Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2024/02253

 

 

 

 

 

 

 

 

2024 05 20

182/ШШ2024/02253

     

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С  байрлах, ******* ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С  байрлах, Ш-т холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ******* ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.02-ны өдрийн 182/ШШ2023/02728 дугаар шүүгчийн захирамжаар Г.Б, Б.Н, Б.У нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 104 008 628.79 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 374 096.57 төгрөг, нийт 104 382 725.36 төгрөгийг гаргуулж ******* ******* ХК-д олгохоор шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлийг Чтоот хаягт байршилтай Ү-22 дугаартай 96 м.кв талбайтай, хувийн сууц, мөн тус хаягт байршилтай улсын бүртгэлийн Г-22 дугаартай 300 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Банкны төлбөр барагдуулах газарт шүүхийн шийдвэр гүйцэтгэхийг даалгасан.

******* ******* ХК хүсэлт гаргасны дагуу Б газар нь албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж байна.

Банкны төлбөр барагдуулах газраас 2021.04.19-ний өдөр З/182 дугаартай албан тоотоор төлбөр авагч ******* ******* ХК-д шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудаст дурдсан Ч тоот хаягт байршилтай, Ү-2 дугаартай 96 м.кв талбайтай хувийн сууц, мөн тус хаягт байршилтай улсын бүртгэлийн Г-2 дугаартай 300 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын үнэлгээг 204 855 400 төгрөгөөр тус тус тогтоосон болохыг мэдэгдсэн.

Энэхүү хөрөнгүүдийн үнэлгээг тогтоосон Д ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцахад дараах байдлаар хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

1.Чтоот хаягт байршилтай Ү-2 дугаартай 96 м.кв талбайтай хувийн сууц, мөн тус хаягт байршилтай улсын бүртгэлийн Г-2 дугаартай 300 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг үнэлэхдээ тус газар дээр байгаа блокон 2 машины гарааш бодит байдал 40 м.кв байхад 50 м.кв болгон өсгөж мөн газрын суурь үнэлгээний зэрэглэлийн бүс нь 3 дугаар бүсэд хамаарагдаж 1 м.кв газрын үнэлгээ нь 49 000 төгрөгөөр үнэлэгдэж байхад 2 дугаар бүс болгож 1 м.кв үнэлгээг 76 400 төгрөгөөр тооцож, үнэлгээ хийсэн байгаа тул үнэлгээ хийсэн бүх хөрөнгүүдийн үнэлгээ үнэ зөв эсэхийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Ийнхүү үнэлж буй үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн Д ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.9-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Төлбөр авагч ******* ******* ХК нь үл хөдлөх хөрөнгүүдийн үнэлсэн үнэлгээг эс зөвшөөрч байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д заасны дагуу энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Банкны төлбөр барагдуулах газраас шинжээч томилуулан үнэлүүлсэн Чтоот хаягт байршилтай Ү-2 дугаартай 96 м.кв талбайтай хувийн сууц, мөн тус хаягт байршилтай улсын бүртгэлийн Г-2 дугаартай 300 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн ******* ******* ХК-ийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Хариуцагч нар нь зээлээ бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. гэжээ.

 

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар ******* регистрийн дугаартай ******* ******* ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ш-н 2024.04.19-ний өдрийн 3/1802 дугаар мэдэгдэл, ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын эрх олгосон тушаалууд, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.13-ны өдрийн 1081 дугаар гүйцэтгэх хуудас, тус шүүхийн шүүгчийн 2023.11.23-ны өдрийн 14660 дугаар Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, тус шүүхийн 2023.10.02-ны өдрийн 182/ШШ2023/02728 дугаар шийдвэр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Д ХХК-ийн гаргасан үнэлгээний тайлан зэрэг баримтуудыг гаргасан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь Ш-т холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тогтоосон шинжээч Д ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүйг болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлдэгч буюу төлбөр төлөгч нар зээлийн эргэн төлөлтийг төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр нотлогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийн 35 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 35 100 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгох нь үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Ш-т холбогдох, үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээс нэхэмжлэгч ******* ******* ХК нь татгалзсан, нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийн 35 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 35 100 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар энэ захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА