| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Отгон Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2024/01584/И |
| Дугаар | 182/ШШ2024/01850 |
| Огноо | 2024-04-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 182/ШШ2024/01850
| 2024 04 24 | 182/ШШ2024/01850 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: *******-ийн нэхэмжлэлтэй хүсэлттэй,
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг оролцов. (Нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
Тодорхойлох нь:
1. Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Энх-Ялалт овогтой Одончимэг нь /РД:МТ97111607/ 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Голомт банктай R000562633 тоот цахим зээлийн гэрээ байгуулж 10,330,000 төгрөгийн зээлийг жилийн 16.8% хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч нь R000562633 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлөхгүй 488 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 9,062,753.55 төгрөгийн зээлийн төлбөртэй байна. Энх-Ялалт овогтой Одончимэгийг банкнаас байнга идэвхитэйгээр хайж байгаа боловч одоог хүртэл олдохгүй байна. Зээлдэгч нь зээл авах үедээ Улаанбаатар хот, БГД-ийн 3-р хороо, Гранд вилла хотхоны 104А байр 25 тоот хаягт оршин сууж байсан боловч одоо тэр хаяг дээрээ амьдардаггүй нь 2024 оны 02 дугаар сарын 16-ний өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 102/ШЗ2024/03757 тоот захирамжаар тус хороонд оршин суудаггүй нь тодорхойлогдож байгаа тул Энх-Ялалт овогтой Одончимэгийг эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү” гэжээ.
2. Нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Одцэцэг нь шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн байна.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШЗ2024/03757 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн R000562633 дугаартай Цахим зээлийн гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуулбар, хүү тооцооны хүснэгтийн хуулбар, Голомт банкны гүйцэтгэх захирлын тушаал зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-ийгэрэн сурвалжлуулах хүсэлт шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр хүсэлтээ тодорхойлсон. Үүнд:
2.1 ******* нь *******тэй 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн R000562633 дугаартай Цахим зээлийн гэрээ байгуулж, 10,330,000 төгрөгийн зээл олгосон.
2.2 Зээлдэгч *******ээс зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШЗ2024/03757 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар ******* нь Баянгол дүүрэг, 03 дугаар хороо, Гранд вилла хотхоны 104А дугаар байр, 25 тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. *******ийн хаяг тодорхойгүй гэнэ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.
4. Энэхүү иргэний хэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарах тул хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход шаардлагатай баримт, лавлагааг шүүхийн журмаар гаргуулах эрхтэй.
Энэ хүрээнд шүүх 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 182/ШЗ2024/04572 дугаар захирамжаар Улсын бүртгэлийн газраас *******ийн оршин суугаа газрын лавлагааг гаргуулсан ба лавлагаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р баг, Бугант чулуут гудамж, 54 тоот гэжээ.
Тус хаягаар шүүхээс 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд ******* нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р баг, Бугант чулуут гудамж, 54 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болохыг сумын Засаг дарга тодорхойлжээ.
5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийн оршин суух газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбар болон дээрх баримтуудаар тогтоогдож байх тул *******-ийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-ийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангах үндэстэй.
6. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр, нотлох баримтын хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Энх-Ялалтын Одончимэг /РД:МТ97111607/-ийг эрэн сурвалжлах, түүний амьдарч байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч *******, түүний төлөөлөгч Ч.Хишигдэлгэр /утас:88026561/-т мэдэгдэхийг Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ О.АЗЗАЯА
| 2024 04 24 | 182/ШШ2024/01850 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Голомт төв байр Д.Сүхбаатарын талбай 5, Ш/Х-22 хаягт байрлах ******* /РД:2075377/-ийн нэхэмжлэлтэй хүсэлттэй,
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг оролцов. (Нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
Тодорхойлох нь:
1. Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Энх-Ялалт овогтой Одончимэг нь /РД:МТ97111607/ 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Голомт банктай R000562633 тоот цахим зээлийн гэрээ байгуулж 10,330,000 төгрөгийн зээлийг жилийн 16.8% хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч нь R000562633 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлөхгүй 488 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 9,062,753.55 төгрөгийн зээлийн төлбөртэй байна. Энх-Ялалт овогтой Одончимэгийг банкнаас байнга идэвхитэйгээр хайж байгаа боловч одоог хүртэл олдохгүй байна. Зээлдэгч нь зээл авах үедээ Улаанбаатар хот, БГД-ийн 3-р хороо, Гранд вилла хотхоны 104А байр 25 тоот хаягт оршин сууж байсан боловч одоо тэр хаяг дээрээ амьдардаггүй нь 2024 оны 02 дугаар сарын 16-ний өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 102/ШЗ2024/03757 тоот захирамжаар тус хороонд оршин суудаггүй нь тодорхойлогдож байгаа тул Энх-Ялалт овогтой Одончимэгийг эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Одцэцэг нь шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн байна.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШЗ2024/03757 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн R000562633 дугаартай Цахим зээлийн гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуулбар, хүү тооцооны хүснэгтийн хуулбар, Голомт банкны гүйцэтгэх захирлын тушаал зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-ийгэрэн сурвалжлуулах хүсэлт шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр хүсэлтээ тодорхойлсон. Үүнд:
2.1 ******* нь *******тэй 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн R000562633 дугаартай Цахим зээлийн гэрээ байгуулж, 10,330,000 төгрөгийн зээл олгосон.
2.2 Зээлдэгч *******ээс зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШЗ2024/03757 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар ******* нь Баянгол дүүрэг, 03 дугаар хороо, Гранд вилла хотхоны 104А дугаар байр, 25 тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. *******ийн хаяг тодорхойгүй гэнэ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.
4. Энэхүү иргэний хэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарах тул хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход шаардлагатай баримт, лавлагааг шүүхийн журмаар гаргуулах эрхтэй.
Энэ хүрээнд шүүх 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 182/ШЗ2024/04572 дугаар захирамжаар Улсын бүртгэлийн газраас *******ийн оршин суугаа газрын лавлагааг гаргуулсан ба лавлагаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р баг, Бугант чулуут гудамж, 54 тоот гэжээ.
Тус хаягаар шүүхээс 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд ******* нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р баг, Бугант чулуут гудамж, 54 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болохыг сумын Засаг дарга тодорхойлжээ.
5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийн оршин суух газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбар болон дээрх баримтуудаар тогтоогдож байх тул *******-ийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-ийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангах үндэстэй.
6. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр, нотлох баримтын хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Энх-Ялалтын Одончимэг /РД:МТ97111607/-ийг эрэн сурвалжлах, түүний амьдарч байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч *******, түүний төлөөлөгч Ч.Хишигдэлгэр /утас:88026561/-т мэдэгдэхийг Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДаргалагЧ шҮҮГЧ О.АЗЗАЯА