| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2024/01010/И |
| Дугаар | 182/ШШ2024/01621 |
| Огноо | 2024-04-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 182/ШШ2024/01621
| 2024 оны 04 сарын 15 өдөр | Дугаар 182/ШШ2024/01621 | Улаанбаатар хот |
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарангэрэл даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* ******* ХХК -ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Н.******* /регистрийн дугаар /-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 1,157,550 төгрөг гаргуулах тухай.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэгийг оролцуулан, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.*******, хариуцагч Н.******* нар шүүх хуралдаанд оролцохгүй тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул тэдний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Н.*******д холбогдуулан гэрээний үүрэгт 1,157,550 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.******* нь манай "Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч Hybrid 19900 үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган 2018 оны 04 сарын 20-ны өдөр 42912313 тоот гэрээ байгуулж 85421048 дугаартай үүрэн холбооны хосолсон төлбөрт багцын үйлчилгээ ашиглаж эхэлсэн. 2022 оны 10 сарын 17-ны өдөр үйлчилгээгээ MyMobi үйлчилгээнд шилжүүлж, мөн гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлттэй нөхцлөөр худалдах, худалдан авах, багц ашиглах хугацаатай гэрээ байгуулж 1,239,000 төгрөгний үнэтэй Samsung Galaxy A335G Blue гар утасны төлбөрийг 12 сар хуваан төлхөөр зээлээр авсан. 2020 оны 12 сарын 08-ны өдөр манай интернет үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган 21684867 тоот гэрээ байгуулж 95201048 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт дата багцын үйлчилгээ ашиглаж эхэлсэн. Н.******* нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн 85421048 дугаарын үйлчилгээний төлбөр, зээлээр авсан гар утасны 2023 оны 01, 02, 03 дугаар сарын төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон гэрээний дагуу төлөх нийт төлбөрөөс барьцаа 20,000 төгрөгийг хасч үлдэх 1,097,799 төгрөг, 95201048 дугаарын үйлчилгээний 2023 оны 02, 03-р сарын төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон гэрээний дагуу төлөх нийт төлбөр 59,750 төгрөг төлөхийг сануулж анхааруулсан боловч төлбөрөө төлөөгүй байна. Иймд Н.*******гаас 85421048 дугаарын үйлчилгээний төлбөр 75,624 төгрөг, Samsung Galaxy A33 5G Blue гар утасны төлбөрийн үлдэгдэл 929,250 төгрөг, гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлттэй нөхцлөөр худалдах, худалдан авах, багц ашиглах хугацаатай гэрээний торгууль 92,925 төгрөг, 95201048 дугаарын үйлчилгээний төлбөр 59,750 төгрөг нийт 1,157,550 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Зохигчид шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 135,374 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор 340,725 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн дотор 340,725 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор 340,725 төгрөг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Н.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,005,697 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
5.Талуудын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 42912313 тоот үйлчилгээний гэрээ, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр үйлчилгээгээ MyMobi үйлчилгээнд шилжүүлж, гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлттэй нөхцлөөр худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулагдсан болон төлбөрийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй. /хх-ийн 7-8, 9 тал/
6.Шүүх хуралдаанд талууд эвлэрлийн гэрээ байгуулан ирүүлж, уг эвлэрлийн гэрээгээр Хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 135,374 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор 340,725 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн дотор 340,725 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор 340,725 төгрөг нийт 1,157,550 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.
6.Дээрх эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж шүүхэд ирүүлсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.*******д холбогдох Гэрээний үүрэгт 1,157,550 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор 350,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 350,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор 305,697 төгрөг нийт 1,055,697 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,332 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 32,332 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ