Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2024/01515

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2024/01515

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* байрлах, ЛБХ ХХК/РД: ..............., гүйцэтгэх захирал ..................../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:*******,*******,*******,******* байрлах, НШШГГ/Дарга Б.Д/-т холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан Нүри нар оролцов. Хариуцагч НШШГГын эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ЛБХ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголын Олон Улсын Арбитрын 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 300 дугаартай шийдвэрээр ЛБХ ХХК-иас 389,273.000 төгрөг гаргуулж ИМ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу манай байгууллага 128,000,000 төгрөгийн төлбөрийг барагдуулсан болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас манай байгууллагын эзэмшлийн ..... улсын дугаартай ниссан х-trail маркийн автомашиныг хураан авч зах зээлийн үнийг НШШГГ-аас шинжээчээр ВВ ХХК-ийг томилон 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Ш-9/11 дугаартай үнэлгээ хийсэн боловч тус үнэлгээ нь зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн байх тул доорх үндэслэлээр гомдол гаргаж байна. Ниссан х-trail маркийн ..... улсын дугаартай автомашиныг 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 24-р хороонд байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хураагдсан автомашинууд хадгалах газрын хашаанд оруулан ямар нэгэн сэв зураас, эвдрэл гэмтэлгүй, бүрэн бүтэн байдлаар акт үйлдэн хүлээлгэн өгсөн байдаг Гэтэл үнэлгээний 6 дахь хуудсанд машиныг гадна талын чанарыг үнэлэхдээ кузов сэв зураастай баруун хойд крило зурагдсан, баруун хойд хаалга сэв зураастай байдалтай байв гэж үнэлж, машины чанарыг дунд гэж дүгнэсний улмаас тус эд хөрөнгийн зах зээлийн ханш буруу гарсан байна. Манай байгууллага JN1JВNТ32Z..... арлын дугаартай, цэнхэр өнгөтэй, Ниссан х-trail маркийн автомашиныг албан ёсны борлуулагч НМ ХХК-иас ажлын хөлсөнд 119,900,000 төгрөгөөр худалдан авсан. Гэтэл 1 жил хагасын дотор 50,000,000 төгрөгөөр буурсан байдлаар үнэлгээ хийгдсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь тус автомашинд ямар нэгэн эвдрэл гэмтэл үүсээгүй, бүрэн бүтэн, доголдолгүй байдлаар ИМ ХХК-ийн өр төлбөрт НШШГГт хураалгасан. Иймд ВВ ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Ш-9/11 дугаартай үнэлгээ нь зах зээлийн бодит үнэлгээнд нийцэхгүй, мөн тус автомашиныг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч П.Э-т хүлээн өгсөн нь дараа доголдол, сэв зураас бий болсон тул хүчингүй болгож өгнө үү. гэв.

 

Хариуцагч НШШГГ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Монголын Олон Улсын Арбитрын 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 300 дугаар шийдвэрээр ЛБХ ХХК-иас 395,258,548 төгрөгийг гаргуулж ИМ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрийг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 21290917 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч үүргээ биелүүлээгүй тул төлбөр төлөгчийн ЛБХ ХХК-ийн арилжааны банкан дахь харилцах болон хадгаламжийн дансыг 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 139/21290917 дугаар тогтоолоор битүүмжилснээс хойш 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 102,082,837 төгрөгийг дансны хавсалтаар авснаас хойш сайн дураар биелүүлээгүй бөгөөд төлбөр төлөгч ЛБХ ХХК-ийн эзэмшлийн ..... УАС улсын дугаартай Ниссан х-trail маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 21290917/7 дугаар тогтоолоор битүүмжилж, 2022 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 21290917/10 дугаар тогтоолоор хурааж шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Иргэний хэргийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 9/35 дугаар тогтоолоор шинжээч томилсон. Шинжээч 2022 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр 70,780,000 төгрөгөөр үнэлсэн даарах үнэлгээний тайланг ирүүлсэн. Төлбөр төлөгчид хөрөнгийг 70,780,000 төгрөгөөр үнэлсэн тухай 2022 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн 4-238/17537 тоот албан бичгээр мэдэгдсэн. Нийт 395,258,548 төгрөгөөс арилжааны банкин дахь харилцах болон хадгаламжийн дансны хасалтаар 102,082,837 төгрөг төлөгдсөн, төлбөрийн үлдэгдэл 229,175,711 төгрөг байгаа бөгөөд одоог болтол сайн дураар шүүхийн шийдвэр биелүүлээгүй байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон үнэлгээ хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч П.Э миний бие нь тус тээврийн хэрэгслийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн, 54.1 Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах, эсхүл гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд төлбөр авагчид шилжүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг хураан авна. 54.2. Шийдвэр гүйцэтгэгч хураан авсан эд зүйлийн төрөл, шинж байдал, тоо, ширхгийг тусгасан жагсаалт үйлдэнэ гэж заасны дагуу хураах явцад төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нь өөрийн биеэр тээврийн хэрэгслийг тус газрын авто хашаанд байрлуулсан байдаг мөн тээврийн хэрэгслийн үнэлгээтэй холбоотой эвдрэл гэмтлийг хөндлөнгийн шинжээч томилж гаргуулсан нь хуульд нийцсэн болно. гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Лидербуянт холдинг ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 4-238/17537 дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгийн хуулбар, 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн №ХА540001 Худалдан авалтын баримтын хуулбар, хариуцагчийн баримтаар гаргасан 2021 оны 9 дүгээр сарын 07-ний өдрийн 183/ГХ2021/00878 дугаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбар, 2021 оны 9 дүгээр сарын 07-ний өдрийн 183/ШЗ2021/10249 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар, 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 300 дугаар Монголын Олон Улсын Арбитрын шийдвэрийн хуулбар, 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 21290917 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын хуулбар, 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 4-139/17784 дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгийн хуулбар, 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 21290917/7 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хуулбар, 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 21290917/10 дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Эд хөрөнгө хураах тухай тогтоолын хуулбар, 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн тэмдэглэл, 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Автомашин механизм шилжүүлсэн актын хуулбар, 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 22/42 дугаар албан бичгийн хуулбар, 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 9/35 дугаар Шинжээч томилох тухай тогтоолын хуулбар, 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн өдрийн Шинжээчийн дүгнэлт, үнэлгээний III-9/11 тоот тайлангийн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн албан бичгийн хуулбар, 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн шинжээчийн танилцуулга болон хууль тайлбарласан тухай хуулбар, 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбар, О.Б-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, В ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 4-238/17537 дугаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгийн хуулбар, 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 4-238/23551 дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгийн хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/3 дугаар үнэ хаялцуулах дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын хуулбарыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ЛБХ ХХК хариуцагч НШШГГт холбогдуулан Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч НШШГГ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон үнэлгээ хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбар ирүүлсэн.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Монголын Олон Улсын Арбитрын 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 300 дугаар шийдвэрээр ЛБХ ХХК-иас үлдэгдэл төлбөр 389,273,000/гурван зуун наян есөн сая хоёр зуун далан гурван мянга/ төгрөгийг, арбитрын зардалд 5,985,548/таван сая есөн зуун наян таван мянга таван зуун дөчин найм/ төгрөгийг гаргуулан ИМ ХХК-д олгохоор шийдвэрлэж, 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Арбитрын шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 183/ШЗ2021/10249 дугаар шүүгчийн захирамж гарч, 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 183/ГХ2021/00878 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас олгогдон, 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн болох нь Монголын Олон Улсын Арбитрын 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 300 дугаар шийдвэрийн хуулбар, 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Арбитрын шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 183/ШЗ2021/10249 дугаар шүүгчийн захирамжийн болон 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 183/ГХ2021/00878 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбар, 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 21290917 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь JN1JВNТ32Z..... арлын дугаартай, Ниссан Икс Трейл маркийн ..... УАС улсын дугаартай тээврийн хэрэгсэл/цаашид Тээврийн хэрэгсэл гэх/-ийн өмчлөгч болох нь Төрийн байгууллагуудын лавлагааны системийн лавлагааны хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх ... шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно., 44.2.8-д гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн ... бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах ... гэж заасан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2.8 дахь заалтад зааснаар хариуцагч нь Тээврийн хэрэгслийг 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр битүүмжлэн, 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хураасан болох нь 21290917/7 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын болон 21290917/10 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т Дараах хөрөнгийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3.1.1-д заасан үнэлгээчнээр үнэлүүлнэ:, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.6-д шийдвэр гүйцэтгэгч талуудын саналыг харгалзан бие даан үнэлэх ... үнийг тогтооход хүндрэл учирсан бусад эд хөрөнгө. гэж заасан.

 

Нэхэмжлэгч болон төлбөр авагч нар нь хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.6 дахь заалтад зааснаар хариуцагч нь 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр В ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч В ХХК нь 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Ш-9/11 дугаар Хөрөнгийн үнэлгээний тайлан гаргасан болох нь 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Үнийн санал, ИМ ХХК-ийн Хүсэлтийн хуулбар, 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 9/35 дугаар Шинжээч томилох тухай тогтоолын хуулбар, 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Ш-9/11 дугаар Хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбараар тогтоогдож байна.  

 

Хариуцагч нь В ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Ш-9/11 дугаар Хөрөнгийн үнэлгээний тайланг 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авсан болох нь Шинжээчийн дүгнэлт, үнэлгээний Ш-9/11 тоот тайланг хүлээлцсэн баримтын хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Ш-9/11 дугаар Хөрөнгийн үнэлгээний тайланг нэхэмжлэгчид 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр мэдэгдсэн болох нь 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн № 4-238/17537 дугаар Үнэлгээний мэдэгдлийн хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо ... мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь Үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр тус шүүхэд гаргасан болох нь тус шүүхийн нэхэмжлэл хүлээн авсан дардсаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь В ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан журмаар 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгчид мэдэгдсэн байх боловч нэхэмжлэгч нь 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр тус шүүхэд Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан эд хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргах 7/долоо/ хоногийн хугацааг хэтрүүлсэн байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан гаргасан Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ЛБХ ХХК-ийн Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ЛБХ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.           Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ЛБХ ХХК-ийн Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ЛБХ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ