Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2026/ШЦТ/256

 

ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч Н ургийн овогтой Б Д, Н ургийн овогтой М А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, дэх заалтад заасан  “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч М.А, Б.Д нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ял оногдуулахыг тэнсэж, тус бүрт 1 (нэг) жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд өсвөр насны шүүгдэгч М.А, Б.Д нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг тус тус хүлээлгэсүгэй.       

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.А, Б.Д нарт авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээнд хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баян-Өлгий аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт даалгаж, өсвөр насны шүүгдэгч М.А, Б.Д нарыг  хараа, хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг тэдгээрийн эцэг, эх хууль ёсны төлөөлөгч нарт тус тус хариуцуулсугай.

5. Өсвөр насны шүүгдэгч М.А, Б.Д нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч нараас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.А, Б.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий  аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.