Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 284

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

Улсын яллагч А.Оюунгэрэл,

Хохирогч Б.Э-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг,

Шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ынын Б-д холбогдох эрүүгийн 1710000000089 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1961 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн ,,,, тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Б-ын Б- нь:

 

- 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Э-тэй маргалдаж цээжин тус газар нь хутгалж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 10 /,

 

Эд мөрийн баримтаар эд зүйл хураан авсан тэмдэглэл, тогтоол гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 11-13 /,

 

Хохирогч Б.Э- мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...2017 оны  08 дугаар сарын 18-ны өдөр гэртээ харихаар Яармагийн 5 дугаар гудамжны зүүн үзүүрт явж байхад зүс таних Б буюу Б- тааралдсан. Түүнээс “архи уух мөнгө байна уу” гэхэд “надад мөнгө байхгүй” гэсэн. Тэгэхээр нь би  “ Чи яасан том юм бэ” гээд заамдсан чинь намайг бас заамдсан. Би түүний баруун гуя руу хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн. Тэгсэн чинь Б.Б- гэр рүүгээ зугатаад явсан. 20 орчим минутын дараа намайг гудамжинд зогсож байхад  Б.Б- хүрч ирээд “би чамайг дүрчихнэ шүү” гэхээр нь би “чаддаг юм бол дүрчих” гэхэд баруун гараараа миний цээж рүү цохих шиг болсон. Тэгээд цааш хараад яваад өгсөн. Гэтэл миний цээжнээс цус гарч байсан. Тэгээд хутгалуулсанаа мэдсэн... гэжээ. / хх 18 /,

 

Гэрч Д.А мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “... Би өнөөдөр ажил дээрээ байж байтал над руу манай найз Н залгаад “ нөхөр чинь хүнд хутгалуулсан байна”  гэж хэлэхээр нь  Цэргийн төв эмнэлэг рүү яваад очиход нөхрийг маань эмч үзэж байсан. Би нөхрөөсөө яасан юм бэ? гэж асуутал Б надтай маргалдаж байгаад цээж рүү хутгалчихлаа” гэж хэлсэн...гэжээ. / хх 20-21/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  № 10537 тоот дүгнэлтэнд:

1. Б.Э-гийн биед цээжинд зүсэгдсэн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл ир бүхий зүйлийн үйлчлэлийн улмаас үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй....” гэжээ. / хх 25 /,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б- мэдүүлэхдээ: “...2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хоёр шуудай хайрга аваад явж байтал Б.Э- бид хоёр тааралдсан. Тэгээд Б.Э- надаас “архины мөнгө байна уу” гэхээр нь “байхгүй” гэхэд “чамд яагаад байдаггүй юм бэ?” гээд хоолой боох үед нь миний амьсгаа боогдсон. Тэгээд би Б.Э-ээс бултаж гүйгээд явсан. Дараа нь Б.Э-тэй 8 дугаар гудамжинд тааралдсан. Би тухайн үед гэртээ хоол хийж махаа хөшиглөж байгаад эгчийндээ очих гэж гарахаараа хутга халаасандаа хийснээ мартсан байсан. Б.Э-тэй 8 дугаар гудамжинд тааралдаад халаасаа үзтэл хутга гараад ирсэн. Тэгэхээр нь би “чамайг дүрчихнэ шүү” гэхэд “чи чаддаг юм бол дүр” гэсэн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна.  Миний буруу. Хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Э- мэдүүлэхдээ: Би ажлаасаа тараад гэр рүүгээ явж байсан. Өмнө нь хамт ажиллаж байсан хоёр залуу таараад ойрд уулзаагүй болохоор надад ганц шил архи авч өгсөн. Би уучихаад явж байтал Б.Б-тай таарсан. Би Б-ыг боож, зодож зодолдоогүй, зөвхөн ярьсан гэв. 

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-34/, ял шалгах хуудас /хх-33/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Б- нь 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Э-тэй маргалдаж цээжин тус газар нь хутгалж биед нь хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.Үүнд:

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 10 /,

 

- Эд мөрийн баримтаар эд зүйл хураан авсан тэмдэглэл, тогтоол гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 11-13 /,

 

- Хохирогч Б.Э-гийн  “...Яармагийн 5 дугаар гудамжны зүүн үзүүрт явж байхад зүс таних Б буюу Б- тааралдсан. Түүнээс “архи уух мөнгө байна уу” гэхэд “надад мөнгө байхгүй” гэсэн. “Чи яасан том юм бэ” гээд заамдсан чинь намайг бас заамдсан. Түүний баруун гуя руу хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн. Тэгсэн чинь Б.Б- гэр рүүгээ зугатаад явсан. 20 орчим минутын дараа намайг гудамжинд зогсож байхад хүрч ирээд “би чамайг дүрчихнэ шүү” гэхээр нь “чаддаг юм бол дүрчих” гэхэд баруун гараараа миний цээж рүү цохих шиг болсон. Гэтэл миний цээжнээс цус гарч байсан.... гэх мэдүүлэг / хх 18 /,

 

- Гэрч Д.А-н “... Би өнөөдөр ажил дээрээ байж байтал над руу манай найз Н залгаад “ нөхөр чинь хүнд хутгалуулсан байна”  гэж хэлэхээр нь  Цэргийн төв эмнэлэг рүү яваад очиход нөхрийг маань эмч үзэж байсан. Би нөхрөөсөө яасан юм бэ? гэж асуутал Б надтай маргалдаж байгаад цээж рүү хутгалчихлаа” гэж хэлсэн...гэх мэдүүлэг / хх 20-21/,

 

- Хохирогч Б.Э-гийн биед цээжинд зүсэгдсэн хөнгөн гэмтэл учирсан талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №10537 дугаартай  шинжээчийн дүгнэлт....” / хх 25 /, шүүгдэгч Б.Б-ы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Б-д ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл шалтгаалсаныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон үзэв.

 

Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Б-ын нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Б- нь хохирогч Б.Э-д эмчилгээний зардалд 490.000 төгрөг төлснийг дурьдаж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 тоот тушаалаар томилогдсон “Эд мөрийн баримт устгах” ажлын хэсэгт даалгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Э- нь цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалингийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Б овогт Б-ын Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ынын Б-ыг 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Б- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 тоот тушаалаар томилогдсон “Эд мөрийн баримт устгах” ажлын хэсэгт даалгасугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Э- нь цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалингийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.ОЛЗОД