| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2024/01044/И |
| Дугаар | 182/ШШ2024/02124 |
| Огноо | 2024-05-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 182/ШШ2024/02124
| 2024 05 13 | 182/ШШ2024/02124 |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч хаягт байрлах ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч хаягт оршин суух З овогт *******ын ******* /РД:*******/-д холбогдох,
Гэрээний үүрэгт нийт 1 082 124.64 тухай иргэний хэргийг 2024 оны 02 дугаар сарын 01-нд хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Хариуцач Д.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.******* нь ******* ББСБ ХХК-тай 2022.07.04-ний өдөр 47 тоот зээлийн гэрээ байгуулан 1 349 900 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээл авсан.
Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй ба эргэн төлөлт хийгээгүй болно.
Зээлийн гэрээний 2.1.10-д зээлийн гэрээний үүргийг зөрчих гэж зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр, түүний нэмэгдүүлсэн хүүний төлбөрүүдийг эргэн төлөх хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн, 3.2-т заасны дагуу зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүйд тооцох ба гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Иймд гэрээний 4.2.3-т заасныг ноцтой зөрсөн байна. Энэхүү зээлдэгчтэй ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 7.2-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч нь гэрээг дангаар цуцлах эрхтэй.
Нэхэмжлэл гаргаж буй өдрийн байдлаар буюу 2023.01.31-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн 851 166.50 төгрөг, төлөх ёстой хүү 215 898.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12 560.01 төгрөг, нотариатын зардал 2 500 төгрөг, нийт 1 082 124.64 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь Д.*******тай байгуулсан зээлийн гэрээний нөхцөлт 1 082 124.64 төгрөгөөс Д.******* нь 300 000 төгрөгийг төлсөн байгаа бөгөөд үлдэгдэл 782 124 төгрөгийг 2024.07.13-ны өдрийн дотор 2 хувааж төлөх болсныг хүлээн зөвшөөрч байна. Хуульд заасан эрх үүргийг ойлгосон болно. гэв.
3.Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.******* би нэхэмжлэлийн шаардлага 1 082 124.64 төгрөгөөс 300 000 төгрөгийг төлсөн. Үлдэх 782 124.64 төгрөгийг 2024.07.13-ны өдрийн дотор 2 хувааж төлж байрагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хуульд заасан эрх үүргийг ойлгосон болно. гэжээ.
4.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд:
Нэг талаас нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн төлөөлөгч *******, нөгөө талаас хариуцагч Д.******* бид нар сайн дураар нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд:
1.Хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 300 000 төгрөгийг төлж барагдуулсан.
2.Үлдэх 782 124.64 төгрөгийг 2024.7.13-ны өдрийн дотор 2 хувааж буюу 2024.06.13-нд 391 062 төгрөг, 2024.07.13-нд 391 062.64 төгрөгөөр тус тус төлнө.
3.Бид сайн дурын үндсэн дээр эвлэрлийн гэрээг байгуулсан бөгөөд цаашид энэ асуудлаар ямар нэг гомдол санал байхгүй. Хуульд заасан үр дагавар, эрх үүргийг ойлгосон болно. гэжээ.
5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, талуудын хооронд 2022.07.04-ний өдөр байгуулагдсан 47 дугаар Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2022.07.04-ний өдрийн Барьцааны гэрээ, зээл тооцооллын хүснэгт зэргийг гаргаж, хариуцагчаас баримт гаргаагүй болно.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 1 082 124.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 300 000 төгрөгийг төлж барагдуулан, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 782 124.64 төгрөгийг 2024.06.13-нд 391 062 төгрөг, 2024.07.13-нд 391 062.64 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож, талууд харилцан тохиролцсон нь зохигчдын тайлбар, тэдний байгуулсан эвлэрлийн гэрээ зэргээр нотлогдсон байна.
Зохигч талуудын эвлэрэл нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас 15 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 1 082 124.64 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт, нэхэмжлэгч нь нэхэжлэлийн шаардлагаас 300 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 782 124.64 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024.06.13-нд 391 062 төгрөг, 2024.07.13-нд 391 062.64 төгрөгөөр тус тус төлөхөөр талууд харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг зохигчдод мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас 15 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА