Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 114/шш2023/0023

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Хэргийн индекс: 114/2023/0017/3/

  Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунчимэг даргалж, нарийн бичгийн дарга Х.Ариунтуяаг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

  Гомдол гаргагч: *******гийн гомдолтой

  Хариуцагч: Дархан-Уул аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын дарга, газар, геодези зураг зүйн улсын ахлах байцаагч *******д холбогдох “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахтай холбоотой зөрчлийн хэргийг  хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд:

  Гомдол гаргагч                                                      *******

  Гомдол гаргагчийн  өмгөөлөгч                             *******

  Хариуцагч                                                              ******* нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэг: Гомдлын шаардлага:

            1.Гомдол гаргагч ******* Дархан-Уул аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын дарга, газар, геодези зураг зүйн улсын ахлах байцаагч *******д холбогдуулан “2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий гомдлыг гаргажээ.

           Хоёр: Хэргийн үйл баримтын тухайд

            2.1. Орхон сумын Экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн ахмад Э.Бат-Очирын шалгасан ”*******г зохих зөвшөөрөлгүй атар газрыг тариалангийн зориулалтаар хагалж ашиглуулсан гэх хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналыг үндэслэн удирдах албан тушаалтны 2023 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн “Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьялалын дагуу шилжүүлэх тухай” 84 дүгээр тогтоолоор шилжүүлснийг, Дарханул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар албан бичгээр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт шилжүүлсэн, тус газар 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1/1404 дугаартай албан бичгээр Барилга, хот байгуулалтын яам салбарын хяналтын газарт шилжүүлсэн,

            2.2. Тус яамны 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр “...1529 дугаартай зөрчлийн талаарх мэдээллийг Дарханул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга, улсын ахлах байцаагч ******* шалгах нь зүйтэй” гэснээр газар, геодези зураг зүйн улсын ахлах байцаагч ******* нь хэргийг үргэлжлүүлэн шалгаж, *******, ******* нар нь хамтран шинээр тариалангийн талбай бий болгосон гэж холбогдогч нарт 2023 оны 09 дүгээр сарын13-ны өдрийн *******, ******* дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулжээ.

            2.3. Тус ******* дугаартай шийтгэлийн хуудсаар *******г Зөрчлийн тухай хуулийн дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр шинээр тариалангийн талбай бий болгосон гэж 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 300.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулан, 1.403.032.975 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

            2.4. Гомдол гаргагч ******* дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2023 оны 10 дугаар  сарын 13-ны өдөр тус шүүхэд хандан гомдол гаргажээ.

 

            Гурав: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл

   3.1. Гомдол гаргагч ******* шүүхэд ирүүлсэн гомдолдоо болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

3.1.1 “...Дарханул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга, улсын ахлах байцаагч *******ы зөрчлийн дугаартай хэргийг хянан шийдвэрлэсэн хэргийн материалтай танилцахад уг хэргийг хянан шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчиж 2023 оны 09 сарын 13-ны өдөр 005638920 дугаартай Шийтгэлийн хуудсаар ******* надад үндэслэлгүйгээр 300 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулж, 1.403.032.975 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн байгааг миний бие 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр танилцсан.

3.1.2. Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-өлзийт багийн нутаг дэвсгэрт эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр шинээр тариалангийн талбай бий болгосон үндэслэлээр 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээх тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол гарсан байх бөгөөд уг тогтоолыг зөрчлийн хэрэгт холбогдогч ******* надад танилцуулаагүй гомдол гаргах эрхийг минь тайлбарлаж өгөөгүй болно.

      3.1.3. 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр "Хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэхээс бусад тохиолдолд шинжээч оролцуулах тухай тогтоолыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийг удирдлага болгон гаргахдаа тус тогтоолын 6-р заалтаар "Энэ тогтоолыг оролцогч нарт танилцуулж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1, 3.2, 3.3 дугаар зүйлүүдэд заасан эрх үүргийг тайлбарласугай " гэж заасан атлаа тус хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.6-д заасан зөрчилд холбогдогчид танилцуулаагүй гомдол гаргах эрхийг нь тайлбарлаж өгөөгүй ,

      3.1.4. мөн хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын зөвшөөрөл аваагүй, 2023 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр дахин "Эрдэнийн ногоолин" ХХК-ийг шинжээчээр томилсон тогтоол гаргаж шинжээч томилохдоо прокурорын зөвшөөрөл аваагүй, тогтоолыг холбогдогчид танилцуулж санал хүсэлтийг авааагүй, шинжээчийн дүгнэлт гарсны дараа 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр танилцуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн байх бөгөөд зөрчилд холбогдогч ******* болон өмгөөлөгчийн зүгээс "Эрдэнийн ногоолин" ХХК-ний шинжээчийн дүгнэлттэй танилцаад уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй дахин дүгнэлт гаргуулах хүсэлтэй байсан боловч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8-д заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан, Шийтгэлийн хуудас бичигдсэн байсан тул хэргийг мөн өдөр буюу 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Прокурорт шилжүүлж шүүхэд хандаж гомдлоо гарга гэсэн хариу өгсөн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуүлийн 1.12 дугаар зүйлийн 1-д заасан оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаагаас гадна ******* миний бие эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр тариалангийн талбай бий болгох үйлдэл хийгээгүй байхад үндэслэлгүйгээр шийтгэл ногдуулсан гэж үзэж байгаа тул 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

3.2.Гомдол гаргагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

3.2.1.Миний бие 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр *******тай утсаар холбогдоод тариалалт хийхдээ цуг талбайгаа нийлүүлээд  хагалаад тариалалт хийгээд өгөөч гэж холбогдсон 2023 оны 6 дугаар сарын 17-ны өдөр газраа хагалсан. Гэтэл Жаргалсайхан нь миний газраас 0.6 га газар дутаад байна гэхээр нь би тэгвэл чи миний талбайгаас дутаад байгаа хэмжээгээ ав, чи атар хагалах зөвшөөрөлтэй бол надад нөгөө талд нь хагалаад өг гэж тохиролцсон байсан. Гэвч Жаргалсайхан нь 0.6 га газраас илүүг дур мэдэн хагалж байгаад экологийн цагдаад баригдсан. Цагдаагийн газраас намайг дуудаж Жаргалсайхан нь таниас хөлс авч таны газрыг хагалсан гэж мэдүүлсэн тул тань дээр зөрчлийн хэрэг нээж шалгана гэсэн. 

3.2.2.Гэтэл тухайн хагалсан гэх газарт хэмжилт хийхэд миний эзэмшлийн талбайтай давхцаагүй байхад Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга ******* нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчиж 2023 оны 09 сарын 13-ны өдөр 005638920 дугаартай шийтгэлийн хуудсаар ******* надад үндэслэлгүйгээр 300 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулж, 1.403.032.975 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн байгааг миний бие 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр танилцсан гэв.

 

             3.3.Хариуцагч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга, газар, геодези зураг зүйн улсын ахлах байцаагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            3.3.1. Цагдаагийн газрын Орхон сумын Экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн ахмад Э.Бат-Очир нь *******г зохих зөвшөөрөлгүй атар газрыг тариалангийн зориулалтаар хагалж ашиглуулсан гэх хэргийг шалгаж, харьяаллын дагуу шилжүүлсэн.

3.1.2. 2023.07.18-ны 16 цаг 57 минутанд ******* 99188271 дугаарруу 99373788 утаснаас залгаж шилжин ирсэн хэргийн талаар мэдэгдэж, 2023.07.19-ний өдрийн 10:00 цагт Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын өрөөнд уулзахаар дуудсан 2023.07.19-ний өдөр *******тай уулзаж, шилжин ирсэн хэргийн талаар танилцуулж, зөрчлийн хэрэг нээх эсэхийг прокурорын зөвшөөрлийн дагуу нээх болохыг хэлсэн бөгөөд ******* нь хөдөө 10 хоногоор явах тул зөрчлийн хэрэг үүссэн тохиолдолд шийдвэрийг авах боломжгүйг илэрхийлсэн байдаг.

3.1.3. Холбогдогч *******, ******* нар нь тухайн атар газрыг нэг нь хагалсан нөгөө нь хаглуулсан гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлдэг. 2023.08.22-ны өдрийн хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэлтэй тус тус танилцаж үзвэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.11.3-д “Эрх бүхий албан тушаалтан эд зүйл, хөрөнгөд үнэлгээ тогтоох, тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулах зорилгоор хүсэлт гаргаж шинжилгээ хийлгэж болно” гэж заасны дагуу эрх бүхий албан тушаалтны эрхийн хүрээнд байгаль орчны нарийвчилсан үнэлгээ гаргах шинжилгээ хийлгэх нөхцөл шаардлагатай тулгарсаныг тодорхойлж болно.

3.1.4. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4-р зүйлийн 4.2.2. “Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 4.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 4.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 4.7 дугаар зүйл, 4.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ажиллагаа явуулах саналыг уг ажиллагааг явуулахаас өмнө прокурорт хүргүүлнэ гэж заасанд 2023.09.07-ний өдрийн Хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэхээс бусад тохиолдолд шинжээч оролцуулах тухай буюу Байгаль орчинд хохирол учруулсан талбайг хэмжиж байгаль орчны нарийвчилсан үнэлгээ гаргах тусгай мэдлэг бүхий шинжээчээр шинжилгээ хийлгэх ажиллагаа нь хамаарахгүй болно.

3.1.5. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1, 3.2, 3.3-д Холбогдогч, Хохирогч, Өмгөөлөгч нарын эрх, үүргийг заасан байдаг бөгөөд холбогдогчийн эрх, үүргийг ******* нь хэрэг шалгах явцад хэд хэдэн удаагаар танилцуулагдаж мэдсэн байх бөгөөд жишээлбэл 2023.06-ны өдрийн мэдүүлэгт уг хуулийн заалтыг дэлгэрэнгүй бичсэн байгааг харж болно. Иймд байгаль орчны шинжилгээ хийлгэх ажиллагаа болон холбогдогчийн эрх үүргийг шинээр мэдэж байгаа эсвэл огт мэдээгүй хэрэг биш юм.

3.1.6. Мөн тус тогтоолыг танилцуулсан тухайд "******* нь гарын үсэг зурахаас татгалзсан болно 2023.09.12” гэсэн тэмдэглэл тогтоолын дор бичигдсэн байгаа болон өмнөх 2023.08.22-ны өдрийн Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэлд 'Холбогдогч ******* нь *******ы газрыг тодорхойлж өгөөгүй гэх үндэслэлээр гарын үсэг зурахгүй гэв 2023.08.22” гэсэн тэмдэглэлүүдээс үзэхэд хэргийн газрын үзлэг, гэрч хохирогчийн мэдүүлэг, хөндлөнгийн мэргэжлийн байгууллагын шинжилгээний дүгнэлт зэргийг үл харгалзан иргэн нь өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг илтгэж байна.

  3.1.7. Эрх бүхий албан тушаалтны хувьд Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт багийн нутаг дэвсгэрт эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр шинээр тариалангийн талбай бий болгосон гэх асуудлыг холбогдох хуулийн хүрээнд шалган Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлсэн материал, нэгж талбарын хувийн хэрэг, хэргийн газрын үзлэг, холбогдогч, гэрч хохирогчийн мэдүүлэг, хөндлөнгийн мэргэжлийн байгууллагын шинжилгээний дүгнэлтийг үндэслэн зөрчил мөн болохыг тодорхойлсон.

3.1.8. Атар газрыг хагалах зөвшөөрлийг сумын иргэдийн нийтийн хурлаар оруулж, сум, аймаг нийслэл дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоол гаргаж Монгол улсын засгийн газарт өргөн бариад атар газар эзэмшүүлж болно гэсэн шийдвэр гарсны дагуу тухайн атар газрыг хагалах ёстой. Тухайн хоёр иргэн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн   ярилцан тохиролцож ******* нь өөрийн эзэмшилийн  0000059928 дугаартай гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг бүхий 55622 м.кв газраас  илүү 1060.34 м.кв газрыг *******аар хагалуулж зөрчлийг хамтран үйлдсэн нь тогтоогдсон  тул Зөрчлийн тухай хуулийн дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр шинээр тариалангийн талбай бий болгосон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу шийтгэл оногдуулсан, өмгөөлөгч авсанаас хойш худлаа ярьж байгаад гайхаж байна гэжээ.

 

          4. Хохирогч Б.Түмэнцогтийн “... хагалсанаас нь хойш мэдсэн, атар газар хагалах зөвшөөрөл олгоогүй...”,гэжээ.

          5. Гэрч Алтансарнай “... *******д 5 га газрыг анх олгосон үеийн зураглалыг нарийвчилсан орчин үеийн кадастрын зураг болгож мэдээллийн санд шинэчилж, оруулахад 5.5 га газар болж байна гэж газрын даамал Ч.Үүрийнтуяа танилцуулж байсан...” гэжээ.

          6. Гэрч Үүрийнтуяа  мэдүүлэгтээ: “...*******д таны нийт талбай 14 га газар байна. Зөвшөөрөлтэй нь 8.5 га газар байна шүү илүү тариалалт  хийгээд байгаа талбайн зүүн захаас 2га газрыг *******д олгосон шүү тиймээс энэ хүн тариалалт хийнэ шүү гэж хэлсэн...”  гэжээ.

 

                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх гомдол гаргагч *******гийн гомдол, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бусад холбогдох бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            1. Хариуцагч Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын дарга, геодези зураг зүйн улсын ахлах байцаагч ******* нь “2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ******* дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн *******д Зөрчлийн тухай хуулийн дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр шинээр тариалангийн  талбай бий болгосон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар зөрчилд шийтгэл оногдуулахдаа 300 нэгжтэй тэнцэх хэмжээний 300,000.00 төгрөгөөр торгож, байгаль экологид учруулсан хохирол, нөхөн төлбөрийн  нийт 2,806,065.95 төгрөгийн  тавин хувь болох 1,403,032.97  төгрөгийг тус тус гаргуулж төрийн сан, төрийн сангийн байгаль хамгаалах сангийн дансанд тушааж биелүүлэхийг даалгаж шийдвэрлэжээ.

   2. Хэрэгт авагдсан нотлох баримт болох Орхон сумын Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/54 дүгээр захирамж түүний хавсралтаар *******д нэгж талбарын  4503004842 дугаар бүхий 30000 м.кв газрыг, 2020 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн “Талбайн хэмжээг өөрчилж, газар эзэмшүүлэх тухай”  А/32 дугаар захирамж түүний хавсралтаар нэгж талбарын  4503004646 дугаар бүхий 55622 м.кв газрыг тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэсэнээр  ******* нь нийт 85622 м.кв газрыг төмс хүнсний ногооны зориулалтаар эзэмших эрхтэй болжээ.

   3. *******гийн сунгаж хагалуулсан гэх 1060.34 м.кв газар нь түүний эзэмшлийн нэгж талбарын 4503004646 дугаар бүхий 55622 м.кв газраас илүү гарч хагалагдсан болох нь хэрэгт авагдсан 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн  0000059928 дугаартай гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг, шинжээчийн дүгнэлт, гомдол гаргач, хариуцагчийн тайлбаруудаар тус тус тогтоогдож байна.

  4. Гомдол гаргагч ******* нь *******тай ярилцан тохиролцож өөрийн эзэмшилийн  0000059928 дугаартай гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг бүхий 55622 м.кв газраас  илүү 1060.34 м.кв газрыг *******аар хагалуулж, Орхон сумын Засаг даргаас тухайн газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргаагүй байхад шинээр тариалангийн  талбай бий болгосон нь түүний  “...2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Жаргалсайхан бид 2 тариалангийн талбай дээрээ очиж талбайгаа хэмжиж  Жаргалсайханд 0,6 га талбайг өгөөд, өөрийн тариалангийн талбайг сунгаад атар газар хагалаад ногоо таръя гэж тохирсон тухайн хагалсан атар газрыг эзэмших эрх байхгүй ...”, холбогдогч *******ы “...бид 2 ярилцаж байгаад би Батзаяагийн талбайгаас 0.6 га талбай аваад харин Батзаяагийн тариалангийн талбайг нэмж сунгаад атар газар хагалаад ногоо таръя гэж тохиролцоод шинээр атар газар хагалсан...” гэх 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ярилцлагын тэмдэглэлээр, Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай” тэмдэглэл /хх72-75х/, 2023 оны 08 дугаар сарын 22, 9 дүгээр сарын 8-ны өдрийн “Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тухай”, “Мэдүүлэгийг газар дээр нь шалгасан тухай” тэмдэглэлүүд, гэрэл зураг /хх57-66х/, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэгүүд, гомдол гаргагч, хариуцагчийн тайлбаруудаар тус тус тогтоогдож байгаа болно.

  5. Хариуцагч нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр”, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 5-д “газарт учирсан хохирлыг тухайн ангиллын газрын экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр”, 49 дүгээр зүйлийн 5 дэх хэсгийн 2-т “ “хөрсөнд учирсан хохирол, байгаль орчныг бохирдуулснаас үүсэх хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй  тэнцэх хэмжээгээр” гэж заасны дагуу  Орхон сумын Баян-Өлзийт багийн нутаг дэвсгэрт атар газар хагалснаас байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг  үндэслэн ургамлын аймагт учруулсан 231,525.79 төгрөгийн хохирлыг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,157,628.95 төгрөг, газарт учруулсан 58,127.84 төгрөгийн хохирлыг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 174,383.52 төгрөг, хөрсөнд учирсан 491,351.16 төгрөгийн хохирлыг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,474,053.48 төгрөг нийт 2,806,065.92 төгрөгийн хохирлын тал хувь болох 1,403,032.975 төгрөгийг, эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр шинээр тариалангийн  талбай бий болгосон зөрчилд нь 300 нэгжтэй тэнцэх хэмжээний 300,000 төгрөгөөр торгосон торгуулийг тус тус зөрчлийн хэргийн холбогдогч *******гаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй дээрхи хуулийн заалттай нийцсэн байна.

6. Зөрчлийн хэргийн холбогдогч ******* нь  зөрчлийн 2023 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн дугаартай хэрэгт шалгагдаж байгаагаа мэдэж байсан нь Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 08 дугаар сарын 22, 9 дүгээр сарын 8-ны өдрийн “Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тухай”, ”Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай” тэмдэглэлүүдээр тогтоогдож байгаа, мөн эрх бүхий албан тушаалтны 2023 оны 9 дүгээр сарын 6,7-ны өдрийн “Хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэхээс бусад тохиолдолд шинжээч оролцуулах тухай“ тогтоол нь  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 2-т заасан ажиллагаанд хамаарахгүй тул гомдол гаргагчийн өмгөөлөгчийн “Зөрчлийн хэрэг нээх тухай“ тогтоолыг танилцуулаагүй, шинжээч томилохдоо прокурорын зөвшөөрөл аваагүй гэх үндэслэл нь дээрхи мэдүүлэгүүд, хуулийн заалтаар үгүйсгэгдэж байгаа болно.

7. Зөрчлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийг хамтран үйлдсэн хүн, хуулийн этгээд тус бүрт шийтгэл оногдуулна” гэж заасны дагуу *******гийн эзэмшил газраас 1060.34 м.кв газрыг трактороор хагалсан хүн нь холбогдогч *******, хагалуулсан хүн нь гомдол гаргагч ******* болох нь тогтоогдсон тул хариуцагчаас зөрчил хамтран үйлдсэн *******, ******* нарт тус бүрд нь 300,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, нөхөн төлбөрийн 2,806,065.92 төгрөгийг хувааж, тус бүрээс 1,403,032.975 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д ”Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино” гэж заасантай нийцжээ.

8. Гомдол гаргагч нь Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Зөрчлийн тухай хууль зөрчсөн нь  тогтоогдсон, шүүх хуралдаан дээр “Эрдэнийн ногоолин” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт хүргүүлэх тухай 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 23/046 дугаартай албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн 10 хуудас бүхий шинжээчиийн дүгнэлттэй оролцогч нар маргаагүй, оролцогч нарт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан эрх үүргийг тайлбарлан өгсөн байх тул  шийтгэлийн хуудас гарсны дараа хэргийн материалтай танилцуулсан, шинжээч томилсон тогтоол танилцуулаагүйг Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж хариуцагчийг буруутгах   үндэслэлгүй байна.   

Иймд Дархан-Уул аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын дарга, улсын ахлах байцаагч *******ы 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй  байна гэж шүүх үзлээ.

 

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, дүгээр зүйлийн 5, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3,5, 5 дахь хэсгийн 2-т тус тус заасныг баримтлан *******гийн гомдолтой хариуцагч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга, улсын ахлах байцаагч *******ы гаргасан 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай

         2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар гомдол гаргагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1, 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдол гаргагч, хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

                                                                                                                                                  

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ж.ОЮУНЧИМЭГ