Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2024/01512

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2024/01512

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* оршин суух, Б овогт А.А/РД: ...................../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:*******,*******,*******,******* оршин суух, О овогт Б.О/РД: ................./-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, охин О.Агийн Хаан банк ХК дахь ........... тоот хадгаламжийн данснаас Б.Оын хувьдаа захиран зарцуулсан 7,605,431 төгрөгийг охин О.Агийн хадгаламжийн дансанд шилжүүлэхийг, хадгаламжийн хамтран эзэмшигчээс Б.Оыг хасуулж, А.А-ыг бүртгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.А, хариуцагч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан Нүри нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.А миний бие 2007 онд Б.Отай танилцан 2008 оноос хамтран амьдарч 2008 оны 12 дугаар сарын 19-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтэй бүртгүүлж, гэрлэлтийн бүртгэлийн ..... дугаартай гэрчилгээ авсан. Хамтран амьдарч байх хугацаанд бид нэг хүүхдийн эцэг эх болсон. Бидний охин О.А нь 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн. Бид 2018 оноос хойш зан харилцаа болон бусад тааламжгүй байдлын улмаас байнгын хэрүүл маргаантай амьдрах болсон. Б.О нь 2018 онд гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн бөгөөд түүнээс хойш байнгын хэрүүл маргаан үл ойлголцол дунд амьдарсаар 2020 оны 04 дүгээр сараас эхлэн бид тус тусдаа амьдрах болсон. Миний бие А.А нь 2020 оноос хойш сүүлийн 3 жилийн хугацаанд охин О.Атайгаа амьдарч байна. Б.О нь гэр бүлийн гадуур харилцаатай хүнтэйгээ хамт амьдарч нэг хүүхэдтэй болсон учир цаашид бид хамтран амьдрах боломжгүй юм. Цаашид Б.Отай хамтран амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлт цуцлуулах талаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандан 2023 оны 07 сарын 07-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон. Б.О нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд охин О.Агийн асрамжийн талаар ямар нэгэн маргалдах зүйл байхгүй харин охинтойгоо уулзах эрхийг чөлөөтэй үлдээж өгөхийг хүссэн байх тул О.Аг түүний ээж болох А.А миний асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байгаа. А.А миний бие охин О.Аг өөрийн асрамжид үлдээх мөн Б.Оаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Иймд О. Аминзаяаг ээж болох А.Аын асрамжид үлдээн хүүхдийн тэтгэлэг тогтоож гэрлэлтийг цуцалж өгнө үү.гэв.

 

Хариуцагч Б.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Б.О миний бие цаашид А.Атай хамтран амьдрах боломжгүй болсон. Учир нь одоо бол би өөр гэр бүл зохион 1 хүүхэдтэй болсон. А.Аын 2018 оноос эхлэн намайг гэр бүлээс гадуур харилцаатай болсон гэж байгаа нь худлаа зүйл бөгөөд яагаад ингэж ярьж байгаа учрыг нь охиныг маань зөвхөн өөрийн асрамжид авахын тулд гэж ойлгож байна. Харин ч өөрөө 2017, 2018 оны үеэс нэр бүхий хүнтэй уулздаг болсон байсныг мэдсэн ч гэр бүлээ бодоод өнгөрүүлж байсан. Тэр үеэс нэр бүхий хүнтэй уулздаг болсон байсныг мэдсэн ч гэр бүлээ бодоод өнгөрүүлж байсан. Тэр үеэс бидний харилцаа эрс муудсан. Тухайн зүйлдээ гэмших тусам улам бүр харилцаа муудаж байсаар 1 өдөр сална гээд гараад явсан. Миний бие цаашид охин О.Аг 1 хүний бус 2 хүний асрамжид байлгаж үлдээн гэрлэлтийг цуцалж өгөхийг хүсэж байна. Миний бие ямар ч тохиолдолд А.Ааас ямар нэгэн тэтгэмж, төлбөр юу ч шаардахгүй болно. Аав ээж хоёр эрх тэгш асран хамгаалах өсгөн хүмүүжүүлэх үүрэг эрхтэй байхыг хүсэж байгааг минь харгалзан үзэхийг хүсье.

Б.О миний бие өөрийн охин О.Атай уулзах эрхэнд маань ямар нэгэн хаалт, саадгүй байж чөлөөтэй уулзаж байх бүрэн эрхтэй байхыг л хичээнгүйлэн хүсэж байна. Үүнээс өөр хүсэх зүйл байхгүй бөгөөд охиныгоо ээжтэй хамт байх болон хүүхдийн тэтгэмж өгөхөөс татгалзах зүйл байхгүй болно. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан А.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа, 2023 оны 7 дугаар сарын 07-ний өдрийн 105 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, О.Агийн Төрсний бүртгэлийн лавлагаа, О.А эрүүл бойжиж байгаа тухай Өрхийн эрүүл мэндийн төвийн эрүүл бойжиж байгаа тухай тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын ..... дүгээр сургуулийн тодорхойлолт, № .....-..... Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, № ..... Г-..... Төрсний гэрчилгээний хуулбар, хариуцагчийн баримтаар гаргасан Б. Отгонбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа, Нийслэлийн ерөнхий боловсролын .....-р сургуулийн нийгмийн ажилтны тодорхойлолт, 2008 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн №.....-..... Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн Хаан банк ХК-ийн 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийг хүртэлх депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.А хариуцагч Б.От холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, 7,605,431/долоон сая зургаан зуун таван мянга дөрвөн зуун гучин нэг/ төгрөгийг охин О.Агийн хадгаламжийн дансанд шилжүүлэхийг, хадгаламжийн хамтран эзэмшигчээс Б.Оыг хасуулж, А.А-ыг бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б.О нь татгалзах, маргах зүйл байхгүй гэх тайлбар гаргасан.

 

Зохигчид 7,605,431/долоон сая зургаан зуун таван мянга дөрвөн зуун гучин нэг/ төгрөгийг охин О.Агийн хадгаламжийн дансанд шилжүүлэхийг, хадгаламжийн хамтран эзэмшигчээс Б.Оыг хасуулж, А.А-ыг бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.А, хариуцагч Б.От холбогдуулан 7,605,431/долоон сая зургаан зуун таван мянга дөрвөн зуун гучин нэг/ төгрөгийг Хаан банк ХК дахь ........... тоот хадгаламжийн дансанд шилжүүлэхийг даалгах, хадгаламжийн хамтран эзэмшигчээс аав Б.Оыг хасуулж ээж А.А-ыг бүртгүүлэхийг даалгахаар нэхэмжилснээс уг дансны хамтран эзэмшигч Б.Оыг хасаж, А.А-ыг бүртгүүлж, уг дансны хамтран эзэмшигч А.А болж, 7,605,431/долоон сая зургаан зуун таван мянга дөрвөн зуун гучин нэг/ төгрөгийг сард 633,785/зургаан зуун гучин гурван мянга долоон зуун наян тав/ төгрөгөөр 12/арван хоёр/ сарын хугацаанд хүүхдийн хадгалдамжийн дансруу шилжүүлэхээр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч А.А хариуцагч Б.О нар нь гэр бүл болсноо 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, тэдний дундаас 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдөр охин Олхонууд овогт Отгонбаярын Аминзаяа төрсөн болох нь зохигчийн тайлбар, № .....-..... Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, № ..... Г-..... Төрсний гэрчилгээний хуулбар, Өрхийн эрүүл мэндийн төвийн эрүүл бойжиж байгаа тухай тодорхойлолтууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч А.А хариуцагч Б.О нар нь 2020 оны 4 дүгээр сараас тусдаа амьдарч байгаа цаашид хамт амьдрах, эвлэрэх бодит шалтгаангүй болох нь зохигчийн тайлбар, 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 105 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр тогтоогдож байх тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа бие даан харилцан тохиролцож болно гэж заасан.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.А нь 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин Олхонууд овогт Отгонбаярын Аминзаяаг өөрийн асрамжид үлдээхийг хариуцагч Б.О зөвшөөрч байх тул 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн Олхонууд овогт Отгонбаярын Аминзаяаг эх А.Аын асрамжид үлдээх нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т Эцэг, эх нь насанд хүрээгүй ... хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. гэж заасан.

 

Хариуцагч Б.О хүүхдийн тэтгэлэг төлөх талаар маргахгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Оаас хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин Б.Аминзаяаг тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

Шүүх нэхэмжлэгч А.Аын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч А.Аын хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэл удсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч А.Аын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 277,100 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 206,900 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Оаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.Ад олгон, хариуцагч Б.Оаас улсын тэмдэгтийн хураамжид 102,156 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1.               Гэр бүлий тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б овогт А.А, Олхонууд овогт Б.О нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.               Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдөр охин О овогт О.А-г эх А.Аын асрамжинд үлдээсүгэй.

 

3.               Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.2, 41-р зүйлийн 41.1, 41.1.1, 41.1.2, 41.2, 41.2.1 дэх заалтад зааснаар 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин О овогт О.А-г 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Оаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан эх А.Ад олгосугай.

 

4.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.А, хариуцагч Б.От холбогдуулан 7,605,431/долоон сая зургаан зуун таван мянга дөрвөн зуун гучин нэг/ төгрөгийг Хаан банк ХК дахь ........... тоот хадгаламжийн дансанд шилжүүлэхийг даалгах, хадгаламжийн хамтран эзэмшигчээс аав Б.Оыг хасуулж ээж А.А-ыг бүртгүүлэхийг даалгахаар нэхэмжилснээс уг дансны хамтран эзэмшигч Б.Оыг хасаж, А.А-ыг бүргүүлж, уг дансны хамтран эзэмшигч А.А болж, 7,605,431/долоон сая зургаан зуун таван мянга дөрвөн зуун гучин нэг/ төгрөгийг сард 633,785/зургаан зуун гучин гурван мянга долоон зуун наян тав/ төгрөгөөр 12 сарын хугацаанд хүүхдийн хадгалдамжийн дансруу шилжүүлэхээр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5.               Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар А.А, Б.О нар хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хорилохыг дурдсугай.

 

6.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч А.Аын хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэл удсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч А.Аын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 277,100 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 206,900 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Оаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.Ад олгон, хариуцагч Б.Оаас улсын тэмдэгтийн хураамжид 102,156 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

7.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ