Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2024/01799

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2024/01799

Улаанбаатар хот

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

Нэхэмжлэгч: ******* ХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.******* /регистрийн дугаар /,

Хариуцагч: Д.******* /регистрийн дугаар / нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,286,454.48 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Д.*******, М.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,286,454.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.*******, М.******* нар нь ХасБанктай 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 1030043749 дугаартай зээлийн гэрээ байгуулан 4,400,000 төгрөгийг жилийн буюу 15,60 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээ зориулалтаар авсан. Банк нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ХасБанк дахь ******* тоот дансанд 4,400,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөрт 3,226,666.74 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 846,276.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 9,383.65 төгрөг төлсөн. Зээлдэгч нь банктай байгуулсан 1030043749 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг хугацаа хэтрүүлж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 178 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд зээлийн гэрээг цуцалж, 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 1,173,333.26 төгрөг, хүүгийн төлбөр 105,373.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,747.85 төгрөг нийт 1,286,454.48 төгрөгийг Д.*******, М.******* нараас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч М.*******, Д.******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хас банкны нэхэмжилсэн зээлийн төлбөр болох 1,286,454.48 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

3.Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Д.*******, М.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 1,286,454.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

4.Талуудын хооронд 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 1030043749 дугаартай 4,400,000 төгрөгийн, 30 сарын хугацаатай, 365 хоногт тогтмол 15,6 хувийн хүүтэй Барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч нар маргаагүй байна.

 

5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 1,286,454.48 төгрөгийг төлж барагдуулах тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.*******, М.******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 1,286,454.48 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,424 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 17,712 төгрөг, хариуцагч Д.*******, М.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 17,712 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ