| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2023/01028/И |
| Дугаар | 182/ШШ2024/02069 |
| Огноо | 2024-05-08 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 182/ШШ2024/02069
| 202******* 05 10 | 182/ШШ202*******/02069 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус ******* хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б тоот хаягт оршин суух ******* овогт *******гийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С байранд байрлах, Н холбогдох,
2022.11.22-ны 23*******20001 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол-р Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.02-ны өдрийн 2356 дугаар шийдвэрийн дагуу Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хороо, ******* *******, тоот хаягт байрлах, 1035,32 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлөх ажиллагаа хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 2023 оны 03 дугаар сарын 10-нд хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Гэрч , ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.*******ээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг дэмжиж байна. Нэхэмжлэгч Д.******* нь төлбөр төлөгч гэх ХХК-ийн хамгийн анхны хувьцаа эзэмшигч нь байсан. Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хороо, ******* *******, тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 1035,32 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ХХК-ийн эзэмшилд байсан. 2018.08.13-нд Д.******* нь гэх этгээдэд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах эрхийг олгохдоо Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-р шилжүүлсэн байдаг. нь компанийн хувьцаа эзэмшигч болж байж, түүний нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж өгөхөөр тохиролцсон байдаг. нь компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн. ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх Д.Хосбаяр нь үл хөдлөх эд хөрөнгийг д 100 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийж шилжүүлсэн байна.
Ингээд 2022.12.12-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлөх тухай мэдэгдэл ирснээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2021.11.02-ны өдрийн 2356 дугаартай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсныг мэдсэн. Өөрөөр хэлбэл, Д.*******ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг Ч.Эрдэнэдалайд худалдан борлуулсныг мэдсэн.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн 2021.11.02-ны өдрийн 2356 дугаартай шийдвэрээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг ХХК-ийн хууль бус эззмшлээс чөлөөлж Ч.Эрдэнэдалайгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байдаг.
Энэ шийдвэр, 2021.12.20-ны өдрийн 837 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэнээр 2022.11.22-нд 23*******20001 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж эхэлсэн.
Дээрх ******* шийдвэрийн дагуу төлбөр авагч нь Ч.Эрдэнэдалай, төлбөр төлөгч нь ХХК байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.-д зааснаар эдгээр нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд бөгөөд 32.3.-т зааснаар төлбөр авагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр төлөгч гэх бөгөөд албадан чөлөөлөх ажиллагааг төлбөр төлөгч ХХК, түүний итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдэд холбогдуулан явуулах ёстой байтал хэргийн оролцогч биш этгээдүүдэд холбогдуулан явуулж байгаа нь хууль зөрчсөн.
Бид шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар бүх шатны албан тушаалтан, байгууллагад гомдол гаргаж байсан.
Нэхэмжлэгч Д.******* нь ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан, тэрээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018.08.13-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-нээс татгалзаж, ХХК-ийн 100 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг , Д.Хосбаяр нарт даалгах, 2021.03.01-ний өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-нүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, дээрх 5 давхар, 1035,32 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлж өгөхийг шаардаж нэхэмжлэл гаргасан, өмчлөлийн маргаантай байгааг мэдсэн атлаа төлбөр төлөгч биш Д.*******т холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлсөн нь хэт нэг талыг баримталж, төлбөр авагч талтай ашиг сонирхлын зөрчилтэй ажиллагаа гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч Д.******* болон нараас албадан чөлөөлөх ажиллагаа явуулсан, гуравдагч этгээдээр оролцуулаагүй нь түүний эрх ашгийг ноцтой зөрчиж, хууль бус болсон. Энэ үл хөдлөх эд хөрөнгө нь анхнаасаа ХХК-ийн эзэмшилд байгаагүй нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.
Иймд 2022.11.22-нд 23*******20001 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоолын дагуу явагдсан Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хороо, ******* *******, тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 1035,32 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлсөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн 2021.11.02-ны өдрийн 2356 дугаартай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хороо, ******* *******, тоот хаягт байрлах, 20135,32 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, улсын тэмдэгтийн хураамжид 328 975 төгрөгийг гаргуулж Ч.Эрдэнэдалайд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу төлбөр төлөгч ХХК, мөн түрээслэгч гэх 9 иргэн, хуулийн этгээдэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8.-д заасны дагуу мэдэгдлийг гардуулан 2023.02.03-нд албадан чөлөөлөх ажиллагааг хийсэн. Тус чөлөөлөх ажиллагаанд иргэн Д.******* нь өөрийн биеэр оролцсон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Гуравдагч этгээд Ч.Эрдэнэдалайн итгэмжлэгдсэн төлөөлөгч аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч ХХК-иас Ч.Эрдэнэдалай нь маргаан бүхий, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хороо, ******* *******, тоот хаягт байрлах, 1035,32 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан бөгөөд уг хөрөнгийг хариуцагч ХХК нь нэхэмжлэгч Ч.Эрдэнэдалайд шилжүүлж өгөхгүй байсан учир түүний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргаснаар шүүхээс албадан чөлөөлж олгохоор шийдвэрлэсэн. Ч.Эрдэнэдалай нь төлбөр авагч тал юм.
******* ******* шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй. Нэхэмжлэгч нь хуульд заагаагүй асуудлыг, тухайн хөрөнгийн өмчлөгч эзэн нь гэдгийг мэдсээр байж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан нь үндэслэлгүй гэдэг тайлбар хэлдэг бөгөөд энэ нь хууль зүйн үнэдслэлгүй болно.
Тухайн хөрөнгө н.Батбаяр, шилжиж байсан асуудал нь ХХК-д хамааралгүй. Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр төлөгч шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол ажиллагааг гүйцэтгэдэг байгууллага юм. Хариуцагч шийдвэр гүйцэтгэх байгууллага төлбөр авагч Ч.Эрдэнэдалайд тухайн хөрөнгийг албадан чөлөөлж хүлээлгэн өгсөн ажиллагаа нь хуульд нийцсэн, ******* шийдвэр заавал биелэгдэж байх ёстой. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2021.12.20-ноос хойш 2023 оны 02 дугаар сар хүртэл бүтэн жил илүү хугацаанд явагдсан.
Шийдвэр гүйцэтгэгчээс түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан бүх этгээдэд хуулийн дагуу мэдэгдэл өгч хөрөнгийг албадан чөлөөлсөн ажиллагаа нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8.-д заасны дагуу явагдсан. Бид хариуцагч талын тайлбарыг дэмжиж оролцож байна. Гэрч нь төлбөр төлөгч ХХК-ийг ажиллагаанд төлөөлж оролцсон. Нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн зүйл огт байхгүй. Иймд нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй гэв.
*******.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, ******* ******* шийдвэр гүйцэтгэх газрын 2023.01.10, 2023.01.30-ны өдрийн *******-226/0099*******, *******-226/02127 тоот мэдэгдлүүд, Д.*******ээс ШШГЕГ-т гаргасан 2023.01.31-ний өдрийн гомдол, ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэх албаны 2023.02.06-ны өдрийн 03/236 тоот Д.*******т хүргүүлсэн албан бичиг, Д.*******ээс Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэмэгдүүлэн өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлага, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* шүүчгийн 2022.12.30-ны өдрийн 296 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай захирамж, уг захирамжид Д.*******ээс гаргасан гомдол, тус ******* 2023.01.30-ны өдрийн *******1 дугаартай Гомдол хянан шийдвэрлэх тухай тогтоол, тус шүүхэд 2023.01.31-ний өдөр гаргасан Г.Тулгын Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийдвэр хянуулах тухай хүсэлт, тус ******* шүүгчийн 2023.02.15-ны өдрийн 252******* дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж /хх-ийн 5-29/, төлөөлөгчид олгосон итгэмжлэлүүд /хх-ийн 39-*******0/ зэргийг,
5.Хариуцагч талаас нотлох баримтаар, төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-ийн 31,153/, шийдвэр гүйцэтгэлийн 23*******20001 тоот хувийн хэрэг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн 2021.11.02-ны өдрийн 2356 дугаартай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2021.12.20-ны өдрийн 12287 дугаартай Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 837 дугаартай ******* гүйцэтгэх хуудас, 2022.11.22-ны өдрийн 23*******20001 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, төлбөр төлөгч ХХК-ийн төлөөлөгч томилсон итгэмжлэл, шийдвэр гүйцэтгэх байгууллагын төлбөр төлөгчид болон түрээслэгч нарт мэдэгдсэн Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хороо, ******* *******, тоот хаягт байрлах, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөх тухай мэдэгдлүүд, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023.02.03-ны өдрийн 23**************20001/226-01 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ажлын бус цагаар явуулах зөвшөөрөл, шийдвэр гүйцэтгэгчийн 2023.02.03-ны өдрийн Байр орон сууцнаас албадан гаргах тухай тогтоол, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023.02.03-ны өдрийн 23/02-88 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, Д.*******ийн ******* ******* шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан гомдол, тус газрын 2023.02.13-ны өдрийн 162 тоот Д.*******т явуулсан хариу мэдэгдэх хуудас, Д.Тулгын гаргасан гомдол, түүнд явуулсан 2023.02.13-ны өдрийн 160 тоот хариу мэдэгдэх хуудас /хх-ийн *******3-97/ зэргийг,
6. Гуравдагч этгээд Ч. Эрдэнэдалайгаас төлөөлөгчид олгосон итгэмжлэл /хх-ийн 1*******3, 152/ зэргийг тус тус гаргасан.
7. Нэхэмжлэгч талын хүсэлтээр тус ******* шүүгчийн 2023.05.22-ны өдрийн 6*******5******* дугаар захирамжаар гэрчээр Д.Хосбаяр, нарыг оролцуулж шүүх хуралдаанд мэдүүлэг гаргасан.
Зохигч талын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч байгууллагад холбогдуулан, ******* ******* шийдвэр гүйцэтгэх газраас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.02-ны өдрийн 2356 дугаар шийдвэрээр ХХК болон Д.******* надад холбогдуулан явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаа 2022.11.22-ны өдрийн 23*******20001 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол-р явуулсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.02-ны өдрийн 2356 дугаар шийдвэрийн дагуу Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хороо, ******* *******, тоот хаягт байрлах, 1035,32 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлөх ажиллагаа хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өөрчилсөн байна.
Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч талаас үл зөвшөөрч маргажээ.
Шүүхээс нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
1.Нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.11.02-ны өдрийн 2356 дугаар захирамжийн дагуу төлбөр төлөгч нь ХХК байх бөгөөд түүнд холбогдуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах байтал ажиллагааны тал биш этгээдүүдэд буюу Д.*******т холбогдуулан явуулж байгаа нь хууль зөрчсөн, нэхэмжлэгчийн өмчлөх эрх зөрчигдсөн талаар, шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар мэдэгдсэн байхад түүнийг гуравдагч этгээдээр оролцуулаагүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлээгүй, хүсэлт, гомдлыг шийдвэрлэхгүй, мэдэгдэх хуудас өгч байгаа нь хууль бус болсон тул Д.*******ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлсөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгох үндэслэлтэй гэж тайлбарлан мэтгэлцсэн.
2.Хариуцагч байгууллагаас, нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэлээ, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.02-ны өдрийн 2356 дугаар шийдвэрээр эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хороо, ******* *******, тоот хаягт байрлах, 1035,32 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж Ч.Эрдэнэдалайд олгохоор шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад уг үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлөх ажиллагааг явуулж, төлбөр төлөгч ХХК болон түрээслэгч гэх 9 иргэн, хуулийн этгээдэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 100 дугаар зүйлийн 100.8.-д заасны дагуу мэдэгдлийг гардуулан өгч 2023.02.03-ны өдөр албадан чөлөөлөх ажиллагааг явуулсан, уг ажиллагаанд нэхэмжлэгч Д.******* биеэр оролцсон ажиллагаа хуульд нийцэж явагдсан, нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.
3.Гуравдагч этгээд Ч.Эрдэнэдалайгийн итэгмжлэгдсэн төлөөлөгчөөс, хариуцагч шийдвэр гүйцэтгэх байгууллага төлбөр авагч Ч.Эрдэнэдалайд тухайн хөрөнгийг албадан чөлөөлж хүлээлгэн өгсөн ажиллагаа нь хуульд нийцсэн, түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан бүх этгээдэд хуулийн дагуу мэдэгдэл өгч хөрөнгийг албадан чөлөөлсөн ажиллагаа нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8.-д заасны дагуу явагдсан, нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн зүйл огт байхгүй тул нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй гэж тайлбарлан хариуцагч талын тайлбар, байр суурийг дэмжин оролцсон.
*******.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, зохигчдоос гаргасан дээрх нотлох баримтуудаар дараахь үйл баримтууд тогтоогдсон.
*******.1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн 2021.11.02-ны өдрийн 2356 дугаартай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар хариуцагч ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хороо, ******* *******, тоот хаягт байрлах, 1035,32 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх тухай нэхэмжлэгч Ч.Эрдэнэдалайн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ХХК хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх бөгөөд уг ******* шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
*******.2.Шүүхийн шийдвэрийг буюу шүүгчийн 2021.11.02-ны өдрийн 2356 дугаартай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийг хариуцагч ХХК сайн дураар биелүүлээгүй, уг үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөөгүй тул нэхэмжлэгч Ч.Эрдэнэдалай хүсэлт гаргаснаар 2021.12.20-ны өдрийн 12287 дугаартай Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 837 дугаартай ******* гүйцэтгэх хуудас үйлдэгдэн, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022.11.22-ны өдрийн 23*******20001 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол-р шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулжээ.
*******.3.Төлбөр төлөгч ХХК-иас 2022.12.09-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ыг томилсон байх бөгөөд хариуцагч ******* ******* шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч тус компанид 2022.12.12-ны өдөр *******-226/2*******158 тоот 2023.01.03-ны өдрийн *******-226/00100 тоот, 2023.01.13-ны өдрийн *******-226/0099******* тоот, 2023.01.30-ны өдрийн *******-226/02127 тоот мэдэгдлүүдээр ******* шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч ******* шийдвэрийг биелүүлж 1035,32 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөөгүй байна.
Энэ нь хэрэгт авагдсан дээрх мэдэгдлүүд болон шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүдээр нотлогдсон бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.2., 1*******.3., 1*******.5.-д заасны дагуу гүйцэтгэх бичиг баримтад заасан шаардлагыг албадан гүйцэтгэх, тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэж ******* шийдвэрийг биелүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны мэдэгдэх хуудсуудыг удаа дараа хүргүүлсэн байна.
*******.*******.Түүнчлэн шийдвэр гүйцэтгэгчээс, гүйцэтгэх бичиг баримтад заасан төлбөр авагч Ч.Эрдэнэдалайгийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хороо, ******* *******, тоот хаягт байрлах, 1035,32 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэн эзэмшиж байсан 9 иргэн, хуулийн этгээдэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.3.-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны мэдэгдэх хуудсуудыг хүргүүлсэн байх бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийг үйлджээ.
Дээрх үйл баримтууд нь шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсан баримтуудаар тогтоогдсон ба шийдвэр гүйцэтгэлийн эдгээр ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.2.1.-д заасантай нийцсэн байх бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад маргааны зүйл болох тухайн хөрөнгөд байрлан үйл ажиллагаа явуулж байсан 7 түрээслэгч нь сайн дураар эд хөрөнгийг чөлөөлж, төлбөр авагчид хүлээлгэн өгсөн байна.
*******.5.Шийдвэр гүйцэтгэгчийн 2023.01.30-ны өдрийн *******-226/02127 тоот мэдэгдлээр 1 дүгээр давхарт байрлан үйл ажиллагаа явуулж байсан түрээслэгч Сити агро ХХК, ******* дүгээр давхрын түрээслэгч гэх , Д.******* нарт 2023.02.02-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг сайн дураар чөлөөлөхийг мэдэгдсэн байх боловч дээрх иргэн, хуулийн этгээд нар нь өөрсдийн эзэмшиж байсан үл хөдлөх эд хөрөнгийг сайн дураар чөлөөлөөгүй тул 2023.02.03-ны өдөр эзэмшиж байсан байрнаас нүүлгэн гаргах, албадан чөлөөлөх ажиллагааг явуулж, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хороо, ******* *******, тоот хаягт байрлах, 1035,32 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч Ч.Эрдэнэдалайд хүлээлгэн болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023.02.03-ны өдрийн 23**************20001/226-01 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ажлын бус цагаар явуулах зөвшөөрөл, шийдвэр гүйцэтгэгчийн 2023.02.03-ны өдрийн Байр орон сууцнаас албадан гаргах тухай тогтоол, гэрч , Д.Хосбаяр нарын мэдүүлэг зэргээр нотлогдсон.
Үүний дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5.-д тодорхой үйлдэл, үйл ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхыг даалгасан шийдвэрийг биелүүлсэн гэх үндэслэлээр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023.02.03-ны өдрийн 23/02-88 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол-р төлбөр төлөгч ХХК-д холбогдох 23*******20001 бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож шийдвэрлэжээ.
5.Нэхэмжлэгч Д.******* хариуцагч , Д.Тамир, Ч.Эрдэнэдалай, Д.Хосбаяр нарт холбогдуулан Д.*******, нарын хооронд байгуулсан 2018.08.13-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-нээс татгалзаж, ХХК-ийн 100 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг , Д.Хосбаяр нарт даалгах,
, Д.Тамир нарын хооронд байгуулсан 2021.03.01-ний өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-нүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 56.1.8.-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах,
Д.Хосбаяр болон Ч.Эрдэнэдалай нарын хооронд 2021.0*******.05-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 56.1.8., 56.1.10.-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, гэрчилгээний 0005253*******2, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хороо, ******* *******, тоот хаягт байршилтай, 5 давхар, 1035,32 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан, мөн цагдаагийн байгууллагад хэрэг бүртгэлтийн хэрэг нээлгэн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан нь эрх зөрчсөн гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн 2022.12.30-ны өдрийн 296 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай захирамж, уг захирамжид Д.*******ээс гаргасан гомдол, түүнийг хянаж шийдвэрлэсэн тус ******* 2023.01.30-ны өдрийн *******1 дугаартай Гомдол хянан шийдвэрлэх тухай тогтоол зэргээс үзэхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар албадан чөлөөлсөн дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь иргэн Ч.Эрдэнэдалай болон ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Д.Хосбаяр нарын хооронд байгуулагдсан 2021.0*******.05-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г үндэслэн төлбөр авагч Ч.Эрдэнэдалайн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2202017209 дугаартай бүртгэгдэж, бүртгэлийн байгууллагаас 2021.0*******.06-ны өдөр 000836*******91 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон, түүнчлэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 00012*******117 тоот гэрчилгээгээр тухайн үед гүйцэтгэх захирал Д.Хосбаяр нь тус компанийн эцсийн өмчлөгч болж 2021.0*******.02-ны өдөр бүртгэгдсэн эдгээр бүртгэл аль аль нь хүчин төгөлдөр байсан нь тогтоогдсон, шүүгчийн захирамжид энэ талаар дүгнэсэн байна.
Дээрх үйл баримтууд нь шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ******* шийдвэрийн дагуу төлбөр төлөгч ХХК-д холбогдуулан явуулж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль зөрчсөн, бусдын эрх ашгийг хөндөж хохироосон гэж үзэх үндэслэл болохгүйн дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй юм.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.-д Төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Д.******* нь ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022.11.22-ны өдрийн 23*******20001 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол-р явуулсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн 2021.11.02-ны өдрийн 2356 дугаартай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийг биелүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тал биш, түүнчлэн хуулийн 32.5.-д заасан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд биш байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1.-д Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.*******ээс маргаан бүхий хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотойгоор холбогдох этгээд-ийн хувьд нэхэмжлэл гаргах эрхтэй болно.
7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д Орон байр, барилга, агуулах, савыг төлбөр төлөгч буюу нүүн гарах этгээд...-с чөлөөлж, төлбөр төлөгч буюу нүүн гарах этгээдэд албадан чөлөөлсөн үл хөдлөх эд хөрөнгийг цаашид эзэмших, ашиглахыг хориглож төлбөр авагчид хүлээлгэн өгснөөр орон байрнаас нүүлгэн гаргах тухай гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлсэнд тооцно, 100.8.-д Нүүн гарах этгээд албадан нүүлгэх мэдэгдэлд заасан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр барилга, орон байранд байхгүй, эсхүл албадан чөлөөлөх барилга, орон байр бусдын ашиглалтанд байгаа нь шийдвэр биелүүлэхэд саад болохгүй гэж тус тус заасан бөгөөд хариуцагч байгууллага нь маргааны зүйл болох дээрх үл хөдлөх эд хөрөнгийн ******* дүгээр давхарт үйл ажиллагаа явуулж байсан Д.******* //, 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулж байсан Сити агро ХХК нь албадан чөлөөлөх тухай мэдэгдлийг биелүүлээгүй, албадан чөлөөлөх ажиллагаанд саад учруулсан гэж үзэн цагдаагийн байгууллагын ажилтныг байлцуулан ******* шийдвэрийг биелүүлж тухайн хөрөнгийг албадан чөлөөлж төлбөр авагчид хүлээлгэн өгч, нүүн гарах этгээдийн эд хөрөнгийг битүүмжлэн төлбөр төлөгч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч т хүлээлгэн өгсөн байна.
Эдгээр нь шийдвэр гүйцэтгэгчийн 2023.02.03-ны өдрийн тэмдэглэлүүд, шийдвэр гүйцэтгэгчийн Байр орон сууцнаас албадан гаргах тухай тогтоол, гэрч ын мэдүүлэг, хариуцагчийн тайлбар зэргээр нотлогдсон.
Үүнээс үзвэл шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн 2021.11.02-ны өдрийн 2356 дугаартай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийг биелүүлэн шийдвэрт заасан заасан үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлөх ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1., 100.*******., 100.5., 100.8., 100.9.-д заасан шаардлагыг хангаж, хуулийн дээрх заалтуудыг зөрчөөгүй байна.
8.Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Д.*******ээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гаргасан 2023.01.31-ний өдрийн гомдол, тус газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2023.02.06-ны өдрийн 03/236 тоот Д.*******т хүргүүлсэн албан бичиг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн 2013.02.15-ны өдрийн 252******* дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж зэргээр нэхэмжлэгчээс 2023.03.10-нд нэхэмжлэлээ гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.3., **************.*******.-т заасныг зөрчөөгүй гэж үзнэ.
9.Хэргийн 16-17 дахь талд авагдсан баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.2., **************.*******.-т заасан шаардлагыг хангаагүй, хуулбар байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй, ******* шийдвэрийн үндэслэл болохгүйг дурдав.
10.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, хариуцагч ******* ******* шийдвэр гүйцэтгэх газар нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн 2021.11.02-ны өдрийн 2356 дугаартай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийг биелүүлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа төлбөр төлөгч ХХК-ийн эзэмшлээс болон нүүн гарах этгээдээс, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хороо, ******* *******, тоот хаягт байршилтай, 1035,32 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлсөн нь хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.3., 116., 118., 160 дугаар зүйлийн 160.1.2.-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******ийн гаргасан, хариуцагч ******* ******* шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, 2022.11.22-ны 23*******20001 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол-р Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.02-ны өдрийн 2356 дугаар шийдвэрийн дагуу Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хороо, ******* *******, тоот хаягт байрлах, 1035,32 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлөх ажиллагаа хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 1******* хоногийн дотор ******* Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.*******., 119.5., 119.7. д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 1******* хоног өнгөрснөөс хойш зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА