Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 128/2017/0891/з |
Дугаар | 198 |
Огноо | 2018-04-30 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 198
ОА-ийн ИТХТ-ийн нэхэмжлэлтэй,
СЕХ-нд
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч шүүгч: Х.Батсүрэн
Шүүгчид: Б.Мөнхтуяа
Ч.Тунгалаг
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Л.Атарцэцэг
Нарийн бичгийн дарга: У.Батцэцэг
Нэхэмжлэлийн шаардлага: “...СЕХ-ны 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 348 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах, ОА-ийн ИТХТ-Тэргүүлэгчид аймгийн Сонгуулийн хороог байгуулах эрхтэй болохыг тогтоолгох”
Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “...СЕХ-ны 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 341 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах, дахин сонгуулийг зохион байгуулах зардлыг 2018 оны улсын төсөвт тусгуулж, батлуулан, тус сонгуулийн хороонд олгохыг даалгуулах”
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0060 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2018/0145 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогчид,
Хариуцагч СЕХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхбаатар,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунгэрэл, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэндагва нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0060 дугаар шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.4, 31.5-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ОА-ийн ИТХТ-Тэргүүлэгчдийн СЕХ-ны 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 348 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах, ОА-ийн ИТХТ-Тэргүүлэгчид аймгийн Сонгуулийн хороог байгуулах эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаараа Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-т заасныг баримтлан гуравдагч этгээдийн “...дахин сонгуулийг зохион байгуулах зардлыг 2018 оны төсөвт тусгуулж, батлуулан, тус сонгуулийн хороонд олгохыг даалгах” тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.2-т заасныг тус тус баримтлан гуравдагч этгээдийн “...СЕХ-ны 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 341 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах” тухай бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2018/0145 дугаар магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0060 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2, 3 дахь заалтыг нэгтгэн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.5-д заасныг тус тус баримтлан ОА-ийн ИТХТ-Тэргүүлэгчдийн нэхэмжлэлтэй, СЕХ-нд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон, “СЕХ-ны 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 348 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах, ОА-ийн ИТХТ-Тэргүүлэгчид аймгийн Сонгуулийн хороог байгуулах эрхтэй болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэл, “...дахин сонгуулийг зохион байгуулах зардлыг 2018 оны төсөвт тусгуулж, батлуулан, тус сонгуулийн хороонд олгохыг даалгах, СЕХ-ны 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 341 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах” тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тус тус хүлээн авахаас татгалзсугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 4 дэх заалтын дугаарлалтыг 2, 5 дахь заалтын дугаарлалтыг 3 гэж өөрчлөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунгэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр 29-ний өдрийн 128/ШШ2018/0060 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2018/0145 дугаар магадлалаа гаргахдаа хууль буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүхэд дараах гомдлыг гаргаж байна.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн хуульд нийцээгүй шийдвэр болсон гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар ОА-ийн ИТХТ-Тэргүүлэгчид аймгийн Сонгуулийн хороог байгуулах эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, СЕХ-ны 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 348 дугаар бүхий албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
5. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуульд тусгайлан заасан тохиолдолд захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд маргаан бүхий энэ тохиолдолд ОА-ийн ИТХТ-Тэргүүлэгчид Орхон аймгийн Сонгуулийн хороог хуульд тусгайлан заасан асуудлаар нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэхээр нэхэмжлэл гаргасан гэж үзэхээргүй байна гэжээ.
6. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Тухайлбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан “...хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ...захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн шүүхэд”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т “...хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ...холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны шүүхэд гаргасан өргөдлийг ойлгох”-оор зохицуулсан.
7. Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдийн эрх ашиг сонирхол хөндөгдөөд байхад захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд ОА-ийн ИТХТ-Тэргүүлэгчид Орхон аймгийн Сонгуулийн хороог хуульд тусгайлан заасан асуудлаар нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэхээр нэхэмжлэл гаргасан гэж үзэхээргүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Орхон аймгийн Сонгуулийн хорооны хууль бус үйл ажиллагааны улмаас Орхон аймгийн орон нутгийн 2016 оны сонгууль хуулийн дагуу явагдаагүй болох нь бүх шатны шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон.
8. Ийм байхад СЕХ нь хууль бус үйл ажиллагаа явуулсан Сонгуулийн хороог татан буулгахгүйгээр барахгүй дахин уг бүрэлдэхүүнээр Орхон аймгийн орон нутгийн сонгуулийг /2 тойргоос бусад бүх тойрогт/ явуулахаар болж байгааг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 348 дугаар бүхий албан бичгээр Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /түүний төлөөлөгчдөд/-д мэдэгдэж буй тэдгээрийн эрх, хууль ёсны эрх ашгийг шууд хөндөж буй шийдвэр гэж үзэж байгаа болно.
9. Иймд, уг албан бичгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 128/ШШ2018/0060 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2018/0145 дугаар магадлалыг бүхэлд нь хянаж шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
10. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэндагва хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалууд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хэргийн оролцогчдын эрхийг хангаагүй, нотлох баримтыг дутуу цуглуулсан, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
11. Учир нь хэрэгт сүүлд авагдсан баримтуудтай нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдүүдийн алинд нь ч танилцаагүй бөгөөд хэрэгт шинээр баримтууд авагдсан болохыг шүүх хуралдаанаар нотлох баримтыг шинжлэн судлах явцад л сонсож мэдсэн болно.
12. Иймд, хэрэгт авагдсан баримтуудтай гуравдагч этгээдийн хувьд бүрэн танилцаагүй тул шүүх хуралдаанд бүрэн дүүрэн мэтгэлцэж оролцох боломжийг олгоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
13. Анхан шатны шүүхээс гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие тус шүүхэд гаргасан “СЕХ-ны 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 341 дүгээр албан бичгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4-47.1.7-д заасан үндэслэлүүдээр илт хууль бус болохыг тогтоолгох” тухай бие даасан шаардлага гаргасныг шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байснаа шүүх хуралдааны явцад хүчингүй болгуулахаар өөрчилснийг харъяаллын биш гэж үзэж хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд дээрх албан бичиг нь Захиргааны ерөнхий хуульд заасан тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, бичгээр гаргасан шийдвэр тул захиргааны хэргийн харъяалан шийдвэрлэх маргаанд хамаарна гэж үзэж байна.
14. Харин давж заалдах шатны шүүхээс "…хуульд тусгайлан заагаагүй учраас гуравдагч этгээд буюу Орхон аймгийн Сонгуулийн хороо нь нэхэмжлэл гаргах эрхгүй...” гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн асуудал гэж үзэж байна.
15. Учир нь Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолоор ОА-ийн ИТХТ-дахин сонгуулийг зохион байгуулж явуулахыг тус сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэсэн байтал нэхэмжлэгч ОА-ийн ИТХТ-Тэргүүлэгчдээс шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэхээр оролдож, шүүхэд маргаан үүсгэсэн байхад сонгуулийн хороо сонгогдох болон сонгогч иргэдийн эрх ашгийн үүднээс сонгууль явуулах нөхцөлийг бүрдүүлэх гэж маргаж байгаад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж чадсангүй.
16. Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т "Сонгууль зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг хүн амын тоог сонгуулийн нутаг дэвсгэртэй харьцуулан гаргасан сонгуулийн төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал тухай бүр батална", 38.2-т “Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, орон нутгийн хурлын сонгуулийн доор дурдсан сонгуулийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ”, 38.2.14-т “нэмэлт болон дахин санал хураах, ээлжит, ээлжит бус, нөхөн болон дахин сонгууль явуулах зардал" гэж тус тус заасан байх бөгөөд үүний дагуу орон нутгийн хурлын дахин сонгуулийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх боломжтой гэсэн тайлбарыг хүлээн авах боломжтой гэж үзсэн хэрнээ уг дахин сонгуулийг зохион байгуулах зардлыг 2018 оны улсын төсөвт тусгуулж, батлуулан, тус сонгуулийн хороонд олгохыг даалгуулах гэсэн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.
17. Иймээс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0060 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийг 2, 3 дахь заалтыг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2018/0145 дугаартай магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг тус тус хүчингүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
18. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамааралтай Сонгуулийн тухай хуулийн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэл гаргах эрхийн талаарх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг тус тус буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр, магадлал үндэслэл муутай болжээ.
19. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, харин гуравдагч этгээдийн гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.
20. Нэхэмжлэгчийн гомдлын тухайд:
21. СЕХ-ны 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаас Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 302 дугаар тогтоолоор ОА-ийн ИТХТ-сонгуулийг дахин товлон зарлаж, дахин сонгууль зохион байгуулж явуулахыг Орхон аймгийн Сонгуулийн хороонд даалгасныг үндэслэн СЕХ-ны 2016 оны 21 дүгээр тогтоолоор байгуулагдсан Г.Батдэлгэр даргатай сонгуулийн хороог татан буугдаагүй гэж шийдвэрлэсэн тухай 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 348 дугаар албан бичгээр Орхон аймгийн Сонгуулийн хороонд мэдэгджээ.
22. Нэхэмжлэгч ОА-ийн ИТХТ-Тэргүүлэгчдээс СЕХ- уг 348 тоот албан бичгийг гаргасан нь “...дахин сонгууль зохион байгуулах” аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд халдсан, хууль бус шийдвэр...” гэж үзэж, хүчингүй болгуулах, тус Тэргүүлэгчид нь Сонгуулийн хороог байгуулах эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан байна.
23. Хариуцагч СЕХ- нь “...2016 оны сонгуулийн дүнг хүчингүйд тооцсоны улмаас дахин сонгууль явуулах, ...сонгуулийн хороог татан буулгах эрх нь Сонгуулийн хорооны бүрэн эрхэд хамааралтай, ...шүүхийн шийдвэрийг үндэслэн сонгуулийн хороог татан буулгах боломжгүй гэж үзсэн...” хэмээн тайлбарлан маргажээ.
24. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, энэ маргаан нь Орхон аймгийн орон нутгийн сонгуулийн нийт 20 тойрогт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг дахин товлон зарлаж, дахин сонгууль зохион байгуулахыг Орхон аймгийн Сонгуулийн хороонд даалгасан шүүхийн шийдвэрийг биелүүлэхтэй холбоотой гэж үзэхээр боловч, СЕХ- болон ОА-ийн ИТХТ-хооронд “дахин сонгууль явуулах сонгуулийн хороог байгуулах, сонгуулийг зохион байгуулах бүрэн эрх”-ийн асуудлаар маргаан үүсч, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл үүссэн байна.
25. Иймээс анхан шатны шүүх ОА-ийн ИТХТ-шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55, 56 дугаар зүйлүүдэд нийцжээ.
26. Харин Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нэхэмжлэл гаргах эрхгүй гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлгүй.
27. Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын хувьд Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Сонгуулийн тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд өөрийн орон нутгийн удирдах байгууллагыг сонгох, дахин сонгууль зохион байгуулах эрх зөрчигдсөн гэх асуудлаар СЕХ-нд холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй, энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “...нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргаан...” гэдэгт хамаарна.
28. Гэтэл давж заалдах шатны шүүх “...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Сонгуулийн тухай хуульд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь аймгийн Сонгуулийн хороог байгуулах эрхтэй эсэх, ...эрхийг тусгайлан заасан зохицуулалтгүй...” гэх хуульд нийцээгүй үндэслэлээр хуулийг буруу тайлбарлан дүгнэжээ.
29. Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5-д “Аймаг, нийслэлийн хурлын нөхөн болон ээлжит бус сонгууль нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэг явагдахаас бусад тохиолдолд аймаг, нийслэлийн сонгуулийн хороог тухайн аймаг, нийслэлийн хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө энэ хуульд нийцүүлэн байгуулна” гэж заасан байна.
30. Хуульд дээрх байдлаар аймаг, нийслэлийн Хурлын тэргүүлэгчдийн орон нутгийн сонгуулийн хороог байгуулах эрхийг “...Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэг явагдахаас бусад тохиолдолд...” хэмээн тодорхой зохицуулснаас үзвэл, аймгийн Хурлын Тэргүүлэгчид нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон орон нутгийн сонгуулийн тойрогт дахин сонгууль явуулах сонгуулийн хороог байгуулах, зохион байгуулж явуулах бүрэн эрхтэй гэж үзнэ.
31. Энэ нь 2016 оны Улсын Их Хурлын сонгуультай зэрэг явагдсан орон нутгийн ээлжит сонгуулийг зохион байгуулахаар СЕХ-ноос байгуулагдаж, сонгуулийн холбогдолтой баримт бичиг, тайлан тооцоог СЕХ-нд хүлээлгэн өгсөн өмнөх аймгийн Сонгуулийн хорооны бүрэн эрхийг зөрчихгүй юм.
32. Гэтэл анхан шатны шүүх хуулийн дээрх зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай болжээ.
33. Дээрх бүгдийг нэгтгэвэл, 2016 оны Улсын Их Хурлын сонгууль нэгэнт явагдаж дууссан, шүүхийн шийдвэрийг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль дангаараа явагдах гэж байгаа үед хариуцагч СЕХ-ноос 2016 оны сонгуулийг зохион байгуулсан аймгийн Сонгуулийн хороог татан буугдаагүй, дахин сонгууль зохион байгуулах эрхтэй гэж үзэж байгаа нь Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5-д заасантай нийцээгүй, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээр байна.
34. Иймээс “...Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчид нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй...” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдол үндэслэлтэй.
35. Гуравдагч этгээдийн гомдлын талаар:
36. СЕХ-ны 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 341 дүгээр албан бичгээр “...сонгуулийн холбогдолтой бичиг баримтыг хүлээлгэн өгсөн...” гэж Орхон аймгийн Сонгуулийн хороог татан буугдсан болохыг тус хороонд мэдэгдсэн байна.
37. Энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон Орхон сонгуулийн Сонгуулийн хороо нь /СЕХ-ны 2016 оны 21 дүгээр тогтоолоор байгуулагдсан/ дээрх 341 дүгээр албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох, дахин сонгууль зохион байгуулах зардлыг 2018 оны улсын төсөвт тусгуулж, батлуулан, тус сонгуулийн хороонд олгохыг даалгуулах” тухай бие даасан шаардлага гаргажээ.
38. Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “СЕХ- /цаашид “Хороо” гэх/ нь Монгол Улсын Их Хурлын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, ард нийтийн санал асуулгыг зохион байгуулж явуулах бүрэн эрхтэй төрийн байгууллага мөн”, 3.3-т ”Хороо нь аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах, түүний бэлтгэл ажлыг хангахад мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллана”, 7 дугаар 7.1.3-т “сонгуулийн бүх шатны хороодын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах” 7.5.5-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороодын үйл ажиллагааг шалган зааварлах”, 7.7-д”Хорооноос эрх хэмжээнийхээ дотор гаргасан шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж СЕХ-ны эрх хэмжээг зааснаас гадна Сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Сонгуулийн төв байгууллагаас бусад сонгуулийн байгууллага нь байнгын бус ажиллагаатай байх бөгөөд ...байгуулсан этгээд татан буулгах тухай шийдвэр гаргаснаар үйл ажиллагаа нь дуусгавар болно”, 31 дүгээр зүйлийн 31.2-т “Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь сонгуулийн төв байгууллагын шууд удирдлагын дагуу Улсын Их Хурал, ...сонгуулийг өөрийн нутаг дэвсгэрт зохион байгуулна”, 31.4-т “Сонгуулийн төв байгууллага аймаг, нийслэлийн сонгуулийн хороог ... байгуулна” гэж аймгийн Сонгуулийн хорооны эрх зүйн байдлыг тус тус тодорхойлжээ.
39. Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл, СЕХ-ны 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор байгуулагдсан Орхон аймгийн Сонгуулийн хороо нь Сонгуулийн төв байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй, байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллага байна.
40. Иймээс Сонгуулийн төв байгууллагаас гаргасан шийдвэрийг илт хууль бусад тооцуулахаар гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан “...нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдох үүссэн маргаан”-д хамаарахгүй, Орхон аймгийн Сонгуулийн хороог бие даасан шаардлага гаргах эрхтэй гэж үзэх боломжгүй, түүний хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй болно.
41. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсан давж заалдах шатны шүүхийн шийдвэр зөв боловч, ийнхүү татгалзах үндэслэлийг зөв дүгнэж чадаагүй байна.
42. Эдгээрийг нэгтгэн, хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
43. Хяналтын шатны шүүхээс Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5-д зааснаар аймаг, нийслэлийн хурлын Тэргүүлэгчид нь аймгийн Сонгуулийн хороог байгуулах эрхтэй гэж дүгнэсэн тул нэхэмжлэгчийн “...Тэргүүлэгчид нь Сонгуулийн хороог байгуулах эрхтэй болохыг тогтоолгох” гэх нэхэмжлэлийн шаардлагыг бие даасан шаардлагын хэмжээнд үнэлж дүгнэх, энэ шаардлагаасаа татгалзсан талаарх нэхэмжлэгчийн хяналтын гомдлыг шийдвэрлэх шаардлагагүйг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2018/0145 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0060 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт дараах өөрчлөлтийг оруулсугай:
1.1. “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5-д зааснаар ОА-ийн ИТХТ-Тэргүүлэгчдийн нэхэмжлэлийг хангаж, СЕХ-ны 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 348 дугаар албан бичгийг хүчингүй болгосугай”,
1.2. “Тогтоох” хэсгийн 2, 3 дахь заалтыг нэгтгэж 2 дахь заалт болгон “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар СЕХ-ны 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 341 дүгээр албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох, дахин сонгууль зохион байгуулах зардлыг 2018 оны улсын төсөвт тусгуулж, батлуулан, тус сонгуулийн хороонд олгохыг даалгуулах тухай” гуравдагч этгээд Орхон сонгуулийн Сонгуулийн хорооны бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчилсүгэй.
2. “тогтоох” хэсгийн “4”, ”5” дахь заалтын дугаарыг “3”, “4” болгон өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй
3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч, гуравдагч этгээд нар нь тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ