Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2026/ШЦТ/209

 

Баян-Ө аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бдаргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

Орчуулагч,  хэлмэрч М.Н,

Улсын яллагч: Баян-Ө аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Е.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Баян-Ө аймаг дахь салбар зөвлөлийн өмгөөлөгч С.Н,

Шүүгдэгч Ж.Енарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Баян-Ө аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Е.Агаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Ж Е холбогдох эрүүгийн 2513000000437 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

Монгол Улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баян-Ө аймгийн Ногооннуур суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баян-Ө аймгийн Ө сумын 2 дугаар /Цагаан эрэг/ багт оршин суудаг, урьд Баян-Ө аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар,

Баян-Ө аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар,

Баян-Ө аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасаж, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар урьд тус шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 1 сар, 25 хоногийн хугацаагаар хасах ялыг, мөн 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон сольж, 6 сар зорчих эрхийг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил, 1 сар, 25 хоногийн хугацаагаар хасаж, 1 жил, 2 сар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Ж ургийн овогтой Ж Е, РД:****

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Ень тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2026 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баян-Ө аймгийн Ө сумын 1 дүгээр /Хуст арал/ багийн нутаг дэвсгэрт согтуугаар /0.51%/ “Тоёота Кроун-210” загварын **** БӨН улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас гаргасан дүгнэлт, оролцогчоос гаргасан мэдүүлгийн агуулга,

1. Шүүх хуралдаанд улсын яллагч шүүх хуралдаанд “...Шүүгдэгч Ж.Ень 2026 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй” гэв.       

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н шүүх хуралдаанд “...Шүүгдэгч нь гэм буруугийн асуудлаар маргахгүй байгаа тул гэм буруутайд тооцоход татгалзах зүйл байхгүй. Энэ хэргийн улмаас ямар нэгэн хохирол, хор уршиг учраагүй тул бусдад төлөх төлбөргүй” гэв.

3. Шүүгдэгч Ж.Ень “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би өндөр настай аав, өвчтэй ээжийн хамт амьдардаг. Одоо архи хэрэглэхгүй байгаа, үсчнээр ажиллаж, орлого олж эцэг, эхээ асран хамгаалж байгаа. Өнгөрсөн хугацаанд найз охиноосоо салаад сэтгэл зүйн хувьд асуудалтай байсан тул нэг хэсэг архи согтууруулах ундаа хэрэглэсэн асуудал гаргасан. Одоо хэвийн байдалдаа орсон. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Ажил хөдөлмөр хийж амьдарна” гэх мэдүүлгийг гаргав.

 

2. Эрүүгийн 2613000000064 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

-Жолооч Ж.Еын согтуурлын хэмжээг шалгасан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

-Баян-Ө аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 63 дугаартай шийтгэврийн хуулбар / хавтаст хэргийн 08-10 дахь тал/,

- Баян-Ө аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/155 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар / хавтаст хэргийн 16-18 дахь тал/,

- Баян-Ө аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2026/ШЦТ/43 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар,

-Шийдвэр гүйцэтгэгчийн 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар, Ж.Еын ялын тооцоо гэх баримтууд

-Яллагдагч Ж.Еын байцаалтын шатанд өгсөн “Би тогтоолыг уншиж, танилцлаа хүлээн зөвшөөрч байна, ...Миний бие 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр найз байшин худалдаж авсан ба түүнийг тэмдэглэхээр шөнийн 23 цагаас 03 цаг хүртэл 7 ширхэг, 0,5 литрийн лаазтай сэнгүүр нэртэй шар айраг уугаад тухайн өдөр гэртээ очиж хоносон. түүний маргааш 2026 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр манай найзын хурим болоод эгчийн  “Toyota Crown” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон найзуудтайгаа хуримын цуваанд явж байтал Ө сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Оргил худалдааны төвийн урд замын цагдаа зогсоож, драгер багажаар үлээлгэхэд миний согтуурлын зэрэг 0,51 гэж гарсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/ болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал,үйл баримт:

 

3.Шүүгдэгч Ж.Ень тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2026 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баян-Ө аймгийн Ө сумын 1 дүгээр /Хуст арал/ багийн нутаг дэвсгэрт согтуугаар “Тоёота Кроун-210” загварын 71-01 БӨН улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

3.1. Эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дахь тал/,

3.2. Жолооч Ж.Еын согтуурлын хэмжээг шалгасан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

3.3.  Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 36 дахь тал/,

3.4. Баян-Ө аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 63 дугаартай шийтгэврийн хуулбар / хавтаст хэргийн 08-10 дахь тал/,

3.5. Баян-Ө аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/155 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар / хавтаст хэргийн 16-18 дахь тал/,

3.6 Баян-Ө аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2026/ШЦТ/43 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар,

3.7 Шийдвэр гүйцэтгэгчийн 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар, Ж.Еын ялын тооцоо гэх баримтууд, яллагдагч Ж.Еын мөрдөн байцаалтын болон шүүх хуралдаанд өгсөн “....Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудын хүрээнд нотлогдон тогтоогдож байна.

4. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв гэж үнэлэв.

 

Хууль зүйн  дүгнэлт:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт: “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно.” гэж, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж, “Тээврийн хэрэгсэл” гэж механикжсан тээврийн хэрэгслийг ойлгоно” гэж  хууль тогтоогчоос тайлбарлажээ. 

3.Шүүгдэгч Ж.Ень гэмт хэрэгт холбогдох үедээ “Toyota Crown”маркийн 71-01 БӨН улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан нь тогтоогдсон тул түүнийг “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж үзнэ.

4. Шүүгдэгч Ж.Ень урьд Баян-Ө аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр 09-ний өдрийн 63 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт заасан “Жолооч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх зөрчилд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэлээр шийтгүүлсэн /хавтаст хэргийн 8-10 дэх тал/,

Мөн тус шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж,  2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн /хавтаст хэргийн 16-18 дахь тал/, Баян-Ө аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2026/ШЦТ/43 дугаартай шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  3 жил, 1 сар, 25 хоногийн хугацаагаар хасаж, 1 жил, 2 сарын хугацаагаар зорчих ялаар шийтгүүлсэн болох нь тус шүүхийн шийтгэврийн хуулбар, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Ж.Ень  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэх субьектийн шинжийг хангаж байна.

5. Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ж.Еыг  2026 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тандагч багаж /drager/ ашиглан шалгахад түүний амьсгал дахь спиртийн агууламж 0.51 промиль (%) байсан нь эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээр нотлогдож байх тул Ж.Еыг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзнэ.

6. Хэрэгт тогтоогдсон дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч Ж.Ень Баян-Ө аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоол,  2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2026/ШЦТ/43 дугаартай шийтгэх тогтоолоор тус тус тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил, 1 сар, 25 жилийн хугацаагаар хасуулж, уг эрх хасах нэмэгдэл ялыг эдэлж дуусгавар болоогүй байхдаа дахин 2026 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр согтуугаар буюу 0.51 промиль (%о) согтолттойгоор тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь хангалттай, эргэлзээгүй нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Ень тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ шүүхээр 3 удаа хасуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэдгээ мэдэж байсан атлаа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь тогтоогдсон тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

6.Иймд шүүгдэгч Ж.Еын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан... үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

7. Шүүгдэгч Ж.Еын гэм буруутай үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

1. Шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч нь урьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож эрүүгийн хариуцлага хүлээсэн. Мөн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байх хугацаандаа дахин гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.Еад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил, 8 сарын хугацаагаар хасаж, 1 жил, 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Энэ шийтгэх тогтоолоор оногдуулах 2 жил, 8 сарын хугацаагаар хасаж, 1 жил, 5 сарын хугацаагаар хорих ял дээр 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил, 1 сар, 25 хоногийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял, эдлээгүй үлдсэн 1 жил 11 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил, 9 сар, 25 хоногоор хасаж, 2 жил, 5 сар, 11 хоногоор хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй. Цагдан хоригдсон болон баривчлагдсан хоноггүй” гэх дүгнэлтийг,

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Наас “...Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйлийг 7 сарын хугацаанд хэрэглэж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил, гэмт хэрэгт холбогдсон. Урьд шүүхээс энэ төрлийн хэрэгт 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож гэмт хэрэгт холбогдсон. Мөн 2026 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байгаа. Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 удаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг нэмж нэгтгэх санал гаргах боломжтой байсан. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 2 удаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг нэмж нэгтгэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой байсан. Гэвч тухайн үед Ж.Ень өмгөөлөгч аваагүй байсан учраас энэ асуудлын талаар хөндөх боломжгүй байсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заасан. 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хурал болсон ба тэрнээс 2 өдрийн өмнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна. Торгох ял оногдуулсны дараа шүүх хурал болохоос өмнө 3 дахь удаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож баригдсан байна. Тухайн үед Ж.Ень сэтгэл санааны хувьд бага зэрэг асуудалтай байсны улмаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хэрэг, зөрчилд холбогдсон. Учир нь 2019 оноос танилцаж үерхэж хуримаа хийх гэж байсан найз охин нь өөр хүнтэй болж орхиж явсан. Энэ нөхцөл байдал нь согтууруулах ундааны зүйл хэрэглэх болсон шалтгаан нь болсон байна. Сэтгэл санааны хямралд орсны дараа гэмт хэрэгт холбогдон буруу зүйл хийснээ ухамсарласан. Ээж нь хөгжлийн бэрхшээлтэй таягтай явдаг. Хоёр эгчтэй. Ж.Еөөрөө барилгын болон бусад тусгай мэргэжил эзэмшсэн. Үсчнээр ажиллаж, тодорхой орлого олж амьдарч байгаа. Тэр залуу хүний хувьд алдаа гаргасан, гэхдээ хорих ял санал болгож байгаа улсын яллагчийн саналыг дэмжихгүй байгаа. Өөр өөр цаг хугацаанд нэг төрлийн гэмт хэрэг үйлдсэн. Шүүх ял оногдуулахаас өмнө сүүлд гаргасан гэмт хэргийг нэмж нэгтгэх боломжтой байсан. Иймд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа хувийн байдлыг харгалзан, зорчих эрх хязгаарлах ялын хугацааг нэмж тогтоож өгөхийг хүсэж байна. Тус аймгийн Ө сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах боломжтой. Зорчих эрхийг хязгаарлах ялыг тус аймгийн Ө сумын 2, 5 дугаар багуудаас гарахыг хязгаарлаж өгөхийг хүсэж байна. 2026 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт нь хорих ялаас өөр төрлийн ял оногдуулах боломжгүй гэж үзвэл өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас тусад нь эдлүүлэх саналыг гаргаж байна. Улсын яллагчийн санал нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

3. Шүүгдэгч Ж.Ешүүхийн хэлэлцүүлэгт:”... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж хугацааг нь сунгаж өгөхийг хүсэж байна. Ажил хийх боломжоор хангаж өгөхийг хүсье. Гэртээ ээжийг маань асрах хүн байхгүй гэв.” гэх хүсэлтийг тус тус гаргав.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ж.Еын үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

7. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч Ж.Ень 0.51 промиль (%о) согтолттой үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, тэрээр удаа дараа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байгаа зэргийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.

8.Шүүгдэгч Ж.Еад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,

9.Шүүгдэгч Ж.Ень урьд тус шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоол, мөн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор тус тус 2 удаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ял шийтгүүлсний дараа дахин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдож байгааг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

10.Хувийн байдлын хувьд тэрээр 2000 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баян-Ө аймгийн Ногооннуур суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3,  өндөр настай эцэг, эхийн хамт Баян-Ө аймгийн Ө сумын 2 дугаар /Цагаан эрэг/ багт оршин суух хаягтай, тусгай дунд боловсролтой, иргэний барилгын техникч мэргэжилтэй, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр үсчний мэдлэг дадлага олгох сургалтад хамрагдаж, амжилттай суралцаж төгсөн, сертификат авсан, 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн Баян-Ө аймгийн Ө сумын 5-р баг, Ховд гол, а.жылхышы-1 гудамжны 107 тоотод байрлах 60 м/кв байрны 20 м/кв хэсгийг түрээсэлж, хувь иргэн болох Б.Жанкелдитэй 3 жилийн хугацаагаар түрээсийн гэрээ байгуулан үсчнээр ажиллаж, тогтмол орлого болж байгаа болох нь түрээсийн гэрээний хуулбар, гэрэл зураг, холбогдогч Ж.Еын дансны хуулга зэрэг баримтуудаар нотлогдож байгаа, Ж.Ень удаа дараа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэгт холбогдож байгаа ч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч маргаагүй, шүүх хуралдаанд тэрээр хувийн шалтгаанаар, сэтгэл зүйн асуудлаас болж энэ төрлийн  гэмт хэрэгт холбогдсон, одоо архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээс эрс татгалзаж, үсчний ажлаа тогтмол эрхэлж, орлого олж, өндөр настай эцэг, өвчтэй ээжийгээ тэжээн тэтгэж асран хамгаалж байгаа, гэмт хэргийн үр дагаврыг маш сайн ухамсарлан ойлгосон, дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй тул шүүхээс дахин нэг удаа боломж олговол залуу хүний хувьд шударгаар хөдөлмөрлөж, зан үйлээ засаж, төлөвшиж, зөв иргэн болно  гэдгээ илэрхийлж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүсэлтийг гаргасан байна.

11. Иймд шүүхээс шүүгдэгч Ж.Еад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны, хууль ёсны, гэм буруугийн зарчмуудыг тус тус баримтлан Ж.Еын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Еад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил, 5 хоногийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

12. Шүүхээс шүүгдэгч Ж.Еад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн хүсэлт, мөн түүний өмгөөлөгч С.Нын дүгнэлтийг тус тус хүлээн авсныг дурдах нь зүйтэй.

13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж, 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заажээ.

14. Шүүгдэгч Ж.Еад урьд  Баян-Ө аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасаж, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар урьд тус шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/155 дугаартай шийтгэх тогтоолоор Ж.Еад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 1 сар, 25 хоногийн хугацаагаар хасах ялыг, мөн 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон сольж, 6 сар зорчих эрхийг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил, 1 сар, 25 хоногийн хугацаагаар хасаж, 1 жил, 2 сар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосон байна.

15. Тодруулж хэлбэл, урьд тус шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.Еад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг журамлан, ялыг нэмж нэгтгэн, Ж.Еын нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил, 1 сар, 25 хоногийн хугацаагаар хасаж, 1 жил, 2 сар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэсэн байх тул түүний дээрх ялаас эдлээгүй үлдсэн ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд нэмж нэгтгэж, Ж.Еын нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.

16. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 183 дугаар зүйлд эрх хасах ял эдлэх хугацааг тоолох журмыг хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Ялтан шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тоолохгүй” гэж тус тус заажээ.

17. Дээрхээс үзэхэд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол тухайн ялыг оногдуулсан үеэс эрх хасах ялын хугацааг тоолохоор заасан бөгөөд ялтан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, шүүхээс тогтоосон хориглолт хязгаарлалтыг зөрчсөн бол тухайн хориглолт хязгаарлалтыг зөрчсөн өдрөөр эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тоолохыг зогсоохоор хуульчилсан байна.

18. Шүүгдэгч Ж.Еад урьд тус шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын  26-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жил, 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, уг ял дээр нэмж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил, 1 сар, 25 хоногийн хугацаагаар хасах ял шийтгэсэн байх тул шүүгдэгч Ж.Еын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг эдлүүлэх хугацааг 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тоолох үндэслэлтэй байна.

19. Гэтэл шүүгдэгч Ж.Ень 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шүүхээр тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял шийтгүүлэхээс 2 хоногийн өмнө 2026 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр  согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, тухайн үйлдэлдээ өнөөдөр гэм буруутайд тооцогдож, ял шийтгүүлж байгаа тул Ж.Еын шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн өдөр болох  2026 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс хойшхи хугацааг дээрх 3 жил, 1 сар, 25 хоног тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг эдэлсэн хугацаанд оруулан тооцох хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

20. Иймд Ж.Еыг урьд тус шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын  26-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил, 1 сар, 25 хоногийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг эдлээгүй гэж үзэж, тухайн ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд бүхэлд нь нэмж нэгтгэх нь зүйтэй.

21. Шүүгдэгч Ж. Ерханат нь урьд тус шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын  26-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил, 2 сар зорчих эрхийг хязгаарлах ялаас 1 сар, 19 хоног зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж, 1 жил, 11 хоног зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлээгүй үлдсэн нь Баян-Ө аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Т.Гүлгинагаас ирүүлсэн “Ж Еын ялын тооцоо” гэх баримтаар нотлогдож байна.

22.Иймд шүүгдэгч Ж.Еад энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил, 5 хоногийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд урьд тус шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил, 1 сар, 25 хоногийн хугацаагаар хасаж, 1 жил, 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил, 1 сар, 25 хоногийн хугацаагаар хасаж, 1 жил, 11 хоног зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Ж.Еын нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил, 2 сарын хугацаагаар хасаж, 2 жил, 11 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэв.

23. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Еыг зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Баян-Ө аймгийн Ө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

24. Тодруулбал: Шүүгдэгч Ж.Ень урьд 3 удаа шүүхээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, эрүүгийн хариуцлага хүлээж байсан, энэ төрлийн хэргийг 2 удаа үйлдэж, шүүхээр гэм буруутайд тооцогдож, эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болоогүй байхдаа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож, тэрээр зөрчлөөр нэг удаа, эрүүгийн хэрэгт 4 дэх удаагаа гэм буруутайд тооцогдож, эрүүгийн хариуцлага хүлээж байгааг шүүгдэгчийн хувийн байдалд хамааруулан үзэж, түүнд оногдуулсан 2 (хоёр) жил, 11 (арван нэг)  хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүгдэгч Ж.Еын оршин суугаа газар болох Баян-Ө аймгийн Ө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт эдлүүлэхээр шийдвэрлэх нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчмуудад нийцнэ гэж шүүх үзлээ.

 

25. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргавал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, хураан авсан,  битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч  Ж овогтой Ж Еыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Еад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  2 (хоёр) жил, 5 (тав) хоногийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Еад энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  2 (хоёр) жил, 5 (тав) хоногийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд урьд тус шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 43 дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэж оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил, 1 сар, 25 хоногоор хасаж, 1 жил, 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил, 1 сар, 25 хоногоор хасаж, 1 жил, 11 хоног зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Ж.Еын нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жил, 2 (хоёр) сарын хугацаагаар хасаж, 2 (хоёр) жил, 11 (арван нэг) хоног зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Еыг 2 (хоёр) жил, 11 (арван нэг) хоног зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Баян-Ө аймгийн Ө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ень зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Еад оногдуулсан 5 (тав) жил, 2 (хоёр) сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг түүнд зорчих эрхийг хязгаарлах оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол гарсан өдрөөс тоолж эдлүүлэхээр тогтоосугай.

7. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Е нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.

8. Энэ  шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсан, эсхүл хуульд заасан журмын дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                                              

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.Б