| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 135/2024/00715/и |
| Дугаар | 135/ШЗ2024/02901 |
| Огноо | 2024-05-10 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 135/ШЗ2024/02901
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 135/2024/00715/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин би,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ****** хороо, ****** гудамж-28, ******* цогцолбор хаягт байрлах “******* ББСБ” ХХК /РД:*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, утас: *******, *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** хороолол, ****** байр, ****** тоотод оршин суух гийн /РД:, утас: , /-д холбогдох,
“135,252 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“... “******* ББСБ” ХХК-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, 2020 оны 01 сарын 16-ны өдөр 1 дугаартай гэрээ байгуулан, зээл авч төлж байсан. 2020 оны 03 сарын 18-ны өдөр 50,000 төгрөгийг сарын 4.9 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлж аваад төлөөгүй. Иймд 135,252 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч У.ад холбогдуулан “135,292 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэлд хариуцагчийн хаягийг ****** аймаг, ****** сум,****** баг, ****** хороолол, ****** байр, ****** тоот гэж тодорхойлжээ.
Дээрх дурдсан хаягаар хариуцагчийг 2024 оны 05 сарын 06-ны өдөр шүүхэд дуудахаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд “Уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй” гэх тодорхойлолтыг харьяалах багийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдож байх тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн оршин суугаа газрын хаягийг тодруулсны эцэст дахин нэхэмжлэл гаргах, хаяг нь тодорхойгүй, оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч У.ад холбогдох “135,252 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4708 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НОМИН