Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 152/ШШ2024/00210

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон   

ЗАХИРАМЖЛАХ нь:     

1. Нэхэмжлэгч Ж.Н, хариуцагч С.М нар эвлэрч, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэн амьдрахаар Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэй байгуулсан 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 34 тоот эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.       

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгч Ж.Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 35,100 төгрөгийг, хариуцагч С.Маас 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Нт олгосугай.      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй.       

 

 

ШҮҮГЧ                             Я.УРНАА