Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2024/01417

 

 

 

 

2024 04 02

182/ШШ2024/01417

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа би,

 

Нэхэмжлэгч: О ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: О.Ххолбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 337,270 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* ХХК нь *******тай 2021.12.30-ны өдөр CUST-2021-07785 тоот зээлийн гэрээ байгуулан зээлийн эрх нээсэн. 2022 оны 01 сарын 30-ны өдөр 100,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай 9,9 хувийн хүүтэй z3449552 тоот зээлийг Хаан банк дахь 5032790302 тоот дансанд шилжүүлсэн. Хариуцагч ******* нь гэрээгээ хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024.01.19-ний өдрийн байдлаар z3449552 тоот зээл 2022 оны 3 сарын 31-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 100,000 төгрөг, нийт идэвхитэй ашигласан 719 хоног /зээлийн гэрээний 60 + хугацаа хэтэрсэн 659 +0 удаагийн сунгалтаар 0 хоног/-ийн хүү 237,270 төгрөг, нийт 337,270 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

******* миний бие ******* ХХК-ийн нэхэмжилсэн 337,270 төгрөгийг 2 сарын хугацаанд буюу 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 168,635 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 168,635 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* холбогдуулан 337,270 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 337,270 төгрөгийг 2 сарын хугацаанд буюу 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 168,635 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 168,635 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгч талтай харилцан тохиролцож, эвлэрсэн байна.

 

Зохигчийн эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул тэдний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,769 төгрөгийн 50 хувь болох 5,384.5 төгрөгийг улсын орлогоос, 5,384.5 төгрөгийг хариуцагч *******гаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* холбогдох 337,270 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* нь 337,270 төгрөгийг 2 сарын хугацаанд буюу 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 168,635 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 168,635 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-иас төлсөн 10,769 төгрөгийн 50 хувь болох 5,384.5 төгрөгийг улсын орлогоос, 5,384.5 төгрөгийг хариуцагч *******гаас тус тус гаргуулж, ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ О.АЗЗАЯА