Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 152/ШШ2024/00207

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,

Нэхэмжлэгч: ТБ ХК-ийн,  

Хариуцагч: О.Ц,

Хариуцагч: Б.М нарт холбогдох,

Зээл, зээлийн хүүгийн төлбөр 10,553,711.46 төгрөг, нотариатын зардал 4,500 төгрөг, нийт 10,558,211.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ТБ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус банкны Увс салбарын тооцооны төв хариуцсан менежер Д.Р шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч О.Ц, хамтран зээлдэгч Б.М нар нь 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ТБнаас MN480034160601852517 тоот зээлийн гэрээний дагуу 17,700,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 15.6 хуувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч О.Ц, хамтран зээлдэгч Б.М нар нь зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй болно. Зээлдэгч О.Ц, Б.М нар нь зээлийн гэрээний дагуу зээл болон хүүгийн төлбөрийг цаг хугацаанд нь төлөх үүргээ зөрчиж 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 172 хоног хугацаа хэтэрсэн байна. Зээлдэгч О.Ц, Б.М нартай байгуулсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийг үндэслэн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 10,141,182.47 төгрөг, зээлийн хүү 395,166.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,362.59 төгрөг, нийт 10,553,711.46 төгрөг төлөөгүй байна. Иймд О.Ц, Б.М нараас зээл, зээлийн хүүгийн төлбөр 10,553,711.46 төгрөг, нотариатын зардал 4,500 төгрөг, нийт 10,558,211.46 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.         

Хариуцагч О.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Увс аймгийн Зүүнхангай сумын иргэн О.Ц, Б.М бид хугацаа хэтэрсэн цалингийн зээл болох 10,558,211.46 төгрөгийн зээлээ 90 хоногийн хугацаанд буюу 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хооронд төлж барагдуулна” гэжээ.

Хариуцагч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие ТБнаас гарсан нэхэмжлэл болох 10,588,211.46 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөө О.Ц бид 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хооронд бүрэн төлж барагдуулна” гэжээ.                   

Нэхэмжлэгч “ТБ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Зээлдэгч О.Ц, Б.М нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,558,211.46 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Хариуцагч О.Ц, Б.М нар нь нэхэмжлэгч “ТБ” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Зээл, зээлийн хүүгийн төлбөр 10,553,711.46 төгрөг, нотариатын зардал 4,500 төгрөг, нийт 10,558,211.46 төгрөгийг 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хүртэл төлж барагдуулах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт нийцсэн байна.  

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгов. 

4. Хариуцагч О.Ц, Б.М нар нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.   

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ТБ” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183,873 төгрөгийн тавин хувь болох 91,936.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 91,936.5 төгрөг, хариуцагч О.Ц, Б.М нараас 91,936.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “ТБ” ХК-д олгох нь зүйтэй.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ТБ” ХК-ийн зээл, зээлийн хүүгийн төлбөр 10,553,711.46 төгрөг, нотариатын зардал 4,500 төгрөг, нийт 10,558,211.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч О.Ц, Б.М нар 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хүртэл төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ТБ” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183,873 /нэг зуун наян гурван мянга найман зуун далан гурав/ төгрөгийн тавин хувь болох 91,936.5 /ерэн нэгэн мянга есөн зуун гучин зургаан төгрөг, таван мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 91,936.5 /ерэн нэгэн мянга есөн зуун гучин зургаан төгрөг, таван мөнгө/ төгрөг, хариуцагч О.Ц, Б.М нараас 91,936.5 /ерэн нэгэн мянга есөн зуун гучин зургаан төгрөг, таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “ТБ” ХК-д олгосугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Ц, Б.М нар нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                          Я.УРНАА