| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2023/04623/И |
| Дугаар | 181/ШШ2024/01720 |
| Огноо | 2024-04-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 181/ШШ2024/01720
| 2024 он 04 сар 25 өдөр | 181/ШШ2024/01720 |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, ВК ББСБ ХХК/РД: .../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******,*******,*******, Б овогт Г.О /РД: .../-д холбогдох,
6,731,843 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ВК ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Тиймээс дээрх төлбөр болох нийт 6,266,201 /зургаан сая хоёр зуун жаран зургаан мянга хоёр зуун нэг/ төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: ВК ББСБ ХХК-ны иргэн Г.О-оос нэхэмжилсэн 6,731,843 төгрөгийг Г.О бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
1. 2024.05.20-561,000
2. 2024.06.20-561,000
3. 2024.07.20-561,000
4. 2024.08.20-561,000
5. 2024.09.20-561,000
6. 2024.10.20-561,000
7. 2024.11.20-561,000
8. 2024.12.20-561,000
9. 2025.01.20-561,000
10. 2025.02.20-561,000
11. 2025.03.20-561,000
12. 2025.04.20-560,843 төгрөг
Дээрх графикийн дагуу төлөхөөр тохиролцов. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ВК ББСБ ХХК хариуцагч Г.О-д холбогдуулан 6,731,843 /зургаан сая долоон зуун гучин нэгэн мянга найман зуун дөчин гурав/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ: ...1.2024.05.20-561,000
2. 2024.06.20-561,000
3. 2024.07.20-561,000
4. 2024.08.20-561,000
5. 2024.09.20-561,000
6. 2024.10.20-561,000
7. 2024.11.20-561,000
8. 2024.12.20-561,000
9. 2025.01.20-561,000
10. 2025.02.20-561,000
11. 2025.03.20-561,000
12. 2025.04.20-560,843 төгрөг
Дээрх графикийн дагуу төлөхөөр тохиролцов. гэж харилцан тохиролцсон болох нь талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар зохигчийн байгуулсан Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч ВК ББСБ ХХК нь хариуцагч Г.О-д холбогдуулан гаргасан 6,731,843/зургаан сая долоон зуун гучин нэгэн мянга найман зуун дөчин гурав/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.О 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 561,000 төгрөгийг, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 561,000 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 561,000 төгрөгийг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 561,000 төгрөгийг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 561,000 төгрөгийг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 561,000 төгрөгийг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 561,000 төгрөгийг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 561,000 төгрөгийг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 561,000 төгрөгийг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 561,000 төгрөгийг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 561,000 төгрөгийг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 560,843 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ВК ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 130,478.47 төгрөгөөс 65,239 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн орон нутгийн төсвийн орлогын 100200600941 тоот данснаас, хариуцагч Г.О-оос улсын тэмдэгтийн хураамжид 65,239 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ВК ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ С.ХИШИГБАТ