Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2024/01470

 

 

 

 

 

 

 

 

2024 он 04 са р10 өдөр

181/ШШ2024/01470

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,******* байрлах, БШ ХХК/РД: ....................../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******, байрлах, НШШГГ-т холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: *******, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 19, байрлах, МУХБХХК/РД: ................/,

 

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч БШ ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: БШ ХХК-ийн нэхэмжлэлтэй НШШГГ-т холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг гаргасан хэдий ч БШ ХХК нь төлбөр авагчтай харилцан тохиролцсон бөгөөд тус нэхэмжлэл нь одоо эрх зүйн үр дагарвар үүсгэх боломжгүй болсон тул гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч БШ ХХК нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлт гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч БШ ХХК хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн хүсэлтээр тогтоогдож байна

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч БШ ХХК хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч БШ ХХК хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч БШ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ С.ХИШИГБАТ