| Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзийсайхан Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 114/2022/0019/З |
| Дугаар | 114/ШШ2023/0024 |
| Огноо | 2023-11-07 |
| Маргааны төрөл | Газар, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 114/ШШ2023/0024
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ би, “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох “******* *******” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг шийдвэрлэж, хариу өгөхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,******* нар шүүхэд гаргасан тайлбартаа: “...“******* *******” ХХК нь 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр аймгийн Засаг даргад хандан хүсэлт ирүүлсэн байна. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр албан ёсны шийдвэрийн хамт хүргүүлнэ. Иймд “******* *******” ХХК-ийн гаргасан “******* *******” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг шийдвэрлэж, хариу өгөхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“******* *******” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “******* *******” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг шийдвэрлэж, хариу өгөхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр гарган илэрхийлсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ:”, 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх...”, 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус зааснаас үзвэл хариуцагч нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд ийнхүү хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр хуульчилжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх бөгөөд хариуцагч 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ******* дүгээр албан бичгээр “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ...28.2.1-28.2.8 ...”-д заасан бүх эрхийг, тодруулбал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт олгосон, ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт тайлбарласан ба түүнийг ойлгож, зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
Энэхүү шүүгчийн захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэй.
ШҮҮГЧ Ө.МӨНХ-ЭРДЭНЭ