Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2026/ШЦТ/62

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

157

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

Улсын яллагч Д.Дэлгэрмаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх С.Гаадамбаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ******* овогт ******* *******эд холбогдох эрүүгийн 2440000390084 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймгийн ........... суманд төрсөн, .... настай, яс үндэс ...., эрэгтэй, .............. боловсролтой, .............., .............., ам бүл , ............................... гэх газарт оршин суудаг, урьд

-Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн,

-Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 167 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас  авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* ******* овогт ******* *******. /РД: ........................../

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Х.******* нь 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Галшар сумын Сангийн далай 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн ******* Хөлсөөр ажиллах гэрээ байгуулж түүний өмчлөлийн малыг маллаж байхдаа өөрт нь итгэмжлэн хариуцуулж үлдээсэн толгой малаас 40 тооны хонь буюу бог малыг хохирогчид буцаан өгөх зорилгогүйгээр үрэгдүүлж завшиж, 9,600,000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч: “Шүүгдэгчийн гэм бурууг шүүхийн өмнө нотолж, яллах байр сууртай оролцсон ба хавтаст хэргээс 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 59 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг яллах чиг үүрэгтэй оролцоно.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ: “…******* нь 2023 оны 8 дугаар сард ******* малыг маллаж байхдаа 40 тооны хонийг бусдад худалдсан. Гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Зүйлчлэл хүлээн зөвшөөрсөн байр суурьтай оролцоно.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******: “…2023 оны 8 дугаар сард ******* малыг маллаж байхдаа 40 тооны хонийг бусдад худалдсан. Гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлж барагдуулна.” гэв.

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

   Шүүгдэгч Х.******* нь 2023 оны 08 дугаар сард Хэнтий аймгийн Галшар сумын Сангийн далай 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн ******* хөлсөөр ажиллах гэрээ байгуулж түүний өмчлөлийн малыг маллаж байхдаа өөрт нь итгэмжлэн хариуцуулж үлдээсэн толгой малаас 40 тооны хонь буюу бог малыг хохирогчид буцаан өгөх зорилгогүйгээр үрэгдүүлж завшиж, 9,600,000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбоотой дараах баримтуудыг шинжлэн судлав.

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл (хх-ийн 15 дугаар хуудас),

-Хохирогч 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 07 дугаар сард наадмын өмнө фэйсбүүкээр туслах малчин авна гэсэн зар тавьсан юм. Тэгтэл зарын дагуу ******* гэх хүн утсаар холбогдсон. Тэр үед би өөрөө Улаанбаатар хотод ажлаар явж байх таараад *******тэй уулзаж туслах малчнаар авахаар болж ******* нь 2024 оны 07 дугаар сарын 10-аар Хэнтий аймгийн төвд ирчихлээ гэж утсаар ярихаар нь би очиж уулзсан. Тэр үед ******* нь надад хэлэхдээ би банкны зээлтэй юм аа, тэр зээлийг дарчихвал би танайд гэрээ байгуулаад туслах малчнаар очмоор байна гэсэн. Тэгээд би *******ийг дагуулаад Хэнтий аймгийн төвд нотариатын газар очиход ******* надад үнэнээ хэлж би шүүх дээр асуудалтай юм. Тэгээд өмгөөлөгчийн мөнгө мөн тухайн хохирлын нөхөн төлбөр болох нийтдээ 7.000.000 /долоон сая/ төгрөг өгөх учиртай юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би *******т хандан за чи тэгтэл ажлаа амжуулаад яриарай гээд ямар ч байсан өмгөөлөгчийн чинь урьдчилгааг өглөө гэж хэлээд 1.000.000 /нэг сая/ төгрөгийг өмгөөлөгчид нь дансаар өгөөд өөрт нь буудал хоолны мөнгө гээд 100.000 /нэг зуун мянган/ төгрөг өгөөд үлдээсэн юм. Тэгтэл Галшар сумын наадмын эхний орой замын унаанд суугаад Галшар сум руу очсон би юу болсон талаар *******ээс асуухад шүүх хурал маань хойшлогдсон гэж хэлсэн. Тэгээд би *******ийг хөдөө гэртээ аваачиж 7 хоносон. Тэгтэл ******* та надад тус болооч би 5 жил малыг чинь маллаж өгье. Одоо удахгүй шүүх хурал маань болно, шүүх хурлаас маань өмнө хохирлын маань баарагдуулаад намайг энэ асуудлаас салгаад өгөөч гээд гуйгаад байсан. Тэгээд би шүүх хурал болохоос нь өмнөх өдөр нь *******ийг аваад Хэнтий аймгийн төв орж хохирогч болох хүнийг нь утсаар дуудаж уулзаад хохирол болох тухайн үеийн ханшаар бодож 5.500.000 /таван сая таван зуун мянган/ төгрөгтэй дүйцэхүйц хэмжээний амьд мал өгөөд хохирлыг нь барагдуулаад мөн өмгөөлөгчийн үлдэгдэл төлбөр болох 500.000 /таван зуун мянган/ төгрөгийг өмгөөлөгчид нь дансаар өгч өрнөөс нь салгаад *******ийг дагуулаад Хэнтий аймгийн Нотариатын газарт очиж гэрээ байгуулан Нотариатаар батлуулж аваад манайд 2023 оны 08 дугаар сарын эхээр туслах малчнаар очоод манай бог малыг харж хариулж байх хугацаандаа эхний нэг сард 40 тооны хонь дутаасан байсныг *******т дутсан хонийг цалин дээрээс чинь тооцно яагаад гэвэл бид хоёр гэрээ байгуулсан анх хонио тоолоод албан ёсоор хүлээлгэж өгсөн учраас гэж хэлсэн. Тэр үед ******* манай хонийг байнга дагаж явдаг байсан. Тийм учраас намайг байхгүйд хониноос маань гаргаж зарсан байх магадлалтай гэж бодож байна. Тэгээд би ******* гэдэг хүнд их итгэж малаа харуулаад ганцааранг нь хөдөө гэртээ үлдээдэг байсан. Тэгтэл 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр малыг маань хаяад сураг чимээгүй алга болсон байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 22-24 дүгээр хуудас),

-Гэрч 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Хэнтий аймгийн Галшар сумын Буянтбулаг 6 дугаар багт баруун байр гэх газар задгай хашаанд эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Би Хадалбэк гэх хүнийг зүс танина. Манайд 2023 оны 10 дугаар сард Галшар сумын малчин ах манайд авчирч орхисон юм. ах надад хэлэхдээ манай малчин болох гэж байгаа юм энд таних хүн байхгүй. Танайд хэд хоног гээд үлдээсэн юм. нь манай аавын төрсөн эгчийн хүү байгаа юм. Тэгэхээр манай хамаатан гэсэн үг. Тэгээд Хадалбэкийг ах ирээд аваад явсан. Тэгээд манайд эргэж ирээгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 31-32 дугаар хуудас),

-“Бодит үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШД-171 дугаартай шинжээчийн “Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн үнэ, жиших ажил гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд 40 тооны бог малын зах зээлийн үнэлгээг 9.600.000 /есөн сая зургаан зуун мянга/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна” гэх дүгнэлт (хх-ийн 45-48 дугаар хуудас)

-Хохирогч гийн “Галшар сумын 4 дүгээр багийн иргэн миний бие Халмаг овогтой *******ээс бэлэн мөнгө 3,000,000 төгрөг авсан. Үлдэгдэл 6,600,000 төгрөгийг 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон тул ямар нэгэн гомдол санал байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй” гэх хүсэлт (хх-ийн 109 дүгээр хуудас)

-2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр , ******* нарын хооронд байгуулсан “хөлсөөр ажиллах гэрээ” (хх-ийн 110 дугаар хуудас)

-Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Бор-Өндөр сумын сум дундын цагдаагийн хэлтсийн 2026 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 51а/783 дугаартай албан бичиг, шатахууны баримт (хх-ийн 212-215 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно. 

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Х.******* нь 2023 оны 08 дугаар сард Хэнтий аймгийн Галшар сумын Сангийн далай 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух хохирогч ******* хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, түүний өмчлөлийн малыг маллаж байхдаа өөрт нь итгэмжлэн хариуцуулж үлдээсэн бог малаас 40 тооны хонь буюу бог малыг хохирогчид буцаан өгөх зорилгогүйгээр үрэгдүүлж завшиж, 9,600,000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл (хх-ийн 15 дугаар хуудас),

-Хохирогч гийн 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 22-24 дүгээр хуудас),

-Гэрч 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 31-32 дугаар хуудас),

-“Бодит үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШД-171 дугаартай шинжээчийн “Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн үнэ, жиших ажил гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд 40 тооны бог малын зах зээлийн үнэлгээг 9.600.000 /есөн сая зургаан зуун мянга/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна” гэх дүгнэлт (хх-ийн 45-48 дугаар хуудас)

-Хохирогч гийн “Галшар сумын 4 дүгээр багийн иргэн миний бие Халмаг овогтой *******ээс бэлэн мөнгө 3,000,000 төгрөг авсан. Үлдэгдэл 6,600,000 төгрөгийг 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон тул ямар нэгэн гомдол санал байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй” гэх хүсэлт (хх-ийн 109 дүгээр хуудас)

-2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр , ******* нарын хооронд байгуулсан “хөлсөөр ажиллах гэрээ” (хх-ийн 110 дугаар хуудас)

-Шүүгдэгч *******ийн шүүх хуралдаанд өгсөн “...би 2023 оны 8 дугаар сард ******* малыг маллаж байхдаа 40 тооны хонийг бусдад худалдсан. Гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлж барагдуулна.” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлд “Завших” гэмт хэргийг хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

Хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хөрөнгө завших гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.

 

Хэргийн үйл баримтаас шүүгдэгч ******* нь хохирогч ******* “хөлсөөр ажиллах гэрээг 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн, 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2028 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаатайгаар мал маллуулах гэрээг байгуулсан, 987 толгой хонь, 259 толгой ямаа нийт 1246 толгой бог мал хүлээлгэн өгсөн, 2023 оны 08 дугаар сард шүүгдэгч ******* нь хохирогч ******* итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 40 тооны хонийг бусдад худалдаж,  олсон мөнгөн хөрөнгийг завшсан болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 08 дугаар сард Хэнтий аймгийн Галшар сумын Сангийн далай 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух хохирогч ******* хөлсөөр ажиллах гэрээ байгуулж түүний өмчлөлийн малыг маллаж байхдаа өөрт нь итгэмжлэн хариуцуулж үлдээсэн бог малаас 40 тооны хонь буюу бог малыг хохирогчид буцаан өгөх зорилгогүйгээр бусдад худалдаж, 9,600,000 төгрөгийн хохирол учруулсан байх тул “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч ******* нь хохирогч ******* 40 тооны хонийг бусдад худалдаж, завшиж, уг үйлдлийн улмаас хохирогчид учирсан 9,600,000 төгрөгийн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү.” гэх дүгнэлтийг гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгч нар нь дүгнэлт танилцуулах шатанд “гэм буруугийн талаар маргаан байхгүй. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна” гэснийг дурдах нь зүйтэй.

 

Иймд улсын яллагч, өмгөөлөгч нарын дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болохыг дурдав. 

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

 

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь хохирогч ******* 40 тооны хонийг завшиж, 9,600,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон.

Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...******* нь бэлнээр 3,000,000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 6,600,000 төгрөгийг 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төлнө...” гэх хүсэлтийг гаргасан байна. (хх-ийн 109 дүгээр хуудас)

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс 6,600,000 төгрөгийг гаргуулж хохирогч д олгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Мөн шүүгдэгч ******* нь 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс шүүхээс оргон зайлж, түүнийг эрэн сурвалжилж албадан ирүүлэхийг шүүгчийн захирамжаар цагдаагийн байгууллагад даалгасан.

 

Цагдаагийн байгууллага шүүгдэгч *******ийг 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймгийн Чандмань сумаас Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд албадан авч ирсэн байна.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд дүгнэлт танилцуулахдаа “...шүүгдэгч *******ийг Ховд аймгийн Чандмань сумаас Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд албадан авч ирэхэд гаргасан авто машины шатахууны зардал нийт 759,653 төгрөгийг шүүгдэгч *******ээс гаргуулж Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Бор-Өндөр сумын сум дундын цагдаагийн хэлтэст олгож өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон тул түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн шүүгдэгч *******ээс шүүхээс оргон зайлсан шүүгдэгчийг албадан ирүүлэхэд гарсан зардал 759,653 төгрөгийг гаргуулж Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Бор-Өндөр сумын сум дундын Цагдаагийн хэлтэст олгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ. (хх-ийн 212-215 дугаар хуудас)

 

Шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

   Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсон.

 

Шүүгдэгч *******ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.  

 

Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “Шүүгдэгч *******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлөөгүй. Өмнө нь 2 удаа гэмт хэрэгт холбогдож, ял шийтгүүлсэн нөхцөл зэргийг харгалзаж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 6 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж  өгнө үү.” гэв.

Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг халгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 6 сарын зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд шүүгдэгчээс “...торгох ял оногдуулж өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно. 

 

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгон баримталлаа.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл нь шунахай сэдэл, эрх зүйн мэдлэг, ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

 

  Шүүгдэгч *******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” нь эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч ******* нь урьд 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан  болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна (хх-ийн 105, 145-153 дугаар хуудас)

 

Шүүхээс шүүгдэгч *******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, тухайн бүлэгт заасан гэмт хэрэгт өмнө нь 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээсэн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч ******* нь хохирогч ******* 40 тооны хонийг завшиж, 9,600,000 төгрөгийн учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог тул шүүхээс оногдуулсан ял, шийтгэл нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгч ******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум 2 дугаар багт оршин суух хаягтай боловч хаяг дээрээ амьдардаггүй зэрэг нь торгох ял болон нийтэд тустай ажил хийлгэх ял, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд 1 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Улсын яллагчийн “...шүүгдэгчид 6 сарын хорих ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...шүүгдэгчид 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтүүдийг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, тухайн бүлэгт заасан гэмт хэрэгт өмнө нь 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээсэн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг харгалзан үзээд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлтүүдийг тус тус хүлээн авах боломжгүй байна гэж дүгнэлээ.

 

Бусад асуудлын талаар:

 

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хадабекийн цагдан хоригдсон 28 (хорин найм) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, эдлэх ялаас хасаж, шүүгдэгч *******ийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй   болохыг  тус тус дурдах нь зүйтэй байна.

  Шүүгдэгч *******эд урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр авах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4,  36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

              1.Шүүгдэгч ******* ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

              2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* ******* овогт ******* ******* 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

              3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хадабекэд оногдуулсан 1 (нэг) жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

              4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хадабекийн цагдан хоригдсон 28 (хорин найм) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, эдлэх ялаас хассугай.

 

              5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс 6,600,000 (зургаан сая зургаан зуун мянган) төгрөгийг гаргуулж Хэнтий аймгийн Галшар сумын 4 дүгээр багт оршин суух хохирогч Мөтөр овогт Дугарсүрэнгийн д олгосугай.

 

              6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс 759,653 (долоон зуун тавин есөн мянга зургаан зуун тавин гурван) төгрөгийг гаргуулж Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Бор-Өндөр сумын сум дундын Цагдаагийн хэлтэст олгосугай.

 

              7.Шүүгдэгч *******ийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй   болохыг тус тус дурдсугай. 

 

              8.Шүүгдэгч *******эд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

 

              9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

              10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл шүүгдэгч *******эд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          М.ЭНХМАНДАХ