Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 114/шш2023/0022

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                                                                                                                                                                                              

                                                                                                          114/2*******3/0016/З

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Д.Нарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “******* *******” ХХК,//

Хариуцагч: Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ХХК // нарын хооронд үүссэн тендерийн гэрээ байгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:         

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                    Л.Дашравдан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч             Б.Ундрал,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга             Б.Мандуул нар оролцов.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн тендерийн гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хэргийн үйл баримт:

2.1. Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХХК-иас зарласан ДААТҮТӨХК/2*******3042334 дугаартай “” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцон шалгарч, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ХХК-ний  гүйцэтгэх захирал 2*******3 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 01/06******* тоот албан бичгээр ******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон.

2.2. Хариуцагч “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн 2*******3 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 01/1833 дугаар Гэрээг байгуулах эрхийг цуцлах тухай албан бичгээр “...хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу тендерээс татгалзаж, 2*******3 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 01/ тоот гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгож байна” гэж мэдэгдсэн.           

 

3. Нэхэмжлэгч “******* *******” ХХК-аас шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч аас шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “******* ” ХХК нь 2*******3 оны 07 дугаар сарын 21-ний өдөр зарлагдсан тендерт 2*******3 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нээж, шалгарч 08 дугаар сарын 25-ны өдөр хүрэлцэн ирж гэрээ байгуулна уу? гэсэн мэдэгдэл хүлээж авсан. Үүний дагуу бид Дарханд 3-4 удаа ирж гэрээгээ байгуулах гэтэл “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь гэрээгээ байгуулдаггүй. Бидэнд шалгарснаас хойш ямар нэгэн мэдээлэл өгөөгүй. 09.11-ний өдөр үнэлгээний шийдвэр гарч байх үед би өөрөө Төмөрлөгийн үйлдвэрт байсан. Одоог хүртэл гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүчинтэй байж байгаа. Мэдэгдлээ ******* луу явуулсан байгаа. ******* утсаа ерөөсөө авдаггүй ажил дээрээ байдаггүй. Би өөрөө 2 удаа,  манай компаниас 3 удаа очиж байгаад арай гэж уулзсан. Хэрвээ ийм алдаатай зүйл байсан бол яагаад тухай үед нь манай компанид мэдэгдэж байгаагүй юм вэ, бид үүнийг ашиг сонирхлын зөрчил байна гэж хардаж байна.Тодорхой ямар ч шалтгаан хэлэлгүй биднийг хүлээлгэсээр байгаад тендер хүчинтэй байх хугацааг дуусгасан ба 9 сарын 25-нд дууссан.

Гэтэл 10 дугаар сарын *******-ны өдөр танайх үнэлгээний хорооны шийдвэрээр тендерт шалгарсан боловч захирлын дэргэдэх дотоод хяналтын газрын шалгалтаар танай ижил төстэй гэрээ чинь шаардлага хангахгүй байна гэдэг мэдэгдэлийг өгсөн.  Энэ хугацаанд бидэнд ямар ч тайлбар, мэдэгдэл өгөөгүй атлаа дууссаны дараа ийм мэдэгдэл өгч байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгэнт гарсан үнэлгээний шийдвэрийг дахин өөрчилж байгааг хууль бус гэж үзэж байна. Мөн гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү гэв.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “******* *******” ХХК нь 07 дугаар сарын 21-ний өдөр зарласан ДААТҮТӨХК/2*******3042334/01/01 дугаартай ферросилиций 75 нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцсон. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, дагаж мөрдөх журмын тухай хууль 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шинэчлэгдэхээр хэлэлцэгдэж байгаа ч гэсэн одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн уг хуульд тендертэй холбоотой нарийвчилсан зохицуулалттай, хуулийн дагуу тендерийг цахимаар явуулсан. Уг хуулийн 27 дугаар зүйлд тендерийг хянан үзэх, 28-р зүйлд тендерийг үнэлэх, 29 дүгээр зүйлд гэрээ байгуулах, эрх олгох тухай заасан байдаг ба тендерт шалгарсан тохиолдолд захиалагч нь үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслээд захиалагч ерөнхий захирал   нь гэрээ байгуулах ёстой. Уг хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т захиалагчийн эрх, үүргийг зааж өгсөн байдаг. Гэтэл энэ хэргийн хувьд 08 дугаар сарын 25-ны өдөр “******* ” ХХК нь тендертээ шалгарсан ба 30 хоногийн дотор гэрээ байгуулах хугацаатай, 09 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ байгуулах хугацаа дууссан. Энэ хугацаанд ямар ч гэрээ байгуулаагүй. Хавтаст хэрэгт авагдсанаар “******* *******” ХХК нь 4 удаа албан бичгээр “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д гэрээ байгуулъя гэдэг мэдэгдлийг өгсөн байдаг. Үүнд ямар нэгэн хариу өгөхгүй байж байгаад хугацааг дуусгасан. “******* *******” ХХК-аас 09 дүгээр сарын 28-ны өдөр Сангийн яаманд Тендер хүчинтэй байх хугацаанд  захиалагч тал гэрээгээ байгуулахгүй байгаа тул энэ асуудлыг шалгаж, тогтоож өгнө үү? гэсэн агуулгатай гомдол гаргасан. Сангийн яамнаас энэ асуудлаар шүүхэд хандаж шийдвэрлүүл гэсэн хариу албан бичиг өгсөн.

 Төсвийн ерөнхийлөн захирагч буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасан албан тушаалтан гэрээ байгуулахгүй эс үйлдэхүй гаргаж байгаа юм. Энэ эс үйлдэхүйг гаргаад гэрээ байгуулах хугацааг өнгөрөөсөн. Гэтэл шүүхэд маргаан явж байх хугацаанд дахиад тендер зарласан. Цахим тендерийг богино хугацаанд шалгаруулдаг журамтай. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно гэж заасан. Энэ заалтыг захирал зөрчсөн.

Одоо дотоод хяналтаар шалгалт хийсэн чинь танай материал шаардлага хангаагүй байна гэдэг тайлбарыг хийж байгаа нь үндэслэлгүй юм.  Хариуцагчийн тайлбарлаад байгаа уг процесс нь өмнө нь хийгдэж явагдах ёстой процесс. 07 дугаар сарын 21-ний өдөр тендерээ зарлаад 08 дугаар сарын 25-ны дотор шалгаруулалт явагдаж байгаа энэ хугацаанд тендерийн материалыг шалгаж, нягтлаад болж байгаа, болохгүй байгааг нь дүгнээд үнэлгээ гаргах ёстой. Нэгэнт болоод өнгөрсөн процессын хойноос гэрээгээ байгуулах үүрэгтэй албан тушаалтан атлаа ийм үндэслэл хэлээд гэрээ байгуулахгүй байгаа нь хууль бус байна гэж үзэж байна.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуультай холбоотой Сангийн сайдын 2019 оны ******* дугаар тушаалаар Худалдан авах ажиллагааг цахим системээр холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам байдаг ба энэ журмаар тендер яаж явагдах,  үнэлгээний хороог яаж байгуулах, ямар шаардлага тавигддаг талаар маш тодорхой нарийн зохицуулалтууд байдаг, хуульд ч байгаа. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.1-т худалдан авах ажиллагааны чиглэлээр, эсхүл тухайн бараа, ажил, үйлчилгээнд холбогдох салбарт мэргэшсэн байх, Тендерийн үнэлгээний хороо нь худалдан авах чиглэлээр мэргэшсэн байх ёстой гэж заасан.

Сангийн сайдын журамд захиалагч ямар үүрэгтэй оролцдог талаар уг журмын 3.2.1-т захиалагч үнэлгээний хороог худалдан авах ажиллагааны мэргэшсэн байх сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан иргэний мэдээллийн санд бүртгэлтэй этгээдийг сонгож байгуулна гэж, улмаар Үнэлгээний хороо байгуулсантай ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тохиолдолд холбогдох мэдээллийг цахим системд бүртгэсэн байна гэж заасан. Үүнээс үзэхэд үнэлгээний хорооны гишүүд нь худалдан авах ажиллагааны болон хууль эрх зүйн чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдаж, А-3 сертификаттай байхыг шаарддаг. Энэ мэргэжлийн хүмүүсийн дүгнэсэн, хянасан, үнэлсэн гэрээг одоо гэнэтхэн дотоод хяналтаар хянасан гэж татгалзаад бидэнтэй гэрээ байгуулахгүй байгааг хууль бус гэдгийг шүүхээр тогтоолгож, нэгэнт үнэлгээний хорооны дүгнэлтээр шалгарсан тул тендерийн гэрээ хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан энэ шаардлагаа дэмжиж байна гэв.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2*******3 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Гүйцэтгэх захирлын тоот тушаалаар компанийн 2*******3 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан “Төмөрт цахиур 75%” нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Үнэлгээний хороо 2*******3 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хуралдаж, “Төмөрт цахиур 75%” нийлүүлэх гүйцэтгэгчийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нээлттэй тендер шалгаруулалтын журмаар сонгох, тендерийн баримт бичигт шаардлагатай шалгуур үзүүлэлтийг хэлэлцэн баталсан. 2*******3 оны 07 дугаар сарын 21-ний өдөр үнэлгээний хорооны 01 дүгээр хурлын шийдвэрийн дагуу “Төмөрт цахиур ферросилици-75%” нийлүүлэх тендерийн баримт бичгийг Сангийн сайдын 2*******1 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дүгээр тушаалаар батлагдсан бараа худалдан авах тендерийн жишиг баримт бичгийг баримтлан боловсруулж, худалдан авах ажиллагааны цахим системд тендерийн урилга болон тендерийн баримт бичгийг нийтэлж, 2*******3 оны 08 дугаар сарын 21-ний өдөр тендерийг нээхээр зарласан.

Үнэлгээний хороо нь 2*******3 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар хурлаар тендерт материалаа ирүүлсэн 6 компанийн тендерийн бичиг баримтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасны дагуу хянаж тендерийг үнэлж 2,650,000,000 төгрөгийн буюу хамгийн бага үнийн санал ирүүлсэн “******* *******” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн. Үүн дээр бид маргахгүй байгаа. Захиалагч үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтийг үндэслэн 2*******3 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 01/16******* албан тоотоор “******* *******” ХХК-д төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтыг дурдаж, гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах, гэхдээ шаардлага хангасан гүйцэтгэлийн баталгааг мэдэгдлийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор ирүүлэх гэрээ байгуулах эрх олгосон тухай, бусад тендер оролцогч бүрд шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр хүргүүлсэн.

2*******3 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн дотоод хяналтын албанаас “Төмөрт цахиур 75%” нийлүүлэх тендерийн үнэлгээний хорооны сонгон шалгаруулалтын талаар захиралд зөвлөмжийг хүргүүлсэн ба тус тендерийн 2 дугаар бүлгийн Тендерийн өгөгдлийн хүснэгтийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 18.6.4-т  “Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний мэдээлэлд технологийн түүхий эд материалыг 2*******1, 2*******2 онуудын аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй нийлүүлсэн байна. Ижил төстэй бараа нийлүүлж байсан туршлагыг бараа нийлүүлсэн гэрээ, гэрээ дүгнэсэн акт, протокол эсхүл дүгнэлтийн хамт ирүүлнэ. Хүснэгтээр санал болгосон ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагын гэрээ, гэрээ дүгнэсэн акт, протокол эсхүл дүгнэлтийн аль нэгийг ирүүлээгүй тохиолдолд туршлагын мэдээлэлд тооцохгүй үнийн дүнгээс хасахыг анхаарна уу!” гэсэн санамжийг илгээсэн байдаг. Гэтэл  “******* ” ХХК-ийг яагаад үнэлгээний хороо тендерт шалгарсан гэж үзсэн бэ? гэвэл нэхэмжлэгч нь тэгж харагдахаар гэрээ ирүүлсэн байсан.

“******* *******” ХХК нь Эрдэнэт үйлдвэртэй хийсэн хоёр гэрээ байдаг. Үүнээс авч үзвэл нэгдүгээрт 2*******2 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан гэрээний дүн 369,878,600 төгрөг нь 30 хувиас багагүй байх шаардлагыг хангаагүй. Хоёрдугаар гэрээ нь 2*******2 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан гэрээний биелэлт 2*******3 оноор дуусгавар болгож гүйцэтгэсэн тул 2*******3 оныхыг дүгнээгүй, тухайн жилийн ижил төстэй байх, нийт үнийн дүнгийн 30 хувь болох 795,000,000 төгрөг байх ёстой байтал Нийлүүлсэн барааны үнийн гүйцэтгэлийн дүн 2*******1, 2*******2 оны байдлаар 1 тэрбум 600 сая төгрөг орчим, Эрдэнэт үйлдвэртэй байгуулсан эхний гэрээ буюу 2*******2 оны ******* дугаар сарын 21-ний өдрийн 107 тоот гэрээнээс үзвэл гэрээ эхэлсэн огноо 2*******2 оны 03 дугаар сарын 25-ны өдөр, гэрээ дууссан огноо нь 2*******2 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр буюу 30 хоногоор байгуулсан.

Гэрээ дүгнэсэн огноо нь 2*******2 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байсан бол хоёрдугаар гэрээ буюу 2*******2 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн 203 тоот гэрээг 45 хоногт нийлүүлэх байсан ч жилийн дараа буюу 340 хоногийн дараа нийлүүлсэн байна. Гэтэл гэрээ дүгнэсэн огноо нь 2*******3 оны 05 дугаар сарын *******-ны өдөр байсан ба   2*******3 оны 5 сард дүгнэснийг 2*******2 оных гэж дүгнэсэн нь алдаатай дүгнэлт гаргасан гэж дотоод хяналтын дүгнэлтээр олж харж, илрүүлсэн. Үүнээс үзэхэд “******* *******” ХХК-ийн хариуцлагагүй байдал нь харагдаж байна. Тэгэхээр энэ гэрээг хэрэв байгуулбал хууль бус гэрээ болох юм байна гэдгийг олж харсан. Энэ нөхцөл байдлаас харвал гэрээ байгуулагдаагүй гэдгийг санах хэрэгтэй. Энэ бол гэрээ байгуулагдахаас өмнөх процесс ажиллагаа.

Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалтын дагуу шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй, 30.4.1 тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгааныг судалж, нээлттэй тендер шалгаруулалт явуулах гэсэн заалтуудын дагуу тендерийг дахин зарлах зөвлөмжийг хүргүүлсэн. Үнэлгээний хороо нь дотоод хяналтын зөвлөмжийг үндэслэлтэй гэж үзэж, 3 дахь хурлаа хийж уг 03 дугаар хурлаар “Төмөрт цахиур 75%” тендерт шаардлага хангасан оролцогч байхгүй тул “******* *******” ХХК-д хүргүүлсэн гэрээ байгуулах эрхийг хуулийн дагуу цуцалж, тендерийг дахин зарлах шийдвэр гаргаж, захиалагчид хүргүүлснээр 2*******3 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 01/ тоотоор захиалагч нь “******* *******” ХХК-д гэрээ байгуулах эрхийг цуцалсан тухай мэдэгдлийг дотоод хяналтын зөвлөмжийн хамт хүргүүлсэн. 2*******3 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01/1838 тоотоор  захиалагчаас Төрийн худалдан авах ажиллагааны газарт “******* *******” ХХК-тай цаашид гэрээ байгуулах боломжгүй болсон тул “Төмөрт цахиур 75%” нийлүүлэх цахим тендерийн үр дүнг хүчингүй болгож өгөх хүсэлтийг бичгээр гаргаж, 2*******3 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Төрийн худалдан авах ажиллагааны цахим хаяг руу цахимаар тус тус хүсэлтийг хүргүүлсэн. Үүнийг “******* *******” ХХК цахимаар харж, хянах бүрэн боломжтой юм.

Сангийн яамны 2*******3 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн ******* тоот албан бичгээр “******* *******” ХХК-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй тухай гомдол гэж үзэх боломжгүй байна” гэсэн хариуг өгсөн байна. 2*******3 оны 10 дугаар сарын 01-нд Төрийн худалдан авах ажиллагааны цахим хаягаас тендер шалгаруулалтын үр дүнг шинэчлэн бүртгэх боломжтой болсон гэж хариу ирүүлсний үндсэн дээр тендерийн үр дүнг хүчингүй болгож, Худалдан авах ажиллагааны цахим системд нийтэлсэн. Уг цахим систем нь өндөр шаардлагатай тул шаардлага хангасан болоод бүртгэж авсан гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн тендерт ирүүлсэн материал нь тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 46 дугаар зүйлд захиалагчийн эрх, үүргийг заасан байдаг бөгөөд 46.1.2-т үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах, гэж заасны дагуу үнэлгээний хорооны гэрээ байгуулах эрх олгохыг зөвлөсөн шийдвэр нь ТШЗ 18.6.4-т заасан шаардлагыг хангаагүй байхад нэхэмжлэгчийг тендерт шалгаруулсан нь хууль тогтоомжид нийцээгүй гэж үзэж, гэрээ байгуулах эрх олгосныг цуцалсан нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т тендерт шалгаруулалт гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг хуульд заасны дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг ойлгоно гэж зааснаас үзэхэд тендерт шалгаруулалтын үйл ажиллагаанаас гэрээ байгуулах хүртэл ажиллагааг салгаж ойлгох боломжгүй юм. Иймд энэ бол захиалагчийн эрх мэдлийн хүрээний асуудал юм. Гэрээ байгуулахгүй гээд мэдэгдэл өгөөд байхад гэрээ байгуулна гэж хүчээр шүүхийн шийдвэр гаргуулах гээд байгааг ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна.  “******* *******” ХХК нь шаардлага хангаагүй ийм гэрээ хийсэн гэдгээ мэдэж байгаа. Ийм нөхцөл байдал байхад биднийг буруу дүгнэлээ гэж албадах үндэслэл байхгүй. Бид энэ тухайгаа бичгээр мэдэгдсэн. Шаардлага хангаагүй гэж үзээд гэрээ байгуулах эрх олгосноо цуцалсан байгаа. Хэрэв энэ гэрээг байгууллаа гэж үзэхэд захиалагч нь нэхэмжлэгчтэй тендерийн бичиг баримтын шаардлага хангаагүй буюу хуулийн шаардлага хангаагүй, эрхийн зөрчилтэй гэрээ байгуулсан тохиолдолд уг гэрээ нь хожим хууль бус болох бөгөөд эсрэгээрээ нэхэмжлэгч “******* *******” ХХК-д сөрөг үр дагавартай юм.

Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 311 дүгээр тогтоолоор “Аж ахуйн нэгж байгууллагын дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ыг баталсан, энэ нь тухайн байгууллага нь гаргасан алдаагаа эхлээд өөрийн тогтолцоондоо засах боломжийг олгосон юм. Иймд дотоод хяналтын чиг үүргийн дагуу хүргүүлсэн зөвлөмжийг үндэслэн гэрээ байгуулах эрхийг цуцалсан нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч “******* *******” ХХК нь гүйцэтгэлийн баталгаа гэж гэрээ байгуулах эрх авсан тендерт оролцогч гэрээний үүргийн биелэлтийг бүрэн хангахыг баталгаажуулж, гэрээнд гарын үсэг зурахаас өмнө захиалагчид ирүүлсэн банкны баталгаа, даатгагчийн баталгаа, Засгийн газрын бонд, Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасыг ирүүлээгүйг нэмж дурдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

         

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “******* *******” ХХК-иас “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д холбогдуулан Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн тендерийн гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

“Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн ДААТҮТӨХК/2*******3042334 дугаартай “”  нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт  “******* *******” ХХК материалаа ирүүлэн оролцжээ. Уг тендерт нийт 6 компани оролцсон байна.

“Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн Тендерийн үнэлгээний хороо нь тендерийг 2*******3 оны 8 дугаар сарын 21-ны өдөр нээж,  тендерийн үнийг танилцуулахад “******* *******” ХХК нь хамгийн бага үнийн санал болох 2,650,000,000 төгрөгийн санал ирүүлсэн байх бөгөөд тус тендерийн үнэлгээний хороо нь 2*******3 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа “” нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт  ******* ******* ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер гэж үзэж, тендерийн ялагчаар шалгаруулж, тус компанитай гэрээ байгуулах зөвлөмжийг Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК-д хүргүүлэхээр шийдвэрлэснээр, захиалагчаас 2*******3 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 01/16******* дугаар албан бичгээр ******* ******* ХХК-д  хандан гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэлийг хүргүүлжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д Тендерт оролцогч өөрийн тендер хүчинтэй байх хугацааг 30-аас доошгүй хоног байхаар тендерт заана, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ, 29.2-т Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна гэж тус тус хуульчлан тогтоожээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд, маргаан бүхий тендерийг 2*******3 оны 8 дугаар сарын 21-ны өдөр нээсэн байх бөгөөд тендер хүчинтэй байх 30 хоногийн хугацаа 2*******3 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр дууссан байна.Тендерийн үнэлгээний хорооноос “******* *******” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн, хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, дүгнэлтээ гаргасаныг үндэслэн захиалагч Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК-нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан эрхийнхээ хүрээнд шийдвэрлэж, нэхэмжлэгчид 2*******3 оны 08 дугаар  сарын 25-ны өдрийн 01-6******* дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдлийг мэдэгдсэнээр гэрээ байгуулах эрх үүсчээ.

Нэхэмжлэгчээс захиалагчийн мэдэгдэлд дурьдсанаар Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд гэрээний маягтад гарын үсэг зурж ирүүлнэ үү гэх хугацааны дотор тендерийн ялагч ******* ******* ХХК-нь 2*******3 оны 9 дүгээр сарын 08-ний өдрийн 71 тоот, 9 дүгээр сарын 12-ний 73 тоот, мөн 9 дүгээр сарын 13, 18-ны өдрийн  74, 77 дугаар тоот албан бичгүүдээр “гэрээ байгуулах тухай” хүсэлтүүд, гүйцэтгэлийн баталгааг тус тус удаа дараа захиалагчид илгээсэн, хариуцагч байгууллага нь тухайн хүсэлтүүдийг тус бүр хүлээн авсан, ирсэн бичгийн бүртгэлийн дэвтрийн 7, 1465, 1475, 1517 дугаарт тус тус бүртгэгдэн, холбогдох албан тушаалтнуудад нь цохолтоор хуваарилагдсан болох нь 2*******3 оны ирсэн бичгийн дэвтрийн хуулбар, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар үйл баримтууд тогтоогдож байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т “үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах”, 46.1.3.үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах” нь захиалагчийн эрх, үүрэг байхаар тус тус хуульчилсан бөгөөд захиалагч Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК нь тендерийн үнэлгээний хорооны гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргасан атлаа нэхэмжлэгчийн гэрээ байгуулах тухай хүсэлтүүдийг хүлээн авч хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй, гэрээ байгуулаагүй, уг тендер хүчинтэй байх хугацаанд хуулиар хүлээлгэсэн гэрээ байгуулах ажиллагааг явуулах үүргээ хэрэгжүүлээгүй, тендерт ялагчтай тодорхой бус шалтгаанаар  гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй нь хууль бус болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн  тендерийн хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулаагүй үйлдэл нь нэхэмжлэгч компаниас шалтгаалаагүй, гэрээ байгуулах хугацааг зориуд алдсан хариуцагчийн буруутай үйл ажиллагаа байгаа болох нь шүүхэд нотлогдсон, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж дүгнэлээ.

Нэгэнт захиалагч Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК-ийн тендерийн ялагчтай гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй нь хууль бус болох нь нотлох баримтуудаар нотлогдож байх тул ******* ХХК-тай гэрээ байгуулахыг захиалагч Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК-д даалгах хууль зүйн үндэслэлтэй, ингэж даалгаж шийдвэрлэх нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т Худалдан авах ажиллагаанд ...үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална гэж заасан зарчимд нийцнэ гэж үзлээ.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Дотоод хяналтын хэлтсээс тендерийн өгөгдлийн хүснэгт ТШЗ 18.6.4-т заасан шаардлагыг ******* ХХК-нь хангаагүй,  шаардлагад нийцүүлэн тендерийг хянаж, сонгон шалгаруулж тендерийг ахин зарлах дүгнэлт, зөвлөмжийг ирүүлсэн тул гэрээ байгуулаагүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу тендерээс татгалзаж, гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгосон гэж тайлбарлан маргаж байх боловч  Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн Ерөнхий захирлын 2*******2 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/122 дугаар тушаалаар баталсан “Дотоод хяналтын журам”-аас үзэхэд энэхүү журмаар тухайн компанийн нэгж хэсгүүдийн үйл ажиллагаанд Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулахаар байх ба зорилго нь Монгол улсын хэмжээн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль бусад эрх зүйн акт, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, компаний дотоод үйл ажиллагаа, Ерөнхий захирлын гаргасан шийдвэр удирдлагын багийн бодлого зорилт зэрэгт нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх”-д чиглэгдсэн, дотоод хяналт шалгалтыг 5 чиглэлээр хэрэгжүүлэхээр журамлагджээ.

Энэ маргааны тохиолдолд байгууллагын дотоод хяналтын хэлтэс нь 2*******3 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Төмөрт цахиур 75%  ДААТҮТӨХК/2*******3042334 дугаар тендерийн үнэлгээний хорооны сонгон шалгаруулалтад хийсэн дүгнэлтэд “******* ХХК-ийн санал болгож буй үнийн дүнгийн 30 хувь нь 795,000,000 төгрөг, 2*******2 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан гэрээний дүн 369,878,600 төгрөг нь 30 хувиас багагүй байх шаардлагыг хангаагүй болон 2*******2 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан гэрээний биелэлт нь 2*******3 оноос дуусгавар болгож гүйцэтгэсэн тул тухайн жилийн ижил төстэй ажлын туршлагыг хангаагүй” гэж дүгнэн,  ДААТҮТӨХК/2*******3042334 дугаартай тендерийг ахин зарлах зөвлөмжийг мөн өдрөө захиалагчид хүргүүлсэн нь ойлгомжгүй,  хууль бус болжээ.

Дотоод хяналтын хэлтэс нь нэгэнт захирлын тушаалаар томилогдсон үнэлгээний хорооны хуульд заасан эрхийнхээ хүрээнд шийдвэрлэсэн шийдвэрийг хянах, хяналт тавих эрхгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар хяналт тавих эрх олгоогүй, хуулиар зохицуулагдаагүй байхад үнэлгээний хорооны үйл ажиллагааг хянаж, зөвлөмж, дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй, байгууллагын дотоод хяналтын хэлтэст хуулиар тогтоосон журам, эрх олгосон ажиллагаа биш байх бөгөөд зүй нь шийдвэр гарахаас өмнө  хяналт шалгалтынхаа үйл ажиллагааг явуулахаар байна.

Түүнчлэн Тендерийн үнэлгээний хорооноос ******* ******* ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэнээр, захиалагчаас гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн атлаа захиалагч нь тендерийн хорооны шийдвэрийг өөрчилж тендер хүчинтэй байх хугацаа дууссаны дараа буюу 2*******3 оны 09 сарын 26-ны өдөр 01/ тоот албан бичгээр   “...хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу тендерээс татгалзаж, 2*******3 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 01/ тоот гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгож байна” гэж шийдвэрлэснээ мэдэгджээ.

Дээрх мэдэгдлийг 10 дугаар сарын *******-ны өдөр ******* ХХК-д цахимаар хүргүүлсэн байх ба энэ өдөр мэдэгдлийг цахимаар хүлээн авсан,  эх хувиараа манай компанид ирээгүй, гэрээ байгуулах эрхийг цуцалсан мэдэгдэлийн талаар маргаагүй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаан дээр тайлбарласан учир гэрээ байгуулах эрхийг цуцалсан мэдэгдлийг шүүхээс дүгнэх боломжгүйг дурьдах нь зүйтэй.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-д “тендерийг хянан үзэх, үнэлэх үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийн төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно” гэж зааснаас үзэхэд  тендер нээх, тендерийг хянан үзэх, үнэлгээ хийж ялагчийг шалгаруулах нь үнэлгээний хорооны үүрэг байх бөгөөд захиалагчийн тендерээс татгалзах шийдвэр нь үнэлгээний хорооны шийдвэрээр дамжин хэрэгжих бөгөөд захиалагч байгууллага, түүнийг удирдах эрх бүхий албан тушаалтан өөрөө тендерийг хянах, тендерээс татгалзах шийдвэрийг бие даан гаргадаггүй болохыг тэмдэглэв.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК-ийн гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч ******* ******* ХХК-тай гэрээ байгуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс хариуцагчийг Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК гэж тодорхойлон бичсэн байх ба хуулийн этгээдийн нэрийн мэдээлэлээр 2*******3 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК болон өөрчлөгдөн бүртгүүлсэн  байх тул хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж бичсэн болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК-ийн  ДААТҮТӨХК2*******3*******2334  дугаартай тендерийн ялагч ******* ******* ХХК-тай гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч ******* ******* ХХК-тай гэрээ байгуулахыг Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК-д даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 000 /нэг зуун дөчин дөрвөн мянга/ төгрөгөөс илүү төлсөн 73800 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК-аас 7*******00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 /тав/ хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.НАРАНТУЯА