| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2023/03338/И |
| Дугаар | 181/ШШ2024/01483 |
| Огноо | 2024-04-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 181/ШШ2024/01483
| 2024 он 04 сары11 өдөр | 181/ШШ2024/01483 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* байрлах, МК ХХК/РД: ................./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,******* оршин суух, Б овогт А.Д/РД: .................../-д холбогдох,
753,991 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч МК ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...нийт 753,991 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хариуцагч А.Д нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А.Д миний бие нь 753,991 төгрөгийн үнэ бүхий гар утас авсан бөгөөд нийт төлөх ёстой 753,991 төгрөгөөс 400,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 353,991 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдөр бүрэн төлж дуусгах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч МК ХХК нь хариуцагч А.Дд холбогдуулан 753,991/долоон зуун тавин гурван мянга есөн зуун ерэн нэг/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Д нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч МК ХХК нь хариуцагч А.Дд холбогдуулан 753,991/ долоон зуун тавин гурван мянга есөн зуун ерэн нэг/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Д 400,000/дөрвөн зуун мянга/ төгрөгийг төлж, үлдэх 353,991/гурван зуун тавин гурван мянга есөн зуун ерэн нэг/ төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч МК ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,646 төгрөгөөс 11,323 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн орон нутгийн төсвийн орлогын 100200600941 тоот данснаас, хариуцагч А.Дгээс улсын тэмдэгтийн хураамжид 11,323 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч МК ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ С.ХИШИГБАТ