Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2024/01428

 

 

 

 

 

 

2024  04 03  182/ШШ2024/01428

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон би

Нэхэмжлэгч:  ************-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  М-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 923,321 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ************ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...************** нь Мобифинанс ББСБ-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2020 оны 02 сарын 28-ны өдөр 140000556121 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. ************** нь уг гэрээний үндсэн дээр 2021 оны 08 сарын 07-ны өдөр сарын 2,9% хүүтэй 500,000 төгрөгийг зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм.

Өнгөрсөн хугацаанд С.Мөнх-Эрдэнийг хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. ************ зээлийн гэрээний үүрэг 2028 оны 08 сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 355,151 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 68,170 төгрөг нийт 923,321 төгрөг төлөхөөр байна.

Зээлийн хүү тооцсон хугацаа: 2021.08.07-2023.08.22 өдөр хүртэл 745 хоног

Зээлийн хүү тооцсон арга: 500,000*2,9%* 12сар/365 хоног*745 хоног = 355,151 төгрөг

Нэмэгдүүлсэн хүү тооцсон арга: 355,151-14300*20%= 68,170 төгрөг,

************** нь 2021 оны 08 сарын 07-ны өдрөөс хойш зээлийг ашигласан байх ба Мобифинанс ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул **************эс зээлийн гэрээний үүрэгт 923,321 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. гэжээ.

 

Нэхэмжлэгч ************ шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Нэхэмжлэгч ************ нь хариуцагч ************** нь төлбөрөө бүрэн төлсөн тул **************д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзаж татан авах хүсэлтэй байна. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ************ нь хариуцагч **************д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 923,321 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас сайн дураараа татгалзсан хүсэлтийг бичгээр гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд хэргийн оролцогчийн эрх үүргийг тодорхойлсон, шүүх нэхэмжлэгч талд тухайн эрх үүргийг танилцуулсан бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзах эрхийг хуулиар олгосон байна.

Иймд нэхэмжлэгч тал нэхэмжлэлээсээ татгалзсан нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ************ нь хариуцагч **************д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 923,321 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ************-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,711 төгрөгийн тал хувь болох 13,355.5 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч ************-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.ЦОЛМОН