Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0882/З |
Дугаар | 128/ШШ2023/0724 |
Огноо | 2023-09-27 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2023/0724
2023 09 27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүгч М.Батзориг, шүүгч Ө.Болорчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Х*******” ХХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.У
Хариуцагч: Н
Хариуцагч н итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.Н,
Хариуцагч: Н
Хариуцагч Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.М,
Гуравдагч этгээд: “Э” ХХК,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.О,
Маргааны төрөл: Н-ын захирамж, н тогтоолоор газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх тухай шийдвэр нь хуульд нийцсэн эсэх, “Х*******” ХХК-ийн тавьсан 1,3 км автозамын санхүүжилтийг тэнцүү хэмжээгээр хувааж гаргах нь зүйтэй гэсэн албан шаардлагыг “Э” ХХК-д өгөөгүй Засаг даргын эс үйлдэхүйтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж, хариуцагч н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н, хариуцагч Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Б, Д.У, иргэдийн төлөөлөгч Б.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “Х******* орон сууцны хорооллын урд талд “Х*******” ХХК-ийн тавьсан 1,3 км автозамын санхүүжилтийг тэнцүү хэмжээгээр хувааж гаргах нь зүйтэй гэсэн албан шаардлагыг “Э” ХХК-д өгөөгүй Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 1,3 км автозамын санхүүжилтийг тэнцүү хэмжээгээр хувааж гаргах нь зүйтэй гэсэн албан шаардлагыг “Э” ХХК-д өгөхийг даалгах” гэж ихэсгэсэн байна.
Тус гэрээний дагуу Х******* хороолол руу орох 1,3 км авто зам тавигдаж, ажил хүлээлцэх актыг үйлджээ. /хавтаст хэргийн 1 дүгээр хавтас хэргийн 50 дугаар хуудас/
Уг төслийн ажил 2023 он хүртэл үргэлжлэх төлөвлөгөөтэй байна. Тухайн төслийн ажлыг эхлүүлэхдээ төслийн хүн амын төвлөрөл таатай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх үүднээс явган болон автомашины урсгал зэргийг тооцоолон хот, нийслэлийн холбогдох байгууллага түүний дотроос ерөнхий төлөвлөгөөний газраас хорооллын ерөнхий төлөвлөлт, орц гарц, зам талбайн асуудлыг тусгасан төлөвлөлтийг батлуулж, уг төлөвлөлтийн дагуу Х******* хорооллын авто зам, явган зам талбай, орц гарцыг хийсэн байдаг.
Ерөнхий төлөвлөлтийг батлуулахаас өмнө бид "К” төслийн захиалагч компани болох "Э" ХХК-д хандаж хамтарч авто зам, явган хүний замын орц гарцын асуудлыг шийдвэрлэх, хамтарсан хөрөнгө оруулалт хийж авто зам, явган хүний зам барих талаар хүсэлт, санал хүргүүлсэн боловч татгалзсан хариу авсан. Иймд бид зөвхөн өөрсдийн бүтээн байгуулалт болох Х******* хорооллын хүн амын нягтаршил, автомашин болон явган хүний урсгал хөдөлгөөнийг тооцож хорооллын орц, гарцын асуудлыг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл хорооллын урд талаар 1,3 км авто зам, явган хүний замыг барьж ашиглалтад оруулсан болно. Манай компани Н-ын А/882 дугаар захирамжийн дагуу нэгж талбарын 18******* дугаартай 154400 га газрыг эзэмшиж байгаа бөгөөд хорооллын урд талд байрлах авто зам, явган хүний замыг бид өөрийн эзэмших эрх бүхий газар дээр барьсан болохыг дурдах нь зүйтэй. Тус авто зам, явган хүний зам руу М хорооллоос бидэнд мэдэгдэлгүйгээр орц гаргах нэрийдлээр авто зам тавих гэж байгаа нь үндэслэлгүй байна.
Э ХХК өөрийн хэрэгжүүлж буй төслийн оршин суугчдын тав тухтай амьдрах орчин нөхцөл, автомашины урсгал хөдөлгөөнийг тооцохгүйгээр зөвхөн компанийнхаа ашиг орлогыг бодсон төлөвлөлтийг хийчхээд автомашины урсгал хөдөлгөөнөө зохицуулж чадахгүй нөхцөл байдал үүсэнгүүт манай компанийн бүтээн босгосон авто зам, явган хүний зам, талбайг ашиглах, бусдын өмч хөрөнгөнд шунахай сэдлээр санаархаж Хүннү- 2222 хорооллын зам талбай руу гарц гарах гэж байна.
Гэтэл Н болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал маргаан бүхий 2 захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2-д заасныг тус тус зөрчсөн гэж үзнэ. Учир нь захиргааны байгууллага шинээр захиргааны акт гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж буй иргэн хуулийн этгээдийг олж тодорхойлох түүнд хуульд заасны дагуу сонсгох ажиллагааг явуулах үүрэгтэй гэвч хариуцагч нь манай компанийн өөрийн хөрөнгөөр бүтээсэн авто зам, явган хүний зам руу М хотхоноос авто зам, явган зам гаргахаар төлөвлөсөн нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.
Н-ын 2020 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн А/513 дугаар "Газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах, дугуйн замын трассыг чөлөөлөх талаар авах зарим арга хэмжээний тухай" захирамжийн 1 дүгээр хавсралтаар "...Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хийгдэж буй орчны аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээг эрчимжүүлж, зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг..." батлахдаа манай компанид мэдэгдэж сонсгох ажиллагааг хийлгүйгээр ******* дүүргийн 17 дугаар хороо, М хотхоноос гарсан авто замын орц гаргахаар шийдвэрлэсэн нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол болон Х******* хорооллын оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.
Мөн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 29/33 дугаар тогтоолын 2 дахь заалтаар Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хавсралтаар батлахдаа ******* дүүргийн 17, 18 дугаар хороо, Х******* хороолол, М хороолол орчмын авто замын нэвтрэх чадварыг сайжруулах, явган хүний замыг нэмэгдүүлэх нэрийн дор манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, Х******* хорооллын оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчин дээрх тогтоолыг гаргасан байна. Энэхүү ажиллагааг хийхдээ дээр дурьдсанчлан Сонсгох ажиллагаа явуулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл боллоо. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх" 4.2.8-д "хууль ёсны итгэлийг хамгаалах" гэсэн зарчмуудыг төрийн захиргааны байгууллага захиргааны акт гаргахдаа баримтлан ажиллах, иргэн хуулийн этгээдийн хууль ёсны итгэлийг хамгаалах ёстой. Тодруулбал Х******* төслийг хэрэгжүүлэхээр ерөнхий төлөвлөгөөг батлуулах үед М хорооллын авто зам, явган хүний замын төлөвлөлтийг хийж баталгаажуулсан бол өнөөдөр ийм нөхцөл байдал үүсэхгүй бөгөөд манай компанийн өөрсдийн хөрөнгөөр бүтээн байгуулсан авто зам, явган хүний зам руу нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй Э ХХК-ийн барьсан М хорооллоос авто гаргахаар төлөвлөлгүй бидний хууль ёсны итгэлийг хамгаалах учиртай.
Иймд энэхүү нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Н-ын 2020 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн А/513 дугаар "Газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах, дугуйн замын трассыг чөлөөлөх талаар авах зарим арга хэмжээний тухай" захирамжийн 1 дэх заалтын нэгдүгээр хавсралтын 14 дэх хэсэг, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны 29/33 дугаар "Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай" тогтоолын 2 дахь заалтыг, тус заалтын дагуу батлагдсан хавсралтын 9 дэх хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү.
...Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д "захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах, холбогдох баримт бичгийг хуулбарлан авах", 15.1.4-д "захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх", 15.1.5-д "хэрэгжүүлэхийг хүссэн төсөл, үйл ажиллагаа, төлөвлөгөө, өргөдөл, хүсэлтийн талаар мэдээлэл авах", 24 дүгээр зүйлийн 24.1-д "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно", 24.4-д "Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно", 25 дугаар зүйлийн 25.1.1-д "ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах", 25.1.2-д "оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах" гэж заасныг зөрчсөн гэж үзнэ.
Захиргааны байгууллага аливаа шийдвэрийг гаргахдаа дээр дурдсан хуульд заасны дагуу захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг захиргааны байгууллага хуульд заасан журмын дагуу цуглуулах үүрэгтэй. Энэхүү үүргээ хариуцагч биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчийг хохироосон, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргажээ.Учир нь хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хуульд заасны дагуу бодит нөхцөл байдлыг тогтоох зорилгоор Э ХХК батлагдсан зураг төслийн дагуу орц гарцыг М хотхоныг анх ашиглалтад оруулахдаа гаргаагүй шалтгаан орц гарц гаргасан бол Х******* ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан одоо ашиглаж байгаа авто замын газар дээр авто зам барих шаардлага үүссэн эсэх, эсхүл Э ХХК өөрийн эзэмших, ашиглах газар дээр авто зам барих шаардлагатай байсан эсэх, авто зам тавих тохиолдолд хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдах байсан талаар болон өнөөдрийн маргаан бүхий орц гарцыг гаргаснаар эл орц, гарцаар гарсан авто машин ям замаар зорчих талаар бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийгээгүйн улмаас ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг хоёр хуулийн этгээдийн нэг буюу нэхэмжлэгчийн эрхийг зөрчжээ.
Түүнчлэн хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийсэн, 25 дугаар зүйлд заасны дагуу холбогдох нотлох баримтыг бүрдүүлсэн. “Х*******” ХХК-аас зам тавихад оруулсан хөрөнгө оруулалтын баримтыг гаргуулсан бол тухайн хөрөнгө оруулалтыг “Э” ХХК болон “Х*******” ХХК-д тэнцүү хэмжээгээр гарган одоо ашиглагдаж буй авто замыг маргаангүйгээр ашиглах талаар асуудлыг нэг мөр зохицуулсан захиргааны акт гаргах боломжтой байсан.
Гэтэл дээрх ажиллагааг хийлгүйгээр хэт нэг талын эрх ашигт нийцүүлсэн зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөлд тохироогүй шийдвэрийн улмаас хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх нэхэмжлэгчийн эрх зөрчигдөж байх тул нэхэмжлэгчийн зүгээс өмнө нь гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг дэмжиж байгаа ба нэхэмжлэлийн шаардлагыг дээрх байдлаар нэмэгдүүлж, нэхэмжлэлийн үндэслэлийг дээрх байдлаар тодруулж байна.
Нэхэмжлэгч нь өөрийн гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүйн талаар маргаагүй ба хариуцагч нар маргаан бүхий шийдвэрийг гаргахдаа хийж гүйцэтгээгүй хууль зөрчсөн эс үйлдэхүйн талаар маргаж байгаа болно.
Маргаан бүхий Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 29/33 дугаар "Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай" тогтоолын 2 дахь заалтын дагуу батлагдсан хавсралтын 2.4-ийн ******* дүүрэг гэсэн хэсгийн 9 дэх хэсэг, Н-ын 2020 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн А/513 дугаар "Газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах, дугуйн замын трассыг чөлөөлөх талаар авах зарим арга хэмжээний тухай" захирамжийн 1 дэх заалтын нэгдүгээр хавсралтын дагуу батлагдсан ******* дүүрэг дэх гэсэн хэсгийн 14 дэх хэсгийг тус тус хүчингүй болгож, Х******* орон сууцны хорооллын урд талаар “Х*******” ХХК-ийн тавьсан 1.3 км автозамын санхүүжилтийг тэнцүү хэмжээгээр хувааж гаргах нь зүйтэй гэсэн албан шаардлагыг “Э” ХХК-д өгөөгүй Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 1.3 км автозамын санхүүжилтийг тэнцүү хэмжээгээр хувааж гаргах нь зүйтэй гэсэн албан шаардлагыг “Э” ХХК-д өгөхийг даалгаж шийдвэрлэснээр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх эрх хангагдаад зогсохгүй, хорооллын урд талаар буюу М хотхоны ар талаар нэхэмжлэгчийн барьсан авто замаар хорооллын оршин суугчдын чөлөөтэй, ая тухтай, түгжрэлгүй зорчих боломж бүрдэх. нэхэмжлэгч өөрийн эзэмших газраа зориулалтын дагуу эзэмших, уг авто замыг барихад гаргасан хөрөнгийн 50 хувийг нөхөн гаргуулах боломж бүрдэх юм.
Иймд энэхүү нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 29/33 дугаар "Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай" тогтоолын 2 дахь заалтын дагуу батлагдсан хавсралтын 2.4-ийн ******* дүүрэг гэсэн хэсгийн 9 дэх хэсэг, Н-ын 2020 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн А/513 дугаар "Газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах, дугуйн замын трассыг чөлөөлөх талаар авах зарим арга хэмжээний тухай" захирамжийн 1 дэх заалтын нэгдүгээр хавсралтын дагуу батлагдсан ******* дүүрэг дэх гэсэн хэсгийн 14 дэх хэсгийг тус тус хүчингүй болгож, Х******* орон сууцны хорооллын урд талаар “Х*******” ХХК-ийн тавьсан 1.3 км автозамын санхүүжилтийг тэнцүү хэмжээгээр хувааж гаргах нь зүйтэй гэсэн албан шаардлагыг “Э” ХХК-д өгөөгүй Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 1.3 км автозамын санхүүжилтийг тэнцүү хэмжээгээр хувааж гаргах нь зүйтэй гэсэн албан шаардлагыг “Э” ХХК-д өгөхийг даалгаж өгнө үү.” гэжээ.
Тус өдөр нэхэмжлэгч хуулийн этгээдийн эзэмшил, газрын төлбөр төлөөд явж байгаа газарт ямар учраас ачаа буулгаж байгаа вэ? гэх асуудлыг дурдахад маргаан бүхий захирамж гарсан болохоор гэж тайлбарлаж байсан. Тиймээс мэдсэн даруй буюу 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 92-93 дугаар зүйлд захиргааны актад гомдол гаргах, урьдчилсан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зохицуулалт бий. Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлд захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана гэсэн зохицуулалттай. Мөн хуулийн 93.2-т “Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно” гэж заасан байдаг. Н-ын болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гаргасан акттай холбоотой асуудлыг өөрт нь гомдол гаргах, заавал хэрэгжүүлэх шаардлага байхгүй. Ийм учраас нэхэмжлэл гаргасан.
Учир нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бол нутгийн өөрөө удирдагч байгууллагын дээд байгууллага. Энэ байгууллагын гаргасан шийдвэрийг Н эсхүл өөр субъект хянах боломжгүй. Н-ын гаргасан шийдвэрийг мөн адил хянуулах боломжгүй. Х******* төслийн барилгууд ашиглалтад ороод улсын комисс хүлээж авч байгаа. Оршин суугчдын эрүүл, аюулгүй тав тухтай орчныг бүрдүүлэх үйлчилгээ үзүүлэх үүднээс “Х*******” ХХК-ийн зүгээс 7.7 тэрбум төгрөгөөр 1,3 км авто замыг тавьсан. Ус зайлуулах хоолой зэрэг шаардлагатай бүх зүйлийг хийсэн. Ашиглалт хамгаалалтыг өөрийн зардлаар гүйцэтгэж байгаа. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Нд даалгасан энэ асуудалд Захиргааны ерөнхий хуульд заасан нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх үйл ажиллагааг хэрхэн хийсэн бэ? гэдэг нь тодорхойгүй байна.
Хариуцагч талаас нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацаа хэтрүүлж нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж өгнө үү? гэсэн тайлбар өгч байгаа болохоос маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт гаргах шаардлагыг хэрхэн биелүүлсэн бэ? гэдэг энэ асуудалд үндэслэл бүхий тайлбарыг өгөхгүй байгаа юм. Н-ын А/414 дүгээр захирамж мөн хууль зөрчсөн. Энэхүү 2 захиргааны актын хувьд аль аль нь Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд заасан журмын дагуу мэдээлэл авч холбогдох нотлох баримтыг цуглуулах ажиллагааг хийгээгүй. “Э” ХХК-ийн хийж хэрэгжүүлж буй М хотхоны ерөнхий төлөвлөгөөнд 7 орц гарцтай байсан. Энэ орц гарцыг хийсэн гэх боловч энэ нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироож байна.
Н болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд орц, гарц гаргах гэдэг шийдвэрийг гаргахдаа үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байх ёстой. Ерөнхий төлөвлөгөөний дагуу 7 орц, гарцтай байна гэж төлөвлөсөн гэсэн. Орц, гарцыг нээснээр ямар замаар Маршил таун хотхоны оршин суугчид зорчих вэ? гэдэгт дүгнэлтийг хийж, нотлох баримтыг цуглуулах ёстой байсан. Оршин суугчид бусад хуулийн этгээдийн замаар зорчих тохиолдолд үүнтэй холбоотой сонсох мэдэгдэх ажиллагаа хийх зайлшгүй шаардлага байсан. Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлд захиргааны актын агуулга, хэлбэр өөрөө ойлгомжтой, тодорхой байна гэж заасан байдаг. “Э” ХХК орц гарцыг нь хойд талд гаргасан нь өнөөдөр маргааныг үүсгээд байгаа юм. Хойд талд орц, гарцыг гаргахтай холбоотой асуудал нь захиргааны актаар тодорхой тусгагдаагүй.
Хойд талд буюу “Х*******” ХХК-ийн хийж хэрэгжүүлж буй замын дагуу орц гарц гаргаж байгаа бол үүнтэй холбоотой асуудлаар зайлшгүй шаардлагатай асуудлыг хариуцагч захиргааны байгууллагууд шийдвэрлэж өгөх ёстой байсан. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа заавал хийх ёстой байсан. Гэтэл мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй. Хариуцагч 2 захиргааны байгууллага сонсох ажиллагаа явуулж, холбогдох нотлох баримтыг бүрдүүлсэн цуглуулсан бол өнөөдрийн маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдөхгүй байх нөхцөл бүрэлдэх байсан. Энэ ажиллагаа хийгдээгүйн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна гэж үзэж байна.
Тиймээс нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгуулах шаардлага үүсэж нэхэмжлэлээ гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
Үүнээс үзвэл Захиргааны Ерөнхий хуулийн 33.14-т Иргэн, хуулийн этгээдээс захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг энэ хуулийн 94 дүгээр зүйлд зааснаар, захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тодорхойлно гэснийг зөрчиж, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.” гэжээ.
"Х*******" ХХК-иас эзэмшил газраа ашиглахдаа тухайн хэсгийн авто замд хаалт хийсэн тул Н-ын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/513 дугаар захирамжаар авто замын орц, гарц гарган, зөрчил арилгуулахаар шийдвэрлэсэн.
Н нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь хэсэгт газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах бүрэн эрхтэй гэж заасны дагуу хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд газрын зөрчил арилгахаар шийдвэрлэсэн.
Иймд Н-ын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/513 дугаар захирамж нь үндэслэл бүхий захиргааны акт тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
... Х*******-т амьдарч байгаа оршин суугчдын байр руугаа чөлөөтэй орж гарах орц, гарц нь хаалттай байсан. Энэ нь “Х*******” ХХК-ийн барьсан барилгаас болоод орц, гарц нь хаагдсан зөрчил байсан. Тиймээс нэхэмжлэгчийн зүгээс тухайн зөрчлийг арилгах нь зүйтэй гэдэг агуулгаар маргаан бүхий захиргааны актад дурдсан. Хариуцагчийн зүгээс хариу тайлбарын гол үндэслэл нь сонсох ажиллагаа гэхээс илүүтэйгээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэгч талын эрх ашиг нь хэрхэн хөндөгдөж байгаа вэ? гэдэг агуулга бий.
Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.1.8, 54.1.4-д заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэл бүрэн тогтоогдож байна гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.” гэжээ.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 12-р сарын 02-ны өдрийн 29/33 дугаар тогтоол, Н-ын 2020 оны 04-р сарын 14-ний өдрийн А/513 дугаар захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.”
... Нэхэмжлэгч тал нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ "Захиргааны байгууллага аливаа шийдвэрийг гаргахдаа дээр дурдсан хуульд заасны дагуу захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг захиргааны байгууллага хуульд заасан журмын дагуу цуглуулах үүрэгтэй. Энэхүү үүргээ хариуцагч биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчийг хохироосон, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргажээ..." гэжээ. Тайлбарлах нь: МУ-ын Захиргааны ерөнхий хуулийн 28-р зүйлд Сонсох ажиллагааг хийхгүй байх нөхцөлийг нарийвчлан зохицуулсан бөгөөд тус зүйлийн 28.1.2-д Нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол сонсох ажиллагаа хийхгүй байхаар заасан.
"Э" ХХК нь зориулалтын дагуу буюу Монголдоо хамгийн том ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, усан оргилуур спорт цогцолбор болон сургууль, цэцэрлэгийн цогцолбор зэрэг хүн бүрийн амарч тухлахад зориулагдсан эрүүл орчинд Luxury зэрэглэлийн 5000 гаруй өрхийн "Marshal deluxe village” хотхоны төслийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хотхоны орон сууц, үйлчилгээ, сургууль, цэцэрлэгийн цогцолборыг тусгасан ерөнхий төлөвлөгөөг боловсруулан Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд хот байгуулалт хөгжлийн газрын даргын баталсан архитектур төлөвлөлтийн даалгавар, батлагдсан зураг төсөл, төрийн эрх бүхий байгууллагуудаас олгосон техникийн нөхцөлүүдийн дагуу барьж одоогоор 2000 гаруй өрхийн 5000 орчим иргэд амьдарч байна.
"Э" ХХК-ийн "Marshal deluxe village" цогцолбор хотхон ертөнцийн зүгээр зүүн зүгт чиглэлтэй 2, хойд чиглэлтэй 3 автомашины орц, гарцтай байхаар ерөнхий төлөвлөгөөнд тусгагдан албан ёсоор Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд хот байгуулалтын, хөгжлийн газрын дарга батлагдсан байдаг бөгөөд ******* дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 033/26 дугаартай дүгнэлтээр М хотхоны батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу 8 орц, гарц төлөвлөгдсөн боловч одоогоор зүүн тийш гарах 2 орц, гарцыг ашиглаж байна. гал унтраах шуурхай албаны автомашин баруун, хойд талаас орж гарах ямар ч боломжгүй, зам гарц төлөвлөгдөөгүй аврах үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байх тул орц гарц гаргах шаардлагатай байна..." гэсэн дүгнэлт гаргасан /1хх103х/, мөн Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 5 дугаартай дүгнэлтээр Гамшиг болон гал түймрийн үед тусгай албаны автомашиныг саадгүй нэвтрүүлэх зорилгоор хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тухайн хотхоны орц, гарцыг нээх шаардлагатай гэж үзэж байна..." гэсэн дүгнэлт /1хх105х/ гаргасан байдаг.
Мөн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, газрын 2020 оны 04-р сарын 07-ны өдрийн 02/105 дугаартай Ннаас хүргүүлсэн албан бичигт .... М хотхоны хойд хэсэгт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд авто замын орц, гарц гаргахаар тусгагдсан байдаг. Дээрх байдлаас харахад уг орц, гарц гаргах хэсэгт аж ахуй нэгжүүдийн хооронд газар өмчлөл, хөрөнгийн маргаан үүсээд байна. Манай байгууллагын зүгээс чиг үүргийн дагуу тухайн хотхон орчмын авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийн амьдрах орчинг таатай болгох зорилгоор хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тухайн хотхоны орц, гарцыг нээх мөн хөдөлгөөн зохион байгуулалтыг хууль, дүрэм журам, стандартын дагуу хийх шаардлагатай гэж үзэж байна..." гэсэн албан бичгийг хүргүүлсэн /1хх190-191х/
"Э" ХХК нь батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу эхний элжинд хотхоны зүүн чиглэлтэй 2 гарцаар оршин суугчид орж, гарч байсан боловч төсөлт ажлын хүрээнд орон сууцны барилга нэмэгдэхийн хэрээр оршин суугчдын хөдөлгөөн нэмэгдэж, Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын баталсан "М" хотхоны ерөнхий архитектур төлөвлөлтийн даалгаврын 7-д орц гарц төлөвлөх гэж заасны /1хх 135х/ дагуу хотхоны хойд чиглэлтэй орц гарц гарах хүсэлтийг холбогдох эрх бүхий байгууллагад /Замын цагдаагийн газар, Авто замын хөгжлийн газар гэх мэт/ хүсэлт гаргасны дагуу Улаанбаатар хотны захирагчийн ажлын албаны 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 01/1175 дугаартай /1хх 134х/2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 01/2114 дугаартай зөвшөөрлийг тус тус олгосон. Тус зөвшөөрлийн 1-т Ажлыг эхлүүлэхийн өмнө мэргэжлийн байгууллагаар ажлын зураг хийлгэн холбогдох шугам сүлжээ болон бусад байгууллагаас тодруулга авч, замын цагдаагийн газартай зөвшилцөх гэж заасны дагуу Нийслэлийн авто замын газар, Замын цагдаагийн газартай зөвшилцөж зөвшөөрсний дагуу Авто зам, гүүр, аэродромын зураг төсөл, зөвлөх үйлчилгээний "И*******" ХХК-иар Маршал хотхоны хойд зам руу гарах орц гарцын зураг төслийг зуруулж батлуулсан /1хх 247-250х/ боловч нэхэмжлэгч компанийн хууль бус үйлдлийн улмаас өнөөдрийг хүртэл орц гарц гаргаж чадаагүй олон мянган иргэдийн эрх ашиг зөрчигдөж байсан тул Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 29/33 дугаартай Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай тогтоолоор, Н-ын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/513 дугаартай Газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах, дугуйн замын трассыг чөлөөлөх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж тус тус хууль зүйн дагуу гаргасан.
Нэхэмжлэгч тал нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ "....Түүнчлэн хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 24, 25-р зүйлд заасан ажиллагааг хийж "Х*******" ХХК-иас зам тавихад оруулсан хөрөнгө оруулалтын баримтыг гаргуулсан бол тухайн хөрөнгө оруулалтыг "Э" ХХК болон "Х*******" ХХК-д тэнцүү хэмжээгээр гарган одоо ашиглагдаж буй авто замыг маргаангүйгээр ашиглах талаар асуудлыг нэг мөр зохицуулсан захиргааны акт гаргах боломжтой байсан..." гэжээ.
Тайлбарлах нь: МУ-ын Авто замын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.9-д "Аж ахуйн нэгж, байгууллагын дотоодын авто зам" гэж аж ахуйн нэгж, байгууллага өөрийн эзэмшлийн нутаг дэвсгэрт дотоодын хэрэгцээндээ зориулан барьсан авто замыг, 4.1.23-т Нийслэлийн авто зам" гэж Улаанбаатар хот, дүүргийн нутаг дэвсгэр дэх авто замыг; хэлнэ гэж, мөн хуулийн 17-р зүйлийн 17.1-д Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын болон нийслэл, орон нутгийн чанартай авто зам нь төрийн нийтийн өмч байна, 29-р зүйлийн 29.1-д Иргэн, хуулийн этгээд тэдгээрийн харьяалал, өмчийн хэлбэр үл авто зам, замын байгууламжийг зориулалтын дагуу ашиглах эрхтэй. 29.2.1-д Хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд авто зам, замын байгууламжийг үнэ төлбөргүй ашиглах гэж заасан байдаг.
Дээрх хүчин төгөлдөр хуулийн заалтаас үзэхэд "Marshal deluxe village" хотхоны хойд зам нь Авто замын тухай хуулийн 15-р зүйлийн 15.1.4-т заасан нийслэлийн авто замын ангилалд хамаарахаар байна, "Х*******" ХХК-ийн нэхэмжлэлд дээрх авто зам нь Х******* хорооллын оршин суугчдад зориулсан хорооллын зам гэж тайлбарлаж байгаа нь огт хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгч "Х*******" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн зүйл байхгүй бөгөөд маргаан бүхий авто замаар нийслэлийн иргэд ямар нэгэн хязгаарлалтгүйгээр чөлөөтэй зорчдог болох шүүхийн үзлэгээр ч шүүх тухайн газарт ямар нэгэн хязгаарлалтгүйгээр зорчиж үзлэг хийсэн болохыг анхаарч үзнэ үү.
Нэхэмжлэгч талын нэмэгдүүлсэн шаардлага болох ...1,3 км авто замын санхүүжилтийг тэнцүү хэмжээгээр хувааж гаргах нь зүйтэй гэсэн албан шаардлагыг "Э" ХХК-д өгөөгүй Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 1.3 км авто замын санхүүжилтийг тэнцүү хэмжээгээр хувааж гарах нь зүйтэй гэсэн алба шаардлагыг "Э" ХХК-д өгөхийг даалгаж өгнө үү... гэх шаардлын тухайд
Авто замын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д "Авто замын байгууламжийн зураг төсөл боловсруулах, барих, арчлах, засварлах, техник, технологийн хяналт тавих үйл ажиллагааг улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламж, дотоод, гадаадын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлнэ" гэж заасан бөгөөд тухайн маргаан бүхий авто замыг "Х*******" ХХК нь барьсан эсэхээс үл хамаараад Авто замын тухай хуулийн 15-р зүйлийн 15.1.4-д заасан "Нийслэлийн авто зам"-ын ангилалд хамаарах авто зам болохыг анхаарч үзнэ үү.
Нөгөөтээгүүр нэхэмжлэгч талын нэмэгдүүлсэн шаардлага нь захиргааны шүүхийн маргаанд хамаарахгүй иргэний шүүхийн маргаанд хамаарах зүйлээр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн байна. Иймд "Х*******" ХХК-ийн нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байхаас гадна олон мянган иргэдийн эрх ашгийг зөрчсөн, Төрийн эрх бүхий байгууллагаас холбогдох хуулийн дагуу гаргасан захиргааны актыг үл биелүүлж байгааг анхааралдаа авч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Засаг даргын дээд шатны байгууллага нь Ерөнхий сайд байдаг. Дээд шатны байгууллагад нь гомдол гаргаагүй, шийдвэрлүүлээгүй байж шууд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Арслан.мн сайтын мэдээллийг үзэхэд маргаж буй тогтоол, захирамжийн дугаар, он сар, агуулга байхгүй. Нэхэмжлэгч яаж мэдсэн болохоор 2020 оны 07 дугаар сарын 28-нд мэдсэн гэж хэлж байгаа нь ойлгомжгүй. Мэдээллийн агуулгаас харахад нийтийн эрх ашиг буюу орц гарц байхгүй гэж дурдсан байсан. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах 30 хоногоо хэзээнээс эхэлж тоолох нь эргэлзээтэй. Үүнийг анхан болон давж заалдах шатны шүүхэд ч ярьж байсан. 4 сарын дараа Арслан.мн сайтаас мэдсэн гэж тодруулсан. Энэ мэдээлэл нь нотлох баримтын шаардлага хангахгүй, үнэлэх боломжгүй баримт юм. Сүүлд нэмэгдүүлсэн шаардлагад урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй. Шүүхээс бүрдүүлбэр хангуулах захирамж гарсан боловч захирамжийн биелэлт хангагдаагүй. Нд хэзээ ямар хүсэлт санал гаргаад түүнийг нь хүлээж аваагүй, шийдээгүйтэй холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бэ? Энэ талаарх баримтыг шүүхэд өгөөгүй. Арслан.мн сайтын мэдээллийг өгөхөд шүүх түүнийг хүлээж авсан нөхцөл байдалтай байна. Үүнийг шүүхээс бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байгаа юм.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн ”н 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 29/33 дугаар тогтоолын 2 дахь заалтын дагуу батлагдсан хавсралтын 2.4-ийн ******* дүүрэг гэсэн хэсгийн 9 дэх хэсгийг хүчингүй болгуулах, “Х******* орон сууцны хорооллын урд талд “Х*******” ХХК-ийн тавьсан 1,3 км автозамын санхүүжилтийг тэнцүү хэмжээгээр хувааж гаргах нь зүйтэй гэсэн албан шаардлагыг “Э” ХХК-д өгөөгүй Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 1,3 км автозамын санхүүжилтийг тэнцүү хэмжээгээр хувааж гаргах нь зүйтэй гэсэн албан шаардлагыг “Э” ХХК-д өгөхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Н-ын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/513 дугаар захирамжийн 1 дэх заалтын 1 дүгээр хавсралтын дагуу батлагдсан ******* дүүрэг дэх гэсэн хэсгийн 14 дэх хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг 2 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Улмаар нэхэмжлэгч 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрээгүй байна.
1.1 Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3.”Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой;” гэж зааснаар урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагагүй.
Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1.”Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана.”, 93.2.”Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно.” гэж заасан бөгөөд хариуцагч нарын тухайд шууд хандах дээд шатны байгууллага байхгүй ба энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг заавал биелүүлсэн байхыг шаардахгүй.
Тус тогтоолын 2 дахь заалтад “Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хавсралтаар баталсугай” гэж, тус заалтын дагуу батлагдсан хавсралтын “2.4 Орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах” гэсэн хэсгийн 9 дэх заалтад
Д/д | Дүүрэг хороо | Газрын байршил | Хэрэгжүүлэх арга хэмжээ | Хугацаа | Хариуцах байгууллага |
9 | ******* дүүргийн 17, 18-р хороо | хороолол, М хороолол орчим | Авто замын нэвтрэх чадварыг сайжруулах, явган хүний замыг нэмэгдүүлэх | I-IV улиралд | НЗДТГ, ЗАА, НГЗБА, НХБХГ |
гэж заажээ.
Маргаан бүхий тогтоолын агуулгаас үзвэл хороолол, М хороолол орчим Авто замын нэвтрэх чадварыг сайжруулах, явган хүний замыг нэмэгдүүлэх талаар Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт заасантай нийцсэн бөгөөд тус тогтоолын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 29/33 дугаар тогтоолын 2 дахь заалтыг, тус заалтын дагуу батлагдсан хавсралтын 9 дэх хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3.1 Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь 154400 м.кв газар эзэмшдэг ба эзэмших эрхтэй газарт батлагдсан төлөвлөгөөнд заасны дагуу авто замыг өөрийн хөрөнгөөр тодорхой хэмжээний зардал /1,030,000,000 төгрөг/[1] гарган барьсан нь болох нь нотлогдож байна.
Мөн нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газартай залгаа газар эзэмшдэг гуравдагч этгээд нь өөрийн эзэмших эрх газарт барих хорооллын хойд тал руу буюу нэхэмжлэгчийн тавьсан зам руу болон урд, зүүн талд тус тус орц гарц төлөвлөсөн болох нь тогтоогдож байна.
3.2 Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.”Засгийн газар аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газар эзэмшигч, ашиглагчтай урьдчилан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг тодорхой хугацаатайгаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглаж болно.” гэж заажээ.
3.3 Хариуцагч Н, н 2019 оны 29/33 дугаар тогтоолд хороолол, М хороолол орчим Авто замын нэвтрэх чадварыг сайжруулах, явган хүний замыг нэмэгдүүлэх талаар тусгасныг хэрэгжүүлэх зорилгоор 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/513 дугаар захирамжийн 1 дэх заалтад Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хийгдэж буй орчны аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээг эрчимжүүлж, зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг нэгдүгээр хавсралтаар баталсан ба нэгдүгээр хавсралтад
№ | Байршил | Хороо | Обьектийн төрөл | Зөрчлийн хэлбэр | Тоо хэмжээ |
******* дүүрэг | |||||
14 | М хотхон | 17 | Хаалт | Авто замын орц гарц гаргах | 1 |
гэж заасан байна.
3.4 Дээрх нөхцөл байдал болон хуулийн заалтаас үзвэл, хариуцагч Н газар зохион байгуулалтыг төлөвлөгөөг хэрэгжүүлж орц гарцын асуудлыг шийдвэрлэхдээ газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр бусдын эзэмшилд байгаа газрыг тодорхой хугацаатайгаар нийтийн эдэлбэрт төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглах талаарх хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй буруутай гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл газар эзэмшигчтэй тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр нийтийн эдэлбэрт ашиглах эсэх асуудлыг шийдвэрлэлгүйгээр газар эзэмшигч эзэмших эрх бүхий газартаа өөрийн хөрөнгөөр тавьсан замыг нийтийн эдэлбэрт ашиглахаар гарсан маргаан бүхий Н-ын 2020 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн А/513 дугаар захирамжийн холбогдох хэсэг Газрын тухай хуульд нийцээгүй байна.
Мөн нэхэмжлэгчийн хөрөнгөөр тавьсан зам руу гуравдагч этгээдийн төлөвлөсөн орц гарцыг нээх асуудлыг шийдвэрлэхээс өмнө буюу 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/513 дугаар захирамжийг гаргахаасаа өмнө өөрийн хөрөнгөөр зам тавьсан этгээд болох нэхэмжлэгч орц, гарцаа нээлгүүлэх хүсэл зоригтой гуравдагч этгээдийн хэн алинд нь мэдэгдэж, санал, тайлбарыг сонссоны үндсэн дээр асуудлыг шийдвэрлэх зүйтэй байсан ба энэ байдлаар шийдвэрлэх нь тэгш байдлын зарчимд нийцнэ.
Энэхүү нөхцөл байдлуудад үндэслэн хариуцагч Н газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд заасан ажлыг хэрэгжүүлэхдээ газар эзэмшигчтэй тохиролцож гэрээ байгуулах, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хэн алиных нь санал, тайлбарыг сонссоны үндсэн дээр энэ асуудлыг шийдвэрлэх шаардлагатай бөгөөд энэхүү ажиллагааг шүүх гүйцэтгэх боломжгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11.”шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх;” гэж зааснаар “Н-ын 2020 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн А/513 дугаар захирамжийн 1 дэх заалтын нэгдүгээр хавсралтын 14 дэх хэсгийг дахин шинэ акт гартал 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
4. Шүүх дээрх Н-ын 2020 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн А/513 дугаар захирамжийн холбогдох хэсгийг дахин шинэ акт гартал 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн тул Н-ын 2020 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн А/513 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай шууд уялдаа холбоо бүхий “Х******* орон сууцны хорооллын урд талд “Х*******” ХХК-ийн тавьсан 1,3 км автозамын санхүүжилтийг тэнцүү хэмжээгээр хувааж гаргах нь зүйтэй гэсэн албан шаардлагыг “Э” ХХК-д өгөөгүй Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 1,3 км автозамын санхүүжилтийг тэнцүү хэмжээгээр хувааж гаргах нь зүйтэй гэсэн албан шаардлагыг “Э” ХХК-д өгөхийг даалгах”-ыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар захиргааны акт гаргахаас татгалзсан эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдсон тохиолдолд даалгаж шийдвэрлэх учиртай бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч нь хариуцагчид уг асуудлаар хандаж шийдвэрлүүлээгүй бөгөөд Н-ын 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/513 дугаар захирамжийн холбогдох хэсгийг дахин шинэ акт гартал 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн, уг шийдвэрийн дагуу хариуцагч нь дахин шинэ акт гаргахдаа 1,3 км автозамын санхүүжилтийн асуудлыг хэрхэхийг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх боломжтой.
5. Иргэдийн төлөөлөгч “Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийг шаардлагагүй гэж үзэж байна. Улсын газар дээр хөрөнгөөрөө зам тавьчихаад бусад иргэдийг боож хаах эрхгүй гэж үзэж байна. Зам нь “Х*******” ХХК-ийнх боловч газар нь улсынх гэж бодож байна. “Х*******” ХХК нь өөрийн тавьсан замынхаа мөнгийг улсаас гаргуулж авах гэсэн явцгүй санаа байна гэж үзэж байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүх Н, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлж орц, гарцын асуудлыг шийдвэрлэхдээ газар эзэмшигч нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн талаар дүгнэсэн тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг баримтлан Н-ын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/513 дугаар захирамжийн 1 дэх заалтын 1 дүгээр хавсралтын дагуу батлагдсан ******* дүүрэг дэх гэсэн хэсгийн 14 дэх хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг 2 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 23 дугаар зүйлийн 23.3.5-д заасныг тус тус баримтлан “Х*******” ХХК-иас Н, Нд холбогдуулан гаргасан ”н 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 29/33 дугаар тогтоолын 2 дахь заалтын дагуу батлагдсан хавсралтын 2.4-ийн ******* дүүрэг гэсэн хэсгийн 9 дэх хэсгийг хүчингүй болгуулах, “Х******* орон сууцны хорооллын урд талд “Х*******” ХХК-ийн тавьсан 1,3 км автозамын санхүүжилтийг тэнцүү хэмжээгээр хувааж гаргах нь зүйтэй гэсэн албан шаардлагыг “Э” ХХК-д өгөөгүй Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 1,3 км автозамын санхүүжилтийг тэнцүү хэмжээгээр хувааж гаргах нь зүйтэй гэсэн албан шаардлагыг “Э” ХХК-д өгөхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч Н дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Н-ын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/513 дугаар захирамжийн 1 дэх заалтын 1 дүгээр хавсралтын дагуу батлагдсан ******* дүүрэг дэх гэсэн хэсгийн 14 дэх хэсгийг тус тус хүчингүйд тооцсугай.
4. Н нь шүүхээс тогтоосон 2 хүртэл сарын хугацаанд газар зохион байгуулалтыг төлөвлөгөөг хэрэгжүүлж орц гарцын асуудлыг шийдвэрлэхдээ газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцож, гэрээ байгуулж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд мэдэгдэж, санал, тайлбарыг сонссоны үндсэн дээр дахин шинэ акт гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг биелүүлсүгэй.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН
ШҮҮГЧ М.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ
[1] 1 дүгээр хавтаст хэргийн 18 дугаар хуудас