Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/170

 

 

 

 

 

 

    У2           02             15                                          2022/ДШМ/170

                                               

 

Г.Н, Н.Г, Г.Ш нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Соёлмаа,

шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг,

шүүгдэгч Н.Гын өмгөөлөгч З.Хүрэлсүх,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны У1 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн У1/ШЦТ/588 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг,  шүүгдэгч Ч.Ш нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Н, Н.Г, Г.Ш нарт холбогдох 2002003640244 дугаартай эрүүгийн хэргийг У2 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Т овгийн Г-ын Н, 1973 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, *** тоот байрны ** тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:/,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1996 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 123 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 325 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4, 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2002 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 294 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2, 220 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1999 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 325 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 17 хоногийг нэмж нэгтгэн нийт 9 жил 7 сар 17 хоногийн хугацаагаар хорих ялаар,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 243 дугаар зүйлийн 243.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд зүйл хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 55 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7.722.000 төгрөгөөр торгох ялаар,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 693 дугаартай шийтгэх тогтоолоор 2002  оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 243 дугаар зүйлийн 243.2 дахь хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 4 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 319 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн У0 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 331 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгж буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, У0 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 290 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан;

 

2. Б овгийн Н-ын Г, 1987 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, *** дүгээр гудамжны *** тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, *** тоотод оршин суух, /РД:/,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 171 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19.200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3-т зааснаар цагдан хоригдсон 77 хоногийг эдэлсэн хугацаанд оруулан тооцож, биечлэн эдлэх торгох ялыг 4.416.000 төгрөгөөр тогтоосон, 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 44 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан;

3. А овгийн Ч-гийн Ш, 1990 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эмчилгээ, арга зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, *** гудамжны *** дугаар байр, *** тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, *** хорооллын *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/;

Шүүгдэгч Г.Н нь У0 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” хотхоны ** байрны Х тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” коненцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай  Г.Шийн биедээ хадгалсан “өвс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан,

Шүүгдэгч Ч.Ш нь У0 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “У” барилгын материалын дэлгүүрийн баруун талаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “метафетамин” бодисын агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,0357 грамм цэвэр жинтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

улмаар шүүгдэгч Н.Гтай бүлэглэн У0 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс У0 оны 6 дугаар сарын 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар байрны 00 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “метафетамин” бодисын агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,0357 грамм цэвэр жинтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн, Г.Уд өгч, дээрх “мөс” гэх нэршилтэй 0,0357 грамм цэвэр жинтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч Н.Г нь Ч.Штэй бүлэглэн У0 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс У0 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар байрны 48 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “метафетамин” бодисын агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,0357 грамм цэвэр жинтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч бэлтгэн, Г.Уд өгч, дээрх “мөс” гэх нэршилтэй 0,0357 грамм цэвэр жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

У0 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар байрны хажуу талын цэцэрлэгт хүрээлэнгийн талбайгаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн

2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 1,5320 грамм, мөн 17,9058 грамм цэвэр жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

улмаар У0 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар байрны 48 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 1,5320 грамм, мөн 17,9058 грамм цэвэр жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Г.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Н.Г, Г.Ш нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тамир овгийн Ганбаатарын Нийг сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Боржигин овгийн Нармандахын Г, Анчин овгийн Чойжилцэрэнгийн Ш нарыг бүлэглэж сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, бусдад өгсөн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Г, Г.Ш нарыг тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Н, Н.Г, Г.Ш нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Г, Г.Ш нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Н.Г, Г.Ш нарыг Улаанбаатар хотоос гарч явахыг хориглож, эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг Н.Г, Г.Ш нарт мэдэгдэж, Г.Нид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, эдлэх ялыг У1 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Өвс” гэх нэршилтэй 1.5320 грамм, мөн 17.9058 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй 0.0357 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодис, цагаан өнгийн хуванцар гуурс, амыг нь тайрсан цайварлаж бохирлогдсон тарианы усны шил, “өвс” гэх нэршилтэй нийт 71,9099 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодис, бор өнгийн шилтэй “кетанол” нэртэй хоосон шил, “банкерс клаб” гэсэн хар өнгийн хайрцаг, 21 см урттай шаргал өнгийн гаанс 1 ширхэг, “урбанек” гэх хаягтай шилэн сав, 17 см урттай шаргал өнгийн гаанс 1 ширхэг, цагаан өнгийн цаасны хэсэг, дуслын залгуур /систем/ 1 ширхэг, бор өнгийн цаасан нэг удаагийн аяга, аяган дотор улаан өнгийн асаагуур 1 ширхэг, тамхины иш 4 ширхэг, тугалган жижиг цаасны хэсэг 4 ширхэг, бичиггүй жижиг цаасны хэсэг 1 ширхэг, зиплок уут 4 ширхэг нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд “АХ84639000”, “AW2715000” серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банкинд хүргүүлж, бусад эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгахдаа тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг тус шүүхэд ирүүлэхийг, гол төмөр МА244 дугаартай, замаг МА244 дугаартай 1946 онд хуучнаар Зөвлөлт холбоот улсад спорт-сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн Севрюгин Ар-3 загварын гар буу 1 ширхэг, дайзны хамт, мөн хайрцагтай 17 ширхэг сум, ан агнуур, спорт сургалтын зориулалтаар үйлдвэрлэгдсэн “ELEI” загварын калибрын сум 18 ширхэгийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг тус тус Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, хэргийн хамт ирсэн 5 ширхэг сиди, “сан диск” гэсэн улаан өнгийн бичиглэл бүхий хар өнгийн флаш диск 1 ширхэг зэргийг хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Нийн цагдан хоригдсон 165 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Н.Г нь 2 хоног, Ч.Ш нь 68 хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Нид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Н.Г, Ч.Ш нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Н гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Болсон хэргийн тухайд: Би Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо “Х” хотхоны Х тоот байрны 076 тоотод оршин суудаг ба У0 оны 11 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Ч.Шийн биедээ хадгалж, авч явсан “өвс” гэхээс өөрөөр тодорхой нэршлийг үл мэдэх бодисыг гэртээ хэрэглэсэн бөгөөд энэ талаар нуун дарагдуулсан зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлгийг өгч байсан. Хэрэг шалган шийдвэрлэх явцад буюу мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд гарсан шинжээчийн дүгнэлтээр Ч.Шийн биедээ хадгалж, авч явсан, Г.Нийн гэртээ хэрэглэсэн дээрх бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” коненцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий сэтгэцэд нөлөөлөх бодис болохыг сүүлд тодорхой олж мэдсэн.

Хоёр. Хэрэгт авагдсан нотлох баримтын тухайд:

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасны дагуу прокуророос Г.Н нарт холбогдох эрүүгийн хэрэгт У1 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр үйлдэж шүүхэд ирүүлсэн 87 дугаар бүхий яллах дүгнэлтэд дээрх хэргийн агуулга, гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, оролцогч нарын үүрэг оролцоо, хохирол, хор уршгийн талаар хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн дурдахдаа “Ч.Ш нь У0 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт ..хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, бусдад өгсөн, хадгалсан..мөн үргэлжилсэн үйлдлээр Ч.Ш нь У0 оны 11 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө өөрийн биедээ болон Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо “Х” хотхоны Х тоот байрны 076 тоотод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” коненцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй нийт 71.9099 грамм цэвэр жинтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйл баримт тогтоогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолсон нотлох баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан гэж дүгнэсэн.

- Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн У0 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 6182 дугаартай дүгнэлтэд “Шинжилгээнд У0 Н Ганбаатар 11-12 гэж хаягласан шээсний дээжнээс метамфитамин /МАМР/, тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн” гэх дүгнэлтийг яллах дүгнэлтэд баримт болгон дурдсан.

- Шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсэгт “Шүүгдэгч Ч.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй” гэсэн талаар мөн шүүх хуралдааны явцад эрүүгийн 2002003640244 дугаартай хавтаст хэргээс шинжлэн судалсан шүүгдэгч Г.Нийн оршин суудаг Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо “Х" хотхоны Х тоот байрны 076 тоот байранд үзлэг нэгжлэг хийсэн, хураан авсан эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн У0 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 6182 дугаартай дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар Ч.Ш, Г.Н нар дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” талаарх баримтууд хэрэгт авагдсан.

Гурав. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар:

- Дээр дурдсанчлан хэрэгт авагдсан нотлох баримтууд, хөдөлбөргүй тогтоогдож байгаа үйл баримтаар шүүгдэгч Ч.Ш, Г.Н нарын хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан ижил, үйлдэл оролцооны талаар шүүх дүгнэлт хийхдээ “шүүгдэгч Ч.Ш нь нь У0 оны 11 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө өөрийн биедээ болон Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо “Х” хотхоны Х тоот байрны 076 тоотод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” коненцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс" гэх нэршилтэй нийт 71.9099 грамм цэвэр жинтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэж дүгнэсэн атлаа шүүгдэгч Г.Нийн тухайд мөн ижил худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, өөрөө хэрэглэсэн үйлдлийг нь бусдыг орон байраар хангасан гэж илт зөрүүтэй байдлаар дүгнэж, нэг хэрэгт авагдсан, ижил нотлох баримтуудыг хүн хүнд харилцан адилгүй үнэлж хэрэглэн, Г.Н миний эрх зүйн байдлыг илт дордуулсан шийдвэр гаргалаа. Дээрх хэрэгт авагдсан болон яллах дүгнэлтэд дурдагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримтуудаас үзэхэд миний бие мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг олж авах, хадгалах, бусдад хэрэглүүлэх ямар ч санаа зорилго агуулаагүй, ийм төрлийн үйлдэл гаргаагүй, бусдыг уруу татаж зохион байгуулаагүй, харин Ч.Шийн биедээ авч хадгалж явсан тодорхой хэмжээний мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисоос өөрөө хэрэглэсэн талаараа өөрийн мэдүүлэгтээ дурдсан, гэрчийн мэдүүлэг, шинжэээчийн дүгнэлт, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар энэ нь хөдөлбөргүй нотлогдсон байдаг.

Өөрөөр хэлбэл, миний хувьд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг өөрийн орон гэртээ бусдад хэрэглүүлэх санаа зорилго агуулж байлгаагүй, энэ төрлийн үйлдлийг зохион байгуулаагүй, ийм үйлдэл, гэмт санаа бодол надад байхгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, бусдын олж авч хууль бусаар биедээ хадгалж явсан мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг бусдад хэрэглүүлэх буюу худалдан борлуулах зорилгогүйгээр өөрийн гэртээ байлгаж хадгалан, өөрөө хэрэглэсэн буруутай үйлдлээ өөрөө хүлээн зөвшөөрсөн болно. Гэтэл дээрх байдлаар хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, тэдгээрийн үндсэн дээр тогтоогдсон үйл баримтыг үл хэрэглэн Г.Н намайг “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэх орон байраар бусдыг хангнасан” гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлээр зүйлчлэн, гэм буруутайд тооцож ял шийтгэсэн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байгаа болно. Анхан шатны шүүхээс ийнхүү шийдвэрлэн, Г.Н намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр нь уг шийдвэрийн үндэслэл болсон хэрэгт авагдсан нотлох баримтууд, тогтоогдсон үйл баримтуудын агуулгатай огт нийцээгүй, шүүх хууль болон эрх зүйн ухамсарыг удирдлага болгон дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай бүрэн гүйцэд бодит байдлаар хянан үзэж өөрийн дотоод итгэлээр үнэлж чадаагүй, харин хувь хүний хувийн байдалд тохируулан захиалгат байдлаар заавал ял оногдуулах, заавал хорих ял шийтгэн, биечлэн эдлүүлэх гэсэн санаа зорилгод баригдан хууль ёсонд үл нийцсэн шийдвэр гаргалаа гэж дүгнэхэд хүрч байна. Ийнхүү нотлох баримтад үндэслэсэн, бодит байдалд нийцсэн, эрх зүйн ухамсарыг үндэслэн хууль ёсонд нийцүүлэн хэргийг шийдвэрлэж чадаагүйгээс Г.Н миний эрх зүйн байдлыг дордуулсан төдийгүй өөрт хамаарах хэрэг маргааныг шударга шүүхээр шийдвэрлүүлэх, гэм бурууд тохирсон хариуцлага хүлээх Үндсэн хуулиар олгогдсон эрхийг давхар хязгаарласан үйлдэл боллоо. Иймд дээрх байдлаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байдлыг харгалзан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасны дагуу шүүгдэгчээс гаргасан гомдолд дурдсан асуудлуудыг анхааралдаа авч хэрэгт цугласан нотлох баримтуудыг бүхэлд нь хянаж, шүүгдэгч Г.Н надад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гэж үзэж зүйлчилсэн зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байдлыг харгалзан үзэж шийтгэх тогтоолын Г.Нид холбогдох хэсгийг өөрчилж гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү.

Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хийсэн гэмт хэрэгт таарсан ялаа эдлэхэд гомдох зүйлгүй. Гэрч У, Ш нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээр  хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг. Гэтэл шүүгдэгч Шийн гэмт хэргийн хар тамхичдын бүлэг зохион байгуулалттай манай гэрт орж ирээд мөн шүүгдэгч Г, Ш, гэрч У яг ижил гэмт хэрэг байхад яллагдагч миний бие орон байранд орсон яг ижил гэмт хэргийг хоёр өөрөөр шийдэж намайг Эрүүгийн хуулийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсанд гомдолтой байгаа тул үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Г.Нийн өмгөөлөгч М.Алтанцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Орон байраар хангах нь шууд санаатай, урьдчилан үгсэн тохирсон шинжтэй, байнгын тогтмол үйлдэлтэй байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл мансууруулах төрлийн бодисыг бодитой эзэмшиж байгааг урьдаас мэдсэн, түүнийгээ түгээх үйлдлийг санаатайгаар дэмжиж идэвхтэй оролцсон гэх нөхцөл байдал байх ёстой. Гэнэтийн болон тохиолдлын шинжтэй зочины өвс хэрэглэсэн, хууль бус бие даасан үйлдэлд дүгнэлт хийхдээ Г.Нийг заавал орон байраар хангах ёстой мэтээр тулган дүгнэлт хийх нь үндэслэлгүй юм. Г.Нид гэнэтийн зочин ганцхан Ш байгаагүй өөр бас зочид С, Халиун, Ш нар уван цуван гэнэт ирсэн. Шийг урьд ирж хоол унд хийж өгөөд явдаг байсан бөгөөд тухайн өдөр мансууруулах төрлийн өвс авчирсныг мэдээгүй бөгөөд гэрт цагдаа нар үзлэг хийхэд олон газар байршуулж тавьсан байсныг мэдсэн. Байшингийн гар хүрэхгүй сайн онгойдоггүй цонхны тагтанд тавьсан байсныг хараад эхнээсээ зохион байгуулалттай Ч.Ш өвсийг авч орж ирээд шөнө байршуулсан байсан байна гэдгийг ойлгосон гэдгээ анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Нийг бусдыг залилан мэхэлсэн, заналхийлсэн, галт зэвсгийг хууль бусаар эзэмшсэн гэх үндэслэлээр шалгаж байгаад гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. 4 хавтасны 48 дугаар талд хохирогч гэх Чинбат “Би Нид гомдол гаргаагүй, намайг хохироогүй байхад муу нэртэй Н буруутай болно гэж юу байдаг юм. Шударга ёс гэж байх ёстой гэж мэдүүлээд байхад мөрдөгч, прокурор үндэслэлгүйгээр олон гэмт хэрэг тулгаж цагдан хорих хугацааг сунгуулж нийт 165 хоног цагдан хорьсон болно. Галт зэвсгийн хууль бусаар эзэмших хэрэгт 2 дугаар хавтасны 145 талд прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзах тухай тогтоол гаргасан байхад хэргийг хууль бусаар шалгаад яваад байсныг хэргийн материалтай танилцахад мэдсэн болно. Г.Н урьд гэмт хэрэгт холбогдсон гэсэн ч одоо аль болох гэмт хэрэгт холбогдохгүйн тул бүүр эрэгтэй хүнтэй ч уулзахаасаа айж уулзахгүй байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх заасны дагуу нотолбол зохих байдлыг тогтоогоогүй гэм буруугийн хэлбэр, сэдэлт, зорилгыг тодорхойлохгүйгээр гэм буруутай гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Г.Н өөрийн орон гэртээ бусдад хэрэглүүлэх санаа зорилго агуулаагүй, зохион байгуулаагүй, гэмт санаа бодол байгаагүйг гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагч нарын мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдоно. Ч.Ш нь байгаа газар сэтгэцэд нөлөөлөх бодис байдаг бөгөөд Н.Гын гэрт У0 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс У0 оны 6 дугаар сарын 26-ны өдөр шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 хорооны 17 байрны 48 тоотод хамт хэрэглэсэн талаар мэдүүлдэг. Гэтэл яг адилхан үйлдэл хийсэн Г, Н хоёрыг зүйл заалтыг ялгамжтай зүйлчилж, шударга бусаар ялгамжтай хандаж байгаа нь Үндсэн хууль болон Эрүүгийн хуульд заасан эрхийг ноцтой хохироож байна гэж үзэж байна. Г.Н нь Ч.Шийн авчирсан мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис буюу өвсийг хадгалсан, хэрэглэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан зүйлчлэлээр гэм буруутай гэдгээ зөвшөөрдөг тул хэргийн зүйлчлэлийг зөвтгөж өгнө үү. Иймд шийтгэх тогтоолын Г.Нид холбогдох хэсгийг өөрчилж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Ч.Ш гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие гурван өөр эцгийн гурван охинтой. Том охины эцэг, эмэг эх нь Сэлэнгэ аймгийн Ерөө суманд амьдардаг бөгөөд охиноо эцэг, эмэг эх хоёртой нь уулзуулах гэж байнга явдаг. Бага охин таван сартай, эцэг нь Сайншандад амьдардаг, мөн хүүхдүүдээ авч очдог. Би гурван хүүхэдтэйгээ амьдардаг, хүүхдүүдээ зун болохоор хөдөө салхинд авч гардаг. Дунд охин ирэх жил сургуульд орох бөгөөд охиноо Чех улсад амьдарч байгаа эцэг рүү нь явуулж сургах бодолтой байгаа. Гэхдээ насанд хүрээгүй хүүхдийг ганцааранг нь явуулж болохгүй учраас би хүүхдүүдээ аваад охиноо хүргэж өгөх болно. Хэрэв Чех улсад амьдрах боломжтой бол ажиллаж амьдрах бодолтой байна. Шүүхээс оногдуулсан “хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял нь миний хүүхдүүдийн эрүүл амьдрах, сурч боловсрох, эцэгтэйгээ уулзах эрхийг хязгаарлаж байна. Иймд хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэг жилийн хугацаагаар сольж өгнө үү.

Г.Н ахынд очихдоо мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис буюу өвс авчирсаныг Г.Н ах мэдээгүй, миний бие Ч.Ш хэлэлгүй Марлборо тамхи гэж татуулсан. Би Г.Н ахынд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис буюу өвс авч очсондоо үнэхээр харамсаж байна. Гэмт хэрэгтэн болсондоо гэмшиж байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Н.Гын өмгөөлөгч З.Хүрэлсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хуралдаанд Н.Г болон миний зүгээс хэргийн зүйлчлэлийн талаар маргаж ороогүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Н.Гад холбогдох хэсэгт хууль хэрэглээний алдаа байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зүйл байхгүй тул Н.Гад холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Прокурор Б.Соёлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Г.Н нь мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан гэмт хэргийг, Ш. Н.Г нар нь ганцаараа болон бүлэглэн, сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, бусдад өгсөн, хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Шүүгдэгч нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, гэм буруутайд тооцож, ялыг зөв оногдуулсан. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж ял шийтгэл оногдуулсан. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Н нь У0 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” хотхоны Х дүгээр байрны 76 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” коненцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламж бүхий Г.Шийн биедээ хадгалсан “өвс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан,

шүүгдэгч Ч.Ш нь У0 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс У0 оны 11 дүгээр сарын 12-нд шилжих шөнө өөрийн биедээ болон Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” хотхоны Х дүгээр байрны 76 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” коненцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй нийт 71.9099 грамм цэвэр жинтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар үргэлжилсэн үйлдлээр хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:  

гэрч Г.Сийн “...би найз охин Хгийн хамт найзынхаа төрсөн өдөрт очоод архи уугаад харьж чадахгүй явж байгаад Штэй холбогдоод У0 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06-07 цагийн үед Нийн гэр болох Х Х-76 тоотод ирэхэд Н, Ш хоёр Нийн гэрийн том өрөөнд буйдан дээр суучихсан, ширээн дээр дөрвөлжин төмөр саван дотор нунтаг тамхи шиг зүйл хийчихсэн гаансаар татаж байсан. Тэрийг эхлээд марлборо тамхи гэж байснаа Н нь надад хэлэхдээ “мансууруулах америк өвснөөс ойл буюу тосыг нь гаргаж аваад тамхитай хольсон” гэж хэлсэн. Х бид хоёрыг “татах уу” гэхэд “татахгүй” гэж хэлсэн. Намайг очиход Ш, Н хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Ойлтой тамхиа татаад нүд нь сүмийчихсэн байдалтай байж байсан. Тэр татаж байсан ойлтой тамхи нь Нийнх юм шиг байсан, унтлаа гээд дээшээ өрөө рүүгээ орохдоо тэр тамхиа авч яваад байсан...” /1хх 83-85/,

 

гэрч Л.Хгийн “...Г.С бид хоёрыг ороход том өрөөний ширээн дээр жижиг төмөр савтай өвс шиг зүйл байсан. Тэр өвс шиг зүйлээ шар өнгийн гаансанд хийгээд хөгшин эрэгтэй, том биетэй Шинээ гэх эмэгтэй хоёр хүн ээлжилж сорж татаж байсан. Г.С мөн сүүлд ирсэн Ш болон намайг уг гаансаар “сорох уу” гэхээр нь бид гурав огт хэрэглээгүй, зүгээр хөзрөө тоглож байгаад явцгаасан. Тэр гэр нь хөгшин эрэгтэйгийнх юм байна лээ. ...уг орон сууц нь пентхаус ба 2 давхартай байсан. Хөгшин эрэгтэй хэд хэдэн удаа ширээн дээр байсан жижиг төмөр савтай зүйлээ авч дээшээ 2 давхар руу гараад буцаж бууж ирж байсан” /1хх 88-91/,

 

гэрч Б.Шын “...том өрөөний ширээн дээр жижиг төмөр савтай зүйл, дотор нь дүнсэн тамхи шиг зүйл байсан. Бас шар өнгийн гаанс байсан. Би тэдгээр зүйлсийг сэтгэцэд нөлөөт бодис гэж мэдээгүй” /1хх 94-96/,

 

гэрч Г.Угийн “...би өнөөдөр буюу У0 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 15 цагийн үед Шийн түрээсэлж байгаа байранд очоод байж байтал орой 21 цагийн үед Ш цагдаа нарын хамт ирж Шийн түрээсийн байранд үзлэг хийсэн. Шийн гэрээс хураагдсан эд зүйлсийн талаар мэдэх зүйл байхгүй, би мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис огт хэрэглээгүй” /1хх 99-100/,

 

Шүүгдэгч Ч.Ш яллагдагчаар: “Прокурорын яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна” /1хх 146-147/,

 

“Өөрийн амьдардаг Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, У хотхон У дугаар байрны У тоотод очиж хувцсаа сольсон. Тэр үед хар цүнхний ард гялгар ууттай өвс байсан. Тэгэхээр нь ууттай өвсийг urbanek шилэн саванд хийгээд, Н ахын гэр рүү авч явсан. Н ахад шилтэй өвсөө үзүүлсэн ба сэтгэцэд нөлөөт бодис гэж хэлээгүй, америкийн дүнсэн тамхи гэж хэлсэн юм. Тэгээд миний халаасанд байсан жижиг төмөр саваа гаргаж ирээд шилэн савтай өвснөөсөө тасдаж авч хийсэн. Ингээд жижиг хураагдсан байгаа төмөр савтай өвсийг гаансаар сорж татацгаасан. Харин үлдсэн шилэн савтай өвсийг Н ахад өгөөд “та түр зуур хадгалж байгаарай” гэж хэлээд өгөхөд Н ах 2 давхар руугаа аваад хураасан” /1хх 148-152/ гэх мэдүүлгүүд,

 

 “Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс нь шинжилгээ хийхэд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан төмөр савтай, бор шаргал өнгийн өвс мэт зүйл, №3 гэж дугаарласан гялгар ууттай бор өнгийн ургамал мэт зүйл, №6 гэж дугаарласан шаргал өнгийн металл гаанс, №7 гэж дугаарласан “Урбанек” гэх бичиглэлтэй шилэн савтай бор шаргал өнгийн өвс мэт зүйл, дугаарлаагүй гялгар ууттай шаргал өнгийн металл гаанс тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6181 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 157-163/,

 

“Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Ч.Ш УЮ90022000 У0.11.12” гэж хаягласан шээсний дээжнээс Метамфитамин /МАМР/, Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Метамфитамин /МАМР/, Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6184 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 190-192/,

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Х хотхоны Х дүгээр байрны 76 тоот Г.Нийн орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 10-29/, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, У хотхоны У дугаар байрны У тоот Ч.Шийн орон байранд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 30/, Г.Нийн биед буюу хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 37/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1хх 41-43, 44-48/ зэрэг нотлох баримтуудаар,

Мөн шүүгдэгч Ч.Ш нь У0 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “У” барилгын материалын дэлгүүрийн баруун талаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “метафетамин” бодисын агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0.0357 грамм цэвэр жинтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

улмаар шүүгдэгч Н.Гтай бүлэглэн У0 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс У0 оны 6 дугаар сарын 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар байрны 48 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “метафетамин” бодисын агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0.0357 грамм цэвэр жинтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн, Г.Уд өгч, дээрх “мөс” гэх нэршилтэй 0.0357 грамм цэвэр жинтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч Н.Г нь Ч.Штэй бүлэглэн У0 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс У0 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар байрны 48 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “метафетамин” бодисын агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,0357 грамм цэвэр жинтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч бэлтгэн, Г.Уд өгч, дээрх “мөс” гэх нэршилтэй 0,0357 грамм цэвэр жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

У0 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар байрны хажуу талын цэцэрлэгт хүрээлэнгийн талбайгаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 1,5320 грамм, мөн 17,9058 грамм цэвэр жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

улмаар У0 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар байрны 48 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 1,5320 грамм, мөн 17,9058 грамм цэвэр жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 гэрч Г.Угийн “...У0 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Галаагийн гэрт тухайн 17 дугаар байрны 12 дугаар давхрын хуучны 2 өрөө байранд Ш, Галаа нарын хамтаар хэрэглэсэн. Би Тэрэлжээс Улаанбаатар хот руу орж ирээд Штэй утсаар холбогдоод Сансарын тунель дээр уулзахад Ш “1 дүгээр хороолол орж нэг дүүтэйгээ уулзана” гээд хамт явсан. Галаагийн гэрт очиход Галаа гэртээ ганцаараа байсан. Тэнд ороод том өрөөнд нь сууж байгаад 00 ороод гарч ирэх үед Галаа, Ш нар том өрөөний ширээн дээр тарианы усны шилтэй зүйлийг Шинээ соруулаар сороод Галаа хажууд нь сууж байхаар нь би хажууд нь очоод Шинээгээс “энэ юу вэ, юу сорж байгаа юм” гэхэд “тамхи байгаа юм аа” гэхээр нь сонирхож үзэх гээд “би сорж үзье” гээд тухайн үед архи уусан байсан болохоор сонирхоод хэрэглэсэн” /4хх 147-148/, 

шүүгдэгч Ч.Шийн ялладагчаар өгсөн “...У0 оны 6 дугаар сарын 25-ны орой 100 айлд байдаг арьс өнгөний төвд найзыгаа эргэхээр очсон. Тэр эмнэлгээс гарч яваад гэр хорооллын дунд явж байгаад нэг танихгүй залуу шонгийн модны хажууд зураг дараад байсан. Тэр залууг явахаар нь очоод үзэхэд тамхины хайрцагтай мөс гэх бодис байсан. Би Гыг гэртээ ганцаараа байдаг болохоор тэр оройдоо очиж нөгөө мөс гэх бодисоо хамт хэрэглэсэн” /4хх 196-197/,

шүүгдэгч Н.Гын яллагдагчаар өгсөн “...би уг өвс гэх бодисоо У0 оны 6 дугаар сарын 10-ны үеэр ганцаараа байрныхаа хажуу талын цэцэрлэгийн хашаанаас тэр чигээр нь ууттай нь олсон. Би олсон өвсөө 1 удаа л хэрэглэж үзсэн” /4хх 190-191/ гэх мэдүүлгүүд,

 “Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгөтэй гуурс, тарианы усны шил, “Herbalife” гэсэн хуванцар савтай ургамал мэт зүйл, цагаан өнгөтэй цаасан боодолтой ургамал мэт зүйл, жижиг гялгар ууттай мөс мэт зүйл тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгөтэй гуурс, тарианы усны шил, жижиг гялгар ууттай мөс мэт зүйл тус бүрээс метамфетамин илэрч байна. “Herbalife” гэсэн хуванцар савтай ургамал мэт зүйл, цагаан өнгөтэй цаасан боодолтой ургамал мэт зүйл тус бүрээс “Дельта-9-тетрагидроканнабинол” илэрч байна. Шинжилгээнд илэрсэн метамфетамин, Дельта-9-тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг болно” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3590 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /4хх 157-161/,

“Шинжилгээнд ирүүлсэн “Нармандах Г ЧЕ87121216 У0.06.26” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “Нармандах Г ЧЕ87121216 У0.06.26” гэж хаягласан шээснээс  тетрагидроканнабинол, метамфетамин илэрч байна. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол, метамфетамин нь НҮБ-ын 1971 оны “сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг болно” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3588 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /4хх 164-166/, 

“Шинжилгээнд ирүүлсэн “УЮ90022000 Чойжилрэнцэн Ш У0.06.26” гэж хаягласан, “У0.06.26 УШ9504000 Ганзул У” гэж хаягласан шээс тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “УЮ90022000 Чойжилрэнцэн Ш У0.06.26” гэж хаягласан, “У0.06.26 УШ95040000 Ганзул У” гэж хаягласан шээс тус бүрээс метамфетамин илэрч байна. Шинжилгээнд илэрсэн метамфетамин нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг болно” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3589 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /4хх 168-171/,

 

“Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс нь шинжилгээ хийхэд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн АХ8463918 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн тэмдэгт, тугалган цаас 4 хэсэг тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна. AW2715636 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн тэмдэгтээс Метамфитамин /МАМР/ илэрч байна. Хуйлсан цаас, №2 гэж дугаарласан гялгар ууттай дуслын залгуур гуурс 1 ширхэг, №3 гэж дугаарласан гялгар ууттай бор өнгийн цаасан аяга, улаан өнгийн асаагуур, тамхины иш 4 ширхэг, жижиг цаасны хэсэг зэргээс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Метамфитамин /МАМР/, дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6180 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 182-188/,

           

  Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 17 дугаар байрны 42 тоот Н.Гын орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх 116-125/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх 126-128/,

Н.Гын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх 129-131/, 

Ч.Шийн биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх 132-133/,

мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5хх 94-103/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд болон анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Г, Г.Ш нар гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэргийг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан, эргэлзээ үүсгээгүй байна.

Шүүгдэгч Н.Г, Г.Ш нар нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “метафетамин” бодисын агууламжтай “мөс”, дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус идэвхтэй үйлдлээр олж авч хэрэглэсэн, бусдад өгсөн, мөн өөрсдийн эзэмшилд авсан үйлдэл нь тухайн бодисыг хадгалсан, олж авсан, бусдад өгсөн гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн Г.Нийг сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н.Г, Ч.Ш нарыг бүлэглэж сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, бусдад өгсөн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүх, шүүгдэгч Г.Нийн У0 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” хотхоны Х дүгээр байрны 76 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” коненцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламж бүхий Г.Шийн биедээ хадгалсан “өвс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Н.Г нь Ч.Штэй бүлэглэн У0 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс У0 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар байрны 48 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “метафетамин” бодисын агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,0357 грамм цэвэр жинтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч бэлтгэн Г.Уд өгч, дээрх “мөс” гэх нэршилтэй 0,0357 грамм цэвэр жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

У0 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар байрны хажуу талын цэцэрлэгт хүрээлэнгийн талбайгаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 1,5320 грамм, мөн 17,9058 грамм цэвэр жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

улмаар У0 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар байрны 48 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 1,5320 грамм, мөн 17,9058 грамм цэвэр жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Ч.Шийг У0 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “У” барилгын материалын дэлгүүрийн баруун талаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “метафетамин” бодисын агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,0357 грамм цэвэр жинтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

улмаар шүүгдэгч Н.Гтай бүлэглэн У0 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс У0 оны 6 дугаар сарын 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар байрны 00 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “метафетамин” бодисын агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,0357 грамм цэвэр жинтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч бэлтгэн Г.Уд өгч, дээрх “мөс” гэх нэршилтэй 0,0357 грамм цэвэр жинтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

мөн Ч.Шийг У0 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс У0 оны 11 дүгээр сарын 12-нд шилжих шөнө өөрийн биедээ болон Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” хотхоны Х дүгээр байрны 76 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” коненцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй нийт 71.9099 грамм цэвэр жинтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг үргэлжилсэн үйлдлээр худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Г, Г.Ш нарыг тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон байна.

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд “Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих”, 7.1-д “...2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах /Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Н.Г, Г.Ш нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон нь үндэслэлтэй, шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Г.Нийн “...надад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гэж үзэж зүйлчилсэн зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байдлыг харгалзан үзэж шийтгэх тогтоолын Г.Нид холбогдох хэсгийг өөрчилж гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэсэн, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэгийн “...Г.Н нь Ч.Шийн авчирсан мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис буюу өвсийг хадгалсан, хэрэглэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан зүйлчлэлээр гэм буруутай гэдгээ зөвшөөрдөг тул хэргийн зүйлчлэлийг зөвтгөж өгнө үү. Иймд шийтгэх тогтоолын Г.Нид холбогдох хэсгийг өөрчилж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь,

 

Шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Нийг сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэж ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, гэрч Г.С /1хх 83-85/, Л.Х /1хх 88-91/, Б.Ш /1хх 94-96/ нарын мэдүүлгүүдээр шүүгдэгч Г.Н өөрийн гэртээ Ч.Штэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох “өвс” хэрэглэж улмаар Г.С, Б.Ш, Л.Х нарыг дуудан ирүүлсэн үйлдэл нь сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангасан гэмт хэргийн шинжийг хангасан төдийгүй Г.Нийн орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 10-29/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6181, 6184 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /1хх 157-163, 190-192/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон тул түүний энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Түүнчлэн шүүх шүүгдэгч Г.Нид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцүүлэн түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулсан байна.

 

Мөн шүүгдэгч Ч.Шийн “...хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэг жилийн хугацаагаар сольж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй. Учир нь,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилжээ.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Ч.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэснийг дахин хөнгөрүүлэх хууль зүйн  үндэслэлгүй гэж үзэв.

Харин шийтгэх тогтоолын 1 дэх заалтад шүүгдэгч Шийн эцгийн нэрийг  “... Чойжилцэрэн...” гэснийг “...Чойжилрэнцэн...” гэж зөвтгөв.

Шүүх, шийтгэх тогтоолын удиртгал хэсэгтээ шүүгдэгч Ч.Шт холбогдох У0 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс У0 оны 11 дүгээр сарын 12-нд шилжих шөнө өөрийн биедээ болон Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” хотхоны Х дүгээр байрны 76 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” коненцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй нийт 71.9099 грамм цэвэр жинтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг үргэлжилсэн үйлдлээр худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлийг орхигдуулсан байх боловч тодорхойлох хэсэгтээ хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэсэн болохыг дурдаж байна. 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно.” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Нийн цагдан хоригдсон 264 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг, шүүгдэгч Ч.Ш нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн У1 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн У1/ШЦТ/588 дугаартай шийтгэх тогтоолын 1 дэх заалтад “...Чойжилцэрэнгийн Ш...” гэснийг “...Чойжилрэнцэнгийн Ш ...” гэж зөвтгөн өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг, шүүгдэгч Ч.Ш нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нийн цагдан хоригдсон 264 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.МЯГМАРЖАВ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Б.АРИУНХИШИГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ