан. Удалгүй надаас чамд Хаан банкны данс байгаа юу карт чинь байгаа юу данс руу чинь мөнгө шилжүүлээд гаргуулаад авчхаж болох уу гэхээр нь би болно гэж хэлээд өөрийн 5076166451 гэсэн Хаан банкны дансыг хэлтэл удалгүй 00 цаг 17 минутад миний утсанд Хаан банкны данс руу 3.000.000 төгрөгийн орлого орлоо гэсэн мессеж ирэхээр нь би нөгөө залууд мөнгө орж ирлээ гэхэд ойрхон АТМ ороод авъя гэхээр нь Би Шөнийн захын хойд талд байсан Хаан банкны АТМ-ны замын эсрэг талд машинаа зогсоосон.Тэр хүн надад хандаж ахын дүү буугаад мөнгийг аваад ирээч гэхээр нь би машинаас буугаад АТМ орж 3.000,000 төгрөгийг авч ирээд нөгөө хүнд мөнгийг нь өгтөл тэр мөнгөнөөсөө 20.000 төгрөг авч өгсөн. Би одоо хаашаа явах юм гэж асуухад Нарны зам руугаа ороод баруун эргээд явчих гэхээр нь тэр зам руу орж явсан. Замдаа дахиад утсаар яриад байсан, хальт сонсоход Хаан банк нэг гүйлгээ авахад 5.000.000 төгрөгөөс доош болдог юм, дахиад шилжүүлэх юм уу саяны данс руугаа шилжүүлчих гэж хэлж байсан. Би замын цагдаагийн наахан талд явж байхад наад руугаа баруун эргэчих гээд орон сууцны байр луу эргэсэн замаар баруун эргүүлээд дахиад нэг хүнтэй “чи хаана байгаа юм бэ, нөгөө хар 570-ын амортизаторыг солиулах гээд засварт өгчихсөн байгаа, бүтэн сайн өдөр гарна” гэж ярьчхаад төмөр зам явъя гээд надад хандаж хэлэхээр нь би Натурын замаар чигээрээ ертөнцийн зүгээр баруун тийшээ яваад хүүхдийн ордны хажуугаар Эы гүүр лүү эргээд наад талаар нь нарны зам руу ороод явж байхад 00 цаг 29 минутад миний Хаан банкны данс руу 3.000.000 төгрөгийн орлого орлоо гээд мессеж ирэхээр нь би нөгөө залууд мөнгө орж ирлээ гэхэд АТМ ороод авъя гэхээр нь нь би вокзалаар хойшоо Богд ар луу эргээд Хаан банкны АТМ-ын гадаа ирж зогсоход дахиад намайг авчих гэхээр нь би АТМ рүү орж данснаасаа 3.000.000 төгрөг аваад машиндаа суугаад нөгөө залууд өгөхөд дахиад нөгөө мөнгөнөөсөө 20.000 төгрөгийг салгаж надад өгсөн. Би мөнгөө өгчхөөд одоо хаашаа явах вэ гэж асуухад Варьете чуулгын хажуугийн зам руу эргэчих гээд Баянгол дүүргийн хойгуур явдаг замаар чигээрээ нэвт яваад цэцэрлэгийн баруун талд байдаг зогсоол дээр ирэхэд ингээд зогсчих гээд ахдаа утасны дугаараа өгчих гэхээр нь би 86000724 гэсэн дугаар өгтөл км нь хэд гарсан гэхээр нь би нь 11 км гэхэд надад 10.000 төгрөг өгөөд ах нь Монгол дугаар барьдаггүй юм, чам руу би өөрөө залгана гэж хэлээд явсан. ...Миний машинд суусан залуу 180 см орчим өндөртэй, 40 орчим насны, 110 кг орчим жинтэй, нилээн махлагдуу, хууз сахалтай, ойрдоо засуулаагүй юм шиг халимаг, хар өнгийн богино үстэй, харааны юм шиг дугуй хэлбэртэй рамтай нүдний шилтэй байсан...Дээгүүрээ хар бараан өнгийн цахилгаантай малгайтай цамцтай, доогуураа ямар нэгэн оруулгагүй цулгуй хар бараан өнгийн биеийн тамирын өмдтэй байсан. Гутлыг нь анзаарч хараагүй. ...Миний машины хойд талын суудлын баруун талд суусан. Тэр залуугаас архи үнэртэхгүй байсан. Ямар нэгэн үнэр үнэртээгүй. Гарт нь ямар нэгэн эд зүйл бариагүй байсан. Машинаас буухдаа мөнгө хийх уут асуугаад би өөрт байсан бэлэг хийх зориулалттай ягаан эрээн өнгийн жижиг уутыг өгсөн. Миний машинд суугаад буух хүртлээ замдаа машинаас буугаагүй. ...Гар утас нь мэдрэгчтэй хавтгай утас харагдаж байсан, яг ямар өнгөтэй, ямар маркийнх гэдгийг мэдээгүй. Ярихдаа зүгээр байсан, нутгийн аялга надад сонсогдоогүй. ...Ямар учиртай мөнгө над руу шилжүүлж байгааг би мэдэхгүй, надад хэлээгүй. Надаас карт байгаа юу гэж асуухад нь би байгаа гэхэд данс руу чинь мөнгө хийгээд бэлнээр гаргаад авъя гэхээр нь би зөвшөөрчихсөн юм. Би ямар нэгэн юм бодолгүй гэнэн зан гаргасан байна. ...Миний машинаас буугаад хаашаа явсныг би анзаарч хараагүй, чигээрээ хөдлөөд явчихсан юм. ...Тэр хүн өөрийгөө Батболд гэж хэлсэн. Саяхан Дубайгаас Монголд ирээд байна. Гадаадад 20 жил ажилласан. Өөрийгөө санхүүгийн тагнуулч хийдэг, Монгол Улсад барилга, уул уурхай хоёроос бусад жижиг үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийх талаар судалгаа хийж байгаа юм, гадаадаас хүмүүс ирж байгаа, тэр хүмүүсийг дагуулж хөдөө явна гэж байсан. ...” /3хх 79-82/,

гэрч Г.Гийн “...2019 оны 05 сарын 24-ний өдрийн шөнийн 00 цаг 25 минутын үед байх таксинд явахаар гэрээсээ гарсан юм. Гэрээсээ гараад явж байгаад гудамжны үзүүрт, төв замын хажууд манай гудамжны танил дүү Бум-Аюуш нь гар өргөөд зогсож байхаар нь түүнийг аваад 10 дугаар хорооллын автобусны буудал дээр хүргэж өгсөн. Тэгээд би буцаж эргээд 120-н Петровис ХХК-нии ШТС-руу очих гээд Вокзалын арын замаар ертөнцийн зүгээр зүүн тийш явж байтал Вокзалын автобусны буудал дээр нэг хар өнгийн Тоеота Приус 20 маркийн урд талын жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгочихсон, нэг эрэгтэй гар өргөхөөр нь зогссон юм. Тэгтэл тэр эрэгтэй миний машины арын суудалд орж суугаад “Өгөөмөрийн зүүн талын ахмадын хороолол оръё гэхээр нь тийшээ явсан. Тэгээд тийшээ явж байхад замдаа “чамд Хаан банкны данс байна уу? ах нь гадаадад олон жил ажиллаж байгаад ирсэн болохоор Хаан банкны данс нээлгэж амжаагүй байна, би авлагатай хүнээсээ хэдэн төгрөг авах гэсэн юм, хэрэв надад дансаа хэрэглүүлбэл би чамайг шагнана ах нь тодорхой хэмжээний мөнгө өгье” гэхээр нь зөвшөөрсөн юм. Миний дансанд орлого, зарлага хийх тохиолдолд утсанд мессеж ирдэг юм. Тэгээд дөнгөж ахмадын хороолол эргээд орох гэж байтал буюу 01 цаг 04 минутад “ORLOGO-BATSAIKHANAAS-3” гэх утгатайгаар миний дансанд 3.000.000 төгрөг шилжиж орж ирэхээр нь тэр залууд хэлсэн чинь “дахиад 3.000.000 төгрөг орж ирэх ёстой, тэгвэл чигээрээ Шөнийн зах дотор байдаг АТМ ороод наад мөнгөө надад аваад өгчих” гэхээр нь хэлсэн газар луу нь явж байтал 01 цаг 10 минутад дахин “ORLOGO-BATSAIKHANAAS-4” гэсэн утгатайгаар дахин 3.000.000 төгрөг орж ирсэн. Тэгээд би тус хэлсэн газарт нь очиж ХААН АТМ-ээс 5.950.000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр буюу 5.000.000, 950.000 төгрөгөөр нь тус тус тасалж авч өгсөн. Үлдсэн 50.000 төгрөгийг нь намайг ав гэхээр нь би авалгүй дансандаа үлдээсэн юм. Тэгээд гарч ирээд тэр залууд мөнгийг нь өгтөл “ нөгөө мөнгө өгөх ёстой хүн маань ярьсан, дахиад данс руу чинь 3.000.000 төгрөгийг шилжүүлнэ, түүнийг бас аваад өгчих, одоо ийшээ Багшийн дээд явъя, замдаа одоо орж ирэх мөнгийг авчихъя” гэхээр нь Багшийн дээд рүү явж байхад буюу 01 цаг 20 минутад дахин миний дансанд “ORLOGO-BATSAIKHANAAS-5” гэх утгатайгаар 3.000.000 төгрөг шилжиж орж ирсэн юм. Тэгээд тэр мөнгийг Багшийн дээдийн автобусны буудлын ард байх Хаан банкны АТМ- ээс мөн авч түүнд егсөн юм. Тэгээд машиндаа дөнгөж суунгуут “одоо наадахаараа зүүн эргэчих” гээд Туушин зочид буудал руу эргүүлээд явж байтал Хас банкны үүдний харалдаа зам дээр зогсоогоод “ах нь энд нэг машин үзээдэхье, түр зогсчих” гэхээр нь тэнд зогссон юм. Тэгээд утсаараа нэг хүнтэй яриад “би ирчихлээ урд талынх нь нүүр хэсгийг Прадо шиг болгочихсон Ланд 200 мөн үү?. түрээсийг нь Ср хийх үү? 7 хоногоор хийх үү? Өдөр өдөрт хийх юм уу?” гээд замын урд зогсчихсон хар өнгийн Ланд 200 маркийн автомашин руу заагаад яриад байсан. Тэгээд машиныг чинь үзчихлээ маргааш яръя гээд бид хоёр хөдлөөд явсан бөгөөд тэр залуу намайг Сансарын тунел орчих гэхээр чигээрээ яваад Төрийн ордны зүүн талаар МУИС-1-ийн урд талын уулзвар хүртэл яваад, тэндээсээ Хүнсний 64 дүгээр дэлгүүрийн арын Бээжингийн гудамжаар чигээрээ явсаар Сансарын тунел орох туслах замаар нь доош 13 дугаар хороолол руу уруудаад явж байтал ингэсгээд ах нь бууна шүү гэж хэлээд буусан. Дөнгөж туслах зам руу эргээд шахуу буусан юм. ...Хувцас хунарыг нь сайн санахгүй байна, энгийн хар бараан өнгийн хувцастай байсан, сО өнгө, хийцтэй хувцас байгаагүй. Би хувцсыг нь нэг нэгээр нь хэлж мэдэхгүй байна. Тэр залуу бол бүдүүн биетэй, 180 см орчим өндөртэй, эрүүний гол хэсэг болон хоёр талаараа сахалтай, харааны бололтой нүдний шил зүүсэн байсан, үс нь энгийн спорт засалттай байсан. ...” /3хх 83-85/,

гэрч С.Чинбатын “…Манай Лонг энд Лонг ХХК нь 2011 онд байгуулагдсан ба 2016 оноос автомашин түрээсийн үйл ажиллагаа явуулж байгаа. Б.Г нь 2018 оны 06 дугаар сард анх удаа манай компаниас автомашин түрээслэн авч түүнээс хойш хэд хэдэн удаа манайхаас автомашин түрээслэн авч байсан учраас бид бие биенийгээ таньдаг болсон. Г нь 2019 оны 05 дугаар сард 3 удаа манайхаас машин түрээсэлсэн бөгөөд эхлээд 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 8233 УББ улсын дугаартай 2018 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн Лексус 570 машиныг 7 хоногийн хугацаатай түрээсийн гэрээ хийж 4.900.000 төгрөгийг миний данс руу шилжүүлэх ёстой байсан боловч 5 хоногийн хугацаа хэтрүүлэн 05 дугаар сарын 24-ны өдөр машиныг маань 7 хоногийн түрээсийн мөнгөний хамт буцааж өгсөн. Түүний дараа 2019 оны 05 дугаар сарын 24-ны өдөр 0002 УНЧ улсын дугаартай 2018 онд үйлдвэрлэгдсэн Мерседес бенз загварын машиныг 1 хоногийн хугацаатай авч яваад 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээлгэж өгөөд 26-ны өдөр дахин нэг өдөр түрээсэлж аваад 2 өдрийн түрээсийн мөнгө болох 1.400.000 төгрөгийг манайд тушаасан. Хамгийн сүүлд 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 8233 УББ улсын дугаартай Лексус 570 автомашиныг орой буцааж өгөхөөр 400.000 төгрөг төлж авч явчхаад утсаа авахгүй, болохгүй болохоор нь машиныхаа GPS-ээр хайж байгаад Баянзүрх дүүргийн эмнэлгийн урд талын Сод Монгол ШТС-ын зогсоол дээрээс автомашинаа илүү түлхүүрээр нь очиж авсан. Б.Г нь манайхаас машин түрээсэлж авахдаа дандаа гадаадын жуулчдад явах гэж байгаа гэж хэлээд авдаг байсан ба үнэхээр жуулчидтай явдаг байсан эсэхийг хэлж мэдэхгүй байна. ...Манай компанийн нэр дээр байгаа машинууд нь бүгдээрээ банкны зээлтэй байдаг учраас зээл төлөх, бензин шатахуун болон бусад үйл ажиллагааны зардалдаа зарцуулсан. ...Манай компанийн нэр дээр 0002 УНЧ улсын дугаартай Мерседес бенз, 8233 УББ улсын дугаартай Лексус 570 ...зэрэг автомашинууд байдаг. …” /3хх 86-88/,

гэрч Б.Бат-Анарын “...Би Г гэдэг хүнийг танихгүй. Би 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Булган аймаг Могот сумын хуульч ресорт нэртэй рашаан сувиллын газарт найз охин Бадам-Ундраагын хамт очиж амраад 05 сарын 18-нд хот руу ирсэн. Тухайн амралтад очих үед 5-6 хүн амарч байсан ба 5 сарын 11-ны өдөр гадаа найз охинтойгоо салхилж байхад тухайн амралтад амарч байсан том биетэй эрүүн доороо сахалтай нүдний шилтэй залуу ирж бид хоёртой яриа өдөөд өөрийгөө Энхзориг гэж танилцуулсан. Өөрийгөө дубай улсад ажилладаг, эдийн засагч мэргэжилтэй гэж хэлээд байхаар нь би бас нягтлан гэж хэлсэн. Тэгтэл 2 хоногийн дараа дахин бид 2-оос Дубайд ажил байна манай Эрдэнэ зуу хийдийг Дубай хотод цогцлоох гэж байгаа юм гэж хэлээд Монголоос баг бүрдүүлж авах гэж байгаа та 2 сонирхох уу гэж асууж байсан. Ингээд эхний ээлжинд намайг санхүүгийн программ дээр ажиллаж чадах уу, хамтдаа Дубай яваад ирэх үү, нэг хүн аваад явах төсөв надад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй гэж хэлсэн. Тэгээд маргааш нь өдрийн эмчилгээний дараа өөрийнхөө унаж ирсэн 8233 УББ гэсэн дугаартай Лексус 570 маркийн машиндаа суулгаад ойр зуур уул руу дагуулж явсан. Ингэж явж байх үедээ ах нь Монгол данс байхгүй гадаад карт байна чамд монгол мөнгө байвал 260.000 төгрөг өгчих ах нь машиныхаа банкийг дүүргэх гэсэн юм аа гэж хэлсэн. Ингээд би хамт колонк дээр очиж колонкын ажилтны данс руу өөрийн мобайл банкны дансаар 260.000 төгрөгийг шилжүүлээд хийсэн чинь клонкын ажилтан нь машинд бензин хийж өгсөн. Ингээд ах нь маргааш мөнгийг нь шилжүүлнэ гэж хэлээд надаас миний дансны дугаарыг гар утсан дээрээ тэмдэглэж авсан. Дүүтэйгээ утсаар ярьсан манай дүү маргааш 3.000.000 төгрөг хийнэ гэж хэлсэн, маргааш нь нөгөө мөнгө ороогүй шүү гэдгийг хэлсэн чинь манай дүү Хятадад байгаа учраас мөнгө удахгүй шилжүүлэх байхаа гэж хэлсэн. Ингээд нөгөө мөнгө нь миний данс руу ороогүй, би буцах болоод нөгөө Гоос явлаа гэж хэлэхэд энэ амралтын газар надад таалагдаж байна, энэ амралтыг худалдан авна, таалагдаж байна, Дубайд байдаг захирал хотод ирсэн, Манай арабууд Хан хужирт амралтын газарт амарч байгаа болохоор хэлсэн чинь ирж үзнэ гэж байна, чи надад туслаад санхүүгийн талаас тайлан тооцоог нь туслаад хэлээд зөвлөөд өгөөч, тэгэнгээ энд үнэгүй эмчилгээ хийгээд 3-4 хоночих замын зардлыг би бүгдийг нь даана гэсэн, ингээд би найз охинтойгоо ярьж байгаад хот руу яваад буцаж ирэх болсон. Ингээд Гийн хамт амралтаас бөөнөөрөө хот руу явсан ба би найз охинтойгоо өөрийнхөө машинд Г нь хөдөөний хүнийг машиндаа суулгаж хот руу явсан. Ингээд хотын зах буюу 22-ын товчоо өнгөрөөд явж байхад намайг зогсож бай уулзъя гэсэн тэгээд машинаа зогсоогоод уулзах үед ах нь Баасан гарагт Дубай явна чи хамт явна гэвэл гадаад паспортын хуулбар дугаар, регистрийн дугаараа явуулаарай, виз захиална гэж хэлсэн. Амралтын газраас хот руу ирэхдээ эхнэр хүүхэд нь гадаадаас ирж байгаа, онгоцноос тосно гэж хэлж ирсэн ба тэр шөнөдөө бид хоёрыг хамт буцаад амралт руу явах уу гэхээр нь би хотод гэртээ хийх ажил байгаа тул амжихгүй гэж хэлэхэд араас ирээрэй гэж хэлээд ингээд би гэртээ хариад Г руу өөрийнх нь гэх 88518854 дугаарын утас руу мессежээр өөрийн регистрийн дугаар, гадаад пасспортын дугаарыг явуулсан. Ингээд пүрэв гараг буюу 05 дугаар сарын 19-ний шөнө “өглөө хэзээ гарах бэ” гэсэн мессеж бичээд хариуд нь би 06:30 гэсэн хариуг өгсөн чинь “ганцаараа юу” гэхээр нь үгүй ээ хоёулаа гарна гэсэн чинь “за болгоомжтой яваарай” гэсэн хариу ирсэн. Тэгээд 20-ны үүрээр 03:52 цагт “та хоёр чадвал ахдаа таавчиг аваад ирээрэй” гэсэн мессежээр захисан. Ингээд манай найз охины 88002043 гэсэн дугаар болон миний өөрийн 88090666 гэсэн дугаар луу ээлжлэн залгаад “хаана явж байна, яаж байна” гэх зэргээр замд явж байхад 2-3 удаа залгаж ярьсан. Тэгээд бид хоёр руу Булган аймаг Могод сумын Хульж амралт руу дөхөж байхыг хараад амралтын гадаа сууж байсан ба найз охин бид хоёрын утас руу “та хоёр зүгээр хэд хоног амрах гэж ирж байна гэж хэлээрэй, ок, гол зорилгоо хэлж болохгүй шүү” гэсэн мессежийг бид хоёрын утас руу зэрэг явуулсан байсан. Ингээд очиж уулзаад би эмчилгээндээ орсон, бариа хийлгэж сууж байхад Г орж ирээд ахынх нь ээжийн бие гэнэт муудчихлаа, зүрхэндээ аппараттай байдаг хүн, даралт нь ихсэх үед зүрх нь дийлэхгүй яаж ч магадгүй байна гэж хэлээд их сандарсан байсан. Г амралт руу ирэхдээ таксигаар ирсэн байсан ба бид хоёрыг сумын төв рүү дөхүүлээд унаанд суулгаад өгөөч гэж хэлсэн. Ингээд сумын төв рүү авч яваад унаа асуухад байхгүй болохоор надаас Дашинчилэн рүү хүргээд өгчих гэхээр нь за за тэгье гэж хэлээд дөхүүлж өгөхөөр явж байхад гэнэт ахынх нь машин арабууд Ханхужирт амралт дээр байгаа тийшээ хүргээд өгчих гэхээр нь хаашаа яаж явах бэ гэхэд газрын зураг дээрээс хараад ойрхон яваад очно гэж хэлээд зам заасан. Ингээд хархорин орж цаашаа Хужирт руу яваад Ханхужирт амралтын үүдэнд очоод тэндээсээ салах гэхэд ах нь Арабуудтайгаа уулзаад машинаа аваад гараад ирнэ гээд орсон ба удалгүй уулзаж байгаад гарч ирээд манай Арабууд байхгүй байна, утас нь холбогдохгүй байна гэж хэлээд одоо яах вэ гэж яриад Хужиртаас унаа олдохгүй болохоор тэндээ цайны газар орж хоол идээд байж байхад хот руу хүргээд өгчих гээд гуйгаад байхаар нь үгүй ээ ядарч байна гээд уурлангуй хэлээд байхад ээжийн бие муу байна гээд байхаар нь яалтачгүй хот руу явахаар болж явсан. Ингээд шөнөдөө миний нойр хүрээд замдаа Эрдэнэсант дээр цаг гаран унаж цаашаа хөдөлж яваад хот руу 05 дугаар сарын 21-ний өглөө 05 цаг өнгөрч байхад орж ирсэн. Тэгээд найз охиноо андууд дээр буулгаад Гийг Маршал Таун руу явж байхад үгүй ээ шууд Баянзүрх дүүргийн эмнэлгийн хүлээн авах дээр хүргүүлж буусан. Ингээд харьж унтаад өдөр сэрээд Гийн утас руу залгахад хэдүүлээ орой эргэж Хульж руу гарна, та хоёр амарч бай гэсэн. Ингээд тэр оройноо гараагүй маргааш нь гарна гээд гараагүй. Харин маргааш нь амралтын газраас манай найз охин руу утсаар ярьж та нар Зоригоо гэдэг хүнийг таних уу? ямар учиртай хүмүүс вэ гэхээр нь манай найз охин ийм хүн танихгүй, та өөрөө хэн бэ гэж хэлээд утсаа салгасан, ингээд миний утсыг асуухаар нь өгсөн гэж хэлсэн юм. Ингээд над руу амралтаас залгаад ярьж амралт руу юм өгөөд явуулна та нар хэзээ гарах бэ гэхээр нь маргааш гэж хэлсэн, ингээд маргааш нь амралтын газрын эмч О эгч өглөө над руу залгаад хотоос хэзээ наашаа гарах гэж байна гэхээр нь мэдэхгүй байна, яасан бэ гэхэд наад Зоригоо гэдэг хүн чинь сайн хүн биш байна, та хоёрт эгч нь анхааруулж байна гэсэн ба наад хүн чинь мөнгөө өгөөгүй сар амарсан байна шүү гэсэн зүйл хэлсэн. Ингээд ерөнхийдөө гадарлаад амралтын түлхүүр бид хоёрт байсан болохоор О эгчтэй утсаар ярьж бид хоёрын хувцсыг өгөөд явуулчих, энд түлхүүр байна, ирээд авчих гээд хотод О эгчийг ирэх үед нь очиж уулзаад түлхүүрийг нь өгөөд хувцсаа авах гэхэд авчраагүй байсан. Ингээд Гийг худлаа ярьдаг хүн байна гэж мэдсэн чинь амралтын газрын хүмүүс та хоёрыг мэдээгүй байгаа тул та хоёр уулзаад бид нар барьж авмаар байна гэж хэлсэн, ингээд мөнгөө нэхэж мессеж бичсэн боловч төлнө гэж хэлээд төлөөгүй байсан. Над руу 2019 оны 05 дугаар сарын 24-ны шөнө 01:40 мин үед яриад дансны дугаараа явуулчих хуульч ресортын дансны дугаарыг явуулчих бүх төлбөрөө хийх гэж байна гэхээр нь би өөрийнхөө дансыг явуулсан чинь 500.000 төгрөг шилжүүлсэн байсан. Би Хульжийн дансыг мэдэхгүй болохоор явуулж чадаагүй, ингээд О эгч рүү өглөө яриад миний мөнгийг хийсэн байна, таны мөнгийг хийсэн үү гэхэд шөнө яриад хийсэн байна гэж хэлсэн. Эгч нь хувцсыг нь амралт руу яваад ирэхдээ авчраад өгнө гэж хэлсэн. Түүнээс хойш дахин Гтой холбогдоогүй....” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 109-112 дугаар хуудас/,

гэрч С.Сийн “…2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгууллагын шинэ жилийн арга хэмжээнд оролцож байгаад 28-ны өглөө 11 цагийн үед Дорнод аймаг явсан. Миний бие орон нутагт явж байхад миний 96040815 дугаарын утсанд Ерөнхийлөгчийн Тамгын газраас ямар нэгэн хүн залгасан эсхүл дуудлага ирсэн зүйл байхгүй. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний орой Улаан-т ирсэн. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 17 цагийн үед өөрийн гар утсаараа интернет орох үед миний [email protected] гэсэн хаягаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Байгалмаагийн [email protected] гэсэн хаягаас захидал болон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 170 дугаартай зарлигийн хамт ирсэн. Би тухайн үед уг зүйлийг хараад маш их -лаад өөрийн ах дүү хамаатан садандаа хэлээд дараа нь спортын газрын дарга О-ын 99097306 дугаарын утас руу залгаж намайг гавьяат тамирчнаар тодорхойлсон уу гэж асуугаад надад ирсэн захидал болон зарлигийг гар утаснаас харуулсан чинь манай дарга О- нь хараад үгүй ээ гэж хэлээд Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Байгалмаатай утсаар холбогдож асуусан чинь үгүй гэж хэлсэн гэсэн. Үүнээс хойш 1:30 орчим мин дараа Норов гэдэг хүн байна, би ерөнхийлөгчийн тамгын газрын шагнал хариуцсан хүн байна. Та миний NOYOO KH гэсэн мессенжер хаяг руу уг материалаа явуулаач гэсэн ба уг хаяг руу нь надад ирсэн захидал болон зарлигийг явуулсан. Хэсэг хугацааны дараа над руу Норов нь залгаад надад ирүүлсэн материалыг хараад хуурамч байна гэж хэлсэн. Би яагаад ингэсэн юм бол, хаанаас ирсэн юм бол гэж асуухад бид нар тодруулна, энэ ноцтой гэмт хэрэг гэж хариулсан. Ерөнхийлөгчийн зарлиг хэзээ ч и-мэйл хаяг явдаггүй, бид нар зарлигийг утсаар холбогдож мэдэгдэнэ. Ерөнхийлөгчийн зарлиг бол хэзээ ч гадагшаа цахим орчинд гардаггүй гэж хариулсан. ...2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр [email protected] гэсэн хаягаас хүндэтгэсэн Г.Байгалмаа гэсэн хүний захидал болон Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн албан бичгийн 1170 гэсэн шифртэй, 170 дугаартай “...Монгол Улсын гавьяат цолоор шагнах тухай...” зарлигт миний бие болох Сүх-ын Сийг “...Гавьяат тамирчин...” цолоор шагнасугай гэсэн зарлиг ирсэн. ...Байхгүй. Үүнийг О- дарга нь надад тодорхойлсон зүйл байхгүй гэж хэлсэн. ...Надад [email protected] гэсэн хаягаас ирсэн мэдээллээс өөрөөр хүн ярьсан эсхүл ямар нэгэн чат ирсэн зүйл огт байхгүй. …” /3хх 203-204/,

гэрч Ц.О-ын “...С нь манай хүндийн өргөлтийн тамирчин юм. 2018 оны 09, 10 дугаар сарын үед С нь надтай ахмадын “Азийн” наадамд хамт явж байсан тул сайн мэддэг болсон. 2019 оны 01 дүгээр сарын эхээр ажил дээр сууж байхад С нь над руу залгаад та хаана байна гэж асуусан ба ажил дээрээ байна гэж хариулсан чинь танаас асуух юм байна гэж хариулсан. Би тэр үед ямар асуудал вэ? гэж асуухад шагналын асуудал тодруулах гэсэн юм аа гэж хариулсан. Би ажил дээр байна хүрээд ирээ гэсэн чинь С нь манай өрөөнд ирсэн. Тэгээд намайг гавьяат тамирчингаар тодорхойлсон юм уу гэж асуугаад утсан дээрээсээ Байгалмаа гэсэн хүний и-мейлээс ийм зүйл ирлээ гэж харуулсан ба уг зүйлийг харсан чинь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сийг “..Гавьяат цол...”- оор шагнах тухай зарлиг байсан. Би тэр үед Төрийн дээд О медаль, гавьяат цол, шагнал манайхаар дамжиж бид нар маргааш тэдэн цагаас Төрийн ордон дээр гэж хэлдэг. Би ийм зарлиг нэг хүн дээр очиж байгаа талаар анх удаа харж байна. Хоёрдугаарт наад албан бичгийг харахад асуудалтай зарлиг асуугаарай гэж хариулсан чинь С нь намайг асуугаад өг гэхээр нь Байгалмаагийн гар утас руу залгаж тухайн асуудлын талаар асуухад Байгалмаа нь тийм зүйл байхгүй гэж хариулсан. Үүнийг Ст хэлээд чи наад асуудлаа Ерөнхийлөгчийн тамгын газраас асуугаарай гэж хэлээд явуулсан. ...Манай байгууллага нь тодорхойлохгүй. Харин дэмжсэн албан бичиг хийж өгдөг. ...” /3хх 205/,

гэрч Х.Норовын “...2019 оны 01 дүгээр сарын 02-ны орой манай Тамгын газрын дэд дарга Байгалмаа гэдэг хүн нь өөрийнхөө 99082021 гэдэг дугаараас миний 97077778 дугаар луу залгаад 96060815 гэдэг дугаараас залгаад намайг гавьяат тамирчин.. болсон байна гээд байна. Чи шалгаж тодруул гэсэн. Тэгээд би 96060815 гэдэг дугаар луу залгаад өөрийгөө танилцуулаад юу болсон талаар асуухад С гэдэг хүн нь би “..Гавьяат тамирчин..” болсон байна гэж и-мейл ирсэн байна гэж хэлсэн. Би яг яасан юм бэ? гэж асуусан чинь надад “...Гавьяат тамирчин...” болсон талаар и-мейл ирсэн гэсэн. Тэр үед би та наад ирсэн и-мэйлээ миний фейсбүүкийн Nooyo Kh гэсэн хаяг руу зургийг явуулчих гэж хэлсэн. Би уг авсан Ерөнхийлөгчийн зарлиг гэсэн хуурамч бичиг яг ямар хаягаас ирсэн талаар тодорхойлсон и-мэйл хаягийн зургийг шууд аваад дэд дарга Байгалмаагийн туслах Баттөр гэдэг залуу руу явуулж шалгаж тодруул гэж явуулсан. ...1 дүгээрт С гэдэг Гавьяат тамирчин болоогүй. 2 дугаарт Ерөнхийлөгчийн зарлиг бичдэг загвар буруу, 3 дугаарт бид нар хэзээ ч Ерөнхийлөгчийн зарлиг болон хуулбарыг гадагшаа гаргадаггүй. Зөвхөн хуулбар үнэн гаргана. 4 дүгээрт нэг тамирчин дээр тухайлан сүүлийн 1 жил хагас хугацаанд ганцаарчилсан зарлиг гаргаж үзээгүй. Мөн [email protected] хаяг нь Байгалмаа гэдэг хүнд байхгүй. Харин бид гавьяат болсон хүмүүст утсаар заавал мэдэгдэж Төрийн ордонд шагналыг Салбарын сайд гардуулах ёстой. Хэзээ ч и-мэйл хаягаар очихгүй, хэзээ ч ийм зүйл байхгүй. Хэзээ их хувиар бусдын гар дээр Ерөнхийлөгчийн зарлиг очихгүй учир уг бичиг хуурамч гэж үзэж байгаа. [email protected] домайн хаягийг хэн гэдэг хүн нээх эрхтэй байна. Тэр хүнээс асууж тодруулах нь зүйтэй байх гэж үзэж байна. ...Зөвхөн ганцхан Ерөнхийлөгчийн Тамгын газар president гэсэн хаягийг хэрэглэнэ. ...Манай захиргаа Удирдлагын хэлтсийн Мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн эсхүл хэвлэл, мэдээлэл хариуцсан ажилтнууд байж магадгүй гэж бодож байна. Би сайн мэдэхгүй байна. ...Би Байгалмаа [email protected] хаягийг ашигладаггүй гэж Байгалмаа даргын туслах Баттөр /99011156/ нь надад хэлсэн учраас би ашигладаггүй гэж хэлсэн. ...” /3хх 206-207/,

гэрч Б.Саруулын “...2019 оны 01 дүгээр сарын 03-ны оройн 22 цагийн үед манай Ерөнхий Тамгын Газрын дотоод ажил хариуцсан ажилтан М.Баттөр нь надад Тамгын Газрын Дэд дарга Байгалмаагийн нэрийг барьж, хуурамч цахим шуудан үүсгэн. Шагнагдаагүй хүнийг шагнагдсан мэтээр мэдээлэл явуулж, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг зарласан байсан. 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр уг хуурамч и-мейл хаягаас ирүүлсэн баримтыг үзэхэд Ерөнхийлөгчийн зарлигийг хуурамчаар үйлдсэн, худал мэдээлэл тараасан. Тамгын газрын цахим шууданд бүртгэлтгүй хуурамч и-мейл үүсгэсэн зэрэг нь баримтаас харагдаж байсан. Ийм учраас уг үйлдлийг дахин гаргахаас урьдчилан сэргийлж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. [email protected] гэсэн хаяг хэрэглэдэг. Харин хуурамч и-мейл хаягийг цахим сүлжээнээс шалгуулахад манай president цахим шуудангийн бүртгэлийн хэсэгт [email protected] хаяг үүсээгүй байсан. ...2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1170 шифрийн дугаартай, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын гарын үсэг, тамгатай 170 дугаартай зарлиг огт гараагүй. Манай хэвлэл мэдээллийн албаны Бат- /99136730/ нь шинээр и-мейл хаяг үүсгэх, устгах, асуудал хариуцдаг. Миний мэдэхээр манай байгууллагын ажилтан Бат- нь president гэсэн хаягийг үүсгэх боломжтой. President гэсэн хаягийг Үндэсний дата төвөөс авдаг байх гэж бодож байна. ...1-т тухайн дугаартай, бүртгэлтэй зарлиг байхгүй. 2-т тухайн хуурамч зарлигт дурьдагдсан хүн одоогийн байдлаар манайхаас шагнагдаагүй байгаа учир хуурамч гэдэг нь илт тодорхой байгаа. ...” /3хх 208-209/,

гэрч Г.Байгалмаагийн “...Биеийн тамир, спортын газрын Санхүүгийн хэлтсийн дарга О- нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны орой 99097306 гэсэн дугаараас над руу залгаад Хүндийн өргөлтийн тамирчин Сүх-ын С нь гавьяат тамирчин цолоор шагнуулж байгаа юм уу? гэж асуусан. Би тэр үед мэдэхгүй байна, шагналын тасгаас тодруулж өгье гэж хэлсэн. Түүний дараа С нь надруу яриад Та Байгалмаа гэж хүн мөн үү? гэж асуухаар нь мөн байна гэж хариулсан чинь танаас и-мейл хаяг ирүүлсэн байна гэж надаас асуусан. Би тэр үед мэдэхгүй байна. Би ийм ажил хийдэггүй. Манай шагналын тасгаас асуу гэж хэлээд Шагналын тасгийн ахлах референт Норовтой холбож өгсөн. ...Би албанд [email protected] гэсэн хаяг хэрэглэдэг. Харин хувийн и-мейл хэрэглэдэггүй. ...Би тийм и-мейл ашиглаж байгаагүй учир мэдэхгүй байна. ...” /3хх 210-211/,

гэрч А.Бат-ийн “...Ийм хаяг бүртгэлтэй байгаагүй...Би Ерөнхийлөгчийн Тамгын газрын хуулийн газрын ажилтан Эаас энэ талаар сонсоод байгууллагын ажилтнуудын и-мейл жагсаалтад [email protected] хаяг огт нээж байгаагүй болон байхгүй талаар харуулсан. Мөн манайд бүртгэлтэй и-мейл хаягаас [email protected] гэсэн хаягруу явуулсан зүйл байхгүй. ...Манайх president.mn гэсэн хаягийг “Дата центр”-ээс авдаг. “Монголын Цахилгаан Холбоо”-ны сүлжээ ашиглаж байгаа. ...Байгууллага дотор ажилдаг хүн тус бүрийн компьютер нь өөр өөр ая пи хаягтай учир энэ талаар хэлэх боломжгүй байна. ...” /3хх 212/,

гэрч Т.Бы “...Г нь манай гэрээр орж гардаг. Ямар шалтгааны улмаас ирсэн талаар мэдэхгүй байна. Орж ирээд манай эхнэр Сийг гар утсаа шалгаа, и-мейл хаяг ирсэн байгаа гэж хэлээд байсан. Тэр үед Г, А, дүү нартай байж байгаад эхнэр Сийн гар утсанд ирсэн и мейл хаягийг харсан чинь манай эхнэр Ст Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас и-мейл хаяг ирсэн байсан ба уг хаягийг харсан чинь манай эхнэрийг гавьяат тамирчин цол, тэмдгээр шагнасан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын гарын үсэг, тэмдэгтэй зарлиг, захидал ирсэн байсан. Тэр үед нь манай эхнэр С нь би гавьяат тамирчин болох болоогүй. Би шинэ жилээр биеийн тамирын тэргүүнээ авсан, юм гэдэг чинь цаг хугацаатай байдаг юм аа гэж хэлсэн чинь Г нь хажуу талаас би шалгуулъя Их хурлын дарга Згийн Эын хүү бид хоер найзууд юм аа,одоохон тодруулаад асууя гэж хэлээд гал тогооны өрөө рүү утсаар яриад орсон. Тэгээд хэсэг хугацааны дараа гал тогооны өрөөнөөс гарч ирээд үнэн байна. Миний гар утсанд Згийн Эын хүүгээс мессеж ирлээ гэж яриад байсан. Би бол ирсэн мессежийг уншаагүй. Харин манай эхнэр харсан. Тэгээд Г нь нэг оргилуун дарс буудуулсан. Түүний дараа Г нь яваад өгсөн. ...Г нь гар утсаа хүнд өгдөггүй юм. Тухайн үед манай эхнэр С нь ирсэн мессежийг нь харсан. Бусад нь харсан эсэхийг нь мэдэхгүй байна. Манай найзаас мессеж ирсэн. Зандаагийн Эын хүү л гэж яриад байсан. Хэн гэдэг ямар дугаараас мессеж ирсэн талаар ч мэдэхгүй байна. тухайн үед нэрийг нь хүртэл хэлээгүй...” /3хх 215/,

гэрч Б.Золбоогийн “...Б.Г нь миний аавын төрсөн эгчийнх нь хүүхэд. Н гэх хүнийг хадам ээжээрээ дамжуулан таньдаг болсон. ...Он сарыг нь санахгүй байна. Би Н лам дээр очиж ном уншуулахад Б.Гтой хамт гэрт нь очиж байсан. Б.Г, Н хоёрыг танилцсан, хэрхэн холбогдсон талаар мэдэхгүй. Сүүлд Б.Гийг залилан хийсэн, эрэн сурвалжилж байгаа гэж сонссон. Тэгээд Н над руу яриад Б.Гт хүнээс мөнгө авч өгөөд тэр мөнгийг нь өөрөөсөө өгсөн гэж хэлсэн. Тэрнээс өөр мэдэх зүйл байхгүй. ...” /4хх 172/,

гэрч Ж.Отуяагийн “...Махлаг биетэй залуу ирээд манай захиралтай уулзаж, 2-3 удаа ирж машин үзэж байгаад ямар ч байсан нэг машин /маркийг нь сайн мэдэхгүй байна/ сонгоод урьдчилгаа 155.000.000 төгрөг шилжүүлсэн гээд утсан дээрээсээ банкны баримт харуулаад машинаа авч явах гээд байсан. Манай нягтлан байгууллагын дансанд мөнгө орж ирэхийг хүлээсэн боловч орж ирэхгүй байхаар нь худалдаа хөгжлийн банкинд хандахад хуурамч байна гэж хэлэхээр нь манай байгууллага цагдаад дуудлага өгсөн. Манай компанийн барилга, гадна асфалет зэрэг цогцоор нь “Эм Си Эс” ХХК хийж гүйцэтгэсэн. Цааш нь ямар хүнээр хийлгэсэн талаар мэдэхгүй. ...” /4хх 173/,

гэрч Ё.Огийн “…Би хүү О, ач хүү О- нарын хамт Америк улс руу явах санаатай байсан юм. Тэгээд хямдхан билет хайж байхад Сээс залгаад “та нарын билетийг захиалж өгсөн хүн хэр найдвартай вэ” гэж асуухад С “Найдвартай, гайгүй хүн байгаа, бид нар найзууд байгаа юм. Намайг Австрали улс руу явуулах гэж байгаа юм, та өөрөө холбогдоод үз” гэж хэлээд Гийн утсыг өгөхөөр нь би өөрийн 99991291 дугаарын утаснаас түүнтэй холбогдож “АНУ-руу хямдхан билет олж өгөөч” гэж хэлэхэд Г “боломжтой” гэж хэлсэн. Тэгээд бид нарын мөнгөний бололцоо муу, явах боломж гарахгүй байж байхад манай найз Эрдэнэ- олон улсын хуралд явах гээд хямдхан билет хайж байхаар нь би Гтой холбогдоод хэлсэн. Тэгэхэд Г над руу билетийн захиалгын үнийг явуулсан, хэзээ гэдгийг сайн хэлж мэдэхгүй байна, миний утсан дээр байсан боловч би утсаа хаячихсан. Харин тухайн үед Гийн явуулж байсан мессежийг найз Эрдэнэ- рүү 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр явуулж байсан байна. Манай найз Эрдэнэ- 473019830 тоот данс нэр нь Еэллов Брик Роуд ХХК гэж байсан. Г хэлсэнээрээ хямдхан билет олж өгсөн юм. ...Б.Г над руу холбоо бариад “Отгоо эгчээ шинэ жилийн үеэр хямдхан билет гарч байна, та захиалах уу?” гэж ярихаар нь О руу хэлэхэд “тэгье тэгье” гэж хэлсэн. Би өмнө ажлаар Вашингтон хот руу ажлаар явж байсан, Б.Г манай компаниас надад өгсөн байр байдаг, та нар гэр бүлээрээ тэнд хэд хонож болно, үнэ төлбөргүй, компаниас мөнгийг нь төлчихдөг, мөн Вашингтоны байршил юмыг сайн мэдэж ярьж байсан. 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Г над руу байн байн яриад билетний мөнгөний урьдчилгааг шилжүүлчих гэж яаруулаад байсан ба би тухайн үед нөхөр О-ын эгчийнх нь охин Б.Уянгатай хамт явж байгаад 5077415546 тоот данс руу 600.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд мөнгийг нь сүүлд Б.Уянгад өгсөн. Дараа нь хүү Огоос 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 900.000 төгрөг орж ирсэн. Би тухайн мөнгийг тэр өдрөө А гэх хүний данс руу 900.000 төгрөг, 1.000.000 төгрөг, 700.000 төгрөг шилжүүлсэн. Г Эрдэнэ-т өгөх ёстой байсан 420 ам.долларыг бэлнээр өөрөө өгсөн. ...Надад учирсан хохирол байхгүй...” /4хх 174-175/,

гэрч Б.Бы “...Би Б.Г гэх хүнтэй 2017 оны намар анх удаа уулзаж байсан. Ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. ...Манай хүү О 2016 онд ЕБС төгссөн. Тэгээд гадаад улс руу сургуульд явна гэж хэлдэг байсан. 2016 онд манай эхнэр нас барж, би хөдөө ажлаар явдаг учир Оыг хянадаг байсан. Би өөрийн Төрийн банкны хадгаламжийн 504900450966 тоот дансны дугаартай дансыг От үлдээгээд явдаг байсан. Намайг хөдөө явж байхад хүү О яриад Америк улс руу сургуульд явуулах хүн олсон. Тэгээд визний мөнгө, ярилцлаганы мөнгө, билетний мөнгө гэхээр нь мөнгө шилжүүлдэг байсан. Би Улаан- хотод ажлаар ирсэн байхад хүү Оын хамт анх Г гэх хүнтэй уулзахад манай хүү Оын утсан дээр англи хэл дээр сургуульд тэнцсэн, амжилт хүсье гэх утга бүхий мэйл ирсэн байсан. Б.Г гэх хүн ямар нэгэн тодорхой зүйл ярихгүй байхаар нь би тэр хүнд итгээгүй, хүүдээ наад хүн чинь хэрэггүй юм байна гэж хэлсэн. Тэрнээс хойш Б.Г гэх хүн над руу удаа дараа ярьж билет нь гарсан мөнгийг нь явуул гэж хэлэхээр нь би хүнээр дамжуулж хүүгийнхээ билет гарсан эсэхийг лавлаж асуухад захиалга хийгдээгүй байхаар нь энэ талаар хүүдээ удаа дараа хэлсэн боловч надад итгэхгүй бид хоёрын дунд бага зэрэг маргаан гарч байсан юм. ...Би хүү От 27.000.000 төгрөгийг цувуулж өгсөн. Энэ мөнгөнөөс хэдийг нь өөртөө зарцуулж хэдийг нь Г гэх хүнд өгсөнийг нь мэдэхгүй байна. ...Хэн нь өгсөнийг мэдэхгүй байна, ямар ч байсан Угийн эгчийн данснаас 6.000.000 төгрөг орж ирсэн. ...Хаан банкны 5064595780, 5064278273, Төрийн банканд 103900450966 тоот данстай. Эдгээр дансыг голчлон хэрэглэдэг юм. ...Өөр буцааж ямар нэгэн төлбөр барагдуулаагүй байна. …” /4хх 178/,

гэрч Ц.Эгийн “...У, О нар нь ЕБС төгссөн байсан ба гадаад улс руу сургуульд суралцахаар явах санаатай байсан боловч бид нар яаж явуулах учраа олохгүй байсан юм. Тэгэхэд манай ээж Уг чи Гомбо Ц /Агийн төрсөн эцэг эх/ нартай очиж уулз, тэд нарын хүүхдүүд дандаа гадагшаа явдаг гээд явуулсан. Тэгээд 2017 оны зуны сүүл Ср би О, У нартай хамт Ц эгчийн ажил болох 100 айлд байрлах “ГАМ” төв дээр очиход А байхгүй, манай хүргэнтэй уулз гээд Гтой уулзуулсан. Тэр өдөр анх удаа Б.Г гэх хүнийг харж байсан юм. Б.Г гэх хүнээс гадаад улс руу яаж сургуульд явах уу гэж асуухад “маргааш ирээрэй” гээд явуулсан. Тэрнээс хойш би очоогүй, У О хоёр хэд хэдэн удаа очиж уулзсан. Г нь Америк улс руу сургуульд явуулна гээд сургуулийн урилганы мөнгө гээд тухайн үеийн ханшаар 210 ам.доллар, дараа нь 1510 ам.доллар, эрүүл мэндийн даатгал 313 ам.доллар, элчингийн ярилцлага гэж 160 ам.доллар , элчин төлбөр гэж 320 ам.доллар өгсөн. Мөн 2018 оны 01 дүгээр сард нислэгийн мөнгө 622 ам.доллар, халаасны мөнгө гэж 900 ам.доллар, 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нислэгийн мөнгө гэж нэмж 520 ам.долларыг өгсөн. Дээрх мөнгийг Уд өгч явуулж байсан. Ямар данс руу шилжүүлж байсан талаар У сайн мэдэх байх. ...Б.Г нь бүгдийг нь ам.доллараар авна, төгрөгөөр авахгүй гэж хэлдэг байсан учир бүгдийг ам.доллароор өгч байсан юм. ...Хувааж өгсөөр нийт 5.000.000 төгрөгийг буцааж өгсөн. Өөр буцааж ямар нэгэн төлбөр барагдуулаагүй байна. …” /4хх 179/,

гэрч Ө.Энх-ийн “...Би тухайн үед ажилтай байсан бөгөөд Г гэх хүн нь 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр манай компани дээр орж ирээд Бээжин-Хонконг-Финанг хот руу 34 хүний нийт 51 билет захиалаад мөнгө хийх гэсэн боловч банк хаачихсан байсан тул мөнгөө хийж чадаагүй. Тэгээд маргааш нь шилжүүлнэ гэж хэлсэн боловч одоо банкин дээр байна гэж хэлчхээд хийхгүй байсан. Тэгээд 09 дүгээр сарын 10-ны өдөр 80.000.000, 236.800 төгрөг орж ирсэн. Тэрнээс хойш Б.Г гэх хүнийг хараагүй. ...” /4хх 180/,

гэрч Б.Дий “...Намайг АНУ-д байхад манайд хүргэн болж ирж байсан. ...Би 2019 оны 01 дүгээр сарын 28-ны орой манай гэрт машины түлхүүр оруулж өгөөд гарсан. Тэрнээс хойш уулзаагүй. Би Гоос хэзээ ч мөнгө зээлж үзээгүй. ...Нараа эгч Марубени гэж японы худалдааны компанид ажилладаг. ...Н эгч манай ээж хоёрын компанийн бичиг баримтыг хийж өгч байсан. Г маш өндөр компьютерын мэдлэгтэй. Англи, Орос хэлтэй. …Г нь манай гэрээр ирж очдог байсан, ер нь их ойр байсан. Би өөрийн гар утас, мэйл хаягаа Б.Гоор нээлгэж байсан. Б.Г нь гар утас, компьютерт их сайн байсан. ...” /5хх 71-72, 76/,

гэрч М.Алтайгийн “…Миний эзэмшилд 55-18 УБҮ улсын дугаартай Соната-8 маркийн өнгийн тээврийн хэрэгсэл байдаг. Би уг машиныг Улаан- такси ХХК-тай гэрээ хийж халтууранд явдаг. ...Тухайн өдөр би өөрөө машинаа бариад халтуур хийж байсан ба 12 цагийн орчимд Сүх- дүүргийн 1-р хороо Шангрилла зочид буудлын оффисын хаалга гэсэн дуудлага ирснийг хүлээн аваад 20 орчим минут зогсоод явах гэж байхад үл таних эмэгтэй гарч ирээд тортой зүйл өгөхөөр нь би аваад Маршлын гүүрний зүүн талд аваачиж 30 гаран настай эрэгтэй хүнд өгсөн. тэр хүн 1337 УБО улсын дугаартай саарал өнгийн Приус-20 маркийн машинд суугаад хөдлөөд явсан. Би тэр үед нь юмыг яаж мэдэхэв гэж бодоод улсын дугаарыг нь тэмдэглэж авсан. Миний төлбөрийг Шангриллагаас гарч ирсэн эмэгтэй төлсөн. ...Тэр залуу 30 гаран настай, махлаг, сахалтай, эрэгтэй хүн байсан. Өөр бусад зүйлийг нь мэдэхгүй. Манай такси бааз руу +1201212411 дугаараас залгаж дуудлага өгсөн байсан. ...” /5хх 75/,

Б.Гийн яллагдагчаар өгсөн “...Хийсэн эмчилгээнээс болж уушгины астомтой болсон. Нэхэмжилж байгаа мөнгө нь зөрүүтэй байна. Анх надад 1 хоногийн 130.000 төгрөг гээд надаас 35 хоног нэхэмжилсэн. Одоо болохоор 9.000.000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэр эмнэлэгт хэвтэхээс өмнө би астомгүй байсан, тэгсэн эмнэлгээс гараад би астомтай болсон. Дурангийн аппаратын гаалийн татвар гэж мөнгө аваагүй. О гэдэг хүнээс мөнгө аваагүй. Тэр мөнгийг шилжүүлсэн дансыг шалгаж тодруулж өгнө үү гэж хүсэж байна. Яллагдагчаар татах тогтоол танилцуулахаас өмнө надад гэрчийн мэдүүлэг аваагүй. ...Б.Дөөс болсон зүйлийн талаар тодруулж асуугаад бэлнээр 5.000.000 төгрөг өгөөд түүний барьж явсан Тоёота филдер маркийн тээврийн хэрэгслийг барьж яваад Б.Д тэндээ үлдсэн. энэ асуудлаас хойш Б.Дөөс 5.000.000 төгрөгөө авъя гэж хэлэхэд би хүнээс мөнгө авах ёстой, очоод авчих би хэлсэн гэж хэлэхээр нь би очоод уулзахад жолооч нь гэх эрэгтэй хүн үүнийг өөрт чинь өгөөрэй гэсэн гээд цаасан ууттай мөнгө өгсөн. би тэрийг нь аваад Д рүү залгаад авчихлаа гэж хэлсэн. Д өмнө надад 300.000 бил үү 400.000 төгрөг урьд нь надад өгсөн байсан ба Д тухайн үед наана чинь 5.000.000 төгрөг байгаа чи надад зөрүүг нь өгөөрэй, манай найз наадам центрийн хажуу талд байрлах шилэн байрны гадаа хүлээж байгаа өгчихөөрэй гэж хэлэхээр нь заасан газарт нь очиход замын хажуу талд нэг үл таних эрэгтэй хүн зогсож байсан. Тэгээд би зөрүү болох 300.000 бил үү 400.000 төгрөг өгсөн. Би Б.Дтэй яриад юун мөнгө надаас нэхээд байгаа юм, энэ зүйлийн учрыг ол гэж хэлсэн. Тэгэхэд Б.Д аав ээжид битгий хэлээрэй, би өөрөө учрыг нь олно гэж хэлсэн. Б.Д нь манай хадам талын хамаатан, би М.Н гэх хүнийг огт танихгүй. ...Би талийгаач Батхүүг хүн санаатайгаар алсан бичлэг байгаа гэж хэлээд Баас 15.000.000 төгрөг авсан нь үнэн. Уг мөнгийг аваад машин түрээсийн төлбөр болон бусад өр ширээ өгсөн, үлдсэн мөнгө нь зочид буудалд байхад 2.600.000 төгрөгийг цагдаагийнхан хураагаад авсан. Би Бд 7-10 хоногийн дотор бичлэгийг олж өгнө гэж хэлж байсан. Тэгээд тэр хугацаа дуусаагүй байхад баригдсан. ...” /2хх 61-62, 63-65, 3хх 228-230, 5хх 77/ гэсэн мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх 38-49/, эд зүйл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, холбогдох баримтууд /3хх 55-69/, “Хас үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайлангийн дүгнэлт /2хх 173-176/, Г.Агийн “Хаан” банкны 5077415546 тоот дансны “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга” /6хх 3-15/, Г.Агийн “Худалдаа Хөгжлийн банк”-ны 473005030 тоот дансны “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга” /6хх 16-18/, С.Сийн “Хаан” банкны 5022248431 тоот дансны “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга” /6хх 22-25/, Т.Бы “Хаан” банкны 5037328841 тоот дансны “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга” /6хх 26-30/, О.Огийн “Хаан” банкны 5026239192 тоот дансны “Депозит дансны хуулга” /1хх 160-162/, Ё.Огийн “Голомт” банкны 1609141603 тоот дансны “Дансны хуулга” /4хх 176/, О.Огийн “Хаан” банкны 5026239192 тоот дансны “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга” /4хх 177/, Ц.Эгийн “Хаан” банкны 5070296113 тоот дансны “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга” /1хх 213-215, 224/, Б.Бы “Хаан” банкны 5064595780 тоот дансны “Депозит дансны хуулга” /4хх 148-152/, Ч.Манлай-аас мөнгө шилжүүлсэн гүйлгээний хуулбар /2хх 91-93/, “ЕЛЛОУ РОУД” ХХК-ийн харилцах дансны гүйлгээний хуулга /2хх 181/, Б.Г болон “ЛЮКСТАУН” ХХК-ийн “Депозит дансны хуулга” /2хх 140-141/, Д.Нын Голомт банкны 2505003515 тоот дансны гүйлгээний хуулга /2хх 237-239/, М.Нгийн 5.000.000 төгрөгийг Төрийн банкийн Занабазар салбарын АТМ-ээс авсан баримт /5хх 42-44/, Б.Гоос Б.О, Ц.О-, Э.У, Б.С нарын харилцсан мессежний хуулбар /1хх 216-223, 2хх 76-90, 130-137/, Vladimir.padrino /Владимер.падрино/ болон JGL /ЖэеЖиЭл/ фэйсбүүк хаягаас харилцсан мессежний хуулбар /3хх 3-24/, хохирогч П.Баас гаргаж өгсөн JGL /ЖэеЖиЭл/ гэх хүнтэй харилцсан мессежийн хуулбар /3хх 55-69/”, С.Чинбат болон Б.Г нарын хооронд байгуулсан “Автомашин түрээслэх гэрээ” /3хх 89-91/, О.О болон Б.Г нарын хооронд байгуулсан “Зээлийн гэрээ” /1хх 158-159/, С.Чинбат болон Б.Г нарын хооронд байгуулсан “Автомашин түрээслэх гэрээ” /3хх 89-91/, Б.Оын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 232/, Б.Ганбатын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 25-28/, Б.Оы мэйл хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 75-84/, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 10-12/, [email protected] болон [email protected] хаягууд харилцсан мэйл /5хх 30-41/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Гийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн, мөн төрийн шагнал болохыг тодорхойлсныг илэрхийлэх баримт бичгийг хуурамчаар үйлдэж, ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүх, шүүгдэгч Б.Гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурамч баримт бичиг үйлдэж, ашигласан” гэсэн гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг тус гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заажээ.

Анхан шатны шүүхээс “Хаан” банкны 5022248431 тоот дансны “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хохирогч С.Ст учирсан бодит хохирлыг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх тул хохирогч С.Сийн “...Анхан шатны шүүхээс хор уршгийг шийдвэрлээгүй бөгөөд холбогдох бичиг баримт дутуу өгсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь, анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хохирогчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, залилах гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шийдвэрлэсэн байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хуульд нийцсэн байна. Хохирогч С.Сийн 27.900.000 төгрөгийн хохирлоос 23.000.000 төгрөгийг төлснийг хасч, үлдэгдэл 4.900.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч С.С нь өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Г нь найз нөхдийн харилцааг ашиглан хохирогч С.Сээс “Австрали улсын гэр бүлийн виза гаргаж өгөх нэрийдлээр” мөнгө авсан, хохирогч Д.Бь, Ч.Б нараас “Австрали улсын виз гаргаж өгөх нэрийдлээр” мөнгө авсан, хохирогч О.Огоос ашиглаж “спортын зориулалттай хувцас хийх хөрөнгө оруулалт, мөн ээжид нь АНУ руу явах билет хямдхан гаргаж өгөх гэх нэрийдлээр” тус тус мөнгө авсан, хохирогч Э.У, Б.О нараас “гадаадад тэтгэлэгт сургуульд явуулж өгөх нэрийдлээр” мөнгө авсан, хохирогч Б.Огаас “Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод байрлах Австралийн Мак Гуайрын их сургуулийн салбар болох Воллонгийн их сургуульд хүүхдийг нь тэтгэлэгтэй сургахаар болсон гэх нэрийдлээр” удаа дараа мөнгө авсан, хохирогч С.Маас “уушгины дуран бэлэглэнэ, гаалийн болон тээврийн зардал гэх нэрийдлээр” мөнгө авсан, хохирогч Б.Оаас “Дубай явуулж өгөх нэрийдлээр” мөнгө авсан, хохирогч Б.Саас “Порше маркийн тээврийн хэрэгслийг зарах нэрийдлээр” мөнгө авсан, хохирогч Д.Ноос “шашны хийд барих ажилд нь хөрөнгө оруулалт хийх нэрийдлээр” мөнгө авсан, хохирогч П.Баас “гэмт хэргийн мэдээлэл өгөх нэрийдлээр” мөнгө авсан, хохирогч М.Нгаас “яамнаас туслалцаа дэмжлэг үзүүлэх зэрэгт туслах нэрийдлээр” мөнгө авсан, бусдын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө болох мөнгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авсан үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулна.

Хэрэгт авагдсан болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г нь бусдын мөнгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдсон ба тэрээр хохирогч нарын мөнгийг буцаан төлөх боломжгүй болж, улмаар өөр бусад хохирогч нарыг төөрөгдөлд оруулан залилж авсан мөнгөөр төлж барагдуулж байсан талаарх баримт хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч Б.Г нь “Австрали улсын виз гаргаж өгнө” гэж хохирогч С.С, Д.Бь, Ч.Б нараас мөнгө шилжүүлэн авч, виз гаргаж өгөх боломжгүйг мэдсээр байж дахин мөнгө авсан, мөн хөрөнгө оруулалт, АНУ руу явах виз гаргах, гадаадад тэтгэлэгт сургуульд сургах, гадагшаа явуулах, бусдын эд хөрөнгийг борлуулж өгөх зэргээр бусдаас их хэмжээний мөнгө авсан, уг мөнгийг хувьдаа ашигласан, буцаан төлж барагдуулаагүй үйл баримт хэрэгт цугларсан бичгийн баримтаар тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Б.Г нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 170 дугаартай “Монгол Улсын гавьяат цолоор шагнах тухай” зарлигийг хуурамчаар үйлдсэн талаарх хохирогч Б.Э /3хх 198/, С.С /3хх 203-204/ нарын мэдүүлэг нь гэрч Ц.О- /3хх 205/, Х.Норов /3хх 206-207/, Б.Саруул /3хх 208-209/, Г.Байгалмаа /3хх 210-211/, А.Бат- /3хх 212/, Т.Б /3хх 215/ нарын мэдүүлэг, цахим хаягт үзлэг хийсэн тухай тэмдэглэл [email protected] хаяг, эд зүйл баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл, шүүгдэгч Б.Гийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ТГ/603 дугаартай албан бичиг, хавсралт /3хх 223-227/, Үндэсний Дата төв Улсын төсөвт үйлдвэрийн газрын 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 01/400 дугаартай албан бичгээр ирүүлсэн дүгнэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхийн шүүгдэгч Б.Гийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 170 дугаартай “Монгол Улсын гавьяат цолоор шагнах тухай” зарлигийг хуурамчаар үйлдэж, улмаар хохирогч Сүх-ын Сийн [email protected] цахим шуудан руу [email protected] хаягаас илгээсэн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “хуурамч баримт бичиг үйлдэж, ашигласан” гэмт хэргийн шинжтэй талаарх дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч өмгөөлөгч Б.Энхбуйр нарын “зарим үйлдэл, хэрэг илт иргэний эрх зүйн харилцаагаар зохицуулагдах маргаан байхад залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдэээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүх- дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/733 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч С.С, шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч А.Энхбуйр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь 113 /зуун арван гурав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

            ШҮҮГЧ                                                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ