| Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Паламын Амаржаргал |
| Хэргийн индекс | 116/2023/0040/З |
| Дугаар | 116/ШШ2023/0038 |
| Огноо | 2023-10-27 |
| Маргааны төрөл | Тендер, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 116/ШШ2023/0038
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, , 13-р хороо, , байранд байрлах “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: аймгийн Засаг дарга болон ...аймгийн т холбогдуулан гаргасан,
Нэхэмжлэлийн шаардлага: аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1/1807 тоот албан бичиг, дугаартай тендерт хийсэн Тендерийн үнэлгээний хорооны үнэлгээ болон тус компанийг уг тендерээс хасахаар шийдвэрлэсэн шийдвэр, дугаартай тендерийг дахин зарласан шийдвэрийг тус тус хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, “*******” ХХК-тай гэрээ байгуулахыг аймгийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн захирал Н.*******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн захирал Н.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь аймгийн орон нутгийн хөгжлийн сан /ОНХС-1.2.3.3/-ийн хөрөнгөөс санхүүжих 634.184.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтын дугаартай “Чойбалсан хотын усан хангамжийн шугам хоолойд усны чанар сайжруулах тоног төхөөрөмж суурилуулах /Хэрлэн сум/” төсөл, арга хэмжээний ажлыг 511.624.727 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр тендерийн баримт бичиг бүрдүүлж оролцсон бөгөөд манай компани тендерийн баримт бичгүүдэд заагдсан бүх нөхцлийг хангаж хамгийн бага үнийн саналаар ялагч болсон юм.
Манай компани тус тендерт заагдсан бүх шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан тул аймгийн Орон нутгийн өмчит газрын дэргэдэх Үнэлгээний хороо хуралдаж манай компаниар тус тендерийн ажлыг хийж гүйцэтгүүлэхээр болж аймгийн Засаг даргын орлогч Ш.******* 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 1/1498 тоот албан бичгээр Гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргасан.
Манай компани дээрх тендерт шалгарсан №1/1498 мэдэгдлийг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээж авч, гомдол гаргах хуулийн хугацааг тооцож 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэрээ байгуулахаар очсон боловч аймгийн Орон нутгийн өмчит газраас Сангийн яаманд тендерт оролцсон компани гомдол гаргасан гэх шалтгаанаар гэрээ байгуулахыг хойшлуулсан юм.
Энэ талаар компанийн захирал Н.******* миний бие 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод буцан ирж өөрийн биеэр сангийн яамны холбогдох албан тушаалтнуудаас албан ёсны тодруулга авахад ямар нэгэн гомдол гаргаагүй байсан.
Энэ тухай Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн Б.*******эд утсаар мэдэгдэхэд яаралтай ирж гэрээ байгуул гэж хэлээд гэрээний драфтыг манай компанийн цахим шуудангаар илгээсэн.
Ингээд нэгэнт миний бие Улаанбаатар хотод ирсэн байсан учраас компанийг төлөөлүүлж аймагт оршин суудаг иргэн А.*******т гэрээ байгуулах итгэмжлэх олгон гэрээг 4 хувь хэвлэн гарын үсэг, тамга дарж баталгаажуулан тэр өдөр нь ын каргогоор илгээсэн. Гэрээ байгуулах явцад буюу гэрээнд гарын үсэг зурах эрх бүхий 3 хүнээр зуруулаад дараа нь аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга *******гээр гарын үсэг зуруулах гэж ороход тендерт санал болгосон төхөөрөмжийн талаар өөрөө ч мэдэхгүй байж ямар ч мэдлэггүй хүнээс асуулт асуугаад төхөөрөмжийн талаар дахин тодруулга авна, мөн гүйцэтгэлийн баталгаа эх хувиараа ирээгүй гэх шалтгаанаар гэрээ байгуулахыг хойшлуулж түдгэлзүүлсэн тул 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр өөрийн биеэр аймагт очиж холбогдох хүмүүстэй уулзах гэсэн боловч ЗДТГ-ын хүмүүс нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймагт айлчлахаар явсан байсан. Ингээд 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр тухайн үед тендерт санал болгосон YLD төхөөрөмжийн талаар анх 2018 онд туршилт судалгаа, шинжилгээ дүгнэлт гаргасан Эрчим хүч, цахилгааны инженерийн профессор Монгол Улсын зөвлөх инженер П.*******ыг авч очиж холбогдох албаны бүх хүмүүсийг байлцуулж тус төхөөрөмжийн талаар шинжлэх ухааны зүгээс болон одоо олон байгууллага, иргэд сүүлийн арваад жил хэрэглээд үр дүн маш сайн байгаа талаар тайлбар танилцуулга, YLD төхөөрөмжийг Вулкан төхөөрөмжтэй харьцуулсан дүгнэлт зэргийг бичгээр болон амаар маш тодорхой ойлголт мэдээллийг өгсөн юм.
Ингээд уулзалт болсны дараа аймгийн Хөгжлийн бодлого, төлөвлөлт хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга ******* нь удахгүй хариу өгнө та хүлээж бай гэж хэлсэн. Гэтэл манай компанид тендер цуцалсан тухай ямар нэг хариу огт өгөөгүй байхад 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр “Чойбалсан хотын усан сангийн хангамжийн шугам хоолойд усны чанар сайжруулах тоног төхөөрөмж суурилуулах /Хэрлэн сум/ ДООНӨГ/202312085 тоот дугаартай тендерийг дахин зарласныг олж мэдсэн. аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1/1807 тоот албан бичгээр Чойбалсан хотын усан хангамжийн шугам хоолойд усны чанар сайжруулах тоног төхөөрөмж суурилуулах /Хэрлэн сум/ ажлын тендерт шалгарсан аж ахуйн нэгжээс санал болгож байгаа YLD төхөөрөмж нь техникийн тодорхойлолтыг хангахгүй байгаа тухай тайлбарыг “ нийтийн аж ахуй” ОНӨААТҮГ-аас 2023 оны 296 дугаар албан бичгээр манайд ирүүлсэн байна. Мөн гүйцэтгэгчээр шалгарсан аж ахуйн нэгжээс нийлүүлэх тоног төхөөрөмжийн үзүүлэлтийг “Захиалагчийн баталсан техникийн тодорхойлолт”-той харьцуулж дараах үзүүлэлтийг хангаагүй гэж дурдсан байна.
Үүнд: Шугамын гадна талд байрлах бөгөөд ороох зориулалттай байх шаардлагыг хангаагүй, Ундны усны стандартыг хангасан гарал үүслийн гэрчилгээтэй байх шаардлагын хүрээнд гэрчилгээг ирүүлсэн байх боловч тус эрхийн гэрчилгээний хугацаа нь 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр дууссан, цахилгааны удирдлагын самбартай байх шаардлагыг хангаагүй, Олон улсын ISO90018, MNS0900:2018 Ундны усны стандартыг хангасан байх шаардлагыг хангаагүй. Иймд захиалагчаас тус хөтөлбөр арга хэмжээг гүйцэтгүүлэх гэрээг байгуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн болохыг мэдэгдэж байна... гэсэн албан бичгийг манай компани 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч танилцаад Төрийн худалдан авах ажиллагааны газар, Сангийн яам, Авилгатай тэмцэх газар тус тус гомдол гаргасан бөгөөд Төрийн худалдан авах ажиллагааны газар нь Сангийн яаманд гомдлоо гаргахыг зөвлөсөн. Сангийн яамнаас 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 03/5852 хариу хүргүүлэх тухай албан бичгээр гомдлоо шүүхэд гарга гэсэн хариуг өгсөн. Сангийн яамнаас өгсөн хариуг 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсан болно.
аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1/1807 тоот албан бичгээс болж манай компани тендерт шалгарсан гэрээгээ байгуулж чадахгүй нөхцөл байдал үүсч манай компанийн хууль ёсны эрх ашиг сонирхол хохирч байна.
Албан бичигт дурдсан захиалагчийн баталсан техникийн тодорхойлолтод заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй гэж буруутгаж байгаа нь ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна.
Тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заахдаа Вулкан эсвэл түүнтэй дүйцэхүйц төхөөрөмж байх шаардлага тавьчихаад зөвхөн Вулкан төхөөрөмжид байдаг цахилгаан удирдлагын самбартай, Шугамын гадна талд байрлах бөгөөд ороох зориулалттай онцлог шинжүүдийг дурьдсан нь зөвхөн “Вулкан” төхөөрөмж нийлүүлдэг аж ахуй нэгжид давуу байдал олгосон гэж үзэж байна.
Манай компанийн нийлүүлэхээр санал болгосон YLD төхөөрөмж нь Вулкан төхөөрөмжтэй чанар шинж байдлын хувьд ижил төрлийн төхөөрөмж бөгөөд цахилгаан соронзон орон үүсгэгч ороомог нь гадны тоос тоосонцор, чийгнээс хамгаалагдаж дотор нь байрласан, цахилгаан удирдлагын самбар буюу процессор нь төхөөрөмжин дээрээ байрласан, зарим талаар үзүүлэлтийн хувьд илүү үзүүлэлттэй тухайлбар бактерийг 99 хувь устгадаг, ус чийг болон хөлдөлтөөс бүрэн хамгаалагдсан гэх мэт давуу талуудыг П.******* доктор холбогдох албан тушаалтнуудад тайлбарлаж ойлгуулсан боловч манай компанитай гэрээ байгуулаагүйд гомдолтой байна. Олон улсын ISO90018, MNS0900:2018 Ундны усны стандартыг хангасан байх шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн нь ямар ч үндэслэлгүй бөгөөд олон улсын ISO 9001 стандартыг хангасан сертификат, гэрчилгээ нь тендерийн материалд байгаа болно. Энэ тендерийн техникийн нөхцөлд заасан тоног төхөөрөмжинд ямар ч хамааралгүй зөвхөн ундны усанд тавигддаг стандартыг тавьсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн тендерийн баримт бичигт шаардаагүй ханган нийлүүлэгчийн сертификатыг андуурч гарал үүслийн гэрчилгээний хугацаа нь дууссан гэсэн шалтгаанаар гэрээ байгуулахаас татгалзаж байгааг манай компани зөвшөөрөхгүй байна. Манай талаас үндэслэлгүйгээр гэрээ байгуулахаас татгалзсан гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагаа огт явуулалгүйгээр манай компанид гэрээ байгуулах боломжгүй гэж гэнэт мэдэгдсэн болно.
Иймд аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1/1807 тоот албан бичиг, дугаартай тендерт хийсэн Тендерийн үнэлгээний хорооны үнэлгээ болон тус компанийг уг тендерээс хасахаар шийдвэрлэсэн шийдвэр, дугаартай тендерийг дахин зарласан шийдвэрийг тус тус хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, “*******” ХХК-тай гэрээ байгуулахыг аймгийн Засаг даргад даалгах өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч компанийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: аймгийн Засаг даргын 1/1807 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох шаардлага зайлшгүй гарсан. Анх 30 хоногийн нээлттэй тендер зарлаж, 3 үнэлгээний хорооны гишүүн оролцсон байдаг. 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр шийдвэрийг гаргасан. Тодорхой хуульд заасны дагуу хамгийн сайн үнэлгээ авсан газар нь “*******” ХХК болсон. аймгийн Засаг даргын орлогч Ш.******* нь гэрээ байгуулах эрхийг хүлээн авсан. Гэрээ байгуулах шатнаас өмнө яагаад техникийн асуудал дээр хэрэглэгч байгууллагаас саналыг аваагүй нь эргэлзээ төрүүлж байна. Захиргааны байгууллагад хуулиар зөвшөөрсөн үйл ажиллагаа биш юм. Тодруулга авах эрх нь байгаа. Энэ нөхцөл байдлыг тухайн захиргааны байгууллага зөрчсөн гэж үзэж байна. Гэрээ байгуулах эрхийг олгосон цаг хугацаанаас хойш дахин шалгаруулалт хийгээд байна. Яагаад гэрээ байгуулах боломжгүй болсон бэ гэдгийг тодруулах боломжтой байдаг. Гэтэл яг хууль ёсны дагуу албан ёсоор татгалзсан саналаа ирүүлж байгаагүй. 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөр огноолсон албан бичгийг бусад бичгүүдийн хамт “*******” ХХК-д хүргүүлсэн боловч албан бичиг 08 дугаар сарын 01-ний өдөр тус компани авсан байдаг. Гэтэл 07 дугаар сарын 28-ны өдрөөс дахин тендер зарласан байна. Энэ нь хууль бус үйлдэл юм. Хамгийн сайн тендерийн санал хүргүүлж шалгарсан компанийн эрх ашгийг ноцтой зөрчсөн байна. Үндсэн 4 үндэслэлээр татгалзсан гэж тайлбарладаг. Тухайн үндэслэлийг үнэлгээний хороо шалгасан. Бүрэн нягталж шалгаад боломжтой гэж үзээд шалгаруулалт хийсэн. Түүнтэй адилтгах төхөөрөмжийг шалгаруулж болохоор заасан. Нэхэмжлэгч өөрөө үйлдвэрлэсэн газар, нөхцөл байдлыг тодорхой тайлбарласан. Санхүүгийн чадамж, техникийн тодорхойлолт зэргээ нарийн тусгасан. Үүндээ ч шалгарсан байгаа. “Дүйцэхүйц” гэдэг зүйлтэй аль хэсгээрээ уялдахгүй байгаа гэдгийг гэрээ байгуулахгүй байгаа этгээд өөрөө тайлбарлах ёстой. Дараагийн дугаарт ундны усны гарал үүслийн гэрчилгээтэй байхыг шаардсан байтал эрх нь 2020 онд дуусгавар болсон гэдэг зүйлийг дурдсан байна. Энэ нь гол нөхцөл биш байсан. Төхөөрөмжинд хамааралгүй гэдгийг хэлэхийг хүсч байна. Цахилгаан удирдлагын самбартай байх шаардлагыг хангаагүй гэдэг талаар дурдсан байна. Тухайн хуралдаан дээр ******* дарга энэ хэсэгт хамаарч үг хэлж эсэргүүцсэн байдаг. Гэхдээ ******* даргын хувьд YLD төхөөрөмжийг өөрөө мэдэхгүй байна. Огт байхгүй удирдлагын самбар биш. Байгаа гэхдээ байршил нь өөр газар байна. Яг гадна талд нь биш дээд талд нь байрласан байдаг. Энэ бол гэрээ байгуулахаас татгалзах үндэслэл огтоосоо биш юм. П.******* гэдэг докторыг хүртэл авч ирсэн. Энэ хүний хувьд Монгол Улсад судалгаа шинжилгээ хийсэн доктор хүн юм. Албан бичиг болон танилцуулгыг хүртэл хүргүүлсэн байна. YLD төхөөрөмжийг 2013 оноос хойш Монгол Улс хэрэглэж байгаа. Энэ хугацаанд гомдол гаргасан газар байхгүй гэдгийг илэрхийлсэн. Гэвч энэ саналыг нэг ч газар хүлээж, анхаарч авч үзээгүй байна. Зэвийг арилгах саналыг л гаргаж байгаа. Тэгвэл хоёр төхөөрөмжийг хооронд нь харьцуулж үзэх боломжтой байсан. Зөвхөн хэв шинж нь байхгүй, нэршил өөр байна л гэдэг үндэслэл заагаад байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш тендерийг нээсэн боловч шалгарсан компани байгаагүй юм байна лээ. Энэ асуудал өөрөө аймгийн ард иргэдэд нэн яаруу хэрэгтэй байсан. Бид нар өнөөдөр зэвтэй ус ууж байгаа. Энэ байдлыг арилгах гэж хийгдэж байгаа маш том бүтээн байгуулалт юм. Ингэж цаг хугацаа алдсанаар ард иргэдийн эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж байна. 1/1498 тоот албан бичиг буюу эрх зүйн актыг хүчингүй болгосон шийдвэр гараагүй байна. Одоо ч хүчинтэй хэвээр гэж үзэж болохоор байна. Гомдол гаргах хугацаа өнгөрсөн учраас шүүхэд нэхэмжлэл гаргах хэрэгтэй гэж зөвлөсний дагуу хандаж байна. “*******” ХХК-тай гэрээ байгуулахаас татгалзаж байгаа үндэслэл, үйл ажиллагааг хуулийн дагуу байхыг хүсч байна. Хуульд үндэслэсэн шийдвэрийг төрийн байгууллагаас гаргах ёстой. Манай санал гаргасан төхөөрөмжийг үгүйсгэж байгаа үндэслэлээ лавлагаагаар гаргаж өгөх саналыг хэд хэдэн газарт хүргүүлсэн. Гэвч “ нийтийн аж ахуй” ОНӨААТҮГазар, аймгийн Засаг дарга, Орон нутгийн өмчийн газрын аль алинаас нь хариу өгөөгүй байна. Татгалзаж байгаа үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна гэв.
Хариуцагч аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид анх нээлттэй тендер зарласан. Уг тендерт 4 компани оролцсон. “*******” ХХК нь ганцаараа Хятад улсад үйлдвэрлэсэн төхөөрөмжийг санал болгож, бусад гурван газрын хувьд “Вулкан” үйлдвэрийн төхөөрөмжийг санал болгосон. Туршлагын үзүүлэлт болон үнэлгээ нь таалагдсан учраас үнэлгээний хорооны дийлэнх олонхи гишүүд саналаа өгсөн гэж ойлгож байна. Орон нутгийн өмчийн газраас техникийн тодорхойлолтыг хянах үүрэгтэй байдаг. Мэдээлэлдээ нэг үзүүлэлтийг огт ирүүлээгүй, нэр бүхий үйлдвэрийн төхөөрөмжийг бус өөр төхөөрөмж санал болгосон гэсэн үндэслэлээр татгалзаж байгаа. Захиалагч заавал зөвшөөрөх албагүй татгалзах бүрэн эрхтэй байдаг. Энэ бол нутгийн иргэдийн эрүүл мэндтэй холбоотой асуудал. Дахин тендер зарлагдсан үед Н.******* захирал над руу утсаар холбогдоход нь “нээлттэй зарлагдаж байгаа учраас танай компани оролцох боломжтой” гэдгийг хэлсэн. Дахин над руу холбогдоод манайх оролцох гэж байна. Техникийн тодорхойлолт хэвээрээ биздээ? гэж дахин тодруулсан. Тодорхойлолтын дагуу дахин оролцох гэж байгаа юм байна гэж ойлгосон. Гэвч “*******” ХХК оролцоогүй байсан. Өмнө нь оролцсон хоёр компани дахин оролцсон байна лээ. Эрх олгогдоогүй татгалзсан шийдвэртэй холбоотой Сангийн яаманд гомдол гаргасан байсан. Гэхдээ захиалагчийн шийдвэрийг дэмжсэн шийдвэрийг сангийн яамнаас гаргасан. Нэхэмжлэгч өөрөө гэрээ байгуулах боломжгүй боллоо гэж бодсон гэдэг зүйлийг ярьж байна. Тендер бүхэлдээ хүчингүй болсон учраас хуулийн дагуу дахин зарлах нөхцөл байдал бүрдсэн. Орон нутгийн өмчийн газрын бланк дээр хариу тайлбар өглөө гэж ярьж байна. Газрыг дарга биднийг ахалж явдаг. Даргын хувьд эцэслээд тайлбарлаж хариу тайлбар хүргүүлсэн. Үнэлгээний хороо тусдаа тамга тэмдэг бланк байдаггүй. Үнэлгээний хорооны шийдвэр нь олонхийн саналаар хүчин төгөлдөр болдог. Тухайн ажлыг шалгаруулах комиссын хуралдаан дээр миний зүгээс техникийн тодорхойлолттой нийцээгүй байгаа хэсгийг дурдаж маргаан өрнөж байсан. Гэхдээ дийлэнхи олонхи нь дэмжсэн учраас батлагдсан. Хамт оролцож байсан компанийн хувьд “Вулкан” үйлдвэрийн төхөөрөмжийг санал болгосон. Гэхдээ бид хүлээн аваагүй. Үүнээс шалтгаалж Сангийн яам, Авилгатай тэмцэх газарт гомдол гаргасан. Яагаад энийг дурдаж байна вэ гэхээр “техникийн шаардлага хангаагүй компанийг шалгаруулсан” гэдэг үндэслэл дурдсан байгаа. Үүнээс болж одоо ч шалгагдаж байгаа гэдгийг хэлэхийг хүсч байна гэв.
Хариуцагч аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ирмүүн Бармат” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Аймгийн Засаг дарга болон аймгийн т холбогдуулан гаргасан захиргааны хэрэгт дараах хариу тайлбарыг гаргаж байна.
1. “Ирмүүн Бармат” ХХК нь аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс санхүүжих 634,184.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй дугаар “Чойбалсан хотын усан хангамжийн шугам хоолойд усны чанар сайжруулах тоног төхөөрөмж суурилуулах /Хэрлэн сум/” төсөл арга хэмжээний ажлыг 511,624,727 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тендерт шалгарсан тул гэрээ байгуулах эрх олгосон тухай аймгийн Засаг даргын орлогчийн 2023 оны 1/1498 дугаар албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлж, мөн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гэрээний төслийг цахимаар “*******” ХХК-д хүргүүлсэн. Ийнхүү нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах шатанд “Захиалагчийн баталсан техникийн тодорхойлолтод заасан шаардлага”-ыг хангаагүй дараах нөхцөл байдлын талаарх мэдээллийг аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2023 оны 438 дугаар албан бичиг, “ нийтийн аж ахуй” ОНӨААТҮГ-ын 2023 оны 296 дугаар албан бичгүүдээр аймгийн Засаг даргад ирүүлсэн болно. Үүнд:
Дээрх шалтгааны улмаас нэхэмжлэгч “Ирмүүн Бармат” ХХК-тай гэрээ байгуулах боломжгүй талаар аймгийн Засаг дарга нь 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1/1807 дугаар албан бичгийг аймгийн т хүргүүлсэн.
Тус албан бичгийн улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн болох нь ойлгомжгүй бөгөөд Захиалагчийн баталсан техникийн тодорхойлолтод заасан шалгуур үзүүлэлтийг хангасан гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй болно. Мөн аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1/1807 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Учир нь аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1/1807 дугаар албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан захиргааны актыг хууль бус гэж тооцох хуульд заасан шаардлагыг хангахгүй байгаа бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч аймгийн Засаг даргыг ямар хууль зөрчсөн, яагаад хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байгаа нь тодорхойгүй байна.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.5.1-д “Захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн” талаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд тодорхой заасан байхаар хуульчилсан бөгөөд захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн урьдчилсан нөхцөл нь захиргааны байгууллагаас эс үйлдэхүй гаргасан эсхүл хууль бус шийдвэр гаргасан байхыг шаарддаг болно.
“Ирмүүн Бармат” ХХК нь “Захиалагчийн баталсан техникийн тодорхойлолтод заасан шаардлага”-ыг хангаагүй тул гэрээ байгуулах боломжгүй талаар гаргасан аймгийн Засаг даргын 2023 оны 1/1807 дугаар албан бичиг нь хууль зөрчөөгүй бөгөөд захиргааны байгууллагаас асуудлыг шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргаагүй байх тул нэхэмжлэгчээс захиргааны акт гаргахыг даалгахыг хүсч байгаа нь хууль зүйн үндэслэлгүй болно. Мөн нэхэмжлэгч “Ирмүүн Бармат” ХХК-иас 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр аймгийн тай холбогдож, маргаан бүхий асуудлын талаар тодруулга авсан. Аймгийн Орон нутгийн өмчийн газраас “Үнэлгээний хороо хуралдаад тендерийг дахин зарлахаар шийдвэрлээд нээлттэй журмаар дахин 30 хоногоор зарласан бөгөөд танай компани оролцох боломжтой талаар тайлбарласан ба нэхэмжлэгчээс дахин утсаар холбогдож материал бүрдүүлэлтийн талаар нэмэлт тодруулга авч дахин зарлаж буй уг ажилд орохоор бэлтгэж байгаа талаар тайлбар”-ыг гаргасан нь аймгийн Засаг даргын 2023 оны 1/1807 дугаар албан бичгийг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсан гэх нэхэмжлэлийн үндэслэл үгүйсгэгдэж байгаа болно. Иймд “Захиалагчийн баталсан техникийн тодорхойлолтод заасан шаардлага”-ыг хангаагүй нэхэмжлэгч “Ирмүүн Бармат” ХХК-тай захиргааны байгууллагаас гэрээ байгуулах боломжгүй нөхцөл байдал бүрдсэн бөгөөд энэ талаар тендер шалгаруулсан аймгийн т хандан гаргасан аймгийн Засаг даргын 2023 оны 1/1807 дугаар албан бичиг нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас 1/1807 тоот албан бичгийг хүчингүй болгох, “*******” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийг гаргажээ. Гэхдээ манай талаас энэ компанийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Захиргааны актын улмаас эрх ашиг нь хөндөгдсөн этгээд нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар хуульд нарийн заасан байна. Гэтэл аймгийн Засаг даргаас захиргааны акт гаргаагүй юм. 1/1807 тоот албан бичиг нь т чиглэсэн мэдээлэл солилцох зорилготой албан бичиг юм. Энэ нь ямар хууль тогтоомжийг зөрчсөн гэдэг нь тодорхой бус байна. Аймгийн Засаг даргыг гэрээ байгуулахыг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Гэрээ байгуулах нь Засаг даргад хуулиар олгосон эрх юм. Энэ бол үүрэг биш. Эрхээ эдлэх боломжтой. Заавал гэрээ байгуулах шаардлага байхгүй. Аймгийн Засаг даргад Орон нутгийн өмчийн газраас “ийм ийм шаардлага хангахгүй байна” гэсэн албан бичгийг ирүүлсэн. Мөн нийтийн аж ахуйн газраас ирүүлсэн албан бичгийг үндэслээд гэрээ байгуулах боломжгүй байна гэдгийг мэдэгдсэн. Техникийн шаардлага хангаагүй компанитай гэрээ байгуулахыг шаардаж болохгүй. Энэ нь өөрөө хууль зөрчиж байгаа үндэслэл болно. Адилхан үйлдэлтэй учраас гэрээ байгуулах нь зүйтэй гэдэг юм яриад байх юм. Бид нэр дурдаад тухайн төхөөрөмжийг суурилуулна гэдгээ нарийн зааж өгсөн байна шүү дээ. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбар болоод нотлох баримтаа бүрэн дэмжиж байна. Манай аймгийн хувьд эх үүсвэрээсээ хатуу ус ирдэг. Яг улаан ус гарч байх үед миний бие өөрөө нийтийн аж ахуйн газрын даргаар ажиллаж байсан. Зэв яавал арилдаг талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон. Гэрээ байгуулах процессийн ажиллагаа “*******” ХХК-д хамааралгүй юм. Нэг удаа гаргасан алдааг цаад газрууд бүгд дэмжих ёстой юм уу? Буруу ойлголт төрүүлэхгүй байх шаардлагатай. Захиргааны акт тодорхой гаргасан байх ёстой. Гэтэл захиргааны акт гараагүй байна. Шаардлагад нийцсэн тендер гэж хуульд тодорхой заасан байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан шаардлагыг нэгэн зэрэг хангасан байхыг шаарддаг. Чадавхийн шаардлага, техникийн тодорхойлолтыг бүрэн хангасан байх ёстой байдаг. Техникийн тодорхойлолтоос гадна олон баримтыг бүрэн хангасан шаардлагыг хүргүүлэх ёстой. Тус хуулийн 27.1.2 дахь хэсэгт техникийн тодорхойлолтыг бүрэн хангасан байх ёстой. Гэтэл гуравдугаар заалтыг дутуу ирүүлсэн байгаа. Тэрнээс биш шугамын гадна, дотор талд боох нь гол асуудал болоогүй юм. Оролцогч маань үнэхээр “илүү шүү” гэж саналыг ирүүлсэн байна. Тэгвэл яагаад тайлбар нь байхгүй байгаа юм бэ?. ******* даргад хүсэлт хүргүүлэхдээ “миний гаргасан баримт үнэн зөв. Хэрэв худал тохиолдолд тендерээс татгалзах болно” гэж дурдсан байна. Энэ нь үнэхээр өөрөө шаардлага хангахааргүй байна. Захиалагчид би тайлбар саналыг хүргүүлж байсан. Захиалагчийг төлөөлж би гэрээ байгуулдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар “Хянах” үүргийг хүлээдэг. Нийтийн аж ахуйд хамааралгүй хүнээс лавлагаа тодорхойлолт авсан байна. Гэтэл тухайн техникийн тодорхойлолтыг нарийн заасан байгаа. Үнэхээр эргэлзэхгүй байгаа бол энэ тодорхойлолтыг гаргасан хүнээр хянуулах боломжтой байсан. Бид үнэхээр сайн чанарын төхөөрөмж ашиглахыг, зэвийг арилгахыг хүсч байна. Тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод тавигдах шаардлага гэсэн хэсэг байна. Яагаад төөрөгдөлд оруулах гэж байгаа юм шиг энэ хэсгийг орхигдуулсан гэдэг нь тодорхой бус байна. Тендерийн оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянах хороо гэж байдаг. Энэ байгууллагаар асуудлыг хэлэлцүүлээд дараа нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байдаг. Оролцож байгаа компанийн хувьд энэ тайлбарыг мэдэж байгаа гэж найдаж байна. Дараагийн дугаарт аймгийн Засаг даргын албан бичиг байдаг. Гэрэлцэцэг дарга хэлэхдээ “боломжгүй нөхцөл байдал үүссэн. Тиймээс дахин зарлах ёстой болсон” гэдгийг хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь тус шүүхэд аймгийн Засаг дарга болон ...аймгийн т холбогдуулан “ аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1/1807 тоот албан бичиг, ДООНӨГ/202312085 дугаартай тендерт хийсэн Тендерийн үнэлгээний хорооны үнэлгээ болон тус компанийг уг тендерээс хасахаар шийдвэрлэсэн шийдвэр, дугаартай тендерийг дахин зарласан шийдвэрийг тус тус хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, “*******” ХХК-тай гэрээ байгуулахыг аймгийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
1. аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Үнэлгээний хороо байгуулах тухай” А/07 дугаар захирамжаар ...Аймгийн Орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сан, автозамын сангийн хөрөнгөөр санхүүжих ...23 төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, бүрэлдэхүүнд:
Үнэлгээний хорооны даргаар: аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга *******,
Гишүүдэд: аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга В.Цэнгэлмаа, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Аръяазул,
Хөндлөнгийн гишүүдэд: иргэн Б.Бат-Эрдэнэ, Т.Даш-Эрдэнэ, Д.Мянганбаяр,
Нарийн бичгээр: аймгийн Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Д.Уянга нар багтжээ.[1]
Дээрхи аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Үнэлгээний хороо байгуулах тухай” А/07 дугаар захирамжийн хавсралтад[2] дугаар “Чойбалсан хотын усан хангамжийн шугам хоолойд усны чанар сайжруулах тоног төхөөрөмж суурилуулах ажлыг 2023 онд 634,184.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр хийж гүйцэтгэхээр тусгажээ.
“Чойбалсан хотын усан хангамжийн шугам хоолойд усны чанар сайжруулах тоног төхөөрөмж суурилуулах /Хэрлэн сум/” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дүгээр хурлаар “Чойбалсан хотын усан хангамжийн шугам хоолойд усны чанар сайжруулах тоног төхөөрөмж суурилуулах /Хэрлэн сум/” төсөл, арга хэмжээний ажлыг зохион байгуулж, Төрийн урилгын Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд нийтлэх, Тендер нээх хугацааг 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 10:00 цагт хүлээн авч, 10:10 цагт тендерийн нээлтийн нээж, тендерийн баримт бичгийн үнийг 50,000 /тавин мянган/ төгрөгөөр тогтоохоор үнэлгээний хорооны гишүүд шийдвэрлэсэн.[3]
Тендер шалгаруулалтын зааварчилгааны баримт бичгийн /ТШЗ 25.1/-д тендер хүлээн авах эцсийн хугацааг 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг 00 минут гэж тогтжээ.[4]
Тэрээр “Чойбалсан хотын усан хангамжийн шугам хоолойд усны чанар сайжруулах тоног төхөөрөмж суурилуулах /Хэрлэн сум/” төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаар хурлаар ...тендер хүлээн авах эцсийн хугацаанд:
“Талын хас констракшн” ХХК 598,345,000 /таван зуун ерэн найман сая, гурван зуун дөчин таван мянга/ төгрөгийн,
“Өршөөлтийн ариун” ХХК 627,170,000 /зургаан зуун хорин долоон сая, нэг зуун далан мянга/ төгрөгийн,
“Мөнхгүүр” ХХК 630,347,250 /зургаан зуун гучин сая, гурван зуун дөчин долоон мянга, хоёр зуун тавь/ төгрөгийн,
“*******” ХХК 511,624,727 /таван зуун арван нэгэн сая, зургаан зуун хорин дөрвөн мянга, долоон зуун хорин долоо/ төгрөгийн үнийн саналыг тус тус ирүүлсэн бөгөөд үнэлгээний хорооны гишүүдын олонхийн саналын дагуу “Чойбалсан хотын усан хангамжийн шугам хоолойд усны чанар сайжруулах тоног төхөөрөмж суурилуулах /Хэрлэн сум/” төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэгчээр “*******” ХХК-ийг дэмжсэн тул гэрээ байгуулах эрх, олгох тухай зөвлөмжийг хүргүүлэхээр, “Талын хас констракшн” ХХК, “Өршөөлтийн ариун” ХХК, “Мөнхгүүр” ХХК-уудын ирүүлсэн тендерээс татгалзаж, тус компануудад мэдэгдэл хүргүүлсэн.[5]
Үнэлгээний хороо оролцогчдын ерөнхий нөхцөл, санхүүгийн болон техникийн чадавхыг үнэлэн “*******” ХХК-ийг шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн гэж үзээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасны дагуу гэрээ байгуулах эрх олгох тухай дүгнэлтийг захиалагчид уламжлахаар “Чойбалсан хотын усан хангамжийн шугам хоолойд усны чанар сайжруулах тоног төхөөрөмж суурилуулах /Хэрлэн сум/” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний 01 дугаартай дүгнэлтийг аймгийн Засаг даргад хүргүүлсэн байна.[6]
аймгийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 1/1498 дугаартай “Орон нутгийн хөгжлийн сан /ОНХС-1.2.3.3/-ийн хөрөнгөөс санхүүжих 634,184.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтын дугаартай “Чойбалсан хотын усан хангамжийн шугам хоолойд усны чанар сайжруулах тоног төхөөрөмж суурилуулах /Хэрлэн сум/” төсөл, арга хэмжээний ажлыг 511,624,727 /таван зуун арван нэгэн сая, зургаан зуун хорин дөрвөн мянга, долоон зуун хорин долоон/ төгрөгөөр хийж гүйцэтгэхээр 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн танай тендер шаардлага хангасан тул гэрээ байгуулах эрх олгож байна гэх албан бичгийг “*******” ХХК-ийн захирал Н.*******т, аймгийн Засаг даргын орлогч Ш.******* хүргүүлжээ.[7]
аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Орон нутгийн өмчийн газраас 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 423 тоот “Аймгийн орон нутгийн төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжих төсөл арга хэмжээний ажлуудын гүйцэтгэгч шалгарч, захиалагч гэрээ байгуулах эрх олгосон болно. Иймд шалгарсан гүйцэтгэгчтэй холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд гэрээ байгуулах бэлтгэл ажлыг ханган захиалагчаар гэрээг баталгаажуулж, гэрээний эх хувийг тус байгууллагад ирүүлж бидний ажилд дэмжлэг үзүүлнэ үү” гэсэн агуулгатай албан бичгийг Аймгийн Засаг даргын Тамгын газрын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга *******д хүргүүлсэн.[8]
“ нийтийн аж ахуй” ОНӨААТҮГ-аас 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 296 тоот “Аймгийн орон нутгийн хөгжлийн сан /ОНХС-1.2.3.3/-ийн хөрөнгөөс санхүүжих 634,184,000 төгрөгийн төсөвт өртөгтэй “Чойбалсан хотын усан хангамжийн шугам хоолойд усны чанар сайжруулах тоног төхөөрөмж суурилуулах” төсөл, арга хэмжээний тендерт оролцогч “*******” ХХК-ийн санал болгож буй YLD төхөөрөмж нь дараах техникийн тодорхойлолтыг хангахгүй байна. Үүнд:
Иймд техникийн тодорхойлолтыг хангасан тоног төхөөрөмж нийлүүлэхэд анхаарна уу” гэсэн агуулгатай албан бичгийг Аймгийн Засаг даргын Тамгын газрын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга *******д хүргүүлсэн.
аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсээс 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 5/1662 тоот “Аймгийн орон нутгийн хөгжлийн сан /ОНХС-1.2.3.3/-ийн хөрөнгөөс санхүүжиж 634,184.000 төгрөгийн төсөвт өртөгтэй “Чойбалсан хотын усан хангамжийн шугам хоолойд усны чанар сайжруулах тоног төхөөрөмж суурилуулах /Хэрлэн сум/” ажлын гүйцэтгэгч шалгарсан байна. Тус аж ахуй нэгжийн нийлүүлэх тоног төхөөрөмж нь “ НАА” ОНӨААТҮГ-ын боловсруулсан техникийн тодорхойлолт, хэрэгцээ шаардлагад нийцэж байгаа эсэх талаарх тайлбарыг 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн дотор ирүүлнэ үү” гэсэн агуулгатай албан бичгийг, Аймгийн орон нутгийн өмчийн газарт явуулсан.[9]
аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 438 тоот “Таны 2023 оны 5/1662 дугаартай албан бичигтэй танилцан тайлбарыг гарган хавсралтаар хүргүүлэв” гэсэн албан бичгийг, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэст хүргүүлсэн.[10]
Монгол Улсын Сангийн Яаманд хандаж, аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болон аймгийн Засаг даргаас ...тендерийн хүчинтэй байх хугацааг сунгуулах тухай албан бичгийг хүргүүлсэн бөгөөд Монгол Улсын Сангийн Яамнаас аймгийн Засаг даргад 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 03/5215 дугаартай албан бичгээр “Тухайн тендер шалгаруулалтын тендэр хүчинтэй байх хугацаа 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр дууссан байх тул уг хугацааг сунгах зөвшөөрөл олгох боломжгүй байна.” хариуг хүргүүлсэн.[11]
аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1/1807 тоот “ дугаартай “Чойбалсан хотын усан хангамжийн шугам хоолойд усны чанар сайжруулах тоног төхөөрөмж суурилуулах /Хэрлэн сум/” ажлын тендерт шалгарсан аж ахуйн нэгжээс санал болгож байгаа YLD төхөөрөмж нь техникийн тодорхойлолтыг хангахгүй байгаа тухай тайлбарыг “ нийтийн аж ахуй” ОНӨААТҮГ-аас 2023 оны 296 дугаар албан бичгээр манайд ирүүлсэн байна. Мөн танай 2023 оны 438 дугаар албан бичгээр ирүүлсэн тайлбар дээрх ажлын гүйцэтгэгчээр шалгарсан аж ахуйн нэгжээс нийлүүлэх тоног төхөөрөмжийн үзүүлэлтийг “Захиалагчийн баталсан техникийн тодорхойлолт”-той харьцуулж дараах үзүүлэлтийг хангаагүй гэж дурдсан байна. Үүнд:
Иймд захиалагчаас тус төсөл арга хэмжээг гүйцэтгүүлэх гэрээг байгуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн болохыг мэдэгдэж байна” гэсэн агуулгатай албан бичгийг аймгийн ...т явуулжээ.[12]
2. “Чойбалсан хотын усан хангамжийн шугам хоолойд усны чанар сайжруулах тоног төхөөрөмж суурилуулах /Хэрлэн сум/” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар хурлаар “Чойбалсан хотын усан хангамжийн шугам хоолойд усны чанар сайжруулах тоног төхөөрөмж суурилуулах /Хэрлэн сум/ төсөл, арга хэмжээний ажлыг зохион байгуулж, Тендер нээх хугацааг 2023 оны 08 дугаар сарын 28-ний өдрийн 10:00 цагт хүлээн авч, 10:10 цагт тендерийн нээлтийн хийж[13], урилгын Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд нийтлэх, мөн тендерийн баримт бичгийн үнийн 50,000 төгрөгөөр тогтоохоор үнэлгээний хорооны гишүүд шийдвэрлэсэн байна.
“Чойбалсан хотын усан хангамжийн шугам хоолойд усны чанар сайжруулах тоног төхөөрөмж суурилуулах /Хэрлэн сум/” төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн хурлаар ...тендер хүлээн авах эцсийн хугацаанд:
“Өршөөлтийн ариун” ХХК 627,170,000 /зургаан зуун хорин долоон сая, нэг зуун далан мянга/ төгрөгийн,
“Мөнхгүүр” ХХК 630,347,250 /зургаан зуун гучин сая, гурван зуун дөчин долоон мянга, хоёр зуун тавь/ төгрөгийн үнийн санал ирүүлсэн бөгөөд үнэлгээний хорооны гишүүдийн олонхийн саналаар “Чойбалсан хотын усан хангамжийн шугам хоолойд усны чанар сайжруулах тоног төхөөрөмж суурилуулах /Хэрлэн сум/” төсөл, арга хэмжээний ажилд тендер ирүүлсэн “Өршөөлтийн ариун” ХХК, “Мөнхгүүр” ХХК-ийн тендерээс татгалзаж тус ажлыг дахин зарлахаар шийдвэрлэжээ.
“Өршөөлтийн ариун” ХХК нь Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд тус яамнаас захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэсэн хариуг ирүүлсэн байна.
3. Маргаан бүхий захиргааны акт болох аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1/1807 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгох болон бусад нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1/1807 тоот албан бичгийн улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн нь ойлгомжгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд “*******” ХХК нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд юм.
“Чойбалсан хотын усан хангамжийн шугам хоолойд усны чанар сайжруулах тоног төхөөрөмж суурилуулах /Хэрлэн сум/” төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “Талын хас констракшн” ХХК, “Өршөөлтийн ариун” ХХК, “Мөнхгүүр” ХХК, “*******” ХХК-ууд оролцож үнэлгээний хорооны гишүүдийн олонхийн саналын дагуу “Чойбалсан хотын усан хангамжийн шугам хоолойд усны чанар сайжруулах тоног төхөөрөмж суурилуулах /Хэрлэн сум/” төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэгчээр “*******” ХХК шалгарч, аймгийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 1/1498 дугаартай албан бичгээр “Чойбалсан хотын усан хангамжийн шугам хоолойд усны чанар сайжруулах тоног төхөөрөмж суурилуулах /Хэрлэн сум/” төсөл, арга хэмжээний ажлыг 511,624,727 /таван зуун арван нэгэн сая, зургаан зуун хорин дөрвөн мянга, долоон зуун хорин долоон/ төгрөгөөр хийж гүйцэтгэхээр 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн “*******” ХХК-ийн тендер шаардлага хангасан тул гэрээ байгуулах эрхийг олгосон байна.
Гэрээ байгуулах явцад “ нийтийн аж ахуй” ОНӨААТҮГ-аас 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 296 тоот “Чойбалсан хотын усан хангамжийн шугам хоолойд усны чанар сайжруулах тоног төхөөрөмж суурилуулах” төсөл, арга хэмжээний тендерт оролцогч “*******” ХХК-ийн санал болгож буй YLD төхөөрөмж нь техникийн тодорхойлолтыг хангахгүй байна гэсэн албан бичгийг, мөн аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 438 тоот Чойбалсан хотын усан хангамжийн шугам хоолойд усны чанар сайжруулах тоног төхөөрөмж суурилуулах ажлын материалын техникийн тодорхойлолтыг гүйцэтгэгчээр шалгарсан компанийн ирүүлсэн үзүүлэлттэй харьцуулсан хүснэгтийг албан бичгээр тус тус аймгийн Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэст ирүүлсэн.
аймгийн Засаг даргаас дээрх албан бичгүүдэд дурдсан нөхцөл байдлыг нягтлан шалгаж, 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1/1807 дугаартай албан бичгээр, Аймгийн т, захиалагчаас тус төсөл, арга хэмжээг гүйцэтгүүлэх гэрээг байгуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн талаар мэдэгдсэн.
Чойбалсан хотын усан хангамжийн шугам хоолойд усны чанар сайжруулах тоног төхөөрөмж суурилуулах ажлын материалын техникийн тодорхойлолтыг аймгийн Засаг дарга баталсан.[14] Энэхүү техникийн тодорхойлолтод:
- Шугамын гадна талд байрлах бөгөөд ороох зориулалттай
- Ундны усны стандартыг хангасан гарал үүслийн гэрчилгээтэй байх
- Цахилгаан удирдлагын самбартай байх
- Олон улсын ISO 9001, MNS 0900:2018 Ундны усны стандартыг хангасан байх шаардлагыг тавьсан байна.
Гэтэл “*******” ХХК нь дээр дурдсан техникийн тодорхойлолтод тавигдсан шаардлагыг хангаагүй байхад Үнэлгээний хорооноос “Чойбалсан хотын усан хангамжийн шугам хоолойд усны чанар сайжруулах тоног төхөөрөмж суурилуулах /Хэрлэн сум/” төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэгчээр тус компанийг шалгаруулсан нь үндэслэлгүй бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.3 дахь заалтыг зөрчсөн.
Өөрөөр хэлбэл Үнэлгээний хороо техникийн тодорхойлолтод тавигдсан шаардлагуудыг заалт тус бүрээр нь нягтлан шалгах үүргээ биелүүлээгүй, харин аймгийн Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд гэрээ байгуулах процессын явцад, аймгийн Засаг дарга 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1/1807 тоот “ дугаартай “Чойбалсан хотын усан хангамжийн шугам хоолойд усны чанар сайжруулах тоног төхөөрөмж суурилуулах /Хэрлэн сум/” ажлын тендерт шалгарсан аж ахуйн нэгжээс санал болгож байгаа YLD төхөөрөмж нь техникийн тодорхойлолтыг хангаагүй байгаа тухай тайлбарыг “ нийтийн аж ахуй” ОНӨААТҮГ-аас 2023 оны 296 дугаар албан бичгээр манайд ирүүлсэн байна. Мөн танай 2023 оны 438 дугаар албан бичгээр ирүүлсэн тайлбар дээрх ажлын гүйцэтгэгчээр шалгарсан аж ахуйн нэгжээс нийлүүлэх тоног төхөөрөмжийн үзүүлэлтийг “Захиалагчийн баталсан техникийн тодорхойлолт”-той харьцуулж дараах үзүүлэлтийг хангаагүй гэж дурдсан байна. Үүнд:
-Шугамын гадна талд байрлах бөгөөд ороох зориулалттай байх шаардлагыг хангаагүй
-Ундны усны стандартыг хангасан гарал үүслийн гэрчилгээтэй байх шаардлагын хүрээнд гэрчилгээг ирүүлсэн байх боловч тус эрхийн гэрчилгээний хугацаа нь 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр дууссан
-Цахилгаан удирдлагын самбартай байх шаардлагыг хангаагүй
-Олон улсын ISO90018, MNS0900:2018 Ундны усны стандартыг хангасан байх шаардлагыг хангаагүй байна. Иймд захиалагчаас тус төсөл арга хэмжээг гүйцэтгүүлэх гэрээг байгуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн болохыг мэдэгдэж байна” гэсэн агуулгатай албан бичгийг аймгийн т явуулсан нь хууль зөрчөөгүй байна.
аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1/1807 дугаартай албан бичгийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй бөгөөд аймгийн Хэрлэн сумын ард иргэдийн нийтлэг эрх, ашгийг хамгаалсан шийдвэр гэж үзлээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ”, 27.1.2-д “техникийн тодорхойлолт”-ыг шаардлага хангасан эсэхийг хянахаар, 27.3-д “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.”, 27.4-д “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана.”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ.”, 28.7.3-т “энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, энэ хуульд заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно”, 28.7.4-д “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ.”гэж тус тус хуульчилжээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар “*******” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон нь заавал гэрээ байгуул гэсэн шийдвэр биш бөгөөд анхнаасаа гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргасан нь хууль бус юм.
4.“Чойбалсан хотын усан хангамжийн шугам хоолойд усны чанар сайжруулах тоног төхөөрөмж суурилуулах /Хэрлэн сум/” төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “Өршөөлтийн ариун” ХХК, “Мөнхгүүр” ХХК-ууд оролцсон бөгөөд үнэлгээний хорооны гишүүдийн олонхийн саналаар “Чойбалсан хотын усан хангамжийн шугам хоолойд усны чанар сайжруулах тоног төхөөрөмж суурилуулах /Хэрлэн сум/” төсөл, арга хэмжээний ажилд тендер ирүүлсэн “Өршөөлтийн ариун” ХХК, “Мөнхгүүр” ХХК-ийн тендерээс татгалзаж тус ажлыг дахин зарлахаар шийдвэрлэсэн. Энэхүү тендерт “*******” ХХК оролцоогүй бөгөөд тендерт оролцох эсэх талаар захиалагчийн зүгээс удаа дараа мэдэгдэхэд материалаа бүрдүүлж байна гээд оролцоогүй нь хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөн “*******” ХХК-ийн зүгээс тендерийн тодорхойлолтод өөрчлөлт оруулахыг холбогдох газруудад хандсан нь хууль бус юм. Өөрөөр хэлбэл нэгэнт батлагдсан техникийн тодорхойлолтыг нэг компанийн хүсэлтээр өөрчлөх нь өөрөө хууль бус юм.
“*******” ХХК нь хоёр дахь удаагийн тендер шалгаруултад оролцоогүй байж энэхүү тендер шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгохоор нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.
Энэхүү тендер шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т зааснаар шийдвэрлэх боломжтой.
Иймд аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1/1807 тоот албан бичиг, дугаартай тендерт хийсэн Тендерийн үнэлгээний хорооны үнэлгээ болон тус компанийг уг тендерээс хасахаар шийдвэрлэсэн шийдвэр, дугаартай тендерийг дахин зарласан шийдвэрийг тус тус хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, “*******” ХХК-тай гэрээ байгуулахыг аймгийн Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.3, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч “*******” ХХК-ийн, аймгийн Засаг дарга болон ...аймгийн т холбогдуулан гаргасан, аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1/1807 тоот албан бичиг, дугаартай тендерт хийсэн Тендерийн үнэлгээний хорооны үнэлгээ болон тус компанийг уг тендерээс хасахаар шийдвэрлэсэн шийдвэр, дугаартай тендерийг дахин зарласан шийдвэрийг тус тус хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, “*******” ХХК-тай гэрээ байгуулахыг аймгийн Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн дүгээр зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.АМАРЖАРГАЛ
[1] Хавтаст хэргийн 78-79-р хууудас
[2] Хавтаст хэргийн 80-82-р хуудас
[3] Хавтаст хэргийн 85-87-р хуудас
[4] Хавтаст хэргийн 88-94-р хуудас
[5] Хавтаст хэргийн 96-100,103-108-р хуудас
[6] Хавтаст хэргийн 101-р хуудас
[7] Хавтаст хэргийн 102-р хуудас
[8] Хавтаст хэргийн 109-р хуудас
[9] Хавтаст хэргийн 111-р хуудас
[10] Хавтаст хэргийн 112-р хуудас
[11] Хавтаст хэргийн 114-116-р хуудас
[12] Хавтаст хэргийн 117-р хуудас
[13] Хавтаст хэргийн 12-р хуудас
[14] Хавтаст хэргийн 13-р хуудас