Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2024/01797

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2024/01797

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

 

Нэхэмжлэгч: ******* ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Д.******* /регистрийн дугаар /-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 100,561 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Д.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 100,561 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.******* нь манай мессеж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 140000243764 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулу байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Д.******* нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр сарын 3,9 хувийн хүүтэй 100,000 төгрөгийг зээлээр авч 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр буцаан төлөх үүрэгтэй байсан боловч төлж барагдуулаагүй. Иймд 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээл 100,000 төгрөг, зээлийн хүү 170,275 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33,286 төгрөг нийт 303,561 төгрөгөөс төлсөн 203,000 төгрөгийг хасч 100,561 төгрөгийг Д.*******ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сугармаа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага 100,561 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

3.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Д.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 100,561 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Д.*******ийг нэхэмжлэлийн шаардлага 100,561 төгрөгийг төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 100,561 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,551 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 2,275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ