Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2022/ДШМ/146

 

 

Д.Ч, М.Б, Э.Г нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ц.Оч, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Эрдэнэтуяа,

шүүгдэгч Э.Г, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа,

шүүгдэгч М.Бгийн өмгөөлөгч И.Чимэдбадам,

хохирогч Г.Оюуны өмгөөлөгч Д.Очирдорж,

нарийн бичгийн дарга Б.Одонмаа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/674 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Г, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Ч, М.Б, Э.Г нарт холбогдох 1909 04616 0816 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Х овгийн Д-ын Ч, 19... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, компьютерын эх бэлтгэл мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ............... хамт ......... дүүргийн .... дугаар хороо, ..... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..................../;

2. Х овгийн М-ийн Б, 19...оны .. дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын цахилгаан засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл ...... хамт ........... дүүргийн .... дугаар хороо, .... дүгээр хорооллын ..... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............../;

3. Х овгийн Э-ын Г, 19.. оны ... дугаар сарын ...-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын цахилгаан засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .... хамт .......... дүүргийн .......... дугаар хороо, ............ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.............../;

Э.Г нь М.Б, Д.Ч нартай бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 12 дугаар cap хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хүсэл төвийн 2 давхарт “Эв Хур” ХХК-ийн “Ээл” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт үйлчилгээний ажилтан албан тушаалаар ажиллаж байхдаа эд зүйл барьцаалахгүйгээр зээл гаргах хуурамч, эвдэрхий, ашиглагдах боломжгүй эд зүйлсийг барьцаалан зээл олгох зэргээр “Эв хур” ХХК-ийн эд хөрөнгийг завшиж, нийт 42.091.430 төгрөгийн хохирол учруулсан,

М.Б нь Э.Гтэй бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 12 дугаар cap хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хүсэл төвийн 2 давхарт “Эв Хур” ХХК-ийн “Ээл” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт үйлчилгээний ажилтан албан тушаалаар ажиллаж байсан Э.Гт хуурамч, эвдэрхий, ашиглагдах боломжгүй эд зүйлсийг барьцаалан зээл авах зэргээр “Эв хур” ХХК-ийн эд хөрөнгийг завшиж, нийт 42.091.430 төгрөгийн хохирол учруулсан,

Д.Ч нь Э.Гтэй бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 12 дугаар cap хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хүсэл төвийн 2 давхарт “Эв Хур” ХХК-ийн “Ээл” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт үйлчилгээний ажилтан албан тушаалаар ажиллаж байсан Э.Гт хүний нэрийн өмнөөс гарын үсэг зурж, хуурамч, эвдэрхий, ашиглагдах боломжгүй эд зүйлсийг барьцаалан зээл авах зэргээр “Эв хур” ХХК-ийн эд хөрөнгийг завшиж, нийт 42.091.430 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Э.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

М.Б, Д.Ч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж 17.4 дүгээр зүйлийн 1 гэж хөнгөрүүлэн өөрчилж,

шүүгдэгч Э.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших”, шүүгдэгч Д.Ч, М.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

шүүгдэгч Э.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Ч, М.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гт оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч, М.Б нарт оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

шүүгдэгч нар нь баривчлагдаж, цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн:

1. “Сваровски” гэх бичигтэй хайрцагтай  шаргал өнгийн 2 хос ээмэг, шаргал өнгийн кулон 1 ширхэг алаг эрээн өнгийн чулуун бугуйвчтай төмөр цаг 1 ширхэг,

2. 3022 гэх цэнхэр өнгийн бичиглэлтэй цагаан өнгийн 39 см урттай металл гинж,

3. Цагаан цэнхэр эрээн өнгийн дугуй хэлбэртэй хайрцагтай 51 см урттай цагаан өнгийн металл гинж 1 ширхэг, 53см урттай шаргал өнгийн металл гинж 1 ширхэг, шигтгээтэй шаргал өнгийн дугуй хэлбэртэй эргэдэг цагаригтай металл бөгж 1 ширхэг,

4.1658 дугаартай шаргал өнгийн металл хос ээмэг 1 ширхэг,

5. 3427 дугаартай дугуй хэлбэртэй шаргал өнгийн металл 1 хос ээмэг, кулон 1 ширхэг,

6. 3391 дугаартай цагирган хэлбэртэй шаргал өнгийн металл 1 хос ээмэг, шаргал металл өнгийн унждаг 1 хос ээмэг,

7. 3359 дугаартай шаргал өнгийн цагирган 1 хос металл ээмэг, мөн шаргал өнгийн металл бөгж 1 ширхэг,

8. 1645 дугаартай цагирган 1 хос ээмэг, мөн дөрвөлжин хэлбэртэй шаргал өнгийн металл 1 хос ээмэг,

9. 3441 дугаартай гольцоо хэлбэртэй шаргал өнгийн металл бөгж 1 ширхэг, мөн шаргал өнгийн ромбо хэлбэртэй металл бөгж 1 ширхэг,

10. 1637 дугаартай шаргал өнгийн металл бугуйвч 1 ширхэг,

11. 3476 дугаартай шаргал өнгийн металл 1 хос ээмэг,

12. 3450 дугаартай шигтгээтэй шаргал металл 1 хос ээмэг, кулон, гинж бөгж,

13. 3487 дугаартай шаргал өнгийн металл 1 хос ээмэг болон бөгж 1 ширхэг,

14. 3462 дугаартай шаргал өнгийн металл 1 хос ээмэг, гинж кулон,

15. 3998 дугаартай дугаартай шаргал өнгийн металл 1 хос ээмэг, гинж кулон,

16. 3477 дугаартай шаргал өнгийн металл 1 хос ээмэг, гинж кулон, бөгж,

17. 3429 дугаартай шаргал өнгийн гольцоо хэлбэртэй металл бөгж 1 ширхэг,

18. 1446 дугаартай шаргал өнгийн хуучирсан харагдах металл бөгж 1 ширхэг,

19. 1598 дугаартай шаргал өнгийн гольцоо хэлбэртэй металл бөгж 1 ширхэг, шаргал өнгийн металл 1 хос ээмэг,

20. 1570 дугаартай шаргал өнгийн металл 1 хос ээмэг,

21. 3488 дугаартай шаргал өнгийн металл 1 хос ээмэг, шаргал өнгийн 1 бөгж,

22. 1560 дугаартай шаргал өнгийн металл 1 хос зууван, 1 хос дөрвөлжин ээмэг,

23. 3410 дугаартай гольцоо хэлбэртэй шаргал өнгийн металл бөгж 1 ширхэг мөн шаргал өнгийн 1 бугуйвч,

24. 1672 дугаартай шаргал өнгийн металл 1 хос ээмэг, гинж кулон,

25. 1647 дугаартай шаргал өнгийн металл 1 хос ээмэг,

26. 3455 дугаартай шаргал өнгийн металл 1 хос ээмэг,

27. 3456 дугаартай шаргал өнгийн металл 1 хос ээмэг, 1 бөгж, 1 гинж кулон,

28.1615 дугаартай гольцоо хэлбэртэй шаргал өнгийн металл бөгж 1 ширхэг, шаргал өнгийн металл 1 хос ээмэг,

29. 1698 дугаартай шаргал өнгийн металл 1 хос ээмэг, 1 бөгж,

30. 3385 дугаартай шаргал өнгийн металл бөөрөнхий 1 хос ээмэг, 1 хос зууван ээмэг,

31. 1713 дугаартай шаргал өнгийн металл 2 ширхэг бөгж,

32. 1697 дугаартай шаргал өнгийн металл 2 ширхэг бөгж,

33. 3442 дугаартай шаргал өнгийн металл 1 хос ээмэг, 1 бөгж,

34. 1586 дугаартай дугаартай шаргал өнгийн металл 1 хос ээмэг, 1 бөгж,

35. 1607 дугаартай шаргал өнгийн металл 2 хос ээмэг,

36. 1691 дугаартай шаргал өнгийн металл 1 хос ээмэг,

37. 1558 дугаартай шаргал өнгийн металл 1 хос дөрвөлжин, 1 хос сарнай хэлбэртэй ээмэг, 1 ширхэг гинж,

38. 1619 дугаартай шаргал өнгийн металл 1 хос ээмэг, 1 ширхэг гинж,

39. 1581 дугаартай шаргал өнгийн 3 хос хатгаж зүүдэг ээмэг, 1 ширхэг бөгж,

40. 3471 дугаартай шаргал өнгийн металл 1 хос ээмэг, 1 ширхэг бөгж, 1 ширхэг кулон,

41. 1559 дугаартай 1 хос цагирган ээмэг, 1 хос бөмбөлөгтэй ээмэг, гинж

42. 1569 дугаартай шаргал өнгийн металл 2 хос ээмэг,

43. 3500 дугаартай шаргал өнгийн металл 2 хос ээмэг, 1 ширхэг бөгж,

44. 3470 дугаартай шаргал өнгийн металл 1 хос ээмэг, 1 ширхэг бөгж, 1 ширхэг гинж,

45. 1628 дугаартай шаргал өнгийн металл 1 хос ээмэг, 1 ширхэг гинж, 1 ширхэг бөгж,

46. 3472 дугаартай шаргал өнгийн металл 1 хос ээмэг,

47. 3394 дугаартай шаргал өнгийн металл өнгийн бөгж, бугуйвч,

48. 3454 дугаартай шаргал өнгийн металл 1 хос ээмэг, кулон, гинж, бөгж,

49. 1274 ногоон шигтгээтэй 1 хос ээмэг, бөгж,

50. 3395 дугаартай металл шаргал өнгийн 1 ширхэг бөгж ,

51. 3485 дугаартай хар бараан өнгийн ай фоне5 загварын гар утас, хар өнгийн гэртэй,

52. 3412 дугаартай шар  бор өнгийн загварын лж6 загварын гар утас 1 ширхэг,

53. 3075 дугаартай оппа3 загварын гар утас 1 ширхэг,

54. 3519 дугаартай ар хэсгээрээ улаан өнгөтэй, урд хэсгээрээ хар өнгөтэй ай фоне8 пласс загварын гар утас 1 ширхэг,

55. 3049 дугаартай хар өнгийн гэртэй хөх өнгийн галакси эс5 гар утас 1 ширхэг,

56. 3184 дугаартай самсунг а5 загварын гар утас 1 ширхэг  бор гэртэй,

57. 2835 дугаартай ай фоне6 пласс загварын цагаан өнгийн гар утас 1 ширхэг, эрээн гэртэй,

58. 3064 дугаартай хар өнгийн гэртэй саарал өнгийн самсунг эс6 эджи загварын гар утас 1 ширхэг,

59. 3199 дугаартай бор өнгийн гэртэй самсунг а7 загварын шаргал өнгийн гар утас 1 ширхэг,

60. 3854 дугаартай самсунг загварын хар өнгөтэй гар утас 1 ширхэг /дэлгэцниa баруун дээд хэсэгтээ ташуу цуурсан зураастай/,

61. 3438 дугаартай цагаан шаргал өнгийн ай фоне 5 эс загварын унтараалттай гар утас 1 ширхэг,

62. 3496 дугаартай хар өнгийн гэртэй хар бараан өнгийн ай фоне 5 загварын гар утас 1 ширхэг,

63. 3520 дугаартай хар өнгийн ай фоне икс загварын гар утас 1 ширхэг,

64. 3074 дугаартай улаан өнгийн дэлгэгддэг хавтсан гэртэй самсунг ноте5 маркийн хар хөх өнгийн унтараалттай гар утас 1 ширхэг гар утас зэрэг эд  мөрийн баримтуудыг устгаж,

65. цагаан өнгийн ууттай 1502 дугаартай хар өнгөтэй хавтгай загварын цүнх, SAMSUNG маркийн зөөврийн комьпютер 1 ширхэг,

66. хар өнгийн 1457 дугаартай ASER маркийн зөөврийн комьпютер 1 ширхэг,

67. хар өнгийн 3110 дугаартай ASER маркийн зөөврийн комьпютер 1 ширхэг,

68. 3463 дугаартай ногоон эрээн өнгийн цүнх, LG загварын хар өнгийн хавтгай дэлгэц 1 ширхэг, 49 дугаартай /зарим эд зүйлс/ 1274 дугаартай 1 хос улаан хүрэн шигтгээтэй 1 хос ээмэг, 1 гинж, 1 кулон, 1 өрөөсөн ээмэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүлээлгэн өгч, худалдан борлуулж, хохирол төлбөрт тооцуулах,

69-144 дугаартай хэрэгт авагдсан санхүүгийн баримтууд, хураагдсан 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

шүүгдэгч Д.Ч, М.Б, Э.Г нар нь хохирогч Г.Оюунд нийт учруулсан 42.091.430 төгрөгийн хохирлоос 12.872.000 төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үлдэгдэл 29.292.430 төгрөгийг нэр бүхий шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Э.Гөөс 9.739.810 төгрөгийг, шүүгдэгч М.Бгаас 9.739.810 төгрөгийг, шүүгдэгч Д.Чгийн шүүхийн хэлэлцүүлэгт төлсөн 200.000 төгрөгийн хохирол төлбөрийг хасаж 9.539.810 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Г.Оюунд даруй олгож, хохирогч Г.Оюуны өмгөөлөгчийн хөлс 3.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөртэй, цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж залдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие учруулсан хохирлоос үлдэгдэл 9.697.144 төгрөгийг хорих 409 дүгээр ангид хоригдож байх хугацаандаа төлж барагдуулж дууссан болно. Иймд надад оногдуулсан 6 сарын хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Э.Гийн өмгөөлөгч Л.Мөнхтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Э.Г нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон бөгөөд өөрийн хийсэн үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрч, хийсэн гэм буруутай үйлдэлдээ туйлын их харамсаж гэмшдэг юм. Э.Г нь ял шийтгүүлэхээс өмнө “Батжина трейд” ХХК-д 2021 оны 5 дугаар сараас хойш сарын 1.200.000 төгрөгийн цалинтайгаар жолоочийн албан тушаалд ажиллаж байсан. Авсан цалингаараа хохирогчид хохирлын тодорхой хэмжээгээр барагдуулж байсан. Цаашдаа энэ байгууллагадаа тогтвортой ажиллах боломжтой. Мөн түүний ар гэрийн зүгээс хохирогч Г.Оюуны Хаан банкны дансанд 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 500.000 төгрөг, 12 дугаар сарын 3-ны өдөр 500.000 төгрөг, 12 дугаар сарын 10-ны өдөр 1.000.000 төгрөгийг тус тус өөрт ногдох хохирлоос 2.000.000 төгрөгийг барагдуулаад байна. Түүний хохирол хэсэгчлэн барагдуулсан байдал, үлдсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан үзнэ үү. Иймд миний үйлчлүүлэгч Э.Гийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч М.Бгийн өмгөөлөгч И.Чимэдбадам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч М.Б нь автомашинаа зараад Э.Гтэй хувааж хохирлоо төлсөн гэж ярьдаг. Бидний зүгээс тусгайлан гаргах санал алга байна.” гэв.

Хохирогч Г.Оюуны өмгөөлөгч Д.Очирдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл зөв зүйтэй, шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж байна. Хохирол төлбөрийн тал дээр сүүлд Э.Г 2.000.000 төгрөг нэмж төлсөн байсан. Өөр төлөгдсөн хохирол алга байна. Өөр нэмж хэлэх санал байхгүй.” гэв.

Прокурор С.Эрдэнэтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулсан нь үндэслэлтэй хуулийн шаардлага хангасан. Шүүгдэгч Э.Г анхан шатны шүүх хуралдаанаас хойш 9.839.000 төгрөгийн хохирлоос 2.000.000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг шүүх заавал хэрэглэхээр хуульчлаагүй тул Э.Гт дээрх заалтыг хэрэглэх шаардлагагүй гэж үзэж байна. Мөн Өршөөл үзүүлэх тухай хуульд хохирлоо нөхөн төлөх бодит боломж байгаа тохиолдолд хамруулах боломжтой. Гэтэл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нь бодитой байгаагүй. Ажил хийдэг орлого олдог гэх боловч албан ёсны баримт лавлагаа байдаггүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Д.Ч, М.Б, Э.Г нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Э.Г, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх, шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Сүхбаатар дүүргийн прокуророос Э.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, М.Б, Д.Ч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй аль нэг нотлох баримтыг авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж хэргийн үйл баримтанд тулгуурлан шүүгдэгч нарын гэм бурууг нэг бүрчлэн тогтоож, ямар гэмт хэргийн шинжид тохирч байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийдэг учиртай.

            Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж 17.4 дүгээр зүйлийн 1 гэж хөнгөрүүлэн өөрчилсүгэй” гэж түүний үйлдлийг хөнгөрүүлэн зүйлчилсэн атлаа шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хуулийн зүйлчлэл хөнгөрүүлсэн талаарх үндэслэлээ тодорхой заагаагүй байх бөгөөд шүүгдэгч нарт ялыг ялгамжтай оногдуулах болсон үндэслэлээ тодорхой дүгнээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “...шүүгдэгчид ...хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл ...-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгана.” гэж заасанд нийцэхгүй байна.

            Шүүгдэгч Д.Ч, М.Б, Э.Г нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, үйлдэл, сэдэлт санаа зорилго, учруулсан хор уршигт тус тусад нь хууль зүйн дүгнэлт өгч хэн хэн, хэдэн төгрөгийн хохирол учруулсан талаар нарийвчлан тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Жишээлбэл: 2 дугаар хавтаст хэргийн 1-ээс 108-р хуудсанд авагдсан “барьцаат зээлийн гэрээний баримт”-ууд болон шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр гэмт хэрэг үйлдсэн оролцоо бүр нь тодорхойлогдож байна. Тус “барьцаат зээлийн баримтан”-д зурсан гарын үсгүүд буюу шүүгдэгч Э.Гийн зурсан гэх баримтуудын үнийн дүн 32.916.430 төгрөг, шүүгдэгч Д.Чн зурсан гэх баримтуудын үнийн дүн 3.475.000 төгрөг, шүүгдэгч М.Бгийн зурсан гэх баримтууд 3.000.000 төгрөг бөгөөд яллагдагч Э.Гийн /2 дугаар хавтаст хэргийн 209-өөс 218-р хуудас/ мэдүүлэг зэргээр шүүгдэгч нарын үйлдэл, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг нарийвчлан тогтоох боломжтой байна.

            Мөн тус “Барьцаат зээлийн гэрээ”-нд зээлийн хэмжээ, зээлийн хүү, нийт төлөх дүн тооцогдсон ба гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзах нь зүйтэй.

            Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “...гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн заалтуудыг тус тус хангах, үндэслэлгүйгээр яллах, шийтгэх явдлыг гаргахгүй байх, бие хүний эрхийг хамгаалах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ардчилсан шинжийг хангах нь зүйтэй байна.

            Тухайн хэрэгт хамааралтай, хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн, яллах чиг үүрэг бүхий байгууллага нь нотлох, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон арга хэрэгсэлүүдээр нотлогдсон үед л гэм буруутайд тооцох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгыг хангана. Прокурорын 238 дугаартай яллах дүгнэлтэнд яллагдагч тус бүрт 42.091.430 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн байдлыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хэмжээнд хохирлыг тооцож, гэм буруутайд тооцох зарчмыг хангаж хэргийг шийдвэрлэх нь эрх зүйн үр дагавар гаргахгүй байх байдал баталгаажна.

            Түүнчлэн шүүгдэгч нарт холбогдох хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн бөгөөд шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэрэг уг хуулийн зохицуулалтад хамаарч байгаа эсэх талаар тодорхой хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр хэт ерөнхий байдлаар шийтгэх тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Хууль ёсны зарчим”, шүүхийн шийдвэр “Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагад нийцэхгүй гэж үзэв.

            Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн...” анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Ч, М.Б, Э.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

            Хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч Э.Г, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт өгөөгүйг дурдах нь зүйтэй.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/674 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Ч, М.Б, Э.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцтэл шүүгдэгч Э.Гт урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Д.Ч, М.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                Ц.ОЧ

 ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ