| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2024/01506/И |
| Дугаар | 182/ШШ2024/01796 |
| Огноо | 2024-04-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 182/ШШ2024/01796
| 2024 оны 04 сарын 23 өдөр | Дугаар 182/ШШ2024/01796 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,
Нэхэмжлэгч: ******* ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.******* -д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 289,873 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч С.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 289,873 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.******* нь манай мессеж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 14000025336 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулу байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. С.******* нь 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр сарын 3,9 хувийн хүүтэй 100,000 төгрөгийг зээлээр авч 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр буцаан төлөх үүрэгтэй байсан боловч төлж барагдуулаагүй. Иймд 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээл 100,000 төгрөг, зээлийн хүү 200,55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,338 төгрөг нийт 339,873 төгрөгөөс төлсөн 50,000 төгрөгийг хасч 289,873 төгрөгийг С.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сугармаа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлага 289,873 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
3.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч С.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 289,873 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч С.*******ыг нэхэмжлэлийн шаардлага 289,873 төгрөгийг төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 289,873 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,347 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 4,674 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ