| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00136/и |
| Дугаар | 152/ШШ2024/00201 |
| Огноо | 2024-05-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 152/ШШ2024/00201
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Нэхэмжлэгч: Г ХХК-ийн,
Нэхэмжлэгчийн Н.О
Хариуцагч: Ц.Мт холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2,744,084 төгрөг, алданги 1,372,042 төгрөг, нийт 4,116,126 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Ц.М нь 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “Г” ХХК-тай зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээний хугацаа 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон байна. Иргэн Ц.М нь “Г” ХХК-ийн зам зуур 1 шатахуун түгээх салбараас 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 1,036,674 төгрөгний шатахуун, зам зуур 4 шатахуун түгээх салбараас 2023 ооны 11 дүгээр сарын 04-ний өдөр 800,000 төгрөгний шатахуун, тосон шатахуун түгээх салбараас 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 907,410 төгрөгний шатахууныг тус тус зээлээр авсан бөгөөд 2,744,084 төгрөг төлөөгүй байна. Зээлийн гэрээний 2.3-д энэ гэрээний 2.2-д заасан хугацаа хэтрүүлбэл хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө гэж заасан байна. Апданги дээр маргах учир эвлэрүүлэн зуучлалаар орох боломжгүй. Иймд иргэн Ц.Маас зээлээр авсан шатахууны мөнгө 2,744,084 төгрөг, алданги 1,372,042 төгрөг, нийт 4,116,126 төгрөгийг “Г” ХХК-д гаргуулж өгнө үү” гэжээ.
Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: “Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч Ц.Мт холбогдуулан зээлээр авсан шатахууны мөнгө 2,744,084 төгрөг, алданги 1,372,042 төгрөг, нийт 4,116,126 төгрөгийг “Г” ХХК-д гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед дараах нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Хариуцагч Ц.М нь нэхэмжлэгч “Г” ХХК-д зээлээр авсан шатахууны мөнгө 2,744,084 төгрөг, алданги 100,000 төгрөг, нийт 2,844,084 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөх, нэхэмжлэгч “Г” ХХК нь алданги 1,272,042 төгрөгийг хариуцагч Ц.Маас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах, хариуцагч Ц.М нь нэхэмжлэгч “Г” ХХК-д зээлээр авсан шатахууны мөнгө 2,744,084 төгрөг, алданги 100,000 төгрөг, нийт 2,844,084 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан төлүүлэхээр тохиролцов” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, хариуцагч Ц.М нар нь 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр дараах нөхцлөөр эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлжээ. Үүнд:
Хариуцагч Ц.М нь нэхэмжлэгч “Г” ХХК-д зээлээр авсан шатахууны мөнгө 2,744,084 төгрөг, алданги 100,000 төгрөг, нийт 2,844,084 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөх,
Нэхэмжлэгч “Г” ХХК нь алданги 1,272,042 төгрөгийг хариуцагч Ц.Маас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах,
Хариуцагч Ц.М нь нэхэмжлэгч “Г” ХХК-д зээлээр авсан шатахууны мөнгө 2,744,084 төгрөг, алданги 100,000 төгрөг, нийт 2,844,084 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан төлүүлэх,
3. Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
4. Зохигчид эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж, зохигчдод тэнцүү хэмжээгээр хариуцуулахаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оын 2024 оны 3 дугаар сарын 02-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,809 төгрөгөөс 40,404.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 40,404.5 төгрөгийг, хариуцагч Ц.Маас 40,227.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г ХХК нь зээлээр авсан шатахууны мөнгө 2,744,084 төгрөг, алданги 100,000 төгрөг, нийт 2,844,084 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор хариуцагч Ц.М төлөх, нэхэмжлэгч “Г” ХХК нь алданги 1,272,042 төгрөгийг хариуцагч Ц.Маас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах, хариуцагч Ц.М нь нэхэмжлэгч “Г” ХХК-д зээлээр авсан шатахууны мөнгө 2,744,084 төгрөг, алданги 100,000 төгрөг, нийт 2,844,084 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан төлүүлэхээр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оын 2024 оны 3 дугаар сарын 02-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,809 төгрөгөөс 40,404.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 40,404.5 төгрөгийг, хариуцагч Ц.Маас 40,227.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА